Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00029

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00029

 

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00667 тоот шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие мал маллан амьдардаг бөгөөд аймгийн төвд өөрийн гэсэн орон сууц худалдан авахаар сураглаж байгаад ******* гэж хүн өөрийн захиалсан орон сууцаа надад худалдахаар болсон. Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцыг 36000000 төгрөгөөр худалдахаар надтай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан батлуулан худалдсан. Энэ талаар гүйцэтгэгч ******* мэдэж байсан. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй байсан бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авахаар бидний өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхөөр тохиролцсон. Ингээд гэрээний дагуу орон сууцны үнэд нийт 38850000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үүнээс *******ын дансанд 24700000 төгрөгийг, *******ы дансанд 14150000 төгрөгийг 2019 оны 4 сарын 27-ноос 9 сарын 16-ны хооронд 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлж төлсөн. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, 2020 оны 5 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд энэ хооронд би хөдөө амьдарч байгаад ашиглалтад орсныг сонсоод үл хөдлөх д хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах гээд иртэл тус орон сууцанд өөр хүн оршин сууж, амьдарч эхэлсэн байсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах гэтэл тухайн айл манайх худалдаж авсан гэх бөгөөд, *******, ******* нар нь танайх мөнгөө төлсөн нь үнэн. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шууд гаргаж өгөх гэтэл маргаан үүсэх нөхцөл байдал ийм болсон байна гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Би тухайн орон сууцыг гэрээний дагуу худалдаж авахаар тохиролцоод мөнгийг *******, ******* нарт бүрэн шилжүүлсэн. Иймээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг *******, ******* нарт даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ы зүгээс 2019 оны 4 сарын 16-ны өдөр *******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны 2 тоотыг авахаар болсон. Уг орон сууцыг цааш нь ******* гэж хүнтэй ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан үйл явдал болсон байдаг. Мөн ******* нь уг байрыг гэдэг хүнд худалдах, худалдан авах гэрээгээр зарсан байдаг. Одоо тухайн нэхэмжлэлд дурдагдсан байранд гэдэг гэр бүл амьдарч байгаа. Нэгэнт 2 айлаас иөлбөрийг аваад худалдах, худалдан авах харилцаа үүссэн учраас *******д байрны мөнгийг буцааж өгөх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд өгсөн хариу тайлбартаа: *******гийн гаргасан Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийхийг *******, ******* нарт даалгуулах тухай шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрыг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын захиалгын дагуу барьж гүйцэтгэн 2020 оны 5 сард ашиглалтанд оруулсан. 2020 оны 6 дугаар сард *******ы эхнэр надтай уулзаад манай хөдөөний хүмүүс байрандаа орох гээд байна гэж хэлэхээр нь *******ы эхнэрт түлхүүрийг нь гардуулж өгсөн. ******* нь миний барьсан орон сууцны 1 давхрын 2 тоотын 45 м/кв орон сууцыг захиалгаар барих гэрээ байгуулж захиалан худалдан авахаар тохиролцсон. 2020 оны 7 дугаар сард ******* гэж хүн над дээр энэ байрыг авах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө төлсөн юм гэсэн. Миний данс руу *******гээс мөнгө орж байсан учраас ******* асуудал үүсгээд ******* гэж хүнээс мөнгө орж ирж байсан юм байна гэж тухайн үед буюу 2020 оны 7 дугаар сард мэдсэн. Түүнээс өмнө гэрээ хийгдсэн болохыг огт мэдээгүй байсан. ******* нь захиалсан орон сууцаа *******д худалдахаар тохиролцож, орон сууцны үнэ ******* болоод ******* нараас миний дансанд бүрэн төлөгдсөн гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар *******г Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл.хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийлгэхийг даалгуулах иргэний хэрэгт хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар *******г Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцыг *******д зарахаар тохиролцож мөнгийг нь авсаны дараа өөрийнх нь төрөл болох Одбаяр байрыг чинь авъя гэсэн тул түүнд зарж *******д мөнгийг нь буцааж өгөхөөр болсон. Одоо тухайн байранд Одбаяр нь гэр бүлийн хамт амьдарч байгаа.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. Одбаяр нь тухайн байрыг түрүүлж эзэмшилдээ авч, одоо амьдарч байгаа болно.

Иймд анхан шатны шүүх нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23- ны өдрийн 139/ШШ2020/00667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, ******* хорооллын ******* дугаар байрны м/кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* зөвшөөрч харин ******* эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэргийн хариуцагч болох ******* *******тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан байх бөгөөд ******* ******* нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний тухайд маргаагүй, харин ******* нь уг орон сууцыг ашиглалтанд орохоор *******д зарахаар харилцан тохиролцож, 2019 оны 4 сарын 26-ны өдөр ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэсэн нэртэй гэрээг байгуулсан байна.

******* орон сууцны мөнгийг өгсөн байхад ******* гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж, байраа өгөхгүй байгаагаас маргаан үүссэн талаар тайлбарлаж, тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрт хэргийн нөхцөл байдал үйл баримтын талаар дүгнэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, талуудын маргаж буй үндэслэлийн талаар нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийгээгүй, маргааны үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт маргаан бүхий байрыг Одбаяр гэгчид худалдах худалдан авах гэрээгээр зарсан, одоо оршин сууж байгаа гэх нөхцөл байдал дурдагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтооход бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг анхаараагүй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн дагуу өмчлөгчөөр шууд тогтоохын урьдчилсан нөхцөл болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалт, Иргэний хуулийн 182-185 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдал тодорхойгүй байна.

Тухайлбал: маргаж буй орон сууц мэдээллийн санд бүртгэгдээгүй, гэрчилгээ хэвлэгдээгүй тухай Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтод /хэргийн 24-р хуудас/ бичигдсэн байна.

Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болох талаар хуульчилсан боловч нэхэмжлэгч хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаа тодорхойлоогүй, улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан эсэх нь тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргуулах шаардлагуудыг хэнд хариуцуулахаар гаргаж буй нь тодорхойгүй, энэ нь орон сууц гаргуулах шаардлага, шаардлагын үндэслэл эсэх нь тодорхой бус нэхэмжлэгч 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 242.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэнд, хэрхэн хариуцуулах нь тодорхой бус, нэхэмжлэгч хариуцагч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх тухай шүүхийн шийдвэрт тусгах талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00667 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ