Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01495

 

“Ю П Г”ХХК,

“Н Я П”ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 1226 дугаар магадлалтай,

“Ю П Г”ХХК, “Н Я П”ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М У Х Б”ХХК-д холбогдох

Данснаас хууль бусаар татан авч хүүд суутгасан 7 293 084.2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг нэхэмжлэгч “Н Я П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцуулах, “М У Х Б”ХХК болон “Н Я П”ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсан нэр бүхий 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү, Б.Чинзориг, Ц.Булганхишиг, Г.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч М.Шинэбаяр, Б.Даваажанцан, А.Сэргэлэнтуяа, С.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Ю П Г”ХХК, “Н Я П”ХХК-ийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Ш Я” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50.0 (тавь) хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ТОСК ТӨҮГ-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг ”М У Х Б”ХХК-д зөвшөөрсөн, ийнхүү санхүүжүүлэхэд ямар нэгэн нэмэлт нөхцөл болзол тавиагүй. Засгийн газрын тогтоолын дагуу санхүүжилт авахын тулд ”Ю П Г”ХХК нь ТОСК ТӨҮГ-тай “Ш Я” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч “Н Я П”ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 (хорин таван сая) ам.долларыг Голомт банк дахь 8125001722 тоот дансанд, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 24 850 000 (хорин дөрвөн сая найман зуун тавин мянга) ам.долларыг Худалдаа “М У Х Б”дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлж байршуулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээг зээлдүүлэгч ”М У Х Б”ХХК, зээлдэгч ТОСК ТӨҮГ, төсөл хэрэгжүүлэгч ”Н Я П”ХХК, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн зарлага хийгдэх боломжгүйгээр байгуулсан. Гэтэл ТОСК ТӨҮГ-аар дамжуулан байгуулсан гэрээний мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг Голомт банк, Худалдаа ”М У Х Б”болон ”Н Я П”ХХК-аас тус шаардаж, Худалдаа, хөгжлийн банкнаас 3 008 292 (гурван сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.доллар, Голомт банкнаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000.00 (арван таван сая) ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 (арван сая) ам.долларыг буцаан шилжүүлэн авсан. Түүнчлэн “М У Х Б”ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан 24 850 000 (хорин дөрвөн сая найман зуун тавин мянга) ам.долларын үлдэх хэсэг болох 21 841 708 (хорин нэгэн сая найман зуун дөчин нэгэн мянга долоон зуу найм) ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд данс эзэмшигч ”Н Я П”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дансандаа шилжүүлсэн. ”Н Я П”ХХК-ийн “Ш Я” төсөлд ТОСК ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт болох 49 850 000 (дөчин есөн сая найман зуун тавин мянга) ам.доллараас 28 008 292 (хорин найман сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.долларыг “М У Х Б”өөрийн шаардлага, албадлагаар эргүүлэн татаж авсан. Эгүүлэн татсан мөнгөн хөрөнгөнөөс 7 143 084.2 ам.долларын зээлийн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ТОСК ТӨҮГ, “М У Х Б”ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 000 (тавин сая) ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 9 жилийн хугацаатай, төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. ”Н Я П”ХХК, “Ю П Г”ХХК нь энэхүү зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй Иймээс нэхэмжлэгч компаниас хууль бусаар татан авсан 50 000 000 ам.долларын хүү гэх 7 143084.2 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар нийт 7 293 084.2 ам.долларыг хүчингүй болгох хууль зүйн үндэстэй. З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ”М У Х Б”ХХК, ”Н Я П”ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр 21 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бусдын хийсэн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээнд оролцогч талууд нь ”М У Х Б”ХХК, ТОСК ТӨҮГ бөгөөд нэхэмжлэгч талын хөрөнгийг ийнхүү барьцаалсан агуулгыг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах үндэслэлтэй. Иймд “М У Х Б”ХХК-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. “Ю П Г”ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдсөн. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Н Я П”ХХК, “Ю П Г”ХХК-ийн дансанд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд ханшийг энэхүү өдрийн ханшаар тооцох үндэслэлтэй. Тухайн мөнгө орж ирсэнээс хойш ам.долларын ханш огцом нэмэгдэж, ханшийн зөрүүгээс шалтгаалан нэхэмжлэгч талд ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар санхүүжилтийн мөнгө орж ирсэн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох үндэстэй гэжээ.

Хариуцагч “М У Х Б”ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: 150 000 ам.долларын шимтгэл авсны тухайд “М У Х Б”ХХК нь “Н Я П”ХХК-аас ямар ч шимтгэл аваагүй. Бид ТОСК ТӨҮГ-т зээл олгосон бөгөөд шимтгэлээ ТОСК ТӨҮГ-аас авсан. Нэхэмжлэгч тал энэхүү шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ТОСК ТӨҮГ-аас нэхэмжлэх ёстой. Худалдаа хөгжлийн банк, “М У Х Б”ХХК, Нью яармаг хаусинг прожектс ХХК, ТОСК ТӨҮГ-ын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилго нь Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолын дагуу “Ш Я” орон сууцны цогцолбор хорооллын төсөлд зориулж зээлдэгч талд ТОСК ТӨҮГ-аар дамжуулан 50 000 000 ам.долларыг олгосон. Гэрээний дагуу “М У Х Б”ХХК нь ТОСК ТӨҮГ-т зээл өгснөөр зээлийн хүүг буцаан авах эрхтэй. Бид зээлийн хүүг түрүүлэн авч, дараа нь үндсэн зээлээ татан авсан. Худалдаа хөгжлийн банктай холбоотой гэрээнд төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх БНХАУ-ын Экспорт импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 24 850 000 ам.долларыг гэрээний 2.2-т битүүмжлэгдсэн байхаар заасан. Гэрээнд 5 нөхцөл заасан бөгөөд зээлдүүлэгчийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрт тусгагдсан бүхий л нөхцлүүд хангагдсан байх гэж заасан. Энэ нь “М У Х Б”ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “М У Х Б”ХХК нь ТОСК ТӨҮГ-т 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 2024 он хүртэл, бусад нөхцөлд энэхүү 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь ашиглана гэж заасан. “Ш Я” төслийн эхний ээлжийн 25 000 000 ам.долларыг нөхцөл бүхий данснаас зарцуулалт хийхийн өмнөх БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл олгох шийдвэр гарсан байхыг тусгасан. Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд үлдэгдэл 85 хувь буюу ойролцоогоор 198 000 000 ам.доллар БНХАУ-ын Экспорт импорт банкнаас олгогдохгүй бол энэхүү төсөл бүрэн хэрэгжих боломжгүй. Энэхүү зээл олгох шийдвэр гарсны дараа “Н Я П”ХХК-д мөнгөө зарцуулах бүрэн эрхийг нь ТОСК ТӨҮГ болон “Н Я П”ХХК-д олгосон. Гэтэл “Н Я П”ХХК-д өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан энэхүү шийдвэрт “М У Х Б”ХХК нь 4 удаа өөрчлөлт оруулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар байршуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 2.8-д “Ш Я” орон сууцны хороололд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экпсорт импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “М У Х Б”ХХК-ийн дансанд татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс “Ш Я” төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. “М У Х Б”ХХК нь гадаад дотоодын мөнгөн хөрөнгийг татан байршуулж зээл олгодог. Энэ зээлийг Европоос авсан 580 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгөөс санхүүжүүлсэн бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газар буцаан төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах гэж байсан. БНХАУ-ын Экспорт импорт банкны зээл шийдэгдээгүй учир талуудын харилцан тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгөө буцаан татан авсан. Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээ болон Худалдаа “М У Х Б”болон “Н Я П”ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкны дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол энэхүү мөнгөн хөрөнгийг суутган авна гэж тусгасан. 4 талт гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч байсан учир тус гэрээний дагуу “М У Х Б”ХХК-ийн оролцоогүйгээр Худалдаа “М У Х Б”21.8 сая ам.долларыг татан авсан. ТОСК ТӨҮГ-ын зөвшөөрлийн дагуу бид үлдсэн 3 008 292 (гурван сая найман мянга хоёр зуун ерэн хоёр) ам.долларыг ТОСК ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу ТОСК ТӨҮГ-ын мөнгөн хөрөнгөөс зээлийн хүү, бусад мөнгөнөөс үндсэн зээлийг татан авсан. Мөн хамтарсан мэдэгдлийн дагуу Голомт банкнаас 25 000 000 ам.долларыг 2 үе шаттайгаар татсан. Худалдаа хөгжлийн банкны суутган авсан 21.8 сая ам.долларыг нэхэмжлэгч тал өөрсдөө төсөлдөө зарцуулсан. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Н Я П”ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 01/162 тоот албан тоотыг ирүүлсэн. Албан тоотдоо барьсан барилгынхаа гүйцэтгэлийг тусгаад тухайн 20 ширхэг барилгыг “М У Х Б”ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болгон барьцааны гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэж бичсэн байсан. Үүнийх нь дагуу бид барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

Гуравдагч этгээд “Т О С К”ТӨҮГ-ын шүүхэд гаргасан  тайлбартаа: Засгийн газрын тогтоол гарч “М У Х Б”ХХК нь ТОСК ТӨҮГ-аар дамжуулан “Ш Я” төсөлд зээл олгохоор шийдвэрлэсэн. 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь хувааж байршуулах бөгөөд БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээлийн шийдвэр гарч зээл олгогдсон тохиолдолд зээлийн шимтгэл болон бусад үйл ажиллагаанд зарцуулна гэж “Н Я П”ХХК болон ТОСК ТӨҮГ тохиролцсон. Энэ талаар хөрөнгө оруулалт санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний 1.2, 4.1-д тодорхой заасан. Зээлийн гэрээний 5.2, 5.4-т заасны дагуу “Н Я П”ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд гэрээ байгуулагдаж, дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь битүүмжлэгдсэн хэлбэртэй байсан. Зээлийн гэрээ болон хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаанд дансанд байршуулах гэрээнүүдэд тодорхой хугацаагаар нэмэлт өөрчлөлт орсон. Учир нь гэрээнд заасан 6 сарын хугацаа дуусч нэхэмжлэгч талын зүгээс зээл одоо бүтэх гэж байна гэсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн. Талууд хоорондоо ярилцаад 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Экспор импорт банкны зээлийн шийдвэр гарахгүй бол тухайн зээлийг татахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал Худалдаа хөгжлийн банкны дансанд байршуулсан мөнгийг барьцаалан 21 000 000 ам.долларын, Голомт банкинд байсан 25 000 000 ам.долларын хөрөнгийг барьцаалан 17 000 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Голомт банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө бүрэн хэмжээгээр татан авсан. Худалдаа хөгжлийн банкнаас 3 000 000 ам.доллар татан авсан. Нэхэмжлэгч тал хүү төлөхгүй гэдэг. Гэтэл хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээний 1.7.2-т хүү болон түүн дээр нэмэх 2 хувийн өгөөж төлөх талаар маш тодорхой заасан. Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээний 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн нэмэлт өөрчлөлтөөр буюу тус гэрээний гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг буцаан татах эрх нь ТОСК ТӨҮГ-т бий болсон. Гэрээнд заасны дагуу хүүг “Н Я П”ХХК нь хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотой ТОСК ТӨҮГ болон “М У Х Б”ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. ТОСК ТӨҮГ-ын үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүгд барьцаанд байгаа. Хүү болон шимтгэлтэй холбоотойгоор газрыг 15 000 000 000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс “Н Я П”ХХК нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “М У Х Б”ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. “Н Я П”ХХК нь тухайн зээлийг авч ашигласан учир гэрээнд зааснаар хүү болон шимтгэлээ төлөх ёстой. ТОСК ТӨҮГ нь тухайн зээлийг зөвхөн дансандаа оруулж ”Ш Я” төсөлд зориулсан. Энэ төсөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага нь “М У Х Б”ХХК-тай холбоогүй мэт харагдаж байгаа гэхдээ хөрөнгө оруулалт санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнд хэрвээ БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авсан тохиолдолд эхний ээлжинд БНХАУ-ын Экспорт импорт банкны зээлийг эргэн төлөх нөхцөлтэй байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл БНХАУ-ын Экспорт импорт банкны зээл шийдвэрлэгдээгүй байна. Зээл зээлийн хүү төлөгдсөн процессуудад ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Яг ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “М У Х Б”ХХК-аас Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 ам.долларын хүү, шимтгэлд тооцсон 7 293 084,2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг хариуцагч “М У Х Б”ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн төсөлд зарцуулсан 21 841 707,64 ам.долларын төлж барагдуулах үүрэгт тооцуулахаар нэхэмжлэгч, төсөл хэрэгжүүлэгч “Н Я П”ХХК, “Ю П Г”ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар “М У Х Б”ХХК болон “Н Я П”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-1, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тус тус тогтоож, барьцаанд байгаа Нью яармаг хаусинг прожектХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437803 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 726 тоот хаягт байршилтай, 5665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-2206042368 дугаарт бүртгэсэн

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437804 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 727 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437805 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 728 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437806 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 729 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437391 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 731 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507329 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 733 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507325 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 734 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507326 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 735 тоот хаягт байршилтай, 13557 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507324 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 736 тоот хаягт байршилтай, 4930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507323 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 737 тоот хаягт байршилтай, 4930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437807 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 738 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437899 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 739 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437400 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 740 тоот хаягт байршилтай, 5668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437801 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 741 тоот хаягт байршилтай, 5665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437390 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 742 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507328 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 743 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507327 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 744 тоот хаягт байршилтай, 3591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437389 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 746 тоот хаягт байршилтай, 10529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437394 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 747 тоот хаягт байршилтай, 4382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437392 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Ш Я” Өлзийтийн зам гудамж, 748 тоот хаягт байршилтай, 4382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаар гэрчилгээ бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 000000/0000 00000000000 тоот нэгж тайлбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэсэн газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М У Х Б”ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан, Засгийн газрын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “М У Х Б”ХХК-аас шилжүүлсэн “Ш Я” орон сууцны төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилтийн мөнгө орж ирж үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагаанд захиран зарцуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар, “Ю П Г”ХХК-ийн ТОСК ТӨҮГ-тай 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 09/2-2015 2015/3-01 15/003 дугаартай “Ш Я” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг 1 ам.долларыг 1914.13 төгрөгөөр тооцохоор тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1226 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н Я П”ХХК-ийн данснаас хүү, шимтгэлд суутган авсан 7 293 084 ам.долларыг хариуцагч “М У Х Б”ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцсугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю П Г”ХХК, “Н Я П”ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар гүйцэтгэх нэхэмжлэгчдийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 793 601 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү хяналтын гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь, магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт: 1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4., 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкнаас Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 ам.долларын хүү, шимтгэлд тооцсон 7 293 084,2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг хариуцагч “М У Х Б”ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Н Я П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан дүнд тооцон, нэхэмжлэгчийн данснаас нийт 28 008 292,36 ам.долларыг буцаан татагдсанаар тогтоосугай. гэж, 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.5.-д зааснаар “М У Х Б”болон “Нъю яармаг хаусинг прожект ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-1, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тус тус тогтоож, барьцаанд байгаа 21ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлсөн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 217 дугаар зүйлийн 217.1., “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан, Засгийн газрын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “М У Х Б”ХХК-иас шилжүүлсэн ““Ш Я”” орон сууцны төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилтийн мөнгө орж ирж үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагаанд захиран зарцуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 28- ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар, “Ю П Г”ХХК-ийн “Т О С К”ТӨҮГ-тай 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 09/2-2015 2015/3-01 15/003 дугаартай ““Ш Я”” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг 1 ам.долларыг 1914,13 төгрөгөөр тооцохоор тогтоосугай. гэж тус тус шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1226 тоот магадлалын тогтоох хэсэгт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ““Н Я П”” ХХК-ийн данснаас хүү шимтгэлд суутган авсан 7 293 084 ам.долларыг хариуцагч “Хөгжлийн банк” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцсугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Юнайтед прожектс групп” ХХК, ““Н Я П”ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар гүйцэтгэх нэхэмжлэгчдийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан. Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн тухай: Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухай: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хавтаст хэргийн материалаас нийт 47 төрлийн гэрээг байгуулагдсан огноо, гэрээний оролцогч талууд, агуулгыг дарааллын дагуу тогтоосон боловч эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, магадлалын хянавал хэсэгт ямар үндэслэлээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1 дэх заалтыг хэрэглэсэн тухай, түүнийг давж заалдах шатны шүүх мөн хуулийн 492.1 дүгээр заалтыг 492.1.1 дэх хэсэг болгож өөрчилсөн тухай огт дурьдаагүй, Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хянаж үзээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн харилцааг гэрээний бус эрх зүйн харилцаа гэж тодорхойлж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаангүй харилцааг шүүх хөндлөнгөөс шийдвэрлэсэн тухай: Зээл болон түүний хүүтэй холбоотой харилцаа нь зөвхөн зээлдүүлэгч “М У Х Б”болон зээлдэгч “Т О С К”ТӨҮГ нарын хооронд үүссэн. Зээлийн гэрээний талуудын хооронд зээлийн үлдэгдэл болон хүүгийн талаар огт маргаагүй байхад шүүх хөндлөнгөөс банкийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, зээлдүүлэгчийн эрхэнд хууль бусаар халдаж байгаад гомдолтой байна. Хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 хуудасны үндэслэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нэхэмжлэгч тал болон зээлдүүлэгч банкны хооронд зээлийн гэрээний шинжийг агуулсан бичгэн хэлцэл хийгээгүй байх тул...”М У Х Б”төсөл хэрэгжүүлэгчээс зээлийн хүү шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн атлаа уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хүү, шимтгэлийн 7 293 084.20 ам.долларын төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас буцаан гаргуулж төсөл хэрэгжүүлэгч, нэхэмжлэгчид олгосон үндэслэлдээ: “Нэхэмжлэгч тал төсөл хэрэгжүүлэгч гүйцэтгэгчийн хувьд хөрөнгө оруулагч “Т О С К”ТӨҮГ-ын оруулсан хөрөнгө болох Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн 4 850 000 ам.доллараас 28 00 292.36 ам.долларыг буцаан өгсөн. “Т О С К”ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт болон ашгийг энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу тооцоход үлдэх ашигласан 21 841 707.64 ам.доллартаа хариуцлага хүлээх үүрэгтэй байх атал “М У Х Б”үндсэн мөнгөний үлдэгдэл 29 134 792.20 ам.доллар гэж тооцон, төслийн зорилгод ашиглагдаагүй мөнгөн хөрөнгөнөөс хүүд тооцон хассанаар 7 293 084.56 ам.доллараар хууль бусаар төлбөрийн үүрэг нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлээр шаардсан 7 293 084.56 ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргуулж, нэхэмжлэгч, төсөл хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожектс” ХХК-иас буцаан татсан дүнд тооцон тогтоох нь хуульд нийцнэ” гэж дүгнээд Монгол Улсын Хөгжлийн банкыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гэрээний бус харилцаагаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч, төсөл хэрэгжүүлэгч нар хамтран оролцож дараах гэрээнүүдийг байгуулсны үндсэн дээр зээлийн мөнгөн хөрөнгө болох 50 сая ам.долларыг ашигласан учраас “М У Х Б”зээлийн хүү тооцон суутган төлүүлсэн болно. Үүнд: - “Н Я П”ХХК нь “Т О С К”ТӨҮГ-т 2015 оны 6 дугаар сарын 08-ны 01/062 дугаартай албан бичгээр 49.85 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг тус компанийн Голомт болон Худалдаа, “М У Х Б”(ХХБ)-ны харилцах дансанд битүүмжтэй нөхцлөөр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу “Т О С К”ТӨҮГ нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1047 дугаартай албан бичгээр зээлийн мөнгөн хөрөнгийг дээрх банкууд дахь “Н Я П”ХХК-ийн дансанд шилжүүлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас хүссэн. - “Т О С К”ТӨҮГ-ын хүсэлтийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний 43 дугаар тогтоолоор ТУЗ-ийн 2015 оны 33 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, зээлийн мөнгөн хөрөнгийг Голомт болон Худалдаа, хөгжлийн банкны дансанд тус тус шилжүүлэхийг зөвшөөрсөн. - Монгол Улсын Хөгжлийн банк, “Т О С К”ТӨҮГ, “Н Я П”ХХК болон Голомт банк хоорондын тохиролцоогоор 2015 оны 6 дугаар сарын 09-ний 2/282 2015/1-26 15/020 ГБ/39 дугаартай “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-г байгуулан нийт 25.0 сая ам.долларыг “Н Я П”ХХК-ийн Голомт банкин дахь 8125001722 тоот дансанд, - Монгол Улсын Хөгжлийн банк, “Т О С К”ТӨҮГ, “Н Я П”ХХК, Худалдаа, “М У Х Б”хоорондын тохиролцоогоор 2015 оны 6 дугаар сарын 12-ны 2/291-2015/1-27 15/019 С022/20150612-1 дугаартай “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-г байгуулан нийт 24.85 сая ам.долларыг “Н Я П”ХХК-ийн Худалдаа, “М У Х Б”дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлсэн. - “Н Я П”ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 2015 оны 7 дугаар сарын 22-ны 01/017 дугаартай албан бичгээр төслийн барилга угсралтын ажлыг баталсан хуваарийн дагуу явуулах зорилгоор түр санхүүжилт шаардлагатай байгаа тул Худалдаа, Хөгжлийн Банкин дахь мөнгөн хөрөнгийг барьцаалах хүсэлт хүргүүлснийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны албан бичгээр уг хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас хүссэн. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны 79 дүгээр тогтоолоор барьцаалан зээл авах эрхийг төсөл хэрэгжүүлэгчид олгохоор шийдвэрлэсэн. - “М У Х Б”нь “Т О С К”ТӨҮГ, “Н Я П”ХХК, Худалдаа, хөгжлийн банкны хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 12-ны 2/291-2015/1-27 15/019 С022/20150612-1 дугаартай “Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээл авах эрхийг олгосон ба нийт 4 удаа “М У Х Б”болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хамтарсан мэдэгдлээр Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авах зөвшөөрлийг “Н Я П”ХХК-д олгосон. - Төсөл хэрэгжүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг Голомт банкинд барьцаалж 170 000,000 төгрөг, Худалдаа, хөгжлийн банкинд барьцаалж 21 841 707.64 ам.долларын зээлийг тус тус авсан бөгөөд тэрхүү зээлийн хөрөнгөөрөө ““Ш Я”” төслийг хэрэгжүүлэхдээ ашигласан нь Голомт банк, Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулгаар нотлогдоно. - Монгол Улсын Хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлэгчийн арилжааны банкинд байршуулсан хөрөнгийг хадгаламж хэлбэрээр ашиглан “Н Я П”ХХК нь сар бүр хадгаламжийн хүү авч ашигласан. Тухайлбал: Худалдаа, хөгжлийн банкин дахь ам.долларын 470006080 тоот дансанд байршуулсан хөрөнгөнөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1 106 527.25 ам.долларын хүүгийн орлогыг олсон нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдсон. - Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 3-ОС-Б 2015-33-1 дугаартай гэрээний 2.1-д Үндсэн гэрээний 5.4 дэх хэсгийг “Төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор гараагүй тохиолдолд Банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа, хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөнөөс Төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ. Энэ тохилдолд Банк зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, Зээлдэгчид хүргүүлэх бөгөөд Зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж өөрчилсөн, - Зээлийн үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 14-ний 3-ОС-Б 2015-33-2 дугаартай гэрээний 2.1-д Үндсэн гэрээний 3.1.5 дахь заалтыг “Зээлийн эргэн төлөлт: Үндсэн төлбөрийг 2022 оноос 2024 он онуудад улирал тутамд, зээлийн хүүгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хуримтлуулан тооцох ба үүнээс хойш 2022 он хүртэл жилд 2 удаа, 2022 ноос 2024 онуудад хавсралтад тодорхойлсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө,” гэж өөрчилсөн, 2.2-т “Талуудын хооронд байгуулагдсан 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний 9.2.8-д ““Ш Я”” төсөлд зээл олгох тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор гараагүй тохиолдолд “Н Я П”ХХК-ийн Голомт болон Худалдаа, хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд буцаан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөнөөс ““Т О С К”” ТӨҮГ-т олгосон ““Ш Я” ” төслийн зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлэх арга хэмжээг авах.” гэж нэмсэн ба гэрээний дээрх заалтууд зөрчигдсөн учраас дөрвөн талт гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар суутган авч, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүү тооцсон. “М У Х Б”нь гадаадын улс орноос 5.75%-ийн хүүтэйгээр татан төвлөрүүлсэн буюу евробондын эх үүсвэрээс уг ““Ш Я”” төслийг санхүүжүүлж зээл олгон, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч, төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч, гуравдагч талын удаа дараагийн хүсэлтүүдэд үндэслэн дээр дурдсан гэрээгээр зохицуулан зориулалтын дагуу ашиглуулсан учраас татан авсан мөнгөн дүнгээс зээлийн хүү тооцон төлүүлэхгүй байх, зээлдэгч буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүүг нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн хүү төлөхгүй гэсэн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 7 293 084,2 ам.долларын хүүг зээлийн төлбөрт тооцуулах нэхэмжлэл гаргахдаа зээлийн шимтгэл 150 000 ам.долларыг оруулан тооцсон нь буруу бөгөөд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Хөгжлийн банкны “Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийн журам”-ын 9 дүгээр 9.3, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9-д тус тус заасны дагуу үйлчилгээний шимтгэлд 150 000 ам долларыг тооцон авсан ба зээлдэгч буюу “Т О С К”ТӨҮГ зээл авах үед нь гэрээнд заасны дагуу үл маргах журмаар суутган авсан байдаг. Зээлийн хүүд 7 143 084.2 ам.доллар төлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдоно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Т О С К”ТӨҮГ-ын зээлийн хүүгийн дүн 7 293 084,2 ам.долларт зээлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн 150 000 ам.долларыг оруулан тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухай: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт: (шүүхийн шийдвэрийн 21 хуудас) “...эдгээр барьцааны гэрээнүүдэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6. “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно 35.3.6. энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж зохицуулснаар газрыг барьцаалахдаа үнэлээгүй, эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ байхгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3. “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар барьцааны гэрээнүүд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх тул Хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны үндсэн гэрээ, энэ гэрээнд өөрчлөлт оруулсан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-01, нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөх үндэстэй байна гэж үзсэн байна. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1226 тоот магадлалын хянавал хэсэгт: (магадлалын 17 хуудас) “...Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцааны зүйлийн үнийг барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр тодорхойлсон байхад үнэ тодорхойгүй гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг барьцаалахдаа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагатай бөгөөд талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хэлцэл гэж үзнэ. Иймд, уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид барьцааны эрх үүсэхгүй бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлийг буцаах үүрэгтэй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахъ хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн барилга, байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх бөгөөд дээрх барьцааны гэрээнд заагдсан 20 нэр бүхий хөрөнгийг түүний доорх дэвсгэр газраас салган иргэний эрх зүйн гүйлгээнд оруулах боломжгүй тул газар, түүн дээр байрлах эд хөрөнгийн барьцаатай холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус байна. Барьцааны гэрээ нь газрыг тухайн газар дээр баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгын хамт барьцаалсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалагдсан барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч “Н Я П”ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 01/162 тоот албан тоотыг Монгол Улсын Хөгжлийн банкинд ирүүлсэн. Албан тоотдоо барьсан барилгынхаа гүйцэтгэлийг тусгаад тухайн 20 ширхэг барилгыг “Хөгжлийн банк” ХХК болон ТОСК ТӨҮГ-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болгон барьцааны гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэж бичсэн тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд зохих хууль тогтоомжийн дагуу барьцаалсан гэж үзэж байна. Барьцаалуулагч “Н Я П”ХХК болон барьцаалагч Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн № И-ОС-Б 2015-75 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 13 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлэг, 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Газрын тухай хуульд нийцүүлэн боловсруулж гэрээний талууд гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулан, хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулнагэж, мөн хуулийн 156.2-тҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дах хэсэгт “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхүүргийг газар эзэмшигч хуулийн дагуу биелүүлж бүртгүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдааг зассан боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг буруу хэрэглэж барьцаалагчийн эрхийг ноцтой зөрчөөд байна. Хууль тогтоогч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрхийг хуульчилсан бөгөөд 35.1.6-д “...бусдад ашиглуулах эрх”., 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” эрхийг тусад нь хуульчилж өгсөн боловч анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд ашиглуулах эрхийг барьцаалах эрхтэй хольж барьцаалахад газар эзэмшүүлэгчээс зөвшөөрөл авах ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж байгаад гомдолтой байна. Барьцаалагч болох “М У Х Б”нь тухайн газрыг зохих хууль тогтоомжийн дагуу дуусаагүй барилгын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийн хамт барьцаалж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн учраас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Хоёр. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай. 2.1 Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тухай: Нэхэмжлэгч нар анх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагуудыг өөрчилсөн. Нэгдэх шаардлагын тухай: 7 293 084.20 ам.доллар буюу 17 927 130 272.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 89 793 601.36 төгрөгийг төлсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлснийг баталсан захирамж 74-75 хуудас). Хоёр дахь шаардлагын тухай: “М У Х Б”болон “Н Я П”ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-2015-75-1, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-2015-75-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргасан. Хүчин төгөлдөр бусад тооцуулах 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № И-ОС- Б 2015-75 тоот, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн № И-ОС-Б 2015-75-1 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № И-ОС-Б 2015-75-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн үнийн дүн нь 57 477 049 548.00 (тавин долоон тэрбум дөрвөн зуун далан долоон сая дөчин есөн мянга таван зуун дөчин найман) төгрөг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дутаар зүйлд 63.1.4 дэх хэсэгт “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр “нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор хуульчилсан. Улсын Дээд Шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дөрөвдүгээр зөвлөмжийн 3.3-т Бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцдог учир шаардлага тус бүрийн дүнг зөв тодорхойлбол зохино” гэж, 3.4-т “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Гэрээ хэлцлийн үнийн дүнг шууд тодорхойлоход хүндрэлтэй бол хураамжийг хэсэгчлэн төлүүлж, шийдвэр гарах үед нөхөн төлүүлж болно. Гэрээ хэлцлийг бүхэлд нь бус харин зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үнийн дүнг тэр хэсгээр нь тооцох боломжтой гэж зөвлөмжилсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө” гэж хуульчилсан. Хүчин төгөлдөр бусад тооцуулах И-ОС-Б 2015-75, И-ОС-Б 2015-75-1, И-ОС-Б 2015-75-2 тоот гэрээнүүдийн үнийн дүн 57 477 049 548.00 (тавин долоон тэрбум дөрвөн зуун далан долоон сая дөчин есөн мянга таван зуун дөчин найман) төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийн дүн гэж үзэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцвол 287 543 197.74 (хоёр зуун наян долоон сая таван зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлж, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шүүхэд маргах эрхтэй болох байжээ. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэж заасныг зөрчиж маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар гүйцэтгэх нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ. “М У Х Б”2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Т О С К”ТӨҮГ-тай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд Зээлийн гэрээг байгуулах өдрийн Монгол банкны валютын ханш, Нэхэмжлэл гаргах өдрийн валютын ханш, Үүрэг үүсэх өдрийн валютын ханш гэж гарах бөгөөд ханшийн алдагдал хэдэн төгрөг болох тухай дурьдаагүй, тухайн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж огт төлөөгүй байна. Нэхэмжлэгч нар нь өөр өөр төрлийн шаардлагуудыг нэг нэхэмжлэлд хамтруулан гаргасан бол шаардлага тус бүрийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар тус тусад нь тогтоож, дүнг нь нэгтгэснээр нэхэмжлэлийн нийт үнэ тодорхойлогдох байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн хоёр болон гурав дахь шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх заалт, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2.2 Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй тухай: Хариуцагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэгчийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан боловч (4 дүгээр хавтаст хэргийн 1-2 хуудас) шүүгч захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Шүүх сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгоогүй бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалд хариуцагч ямар сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэлийг шүүх яагаад хүлээж аваагүй тухай, хүлээж авахгүй байх үндэслэл зэрэг нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгтАнхан шатны шүүх хуралдаан болон хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах, хяналтын шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ.” гэж, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах үеийн хурлын тэмдэглэлийг тусад нь хөтлөөгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг удирдлага болгосон боловч тус хуулийн 65.1.1-65.1.11 дэх шаардлагуудын ямар шаардлагыг хангаагүй тухай захирамжинд огт дурьдаагүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахад саад болж байгаа зөрчлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65.2 дах хэсэгт зааснаар хэрхэн засахыг хариуцагчид зааж өгөөгүй. Хамгийн гол нь ямар шалтгааны улмаас яагаад хүлээж аваагүй, ямар баримт бүрдүүлж өгсөн нь тодорхойгүй үлдсэнээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргаж өгөх, талуудыг эрх тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж, 170 дугаар зүйлийн 170.1-дЗохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчилсан байхад шүүх уг захирамжид гомдол гаргах эрх болон процессын алдааг засах боломжийг хааж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2.3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэж байсан шүүгчийг үндэслэлгүйгээр сольсон тухай: Нэгдүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд хэрэг хуваарилсан тухай Шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд зааснаар шүүгчийг сольсон байна. Тогтоолын агуулга нь тус шүүхийн шүүгч н.Солонго Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэтгэвэрт гарсан учраас түүний хариуцан хянан шийдвэрлэж байсан хэргийг бусад хоёр шүүгчид хуваарилсан боловч шүүгч С.Энхбаярын хариуцан хянан шийдвэрлэж байсан хэргийг Д.Уранчимэг шүүгчид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Дээрх тогтоол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.2.8., 25.2.9 хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг тус тус удирдлага болгосон боловч хэргийг шүүгч С.Энхбаяраас шүүгч Д.Уранчимэгт шилжүүлэх үндэслэл бүрдээгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны зөрчиж, Д.Уранчимэг шүүгчид хуваарилсан нь шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2.4 Хэргийг хэлэлцээд шийдвэр, магадлалыг танилцуулсан тухай: Шүүх маргааныг хэлэлцээд шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тогтоох хэсгийг, давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад магадлалын хянавал хэсэг болон тогтоох хэсгийг амаар таницуулсан байдлаас өөрчлөгдөж шийдвэр, магадлалын агуулга зөрж байгаа тухай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дэлгэрэнгүй бичиж, шүүх хурлын СД болон бусад баримтыг гаргаж өгснийг давхар хянаж өгнө үү. 2.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн тухай: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч ИХШХШ тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гомдолд дурдсанаас бусад шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн төлөөлөгчдийн гомдлыг хянан үзээгүй ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг гомдлыг таслан зогсоосон нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. /шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурдагдсан байгаа болно./ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1226 тоот магадлалын 1 дэх хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулсан хэсэг, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэсэн хэсэг, магадлалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ю П Г”ХХК, “Н Я П”ХХК нь хариуцагч “М У Х Б”ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ 3 шаардлагыг тусгасан байна. Үүнд: 1.зээлийн шимтгэлд суутгасан 150 000 ам.доллар,  данснаас 28 008 292 ам.долларыг буцааж татахдаа зээлийн хүүд 7 143 084 ам.доллар, нийт 7 293 084  (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.доллар суутгасныг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн зээлийн төлөлтөд тооцуулах, 2. “М У Х Б”болон “Н Я П”ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж барьцааны зүйл болох 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, 3. Хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийг хөрөнгө оруулалт орж ирсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Т О С К”ТӨҮГ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч “М У Х Б”ХХК-ийн байр суурийг дэмжсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Ш Я” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг “Т О С К”ТӨҮГ-аар /цаашид ТОСК гэх/ дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг  Хөгжлийн банкинд даалгасан, уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Ю П Г”ХХК болон ТОСК- хооронд хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ, Хөгжлийн банк, ТОСК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр З-ОС-Б 2015-33 дугаар зээлийн гэрээ, Хөгжлийн банк, “Н Я П”ХХК, ТОСК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2/264/2015/1-18/15-015 тоот зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ, гурван талт гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүд, 4 талт гэрээ, барьцааны гэрээнүүд  байгуулагджээ.

Хөгжлийн банк, “Н Я П”ХХК, ТОСК нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Голомт банк ХХК-тай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа “М У Х Б”ХХК-тай байгуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ тус тус байгуулж, зээлдүүлэгч буюу “М У Х Б”нь 25 000 000 ам.долларыг төсөл хэрэгжүүлэгч “Н Я П”ХХК-ийн эзэмшлийн  Голомт банкин дахь 8125001722 тоот дансанд, 24 850 000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкин дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. Ийнхүү байршуулахдаа  БНХАУ-ын Экспорт импорт банкнаас 85 хувийн санхүүжилт болох 195 810 843.3 ам.долларыг олгох шийдвэр гарснаар төсөл хэрэгжүүлэгч “Н Я П”ХХК уг зээлийг захиран зарцуулах эрхтэйг 4 талт гэрээнд заасан байна.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 79 тоот тогтоолоор дансанд байршуулсан дээрх мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл авахыг нэхэмжлэгч нарт зөвшөөрсөн байна. Юнайтэд прожектс корпорэйшн ХХК нь Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 13 000 000 000 төгрөгийг  3 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж авсан, “Н Я П”ХХК нь Худалдаа “М У Х Б”ХХК-тай байгуулсан 2015 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 17 700 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 2015 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай тус тус зээлж авахдаа дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгийн хамт тус тус барьцаалсан байна. /3хх 88-117/

“Н Я П”ХХК, хариуцагч Хөгжлийн банк, гуравдагч этгээд ТОСК болон Худалдаа “М У Х Б”ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 4 талт гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд ...БНХАУ-ын Эксим банкаас төсөл хэрэгжүүлэгчид зээл олгох шийдвэр албан ёсоор гараагүй тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан татах эрхтэй гэж,

ОС-Б-2015-33 тоот зээлийн гэрээний 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д Төсөлд зээл олгох тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд байршиж буй зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар Хөгжлийн банкны дансанд буцаан татан төвлөрүүлж, тус мөнгөн хөрөнгөөс төсөлд зориулан олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлүүлнэ. Энэ тохиолдолд банк зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлдэгчид хүргүүлэх бөгөөд зээлдэгч зээлийн болон хүүгийн төлбөрийг уг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус тусгасан байна.

БНХАУ-аас дээрх хөрөнгө оруулалт нь орж ирээгүй тул “М У Х Б”2012 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкинд байршуулсан 25 000 000 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд “Н Я П”ХХК-ийн дансанд байршуулсанаас үлдсэн 3 008 292 ам.доллар нийт 28 008 292 ам.долларыг буцаан татан авахдаа 7 143 084 ам.долларыг зээлийн хүүд, үлдэх  хэсгийг үндсэн зээлийн төлөлт гэж үзсэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нарын хэн нь ямар шаардлага гаргасан талаар тодруулаагүй нь буруу болсноос гадна  нэхэмжлэлд “...7 143 084 ам.долларыг хууль бусаар авсан гэж гэрээний бус үүргээс үүдсэн үндэслэлийг дурдсан боловч уг ам.долларыг зээлийн хүүд суутгасныг, мөн 150 000 ам.долларыг зээлийн шимтгэлд тооцсныг нь тус тус буруу гэж үзсэн нь зээлийн гэрээтэй холбоотой байхад дүгнэлт өгч чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх шаардлага хангагдаагүй, үүний улмаас маргааны зүйл тогтоогдоогүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байдал тогтоогджээ.

Хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа нөхцөлд гэрээний талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцсон эсэх, маргааны зүйлийн талаар мэтгэлцэж чадсан эсэх асуудал чухал болно. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээнд “Т О С К”ТӨҮГ оролцсон байхад “Т О С К”ТӨҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон нь уг гэрээнээс үүдсэн маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүйд хүргэжээ.

Түүнчлэн “М У Х Б”нь “Н Я П”ХХК-ийн данснаас 28 008 292 ам.долларыг буцааж татахдаа тус компанийн дансаас эсвэл “Т О С К”ТӨҮГазраар дамжуулан авсан эсэх үйл баримтыг хоёр шатны шүүх тодруулаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Хүү төлөх үүрэгтэй эсэх, 7 143 084 ам доллар нь үндсэн зээлд тооцогдох эсэх нөхцөл байдлыг зээлийн гэрээнээс салгаж дүгнэлт өгөх боломжгүй, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талууд, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг зэрэг эрх зүйн асуудал ач холбогдолтой болохоос гадна зээлийн гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээ, дансанд мөнгөн хөрөнгө байршуулах гэрээтэй холбоотой эсэхийг дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нэг тал мөн эсэх, уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэхийг дүгнэх байжээ.

Давж заалдах шатны шүүх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ гэрээний оролцогчийг анхаарснаас гэрээний агуулга, өөр гэрээтэй холбоотой эсэх, дамжуулан зээлдэгч, хөрөнгө оруулагч, зээлдэгч зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь буруу болжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00012 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1226 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 793 601 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА