Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 934

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 242 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын Дархан цаазтай газар Арцатын аманд 2.15 га талбай бүхий газрыг тус компанид аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож 2012/29 дугаартай гэрчилгээг 2012 оны 05 сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон. Компанийн зүгээс энэхүү газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хуваарь, чиглэл зэргийг хийлгэсэн болно.

Аялал жуулчлалын зориулалтаар уг газарт төсөл хэрэгжүүлж зориулалтын дагуу ашиглаж 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай спорт цогцолбор, зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, зоогийн газар, чөлөөт цагийн танхим, үйлчилгээний төв, фитнесс саун, хурлын танхим, эмчилгээний өрөө, спорт талбай, ариун цэврийн байгууламж, харуул хамгаалалтын байр, гүний худаг, машины зогсоол, ногоон байгууламж, хатуу хучилттай зам байхаар төлөвлөсөн боловч тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан юм.

Компанийн зүгээс дээрхи төслөө хэрэгжүүлэх боломжтой нөхцөл бий болж 2016 оны 04 сарын 19-ний өдөр яаманд хандахад тус яамны сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаартай тушаалаар манай компанид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, хоёр компанид нэг нэг га-гаар хуваан олгосон гэж хэлээд уг тушаалыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн н.Шижирболд хуулбарлан өгсөн юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр /тушаал/ гарсан гэдгийг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй юм. Тус компанийн хувьд дээрхи газрыг ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Газрын тухай хуулийн 39.1.1, 40.1.1, 40.1.6, 40.1.5-д заасан үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус бөгөөд компанийн газар ашиглах эрхийг зөрчиж байна гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2016 оны 4 сарын 29-нд гомдол гаргасан. 2016 оны 5 сарын 25-ны өдөр А-236 дугаартай тушаалаар манай компанийн 2.15 га газрыг эзэмших эрхийг дуусгавар болгосон гэсэн хариуг хүлээн авсан юм.

Иймд манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 39.1-д заасан тохиолдол бий болоогүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуулийг зөрчсөн, бөгөөд манай компанийн газар эзэмшиж ашиглах эрхийг зөрчиж байна гэж үзэж, А-236 дугаартай тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: "Ж*******" ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын дархан цаазтай газар Арцатын аманд 2.15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах 2012/29 дугаартай гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаартай тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, “Э*******” ХХК-д 1,15 га газар, “К*******” ХХК-д 1 га газар ашиглах эрхийг 2015.07.03-ны өдрийн тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрхи 2 компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Тус компанид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын Дархан цаазтай газар Арцатын аманд 2.15 га талбай бүхий газрыг тус компанид аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож 2012/29 дугаартай гэрчилгээг 2012 оны 05 сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон. Компанийн зүгээс энэхүү газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хуваарь, чиглэл зэргийг хийлгэсэн болно. Аялал жуулчлалын зориулалтаар уг газарт төсөл хэрэгжүүлж зориулалтын дагуу ашиглаж 50-70 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, зоогийн газар, чөлөөт цагийн танхим, үйлчилгээний төв, спорт талбай, ариун цэврийн байгууламж, харуул хамгаалалтын байр, гүний худаг, машины зогсоол, ногоон байгууламж, хатуу хучилттай зам байхаар төлөвлөсөн боловч тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан юм. Одоогоор компанийн зүгээс дээрхи төслөө хэрэгжүүлэх боломжтой нөхцөл бий болсон боловч компанид ашиглуулахаар гэрчилгээ олгосон уг газрыг 2 өөр компанид ашиглахаар эрх олгосон байна.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газар эзэмших эрхийг цугласан шийдвэр /тушаал/ гарсан, уг газрыг 2 өөр компанид нэг нэг га-гаар нь хуваан олгосон тухай шийдвэр гарсан гэдгийг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй юм. Тус компанийн хувьд дээрхи газрыг ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6, 39.1.1-д заасан үндэслэлээр манай компанийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2 өөр компанид "Энержименерал интернейшнл" ХХК-д 1,15 га газар, "К*******" ХХК-д 1 га газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд тухайлсан харилцааг зохицуулсан хуульд тодорхой заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй, компанийн газар ашиглах эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015.07.03-ны өдрийн тушаалын “ Энержименерал интернэйшнл” ХХК, “К*******” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өөрчлөлт оруулсан талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: "Ж*******" ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын дархан цаазтай газар Арцатын аманд 2.15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах 2012/29 дугаартай гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаартай тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, "Э*******" ХХК-д 1,6 га газрыг ашиглах эрхийг 2015.07.03-ны өдрийн А-266 тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг 2015.08.05-ны өдрийн А-321 тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрхи 2 байгууллага, компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Тус компанид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын Дархан цаазтай газар Арцатын аманд 2.15 га талбай бүхий газрыг тус компанид аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож 2012/29 дугаартай гэрчилгээг 2012 оны 05 сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон. Компанийн зүгээс энэхүү газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хуваарь, чиглэл зэргийг хийлгэсэн болно. Аялал жуулчлалын зориулалтаар уг газарт төсөл хэрэгжүүлж зориулалтын дагуу ашиглаж 50-70 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, зоогийн газар, чөлөөт цагийн танхим, үйлчилгээний төв, спорт талбай, ариун цэврийн байгууламж, харуул хамгаалалтын байр, гүний худаг, машины зогсоол, ногоон байгууламж, хатуу хучилттай зам байхаар төлөвлөсөн боловч тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан юм. Одоогоор компанийн зүгээс дээрхи төслөө хэрэгжүүлэх боломжтой нөхцөл бий болсон боловч компанид ашиглуулахаар гэрчилгээ олгосон уг газрыг 2 өөр компанид ашиглахаар эрх олгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр тушаал /гарсан/, уг газрыг 2 өөр компанид нэг нэг га-гаар нь хуваан олгосон тухай шийдвэр гарсан гэдгийг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй юм.

Тус компанийн хувьд дээрхи газрыг ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар ашиглах Гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6, 40.1.5, 39.1,1-д заасан үндэслэлээр манай компанийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2 өөр компанид “Энержиминерал интернейшнл” ХХК-д 1,16 га газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд тухайлсан харилцааг зохицуулсан хуульд тодорхой заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй компанийн газар ашиглах эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015.07.03-ны өдрийн А/266 тушаалын “Э*******” ХХК, 2015.08.05-ны өдрийн А/321 тушаалын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд газар эзэмших эрхийг олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаан дээр гэрээ хийж чадаагүй талаар дурдсан. Манай төсөл бол ач холбогдол бүхий төсөл байсан. Уг төсөлтэй талуудыг танилцсан байх гэж бодож байна. Монгол Улсын хэмжээнд спортын барилга байгууламж гэх зүйл бараг байдаггүй. Хятад ард улсын буцалтгүй тусламжаар Буянт-Ухаа спорт цогцолборыг барьсан. 1940-өөд оны үед баригдсан спорт ордон гэж байдаг ба уг спорт ордон нь чанарын шаардлага хангахгүй. Буянт-Ухаа ордон нь зөвхөн тэмцээн явуулах л зорилготой. Тэмцээнд оролцох гэж байгаа улсын бага тамирчин, дасгалжуулагч, шүүгч гэх мэт хүмүүсийг байрлуулах зочид буудал, хурлын танхим, нэгдсэн цогц цогцолбор байдаггүй. Тиймээс дээр дурдсан зүйлүүдийг Монголд хөгжүүлэхээр мөн уг газарт тэмцээн уралдаанд оролцохоор ирсэн бага тамирчинд болон ирсэн хүмүүсийг спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цогцолбор барих гэж байгаа юм” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2012 онд тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дагуу манайх төсөл боловсруулж уг төсөлтэй холбогдох газар нь танилцаад хүсэлтийг яам хүлээн авч үзээд 2012 онд манай компанид 2.15 га газрыг Хан-Уул дүүргийн Арцатын аманд олгосон. Энэ олголтоо баталгаажуулаад 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар 12/29 дугаар гэрчилгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36.1, 36.3-т заасан заалтуудыг үндэслээд олгосон. Нэхэмжлэгч компани нь төслийн дагуу уг газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар байгаль орчин нөлөөлөх ерөнхий үнэлгээний кадастрын зураг, барилга угсралтын зураг гэх мэтийн ажлуудыг хийж байсан. Дээрх ажлуудыг хийхэд техникийн нөхцөл хүнд байсан ба цэвэр бохир усны шугамыг шийдэж чадаагүй, төвийн шугамтай холбогдоогүй, дулааны шугам байхгүй, учраас өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх шаардлагатай, төсөлд тусгагдаагүй гэсэн тайлбар өгч байсан. Энэ нь тухайн үед хөрөнгө оруулалттай холбоотой байсан учраас удааширсан шалтгаан байгаа. 2015 оны 05 дугаар сард манай газар эзэмших эрхийг цуцалсан талаар мэдсэн. Ямар үндэслэлээр цуцалсан талаар албан ёсны хариу өгнө үү гээд өргөдөл бичсний дагуу 2015 оны 05 дугаар сард албан ёсоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16, 40.1.5, 41.6-т заасан үндэслэлээр цуцалсан гэсэн хариуг өгсөн. Уг албан бичгээр ирсэн хариуг үл зөвшөөрч 2016 оны 05 дугаар сард нэхэмжлэлийг шүүх гаргасан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Манай компани уг гэрчилгээг авахдаа 5 жилийн хугацаатай авсан ба хугацаа нь 2017 онд дуусах байсан учраас газар ашиглах хугацаа нь дууссан гэдэг нь үндэслэлгүй. Манай газрыг цуцлахдаа албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй, өмнөх гэрчилгээг хурааж аваагүй, сайдын хууль зүйн үндэслэлээр тушаал гаргасан. Уг тушаалаа үндэслээд 2.15 га газрын 1 га газрын яам өөрөө аваад, үлдсэн газрын өөр компанид олгосон байдаг.

Манай компанид олгосон газрыг цуцалсан тушаал нь гурван үндэслэлээр цуцлахыг үүрэг болгосон. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй аж ахуй нэгжүүдийн гэрээг цуглахаар заасан байгаа. Дээрх гурван үндэслэлээр цуцлах үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл энэ хуульд заасан үндэслэлүүдээр цуцлах ёстой. Тиймээс цуцлах тухай шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалт нь буруу. Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд албан ёсоор мэдэгдэж, өмнөх гэрчилгээг нь хурааж авах ёстой байдаг. Гэтэл мэдэгдэл өгсөн болон гэрчилгээг хурааж авсан зүйл огт байхгүй. Тушаалаар үүрэг болгосон байхад үүргээ биелүүлээгүйгээр нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус үндэслэлээрээ 1 га газрыг Байгаль орчны яам өөртөө авсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрыг 3 хуваадаг. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд онгон бүсэд зөвхөн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулж болон гэсэн заалт байдаг. Гэтэл яам дээр дурдсан дэглэмийг зөрчөөд заавал хязгаарлалтын бүсэд газар авч байгаа нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж, өөртөө уг газрын авсан үйлдэл нь үндэслэлгүй. Үлдсэн газрыг “Э*******" ХХК-д олгосон учраас уг тушаалыг хүчингүй болгуулах, эдгээр компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь Хан-Уул дүүргийн нутагт орших  Богдхан уулын Дархан цаазат газар Арцатын аманд 2.15 талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглаж 2012/29 дугаартай гэрчилгээтэй гэтэл гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.Иймд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлагыг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 

Үүнд: “Ж*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”; мөн хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд хууль зүйн үндэслэлтэй тул “Ж*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар “Э*******” ХХК-д 1,6 га, мөн сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар 16-ны өдрийн А-236 дугаар бүхий Газар ашиглах эрх цуцлах тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Ж*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 2.1 га газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. "Ж*******” ХХК нь тухай газар дээр 4 жил үйл ажиллагаа явуулаагүй ба Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Аялал жуулчлалын зориулалтаар уг газарт төсөл хэрэгжүүлж зориулалтын дагуу ашиглаж 50-70 хүн хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн боловч тухай үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг шалтгаан байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ, судалгааны дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан” гэж тайлбарлаж байгаа нь маргаж байгаа газарт үйл ажиллагаа явуулаагүй гэдэг дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байдаг. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан байдаг ба “Ж*******” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулж, батлуулаагүй. Газар ашиглах эрх авснаасаа хойш газрын төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй, Хан-уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016.01,21-ний өдрийн 09/123 дугаартай албан бичигт “Ж*******” ХХК-ийн 2013-2015 онуудад газрын төлбөр огт төлөөгүй болохыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Барилга барих эксиз зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ  Богдхан уулын хамгаалалтын захиргааны санал гаргуулалгүйгээр газар ашиглах тушаал гаргуулсан зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2, 41 дүгээр зүйл зэрэг заалтуудыг зөрчсөн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж тус тус заасныг үндэслэн газрын төлбөрөө хугацаанд н бүрэн төлөөгүй, газраа 4 жил ашиглаагүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаал гарсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалаар “Ж*******” ХХК-ийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх хүчингүй болсон тул хууль, журмын дагуу хүсэлтээ гаргасан компанид газар ашиглах эрхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар “Э*******” ХХК-д 1,6 га газрыг, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил нь хууль зөрчөөгүй, бусдын эрх ашгийг хөндөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйг үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам/хуучнаар/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучнаар/, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /К*******/ хоорондын хэлэлцээрийн протоколд 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талууд гарын үсэг зурж, 2016 оны 3 дугаар сард хэлэлцээрийн протоколд нэмэлт өөрчлөлт оруулж төслийг эхлүүлээд байна. Буцалтгүй тусламжийн хүрээнд 5.8 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхыг сайжруулах зорилготойгоор:

- 2125 метр квадрат талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий сургалтын төв байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх,

- Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн мастер төлөвлөгөө боловсруулах,

- Нэг уурхайг сонгон жишиг нөхөн сэргээлтийн зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг 2014-2019 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Хэлэлцээрийн протоколд зааснаар яам нь төслийн хүрээнд баригдах сургалт, судалгааны төвийн газрын асуудал мөн дэд бүтцийн холболтын ажлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тус төв нь БОАЖЯ-ны харьяа байгууллага байна.

Төслийн хүрээнд баригдах сургалтын төв нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт Арцатын задгайд /Яармагийн эмнэлгийн зүүн талд/ 1 га талбайд байрлахаар төлөвлөгдөж, газар ашиглах шийдвэрийг БОНХАЖ /хуучнаар/-ын сайдын 2015 оны А/321 тоот тушаал гаргуулж, газар ашиглах гэрчилгээ, кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар "Архитектур төлөвлөлтийн даалгавар" 2016/147-14, барилгын байршлын схем зураг, “МХС” ТӨК-ийн 2016.08.25-ны ТН-В 363/2016 дугаар, УСУГ-ын 2016.09.08-ны 402/16 тоот техникийн нөхцөлүүдийг тус тус аваад байна. “УБЦТС” ТӨХК-тай шинэ холболтын гэрээг байгуулсны үндсэн дээр техникийн нөхцөл олгохоор техникийн зөвлөлийн шийдвэр гарсан. Мөн сургалтын төв байгуулахтай барилгын талбайд хийгдэх геодезийн судалгааны ажил, суурь хөрсний судалгааны ажил зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, барилгын гадна түр хашааг барьж дуусган харуул хамгаалалтын ажилтан ажиллуулаад байна.

Тус сургалтын төвийг байгуулах төслийн саналыг өнөөгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан бөгөөд 2016 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, ашиглалтын чиглэлээр 3000 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Уул уурхайн салбар эдийн засагт хувь нэмэр оруулж буй голлох салбарын нэг болсон хэдий ч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдолтой явж ирсэн. Цаашид уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг сайжруулах уул уурхайн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээрх шаардлагуудыг өндөржүүлэх, уурхай бүрт байгаль орчны ажилтан ажиллуулж тэдгээрт байгаль орчны чиглэлийн хууль, журам, аргачлал, стандартыг сурталчлан таниулах үйл ажиллагааг байнга явуулах, байгаль орчны төв, орон нутгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын байцаагчид, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, судлаачид, оюутан сурагчид зэрэгт байгаль орчны чиглэлээр мэдээлэл өгөх, сургах, дадлагажуулах, судалгаа мониторинг хийх, арга аргачлал боловсруулах зэрэг ажлыг энэхүү төслийн хүрээнд бий болсон сургалтын бааз, суурийг ашиглан хэрэгжүүлнэ.

Тус сургалтын төвийн үйл ажиллагааг уул уурхайн сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах бууруулахтай холбоотой дагнасан сургалт сурталчилгаа явуулах бөгөөд Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, их сургуулиуд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, байгаль орчны байцаагчид, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Түүнчлэн “Ж*******” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглах зөвшөөрлөө авсан боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон холбогдох журамд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээн “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн төсөлийн дагуу өрсөлдөөн явуулсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал уг төсөлийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг хэдий ч нотлох баримтын шаардлага хангахгүй төсөл байсан. Ерөнхий үнэлгээ, кадастрын зураг, компаниудтай гэрээ байгуулсан гэж хэлж байна. Ерөнхий үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай. Газар ашиглахаар хүсэлт гаргахдаа кадастрын зурагтай хамт өгөх шаардлагатай байдаг. Бусад компаниудтай гэрээ байгуулсан гэж хэлж байгаа нь уг хэрэгтэй ямар ч хамааралгүй. Гэрээ байгуулсан юм бол гэрээний үр дүн нь хаана байгаа юм. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахад хэцүү байсан гэдэг тайлбарыг хэлж байгаа нь яаманд бол ямар ч хамаагүй асуудал. Газар ашиглах эрхийг 2015 оны 05 дугаар сард цуцалсан талаар мэдсэн гэж хэлж байна. Гэтэл сайдын тушаал нь 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан. 

Өмнөх шүүх хуралдаан дээр 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн гэж хэлдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр нь 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэж байна. Мөн газар ашиглах хугацаа нь дуусаагүй байхад цуцалсан гэдэг тайлбарыг бас хэлж байна. Байгаль орчны сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар бүрэн эрхээ тусгай хамгаалалттай газар нутаг дээр хэрэгжүүлдэг ба Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж тушаал гаргах эрхтэй байгаа. Гурвалсан гэрээг Байгаль орчны яам хийх үүрэг байхгүй. Яагаад гэвэл Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд газар ашиглах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж нь төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч талаас яам сургалт, сурталчилгааний зориулалтаар үйл ажиллагаа явуулж болохгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэг тайлбарыг хэлж байна. Солонгос улс болон хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан, судалгаа шинжилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах байгууллага бий болсон. Солонгос улсыг төлөөлж оролцож байгаа байгууллага нь “Кояка” гэдэг байгууллага” гэжээ.  

Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Ж*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Жэй Эй Жи" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 07 сарын 03-ны өдрийн А-266 дугаартай тушаалын “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2009 оны 242 дугаар тушаалаар "Ж*******" ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших  Богдхан уулын Дархан цаазтай газар Арцатын аманд 2.1 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаартай “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалаар Газрын тухай хуулийн 39 дүгээр 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ж*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 2.1 га газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан.

Эдгээр нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хавтаст хэргийн 96 дахь талд “Ж*******” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн №51 дугаартай албан бичигт газрын төлбөр төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт “Ж*******” ХХК-иас газрын төлбөрийг төлсөн талаарх нотлох баримт авагдаагүй.

2016 оны 09 сарын 16-ний өдрийн 13 цаг 30 минутад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, И.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нарыг байлцуулан маргаан бүхий газар Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 2.1 га газарт үзлэг хийгдсэн байдаг. Уг үзлэгээр тухайн газарт ямар нэг объект баригдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж тэмдэглэгдсэн байна. Үүнээс гадна нэхэмжлэгч тухайн газарт зөвхөн судалгаа, шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах ажлууд хийгдэж байсан гэж тайлбарладаг.

Иймд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу “Ж*******” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдан 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаартай Газар ашиглах эрх цуцлах тухай тушаал нь үндэслэлтэй юм.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 03-ны өдрийн тушаалаар “Э*******” ХХК-д 1.6 га газрыг олгохоор шийдвэрлэж, мөн оны 07 сарын 08-ны өдөр "Э*******” ХХК-д Хан-Уул дүүргийн,  Богдхан уулын дархан цаазтай газар, Арцатын аманд 1.6 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар олгохыг зөвшөөрсөн гэрчилгээг олгосон болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа манай компанид дээрх газрыг ашиглах эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл бид уг газрыг ашиглах зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан, өөр ямар нэгэн газартай давхцаж олгогдоогүй, уг газрыг бидэнд олгосноороо бусдын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй болно. Иймд нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 03-ны өдрийн А-266 дугаартай тушаалын “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдан 2015 оны А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны А-236 дугаар тушаалын “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбоотой шаардлага байгаа. Уг шаардлага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 2 жил дараалан газрын төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн заалтад хамаарч байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтад үйл ажиллагаа явуулсан талаар нотлох баримт, газрын төлбөрөө төлсөн баримт байхгүй. Хуульд заасны дагуу сайд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан. Гэрчилгээг цуцалсан талаар мэдэгдэх ёстой байсан гэдэг тайлбарыг хэлж байна. Сайд тушаалаараа мэдэгдэх үүрэг болгосон зүйл байхгүй байгаа. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд болох манай компанид олгосон гэрчилгээг хүчингүй болгон гэсэн байна. Бид бол хуульд заасны дагуу уг газрыг ашиглах гэрчилгээ авсан. Газрын төлөв байдлын шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын шинжилгээ, нарийвчилсан үнэлгээ гэх мэтийн олон зардал өндөртэй дүгнэлтүүдийг холбогдох байгууллагаар хийлгүүлсэн. Гуравдагч этгээдийн хувьд сайд болон нэхэмжлэгч нараас болж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Манай компани Байгаль орчны яамтай гэрээ хийгээд уг газрыг ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг яаж хөндөж байгаа юм. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ж*******” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Э*******" ХХК-д 1,6 га газрыг ашиглах эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг 2015.08.05-ны өдрийн А-321 тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрхи 2 байгууллага, компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

1.“Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэл нь тусгай хамгаалттай нутагт хамаарахгүй юм” /хх 91/, “Тус компанид ...2.15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож, 2012\29 тоот гэрчилгээг 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон боловч газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй болно... Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөөгүйгээс үүсэх хариуцлагыг зохицуулсан гэрээгүй тул төлбөр огт төлөгдөөгүй болно.” /хх 96/, “...тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалтгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан юм”/хх 5/ гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг  нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; мөн хуулийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэж заасныг мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний заалтыг тус тус зөрчсөн байна.” /хх 49/,  “...Ж******* ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулж, батлуулаагүй,... газрын төлбөр огт төлөөгүй.... Түүнчлэн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Барилга барих эскиз зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг гаргуулахгүйгээр газар ашиглах тушаал гаргуулсан зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 2, 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 2, 41 дүгээр зүйл зэрэг заалтуудыг зөрчсөн.” гэж хариуцагчаас маргажээ /хх 172, 173/.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.15 га газар ашиглах эрхийг нэхэмжлэгч “Ж*******” ХХК-д олгож, улмаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/29 дугаар бүхий гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын дарга 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компанид таван жилийн хугацаатай олгожээ /хх 79-84/. 

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тушаал /хх 52/-аар нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй”, “газрын төлбөрөө төлөөгүй” гэсэн хоёр үндэслэл /хх 172/-ээр хүчингүй болгожээ.

Мөн нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрчилгээ авсан 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл газраа ашиглаагүй гэдэг нь нэхэмжлэгч талын “...тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалтгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан юм” гэсэн тайлбар /хх 4-6/, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн “Жи эй жи” ХХК-ийн талбайн солбицлыг 2012, 2013, 2014 оны агаарын зурагтай давхцуулсан байдал /хх 61-64/, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг /хх 107-112/ зэргээс тогтоогдож байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль,... хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх”-ээр заасан бөгөөд тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газартай холбогдсон харилцаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт адил үйлчлэхээр байна. 

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу ... газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.” гэж тус тус заасан. 

Хуульд заанаас үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээ нь газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болсныг газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж ойлгогдох тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тушаалаар “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 

Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дэх хэсэгт заасанчлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг үйлчилнэ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:...” гэж заасан. Хэдийгээр хуулийн уг зохицуулалтад “Төрийн захиргааны төв байгууллага” гэж тусгайлан заагаагүй боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэйн хувьд хууль, гэрээнд заасан журмыг зөрчсөн бол газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүчингүй болгох эрхтэй гэж үзнэ. 

Үүний учир нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хариуцагч газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг газраа бодитоор ашиглахыг ойлгох учир нэхэмжлэгчийн “тухайн үед дэд бүтэц муутай байсны улмаас түр хугацаагаар хүлээх, мөн төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг /хүндэтгэх шалтгаан/ байсан учраас өнгөрсөн хугацаанд зөвхөн шинжилгээ судалгаа, дүгнэлт гаргуулах зэрэг ажлууд хийгдэж байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дүгнэхэд, нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрыг ашиглах эрх авснаас хойш 3 жил гаруйн хугацаанд аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, аливаа хэлбэрээр ашиглалтын газраа бодитоор ашиглаагүй бөгөөд газрын төлбөр төлөөгүй гэдэг нь тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Газар ашиглах гэрээ байгуулсан болон газрын төлбөр төлсөн эсэх талаар шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/8064 албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, 2016 оны 07 дугаар сарын 27-ны 1/8063 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компаниас тодруулсан /хх 58, 60/ боловч эдгээр баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч компаниас гэрээ байгуулаагүй, гэрээгүй тул газрын төлбөр төлөөгүй гэсэн албан бичиг /хх 96/, Хан-Уул дүүргийн өмч харилцааны албанаас нэхэмжлэгч компанийг газрын төлбөрийг 2013, 2014, 2015 онд төлөөгүй талаар лавлагааг /хх 50-51/-ийг ирүүлжээ. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрх /гэрчилгээ/-ийн урьдчилсан нөхцөл нь хуульд заасан зориулалт, хугацаа, болзол буюу Газрын тухай хуулийн 34.6-д заасан зүйлийг тусгасан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болно.

Нэхэмжлэгчээс “Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь ТХГНТХуулийн 30.2-д заасан заалт, Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журмын 3.6, 5.2-д заасан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ” гэж маргажээ /хх 96/. 

Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4-д “...дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн хамгаалалтын захиргаатай  ТХГН-т газар ашиглах гурвалсан  гэрээ  байгуулах эрх, үүрэгтэй...” байхаар, мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа нь аялал жуулчлалын чиглэлээр  сум, дүүргийн Засаг  дарга, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хангуулах арга хэмжээ авах чиг үүрэгтэй” гэж заажээ. Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “...газар ашиглагч нь 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан” байхаар заажээ. 

Эдгээрээс дүгнэхэд газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулагдаагүй байхад газрын төлбөр төлөх нөхцөл байдалд зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутгах үндэслэлгүй боловч газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйл ажиллагааг нэхэмжлэгч өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэлээр буруутган тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгч талаас маргаж, гомдол гаргаагүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь газар ашиглагчийн хувьд газар ашиглах гэрээ байгуулах талаар дээр дурдсан журамд заасны дагуу гэрээ байгуулахаар санаачлага гаргах үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгч компани газар ашиглах эрх авснаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад газар ашиглах гэрээг хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргатай байгуулаагүй байна. 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч компани нь газар ашиглагчийн хувьд газраа зориулалтын дагуу 3 жил гаруй хугацаанд ашиглаагүй учир Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

2.Гуравдагч этгээд “Энержи минерал Интернэшнл” ХХК, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрх олгосон актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаал /хх 127/-аар гуравдагч этгээд “Энержи минерал Интернэшнл” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар Хан-Уул дүүргийн Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.16 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2015/191 дугаар газар ашиглах гэрчилгээ /хх 134/ олгожээ. 

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаал /хх 137/-аар гуравдагч этгээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд Богдхан уулын дархан цаазат газар Хан-Уул дүүргийн Арцатын аманд 1.0 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2015/638 дугаар газар ашиглах гэрчилгээ /хх 230/ олгожээ. 

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээтэй байсан газартай гуравдагч этгээд “Энержи минерал Интернэшнл” ХХК болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газар ашиглах гэрчилгээтэй газрууд нь бүхэлдээ давхцалтай байгаа гэдэг нь нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан газрын солбицол /хх 19, 86/, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын мэдээллийн сангийн зураг /хх 61-64/, “Энержи минерал Интернэшнл” ХХК-ийн кадастрын зураг /хх 130/, Байгаль орчны яамнаас ирүүлсэн зураг /хх 138, 210/ зэргээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарснаас хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь гуравдагч этгээд “Энержи минерал Интернэшнл” ХХК, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар нэхэмжлэгч “Жи эй жи” ХХК нь газрын төлбөр төлөөгүй, газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хариуцагчаас хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд гуравдагч этгээд “Энержи минерал Интернэшнл” ХХК, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан газрыг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

             3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Э*******" ХХК-д 1,6 га газрыг ашиглах эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 1 га газрыг ашиглах эрхийг 2015.08.05-ны өдрийн А-321 тушаалаар олгосон байх тул уг тушаалын дээрхи 2 байгууллага, компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                 А.САРАНГЭРЭЛ