Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01777

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр           Дугаар 101/ШШ2019/01777          Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: КБ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, 4 дүгээр давхарт байрлах, ЗБДСд /РД: 00000/ холбогдох

165.123.909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч КБ-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХТ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалттай К банкнаас зээлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх хөрөнгө болон 1 эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан бөгөөд үүнээс гадна энэхүү зээлд ЗБДСгаас батлан даалт гаргасан болно.

ЗБДСгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “ЗБДС нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана” гэж заасны дагуу ЗБДС нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээг К банктай байгуулж “ХТ” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу нийт 199.800.000 төгрөг хүртэлх үнийн дүнг батлан даахаар үүрэг хүлээсэн юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд дээр дурьдсан 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад “Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн” болно.

“ХТ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд К банкны зүгээс ЗБДСд удаа дараа батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг хүргүүлж байсан боловч зээлдэгч болон батлан даагчийн аль аль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Улмаар тус банк 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд “ХТ” ХХК-иас үндсэн зээл  369.997.800,15 төгрөг, зээлийн хүү 29.193.757,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.838.751,46 төгрөг, нийт 405.030.308,94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ЗБДСгийн гаргасан батлан даалтыг хэвээр үлдээж үлдсэн хэсэг дээр эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зээлдэгч “ХТ” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нийт 997.950 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэрээний дагуу төлөлт огт хийгээгүй тул тус банкны зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн болно.

 Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу уг зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгүүдийг нийт 312.500.000 төгрөгт тооцож төлбөртөө тооцон авсан.

Гэхдээ манай байгууллага уг хөрөнгийг 240.000.000 төгрөгөөр өөрийн хөрөнгөдөө бүртгэж авсан. Манай байгууллага Төв аймаг, Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байршилтай, 3 га газрыг 3.000.000 төгрөгөөр үнэлж өөрийн хөрөнгөдөө бүртгэсэн санагдаж байна.

*******,*******, 192 дугаар байрны тоотын 51.04 м.кв талбайтай орон сууцыг манайх 67.500.000 төгрөгөөр үнэлж авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 125.000.000 төгрөгөөр худалдсан. Гэхдээ манай хөрөнгийн бүртгэлд 67.500.000 төгрөгөөр бүртгэгдсэн.

Бид 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 4/1923 тоот албан бичгээр ЗБДСд мэдээлэл хүргүүлж зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр 165.123.909 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардсан боловч ЗБДСгаас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон авсан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болно.

ЗБДС нь зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж батлан даалт гаргадаг болохоос биш барьцаа хөрөнгөтэй нөхөх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болдоггүйгээрээ бусад батлан даалтаас ялгаатай байдаг.

Барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь ЗБДСг батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг нотолж байгаа юм. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу “ХТ” ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165.123.909 төгрөгийг ЗБДСгаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд гаргасан тайлбартаа:

ЗБДС нь К банк болон “ХТ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан 370.000.000 төгрөгийн зээлийн 54 хувьд нь батлан даалт гаргасан.

Батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна” гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг К банкны нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон тул ЗБДС үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

К банк барьцаа хөрөнгийг 240.000.000 төгрөгт тооцож зээлийн төлбөрөөс хассан гэдэг боловч шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нотлох баримтаас харахад санал болгох комиссын хурлаар барьцаа хөрөнгийг 312.500.000 төгрөгт тооцож авахаар заасан байдаг. Зээлийн үндсэн төлбөрөөс 997.950 төгрөг төлөгдсөн байдаг ба барьцаа хөрөнгийн үнийн дүн 312.500.000 төгрөгийг хасахад үндсэн зээл 56.389.850 төгрөг болж байгаа. Үүний 54 хувь болох 30.450.519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч болно.

Гэтэл барьцаа хөрөнгийг 312.500.000 төгрөгт биш 240.000.000 төгрөгт тооцсон байгаа нь барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тооцож авсан үнэлгээгээр биш бага дүнгээр үнэлж илүү мөнгө шаардаж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд гаргасан тайлбартаа:

            “ХТ” ХХК нь Жайза олон улсын байгууллагаас зарласан утаагүй зуухны сонгон шалгаруулалтад 2011 онд шалгарсан бөгөөд уг төслийг төрөөс худалдан авах байсан боловч худалдан аваагүй, талууд үнийн хувьд санал зөрсөн. Ингээд уг төслөө хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан. Уг зээлтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байдаг гэжээ.

  

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                      

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь ЗБДСд холбогдуулан батлан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 165.123.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            “ХТ” ХХК нь К банктай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 370.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэн авчээ.

Дээрхи зээлийн барьцаанд *******,*******,, тоотод байршилтай, 51.04 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018265 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий орон сууц, мөн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205015620 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө сууц, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах, 30.000 м.2 талбайтай, нэгж талбарын******* дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5145 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдов.

            /ХХ-ийн 7-15, 22-26 дугаар тал/

 

            К банкны нэхэмжлэлтэй “ХТ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 405.030.308 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараахь байдлаар эвлэрчээ. Үүнд:

            -Зээлийн гэрээний үндсэн төлбөр 315.371.906 төгрөг, 95 мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийг хүүг үргэлжлүүлэн төлөхөөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 8.864.068 төгрөг, 69 мөнгөөр,

            Хугацаа хэтэрсэн 54.620.000 төгрөгийн үндсэн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.216.493 төгрөг, 76 мөнгөөр,

            Хугацаа хэтэрсэн зээлийн хүү 35.032.508 төгрөг, 78 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1.459.600 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.461.708 төгрөг, 78 мөнгөөр тус тус төлөх,

            Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэхээр,

            Зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5145 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 22-26 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан бөгөөд К банкны нэхэмжлэлтэй “ХТ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг, уг үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

“ХТ” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул К банк эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийн эрхийг банкинд шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.Батбилэгийн өмчлөлийн *******,*******,, тоотод байршилтай, 51.04 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018265 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий орон сууцыг талуудын харилцан тохиролцсон зах зээлийн үнэ 135.000.000 төгрөгийн 70 хувь буюу 94.500.000 төгрөгөөр,

Ж.Дүүрэнтөгс, О.Оюун нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205015620 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө сууцыг талуудын тохиролцсон үнэ0.000.000 төгрөгийн 70 хувь буюу 98.000.000 төгрөгөөр,

Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах, 30.000 м.2 талбайтай, шахмал түлшний зориулалттай, нэгж талбарын******* дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг талуудын харилцан тохиролцсон үнэ 350.000.000 төгрөгийн 70 хувь буюу 245.000.000 төгрөгөөр, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 27-28 дугаар тал/

 

Дээрх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан *******,*******,, тоотод байршилтай, 51.04 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018265 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий орон сууцыг талуудын тохиролцсон үнэ 135.000.000 төгрөгийн 50 хувь 67.500.000 төгрөгөөр,

Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205015620 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө сууцыг талуудын тохиролцсон үнэ0.000.000 төгрөгийн 70.000.000 төгрөгөөр,

Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах, 30.000 м.2 талбайтай, шахмал түлшний зориулалттай, нэгж талбарын******* дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг талуудын харилцан тохиролцсон үнэ 350.000.000 төгрөгийн 50 хувь 175.000.000 төгрөгөөр тус тус 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 29-31, 76-92 дугаар тал/

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар оруулсан хэдий ч үнийн санал ирээгүй тул 2017 оны 4 дүгээр сарын-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрээр *******,*******,, тоотод байршилтай, 51.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг талуудын тохирсон үнэ 135.000.000 төгрөгийн 50 хувь 67.500.000 төгрөгөөр,

Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг талуудын тохиролцсон үнэ0.000.000 төгрөгийн 70.000.000 төгрөгөөр,

Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах, 30.000 м.2 талбайтай, шахмал түлшний зориулалттай, нэгж талбарын******* дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг талуудын харилцан тохиролцсон үнэ 350.000.000 төгрөгийн 50 хувь 175.000.000 төгрөгөөр, нийт 312.500.000 төгрөгөөр төлбөртөө тооцон авахаар К банк болон “ХТ” ХХК нь тохиролцон шийдвэрлүүлсэн байна.

 /ХХ-ийн 93-96 дугаар тал/

 

К банк нь төлбөртөө шилжүүлэн авсан хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх газар дурьдсан хөрөнгүүдийн эзэмших, өмчлөх эрхийг тус банкинд шилжүүлэх хүсэлтийг Төв аймгийн газрын алба, бүртгэлийн байгууллагуудад гаргаснаар өмчлөх эрх нь К банкинд шилжсэн талаар талууд хэн аль маргаагүй.

/ХХ-ийн 97-101 дүгээр тал/

 

К банк нь төлбөртөө шилжүүлсэн авсан хөрөнгийн заримыг буюу *******,*******,, тоотод байршилтай, 51.04 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018265 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бусдад 125.000.000 төгрөгөөр зарсан хэмээн тайлбарлалаа.

 

ЗБДС нь К банктай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэхээр, мөн батлан даагчийн батлан даах хэмжээг үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь гэж тус тус харилцан тохирсон нь талуудын тайлбар болон батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 17-19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”,

460 дугаар зүйлийн 460.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

К банк нь дээрхи гэрээний дагуу батлан даагч ЗБДСгаас зээлийн гэрээний дагуу зээлсэн 370.000.000 төгрөгийн 54 хувь болох 165.123.909 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч К банк нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан ажиллагаатай /хуучин хууль/ холбоотой гомдол гаргаагүй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг төлбөртөө буюу нийт 312.500.000 төгрөгт /67.500.000 төгрөг+70.000.000 төгрөг+175.000.000 төгрөг/ харилцан тохиролцон тооцон авсан атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараагаар банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд тухайн хөрөнгүүдийн нийт үнэлгээ 240.000.000 төгрөг байгаа тул уг хэмжээгээр төлбөртөө тооцсон гэх нэхэмжлэгч КБ-ийнтайлбар үндэслэлгүй.

 

К банк нь дээр дурьдсан хөрөнгүүдийг 312.500.000 төгрөгт тооцон төлбөртөө шилжүүлэн авсан атлаа үндсэн зээл 204.876.091 төгрөг, үндсэн хүү 49.954.846,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495.390,50 төгрөг, нийт 255.3326.327,94 төгрөгийг “ХТ” ХХК-ийн зээлийн төлбөрөөс хасч тооцсон ба 57.173.672,06 төгрөгийг төлбөрөөс хасаагүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 165.123.909 төгрөгөөс уг төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

/ХХ-ийн 113-115, 176 дугаар тал/

 

Батлан даалтын гэрээ ёсоор ЗБДСгийн хүлээх үүрэг:

312.500.000 төгрөг-255.326.327,94 төгрөг=57.173.672,06 төгрөг,

165.123.909 төгрөг-57.173.672,06 төгрөг=107.950.236,4 төгрөг,

107.950.236,4 төгрөг*54 хувь= 58.293.127 төгрөг болно.

 

   Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т зааснаар хариуцагч ЗБДСгаас 58.293.127 төгрөг гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 106.830.782 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т зааснаар хариуцагч ЗБДСгаас 58.293.127 төгрөг гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 106.830.782 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983.569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗБДСгаас 449.415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.САРАНГҮН