Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01226

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01226

 

 

 

"Юнайтэд прожектс групп ХХК,

"Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Юнайтэд прожектс групп ХХК, "Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөгжлийн банк ХХК-д холбогдох

 

Данснаас хууль бусаар татан авч хүүд суутгасан 7 293 084.2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцуулах,

Хөгжлийн банк ХХК болон Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсан нэр бүхий 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх,

хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулахнэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, Б.Баасанцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөрөн, н.Чинзориг, Б.Будхүү, Л.Болдхүү, Ц.Булганхишиг, Г.Гантогтох, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Юнайтэд прожектс групп ХХК, "Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50.0 (тавь) хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ТОСК ТӨҮГ-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг Хөгжлийн банк ХХК-д зөвшөөрсөн, ийнхүү санхүүжүүлэхэд ямар нэгэн нэмэлт нөхцөл болзол тавиагүй. Засгийн газрын тогтоолын дагуу санхүүжилт авахын тулд Юнайтед прожектс групп ХХК нь ТОСК ТӨҮГ-тай Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 (хорин таван сая) ам.долларыг Голомт банк дахь 8125001722 тоот дансанд, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 24 850 000 (хорин дөрвөн сая найман зуун тавин мянга) ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлж байршуулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээг зээлдүүлэгч Хөгжлийн банк ХХК, зээлдэгч ТОСК ТӨҮГ, төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн зарлага хийгдэх боломжгүйгээр байгуулсан. Гэтэл ТОСК ТӨҮГ-аар дамжуулан байгуулсан гэрээний мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк болон Нью яармаг хаусинг прожект ХХК-аас тус шаардаж, Худалдаа, хөгжлийн банкнаас 3 008 292 (гурван сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.доллар, Голомт банкнаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000.00 (арван таван сая) ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 (арван сая) ам.долларыг буцаан шилжүүлэн авсан.

Түүнчлэн Хөгжлийн банк ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан 24 850 000 (хорин дөрвөн сая найман зуун тавин мянга) ам.долларын үлдэх хэсэг болох 21 841 708 (хорин нэгэн сая найман зуун дөчин нэгэн мянга долоон зуу найм) ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд данс эзэмшигч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дансандаа шилжүүлсэн. Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн Шинэ Яармаг төсөлд ТОСК ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт болох 49 850 000 (дөчин есөн сая найман зуун тавин мянга) ам.доллараас 28 008 292 (хорин найман сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.долларыг Хөгжлийн банк өөрийн шаардлага, албадлагаар эргүүлэн татаж авсан. Эгүүлэн татсан мөнгөн хөрөнгөнөөс 7 143 084.2 ам.долларын зээлийн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ТОСК ТӨҮГ, Хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 000 (тавин сая) ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 9 жилийн хугацаатай, төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нью яармаг хаусинг прожект ХХК, Юнайтед прожектс групп ХХК нь энэхүү зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй Иймээс нэхэмжлэгч компаниас хууль бусаар татан авсан 50 000 000 ам.долларын хүү гэх 7 143 084.2 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар нийт 7 293 084.2 ам.долларыг хүчингүй болгох хууль зүйн үндэстэй.

З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хөгжлийн банк ХХК, Нью яармаг хаусинг прожект ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр 21 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бусдын хийсэн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээнд оролцогч талууд нь Хөгжлийн банк ХХК, ТОСК ТӨҮГ бөгөөд нэхэмжлэгч талын хөрөнгийг ийнхүү барьцаалсан агуулгыг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах үндэслэлтэй. Иймд Хөгжлийн банк ХХК-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Юнайтед прожектс групп ХХК болон ТОСК ТӨҮГн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдсөн. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нью яармаг хаусинг прожект ХХК, Юнайтед прожектс групп ХХК-ийн дансанд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд ханшийг энэхүү өдрийн ханшаар тооцох үндэслэлтэй. Тухайн мөнгө орж ирсэнээс хойш ам.долларын ханш огцом нэмэгдэж, ханшийн зөрүүгээс шалтгаалан нэхэмжлэгч талд ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар санхүүжилтийн мөнгө орж ирсэн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох үндэстэй гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн тайлбарт: 150 000 ам.долларын шимтгэл авсны тухайд Хөгжлийн банк ХХК нь Нью яармаг хаусинг прожект ХХК-аас ямар ч шимтгэл аваагүй. Бид ТОСК ТӨҮГ-т зээл олгосон бөгөөд шимтгэлээ ТОСК ТӨҮГ-аас авсан. Нэхэмжлэгч тал энэхүү шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ТОСК ТӨҮГ-аас нэхэмжлэх ёстой. Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк ХХК, Нью яармаг хаусинг прожектс ХХК, ТОСК ТӨҮГ-ын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилго нь Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолын дагуу Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын төсөлд зориулж зээлдэгч талд ТОСК ТӨҮГ-аар дамжуулан 50 000 000 ам.долларыг олгосон. Гэрээний дагуу Хөгжлийн банк ХХК нь ТОСК ТӨҮГ-т зээл өгснөөр зээлийн хүүг буцаан авах эрхтэй. Бид зээлийн хүүг түрүүлэн авч, дараа нь үндсэн зээлээ татан авсан. Худалдаа хөгжлийн банктай холбоотой гэрээнд төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх БНХАУ-ын Экспорт импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 24 850 000 ам.долларыг гэрээний 2.2-т битүүмжлэгдсэн байхаар заасан. Гэрээнд 5 нөхцөл заасан бөгөөд зээлдүүлэгчийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрт тусгагдсан бүхий л нөхцлүүд хангагдсан байх гэж заасан. Энэ нь Хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөгжлийн банк ХХК нь ТОСК ТӨҮГ-т 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 2024 он хүртэл, бусад нөхцөлд энэхүү 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь ашиглана гэж заасан.

Шинэ яармаг төслийн эхний ээлжийн 25 000 000 ам.долларыг нөхцөл бүхий данснаас зарцуулалт хийхийн өмнөх БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл олгох шийдвэр гарсан байхыг тусгасан. Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд үлдэгдэл 85 хувь буюу ойролцоогоор 198 000 000 ам.доллар БНХАУ-ын Экспорт импорт банкнаас олгогдохгүй бол энэхүү төсөл бүрэн хэрэгжих боломжгүй. Энэхүү зээл олгох шийдвэр гарсны дараа Нью яармаг хаусинг прожект ХХК-д мөнгөө зарцуулах бүрэн эрхийг нь ТОСК ТӨҮГ болон Нью яармаг хаусинг прожект ХХК-д олгосон. Гэтэл Нью яармаг хаусинг прожект ХХК-д өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан энэхүү шийдвэрт Хөгжлийн банк ХХК нь 4 удаа өөрчлөлт оруулсан.  Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар байршуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 2.8-д Шинэ яармаг орон сууцны хороололд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экпсорт импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Хөгжлийн банк ХХК-ийн дансанд татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс шинэ яармаг төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Хөгжлийн банк ХХК нь гадаад дотоодын мөнгөн хөрөнгийг татан байршуулж зээл олгодог. Энэ зээлийг Европоос авсан 580 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгөөс санхүүжүүлсэн бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газар буцаан төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах гэж байсан. БНХАУ-ын Экспорт импорт банкны зээл шийдэгдээгүй учир талуудын харилцан тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгөө буцаан татан авсан.

Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээ болон Худалдаа хөгжлийн банк болон Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкны дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол энэхүү мөнгөн хөрөнгийг суутган авна гэж тусгасан. 4 талт гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч байсан учир тус гэрээний дагуу Хөгжлийн банк ХХК-ийн оролцоогүйгээр Худалдаа хөгжлийн банк 21.8 сая ам.долларыг татан авсан. ТОСК ТӨҮГ-ын зөвшөөрлийн дагуу бид үлдсэн 3 008 292 (гурван сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.долларыг ТОСК ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу ТОСК ТӨҮГ-ын мөнгөн хөрөнгөөс зээлийн хүү, бусад мөнгөнөөс үндсэн зээлийг татан авсан. Мөн хамтарсан мэдэгдлийн дагуу Голомт банкнаас 25 000 000 ам.долларыг 2 үе шаттайгаар татсан. Худалдаа хөгжлийн банкны суутган авсан 21.8 сая ам.долларыг нэхэмжлэгч тал өөрсдөө төсөлдөө зарцуулсан.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нью яармаг хаусинг прожект ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 01/162 тоот албан тоотыг ирүүлсэн. Албан тоотдоо барьсан барилгынхаа гүйцэтгэлийг тусгаад тухайн 20 ширхэг барилгыг Хөгжлийн банк ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болгон барьцааны гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэж бичсэн байсан. Үүнийх нь дагуу бид барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

 

Гуравдагч этгээд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын тайлбарт: Засгийн газрын тогтоол гарч Хөгжлийн банк ХХК нь ТОСК ТӨҮГ-аар дамжуулан Шинэ яармаг төсөлд зээл олгохоор шийдвэрлэсэн. 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь хувааж байршуулах бөгөөд БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээлийн шийдвэр гарч зээл олгогдсон тохиолдолд зээлийн шимтгэл болон бусад үйл ажиллагаанд зарцуулна гэж Нью яармаг хаусинг прожект ХХК болон ТОСК ТӨҮГ тохиролцсон. Энэ талаар хөрөнгө оруулалт санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.2, 4.1-д тодорхой заасан. Зээлийн гэрээний 5.2, 5.4-т заасны дагуу Нью яармаг хаусинг прожект ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд гэрээ байгуулагдаж, дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь битүүмжлэгдсэн хэлбэртэй байсан. Зээлийн гэрээ болон хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаанд дансанд байршуулах гэрээнүүдэд тодорхой хугацаагаар нэмэлт өөрчлөлт орсон. Учир нь гэрээнд заасан 6 сарын хугацаа дуусч нэхэмжлэгч талын зүгээс зээл одоо бүтэх гэж байна гэсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн. Талууд хоорондоо ярилцаад 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Экспор импорт банкны зээлийн шийдвэр гарахгүй бол тухайн зээлийг татахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал Худалдаа хөгжлийн банкны дансанд байршуулсан мөнгийг барьцаалан 21 000 000 ам.долларын, Голомт банкинд байсан 25 000 000 ам.долларын хөрөнгийг барьцаалан 17 000 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Голомт банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө бүрэн хэмжээгээр татан авсан. Худалдаа хөгжлийн банкнаас 3 000 000 ам.доллар татан авсан. Нэхэмжлэгч тал хүү төлөхгүй гэдэг. Гэтэл хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээний 1.7.2-т хүү болон түүн дээр нэмэх 2 хувийн өгөөж төлөх талаар маш тодорхой заасан. Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээний 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн нэмэлт өөрчлөлтөөр буюу тус гэрээний гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг буцаан татах эрх нь ТОСК ТӨҮГ-т бий болсон. Гэрээнд заасны дагуу хүүг Нью яармаг хаусинг прожект ХХК нь хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотой ТОСК ТӨҮГ болон Хөгжлийн банк ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. ТОСК ТӨҮГ-ын үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүгд барьцаанд байгаа. Хүү болон шимтгэлтэй холбоотойгоор газрыг 15 000 000 000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс Нью яармаг хаусинг прожект ХХК нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Хөгжлийн банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. Нью яармаг хаусинг прожект ХХК нь тухайн зээлийг авч ашигласан учир гэрээнд зааснаар хүү болон шимтгэлээ төлөх ёстой. ТОСК ТӨҮГ нь тухайн зээлийг зөвхөн дансандаа оруулж Шинэ яармаг төсөлд зориулсан. Энэ төсөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага нь Хөгжлийн банк ХХК-тай холбоогүй мэт харагдаж байгаа гэхдээ хөрөнгө оруулалт санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд хэрвээ БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авсан тохиолдолд эхний ээлжинд БНХАУ-ын Экспорт импорт банкны зээлийг эргэн төлөх нөхцөлтэй байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл БНХАУ-ын Экспорт импорт банкны зээл шийдвэрлэгдээгүй байна. Зээл зээлийн хүү төлөгдсөн процессуудад ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Яг ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Хөгжлийн банк ХХК-аас Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 ам.долларын хүү, шимтгэлд тооцсон 7 293 084,2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг хариуцагч Хөгжлийн банк ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн төсөлд зарцуулсан 21 841 707,64 ам.долларын төлж барагдуулах үүрэгт тооцуулахаар нэхэмжлэгч, төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК, Юнайтед прожектс групп ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар Хөгжлийн банк ХХК болон Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-1, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тус тус тогтоож, барьцаанд байгаа Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437803 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 726 тоот хаягт байршилтай, 5665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042368 дугаарт бүртгэсэн

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437804 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 727 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042375 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437805 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 728 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042383 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437806 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 729 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042371 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437391 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 731 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042378 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507329 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 733 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042382 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507325 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 734 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042381 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507326 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 735 тоот хаягт байршилтай, 13557 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042372 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507324 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 736 тоот хаягт байршилтай, 4930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042370 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507323 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 737 тоот хаягт байршилтай, 4930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042377 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437807 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 738 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042369 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437899 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 739 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042373 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437400 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 740 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042367 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437801 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 741 тоот хаягт байршилтай, 5665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042374 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437390 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 742 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042379 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507328 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 743 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042380 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507327 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 744 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042384 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437389 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 746 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042376 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437394 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 747 тоот хаягт байршилтай, 4382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042385 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437392 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамж, 748 тоот хаягт байршилтай, 4382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042366 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000314106 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 178025/0006 18634303173310 тоот нэгж тайлбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн 2206008297 дугаарт бүртгэсэн газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хөгжлийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлж,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухайхуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д тус тус заасныг баримтлан, Засгийн газрын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хөгжлийн банк ХХК-аас шилжүүлсэн Шинэ яармаг орон сууцны төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилтийн мөнгө орж ирж үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагаанд захиран зарцуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар, Юнайтед прожектс групп ХХК-ийн ТОСК ТӨҮГ-тай 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 09/2-2015 2015/3-01 15/003 дугаартай Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг 1 ам.долларыг 1914.13 төгрөгөөр тооцохоор тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж талуудаас хүсэлт гаргаагүй байхад шүүгч өөрийн туслах н.Билгүүнээр дамжуулан дараах нотлох баримтуудыг шаардаж гаргуулсан. Үүнд: Хөгжлийн банк ХХК, Төрийн орон сууцны кориораци ТӨҮГ-ын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан К-ОС-Б2015-60 дугаартай активын циклийг бүхэлд нь барьцаалсан барьцааны гэрээ, мөн өдрийн Б-ОС-Б2015-61 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Б-ОС-Б2015-65 дугаартай энгийн хувьцааг шаардах эрхийн барьцааны гэрээг тус тус нотлох баримтаар шаардсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчиж илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас удаа дараа хөтөлсөн шинжтэй асуултад хариулт авч ИХШХШТХ-ийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Мөн мэтгэлцээний явцад хариуцагч талын гаргасан тайлбарыг шийдвэрт бүрэн тусгаагүй.

Шүүгч нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын агуулгыг нэхэмжлэлээр шаардаагүй буюу хуралдаан дээр огт хэлэлцэгдээгүй агуулгаар, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар өөрчилж, тэр хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хөгжлийн банк ХХК болон "ТОСК" ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1-д заасны дагуу 150.0 мянган ам.долларын үйлчилгээний шимтгэл суутгаж, хүү тооцон төлүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан заалтуудтай нийцнэ.

Зээлийн мөнгөн хөрөнгө болох 50 000 000 ам.долларыг төсөл хэрэгжүүлэгч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн Голомт банкин дахь 8125001722 тоот дансанд, Худалдаа хөгжлийн банк дахь 470006080 тоот дансанд 24 850 000 ам.долларыг шилжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг Голомт банкинд барьцаалж 17 000 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж 21 841 707.64 ам.долларын зээлийг тус тус авсан бөгөөд тэрхүү зээлийн хөрөнгөөр "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэхдээ ашигласан.

3ээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3-ОС-Б 2015-33-1 дугаартай гэрээний 2.1 дэх заалтыг өөрчилсөн. Мөн зээлийн үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3-ОС-Б 2015-33-2 дугаартай гэрээний 2.1 дэх заалтыг нэмж, өөрчилсөн ба гэрээний дээрх заалтууд зөрчигдсөн учраас 4 талт гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар суутган авч, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан xyгацааны хүү тооцсон нь хуульд нийцнэ.

Хөгжлийн банк ХХК нь 50 000 000 ам.долларын зээлийг Засгийн газрын баталгаатай татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 580 000 000 ам.долларын евро бондын эх үүсвэрээс олгосон бөгөөд уг эх үүсвэрийн хүүгийн зардалд жилийн 5.75 хувийн хүүг гадны банк, санхүүгийн байгууллагад төлдөг байсан. Уг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч болон төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтээр Шинэ яармаг'" төслийн зориулалтаар "ТОСК" ТӨҮГ-т олгоогүй байсан бол Хөгжлийн банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.8-д заасны дагуу 50 000 000 ам.долларын хөрөнгөөр бусад төсөлд зээл олгох, байршуулах зэрэг холбогдох арга хэмжээг авч, эх үүсвэрийн хүүгийн зардлыг нөхөх байсан.

Барьцааны гэрээгээр талууд харилцан тохиролцож 20 ширхэг дуусаагүй барилгыг 148 825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийн хамт 2 738 296 713 төгрөгөөр, нийт 54 765 934 203 төгрөгөөр үнэлэн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрээний холбогдох заалтуудаар батлагдана. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа төлөөлөх эрхийг Хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны 75 дугаартай тогтоолоор тус банкны орлогч захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын захирал Р.Батбаярт олгосон.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр болох нь гэрээний нөхцлүүдээр батлагдаж байна. Шүүх маргаж буй гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоон, 56.5-д заасныг баримталж барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Хөгжлийн банк ХХК нь "TOCK" TӨҮГ-ын "Буянт-Ухаа хороолол", "Буянт-Ухаа 2 хороолол", "Хөдөлгөөнт цогцолбор, "Увс аймгийг орон сууцжуулах төсөл", "Архангай аймгийг орон сууцжуулах төсөл, "Дархан-Уул аймгийг орон сууцжуулах төсөл", "Сэлэнгэ аймгийг орон сууцжуулах төсөл", "Шинэ яармаг" төсөл нийт 8 төслийг санхүүжүүлдэг болохыг баталж Хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 98 дугаар тогтоолыг баримтаар гаргаж өгч, шинжлэн судлуулсаар байхад нэг зээлийн барьцаанд зээлдэгчийн болон гүйцэтгүүлэгчийн хөрөнгүүдийг давхар барьцаалсан үндэслэл тодорхойгүй байна гэх дүгнэлтийг хийсэн нь нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн болохыг харуулна.

Хөгжлийн банк ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний тал биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Хөгжлийн банк ХХК-д хамааралгүй, мөн нэхэмжлэгч нь Хөгжлийн банк ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тал биш учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Хөгжлийн банк ХХК- д холбогдуулан гаргах эрхгүй. Харин зээлийн гэрээнд маргаан гарсан тохиолдолд Төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4, Зэээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.6, Иргэний хуулийн 218.1-д заасны дагуу зээлдэгчийн төлбөр гүйцэтгэх үүрэг үүсэх үе буюу зээлийн гэрээний хавсралт-Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт гэрээний талууд харилцан тохиролцож тогтоосон хугацаан дахь албан ханшаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байна. Энэхүү хууль бус, үндэслэлгүй шийдвэрээс үүдэлтэйгээр Хөгжлийн банк ХХК-д дараах болзошгүй эрсдэл үүсэхээр байна. Үүнд Хөгжлийн банк ХХК-ийн ТОСК ТӨҮГ-т "Шинэ яармаг" төслийн зориулалтаар олгосон зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 29 134 792.20 ам.доллар, хуримтлагдсан хүүгийн төлбөр 2 796 980.51 доллар, нийт 31 931 772.71 ам.долларын зээлийн мөнгөн хөрөнгө ямар ч барьцаагүй болж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаагүй болох, мөн ам.долларын ханшийн зөрүү (2398.36 төгрөг - 1.914.13 төгрөг = 484.25 төгрөг)-нээс 10 576 847 099.0 төгрөгийн алдагдал, зээлийн хүү, шимтгэл төлбөрөөс хүлээх алдагдал 17 491 587 283.6 төгрөг, зээлийн үлдэгдлийг 29 134 792.20 ам.доллараас бус шүүхийн шийдвэрийн дагуу 21 841 708.0 ам.доллараар тооцвол 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр хуримтлагдсан 2 796 980.51 доллар бүюу 6 708 222 115.57 төгрөгөөр хүүгийн төлбөр буурч нийт 34 776 656 498 төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК, Нью яармаг хаусинг прожект ХХК нь хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д /цаашид Хөгжлийн банк гэх/ холбогдуулан данснаас нь хууль бусаар татан авч хүүд суутгасан 7 293 084.2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцуулах, Хөгжлийн банк болон Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсан нэр бүхий 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд үүссэн маргааны талаарх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор хариуцагч Хөгжлийн банкинд Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аар /цаашид ТОСК гэх/ дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг даалгажээ.

 

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор Юнайтед прожектс групп ХХК, Нью яармаг хаусинг прожект ХХК, Хөгжлийн банк, ТОСК, Монголиан Пропертийз Инвестмэнт Холдинг Пте Лтд, Голомт банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК зэрэг хуулийн этгээдүүдийн өөр хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах зэрэг хэд хэдэн төрлийн гэрээнүүд тус тус байгуулагдсан байна. Тодруулбал:

 

Нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК нь гуравдагч этгээд ТОСК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр ТОСК нь хариуцагч Хөгжлийн банкнаас зээлдэн авсан 50 000 000 ам.долларыг нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК-аар дамжуулан Шинэ Яармаг төсөлд оруулах, үүргийн гүйцэтгэлд Юнайтед прожектс групп ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн хувьцаа, хувьцаанд хөрвөх эрхийн хамт барьцаалсан байна. /1хх 18-23/

 

Хариуцагч Хөгжлийн банк, гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээгээр Шинэ Яармаг орон сууцны төслийг санхүүжүүлэх зорилгоор 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 500 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, зээлдэгчийн тухайн үеийн балансын активт тусгасан бүх хөрөнгө буюу активын цикл, зээлдэгчийн төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох гэрээний дагуу үүссэн активын циклийг шаардах эрхийг барьцаалсан гэрээ хийгджээ. /1хх 111/ Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Хөгжлийн банк, нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр /1хх 52/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Шинэ яармаг Өлзийтийн зам гудамжинд байрлах 40-55 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай 20 ширхэг барилгыг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 148 825 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт тус тус барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК нь гуравдагч этгээд ТОСК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээгээр ТОСК нь хариуцагч Хөгжлийн банкнаас зээлдэн авсан 50 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг битүүмжлэгдсэн нөхцөлтэйгээр нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК-аар дамжуулан Шинэ Яармаг төсөлд оруулах, Юнайтэд прожектс групп ХХК нь БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төсөлд 195 810 841 ам.доллар зарцуулах эрхийг авч, Шинэ Яармаг төслийн барилгыг эхлүүлж, уг зээлийн төлбөрийн дараа хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд төлөхдөө Хөгжлийн банкны зээлийн хүү, жилийн 2 хувийн өгөөжийн нийлбэр дүнг төлөх үүргийг хүлээсэн.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч Юнайтэд прожектс групп ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувийг эзэмшдэг Монголиан Пропертийз Инвестмэнт Холдинг Пте Лтд нь ТОСК-тай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Юнайтед прожектс групп ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувийн хувьцааг, нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК, гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээгээр Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /1хх 32, 35/

 

Хариуцагч Хөгжлийн банк, нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК болон гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 дугаартай зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. /1 хх 39-40/ Уг гэрээнд зээлдүүлэгч Хөгжлийн банк нь зээлдэгч ТОСК-д 50 000 000 ам.доллар олгож, зээлдэгч нь 25 000 000 ам.доллараар салгаж, төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн 2 өөр дансанд түр байршуулах, зээлдүүлэгчийн санаачилгаар гүйлгээ хийж мөнгийг шилжүүлэх, зээлдэгч болон төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний шаардлага үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгийг буцаан татахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээг үндэслэн Хөгжлийн банк, Нью яармаг хаусинг прожект ХХК, ТОСК нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Голомт банк ХХК-тай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулж, зээлдүүлэгч буюу Хөгжлийн банк нь зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 25 000 000 ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчийн Голомт банкин дахь 8125001722 тоот, 24 850 000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкин дахь 470006080 тоот дансанд тус тус байршуулж, битүүмжлэгдсэн байх, төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК нь уг данснаас зарлагын гүйлгээ гаргахгүй, Голомт болон Худалдаа хөгжлийн банк нь мөнгөн хөрөнгөөс зөвхөн зээлдүүлэгч Хөгжлийн банк болон зээлдэгч ТОСК-ийн хамтарсан мэдэгдлийг үндэслэн зарлага гаргуулах буюу мэдэгдэлд дурдсан дүнгээр битүүмжийг хэсэгчлэн чөлөөлөхөөр тохиролцсон байна. /1хх 43, 46/

 

Дээрх гэрээнүүдээс үзэхэд хариуцагч Хөгжлийн банк, гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд зээлийн гэрээний, ТОСК, нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Харин нэхэмжлэгч Юнайтэд прожектс корпорэйшн ХХК нь Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 13 000 000 000 төгрөг 3 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Голомт банкинд байршсан 25 000 000 ам.долларыг, Монголиан проперти девелопмент корпорэйшн ХХК-ийн 51 хувийн хувьцааг, /2хх 30-36/ Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн 100 хувийн 200 000 ширхэг хувьцааг, /2хх 36-38/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 148 825 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлснээр ирээдүйд бий болох хөрөнгө, энэхүү барьцааны гэрээний хүчин төгөлдөр болох үеийн Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн балансын активын циклийг тус тус барьцаалсан. /2хх 39-41/ Түүнчлэн нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан 2015 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 17 700 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 2015 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлд Худалдаа хөгжлийн банкинд байршсан 24 850 000 ам.доллараас 18 100 000 ам.долларыг барьцаалжээ. /3хх 88-117/

 

Дээрх гэрээнүүдэд тухайн үеийн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэх хугацаа, хэлбэр зэргээс шалтгаалж тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба талууд тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, үүрэг шаардах эрхийн талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэлдээ зааж буй төслийг хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн дансанд байршуулсан байсан 49 850 000 ам.доллараас 28 008 292 ам.долларыг буцаан татан авсан боловч 7 143 084 ам.долларыг зээлийн хүүд, 150 000 ам.долларыг зээлийн шимтгэлд суутгасан гэх нөхцөл байдал Хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар болон зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК, хариуцагч Хөгжлийн банк, гуравдагч этгээд ТОСК болон Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 4 талт гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд ... БНХАУ-ын Эксим банкаас төсөл хэрэгжүүлэгчид зээл олгох шийдвэр албан ёсоор гараагүй тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан татах эрхтэй гэж заажээ.

 

Гэрээгээр тохиролцсон болзол буюу БНХАУ-ын Эксим банкнаас төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-д зээл олгох шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хариуцагч Хөгжлийн банк буцаан татсан нь буруу биш боловч гэрээнд заагаагүй үндэслэлээр хүү, шимтгэл суутган тооцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Учир нь иргэний эрх зүйн харилцаанд талууд тэгш эрхтэйгээр оролцох бөгөөд аль нэг тал нөгөө талдаа хууль болон гэрээнд заагдаагүй үүргийг ногдуулах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөс буцаан авсан 28 008 292 ам.доллараас 7 143 084 ам.долларыг зээлийн хүүд тооцон авах эрхийг хууль болон гэрээгээр хариуцагчид олгоогүй болно.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 214 дүгээр талд авагдсан хүү тооцооллын хүснэгт гэх баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөс буцаан татан авсан 28 008 292 ам.долларын 20 865 207,80 ам.долларыг үндсэн зээлд, 7 143 084 ам.долларыг зээлийн хүүд тооцсон болох нь тогтоогдсон, ийнхүү тооцон авсан болохоо хариуцагч өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн тул уг нөхцөл байдал нотлогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч Хөгжлийн банк болон гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр ТОСК нь 50 000 000 ам.долларыг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жилийн 8.45 хувийн хүү, мөн олгосон зээлийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөх үүргийг хүлээсэн боловч уг үүргийг нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК төлөх ёстой гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкаас шийдвэр гараагүй тохиолдолд уг зээлийн үүргийг хэрхэн тооцоолох талаар талууд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн З-ОС-Б-2015-33 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д Төсөлд зээл олгох тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Хөгжлийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ. Энэ тохиолдолд банк зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, Зээлдэгчид хүргүүлэх бөгөөд зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.

 

Энэ тохиролцооноос үзвэл дурдсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд зээлдэгч буюу ТОСК нь зээл, зээлийн хүүг тухайлсан хуваарийн дагуу төлөх үүргийг Хөгжлийн банкны өмнө хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь ТОСК болохоос Нью яармаг хаусинг поржект ХХК биш байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс хүү, зээлийн шимтгэл суутгах эрхгүй байжээ.

 

Иймд зээлийн гэрээний тал биш, зээлийн хүү, шимтгэл төлөх үүрэг хүлээгээгүй этгээд болох нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр зээлийн хүү, шимтгэлд хариуцагч нь нийт 7 293 084 ам.долларыг суутган авах замаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэг ойлгомжгүй, тодорхой бус байх тул найруулгын болон хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Хөгжлийн банкны нэхэмжлэгчээс хүү, шимтгэлд суутган авсан 7 293 084 ам.долларыг хариуцагч Хөгжлийн банк ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данснаас буцаан татагдсан нийт 28 008 292 ам.долларт тооцохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Хөгжлийн банкнаас уг 7 293 084 ам.долларыг шаардаагүй, гагцхүү үндэслэлгүй суутгасан тооцооллыг буцаах замаар эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан болно.

 

2. Нэхэмжлэгч тал 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг цуцлах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байх ба барьцааны зүйлсийг чөлөөлөх эсэхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд шүүх талуудын зааж буй үндэслэлээс үл хамааран барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх ёстой. Учир нь барьцааны зүйлээр үүргийг хангуулах барьцаалагчийн эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр үүснэ.

 

Барьцааны гэрээнд тавигдах үндсэн шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт тодорхойлж, уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан. Хариуцагч Хөгжлийн банк, ТОСК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК нь хариуцагч Хөгжлийн банктай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18634303173310 дугаартай, 148 825 м.кв талбайтай газар, уг газар дээр баригдаж байгаа 40-95 хувийн гүйцэтгэлтэй 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай газрын эзэмшигч болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /3хх 32-33/

 

Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцааны зүйлийн үнийг барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тодорхойлсон байхад үнэ тодорхойгүй гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг барьцаалахдаа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагатай бөгөөд талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хэлцэл гэж үзнэ. Иймд уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид барьцааны эрх үүсэхгүй бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлийг буцаах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх бөгөөд дээрх барьцааны гэрээнд заагдсан 20 нэр бүхий хөрөнгийг түүний доорх дэвсгэр газраас салган иргэний эрх зүйн гүйлгээнд оруулах боломжгүй тул газар, түүн дээр байрлах эд хөрөнгийн барьцаатай холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус байна.

Барьцааны гэрээ нь газрыг тухайн газар дээр баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгын хамт барьцаалсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалагдсан барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргийг хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу ТОСК-ийн өмнө хүлээсэн байх бөгөөд гэрээний дагуу төлөгдөх 50 000 000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцохыг гэрээний нөгөө талд даалгах агуулгатай шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТОСК-ийг хариуцагчаар татахаас татгалзсанаар ТОСК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн хамт гуравдагч этгээдэд холбогдуулан шийдвэр гаргахыг хуулиар хориглосон.

 

Нэхэмжлэгч Юнайтед прожектс групп ХХК, гуравдагч этгээд ТОСК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцах этгээд нь Хөгжлийн банк биш байхад анхан шатны шүүх тус байгууллагад холбогдуулан үүргийг хэрхэн тооцоолохыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу.

 

Иймд хариуцагч Хөгжлийн банкинд холбогдуулсан шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данснаас хүү, шимтгэлд суутган авсан 7 293 084 ам.долларыг хариуцагч Хөгжлийн банк ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцсугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Юнайтед прожектс групп ХХК, Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар гүйцэтгэх нэхэмжлэгчдийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 793 601 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ