Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01591

 

     Кийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01777 дугаар шийдвэртэй, Кийн нэхэмжлэлтэй, хариуцагч З  санд холбогдох, 165 123 909 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Х” ХХКнь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ байгуулж 370 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалттай “К” ХХКнаас зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх хөрөнгө болон 1 эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Уг зээлд З  сан батлан даалт гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2014-128 дугаар батлан даалтын гэрээг “К” ХХКтай байгуулж “Хур туг” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу нийт 199 800 000 төгрөг хүртэлх үнийн дүнг батлан даахаар үүрэг хүлээсэн. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн. “Х” ХХКнь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд “К” ХХКны зүгээс З  санд удаа дараа батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг хүргүүлж байсан боловч зээлдэгч болон батлан даагчийн аль аль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар тус банк 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд “Хур туг” ХХК-аас үндсэн зээл 369 997 800,15 төгрөг, зээлийн хүү 29 193 757,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 838 751,46 төгрөг, нийт 405 030 308,94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар З  сангийн гаргасан батлан даалтыг хэвээр үлдээж үлдсэн хэсэг дээр эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зээлдэгч “Х” ХХКнь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нийт 997 950 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэрээний дагуу төлөлт огт хийгээгүй тул тус банкны зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу уг зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгүүдийг нийт 312 500 000 төгрөгт тооцож төлбөртөө тооцон авсан. Гэхдээ манай байгууллага уг хөрөнгийг 240 000 000 төгрөгөөр өөрийн хөрөнгөдөө бүртгэж авсан. Тухайлбал Төв аймаг, Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байршилтай, 3 га газрыг 3 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 192 дугаар байрны 14 тоотын 51.04 м.кв талбайтай орон сууцыг 67 500 000 төгрөгөөр үнэлж авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 125 000 000 төгрөгөөр худалдсан. Гэхдээ манай хөрөнгийн бүртгэлд 67 500 000 төгрөгөөр бүртгэгдсэн. Бид 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 4/1923 тоот албан бичгээр З  санд мэдээлэл хүргүүлж зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр 165 123 909 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардсан боловч З  сангаас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон авсан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. З  сан нь зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж батлан даалт гаргадаг болохоос биш барьцаа хөрөнгөтэй нөхөх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болдоггүйгээрээ бусад батлан даалтаас ялгаатай байдаг. Барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь З  санг батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг нотолж байна. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу “Хур Туг” ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165 123 909 төгрөгийг З  сангаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн тайлбарт: З  сан нь “К” ХХК болон “Хур туг” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан 370 000 000 төгрөгийн зээлийн 54 хувьд нь батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг “К” ХХКны нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон тул З  сан үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “К” ХХК барьцаа хөрөнгийг 240 000 000 төгрөгт тооцож зээлийн төлбөрөөс хассан гэдэг боловч шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нотлох баримтаас харахад санал болгох комиссын хурлаар барьцаа хөрөнгийг 312 500 000 төгрөгт тооцож авахаар заасан байдаг. Зээлийн үндсэн төлбөрөөс 997 950 төгрөг төлөгдсөн байдаг ба барьцаа хөрөнгийн үнийн дүн 312 500 000 төгрөгийг хасахад үндсэн зээл 56 389 850 төгрөг болж байгаа. Үүний 54 хувь болох 30 450 519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийг 240 000 000 төгрөгт тооцсон нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тооцож авсан үнэлгээнээс бага дүнгээр үнэлж илүү мөнгө шаардаж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хур туг” ХХК-ийн тайлбарт: “Х” ХХКнь Жайка олон улсын байгууллагаас зарласан утаагүй зуухны сонгон шалгаруулалтад 2011 онд шалгарсан бөгөөд уг төслийг төрөөс худалдан авах байсан боловч худалдан аваагүй, талууд үнийн хувьд санал зөрсөн. Ингээд уг төслөө хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан. Уг зээлтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байдаг гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т зааснаар хариуцагч З  сангаас 58.293.127 төгрөг гаргуулан ““К” ХХК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 106 830 782 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983 569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З  сангаас 449 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““К” ХХК” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 460 зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд дээр дурьдсан 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн З.4.1 дэх хэсэгт зааснаар “зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчснөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн зээл 369 997 800 төгрөгийн үлдэгдэлтэйгээр нэхэмжлэл гарсан. Батлан даалтын санд зээлийг барагдуулахыг шаардсан боловч барьцаа хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцсон тохиолдолд батлан даалтын гэрээг хэрэгжүүлнэ гэсэн тайлбарыг хийсэн.

Барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь З  санг батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу “Хур туг” ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165 123 909 төгрөгийг З  сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

           

    2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хур туг” ХХК, ““К” ХХК” ХХК-аас 370 000 000 төгрөг, жилийн 7 хувийн хүүтэй утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төслийн зориулалтаар 5 жилийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар гудамжны 14 тоот хаягт байрлах, 51,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баягол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах 30 000 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /хх7-15/

Нэхэмжлэгч ““К” ХХК” ХХК, хариуцагч З  сан, “Х” ХХК2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, З  сан нь нэхэмжлэгч ““К” ХХК” ХХК, “Хур туг” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ-128 дугаартай зээлийн гэрээгээр “Х” ХХКхүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээлийг төлөх, батлан даагчийн батлан даалтын хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байхаар тохиролцжээ. /хх17-19/

““К” ХХК” ХХК, “Хур туг” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсч холбогдох маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5145 дугаар захирамжаар ““К” ХХК” ХХК-д “Х” ХХК405 030 308.94 төгрөг төлөх үүрэгтэй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагааны явцад төлбөрт хураагдсан барьцааны эд хөрөнгийг нийт 312 500 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагчид санал болгож, өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь хэргийн 97-101 дүгээр талд авагдсан албан бичгээр тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан дээрх эд хөрөнгийг 240 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөрийн үлдэгдлийг 165 123 909 төгрөг гэж тооцоолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Шүүх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын харилцан тохиролцсон үнэ 312 500 000 төгрөгөөр тооцоолон нийт 58 293 127 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

     Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                 А.МӨНХЗУЛ