Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 407

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

хохирогчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжин, өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Т.Баасанжаргал,

иргэний нэхэмжлэгч П.Х-,

гэрч Г.Г-

иргэний хариуцагч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ц-ын Ч-д холбогдох эрүүгийн 201526031114 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн 1973 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 6-р хороо 23-р байр 27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Б- овогт Ц-ын Ч- /РД: …………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Ч- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах 363м2 талбай бүхий ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-2206037712 дугаартай иргэн Г.Г-ын өмчлөлийн орон сууцыг  хохирогч Д.М-т өөрийн өмчлөлийн орон сууц гэж хэлэн хуурч 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохирч “2013 оны 10 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд “2014 онд үйлдвэрлэгдсэн “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 114,96 метр квадрат 3 өрөө орон сууц, тус байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2011 онд үйлдвэрлэгдсэн Лексус RX-350 маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлэн 300.000.000 төгрөг”-ийг залилан авч хохирогч Д.М-т их хэмжээний буюу 905.093.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь сонгож авсан өмгөөлөгч хууль зүйн буруу ойлголт өгсөний улмаас өмнөх шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй гэж алдаа гаргасан байна. Би урьд өгсөн мэдүүлэгтээ “... ХХК”-ны 30 га газрыг Д.М-аас авсан эд зүйлийг зарсан мөнгөнөөс оролцуулсан гэж мэдүүлсэн. Нэр бүхий гэрчүүдээс байцаалт авахуулах талаар ахлах мөрдөн байцаагч Энхмөрөнд хүсэлт гаргасан боловч үл тоосон. Энхбаяраас “... ХХК”-ны 30 га газрын талаар байцаалт авсан боловч гол зүйлийг тодруулаагүй миний хүсэлтийг хангахаас татгалзсан. Би “...” ХХК-тай харилцаж байгаагүй. Би Лувсанцэрэнд өртэй байсан боловч бүгдийг төлж барагдуулсан. Лувсанцэрэн 10.000 ам.доллар өгч хохирогч Д.М-ын надад шилжүүлсэн машиныг залилж аваад ломбарданд тавьж мөнгөөр нь Солонгос улсад тоглож ирсэн. Шинийн 5-ны өдөр би Лувсанцэрэнтэй уулзахад “миний байрыг шилжүүлээд ав” гэхэд нь би сэтгэл гаргаад шилжүүлж аваагүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанаас прокурорын хяналтанд шилжихээс өмнө мөнгийг чинь өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл алга болсон. Би хохирлоо төлмөөр байна. Лувсанцэрэнгээс 135000$ авах ёстой. Миний эрх ашгийн төлөө Лувсанцэрэнгээс байцаалт аваад өг гэхээр мөрдөн байцаагч намайг үл тоодог. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч нь солигдсон. Миний хувьд Лувсанцэрэнг дахин байцаах шаардлагатай гэж үзэж байна. Гэрч Г.Г-, хохирогч Д.М- хоёрыг хамт байхад нь шүүх хурлаа явуулахыг их хүссэн. Г.Г- шүүх хуралдаанд юу гэж ярихыг би мэдэхгүй байна. Д.М- дараа нь Г.Г- бид хоёрыг зөвшилцсөн байна гэхийг үгүйсгэхгүй. Гэрч Г.Г- шүүх хуралдаанд ирсэнд би баярлаж байна. Д.М-ын яллах дүгнэлтэд тусгагдсан мэдүүлгийн он сар, өгсөн мөнгө зэрэг нь бүгд зөрүүтэй худал мэдүүлэг. Яллах дүгнэлтэд миний нэрийг алдаатай бичсэн байсан бол өнөөдөр Эрүүгийн хэргийн зүйл заалтыг буруу бичсэн алдаа гарсан байна. Урьд сонгож авсан өмгөөлөгч нар хууль зүйн зөвлөгөө дутуу үзүүлсэний улмаас Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцах хугацаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт өгөөгүй. Би хуулиа сайн мэдэхгүй байж болно. Мөрдөн байцаагч анхнаасаа миний гаргасан хүсэлтийг хүлээн авдаггүй байсан. Хохирогч Д.М- Япон улс явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Хилээр гарсан баримтыг нь аваад өг гэхээр дундаас нь хасаад аваад ирдэг юм уу Япон улс явсан талаар баримт ирдэггүй. Д.М-т Нүхтийн аманд байрлах хоёр хаус үзүүлж хохиролд тооцож өгөх гэхээр тухайн хаусыг үнэгүйдүүлж авах гээд байдаг. Жишээ нь “Алтай констракшн” 800.000.000 төгрөгөөр үнэлсэн хаусыг Д.М- 400.000.000 төгрөгөөр үнэлдэг гэв.

Гэрч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.Ч-тэй нэг нутгийнх, аав ээжийг нь сайн таньдаг. 2013 оны зун уу, намар уу тодорхой санахгүй байна Ц.Ч- надтай уулзаад “орон сууцанд орох шаардлагатай байна. Танайд ямар орон сууцнууд байна” гэж асуусан. Тэр үед “Номин констракшн” ХХК-тай хамтраад Ривер Гарден 1, 2 гэх мэт орон сууцны төслүүд дээр ажиллаж байсан. Тухайн үед 100-200 мкв байр хэрэгтэй байна гэж ярьсан. Төлбөр мөнгийг нь график гаргаад төлөх талаар ярилцсан. Орон сууцны хувьд  зарагдаад дууссан бэлэн орон сууц байгаагүй. Дараа нь Ц.Ч-тэй уулзаад “Номин констракшн” ХХК-ийн Цэцээ гүн хотхоны 363 мкв нийт 950.000.000 төгрөгийн үнэтэй байр бэлэн байна” гэж хэлсэн. Ц.Ч- байранд орьё, мөнгөө 1 жилийн хугацаанд төлөхөөр ярилцсан. Ер нь өндөр үнэтэй байрны төлбөр мөнгийг шууд авах боломж тааруу зээл хэлбэрээр 20-оод хүнд байр зарсан. Гэрээ байгуулаагүй аман хэлбэрээр тохиролцсон. Ц.Ч- байрандаа ороод амьдарч байсан. Би 2014 оны 1, 2 дугаар сард байрны төлбөрөө нэхэхэд боломжгүй байна гэж хэлсэн. 2014 оны зун Ц.Ч-тэй утсаар холбогдох гээд холбогдож чадахгүй байсан. Би Ц.Ч-гийн авсан байр руу ажилчидаа явуулахад “хүн байхгүй хоосон байна” гэж хэлсэн. Би бодохдоо төлбөр мөнгөний боломжгүй болоод явсан байх гэж бодсон. Байранд тодорхой хугацаагаар хүн амьдарсан болохоор засвар хийгээд 2014 оны 10 дугаар сараас худалдахаар зар тавьсан. Би Ц.Ч-д “чи өөрөө авахад төлбөр мөнгөний хувьд хэцүү байгаа бол “Номин констракшн” ХХК-ийн үнээр зараад надад 950.000.000 төгрөг өгчих, зөрүүг нь өөрөө ав” гэж ярьж байсан. Би Д.М-тай уулзаж байгаагүй. Миний хувьд Ц.Ч-г байрыг зараад мөнгийг хэрэглээрэй гэж хэлээгүй. Хэрэв зарагдсан тохиолдолд мөнгөө авахыг л бодно. Тухайн үед байрны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан. Сүүлд 2014 оны 11 дүгээр сард миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан. 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-ын иргэнд 1.360.000.000 төгрөгөөр худалдсан болохоор надад хохирсон зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч “...”-ийн төлөөлөгч Д.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “...” ХХК Д.Г-той гэрээ байгуулж “Лексус-570” маркийн автомашиныг 137.000 ам.доллараар худалдан авсан. Автомашины төлбөрөөс 119.000 ам.долларыг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн. Үлдэгдэл 121.000 ам.долларыг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Капитрон банк”-ны дансанд шилжүүлж авсан. Тухайн үед гаалийн мэдүүлэг болон бусад бичиг баримт Д.Г-ийн нэр дээр байсан.  Одоо энэ автомашин манай компаний эзэмшилд байгаа. Иймд уг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард Ц.Ч-тэй ярилцаад “...” компаний хувьцаа эзэмшигчээр орсон. Компаний хувьцаа эзэмшигч Одхүүгээс 20%-ийг 281.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд Ц.Ч-д төлбөрийг цувуулж өгсөн. Ц.Ч-гээс нийт 281.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би “...” ХХКомпаний 20%-ийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэв.

Иргэний хариуцагч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Одхүүд хувьцааны 70% буцаан шилжсэн. 2015 оны 8 дугаар сард П.Х-д над дээр үлдсэн 30%-ийн 20% нь шилжсэн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гадны хөрөнгө оруулалттай компани ирлээ. Компанийг нэг хүний нэр дээр болго гэж хэлээд буцаагаад миний нэр дээр 100% болж ирсэн. 2016 оны 4 дүгээр сард болохооргүй боллоо гэж П.Хүдэртулгын 20%-ийг буцаасан. Одхүү гадагшаа явснаас 10 хоногийн дараа бичиг баримтыг нь хурааж аваад битүүмжлэгдсэн. Одоогийн байдлаар компаний хувьцааны 80% миний нэр дээр байгаа. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Одхүү 70%-ийг эзэмшдэг, газрын бичиг баримт, гэрчилгээ, тамга Одхүүгийн нэр дээр байдаг. 2018 оны дуустал газрын төлбөр төлсөн, газрын зураг, судалгаа хийлгэж шон хатгуулсан төлбөр мөнгө Одхүүгээс гарсан байдаг. Манай ах Ц.Ч- П.Х-ас мөнгө авах болон хувьцаа эзэмшигчээр орох талаар ярилцахад нь хамт байгаагүй. Ц.Ч- ахын компаний эзэмших хувьцаа над дээр байна гэж ойлгож байсан. 2018 оны 05 дугаар сард газар цуцлагдсан талаар миний утас гэрийн хаягаар ирээгүй. Би 2018 оны 6 дугаар сард 15га газар нь цуцлагдсан гэдгийг мэдсэн гэв. 

 

Эрүүгийн 201526031114 дугаартай хавтаст хэргээс:

 

           Хохирогч Д.М- мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байр сонирхож байсан юм. Би “Номин Холдинг” ХХК-ний “Цэцээ гүн” хотхонд байр үзээд явж байгаад Энхтуяатай тааралдсан тэгээд орон сууц, байр сонирхож байгаа талаараа хэлээд ойр зуурын юм яриад өнгөрсөн. Удаагүй 2-3 хоногийн дараа Ц.Ч- над уруу залгаад уулзаж ярих зүйл байна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номин Холдинг” ХХК-ний Цэцээ гүн хотхоны 1 тоот бүхий Таун Хауст нь очиж уулзсан. Ч- надаас “Чамайг хаус сонирхож байгаа гэж сонссон гэж асуусан” тэгэхээр нь би хаус сонирхож байгаа талаараа хэлээд “Номин Холдинг” ХХК-аас авах гэсэн чинь хэтэрхий үнэтэй юм гэх зэрэг зүйлс ярилцсан. Тэгтэл Ч- өөрийнхөө хаусыг “Номин Холдинг” ХХК-ны үнээс хямд худалдаж авах талаар санал тавьсан. Тэгээд худалдаж авахдаа мөнгийг бүгдийг бэлнээр биш орон сууц, автомашин оролцуулж болох эсэх талаар асуухад болно гэж хэлсэн. Надад өөрийн хаусаа 1 тэрбум 300 сая төгрөгөөр өгөхөөр тохироод 1 тэрбум төгрөгт бартераар автомашин, орон сууц, дулаан зогсоол зэрэг зүйлүүдийг өгөхөөр ярилцаад үлдсэн 300 сая төгрөгийг байрны бичиг баримт гарч өөрийн нэр дээр шилжүүлсний дараагаар өгөхөөр ярилцсан. Ч- надад хэлэхдээ “Энэ байрны үлдэгдэл төлбөр 300 сая төгрөгийг “Номин Холдинг” ХХК-нд  өгөх дутуу байгаа юм, чамаас мөнгө аваад үлдэгдэлээ төлөөд байрны гэрчилгээг чиний нэр дээр гаргаж өгнө” гэж тайлбарлаж байсан. 2014 оны 06 дугаар сард эхнэр Энхтуяа нь дүү Цогтбаярын хамт ирээд Цэцээ гүн хотхоны 1 тоот бүхий Таун хаусыг хүлээлгэж байрны доторх өрөөнүүдийг тайлбарлаж түлхүүрүүдийг хүлээлгэн өгсөн. Өөрсдийнхөө амьдарч байсан үеийнхээ тооцоог өөрсдөө хийнэ харин тухайн өдрөөс хойшхи тооцоог чи хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би түлхүүрийг хүлээж аваад тэр үедээ шууд ороогүй эхнэр, хүүхдүүд хөдөө байсан болохоор ирэхээр нь тохижуулж, засвар хийнэ гээд цоожлоод явсан. 2014 оны 8 сард эхнэр хүүхдээ хөдөөнөөс авчраад засвар тохижилт хийх талаар ярилцаад Рапид харш хотхонд байж байтал өдөр тутмын “Өнөөдөр” сонин дээр тус худалдаж авсан “Цэцээ гүн” хотхоны 1 тоот Таун хаусыг яаралтай хямд зарна гэсэн зар байсан. Тус зарыг 99082323 гэсэн зуучлалын компанид заруулахаар материалыг өгсөн байсан. Тэгэхээр нь би гайхаад шууд Ч- руу залгаад “зарсан байрыг нь чинь хүн зарна гээд явж байна, ямар учиртай юм бэ” гэж асуухад “ямар сонин юм бэ тийм зүйл байх ёсгүй дээ би учрыг нь олж өгнө” гэж хэлсэн. Тэгээд надтай 9 сарын сүүлээр уулзаад “за би хаусыг чинь авч өгч чадахгүй юм байна, харин мөнгийг чинь буцааж өгье” гэж хэлээд тэрнээс хойш надад мөнгийг чинь өгөх гэж байна, өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гээд байна гэх зэргээр худлаа ярьж явсаар 2014 оны 12 сард надтай уулзаад өөрийн төрсөн дүү Цогтбаярын нэр дээр байх 30 га газар, мөн Яармагийн дэнж дээр байх 2 га газар зэргийн материалыг үзүүлээд эд нар дээр хөрөнгө оруулалт 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орж ирнэ тэр болтол хүлээгээч, мөнгийг чинь алданги, хүүтэй нь бодож өгье гэхээр нь хүлээгээд 05 дугаар сарын 01-ний өдөр болсон. Тэгээд уулзсан чинь удахгүй мөнгө төгрөг орж ирлээ гээд янз бүрийн юм ярьсаар байгаад 8 сар хүрсэн. Тэгэхээр нь Ч-тэй уулзаад 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар ороод хэдэн төгрөг авсан өгсөн зүйлээ баримтжуулахгүй бол болохгүй байна гээд 1 тэрбум 500 сая төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 22-23 дугаар хуудас/,

2016.05.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан 1 тэрбум 500 сая төгрөг авах ёстой. Миний өгсөн мөнгө бол нэг тэрбум төгрөг байгаа. Харин 500 сая төгрөг нэмж авч байгаа учир нь алданги тооцож байгаа юм. Би Ч-д мөнгө өгөхдөө банкнаас мөнгө зээлсэн тэдгээрийн хүү алдангийг би өөрөө төлөөд хохироод явж байгаа. Баримт нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээлсэн мөнгөний баримтууд байгаа. Би хэргийн материалд хавсаргуулна. Ч-д өгсөн эд зүйлүүд бол:

 Би ХУД-ийн 15-р хороо Хурд хороололд байрлах 115 метр квадрат байрыг нэг метр квадратыг нь 2.300.000 төгрөгөөр бодоод нийт 264.500.000 төгрөг, байрны доор байрлах автомашины зогсоолыг 25.000.000 сая төгрөг,

 Эхнэр Буянхишигийн нэр дээр байсан 82-82 УНЛ улсын дугаартай Лексус-350 маркийн улаан хүрэн машиныг 80.000 ам долларт бодож өгсөн. Тухайн үеийн ам долларын ханш 1720 төгрөг байсан төгрөгт шилжүүлэхэд 137.600.000 төгрөг,

2014 оны 02 дугаар сард найз Хуягбаатараас авсан Монголд орж ирээд улсын дугаар аваагүй хул шар өнгөтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 135.000 ам долларт бодож өгсөн. Тухайн үеийн ханшаар бодоход 232.200.000 төгрөг. Доллар 1720 төгрөгтэй тэнцэж байсан,

2015 оны 05 дугаар сард Мөн найз Булганаас авч өгсөн мөн Монголд яваагүй улсын дугаар аваагүй 2015 оны хар өнгөтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000 ам долларт тооцож өгөөд өөр хүнд зараад 60.000 долларыг нь би буцаан аваад Ч-д 70.000 ам доллар өгсөн бөгөөд Монгол төгрөгөөр 137.130.000 болж байсан. Ам доллар Монгол төгрөгөөр 1959 төгрөг байсан.

... 2015 оны 05 сард  өгсөн Тоёота Лексус-570 машиныг байрны төлбөрт оруулаагүй. Ч- “мөнгө зээлээч” гэхээр нь “мөнгө байхгүй, чи машин авбал ав” гэж хэлээд 2015 оны Тоёота Лексус-570 машиныг аваад танихгүй хүнд зараад мөнгийг нь бид хоёр хувааж аваад  би өөрийн авсан 60.000 ам долларыг дээрх машины эзэн болох Булганд өгсөн. Энэ машинаас би мөнгө аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 140-141-р хуудас/,

2016.06.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би  Ч-д нийтдээ 350.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх үедээ тооцоогоо буруу хийсний улмаас үнийн дүнг 250.000.000 төгрөг гэж андуурч бичсэн байна. Ч- надаас хүүтэй мөнгө зээлчих хэрэг болоод байна гэхээр нь Булган найзаасаа Лексус-570 маркийн автомашин авсан юм. Тэгээд Булган урьдчилгаа өгчих гэхээр нь машин зарж олсон мөнгөө буцаагаад Булганд өгсөн. Би энэ машинаас ямар ч мөнгө аваагүй. Харин Ч- 60.000 ам доллар авсан нь үнэн гэхдээ буцаагаад 70.000 ам доллар болгож төлнө гэсэн. Учир нь Булганаас 130.000 ам доллароор бодож машин авсан. Ч- өөрөө л ... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газрыг сонирхох уу гээд газрын гэрчилгээ үзүүлэхээр нь би наад газрыг чинь сонирхохгүй. Учир нь олон хүний гар дамжсан газар юм байна гэж хэлсэн. Үүнээс хойш ямар нэгэн яриа огт болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 245-246-р хуудас/,

2017.04.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бэлэн 100.000.000 төгрөгийг Ард кино театрын үүдэнд Ч-д өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын үед улаан хүрэн өнгийн RХ-350 маркийн автомашиныг өгөхдөө бэлэн 50.000.000 төгрөг өгсөн. 2014 оны хавар 04-р сарын үед 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 05 дугаар сарын үед бэлнээр 100.000.000 төгрөг нийтдээ 300.000.000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд өгсөн, авсан баримт бичиг ажлын контейнерт хулгай ороод миний хамаг бичиг цаас үрэгдэж алга болсон болохоор хугацаан дээр будлиад байгаа минь үнэн.  Анх Ч-тэй уулзахад “би улсад их хэмжээний хохиролтой учраас өөрийнхөө нэр дээр эд хөрөнгө шилжүүлэх боломжгүй болохоор өөрийн төрсөн дүү Цогтбаяр дээрээ шилжүүлж авч байя” гэж хэлсэн. Би “Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот бүхий 3 өрөө орон сууц, автомашины зогсоолыг Ч-д өгье” гэхэд “дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлээд өг” гэхээр нь Цогтбаярын нэр дээр нь шилжүүлж өгсөн. Цогтбаяр нь Ч-тэй байнга хамт явдаг, хэрэгт маш оролцоотой гэж үзэж байна. Газар эзэмшдэг компани нь Цогтбаярын нэр дээр байдаг. Хөрөнгө оруулалт хийгдэнэ, тэгэхээр чиний хохирлыг барагдуулна гэж хэлдэг. Ч- анхнаасаа миний амины орон сууц, хаус байгаа юм гэж хэлснээс өөр хэн нэг хүний нэрийг хэлээгүй. Ордер бичиг баримт гараагүй, гаргаж өгнө гэж хэлэхээр нь лавлаж тодруулж асуухад тэр хотхоны ордер бичиг баримт тухайн үед гарч эхлээгүй байсан. Сүүлд мөнгө төгрөгөө өгөхгүй, байр нь өөрийнх нь биш болоод эхлэх үед Ганбат гэх хүний талаар мэдсэн. Ганбаттай огт уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 26-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цогтбаяр гэх хүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 3 өрөө 114,96 м.кв байрыг 235.668.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод бэлнээр 135.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгөөд сүүлд 100.668.000 төгрөгийг тоолж өгөхөд хажууд миний нагац ах С.Баярсайхан хамт байсан болохоор Цогтбаярт мөнгө өгснийг мэдэж байгаа. Мөн доор нь байрлах 66 тоот гражийг 20.000.000 төгрөгт бодож авсан. Ингээд бид хоёрын тооцоо дуусч байр, граж хоёр миний нэр дээр шилжсэн. Би уг байрыг м.кв-ыг 2.050.000 төгрөгөөр тооцож авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 138-139-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 82-82 УНЛ улсын дугаартай Лексус RX-350 маркийн автомашиныг 2014 оны хавар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн хойд талын автозогсоолд байхаар нь үзэх гээд эзнийг нь иртэл хүлээж байтал Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилдаг байх үед оюутан байсан Ч- гэх залуу ирсэн. Тэгээд ярилцаж байгаад 30.000 ам долларыг бэлнээр Ч-д өөрт нь тоолж өгсөн. Одоо тэр машин ... УНЕ гэсэн улсын дугаартай, миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Тухайн үед Энхтуяа гэсэн хүний нэр дээр байсан болохоор тэр хүнээс шилжүүлээд авсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж энэ машины учрыг хэлж битүүмжлэх болсон тул нэхэмжлэл гаргаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 229-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунбалт мөрөдн байцаалтын шатанд 2016.06.15-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2014 онд байх оныг нь сайн санахгүй байна. Захирал Оюунгэрэл албандаа унах машин хэрэгтэй байна, чи гадуур яваад машин судлаарай гэхээр нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байх авто зогсоолоос шаргал өнгийн 2014 онд үйлдвэрлэгдсэн Лексус-570 маркийн автомашиныг би очиж үзээд энэ талаар захирал Оюунгэрэлд хэлэхэд авахыг зөвшөөрсөн. Тэгээд би байгууллагаас 155.000 ам.доллароор дээрх машиныг худалдан авсан. Худалдсан хүнийг нэрийг сайн мэдэхгүй байна. Одоо энэ машин нь ... УНҮ улсын дугаартай, авснаас хойш би барьж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 238-р хуудас/,

2017.06.09-ний өдөр “...” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжин мэдүүлэхдээ: ...... УНҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг манай “...” ХХК нь 2014.02.14-ний өдөр Даш овогтой Ганзоригоос 240.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машины үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Иймд автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 111-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.Х- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2014 оны 7-р сард Ч- надаас 64,0 сая  төгрөг зээлээч гэхээр нь би бэлнээр 64,0 сая төгрөгийг хүү бодолгүй зээлсэн. 12 дугаар сарын үед байх Ч- надад Хан-Уул дүүргийн Түргэний аманд 30 га талбай бүхий газар байгаа энэ газар дээр хамтарч ажил хийх сонирхол байна уу, хэрвээ сонирхож байгаа бол компанийн хувьцааг аваач гэсэн. Уг саналыг би хүлээн зөвшөөрөхөд бага багаар 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд мөнгө өгсөөр байгаад 281.000.000 төгрөгийг Ч-д өгсөн. 2015 онд хамгийн эхлээд “...” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр намайг оруулсан. Эдийн засгийн хямрал болонгуут Ч-, Цогтбаяр нар 30 га газраа зарах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Солонгосууд сонирхоод байна, олон гишүүнчлэлтэй бол зарагдах магадлал бага, нэг гишүүнтэй болгоод ир гээд байна. Чи түр компаниас гарах хэрэгтэй байна гэхээр нь зөвшөөрөөд гарсан. Тэгээд “...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа Цогтбаярын нэр дээр байж байгаад “солонгосууд авахаа больчихлоо” гээд надад 20 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Одоо 80 хувийн хувьцааг Цогтбаяр эзэмшиж байгаа. Би Ч-д компанийн 20 хувийн хувьцааг эзэмшихээс өмнө нь 64,0 сая төгрөгийг өгсөн. Ч-д өгсөн мөнгөн дээрээ 217.0 сая төгрөгийг цувуулж өгөөд нийтдээ 281.0 сая төгрөгөөр компанийн 20 хувийн хувьцааг худалдаж авсан. Цогтбаярын хувьд компанийн хувьцаа эзэмшээд ахынхаа заавраар л явдаг гэж би ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 156-157-р хуудас/,

           Гэрч Г.Г- мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Цэцээ гүн хотхоны 1 тоот таун хаусыг 1 тэр бум төгрөгөөр 7-8 сарын хугацаатай 2013 оныг дуустал мөнгийг төлөхөөр тохиролцож, ам хэлцэл байгуулан барьцаа хөрөнгө авахгүйгээр уг хаусын түлхүүрийг Ч-д өгсөн. Гэтэл мөнгөө өгөхгүй 1 жил гаран болчихоор нь шахаж байж 50.000.000 төгрөг авсан. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь 2014.06 сард байраа суллаж авсан. Ч-гээс авсан 50.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг буцааж өгөөд, харин 20.000.000 төгрөгийг 1 жилийн байрны түрээс гэж авсан. 2015.05.14-ний өдөр БНХАУ-ын иргэнд 1 тэрбум 360.0 сая 100.0 төгрөгөөр зарсан. Би анх Ч-д 1.0 тэрбум 400.0 сая төгрөгийн үнэтэй байр, харин чамд 1.0 тэрбум төгрөгөөр зарж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 167-168-р хуудас/,

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2015.02 сард Мөнхбаяр надад “машин хэрэг болоод байна нэгийг нь надад өгчих, би удаахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан. Харин сүүлд Ч- гэсэн хүнд машин өгсөн болохыг мэдсэн. Тэгээд би Мөнхбаяраас машиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэж асуухад хүнд өгөөд залилуулчихлаа гэсэн. Тэр машин 2015 онд үйлдвэрлэгдсэн “lexus-570 маркийн хар өнгийн машин байсан. Дээрх машиныг Мөнхбаярт 130.000 ам.доллараар өгсөн. Энэ нь 260.000.000 орчим төгрөг болно. Дээрх машиныг авахаас өмнө буюу 2014 оны сүүлээр 2015 оны эхээр мөн нэг машинаа өгчих мөнгийг нь удаахгүй өгнө гээд lexus-570 маркийн 2015 оны хар өнгөтэй машиныг 130.000 ам.долларт бодож аваад 60.000 ам долларыг нь буцааж өгсөн. Энэ машиныг мөн Ч- гэх хүнд алдчихлаа гэсэн. Мөн 2014.09.23-нд Мөнхбаяр мөнгө зээлээч гэхээр нь би 100.000 ам доллар зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэ мөнгийг надад эргэн төлөөгүй байгаа. Би Мөнхбаяртай найз тул энэ мөнгийг нэхэмжлэхгүй байна. Учир нь Мөнхбаяр өөрөө энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 142-143-р хуудас/,

Гэрч Д.Л- мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2005.08 сард Ч- надаас мөнгө зээлээч гэхээр нь баз Отгонбаатараас 80.000 ам долларыг аваад Ч-д 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгөө өгөлгүй явсаар байгаад 2006.01 сард Ч- ял аваад шоронд орсон. Сүүлд Ч- lexus-570 маркийн машин зарах гэж байна гэдгийг сонсоод очиж уулзсан. Үйлдвэрлэгдсэн оныг нь мэдэхгүй, улсын дугаар аваагүй, шаргал өнгийн машиныг нь 100.000 ам долларт бодоод зөрүү 15.000 доллар өгөөд 85.000 ам долларт бодож аваад танихгүй машины наймаа хийдэг хүнд 100.000 ам.доллараар зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 144-р хуудас/,

 Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Ч- ахаас 130.0 ам.доллар авах ёстой байсан юм. Тэгсэн харин надад Ч- ах 2014 онд Хурд хороололд 3 өрөө байр, автозогсоолын хамт ав гэж хэлсэн. Тэгээд байрыг авах гэтэл би буцаагаад зөрүү мөнгө төлөхөөр байсан тул тухайн байрыг авахаа болиод мөнгөө авахаар болсон. Тэгээд тухайн байрыг дүүгээр нь заруулаад 30 хувийн урьдчилгаа орж ирэхэд нь эхлээд 74.0 сая төгрөгийг Ч- ахаас авсан. Дараа нь 35,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан болохоор үлдэгдлийг даруулсан. Дахиад 10,0 ам.долларыг бэлнээр авсан. Үлдэгдэл болох 110.0 сая төгрөг, нийтдээ 237.0 сая төгрөгийг авсан. Ч- ах 2013.10 сард 2013 оны загварын цоо шинэ Лексус-570 маркийн автомашиныг 1 сарын хугацаагаар мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан. Уг машиныг Ч- ахад өгөхдөө бусдад зарах, эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдахаар итгэмжлэл байсан болохоор өгсөн. Би Ч- ахаас нийтдээ 237.0 сая төгрөгийг л авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 94-р хуудас/,                     

Гэрч А.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би “Алтай констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай хаус” хотхоны 89 байрны 2 тоот 345,5 мкв талбай бүхий 3 давхар, зоорийн давхартаа 2 автомашины зогсоолтой таун хаусыг Ч-, Булган гэх хүмүүст шилжүүлж өгснийг сайн мэдэхгүй байна. Одоо энэ таун хаус хэний өмчлөл, эзэмшилд байгааг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 99-р хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би “Алтай констракшн” ХХК-нд Захиргаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байна. Манай “Алтай констракшн” ХХК дээр Ч- гэх хүний эхнэр Энхтуяа, Ч-гийн өмгөөлөгч гэх хүмүүс ирээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай хаус” хотхоны 89 байрны 2 тоот, 345.5 мкв талбай бүхий 3 давхар, зоорийн давхартаа 2 автомашины зогсоолтой таун хаусын өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавихаар нь уг байрны гэрчилгээ гарах болоогүй, иймд таныг захиалагч мөн гэсэн бичиг хийж өгч болно гээд манай байгууллагаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн нэр дээр тус 2 тоотын анхны захиалагч Амарбатын хүсэлтээр Ч-гийн өрөнд тооцуулж Булганд шилжүүлсэн тухай тодорхойлолтыг гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 100-р хуудас/,

Гэрч Ю.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэхдээ: ...Төсөл хэрэгжүүлэхээр Ч- ахтай уулзахдаа би 30 га газрыг авсан юм, та авах хүн байвал мэдэж байгаарай гэсэн. Үүнээс хойш нилээн хэдэн сарын дараа Ч- ах ирээд “чи энэ төслийг хэдээр авсан билээ гэхэд анх авсан 650.0 сая төгрөгөөр авсан гэдгээ хэлсэн. Гэтэл Ч- ах наад үнээрээ өгчих гэхээр нь гарсан зардлаа оролцуулахгүйгээр өгөхөөр болоод Ч- ахын дүү Цогтбаярт “...” ХХК-ийг 100 хувь шилжүүлж Ч- ахаас 650.0 сая төгрөгийг аваад хувь нийлүүлсэн 4 хүндээ хувааж өгсөн. Тэрнээс хойш Ч- ахтай уулзаагүй байж байгаад цагдаагийн хэлтэс дээр таарч байна. Би 2014.04.28-ны өдөр Цогтбаярт компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулаад бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Ч- ах Цогтбаярын нэр дээр шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Цогтбаяр, Ч- хоёр 100.0 сая төгрөгийг надад авчирч өгөөд үлдсэн мөнгийг 4 хувь нийлүүлэгчид өгнө гээд тохиролцсоноор өгч дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-102-р хуудас/,

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2014 он дөнгөж гараад 1 сарын үед байх он сарыг нь сайн санахгүй байна. Манай их сургуулийн найз Булган АНУ-аас “Лексус-570” маркийн шаргал өнгийн автомашиныг миний нэр дээр захиалаад би гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд автомашиныг хүлээж авсан. Уг автомашин цоо шинэ, гүйлтгүй тээврийн хэрэгсэл байсан. 2014 оны 02 дугаар сард цагаан сар болох гэж байхад Булган над руу яриад “нөгөө машиныг шилжүүлэх гэсэн юм, заавал өнөөдөр шилжүүлж авна гээд байна, Базараа гэдэг хүний дээр миний хөгшин наад автомашинаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд шилжүүлээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Удаагүй Базараа гэх залуу нь над руу залгаад “хаана уулзах вэ, ямар нотариатын газар орох уу” гээд ярилцаж байгаад “барилгачдын талбайн хажуу талын нотариат ажиллаж байна, энд хүрээд ирээч” гэхээр нь очоод нотариатаар ороод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэхдээ Базараатай хийгээгүй, нэг залуу байсан одоо тэр залуугийн нэрийг нь санахгүй байна. Би Булган руу залгаж “энэ хүн мөн үү” гэхэд “тиймээ, наад хүн рүүгээ шилжүүлчихээ” гэхээр нь шилжүүлээд явчихсан. Тэрнээс хойш Булган над руу яриад “нөгөө шаргал “Лексус-570” маркийн автомашиныг авсан нөгөө нөхдүүд чинь ломбарданд тавиад хаячихаар нь авчихлаа, “...” ХХК руу гэрээ хийгээд өгөх гэсэн юм, чиний нэр дээр гэрээ хийчих үү” гэхээр нь “тэг тэг” гэсэн. “...” ХХК-ийн хангамжийн хэлтэс дээр нь очоод гэрээнд гарын үсэг зураад миний Капитрон банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 240.889.155 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг буцаагаад Булган руу шилжүүлсэн. Эхний хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй. АНУ-аас тэр үед 98.000 ам.доллараар авч байсан гэж хэлж байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 27-р хуудас/,

Гэрч Т.Э- мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би “...” ХХК-нд 2010 оны 05 дугаар сараас 2013 оны 03 дугаар сарын хооронд уг компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Уг компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Би компанийн хувьцааг Ч-гийн төлөөний хүмүүс болох Баярбаатар, Лхагвасүрэн гэх хүмүүст шилжүүлж өгөөд энэ компанитай холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон. 2014 оны 09-р сард Ч- над руу яриад “...” ХХК-тай холбоотой хүмүүс гарч ирсэн. Энэ асуудлаар уулзалт хиймээр байна” гэхээр нь “ямар учиртай юм бэ” гэхэд “хөрөнгө оруулсан хүмүүс гарч ирээд байна, уулзмаар байна, холбоотой хүмүүсийг нэг дор нь цуглуулж байгаад ямар учиртайг нь ярилцаж шийдүүлмээр байна” гэхээр нь би Тэнгис кинотеатрын ертөнцийн зүгээр хойд талд компанийн захирлын өрөөнд ороход тухайн компанийн захирал гэх нэг ах мөн Ууганаа гэж залуу байсан. Мөн Ч-, бас Ч-тэй хамтарч юм хийнэ, энэ газрын учрыг олно гэсэн нэг хүн байсан. Тэр хүний нэрийг нь санахгүй байна. Тэр уулзалтаар Ууганаа гэх залуу, компанийн захирал хоёр хүн “...” ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн асуудлыг ярихаар нь би “энэ хүмүүсийг танихгүй, энэ хүмүүс манай компанитай хамаарал байхгүй, манай компанид хувьцаа эзэмшиж байгаагүй, ямар нэг байдлаар уг хүмүүсээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, хууль ёсны дагуу компанийг шилжүүлж өгсөн” гэж хэлээд явсан. Уг асуудпын талаар сүүлдээ бид нар хоорондоо ярилцаад нэг бичиг үйлдээд тэр бичиг дээр нь би гарын үсгээ зураад явсан асуудал байгаа, өөр зүйлийн талаар бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 213-214-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ч- мөрдөн байцаалтын явцад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Богд уулын түргэний аманд “Star Fomder” ХХК-ны нэр дээр байрлах тусгай хамгаалалттай газарт 30.0 га бүхий газрыг нийтдээ 650.0 ам.доллараар худалдаж аваад тэрийг өөрийн төрсөн дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлсэн. Яагаад гэхээр миний нэр дээр ямар нэг эд хөрөнгө, аж ахуйн нэг бүртгэлтэй байж болохгүй байгаа юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдсон хохиролтой байгаа болохоор өөрийн нэр дээр шилжүүлж авч болохгүй байгаа юм. Би Мөнхбаяраас авсан бэлэн мөнгө, орон сууц, автомашин зэргийг зараад энэ газрыг авахаар оруулсан. Энхтуяагийн хамтаар залилан мэхэлсэн асуудал байхгүй. Мөнхбаярыг таун хаус сонирхож байна гэж Хуягаагаас сонссон. Тэгээд Мөнхбаяртай Цэцээ гүн хотхонд ирж уулзаад 1,0 тэрбум 300.0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-63-р хуудас/,

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэхдээ: ... манай найз Ганбат өөрийн хаусаа “чи энд түр хугацаагаар амьдарч бай, авбал 1 тэрбум орчим төгрөгөөр аваарай,  Номин констракшн болохоор 1.350.000 төгрөгөөр зарж байгаа, өөр хүнд зараад ашиг олвол олоорой” гэж хэлээд оруулсан. Хуягаа гэх залуу Мөнхбаярыг хаус авах гэж байгаа гэхээр нь би Мөнхбаяртай холбогдсон. Намайг гэртээ ганцаараа байх үед Мөнхбаяр ирж уулзаад 1.350.000 төгрөгөөр авахаар амаар тохиролцоод явсан. Хамгийн анх 82-82 ... улсын дугаартай “Лексус-350” маркийн автомашиныг 50.000 ам доллараар тохирч өгсөн. Дараа нь 50.000 сая төгрөг, удалгүй шаргал өнгөтэй “Лексус-570” маркийн машин 1 ширхэг, дараа нь Хурд хорооллын 28-135 тоот байрыг мкв-ыг нь 2200 төгрөгөөр бодоод 114.96 мкв байр өгсөн. Шаргал өнгийн “Лексус-570” маркийн машиныг 135.000 ам.долларт бодож өгсөн. Дараа нь 2013 оны “Лексус-570” маркийн машиныг танихгүй хүнд 120.000 ам доллараар зараад мөнгийг нь тэнцүү хувааж авсан. Нийт 250.000.000 төгрөг авсан. Сүүлд авсан 60.000 ам долларыг юунд зарцуулснаа санахгүй байна. Мөнхбаяртай “...” ХХК-ийн газрыг зараад олсон мөнгөн дээр 60.000 ам долларыг суутгахаар тохирсон. Энэ асуудлыг Мөнхбаяр өөрөө мэдэж байгаа. Мөнхбаяр “...” ХХК-ийн газрыг зарахаар бичиг баримтыг нь аваад Япон улс руу явсан. Одхүү 400.000 орчим ам.долларын хөрөнгө оруулаад 70 хувь Хүдэртулга 100.000 ам.доллар оруулаад “...” ХХК-ийн 20 хувь эзэмших болсон. Барилга барих гэсэн боловч хөрөнгө оруулалт олдоогүй учраас барьж чадаагүй. Сүүлд БНСУ-ын иргэд үзье, хувь эзэмшигчээ нэг болгочих гэхээр нь дүү Цогтбаярын нэр дээр 100 хувь болгосон. Би Мөнхбаяртай яриад “...” ХХК-ийн 30 га газраас 15 га газрыг авчих гэхэд үгүй заавал бэлэн мөнгө авна гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 152-153-р хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэхдээ: ...2015.09 сард Мөнхбаяр мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлээч гэхээр нь өөртөө хадгалж байсан 30.000 ам долларын үнэтэй шүрэн толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг өгсөн. Сүүлд Мөнхбаяр өөрөө 20-25 орчим сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би Мөнхбаяраас бэлнээр нийтдээ 250.000.000 төгрөг, 82-82 гэсэн улаан хүрэн өнгөтэй “Тоёота RX” маркийн автомашиныг 80.000 ам доллараар авсан. Тэр машиныг миний хамтран амьдрагч Энхтуяа хэсэг унаад би танихгүй хүнд 30.000 ам доллараар зарсан. Зах зээлийн ханш нь угаасаа тийм юм байна лээ. Дээрх 30.000 ам долларыг би “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэний гол гэх газарт байх 30 га газрын хувьцаа эзэмшихэд зарцуулсан. Машиныг авах үед Хан-Уул дүүргийн 15 хороо Хурд хороололд байх 115 метр квадрат 3 өрөө байрыг 264.500.000 төгрөгөөр, доод давхрын гражийг 25.000.000 төгрөгөөр тус тус бодож авсан. Энэ байрыг дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлээд, удалгүй танихгүй эмэгтэйд байраа 235.668.000 төгрөгөөр, гражийг тусад нь 20.000.000 төгрөгөөр тус тус зарсан. Дээрх мөнгийг “...” ХХК-ийн хувьцаа эзэмших ажлаар зарцуулсан. 2014.02 сард Мөнхбаяр надад хаусын төлбөр болгож 2014 онд үйлдвэрлэсэн шаргал өнгийн Лексус-570 маркийн автомашиныг 135.000 ам долларт бодож авсан. Тэр машиныг би хуучны өртэй байсан Лувсанцэрэн гэх хүнд өгсөн. 2014 оны байх хар өнгийн “Лексус-570” маркийн автомашиныг одоо он сарыг нь сайн санахгүй байна. Мөнхбаяр надад хэлэхдээ хоёулаа мөнгөгүй болчихлоо, би нэг найзаасаа машин зээлээр аваад 2-уулаа өөр ченжид үнийг нь буулгаад зараад мөнгөө хувааж төлье гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд сүүлд авсан Лексус-570 машиныг Мөнхбаяр бид хоёр хамт явж байгаад танихгүй хүнд 120.000 ам доллараар зараад тус бүрдээ 60.000 ам доллараар хувааж авсан. Би тэр мөнгийг Мөнхбаяраас зээлээгүй, нөгөө хүнд яг авсан хэмжээгээрээ буюу 65.000 ам доллараар төлнө гэж тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 4-р хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Г.Г- нь наад байр чинь 1,0 тэрбум 400 сая төгрөгийн үнэтэй. Наад байраа 1,0 тэрбумаар зарвал үлдэгдэл ашгаа өөрөө ав, хэрэв зарж чадахгүй бол байраа буцаагаад өгөөрэй гэж хэлсэн юм. Хуягаа гэх найз маань Мөнхбаярыг байр авах гээд явж байна гэхээр нь анх Мөнхбаяртай уулзсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 6-р хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Мөнхбаярыг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй.  Учир нь таун хаусыг зараад 400.000.000 төгрөгийн ашиг олох байсан. Бид хоёрын наймаа хийгдэж дуусаагүй байхад Энхбаяраас 30 га газрыг худалдаж авсан байсан. Мөнхбаяртай тэр үедээ уулзаад “ийм газар авчихлаа” гэж хэлээд хамтарч эргэлтэнд оруулах боломж бололцоо байна уу гэхэд “би Япон явчихаад хөрөнгө оруулалт хийх хүн, эсхүл худалдаж авах хүн ольё, гэхдээ наад газар чинь олон эзэнтэй маргаантай байх шүү, миний таньдаг хүмүүс оролцоотой байгаа” гэж хэлсэн. Оролцоотой гэх “БИТҮ” ХХК-ийн захирал Батжаргалын өрөөнд газартай холбоотой болох Ууганбаяр, захирал Батжаргал, Мөнхбаяр, Энхбаяр бид нар уулзаад газрын маргааныг шийдвэрлэсэн. Хурлын протокол надад байгаа. Ингээд энэ газар ямар нэг маргаангүй юм байна гэдгийг Мөнхбаяр ойлгож авчихаад 30 га газрыг зарж борлуулах хөрөнгө оруулагч олох зорилгоор Япон улс руу яваад эргэж ирээд “уг газрыг 2,0 сая ам доллараар зарахаар болчихлоо. Нэг сая ам доллараар хувааж авахад ямар нэг санал, гомдол байхгүй биз дээ” гэж ярьж явсан хүн өнөөдөр намайг залилан мэхэлсэн гэх юм. Надад залилан мэхэлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 29-р хуудас/,

Яллагдагч Ц.Ц- мөрдөн байцаалтын явцад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би Ч- ахыг хэн гэх хүнээс нийт хичнээн хэмжээний мөнгө төгрөг авсан талаар огт мэдэхгүй. Сүүлд харин Мөнхбаяр гэх залуу дуудахаар нь би түүний ажлын газар болох Тусгаар тогтнолын ордон дээр очоод уулзсан чинь “танай ах чинь ерөөсөө утсаа авахгүй байна, чи уулзуулж өг, надаас автомашин, чиний нэр дээр орон сууц шилжүүлж өгсөн, бэлнээр мөнгө төгрөг авчихаад уулзахгүй алга болчихоод байна” гэхээр нь маргааш нь Ч- ахыг уулзуулсан. … 2014 оны 01-р сарын сүүлээр ах Ч- надад утасны дугаар өгөөд “энэ хүн рүү яриадах” гэхээр нь би өгсөн утасны дугаар руу залгахад нөгөө хүн нь намайг “Төв цэнгэлдэхийн баруун талд хүрээд ир” гэхээр нь яваад очтол Мөнхбаяр гэх залуу надтай уулзаад байрны гэрээ, албан бичгийн хамт өгсөн. Уг албан бичиг нь Цогтбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн утгатай байрны гэрээ байсан. Тэр гэрээг нь Хурд хорооллын борлуулалтын алба дээр нь очоод байрны гэрээгээ өөрийнхөө нэр дээр болгуулж өөрчлүүлсэн. Дараа нь Хан-Уул дүүргийн үл хөдлөхийн газар гэрээгээ аваачиж өгөөд өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. Удаагүй 7 хоногийн дараа ах Ч- над руу яриад “нөгөө байраа энэ хүний нэр дээр нотариатаар ороод шилжүүлчих” гэхээр нь би тэр авах гэж байсан хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үедээ нотариатаар орохдоо 135.0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхэд надад 135.0 сая төгрөгийг өгсөн. Би тэр мөнгийг авчихаад байж байтал Ч- ах ирээд бүгдийг нь авсан. Дараа нь автомашины зогсоолыг нь бас шилжүүлээд өгсөн. Надад мөнгө төгрөг өгөөгүй, шилжүүлээд өгчих л гэсэн. Энэ орон сууцыг зарж борлуулсанаас мөнгө төгрөг надад огт өгөөгүй. Бүх мөнгийг Ч- ах өөрөө авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/,

2017.04.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хурд хорооллын 3 өрөө орон сууцыг шилжүүлэхдээ зар тавьсан зүйл байхгүй. Ч- ах Баяржаргалын ахтай уулзаад яриа хийчихсэн байсан. Намайг “шилжүүлээд өг” гэхээр нь шилжүүлж өгөхдөө 135.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг яаж өгөлцөж тохиролцсоныг би мэдэхгүй. Уг орон сууцыг зарах яриа хэлэлцээрт нь оролцоогүй. Мөнхбаяраас байрыг шилжүүлж авахдаа 2014 оны 01-р сарын үед уулзаж байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Дараа нь 2015 онд “ахыгаа олж өг” гээд над руу яриад байхаар нь Мөнхбаяртай очиж уулзахад “ах чинь бас бус надаас юм аваад уулзахаа байчихлаа” гэхээр нь Ч- ахтай 3-4 удаа уулзуулж өгсөн. 2014 оны 08 дугаар сард ах Ч- “би хүмүүстэй хамтраад юм хийх гэж байгаа юм, төсөл хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Дараа нь “100 хувь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаа наад газар дээр нь 2-3 хүн орж хамтарч юм хийх юм, харин чи миний хувь дээр нэрээ оруулаад байж бай” гэхээр нь Батбаатар гэдэг хүнээс 2014 оны 08 дугаар сарын сүүлээр 100 айлын бүртгэлийн газарт цаг тохироод очтол материалаа бүрдүүлээд намайг хүлээгээд байж байсан. Надад бэлэглэлийн гэрээгээр газрыг 100 хувь шилжүүлж өгсөн. 2014 оны 10 дугаар сард Ч- ах “нотариат дээр иргэний үнэмлэхээ аваад хүрээд ир” гэхээр нь очтол компанийн 70 хувийг Одхүү гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Тэрнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын үед Хүдэртулга гэх хүний нэр дээр 20 хувийг шилжүүлээд 10 хувь нь над дээр үлдсэн. Эдгээр хүмүүстэй юу гэж тохиролцсоныг би мэдэхгүй. Зөвхөн намайг ах дуудаж нотариат дээр дуудаж гарын үсэг зуруулдаг байсан. 2016 оны 01-р сарын үед Ч- ах дуудаад Одхүү, Хүдэртулгын эзэмшиж байсан 70, 20 хувийг над дээр буцаагаад шилжүүлээд 100 хувийн эзэмшигч болгоод гадны хүмүүст үзүүлж борлуулна гэж байгаад болиод буцаагаад 20 хувийг Хүдэртулгын нэр дээр шилжүүлээд Одхүү ахад шилжүүлэх гэхэд гадагшаа явчихсан байсан тул шилжүүлж амжаагүй. Одоо миний нэр дээр 80 хувь эзэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 28-р хуудас/,

            Зээлийн гэрээ: 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Д.М- Ц.Ч- нарын хооронд байгуулсан  /хх-ийн 1-р хавтас 9-р хуудас/,

 

            Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж Цэцээ гүн хотхоны ... тоот орон сууц/ /хх-ийн 1-р хавтас 177-178-р хуудас/,

 Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж Цэцээ гүн хотхоны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Г-ын өмчлөлд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн / хх-ийн 1-р хавтас 176-р хуудас/,

 Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах хаусын түлхүүр 79 ширхэг, алсаас удирдах түлхүүр 2 ширхэг /хх-ийн 2-р хавтас 137-р хуудас/,

 

 Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны Махатма ганди гудамжны ... тоот орон сууц, зоорийн гражтай холбоотой баримтууд:

            - Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 1-р хавтас 11-12-р хуудас/,

 - Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд: 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууцыг Ц.Ц-аас 235.668.000 төгрөгөөр Б.Б-д худалдсан гэрээ /хх-ийн 2-р хавтас 193-р хуудас/,

             - Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууц, зоорийн гражийг өмчлөх эрхийн Ү-2206030541 дугаарт өмчлөгчөөр Б.Б-ыг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 191-192-р хуудас/,

              -Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 190-р хуудас/,

 - “Мөнх-Сан” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 200-р хуудас/,

 - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууц, зоорийн гражийг битүүмжилсэн /хх-ийн 3-р хавтас 108-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ: Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны Махатма ганди гудамжны ... тоот орон сууц 2014 оны 2 дугаар сарын байдлаар 264.542.120 төгрөг, тус байрны зоорийн давхарт байрлах 66 тоот автомашины зогсоол 30.551.500 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

 Lexus-570 маркийн ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд:

-Гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 243-р хуудас/

-Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ: 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Д.Г-оос “Toyota Lexus-570” маркийн автомашиныг 137000 ам.доллараар  “...” ХХК худалдан авсан гэрээ /хх-ийн 2-р хавтас 238-240-р хуудас/,

-Төлбөрийн даалгавар № 54, 1170: “...” ХХК-аас Д.Г-т автомашины үнэ төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 220-221-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа: ... УНҮ Lexus-570 эзэмшигч “...” ХХК  /хх-ийн 2-р хавтас 203-р хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  ... УНҮ Lexus-570 автомашин /хх-ийн 3-р хавтас 103-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ:   Lexus-570 маркийн ... УНҮ улсын дугаартай автомашин 2014 оны 2 дугаар сарын байдлаар 220.000.000 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

Lexus RX-350 маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд:

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Ё.Хуягбаатараас Д.Мөнхбатад шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 157-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Д.Мөнхбатаас Ц.Буянхишигт шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 159-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Ц.Буянхишигээс Э.Энхтуяад шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 160-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Э.Энхтуяагаас Д.Б-д шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 162-р хуудас/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 164-р хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр   Lexus RX-350 маркийн ... УБЕ улсын дугаартай автомашин /хх-ийн 2-р хавтас 232-р хуудас/,

          - Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ:   Lexus RX-350 маркийн ... УНҮ улсын дугаартай автомашин 2013 оны 11-р сарын байдлаар 90.000.000 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

 “...” ХХК-тай холбоотой баримтууд:

- улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 181-р хуудас/,

- улсын бүртгэл бүртгүүлэх өргөдөл /хх-ийн 1-р хавтас 183-185-р хуудас/,

- эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 186, 192, 209, 212, 227, 238, 2-р хавтас 7-9, 15-24, 57-59, 92, 104-р хуудас/,

- компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 187, 193, 2-р хавтас 3-6, 11-14, 30-32, 42-44, 60-63, 87, 105-106-р хуудас/,

- улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 188, 194, 229, 239, 2-р хавтас 10, 25, 48, 79, 82-р хуудас/,

- компанийн дүрэм /хх-ийн 1-р хавтас 189-191, 195-201, 204-208, 214-220, 223-226, 233-236, 244-250-р хуудас, 2-р хавтас 1-2, 33-38, 45-47, 49-52, 64-71, 88-91, 93-96, 101-103, 109-111-р хуудас/,

-компанийн хувьцаа бэлэглэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 210, 213, 228-р хуудас/,

- хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр /хх-ийн 2-р хавтас 26-29, 39-41-р хуудас/,

- “...” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р хавтас 7-8-р хуудас/,

            - Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р хавтас 123-127-р хуудас,

-Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 130-134, 135-136-р хуудас/,

           -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 227-р хуудас/,

          - Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ:   Хан-Уул дүүргийн 14-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Түргэний ам”-нд байрлах 30 га газрын ашиглах эрхийн үнэ цэнэ 2014 оны 8-р сарын байдлаар 1.047.684.000 төгрөг, 2017 оны байдлаар 952.440.000 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

            Шүүгдэгч Ц.Ч-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Ц.Золбаярын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/,

- гэрч Б.Ариунбаярын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

- гэрч Ц.Чойжилдагвын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,

- дипломын хавсралт /хх-ийн 1-р хавтас 104-106-р хуудас/,

- оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1–р хавтас 110–р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 118-129-р хуудас/,

 - Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 480 дугаартай магадлал /хх-ийн 1-р хавтас 139-144-р хуудас/

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай шийдвэр /хх-ийн 1-р хавтас 147-149-р хуудас/,

             -Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1663 дугаартай шийдвэр /хх-ийн 1-р хавтас 149-150-р хуудас/,

             - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичигт Ц.Ч- 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. /хх-ийн 1-р хавтас 152-р хуудас/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 3-р хавтас 115-р хуудас/,

           Шүүх сэтгэц эмгэг судлалын №102 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Ч- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ц.Ч-гийн удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт үгүй байна.

3. Ц.Ч- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 1-р хавтас 169-170-р хуудас/ зэрэг болно.

 

               Шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

          Шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн 201526031114 дугаартай хэрэгт түүний хамтран амьдрагч Э.Энхтуяа, төрсөн дүү Ц.Ц- нарыг холбогдуулан шалгасан боловч гэмт хэрэг хамтран үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №193 дугаартай тогтоолоор Э.Энхтуяад холбогдох хэргийг /хх-ийн 3-р хавтас 64-р хуудас/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №226 дугаартай тогтоолоор Ц.Ц-т холбогдох хэргийг,  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №248 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ц.Ч-д холбогдох хэргээс “2015 оны 2 дугаар сард хохирогч Д.М-аас 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Lexus-570 маркийн автомашиныг 130.000 ам.доллараар буюу 137.130.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 60.000 ам.долларыг өгөөгүй залилан мэхэлсэн” гэх үйлдлийг /хх-ийн 3-р хавтас 145-р хуудас/ тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-ийн 4-р хавтас 224-225-р хуудас/ ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Ц-ын Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ц.Ч-г гэм буруутайд тооцсон талаар:

 

          Шүүгдэгч Ц.Ч- нь 2013 оны 10 дугаар сард иргэн Г.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах 363м2 талбай бүхий ... тоот байранд амьдарч байхдаа “уг байрыг өөрийн өмч” гэж хохирогч Д.М-ыг хуурч 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгөөр худалдана” гэж хохирогчоос 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгөтэй “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 114,96 метр квадрат 3 өрөө орон сууц, тус байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2011 онд үйлдвэрлэгдсэн Лексус RX-350 маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлэн 300.000.000 төгрөг авч, залилан мэхэлж хохирогч Д.М-т 905.093.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

          Хохирогч Д.М-ын: ...Би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байр сонирхож байсан юм. Би “Номин Холдинг” ХХК-ний “Цэцээ гүн” хотхонд байр үзээд явж байгаад Энхтуяатай тааралдсан тэгээд орон сууц, байр сонирхож байгаа талаараа хэлээд ойр зуурын юм яриад өнгөрсөн. Удаагүй 2-3 хоногийн дараа Ц.Ч- над уруу залгаад уулзаж ярих зүйл байна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номин Холдинг” ХХК-ний Цэцээ гүн хотхоны 1 тоот бүхий Таун Хауст нь очиж уулзсан. Ч- надаас “Чамайг хаус сонирхож байгаа гэж сонссон гэж асуусан” тэгэхээр нь би хаус сонирхож байгаа талаараа хэлээд “Номин Холдинг” ХХК-аас авах гэсэн чинь хэтэрхий үнэтэй юм гэх зэрэг зүйлс ярилцсан. Тэгтэл Ч- өөрийнхөө хаусыг “Номин Холдинг” ХХК-ны үнээс хямд худалдаж авах талаар санал тавьсан. Тэгээд худалдаж авахдаа мөнгийг бүгдгийг  бэлнээр биш орон сууц, автомашин оролцуулж болох эсэх талаар асуухад болно гэж хэлсэн. Надад өөрийн хаусаа 1 тэрбум 300 сая төгрөгөөр өгөхөөр тохироод 1 тэрбум төгрөгт  бартераар автомашин, орон сууц, дулаан зогсоол зэрэг зүйлүүдийг өгөхөөр ярилцаад үлдсэн 300 сая төгрөгийг байрны бичиг баримт гарч өөрийн нэр дээр шилжүүлсний дараагаар өгөхөөр ярилцсан. Ч- надад хэлэхдээ “Энэ байрны үлдэгдэл төлбөр 300 сая төгрөгийг “Номин Холдинг” ХХК-нд  өгөх дутуу байгаа юм, чамаас мөнгө аваад үлдэгдэлээ төлөөд байрны гэрчилгээг чиний нэр дээр гаргаж өгнө” гэж тайлбарлаж байсан. 2014 оны 06 дугаар сард эхнэр Энхтуяа нь дүү Цогтбаярын хамт ирээд Цэцээ гүн хотхоны 1 тоот бүхий Таун хаусыг хүлээлгэж байрны доторх өрөөнүүдийг тайлбарлаж түлхүүрүүдийг хүлээлгэн өгсөн. Өөрсдийнхөө амьдарч байсан үеийнхээ тооцоог өөрсдөө хийнэ харин тухайн өдрөөс хойших тооцоог чи хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би түлхүүрийг хүлээж аваад тэр үедээ шууд ороогүй эхнэр, хүүхдүүд хөдөө байсан болохоор ирэхээр нь тохижуулж, засвар хийнэ гээд цоожлоод явсан. 2014 оны 8 сард эхнэр хүүхдээ хөдөөнөөс авчраад засвар тохижилт хийх талаар ярилцаад Рапид харш хотхонд байж байтал өдөр тутмын “Өнөөдөр” өдрийн сонин дээр тус худалдаж авсан “Цэцээ гүн” хотхоны 1 тоот Таун хаусыг яаралтай хямд зарна гэсэн зар байсан. Тус зарыг 99082323 гэсэн зуучлалын компанид заруулахаар материалыг өгсөн байсан. Тэгэхээр нь би гайхаад шууд Ч- уруу залгаад зарсан байрыг нь чинь хүн зарна гээд явж байна ямар учиртай юм бэ гэж асуухад “ямар сонин юм бэ тийм зүйл байх ёсгүй дээ би учрыг нь олж өгнө” гэж хэлсэн тэгээд надтай 9 сарын сүүлээр уулзаад за би хаусыг чинь авч өгч чадахгүй юм байна харин мөнгийг чинь буцааж өгье гэж хэлээд тэрнээс хойш надад мөнгийг чинь өгөх гэж байна, өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гээд байна гэх зэргээр худлаа ярьж явсаар 2014 оны 12 сард надтай уулзаад өөрийн төрсөн дүү Цогтбаярын нэр дээр байх 30 га газар, мөн Яармагийн дэнж дээр байх 2 га газар зэргийн материалыг үзүүлээд эд нар дээр хөрөнгө оруулалт 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орж ирнэ тэр болтол хүлээгээчээ мөнгийг чинь алданги, хүүтэй нь бодож өгье гэхээр нь хүлээгээд 5 дугаар сарын 01-ний өдөр болсон. Тэгээд уулзсан чинь удахгүй мөнгө төгрөг орж ирлээ гээд янз бүрийн юм ярьсаар байгаад 8 сар хүрсэн Ч-тэй 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар ороод хэдэн төгрөг авсан өгсөн зүйлээ баримтжуулахгүй бол болохгүй байна гээд гэрээ байгуулсан. Би Ц. Ч-д

         Би ХУД-ийн 15-р хороо Хурд хороололд байрлах 4 өрөө 115 метр квадрат байрыг нэг метр квадратыг нь 2.300.000 төгрөгөөр бодоод нийт 264.500.000 мянган төгрөг, байрны доор байрлах автомашины зогсоолыг 25.000.000 сая төгрөг,

Эхнэр Буянхишигийн нэр дээр байсан 82-82 УНЛ улсын дугаартай Лексус-350 маркийн улаан хүрэн машиныг 80.000 ам долларт бодож өгсөн.

2014 оны 02 дугаар сард найз Хуягбаатараас авсан Монголд орж ирээд улсын дугаараа аваагүй хул шар өнгөтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 135.000 ам долларт бодож өгсөн.

 ... 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бэлэн 100.000.000 төгрөгийг Ард кино театрын үүдэнд Ч-д өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын үед улаан хүрэн өнгийн RХ-350 маркийн автомашиныг өгөхдөө бэлэн 50.000.000 төгрөг өгсөн. 2014 оны хавар 04-р сарын үед 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 05 дугаар сарын үед бэлнээр 100.000.000 төгрөг нийтдээ 300.000.000 төгрөгийг өгсөн. Анх Ч-тэй уулзахад “би улсад их хэмжээний хохиролтой учраас өөрийнхөө нэр дээр эд хөрөнгө шилжүүлэх боломжгүй болохоор өөрийн төрсөн дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлж авч байя” гэж хэлсэн. Би “Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот бүхий 3 өрөө орон сууц, автомашины зогсоолыг Ч-д өгье” гэхэд “дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлээд өг” гэхээр нь Цогтбаярын нэр дээр нь шилжүүлж өгсөн.

...Газар эзэмшдэг компани нь Цогтбаярын нэр дээр байдаг. Хөрөнгө оруулалт хийгдэнэ, тэгэхээр чиний хохирлыг барагдуулна гэдэг. Ч-  анхнаасаа миний амины орон сууц, хаус байгаа юм гэж хэлснээс өөр хэн нэгэн хүний нэрийг хэлээгүй. Ордер бичиг баримт гараагүй, гаргаж өгнө гэж хэлэхээр нь лавлаж тодруулж асуухад тухайн үед тэр хотхоны ордер бичиг баримт гарч эхлээгүй байсан. Сүүлд мөнгө төгрөгөө өгөхгүй, байр өөрийнх нь биш болоод эхлэх үед Ганбат гэх хүний талаар мэдсэн. Ганбаттай огт уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын: ...Би 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цогтбаяр гэх хүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 3 өрөө 114,96 м.кв байрыг 235.668.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод бэлнээр 135.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгөөд сүүлд 100.668.000 төгрөгийг тоолж өгөхөд хажууд миний нагац ах С.Баярсайхан хамт байсан болохоор Цогтбаярт мөнгө өгснийг мэдэж байгаа. Мөн доор нь байрлах 66 тоот гражийг 20.000.000 төгрөгт бодож авсан. Ингээд бид хоёрын тооцоо дуусч байр, граж хоёр миний нэр дээр шилжсэн гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн: ...Би 82-82 УНЛ улсын дугаартай Лексус RX-350 маркийн автомашиныг 2014 оны хавар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн хойд талын автозогсоолд байхаар нь үзэх гээд эзнийг нь иртэл хүлээж байтал Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилдаг байх үед оюутан байсан Ч- гэх залуу ирсэн. Тэгээд ярилцаж байгаад 30.000 ам долларыг бэлнээр Ч-д өөрт нь тоолж өгсөн. Одоо тэр машин ... УНЕ гэсэн улсын дугаартай, миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Тухайн үед Энхтуяа гэх хүнээс шилжүүлээд авсан гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунбалтын: ... 2014 онд байх оныг нь сайн санахгүй байна. Захирал Оюунгэрэл албандаа унах машин хэрэгтэй байна, чи гадуур яваад машин судлаарай гэхээр нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байх автозогсоолоос шаргал өнгийн 2014 онд үйлдвэрлэгдсэн Лексус-570 маркийн автомашиныг би очиж үзээд энэ талаар захирал Оюунгэрэлд хэлэхэд авахыг зөвшөөрсөн. Тэгээд би байгууллагаас 155.000 ам доллароор дээрх машиныг худалдан авсан. Худалдсан хүнийг нэрийг сайн мэдэхгүй байна. Одоо энэ машин нь ... УНҮ улсын дугаартай, авснаас хойш би барьж байгаа...гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжингийн: ...... УНҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг манай “...” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Даш овогтой Ганзоригоос 240.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч П.Хүдэртулгын ... 2014 оны 7-р сард Ч- надаас 64,0 сая  төгрөг зээлээч гэхээр нь би бэлнээр 64,0 сая төгрөгийг хүү бодолгүй зээлсэн. 12 дугаар сарын үед байх Ч- надад Хан-Уул дүүргийн Түргэний аманд 30 га талбай бүхий газар байгаа энэ газар дээр хамтарч ажил хийх сонирхол байна уу, хэрвээ сонирхож байгаа бол компанийн хувьцааг аваач гэсэн. Уг саналыг би хүлээн зөвшөөрөхөд бага багаар 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд мөнгө өгсөөр байгаад 281.000.000 төгрөгийг Ч-д өгсөн. Эдийн засгийн хямрал болонгуут Ч-, Цогтбаяр нар 30 га газраа зарах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Солонгосууд сонирхоод байна, олон гишүүнчлэлтэй бол зарагдах магадлал бага, нэг гишүүнтэй болгоод ир гээд байна. Чи түр компаниас гарах хэрэгтэй байна гэхээр нь зөвшөөрөөд гарсан. Тэгээд Солонгосууд авахаа больчихлоо гээд намайг эргээд 20 хувийн эзэмшигчээрээ оруулсан. Одоо 80 хувийн хувьцааг Цогтбаяр эзэмшиж байгаа. Би Ч-д компанийн 20 хувийн хувьцааг эзэмшихээс өмнө нь 64,0 сая төгрөгийг өгсөн. Ч-д өгсөн мөнгөн дээрээ 217.0 сая төгрөгийг цувуулж өгөөд нийтдээ 281.0 сая төгрөгөөр компанийн 20 хувийн хувьцааг худалдаж авсан. Цогтбаярын хувьд компанийн хувьцаа эзэмшээд ахынхаа заавраар л явдаг гэж би ойлгосон...гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Ц.Ч-тэй уулзаад “Номин констракшн” ХХК-ийн Цэцээ гүн хотхоны 363 м.кв нийт 950.000.000 төгрөгийн үнэтэй байр бэлэн байна” гэж хэлсэн. Ц.Ч- байранд орьё, мөнгөө 1 жилийн хугацаанд төлөхөөр ярилцсан. Ц.Ч- байрандаа ороод амьдарч байсан. Би 2014 оны 1, 2 дугаар сард байрны төлбөрөө нэхэхэд боломжгүй байна гэж хэлсэн. 2014 оны зун Ц.Ч-тэй утсаар холбогдох гээд холбогдож чадахгүй байсан. Би Ц.Ч-гийн авсан байр руу ажилчдаа явуулахад “хүн байхгүй хоосон байна” гэж хэлсэн. Би бодохдоо төлбөр мөнгөний боломжгүй болоод явсан байх гэж бодсон. Байранд тодорхой хугацаагаар хүн амьдарсан болохоор засвар хийгээд 2014 оны 10 дугаар сараас худалдахаар зар тавьсан. Би Ц.Ч-д “чи өөрөө авахад төлбөр мөнгөний хувьд хэцүү байгаа бол “Номин констракшн” ХХК-ийн үнээр зараад надад 950.000.000 төгрөг өгчих, зөрүүг нь өөрөө ав” гэж ярьж байсан. Би Д.М-тай уулзаж байгаагүй.  Миний хувьд Ц.Ч-г байрыг зараад мөнгийг хэрэглээрэй гэж хэлээгүй. Хэрэв зарагдсан тохиолдолд мөнгөө авахыг л бодно. Тухайн үед байрны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан. Сүүлд 2014 оны 11 дүгээр сард миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан. 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-ын иргэнд 1.360.000.000 төгрөгөөр худалдсан болохоор надад хохирсон зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

           Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Ч- надад хандаж “танай компани энэ хавиар орон сууц зардаг юм чинь хямдхан гайгүйхэн орон сууц авчихмаар байна, би өөрөө түрээсийн орон сууцанд амьдарч байна” гээд надтай уулзсан. Тухайн үед манай компанийн зүгээс шууд ороход бэлэн байр Цэцээ гүн хотхоны 1 номерын 363 м.кв таун хаус байсан. Ч-тэй “Цэцээ гүн хотхонд бэлэн болчихсон энэ байр байна, тэгээд ч нэг нутгийн сайн таних учраас 1,0 тэрбум төгрөгөөр 7-8 сарын хугацаатай 2013 оныг дуустал мөнгийг төлөхөөр тохиролцоод Ч-д түлхүүрийг нь өгсөн. 2013 он дуустал гэж ярьсан хугацаа дуусчихаар нь Ч-тэй байрны төлбөрийг барагдуулах талаар уулзаж утсаар холбогдож хэлсэн. Мөн амьдарч байсан Цэцээ гүн хотхоны 1 тоот таун хаусынх нь цахилгаан, ус зэргийг тухайн сууцны СӨХ-тэй нь ярьж хаалгаж  байсан. Ч- “хүмүүсээс авлага байгаа” гээд ярьсаар байгаад 1 жил гаран болчихсон. 2014 оны 04 дүгээр сарын үед байх Ч-д “хэрвээ авах юм бол баталгаа, урьдчилгаа гээд мөнгө өг” гэж шахсаар байгаад 50.000.000 төгрөг авсан. Тэрнээс  хойш огт мөнгө төгрөг өгөхгүй байхаар нь Ч-д “1 жил гаран чамайг хүлээсэн. Боломжгүй бол одоо наад байраа суллаад өгчих” гээд 2014 оны 06 дугаар сард байраа суллаж авсан. Ч-гээс авсан 50.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг буцааж өгөөд 20.000.000 төгрөгийг байрны 1 жилийн түрээсийн үнэ, засварын ажилд зориулаад дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын иргэнд 1,0 тэрбум 360,0 сая төгрөгөөр зарсан. Би анх Ч-д байраа өгөхдөө “1,0 тэрбум 400,0 сая төгрөгийн үнэтэй байр, харин чамд 1,0 тэрбум төгрөгөөр зарж байна” гэж хэлсэн. Тэгээд байрны мөнгө өгөхгүй байхаар нь “1,0 тэрбум 400,0 сая төгрөгний үнэтэй байрыг чамд өгч байна. харин чи тэр үнээр нь зарчих юм бол чамд 300,0-400,0 сая төгрөгийн ашиг гарна. Тэрүүгээр нэг байр авах хэмжээний” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 167-168-р хуудас/,

 

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2015.02 сард Мөнхбаяр надад “машин хэрэг болоод байна нэгийг нь надад өгчих, би удаахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан. Харин сүүлд Ч- гэсэн хүнд машин өгсөн болохыг мэдсэн. Тэгээд би Мөнхбаяраас машиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэж асуухад хүнд өгөөд залилуулчихлаа гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 142-143-р хуудас/,

 

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Булган над руу яриад “нөгөө шаргал Лексус-570 маркийн автомашиныг авсан нөгөө нөхдүүд чинь ломбарданд тавиад хаячихаар нь авчихлаа, “...” ХХК руу гэрээ хийгээд өгөх гэсэн юм, чиний нэр дээр гэрээ хийчих үү” гэхээр нь “тэг тэг” гэсэн. “...” ХХК-ийн хангамжийн хэлтэс дээр нь очоод гэрээнд гарын үсэг зураад миний Капитрон банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 240.889.155 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг буцаагаад Булган руу шилжүүлсэн. Эхний хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй. АНУ-аас тэр үед 98.000 ам доллараар авч байсан гэж хэлж байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 27-р хуудас/,

 

Гэрч Д.Л- мөрдөн байцаалтанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Ч-г lexus-570 маркийн машин зарах гэж байна гэдгийг сонсоод очиж уулзсан. Үйлдвэрлэгдсэн оныг нь мэдэхгүй, улсын дугаар аваагүй, шаргал өнгийн машиныг нь 100.000 ам долларт бодоод зөрүү 15.000 доллар өгөөд 85.000 ам.долларт бодож аваад танихгүй машины наймаа хийдэг хүнд 100.000 ам доллараар зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 144-р хуудас/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Шүүгдэгч Ц.Ч- мөрдөн байцаалтын явцад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Богд уулын түргэний аманд “Star Fomder” ХХК-ны нэр дээр байрлах тусгай хамгаалалттай газарт 30.0 га бүхий газрыг нийтдээ 650.0 ам.доллараар худалдаж аваад тэрийг өөрийн төрсөн дүү Цогтбаярын нэр дээр шилжүүлсэн. Яагаад гэхээр миний нэр дээр ямар нэг эд хөрөнгө, аж ахуйн нэг бүртгэлтэй байж болохгүй байгаа юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдсон хохиролтой байгаа болохоор өөрийн нэр дээр шилжүүлж авч болохгүй байгаа юм. Би Мөнхбаяраас авсан бэлэн мөнгө, орон сууц, автомашин зэргийг зараад энэ газрыг авахаар оруулсан. Энхтуяагийн хамтаар залилан мэхэлсэн асуудал байхгүй. Мөнхбаярыг таун хаус сонирхож байна гэж Хуягаагаас сонссон. Тэгээд Мөнхбаяртай Цэцээ гүн хотхонд ирж уулзаад 1,0 тэрбум 300.0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-63-р хуудас/,

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэхдээ: ... манай найз Ганбат өөрийн хаусаа “чи энд түр хугацаагаар амьдарч бай, авбал 1 тэрбум орчим төгрөгөөр аваарай,  “Номин констракшн” болохоор 1.350.000 төгрөгөөр зарж байгаа, өөр хүнд зараад ашиг олвол олоорой” гэж хэлээд оруулсан. Хуягаа гэх залуу Мөнхбаярыг хаус авах гэж байгаа гэхээр нь би Мөнхбаяртай холбогдсон. Намайг гэртээ ганцаараа байх үед Мөнхбаяр ирж уулзаад 1.350.000 төгрөгөөр авахаар амаар тохиролцоод явсан. Хамгийн анх 82-82 ... улсын дугаартай “Лексус-350” маркийн автомашиныг 50.000 ам.доллараар тохирч өгсөн. Дараа нь 50.000 сая төгрөг, удалгүй шаргал өнгөтэй “Лексус-570” маркийн машин 1 ширхэг, дараа нь Хурд хорооллын 28-135 тоот байрыг мкв-ыг нь 2.200.000 төгрөгөөр бодоод 114.96 мкв байр өгсөн. Шаргал өнгийн Лексус-570 маркийн машиныг 135.000 ам долларт бодож өгсөн. Дараа нь 2013 оны Лексус-570 маркийн машиныг танихгүй хүнд 120.000 ам доллараар зараад мөнгийг нь тэнцүү хувааж авсан. Нийт 250.000.000 төгрөг авсан. Сүүлд авсан 60.000 ам долларыг юунд зарцуулснаа санахгүй байна. Мөнхбаяртай “...” ХХК-ийн газрыг зараад олсон мөнгөн дээр 60.000 ам долларыг суутгахаар тохирсон. Энэ асуудлыг Мөнхбаяр өөрөө мэдэж байгаа. Мөнхбаяр “...” ХХК-ийн газрыг зарахаар бичиг баримтыг нь аваад Япон улс руу явсан. Хүдэртулга 100.000 ам доллар оруулаад “...” ХХК-ийн 20 хувь эзэмших болсон. Барилга барих гэсэн боловч хөрөнгө оруулалт олдоогүй учраас барьж чадаагүй. Сүүлд БНСУ-ын иргэд үзье, хувь эзэмшигчээ нэг болгочих гэхээр нь дүү Цогтбаярын нэр дээр 100 хувь болгосон. Би Мөнхбаяртай яриад “...” ХХК-ийн 30 га газраас 15 га газрыг авчих гэхэд үгүй заавал бэлэн мөнгө авна гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 152-153-р хуудас/,

 

Яллагдагч Ц.Ц- мөрдөн байцаалтын явцад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би Ч- ахыг хэн гэх хүнээс нийт хичнээн хэмжээний мөнгө төгрөг авсан талаар огт мэдэхгүй. Сүүлд харин Мөнхбаяр гэх залуу дуудахаар нь би түүний ажлын газар болох Тусгаар тогтнолын ордон дээр очоод уулзсан чинь “танай ах чинь ерөөсөө утсаа авахгүй байна, чи уулзуулж өг, надаас автомашин, чиний нэр дээр орон сууц шилжүүлж өгсөн, бэлнээр мөнгө төгрөг авчихаад уулзахгүй алга болчихоод байна” гэхээр нь маргааш нь Ч- ахыг уулзуулсан. … Ямар ч гэсэн Цэцээ гүн хотхоны 1 тоот таун хаусд орчихсон байхад нь 2013 оны шинэ жилээр Ц.Ч- ахын гэрт очсон. Хэзээ яаж тэр байранд орсон талаар мэдэхгүй байна, мөнгийг нь дараа өгөхөөр болоод орчихсон гэж тухайн үедээ хэлж байсан. 2014 оны 01-р сарын сүүлээр ах Ч- надад утасны дугаар өгөөд “энэ хүн рүү яриадах” гэхээр нь би өгсөн утасны дугаар руу залгахад нөгөө хүн нь намайг “Төв цэнгэлдэхийн баруун талд хүрээд ир” гэхээр нь яваад очтол Мөнхбаяр гэх залуу надтай уулзаад байрны гэрээ, албан бичгийн хамт өгсөн. Уг албан бичиг нь Цогтбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн утгатай байрны гэрээ байсан. Тэр гэрээг нь Хурд хорооллын борлуулалтын алба дээр нь очоод байрны гэрээгээ өөрийнхөө нэр дээр болгуулж өөрчлүүлсэн. Дараа нь Хан-Уул дүүргийн үл хөдлөхийн газар гэрээгээ аваачиж өгөөд өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. Удаагүй 7 хоногийн дараа ах Ч- над руу яриад “нөгөө байраа энэ хүний нэр дээр нотариатаар ороод шилжүүлчих” гэхээр нь би тэр авах гэж байсан хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үедээ нотариатаар орохдоо 135.0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхэд надад 135.0 сая төгрөгийг өгсөн. Би тэр мөнгийг авчихаад байж байтал Ч- ах ирээд бүгдийг нь авсан. Дараа нь автомашины зогсоолыг нь бас шилжүүлээд өгсөн. Надад мөнгө төгрөг өгөөгүй, шилжүүлээд өгчих л гэсэн. Энэ орон сууцыг зарж борлуулсан мөнгөнөөс надад огт өгөөгүй. Бүх мөнгийг Ч- ах өөрөө авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/,

 

            Зээлийн гэрээ: 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Д.М- Ц.Ч- нарын хооронд байгуулсан  /хх-ийн 1-р хавтас 9-р хуудас/,

 

            Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж Цэцээ гүн хотхоны ... тоот орон сууц/ /хх-ийн 1-р хавтас 177-178-р хуудас/,

 

 Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж Цэцээ гүн хотхоны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Г-ын өмчлөлд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн / хх-ийн 1-р хавтас 176-р хуудас/,

 

            Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууц, зоорийн гражтай холбоотой баримтууд:

            - Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 1-р хавтас 11-12-р хуудас/,

 - Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд: 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууцыг Ц.Ц-аас 235.668.000 төгрөгөөр Б.Б-д худалдсан гэрээ /хх-ийн 2-р хавтас 193-р хуудас/,

             -Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууц, зоорийн гражийг өмчлөх эрхийн Ү-2206030541 дугаарт өмчлөгчөөр Б.Б-ыг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 191-192-р хуудас/,

              -Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 190-р хуудас/,

 - “Мөнх-Сан” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 200-р хуудас/,

 

 Lexus-570 маркийн ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд:

-Гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 243-р хуудас/

-Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ: 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Д.Г-оос “Toyota Lexus-570” маркийн автомашиныг 137000 ам.доллараар  “...” ХХК худалдан авсан гэрээ /хх-ийн 2-р хавтас 238-240-р хуудас/,

-Төлбөрийн даалгавар № 54, 1170: “...” ХХК-аас Д.Г-т автомашины үнэ төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 220-221-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа: ... УНҮ Lexus-570 эзэмшигч “...” ХХК  /хх-ийн 2-р хавтас 203-р хуудас/,

 

Lexus RX-350 маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд:

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Ц.Буянхишигээс Э.Энхтуяад шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 160-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн бүртгэл: Э.Энхтуяагаас Д.Б-д шилжүүлсэн /хх-ийн 2-р хавтас 162-р хуудас/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 164-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Ч- нь иргэн Г.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах 363м2 талбай бүхий ... тоот байранд амьдарч байхдаа “уг байрыг өөрийн өмч” гэж хохирогч Д.М-т итгүүлэн зарж борлуулахаар хэлцэл хийж, хохирогчоос байрны төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгө болон бэлэн мөнгө нийт 905.093.620 төгрөгийг захиран зарцуулсан үйл баримт нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар, эд хөрөнгө өмчлөх эрхийг анхнаасаа хууль бусаар авах, буцааж өгөхгүй байх санаа зорилготой, шунахайн сэдэлтээр үйлдсэн тул шүүгдэгч Ц.Ч-г бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

          Иргэн Г.Г-аас Ц.Ч-д “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах 363м2 талбай бүхий ... тоот байрны үнэ 950.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөөд авч болно эсхүл зах зээлийн үнээр буюу 1 тэрбум 300 сая төгрөгөөр худалдаад зөрүү мөнгийг өөртөө үлдээж болно” гэж байрандаа оруулсан нь шүүгдэгч Ц.Ч-д уг байрыг захиран зарцуулах эрх олгосон гэж үзэхгүй юм.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “…шүүгдэгч Ц.Ч-гийн гэм бурууг шийдвэрлэх боломжгүй. Ц.Ч-д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дугаар зүйлд зааснаар” гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалт бичсэн нь “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх”-ийг зөрчсөн. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол үйлдсэн атлаа яллагдагч Ц.Ч-гээс байцаалт аваагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

            Шүүгдэгч Ц.Ч-д 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  201526031114 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар “хохирогч Д.М-ын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.  

            Прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ч-д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, болон яллах дүгнэлт үйлдэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дугаар зүйл” гэж хуулийн заалтыг зүйл гэж буруу бичсэн нь алдаатай боловч “Шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх”-ийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

         Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэх үедээ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол үйлдэж Ц.Ч-д танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг прокурорт буцаах” саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

                  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

                Хохирогч Д.М-т учирсан хохирлын хэмжээг Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн:

         - Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны ... тоот орон сууц 2014 оны 2 дугаар сарын байдлаар 264.542.120 төгрөг, тус байрны зоорийн давхарт байрлах 66 тоот автомашины зогсоол 30.551.500 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

          -Lexus-570 маркийн ... УНҮ улсын дугаартай автомашин 2014 оны 2 дугаар сарын байдлаар 220.000.000 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/,

               -Lexus RX-350 маркийн ... УНҮ улсын дугаартай автомашин 2013 оны 11-р сарын байдлаар 90.000.000 төгрөг /хх-ийн 5-р хавтас 3-26-р хуудас/ гэсэн үнэлгээг үндэслэж тооцов.

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

                Хохирогч Д.М-т 905.093.620 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчээс 20.000.000 төгрөгт тооцон хаш хөөрөг хохирогч Д.М-т өгснийг гаргуулах хохирлоос хасч тооцов.

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-гээс 885.093.620 төгрөг гаргуулж хохирогч Д.М-т олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хариуцагч Ц.Ц-аас “ах Ц.Ч- “...” ХХК-ийн хувьцааг миний нэр дээр худалдаж авсан. Компаний хувьцааны 80 хувь нь миний нэр дээр байгаа боловч шийдвэрийг ах гаргадаг” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Ц.Ч- нь “...” ХХК-ийн хувьцааг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн дүү Ц.Ц-ын нэрээр худалдаж авсан  болох нь компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/   “...” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоол /хх-ийн 1-р хавтас 184-р хуудас/, гэрч Ю.Б-ын “...Би 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цогтбаяртай компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулаад бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Ч- ах Цогтбаярын нэр дээр шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-102-р хуудас/, яллагдагч Ц.Ц-ын “...2014 оны 08 дугаар сард ах Ч- “би хүмүүстэй хамтраад юм хийх гэж байгаа, төсөл хэрэгжүүлнэ”  харин чи миний хувь дээр нэрээ оруулаад байж бай” гэхээр нь Батбаатар гэх хүнтэй 2014 оны 08 дугаар сарын сүүлээр 100 айлын бүртгэлийн газарт материалаа өгсөн. ...2016 оны 01 дүгээр сард Ч- ах дуудаад Одхүү, Хүдэртулга нарын эзэмшиж байсан 70, 20 хувийг над дээр шилжүүлээд намайг 100 хувийн эзэмшигч болгоод гадны хүмүүст үзүүлж борлуулна гэж байгаад болиод буцаагаад 20 хувийн хувьцааг Хүдэртулгын нэр дээр шилжүүлээд одоо миний нэр дээр 80 хувь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 28-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

 

           Иймд “...” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс  хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэх үндэслэлтэй.

 

           Хэрэгт “...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 130-134, 135-136-р хуудас/ ирүүлснийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

 

 

 

          Шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг.

          Шүүгдэгч Ц.Ч- нь 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байх үед гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд болон доод ялыг хөнгөрүүлэн тогтоожээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

              Шүүгдэгч Ц.Ч- нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

              Шүүгдэгч Ц.Ч-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан болон тэрээр урьд “бусдыг эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

               Иргэний нэхэмжлэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 28-р байрны 135 тоот орон сууц, зоорийн грашийг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ц.Ц-тай орон сууц худалдах-хуралдан авах гэрээ байгуулж /хх-ийн 2-р хавтас 193-р хуудас/ авсан ба Улсын бүртгэлтийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн Ү-2206030541 дугаарт 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн гэрчилгээтэй /хх-ийн 2-р хавтас 191-192-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК нь Lexus-570 маркийн ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээгээр 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Г-оос 137000 ам.доллараар авсан /хх-ийн 2-р хавтас 238-240-р хуудас/, Төлбөрийн даалгавар № 54, 1170: “...” ХХК-аас Д.Г-т автомашины үнэ төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 220-221-р хуудас/ /,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б- 2014 оны 4-р сард Lexus RX-350 маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30.000 ам.доллараар худалдаж авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 2-р хавтас 164-р хуудас/ баримтаар нотлогдож байна.

 

                Иргэний нэхэмжлэгч Б.Б-, “...” ХХК,  Д.Б- нар нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө олж авсан шударга эзэмшигч тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх эд хөрөнгийг иргэний нэхэмжлэгч нарт тус тус үлдээхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны  ... тоот орон сууц, зоорийн гражийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /хх-ийн 3-р хавтас 108-р хуудас/,

        - иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн эзэмшлийн ... УНҮ улсын дугаартай Lexus-570 автомашиныг битүүмжлэсэн  2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол / хх-ийн 3-р хавтас 103-р хуудас/,

          -иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн эзэмшлийн ... УБЕ улсын дугаартай Lexus RX-350 маркийн автомашиныг  битүүмжлэсэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг /хх-ийн 2-р хавтас 232-р хуудас/, тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              

          Эд мөрийн баримтаар Г.Г-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах ... тоот байрны 79 ширхэг түлхүүр, алсаас удирдах 2 ширхэг түлхүүр хураагдаж ирснийг  өмчлөгчид нь буцааж олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ц.Ч-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-гийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 135 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.