Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01768

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01768

 

 

 

 

 

                             “Х Ц Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаар шийдвэртэй, “Х Ц Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 52 029 480 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани “Б” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу тус компанийн захирал Ч.Тунгалагийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, хуучин 22-н товчоо “Магнай” трейдын агуулахын баруун урд байрлах газар дээр 2 давхар оффисын барилга, сэндвичэн гражийн хамт барьж өгөхөөр болсон. Талууд гэрээг бичгээр байгуулахаар төсөл хэлбэрээр харилцан санал солилцож байсан боловч "Батгүен” ХХК-ийн зүгээс барилгын ажпыг дулааны улиралд яаралтай гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 5 дугаар сард манай туслан гүйцэтгэгч “Л К” ХХКажпаа эхэлсэн. “Л К” ХХКнь манай компанид төлөх ёстой төлбөртөө уг барилгын ажпыг хийж гүйцэтгэх, материалын зардлыг манай компани өөрөө гаргахаар тохирсон байсан юм. Гэтэл захиалагч “Б” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцад бичгээр гэрээ байгуулж нөхцөлийг нарийн тохиролцоогүй, барилгын зураг төсөл байхгүй байдлыг далимдуулж барилгын нөхцөлийг нэмэгдүүлсэн шаардлага удаа дараа тавьж байсан тул талуудын хооронд маргаан гарч аргагүйн эрхэнд ажпаа зогсоосон.

Бидний хийсэн тооцоогоор тус барилгад ажлыг гүйцэтгэх хугацаанд “Лито консракшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19 739 880 төгрөг, манай компаниас гаргасан материалын зардал 32 289 600 төгрөг, нийт 52 029 480 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахад тээврийн зардалд 2 000 000 төгрөгийг оролцуулан нийт 54 029 480 төгрөгийг шаардсан боловч тээврийн зардлын баримтыг гаргаж өгч чадаагүй тул 2 000 000 төгрөгөөр нэхэмжпэлийн шаардлагын хэмжээг бууруулж байна. Иймд манай компанийн тус барилгын ажилд оруулсан хөрөнгө болох төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.           

Хариуцагчийн тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Х Ц Г” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 251,656,500 төгрөг гаргуулан манай “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэж байсан бөгөөд “Харгант цамхаг групп” XXК нь энэ үүргээ гүйцэтгэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн барилга болох цутгамал бетон бүтээц /карказ/ нь боссон 2 давхар офиссын барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Ийнхүү харилцан тохиролцохдоо “Х Ц Г” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэх болон материалын зардлыг өөрөө хариуцан гаргах байсан. Гэтэл гүйцэтгэгч “Х Ц Г” ХХК-ийн зүгээс барилгын материалаа цаг тухайд нь нийлүүлэхгүй барилгын ажлыг удаашруулж, ажилчид нь сул зогсолт хийж тохиролцсон хугацаанд дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүсч 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил зогссон. “Х Ц Г” ХХК нь “Лито констракшн” ХХК-аар барилгын ажпыг гүйцэтгүүлж байсан нь үнэн бөгөөд “Л К” ХХКнь эхлээд нэхэмжпэгчтэй харилцан тохиролцож ажил гүйцэтгэж байсан боловч нэхэмжлэгчийн хийж байсан ажил зогссоноос хойш манай компанитай гэрээ байгуулж үргэлжпүүлэн ажилласан.

Тухайн үед “Х Ц Г” ХХК нь уг хугацаанд 1 дүгээр давхрын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханын өрлөг, парапетны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажпуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Уг ажпын үнэлгээг зах зээлийн ханшаар тооцвол ажлын хөлсөнд нэхэмжилж байгаа 19 739 880 төгрөгт огтхон ч хүрэхгүй юм. Мөн тухайн ажпыг хийж гүйцэтгэхэд оруулсан гэх материал нь бодитой биш бөгөөд хийсэн ажлаас нь материалыг тооцож үзэхэд 32 289 600 төгрөгт хүрэхгүй. Бидний тооцоолсноор ажпын хөлс 9 390 000 төгрөг, материалын зардал 14 195 600 төгрөг, нийт 23 585 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 28 443 880 төгрөгийг эс зөвшөөрч байна гэв.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 35 070 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Ц Г” ХХК-д олгож үлдэх 16 959 000 төгрөгин шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 428 098  төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 333 302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь манай компанийн зүгээс тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэхдээ хаана ямар ажлыг хийсэн талаар маргадаггүй бөгөөд хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан материалын болон ажлын хөлсний үнэлгээг эс зөвшөөрдөг. Манай компани тухайн үед еөр барилгын ажшт гүйцзтгзж байгаагүй тухай илэрхийлдэг, мөн гэрчүуд энэ тухай мэдуүлдэг бөгөөд бидний зүгээс барилгын ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсийг зах зээлийн ханшаар тооцон “Лито констракшн ХХК-д төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн, мөн барилгыв ажилд зарцуулсан бүх материалын зардлыг холбогдох баримтуудаар нотолсон байдаг. Гэтэл шуүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудын зарим хэсгийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 16 959 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхтүй байна. Иймд Сонгинохайрхан дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын давж заалдах журмаар Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгээр болон шүүхэд гаргасан тайлбартаа “ нэхэмжлэгч “Харгант цамхаг групп ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн барилга оолох цутгамал бетон бүтээц /карказ/ нь боссон 2 давхар оффисын барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 10-ны үед барилгын ажлыг эхлүүлсэн боловч "Харгант цамхан групп" ХХК нь барилгын материалаа цаг тухайд нь ниилэхгүй барилгын ажлыг удаашруулж, ажилчид нь сул зогсолт хийж тохиролцсон хчгацаанд дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүсч 2018 оны 06 дугаар сарын 08-нд ажил зогссон тухай дурьдсан ...” “Х Ц Г” ХХКнь дээрх 2018 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 06 дугаар сарын 08-ны хооронд 1-р давхарын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханыы өрлөг, парпедны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажлуудыг л хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед 14 195 600 төгрөгийн материалын зардал гаргаж, 9 390 000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 52 029 480 төгрөгөөс хариуцагч нь 23 585 600 хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой тусгасан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажлын хөлсөнд 19 739 880 төгрөг, материалын зардалд 15 330 600 төгрөг нийт 35 070 480 төгрөгийг манай “Б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажлын хөлсөнд 19 739 880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “Х Ц Г” ХХКболон "Литоконстракшин” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Төлбөр барагдуулах гэрээ"-ний хавсралт №2-ийг үндэслэсэн. "Харгант цамхаг групп” ХХК, “Литоконстракшин” ХХК нь манай компанид хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд дээрх Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад дурдагдсан дээврийн ажлыг чанарын шаардлага хангахааргүй хийсэн. Энэ тухай хяналтын инженерээр ажиллаж байсан О.Эрдэнэбаатар мэдүүлсэн. Мөн тус гэрээнд газар шорооны ажлыг гараар тэгшилгээ хийх тухай тусгасан боловч уг ажлыг хийх шаардлагагүй байсан учраас хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмж гарган тэгшилгээ хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ажлын хөлсөнд төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн гэрч О.Эрдэнэбаатар болон М.Бат-Оргил нарын мэдүүлэг зөрүүтэй байхад М.Бат-Оргилын мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 23 585 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд 35 070 480 төгрөгийн 11 484 880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нотлох баримтыг зөв үнэлж, хэргийг шийдвэрлэсэн боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх боломжтой.

 

            Нэхэмжлэгч “Х Ц Г” ХХК-ийн ажлын хөлс 19 739 880 төгрөг, материалын зардал 32 289 600 төгрөг, нийт 52 029 480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Б” ХХК ажлын хөлс 9 390 000 төгрөг, материалын зардал 14 195 600 төгрөг, нийт 23 585 600 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Х Ц Г” ХХК нь 2018 оны 05 дугаар сард хариуцагч “Б” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2 давхар оффисын зориулалттай барилга, сэндвичэн гараж барих ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, уг ажлыг туслан гүйцэтгэгчээр “Лито констракшн” ХХК-ийг оролцуулан хийж гүйцэтгүүлсэн байна.

Талууд хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй боловч харилцан тохиролцож, барилгын ажлын тодорхой хэсгийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээний үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэл, хийх ажлын тоо, хэмжээнээс хамаарч маргаан үүсснээр хариуцагч гэрээг цуцалж, улмаар “Лито констракшн” ХХК-тай тусдаа гэрээ байгуулан барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч “ .., газар шорооны ажил, гадна блокон өрлөг, хар шал цутгах, 12 см-ийн зузаантай хананы тоосгон өрлөг, дээврийн ажлын парпетны өрлөг, барилгын фасадны хөөс хадах ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19 739 880 төгрөг, материалын зардал 32 289 600 төгрөг, нийт 52 029 480 төгрөг гаргуулна” гэж тайлбарладаг бол хариуцагч “гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь 1 дүгээр давхарын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханын өрлөг, парапетны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажлуудыг хийж гүйцэтгэсэн, дээврийн ажлыг гүйцэтгэсэн боловч борооны ус гоожиж чанарын шаардлага хангахгүй байсан. Иймд ажлын хөлс 9 390 000 төгрөг, материалын зардал 14 195 600 төгрөг, нийт 23 585 600 төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэжээ. /хх126-127/

Зохигчид хичнээн төгрөгийн ажил гүйцэтгэсэн, материалын зардалд хэдэн төгрөг зарцуулагдсан талаар өөр өөрийн тооцоолол бүхий баримт гаргаж маргаж байх тул талуудаас ирүүлсэн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн ажлын хөлс 19 739 880 төгрөг, материалын зардалд 15 330 600 төгрөг нийт 35 070 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Х Ц Г” ХХК, туслан гүйцэтгэгч “Литоконстракшн” ХХК-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/10 тоот төлбөр барагдуулах гэрээний дагуу “Б” ХХК-ийн оффиссын барилгын гадна блокон өрлөг, газар шорооны ажил /гараар тэгшилгээ хийх/, хар шал цутгах, тоосгон өрлөг 12 хана, дээврийн ажил, парпедны өрлөг, гадна фасадны хөөс хадах ажлыг 19 739 880 төгрөгөөр гүйцэтгүүлсэн болохыг баталгаажуулсан баримтыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байна. /хх5-8/

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн хяналтын инженер О.Эрдэнэбаатарын хийж гүйцэтгэсэн барилгын ажлын гүйцэтгэлийг хянасан тооцооны хүснэгт, барилгын талбайд нийлүүлсэн материалын тооцоонд хийсэн хяналтын хүснэгт, сантехникийн болон цахилгааны ажлын гүйцэтгэлийн баримтуудыг ирүүлсэн нь Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт .., барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэнэ гэж заасантай нийцэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. /хх89-93/ Иймд шүүх барилгын ажлын хөлсийг нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, баримтыг үндэслэн хариуцагчаас гаргуулсан нь зөв болжээ.

Барилгын ажилд 32 289 600 төгрөгийн барилгын материал зарцуулсан гэх шаардлагын хувьд нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны орлогын баримт, депозит дансны хуулга, зарлагын баримтуудад тусгагдсан барилгын материалууд бүхэлдээ барилгын ажилд зарцуулсан гэдгийг эргэлзээгүй нотлох баримтгүй байна. Хариуцагч тал дээрх шаардлагаас 15 330 600 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудыг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчаас ажлын хөлсөнд 19 739 880 төгрөг, материалын зардалд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 15 330 600 төгрөгөөр тооцоолон гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байх тул хуулийн уг заалтыг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын “205 дугаар зүйлийн 205.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 745 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 710 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

      

            

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                   А.МӨНХЗУЛ