Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 179

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Төрсайхан,

Хохирогч Н.Оюунтуул, Д.Саранжав,

Хохирогч Н.Оюунтуулын өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал, Д.Мэндээ, П.Өлзийбаяр, Э.Ганбат,

Шүүгдэгч Х.Ц, Л.Л,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ц, Л.Л нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 25-ны өдрийн 151-А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Зам, Тээвэр, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 66 дугаар тушаалаар Монгол Улсын Онц Тээвэрчин цол тэмдэгээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Данх овогт Х.Ц,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Галзад овогт Л.Л,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Л.Л нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Х.Цтой бүлэглэн Н.Быг зодож алсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Х.Ц нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Л.Лтай бүлэглэн Н.Быг зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Оюунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний төрсөн дүү болох Боржигон овогт Нямжавын Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 10а гудамж 11 тоотод 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад нас барсан гэх хэрэгт ах дүү төрөл садныхан болон ар гэрийнхэнийх нь зүгээс хохирогчоор оролцуулхаар шийдвэрлэж би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Талийгаач нь эхээс 7-лаа байж байгаад том эгч нас барсан. Одоо 3 эгч, нэг ах, нэг дүү нь байгаа. Миний талийгаач дүү Н.Б нь эхнэр Д.Саранжавтай 1993 онд гэр бүл болж нэг дагавар охинтой суусан. Ингээд Д.Саранжав, миний төрсөн дүү талийгаач Н.Б нарын дундаас 3 охин хүүхэд төрсөн. Том нь Б.Мөнхзул 20 настай, дунд охин Б.Мөнх-Ирээдүй нь 10 настай, бага охин Б. Түмэнжаргал нь 1 нас 2 сартай хүүхэд байгаа. Миний дүү Н.Б нь эхнэрийн хамтаар монгол гэрийн бүхий л хэрэгслийг худалдан борлуулах ажлыг хийж байгаад сүүлийн 3-4 жилийн хугацаанд Баянхонгор аймагт уг худалдаа наймааг хийж байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бусдад зодуулж улмаар нас барсан. Миний хувьд хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. Миний талийгаач дүү Н.Б нь их хөгжилтэй, сэргэлэн, найрсаг, сайхан сэтгэлтэй, бусдад их тусархаг, өглөгч зантай хүн байсан. Жоохон дутагдалтай тал нь бага зэрэг архи уучихдаг, архи уухлаараа жоохон түргэн зантай хүн байсан. Ах дүү төрөл садан ар гэрийнхэнийх нь зүгээс гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учир би энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Оршуулгын зардал одоогоор тодорхой болоогүй баримтыг бүрдүүлж байгаад сүүлээр дахин мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлтэй холбоотой мэдүүлэг өгнө ... Миний хувьд талийгаачийн оршуулгын ажил явдалд гаргасан зардлын баримтыг талийгаачийн эхнэр Саранжаваас авах гэхэд Саранжав баримтуудыг надад өгөхгүй байгаа юм. Миний хувьд өөрт байгаа доорх баримтуудыг хэрэгт хавсаргаж доорх иргэний нэхэмжлэл гаргаж байна. 1-рт талийгаачын төрсөн ах Н.Оюунбаатар, төрсөн эгч Н.Оюунчимэг нар нь талийгаачийн ажил явдалд оролцох гэж БНЧУлсаас ирсэн. Ингэхдээ гаргасан 2 талын тийзний зардалд 3,753,640 төгрөг 2-рт талийгаачийн оршуулгын зардалд 920,000 төгрөг Буян компанид бэлэн тушаасан зардал 3-рт талийгаачийн хайрцаг худалдаж авсан 450,000 төгрөг 4-рт буяны гар цайлгах эд материал худалдаж авахад зарцуулсан 618,100 төгрөг 5-рт шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийлгэхэд 60,500 төгрөг 6-рт Баянхонгор аймагруу 2 удаа ирсэн зардал 347,054 төгрөг гээд нийт 6,149,294 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой 8 ширхэг баримт болон ах Н.Оюунбаатар , эгч Н.Оюунчимэг нарын гадаад паспортын хуулбарыг цахим шуудангаар авсныг хэвлэж гаргасан баримт 10 хуудас зэргийг мэдүүлэгт хавсаргах саналтай байна. Манай ах дүү нарын зүгээс болохоор энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ямар гарахаас хамаарч гомдол санал, цаашид өмгөөлөгч авах эсэхээ шийдэх болно. Одоогоор хэрэгтэй холбоотой надад нэмж мэдүүлэх зүйл алга ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-127/,

Хохирогч Д.Саранжавын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... Миний хувьд талийгаач нөхөр Н.Бтай 1991 оны 8 дугаар сард танилцаж 1991 оны 11 сард нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 1997 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулсан 26 жил хамт амьдарсан. Бид 2-ын дундаас 3 охин хүүхэд гарсан Б.Мөнхзул 20 настай, Б.Мөнх-Ирээдүй 10 настай, Б.Түмэнжаргал 1 настай. Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ зах дээр монгол гэрийн бүх хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Улаанбаатар хотод гэр байдаг. Баянхонгор аймагт болохоор улирлын чанартай наймаа хийдэг голчлон хавар ирээд намар буцдаг юм. Энэ жилийн хувьд өвөл зогсож үзье гээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны ням гаригт гэрээсээ гарч Баянхонгор аймагт орой нь очсон байсан. Баянхонгор аймагт болохоор манай төрсөн эгч Баасанжавын нөхөр Ц ахынд байдаг хаяг нь Баянхонгор сумын 3 дугаар баг 10а дугаар гудамжны 11 тоот энэ жилийн хувьд болхоор өвөл зогсоод үзье орлого гайгүй бол байр хөлсөлнө тэр болтол Ц ахынд байх болоод явсан бөгөөд манай дүү Нармандахын нөхөр Л нь бас бид нартай адилхан монгол гэрийн худалдаа Баянхонгор аймагт эрхэлдэг Баянхонгор аймагт түрүүлээд ирсэн Ц ахынд байсан юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 11 ны өдөр зах дээр бараагаа буулгаж юмаа янзлаад орой нь тарсан гээд надад хөгшин нь нэг яндан зуух зарлаа гээд 18-19 цагийн үед яриад одоо амарлаа гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 10 цаг өнгөрч байхад миний 88206178 гэсэн дугаарлуу 88180354 гэсэн дугаараасаа залгаад босоод гарах гэсэн чинь машины кроп дугарсан байна тэрийгээ янзлаад гарая даа гэж байсан. Ингээд өдөржингөө ярихгүй байхаар нь би орой нь 20 цагийн үед өөрийнхөө 88206178 дугаараас 88180354 дугаарын утсаар залгаж ярихад хөгшин нь машины кроп янзлах гээд машин доогуураа орсон байсан чинь кардан унаад хамар жоохон шалбарчихлаа гэж хэлэхэд нь би яасан юм үзье чи зургаа явуулдаа гэхэд яах юм хөгшин нь нэгжгүй байна. Чи яг унтах гэж байхад залгах юм хөгшин нь зочиод сэрлээ хөгшин нь унтлаа битгий залгаарай гэж хэлээд утсаа салгасан. Ингээд хоноод маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 цаг 28 минутанд Л 91995551 гэсэн дугаарын утаснаас залгаад Коля ахын /талийгаачийг хүмүүс ингэж дууддаг байсан нэр нь Б/ бие муу байна та ирэх үү энд ирсэн нь дээр байна гэж ярьсан. Тэгэхэд нь би за за эгч нь одоо бослоо гэж хэлээд дотроо болохоор талийгаачийн даралт нь ихэсдэг учир тэгсэн юм байхдаа гэж бодоод яасан ийсэн юм гэж асуугаагүй. Тэгтэл дахин Лгийн утаснаас дуудлага орж ирээд надад та энэ эмчтэй ярь даа гэхэд нь би эмчтэй утсаар ярихад эмч зүрх нь ажиллаад тархи ажиллахгүй засал авахгүй байсаар нас барчихлаа гэж хэлсэн. Миний хувьд тэр үед машины кардан унаад жоохон зочирдоод даралт нь ихэссэн юм байхдаа гэж бодоод байсан. Тэгтэл манай дүү Нармандах нь орой нь буюу 2017 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн орой манайд байхдаа Лруу залгаад утас нь болохгүй байсан чинь цагдаагаас ярьсан эд нар хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд арай үгүй байлгүй тэд нар чинь хоорондоо зодолдоод хэрэлдээд байдаггүй биз дээ гэж хэлээд итгэхгүй байсан. Тэгтэл эмнэлэгт ирээд асуусан чинь хүнд зодуулсан гэж ирээд нас барсан гэж хэлсэн. Одоо бодож байхад зодуулсан гэх юм бол намайг хүрээд ирнэ гэж бодоод надад машины кардан унаж хамар жоохон шалбарсан гэж худлаа хэлсэн юм байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 163-166/,

Хохирогч Д.Саранжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Манай нөхөр гар утсаар ярихдаа кардан уначихлаа гэж ярьсан. Зургаа явуулаадах харъя гэж хэлэхэд нэгж байхгүй байна. Унтаж байхад сэрээчихлээ унтлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш би холбоо барьж чадаагүй ... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ны орой нар жаргаж байсан бөгөөд 18 цагийн үед байхаа би өөрийн хашаан дотроо түүхий эдээ хурааж дуусаад би өөрийн Баянбүрд нэртэй хүнсний дэлгүүрт ороод иртэл манай эхнэр Ж.Байгалмаа нь лангууны ар талд зогсож байсан харин Х.Ц ах ороод ирсэн байхаар нь би сайн явж ирсэн үү манай гэрт ороод ир гээд дуудсан чинь Х.Ц ах лангууны араар ороод манай галын өрөөнд орж ирээд бид 2 Улаанбаатар хотруу явсан эсэх талаар ярилцсан. Тухайн үед Х.Ц ах архи уугаагүй эрүүл байсан. Ц ах бид 2-10 гаран минут Улаанбаатар хот явсан талаар ярьж байгаад Х.Ц ах гэрлүүгээ явлаа гэхээр нь би 2 уулаа цуг явъя гэсэн Ц ах манай дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй ундаа аваад гарч байхыг би харсан өөр эд зүйл авч байхыг би хараагүй. Би хувцасаа өмсөөд араас нь гараад Ц ахтай цуг гэрлүү нь алхаад явж байх үед Ц ах надад хэлэхдээ ах нь ганц шил архи уух гэсэн юм ахыгаа гэрт хүргэж өгөөрэй гэж надад хэлхээр нь би за гэж хэлсэн. Би машинаа гражинд хийсэн байсан тул Ц ахыг машинаа өгөөч би айлд оччихоод ирье гэтэл надад Ц ах машины түлхүүрээ өгөөд гэрлүүгээ яваад орсон би гэрт нь ороогүй Ц ахын машин нь хашааны гадаа байхаар нь машинийг нь асааж би манай хүргэн Сүрэнгийн Эрдэнэбаатарын гэрийн гадаа очоод утсаар ярьсан чинь надтай уулзах гэж байсан хүн нь айлд байхаар нь би гэрлүүгээ буцаж яваад Ц ахын үүдэн дээр ирж машины түлхүүрийг нь өгөх гэж Ц ахын гэрлүү ортол Ц ахын гэрт Ц ах, Н.Б, Л.Л 3 адууны мах идээд мөн хажуудаа 0.75 гр-ийн хэмжээтэй архи тавьсан мөн манай дэлгүүрээс авсан түмний ундаа тавьсан ууж байсан. Би гэрт ороод иртэл Ц ах, Б нар нь намайг мах ид гэхээр нь махнаас идээд ундаанаас уугаад сууж байсан чинь Б нь надад архи хийж өгөхөөр нь би уулгүй сэржим өргөөд буцааж өгсөн. Ц, Б, Л.Л нар нь зун хятад ажилчдад гэр зарсан талаар ярьж байсан бөгөөд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй тэгээд би мах идээд сууж байтал манай эхнэр надруу утсаар яриад орж ирэх болж байна уу гээд намайг дуудаад байхаар нь би Ц ахын гэрээс 22 цагийн үед гараад явсан. Гэрт Н.Б, Л.Л, Х.Ц нар нь гэрт үлдсэн би гэртээ очиход гэрт эхнэр байхаар нь гэртээ орж унтсан. Тэр шөнө надруу Ц ах яриагүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 9 цагийн үед би банкинд мөнгө тушаах санаатай өөрийн машинаа унаад цагдаагийн газрын урдуур өнгөрөөд явж байтал цагдаагийн газрын урд талын замын хажууд Ц ах зогсоод намайг дуудахаар нь би хараад зогссон чинь Ц ах надад би урьд шөнө архи уусан машинаа барьж явж байгаад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл согтуугаар барьсан гээд машинаа журмын хашаанд хийчихлээ гэхээр нь би та урд нь шөнө хэдэн цаг ч байсан надруу залгахгүй яасан юм бэ надруу залгана гэсэн яасан бэ гэтэл Ц ах танайх харанхуй байхаар нь болчих байх гээд согтуу машинаа бариад явсан. Тэгтэл цагдаад баригдаж журмын хашаанд машинаа хийсэн гэж хэлээд би цаашаа яваад өгсөн. Тэр өдөр 13 цагийн үед би гэртээ байж байсан чинь Ц ах 86873880 гэсэн дугаараас надруу залгаад хүүхэд хичээлд нь хүргээд өгөөч манай байрны гадаа хүрээд ирээч гэхээр нь би Нэгдэлчин зочид буудлын зүүн хойд талд байх Ц ахын байрны үүдэн дээр очиж Ц ахыг хүүхдийн хамт аваад хүүхдийг Эрдэм ахлах сургуульд 13 цаг 10 минутын үед хүргэж өгчихөөд Ц ах Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10 А дугаар гудамжны 11 тоотод Ц ахыг гэрт буулгаад би Ц ахтай байшин луу ортол Б нь том өрөөний орон дээр дээшээ хараад нүүрэн дээрээ 2 гараа тавьсан хэвтээд намайг сугаараа хараад байхаар нь би Быг чи наад нүүр амаа яасан бэ гээд асуутал Б урд шөнө гарахдаа эвгүй унаад шалбарсан юм толгой жаахан өвдөөд байна гэж ярьж байсан. Би Ц ахынхаас гараад явсан тэгтэл араас Ц ах гарч ирээд намайг цагдаа хүргээд өгчих намайг 14 цагаас цагдаагийн газар дээр дуудсан гэхээр нь би машинаар Ц ахыг цагдаагийн газрын үүдэн дээр хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс хойш 19 цагийн үед би гэртээ байж байтал Ц ах хүүхэдтэйгээ манай гэрт ороод ирсэн. Намайг Нэгдэлчин байрны зүүн хойд талд байх байранд хүргээд өгчих гэхээр нь би Ц ахыг хүүхдийн хамт байран дээр хүргэж өгсөн. Тэрнээс хойш Ц ах болон Б, Л нартай уулзаагүй ... Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдөр 13 цагийн үед Х.Ц ахын хүүхдийг нь сургууль дээр нь хүргэж өгчихөөд гэрт нь очих үед Н.Б нь хойд талын орон дээр зүүн тийшээ толгойгоо харуулсан зурагт үзээд хэвтэж байсан. Би тухайн үед үүдний өрөөнд сууж байх үед Н.Б нь орон дээрээс суган доогуураа намайг харах үед нүүр нь шалбарсан харагдаж байхаар нь нүүр амаа яасан юм гээд асуутал босож ирээд урьд шөнө бие засах гэж гараад эвгүй уначихлаа гэж надад хэлсэн ба Н.Б орон дээрээсээ босож ирээд толгой аймар өвдөж байна гэсэн чинь Х.Ц ах ганц юм уучих юмуу гэж ярьж байсан өөр юм хоорондоо яриагүй. Би гарч ирээд машин дотор суугаад утсаар ярьж байсан чинь Х.Ц ах манай дэлгүүрлүү гүйгээд юм аваад хүрээд ирэх шиг болсон би юу авчирсныг мэдсэнгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-147/,

Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Намайг гэртээ байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 11 цаг 30 минутын үед Х.Ц ах миний 89175058 гэсэн дугаарлуу өөрийнхөө 86873880 гэсэн дугаараас залгаад ах нь шөнө архи уусан явж байгаад эрхээ хасуулчихлаа журмын хашаанаас машинаа авах гэсэн юм жолооч хэрэгтэй байна гэж хэлж намайг Шар Бүрд дэлгүүийн урд явна хүрээд ирээч гэхлээр нь би гэрээсээ гарч алхаж очоод замаараа торгуулийн мөнгө төгрөг Хаан банкнаас аваад хамт цагдаа дээр ирээд 14 цаг өнгөрч байхад машиныг нь журмын хашаанаас авсан. Ингээд би машиныг нь барьж дунд зах орсон дараа нь машиныг нь грашинд нь тавиад эхнэрээ дуудаж миний машинтай хамт хойд хашааруу нь явсан. Учир нь машин дотроосоо шуудайтай мах аваад тэрийгээ хашаанд байх амбаартаа хийх гэж явсан. Ингээд хашааных нь үүдэнд Х.Ц ахыг буулгаад эхнэр бид 2 явсан. Ц ахын хувьд хүүхдээ аваад гэрлүүгээ явна гэж ярьж байсан. Би хашаанд байх гэрт нь ороогүй. Тэгэхэд 17 цаг өнгөрч байсан байх учир нь хүүхдийнх нь одоо хичээл тарна гэж Ц ах ярьж байсан. Миний хувьд Х.Ц ахаас та яагаад архи уусан юм гэхэд ах нь хотоос ирсэн чинь манай 2 баз адууны мах чанасан ирж ид гэхлээр нь очиж 2 базтайгаа хамт архи уусан гэж ярьж байсан. Тэгээд гэрлүүгээ явж байгаад цагдаад баригдсан гэж байсан. Өөр зүйл надад хэлж яриагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160-132/,

Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний бие нөхөр Л.Лтай 2003 онд анх танилцаж байсан. Ингээд Л.Л нь Солонгос улсруу ажил хийхээр явж 2006 оны 6 дугаар сард Монголд ирээд надтай үерхэх болсон. Ингээд бид 2 хамтран амьдарч байгаад албан ёсоор 2008 оны 4 дүгээр сард гэр бүлээ батлуулсан. Бид 2-ийн дундаас 3 охин гарсан том охин Л.Анужин 9 настай, дунд охин Л.Үжин 4 настай, бага охин Л.Анударь 1 настай. Нөхөр бид 2-ийн хувьд монгол гэрийн хэрэгсэл худалдан борлуулах ажил хийж амьдралаа авч явдаг. Мөн миний бие нөхөр Л.Лгийн хамтаар 2008-2013 он хүртэл Солонгос улсад ажил хийж байсан. 2014 оноос эхлэж Баянхонгор аймгийн Баруун Бүс худалдууны төвд хавар, зун, намрын улиралд монгол гэрийн худалдаа хийдэг өвлийн цагт болохоор гүйлгээ муутай учир амардаг юм. Ингээд энэ жилийн хувьд зуны цагт худалдаа наймаа муутай байсан учир нилээн их хэмжээний бараа үлдсэн. Монгол гэрийн хэрэгслийг болохоор талийгаачийн эхнэр манай төрсөн эгч Д.Саранжав нь хүнээс зээлээр авч нөхөр бид 2 болохоор зарж дундаас нь ашиг гаргаж ахуй амьдралаа авч явдаг юм. Ингээд энэ жилийн хувьд хүнээс авсан зээл нэхэгдээд үлдэгдэл бараа их байсан учир энэ өвөл Баянхонгор аймгийн төвд зах дээр сууж наймаа хийхээр болж 2017 оны 11 дүгээр сарын 26, 27 ны үед Баянхонгор аймагт Л.Л нь ганцаараа ирж наймаа хийж байсан. Энэ хугацаанд том эгч Д.Баасанжавын хашаа байшинд байрлаж байсан юм. Учир нь уг хашаа байшин эзэнгүй байсан. Ингээд ийм хэрэгт холбогдсон асуудал гарсан. Манай нөхрийг Баянхонгор аймагт ирсний дараа манай эгч Саранжавын нөхөр талийгаач Б ах бас Баянхонгор аймагруу наймаа хийхээр 2017 оны 12 дугаар сарын 10,11-ний үед явж очсон байсан. Би яг Б ахыг Баянхонгорт хэдний өдөр очсон талаар мэдэхгүй байна. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед талийгаач Н.Бын гэрт байхад манай нөхөр Л.Л нь надруу залгаад Казак гэр Бат-Өлзийд захиалгаар хийх болов уу гэж байсан. Энэ үед манай эгч Д.Саранжав нь /талийгаач Быг/ ах чинь өнөөдөр машинаа задалж байгаад нүүрэн дээрээ төмөр унагасан гэнэ нүүр нь халцарчихсан гэж хэлж байна би яасан юм хэр халцарсан юм зургаа явуул гэсэн чинь нэгж алга гээд явуулахгүй маргааш залгая одоо унтлаа гээд утсаа салгачихлаа гэж хэлж байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Ингээд шөнө буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 03-04 цагийн үед манай охины 96905164 гэсэн дугаарлуу манай нөхөр Л.Л нь залгаад надтай ярьсан. Тэгэхэд талийгаачийг өнгөрчихлөө гэхлээр нь би яагаад вэ гэхэд надад Ц ах бид 3 зодолдсон юм гэхээр нь би юу яриад байгаа юм яагаад, хэзээ, түрүүн надад Саранжав эгч Б ахыг өдөр нүүрэн дээрээ төмөр унагасан байна гэж хэлсэн гээд би юу болсон юм хэзээ юм гэхэд манай нөхөр Л.Л нь Ц, Б ах бид 3 хэрэлдэж талийгаачийг би 2 цохиж Ц ах нэг өшиглөж нэг цохиж авсан утга бүхий зүйл яриад чи Ц ахруу залгаадах миний утсыг авахгүй байна гэж ярьж би Ц ахын утасруу залгахад утсаа авахгүй болхоор нь эгчийн 88203880 гэсэн дугаарлуу залгахад Ц ах утсаа авхад нь Б ах нас барсан байна та 3 хоорондоо зодолдсон юм уу гэхэд Ц ах, ах нь яагаачгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь би ядаж надад битгий худлаа хэлээрэй гэхэд за за гэж байсан. Тэгээд би Ц ахыг хурдан эмнэлэгрүү оч гэж хэлээд утсаа салгасан. Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл энэ. Нөхөр Л.Лгийн зан байдлын хувьд их дөлгөөн тайван зантай, юманд их хүлээцтэй ханддаг, шудрага зантай аливаа зүйлийг яг үнэнгээр нь хэлдэг, ийм хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, найз нөхдийн хүрээнд нэр хүнд сайтай, хүрээлэл сайтай, хаана ч очсон өөрийнхөө биеийг зөв аваад явдаг. Мөн талийгаачийн үгэнд сайн ордог. Талийгаачтай ямар нэгэн өс хонзон маргаан, өглөг авлагын асуудал байхгүй. Үр хүүхэддээ халамжтай архи дарс тэр болгон уугаад байдаггүй уухлаараа 2 шил пивоноос өөр зүйл уудаггүй учир нь архи уухлаар биеэр нь дүүрэн биржийсэн улаан зүйл гардаг болохоор архи уудаггүй. Бас элэг муутай юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-176/

Гэрч Д.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний хувьд Д.Цогоотой анх 1984 онд танилцаж 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан 26 жил болж байна. Х.Ц бид 2-н хувьд 3 хүүхэдтэй том хүү Б.Бат-Орших нь Япон улсад ажиллаж амьдардаг дунд хүүхдийн хамтаар амьдардаг. Бага охин Ц.Оюун-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р арван жилийн сургуулийн 7-р ангид сурдаг одоо бид 2-той хамт амьдардаг. Би гэрийн модон эдлэл хийдэг. Нөхөр Х.Цгийн хувьд зуны цагаар жуулчинд явж бусад үед нь надад тусалдаг юм. Миний нөхөр Х.Ц нь сайн нөхөр бид хоёр, хоёр охин өргөж авсан. Нэгийг нь айлийн болгож тусдана гаргасан бага охин нь ширээний теннисны улсын аврага. Энэ амьдралыг бид 2 хамтдаа үүрч явсан би хань ижилээ ингээд хэрэгт холбогдсон гэхэд итгэж өгөхгүй үнэхээр хэцүү байна. Манай нөхөр надтай 26 жил амьдарч байхдаа надад нэг ч удаа гар хүрч байгаагүй хүнлэг сайхан сэтгэлтэй, номхон, даруу төлөв, цэвэрч нямбай, уур уцаар байхгүй юманд хүлээцтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, тэр болгон архи уугаад байдаггүй хааяа архи уудаг тэгэхдээ хүнрүү дайрч ширүүн зан гаргаад байдаггүй ямар гай нь дуудхаараа ийм юм болдог юм. Авсан шагналын хувьд Монгол улсын онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт медальтай хүн. Ажилдаа хариуцлагатай, найдвартай жолооч машин тэргэндээ сайн машин унаагаа сайхан эдэлдэг. Миний хувьд айлын том хүүхэд манай нөхөр манай том хүргэн 4 ач зээгийн өвөө үр хүүхдүүддээ хайртай. Одоо ч манай бага охин аавтайгаа хамт унтдаг аавтайгаа их дотно байдаг. Ер нь бол манай дүү нарын нөхрүүд Баянхонгор аймагт монгол гэрийн худалдаа наймаа хийдэг юм. Ингээд манайх байранд орсон хашаа эзэнгүй байсан учир манай 2 хүргэн ирсэн байж байгаад ийм хэрэг гарчихлаа. Миний хувьд нөхөр Х.Цг халамжтай хань, сайн эцэг, сайн хүү, сайн ах, хүний сайн нөхөр гэж үздэг ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 179-181/,

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач Н.Бын биед их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи хамар гарт зулгаралт ус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд талийгаач Н.Бын үхлийн шалтгаан нь их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх дутагдалд орж нас барсан байна. Талийгаач Н.Б нь цаг алдалгүй яаралтай эмнэлэгийн тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна. Дээрх гэмтлийг авсан даруйдаа эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Талийгаач Н.Б нь эмнэлэгт ирэхэд зохих ёсоор эмийн эмчилгээг хийж байсан байгаа тухайн үед хэвтэж байсан өвчний түүх дээр бичигдсэн байсан талийгаач Н.Б нь эмнэлэгт ирээд 4 цаг орчим болоод нас барсан тухайн бүр нь эмийн эмчилгээг хийсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,

... Талийгаач Н.Бын биед үүссэн гэмтэл, шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой талаар дүгнэлтэнд бичсэн байгаа. Талийгаач Н.Бын үхэлд хүргэсэн гэмтэл нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь цохих ба цохигдохын аль ч тохиолдолд үүссэн байж болно. Мөн мохоо хүчин зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Яг хэдэн удаагийн цохих юм уу цохигдохын улмаас дээрх гэмтэл үүсэх боломжтойг тогтоох боломжгүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 96-97/,

Шүүгдэгч Л.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний бие Баянхонгор аймагт худалдаа эрхлээд 2-3 жил болж байна ер нь бол хавар 5 сараас намар 11 сар хүртэл зах дээр наймаа хийдэг. Ингээд Баянхонгор аймагт хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр ирсэн. Би ирээд 20 гаран хонож байна. Баянхонгор аймагт байх хугацаандаа том баз буюу Цгын гэрт байдаг учир нь Ц нь байранд амьдардаг Баянхонгор сумын 3-р баг 10а дугаар гудамж 11 тоотод болохоор эзэнгүй байдаг болохоор тэднийд байдаг юм. Ингээд би Ц ахын гэрт ганцаараа байж байхад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн үед Улаанбаатар хотоос баз хүргэн болох Н.Б нь ганцаараа өөрийнхөө портер машинтай ирж Ц ахын гэрт надтай хамт байсан. Н.Б ах нь ирсэн өдрийн маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зах дээр өөрийнхөө авч ирсэн бараагаа буулгаад орой нь бид 2 ажил тараад Ц ахын гэрт буюу Баянхонгор сумын 3-р баг 10а дугаар гудамж 11 тоотод 18-19 цагийн үед очсон. Тэгээд бид 2 адууны мах чанаж идэх гээд би гаднаас түлээ оруулж гал түлж байхад Н.Б ах Ц ахыг ирэх гэж байна гэж хэлсэн. Миний хажууд утсаар ярьж байхыг нь би сонсоогүй мөн хажууд утсаар яриагүй би хэн нь залгаад юу яриад ирэх болсныг нь мэдэхгүй. Ингээд адууны махаа чанаад байж байхад буюу 21 цагийн үед Ц ах өөрийнхөө машинтай ганцаараа ирэхэд Н.Батттулга ах бүгдээрээ ганц юм уучихая гээд Х.Ц ахад мөнгө өгсөн. Би хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй Ц ах гэрээс гарч ганцаараа яваад нилээн хэсэг хугацааны дараа орж ирсэн. Тэгэхдээ ганцаараа нэг шил 0,75-тай архи нэрийг нь санахгүй байна, нэг ундааны хамтаар авч ирсэн. Н.Б ах Ц ахыг та яасан удаж ирэв Эрдэнээ ахтай буу халж байгаад ирсэн үү гэж асууж байсан. Ц ах тэглээ гэж хэлээд би чанасан махаа гаргаад би дүү учраас архийг нь задлаад хундаглаж бид нар чанасан махаа идэх гэхэд мах жоохон хатуу байна гэж Ц ах хэлсэн. Би тэгэхэд нь жоохон удаан чанаагүй учир хатуу байгаа байх гэж хэлээд бид нар архиа ууж махаа идэж байхад Ц ахаас Н.Б ах нь та машинаа яах юм гэхэд Ц ах Эрдэнээгээр гэртээ хүргүүлнэ гэж хэлж байсан. Ингэж ярьж байхад Н.Б нь бүгдээрээ нэг айлын хүргэн бүгдээрэй сэтгэлээ онгойтол ярилцъя гээд Ц ахад хандаж Бааскаа /Баасанжав эгч/ эгчид гомдсон талаар ярьсан. Учир нь Н.Б ахын хүүхдийнх бие өвдсөн гэртээ байхад нь Баасанжав эгч очоод гэр нь жоохон заваан байсан чинь гэр орноо цэвэрлэхгүй гээд загнасан гэж ярьсан. Бас хаа байсан Японд байгаа хүүхэдрүүгээ энэ талаар ярьсан байсан гэх утгатай зүйл яриад хоорондоо Баасанжав эгчийн талаар муулж ярьсан. Тэгтэл гаднаас Эрдэнээ ах /дэлгүүртэй/ орж ирэхэд мах ид гэж идүүлээд архи уу гэхэд уухгүй гэж байсан. Бид нар тэр үед хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад Эрдэнээ ах утсаар яриад ажил гарчихлаа гэртээ ороод буцаад ирье гээд гарсан. Тэгэхэд бид 3 нөгөө авсан архиа хувааж уугаад дуусахад Ц ах гэрийнхээ авдарнаас нэг шил Болор нэртэй 0,75-тай архи гаргаж ирээд энийг хуваагаад уучихъя гэхэд нь би одоо энэ хэтрэх юм биш үү гээд цааш нь хураасан чинь Ц ах тэгвэл ахдаа нэг хийгээд өгчих ах нь уучихаад явъя гэхэд нь би өгөөгүй. Тэгэхэд Б ах Ц ах хоёулаа гуйж уухаар болж уусан. Ингээд бид нарын хувьд нилээн согтсон. Энэ хооронд янз бүрийн зүйл их ярьсан. Тэгтэл архи ууж байгаад Б ах ширээн дээр байсан талхыг үүрүүлээд Ц ах бид хоёрын урд ширээн дээр цацхад нь би эгдүүцээд та ингэж болохгүй эвгүй сэтгэгдэл төрж байна гэж хэлэхэд Б ах надруу чи их том болжээ миний урдаас үг сөрөөд том болжээ гэхэд нь би ингээд цацаад байвал танд эвгүй сэтгэгдэл төрж байна уу гээд талхыг бас өөр шиг нь ширээрүү цацсан чинь Б ах чи том болжээ гээд босож ирээд миний хоолойг цамцны захаар бооход нь би гарыг нь тавиулах гээд баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиж авахад намайг боож байсан гараа тавьж Б нь чи намайг одоо зоддог болсон уу чи том болжээ гээд хоёулаа гадаа гарч зодолдоё гэж хэлээд намайг дагуулж байшингаас гарч Ц ахын байшингын зүүн урд талд байх мужаан хийдэг амбаарын үүдэн дээр Б нь надруу цохих гэж дайрахад нь би бултаад баруун гараараа нүүрлүү нь цохиж авахад Б нь газарт унасан. Миний хувьд шанаа хавьд нь цохиж авсан яг аль шанаанд цохиж авснаа мэдэхгүй байна. Ингээд намайг цохиж авсны дараа Б ах газарт унасан байхад Ц ах ирээд Б ахын нүүрлүү нь өшиглөж авсан. Би тэгэхэд нь Ц ахыг цааш нь та болиоч гэж хэлж түлхээд Б ахыг татаад босгоод та намайг уйчлаарай гэж хэлээд босгоход Б ахын хамрынх нь дээд талд язарч цус гарсан босож ирсэн. Ингээд Б ах Ц ахаа та намайг газарт унасан байхад өшиглөөд гэж хэлж их уурлаж босож ирээд та нарыг алнаа гээд машинруугаа гүйсэн. Би араас нь очиход машиныхаа кабинаа онгойлгоход нь араас нь татсан чинь тохой хэрийн богино нарийхан труба аваад надруу чамайг алаад хаячихая гээд труба далайхад нь Б ахаа та намайг уучлах юм уу уучлах юм бол намайг цохичих гэхэд намайг цохиогүй чиний гурван хүүхдийг бодож байна гээд больж бид 2 гэрлүү буюу байшинд буцаж орсон. Энэ үед Ц ах хажууд байгаагүй гэрт ороход Ц ах гэртээ байж байсан бөгөөд гэрт нүүрээ үүдэн байх толинд Б ах хараад 00-н цаас аваад нүүрээ арчиж хогын саванд хийгээд байсан. Тэгэхэд нилээн их хэмжээний цус гарч байсан учир цус асгарч байсан тул би тэрийг нь шалны алчуур аваад арчиж байсан. Батттулга ах Ц ахтай маргаж чи намайг унасан байхад өшиглөж авсан гээд бие биерүүгээ сандал авч дайрахад нь би дундуур нь орж салгаад Б ах үүдний өрөөний орон дээр сууж байхад Ц ах Б ахыг чи муу Баянхонгорт амбаарч байхгүй чи муу гуйлгачин гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байсан. Энэ үед нь би том өрөөнд нь ороод гараад ирэхэд Быг Ц ах юугаар цохиж авсныг нь мэдэхгүй Б ахын хамраас цус гарсан 2 жижиг өрөөрүү ордог өрөөний голд байх ширээний хажууд хамраа дарсан тонгойсон байдалтай сууж байгаад босож энд тэрүүгээр явж шалаар баахан цус болчихоор нь би шалыг нь угааж цусыг нь арилгаад байж байхад Б ах өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд өөрийнхөө зургыг аваад байсан. Тэнд хэлж байсан үг бичлэгт нь бичигдсэн байгаа. Ингээд Б ах Ц ахыг алнаа гэж хэлээд тэнд байсан сандал аваад шидэх гэхэд Ц ах гэрээс гарч зугтсан араас нь Б сандал барьчихсан гарсан би араас нь дагаж гарахад хашааны үүдэнд Ц ахын машин байсан мөртлөө өөрөө байхгүй байхаар нь би Б ахыг мөрнөөс тэврээд гэрлүү авч орсон. Ингэж явах замдаа би Б ахаа дүүгээ уулчлаарай дүү нь архинаас болж таныг цохиж авсан талаар хэлж гэрт орсон. Ингээд бид 2 байхдаа би дахин дахин уулчлалт гуйгаад эвлэрч би цаад талын том өрөөнд Б ах үүдний өрөөний орон дээр хувцастайгаа хэвтээд өгсөн. Ингээд бид 2 эвлэрч унтаад маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар 12-ны өглөө 11 цагийн үед би сэрээд босоход Б ах босоод суучихсан толгойгоо барьчихсан байхаар нь яаж байна гэхэд би сая эм уучихлаа гээд байж байсан. Би босоод галд нүүрс хийгээд мөсний баярт явлаа бие чинь өвдөөд байвал та эмнэлэгт үзүүлээрэй гарах юм бол гэрийнхээ түлхүүрийг аваад яваарай би нилээн оройтож магадгүй гэж хэлээд гарсан. Тэгэхэд Б ах эхнэр Саранжавтай утсаар яриад надад 80,000 төгрөг гаргаж өгөөд энийг Саранжав эгчийнхээ дансанд хийчихээрэй гээд би гэрээс гарч такси бариад төв ХААН банкинд ирж 80,000 төгрөгийг нь шилжүүлээд такси бариад голруу мөсний баярлуу явж 12-13 цагийн хооронд очсон байсан. Тэнд намайг очиход нилээн олон хүмүүс ирсэн миний таньж мэддэгээс Сүхээ гэж дугуй зардаг ах эхнэрийнхээ хамтаар байсан. Ингээд тэнд тэмцээнд орж өдөржингөө болсон бөгөөд тэмцээнд орох явцдаа Оолоо буюу Оломбаяр гэдэг байх хүнтэй өөрийнх машинаар гэрийн хана зөөсөн. Ингэж тэмцээнд орж 19 цаг хүртэл байсан. Намайг тэнд19 цаг хүртэл байсныг надтай хамт нэг баг болсон хүмүүс болон Сүхээ, Оломбаяр нар сайн мэднэ. Орой нь би Гансүх гэж залуугын машинд авч очсон гэрийн ханыг ачиж өөрийнхөө континерт буулгаад манай багынхан Баянмонгол зоогын газарт орсон. Тэнд байсан хүмүүсээс гэвэл Төмөрөө, Оолоо буюу Оломбаяр нар байсан. Ингэж Баянмонголд суухаас өмнө би гэрийн ханыг буулгаад байж байхдаа Б ахын 94990927 гэсэн дугаарлуу залгаад таны бие гайгүй юу гэж асуухад гайгүй гээд би 2-3 цаг болоод очьё гэж хэлсэн байсан. Ингээд Баянмонголоос гараад Есөн-Эрдэнэ захын хажуугаас такси барьж гэртээ очиход Б ах том өрөөний орон дээр хэвтсэн том өрөөний хувцасны шүүгээн дээр 2,5 литрийн пиво байхаар нь та дахиад пиво уусан юм уу гэхэд Б ах үгүй би уугаагүй Ц ах чинь ирээд уугаад явсан гэж байсан. Тэр пивоны тал нь байсан учир би нэг аягыг хийж уусан. Тэгээд би ороо засаад байж байхад Б ах толгой өвдөөд гэхэд нь би түргэн дуудаад өгөх үү гэхэд Б ах яах юм гээд дургүйцээд би жоохон ядруухан байх шиг байхаар нь түргэнрүү залгаад энд хүний толгой өвдөөд байна гэж дуудлага өгөхөд зөвхөн толгой өвдсөн дуудлагад бид нар очиж чадахгүй та өөрөө аваад ирж болох уу гэхэд нь би энэ хүн ямар нэгэн юм болох юм бол та нар хариуцах юм уу гээд утсаа салгаад ирэхгүй болохоор нь би дахин түргэнрүү залгасан. Тэгэхэд гадаа машин ирэхэд нь би гарч эмчийг гэрт оруулж үзүүлэхэд энэ хүнийг авч явна гэж хэлж хувцасыг нь өмсгөж түргэн дээр ирсэн. Энэ үед би ганцаараа яваад байсан бөгөөд хэн нэгэнлүү хэлээгүй Б.Б ахыг хэвтүүлэхээр болж би хэвтүүлээд намайг тариа аваад ир гэж хэлж би явсан боловч олдоогүй. Тэгээд намайг буцаад ирэхэд эмчилгээ хийж Б ах ухаантай байсан. Энэ үед надаас эмч энэ хүн яагаад ирсэн юм гэхэд нь би хүнд зодуулаад ирсэн гэхэд 300,000 төгрөг тушаах ёстой гэхэд нь би зодсон хүнийг нь мэдэхгүй гэж хэлж эмчилгээ хийгээд би хажууд нь сууж намайг заавал сахиж хонох хэрэгтэй гэхлээр нь сахиад сууж байтал Батттулга ах хурхираад унтаад байснаа гэнэт чимээгүй таг болоход эмчээ гэж дуудаад эмч нар ирээд болхоо байлаа гээд хиймэл амьсгал хийгээд байсан. Ингээд эмч нь энэ хүн найдваргүй боллоо ар гэрийнхэнд нь хэл гээд би гэрийнхэнд нь хэлж чадахгүй байна гээд эхнэр Саранжавынх 88206178 гэсэн дугаарлуу нь залгуулаад эмчид утсаа өгч хэлүүлэх гэсэн боловч жоохон юм ярьж байгаад надад утас буцааж өгч намайг хэл гэсэн. Би эхнэрт нь Б ахыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Ингээд дараа нь Ц ахруу залгасан боловч утас нь холбогдохгүй болохоор нь эхнэр Нармандахруу залгаад ийм юм болчихлоо Ц ахын утас холбогдохгүй байна гэхэд эхнэр надруу залгаад Ц ахруу залгаад хэлчихлээ гэсэн. Ц ах ирэхээс өмнө цагдаа нар ирж бид 2 уулзаж чадаагүй өнгөрсөн. Миний хувьд өөрийгөө буруутгаж байгаа зүйл бол талийгаачид гар хүрсэн, гар хүрсэндээ уулчлалт гуйсан энэ хүн нь сайн хүн байсан. Өмнө ямар нэгэн байдлаар маргаж байгаагүй би гэмшиж байна. Үхлийн шалтгааныг яг юунаас болсныг нь сайн нягталж өгнө үү гэж хэлэх байна. Би эхнэрийнх нь нүүрийг болон ар гэрийнх нь хүмүүсийн нүүрийг яаж харна гэж бодож байна. Хэргийн үнэн зөвийг олж өгөөч гэж хүсэж байна. Би гэр бүл ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-108/,

... Тэгэхэд талийгаач Б ах жоохон бухимдаад Ц ах бид хоёрлуу ширээн дээр байсан талхны үүрмэг цацсан. Тэгэхэд нь би зөрүүлээд өөдөөс нь талхны үүрмэг цацаад таньд эвгүй байгаа биз дээ гэхэд талийгаач намайг чи их том болжээ надаас архи харамладаг гээд босож ирээд намайг боож авахад нь би гараараа боолтыг нь тавиулах гэхэд тавихгүй боолт нь чангарч миний нүүр чинэрч нүүр чих шуугиж амьсгал боогдож амьсгал авч чадахгүй болоход нь баруун гараараа зүүн хацарлуу нь савж цохиход талийгаач намайг боож байснаа тавьсан. Тэгэхэд нь би гүнзгий амьсгаа аваад Ц ахыг харсан чинь доошоо харсан сууж байсан. Би Ц ахыг салгадаггүй юм байна гэж бодоод байж байтал талийгаач намайг чи их том болж гэж хэлээд намайг чирээд хоёулаа гадаа гарч үзье гээд гэрээс гархад үүдний довжоон дээр бүдрээд газарт унасан. Тэгэхдээ 2 гараараа тулж унах үед нь хажуугаас Ц ах бөгс, нуруу хэсэгт нэг удаа өшиглөж авсан. Тэгэхэд нь Ц ахыг та боль гээд цааш түлхсэн, талийгаач босоод цааш явж байгаад хоёулаа үзье гээд намайг цохих гэхэд нь би зүүн гараараа баруун шанаа хавьд нь саваж цохиж авсан. Намайг бол цохиж аваагүй намайг цохиж авах гээд дайрсан эрчиндээ газарт 2 гараараа тулаад унасан. Тэгээд би босгох гэхэд хажуугаас Ц ах талийгаачийн нүүрэн тус газарт нь өшиглөж би Ц ахыг яаж байгаа юм гээд цааш түлхээд талийгаачийг босгоод ирхэд нүүр хамарнаас нь цус гарсан байталтай байсан. Тэгэхэд талийгаач босож ирээд Ц ахыг чи яаж байгаа юм хүн унасан байхад өшиглөлөө гээд чамайг буудаж ална гэхэд Ц ах хашаанаас гүйгээд гарсан. Талийгаач машинруугаа гүйсэн. Тэгэхэд нь би араас нь гүйж очиод бариад авсан чинь талийгаач машины хаалгаа хаагаад тэвшин дээр байсан нэг данхраадны иш шиг зүйлийг гаргаж ирээд намайг цохиж авах гэснээ больж би чиний 3 хүүхдийг бодож байна гээд болиод бид 2 гэрт орсон. Тэгээд талийгаач ийш тйишээ явж цусаа тогтоох гэж байгаад шалаар цус болж би тэрийг нь арилгах гээд байж байхад талийгаач өөрийнхөө гар утсаар нүүрнийхээ зургийг аваад бас бичлэг хийгээд байсан. Тэгэхэд гаднаас Ц ах орж ирсэн. Талийгаач Ц ахад та намайг газар унасан байхад өшиглөж авлаа таныг арай ч өшиглөж авахгүй байлгүй гэж бодсон гэхэд Ц ах би бол Баянхонгор аймгийн уугуул хүүхэд чамд Баянхонгорт амбаарч байхгүй гэж хэрэлдэж байхад би шалаар болсон цусыг арилгаад дууссан байсан. Тэгэхэд талийгаач Б нь тэнд байсан модон сандалыг аваад Ц ахруу дайрхад бас Ц ах өөдөөс нь бас нэг сандал аваад дайрхад нь би голоор нь орж тэр 2-н сандалыг аваад салгасан. Тэгээд би энэ 2-г эхнэрт нь хэлье гэж бодоод том өрөөнд байсан гар утсаа авах гээд ороход тас хийгээд дуу гарч би буцаад үүдний өрөөнд ороход талийгаач зуүн гараараа толгойн ар дагз хэсэгтээ дарсан доошоо тонгойсон явган суусан өмнө нь шал нилээн цус болсон байдалтай Ц ах болохоор угаалтуурын хажууд нилээн гэмшсэн байдалтай зогсож байсан. Би очиод та 2 арай дэндэж байна одоо больё гээд хэлэхэд талийгаач Б, Ц ахыг чи намайг сандлаар цохидог хэн бэ гээд тэнд байсан модон сандалыг аваад Ц ахруу дайрсан чинь Ц ах хаалгаар зугтааж гүйж гарсан. Би араас нь талийгаачтай Ц ахын араас гарахад талийгаач барьж гарсан сандалаа шидсэн боловч Ц ахыг оноогүй. Ингээд хашааны үүдэнд гараад ирэхэд Ц ах байхгүй машин нь байсан. Тэгэхэд талийгаач Б Ц ахын машины шилийг хагалчих уу гэхэд нь би яах юм гээд болиулж гэрт орсон. Ингээд би гэрт ороод талийгаачийг эмнэлэгт үзүүлэх үү түргэн дуудах уу гээд харахад талийгаач яах юм гээд гаднаасаа ямар нэгэн сүртэй гэмтэлгүй байхаар нь би эмнэлэг дуудаагүй тэгээд бид 2 амарсан. Бусад асуудлын талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан. Миний хувьд өөрийгөө хамгаалах гэж таяийгаачийг 2 удаа цохиж авсандаа их гэмшиж байгаа. Би болсон үйл явдлыг чин үнэнгээр нь ярьж байгаа. Би шудрага энэрэнгүй ёсыг баримталж болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна ... Намайг том өрөөнд байхад их чанга хүчтэй тас хийсэн дуу гарсан тэгээд би буцаад үүдний өрөөнд орход Ц нь угаалтуурын хажууд их гэмшсэн байдалтай зогссон талийгаач нь болохоор доош тонгойсон байдалтай өмнө нь нилээн их хэмжээний цус шалан дээр гарсан байсан. Ц нь гартаа ямар нэгэн зүйл бариагүй харин талийгаач нь болохоор Ц ахыг чи намайг сандалаар цохиж авдаг хэн бэ гэж хэлээд байж байсан. Би Цг талийгаачийг яг сандалаар цохиж авсныг нь хараагүй. Талийгаач өөрөө намайг сандалаар цохиж авдаг хэн бэ гэж хэлж байсан. Миний сонссон чимээ нь их чанга байсан учир би талийгаачийг Ц нь сандалаар цохиж авсан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 114-119/,

Шүүгдэгч Х.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагт Улаанаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. Тэгэхэд 19 цагийн үед байх талийгаач Н.Батттулга нь 88180354 гэсэн өөрийнхөө дугаараас 86873880 гэсэн миний дугаарлуу залгаад ярьсан. Намайг ирж адууны мах ид гэсэн. Миний хувьд 21 цаг болж байхад өөрийнхөө хашаанд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10а дугаар гудамж 11 тоот хашаанд ирсэн. Энэ хашаа нь манайх бөгөөд өнөөдрийн байдлаар манайх байранд байгаа уг хашаанд болохоор манай эхнэрийн дүүгийн нөхрүүд байсан. Учир зах дээр сууж наймаа хийдэг. Баянхонгорт гэр орон нь байдаггүй Улаанбаатар хотод байдаг юм. Ингээд би 21 цагийн үед ганцаараа очиход гэрт Л.Л, Н.Б нар нь байсан бөгөөд намайг ороод сууж байтал Б нь надад 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээч гэхлээр нь би гарч манай гудамжинд байдаг Бүрд нэртэй дэлгүүрээс нэг шил 0,75-тай архи аваад өөрөө мөнгө нэмээд нэг ундаа авч дэлгүүрийн эзэн Эрдэнээ нь надтай хамт гараад миний машиныг унаад айлд очиод ирье гэхлээр нь би хашааныхаа өмнө буугаад гэрт ганцаараа орж Эрдэнээ нь миний машиныг унаад явсан. Ингээд би гэртээ ороход хоол гаргаж мах идсэн. Л архи аягалж уг архийг хувааж уусан. Ингээд архи дуусаад би гэрийнхээ авдарт байсан Болор нэртэй 0,75-тай архийг гаргаж ирээд тэрийг бас уусан. Ингэж байхдаа мах нь жоохон хатуу байсан учир дахин чанасан. Тэгж байхад нөгөө Болор нэртэй архи дуусаж махаа гаргаж идэх болоход юунаас болсон юм мэдэхгүй Л, Б нар нь муудалцаад бие биенийгээ заамдаж ноцолдож байгаад тэр 2 гараад явсан. Би ч араас нь гараагүй нэг их удаагүй буюу 10-аад минут болоод буцаж 2-лаа орж ирсэн. Б нь орж ирэхдээ хамар ийм болгоод хаячихлаа гээд дахин барилцаад авах гэхэд Л нь Бын шанаанд цохиж Б өнхрөөд ойчсон. Би аль шанаанд цохиж авсанг нь мэдэхгүй байна. Тэгээд Быг газарт унасан байхад нь та нар болиоч дээ гээд Бын бөгс хэсэгт өшиглөж авахад болиж Б нь утсаа оролдоод ширээний хажууд сууж байхад Л нь болохоор шалан дээр туссан цусыг 00-н цаас аваад цэвэрлэж байсан. Тэгээд би унтацгаа гэж хэлээд би гэрлүүгээ явлаа гээд гарч машинаа бариад замаар уруудаад явж байхад цагдаа зогсоож архи уусан жолоо барьж явсан учир машинаа журмын хашаанд хийлгээд цагдаагийн машин намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд өглөө 09 цагт ирээрэй гэсэн тул 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт ирж цагдаагийн газрын үүдэнд сууж байгаад 10 цаг өнгөрч байхад Наран-Амгалан байцаагчтай уулзаад торгуулийн мөнгө болох 400,000 төгрөг Голомт банкинд тушаагаад ир гэсэн. Энэ үед Б надруу залгаад хаана явна гэхэд нь би цагдаад өчигдөр баригдсан цагдаа дээр байна гээд Улаанбаатар хотруу дүү Цогзолмааруу залгаж 400,000 төгрөг шилжүүлж ирснииг нь аваад гэртээ харьж хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн. Ингэхдээ Эрдэнээг утсаар дуудаж хамт хүргэж өгсөн. Хүүхэд хүргэж өгсний дараа Эрдэнээтэй хойд хашаандаа буюу Б дээр ирэхэд Батттулга нь ахаа надад пиво аваад өгөөч гэж 10,000 төгрөг өгсөн. Эрдэнээ нь гадаа машиндаа байсан. Ингээд би гарч Эрдэнээд пиво аваад ир гэж байна гэж хэлээд дэлгүүрээс пиво авч буцаж ирж өгөөд 14 цаг болох гэж байсан тул цагдааруу явсан. Эрдэнээ гэрт ороогүй Батттулгатай уулзаагүй. Цагдаагийн урд зам дээр намайг Эрдэнээ нь буулгаж өгөөд яваад өгсөн. Би цагдаа орж Наран-Амгалан байцаагчтай уулзаад жолооны эрхээ хасуулж журмын хашааны бичиг аваад машинаа авах болоход эрхийн үнэмлэхтэй хүн дагуулж ирж машинаа ав гэсэн тул жолооч Мөнхбаатар гэж хүнийг дуудаж машинаа авсан. Ингээд машинаа грашт хийлгээд Мөнхбаатар эхнэрээ дуудаж эхнэр Гэрлээ нь ирж би машин дотроосоо шуудайтай махаа аваад хойд хашаандаа хүргүүлсэн. Тэгээд би байшиндаа ганцаараа ороход Б нь ганцаараа орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд миний утас дуугарч миний охин залгаад хичээл тарсан ирээд аваадах гэхэд нь би хашаандаа байна гэхэд Б нь манай охиныг нааш нь битгий оруул нүүр ам шалбарсан байхад хэрэггүй гээд би гарч хүүхдээ аваад гэртээ харьсан. Тэгэхэд 18 цаг өнгөрч байсан. Ингээд би дэлгүүрээс бэлэн хоол аваад гэртээ унтсан. Ингээд шөнийн 04 цаг өнгөрч байхад Лгийн эхнэр Нармандах манай эхнэрийн гар утасруу залгаж таны утас холбогдохгүй байна. Л сая ярьлаа Б ахыг эмнэлэг дэр сая авчраад нас барсан байна гэж хэлсэн. Ингээд би утсаа асаасан чинь миний гар утасруу Л залгаж нас барчлаа та 103 дээр хүрээд ир гэж хэлж ирсэн … гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-127/,

... Миний хувьд өмнөх мэдүүлэг дээрээ доорх зүйлийг нэмж тодруулж хэлье гэж бодож байна. Миний хувьд архинаас талийгаач Б, Л.Л нараас арай бага уусан. Миний согтолт бага байсан. Учир нь би гэрт хүүхэд ганцаараа байгаа бас машин барьж явах учир арай бага уугаад байсан. Бага архи ууснаа болохоор би тэд нарт хэлээгүй өөрөө ерөнхийдөө цэнээд байсан. Маргааш нь би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхдаа Эрдэнээд өчигдөр архи ууж машинаа журамлуулсан талаараа хэлж манай хүүхдэд битгий хэлээрэй гэж хэлээд хүүхдээ хүргэж өгөөд гэрлүүгээ буцаад явах замдаа Эрдэнээд өчигдөр Б, Л нар хоорондоо зодоон хийгээд Л Быг цохиод унгасан талаар хэлсэн. Миний хувьд дэлгэрэнгүй хэлээгүй боловч Батттулга, Л нар нь хоорондоо зодоон хийгээд Л цохиод унгасан гэж хэлсэн. Яг тэнд энд нь цохиж авсан талаар хэлээгүй. Тэгээд бас би өмнөх мэдүүлэгт Эрдэнээтэй хамт 2017оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ хамт ороогүй гэж мэдүүлсэн тэрийг би буруу хэлсэн байна лээ. Учир нь анх мэдүүлэг өгөхөд би сандраад зарим зүйлийг санахгүй дутуу хэлсэн байсан. Би тухайн өдөр машин байхгүй болохоор Эрдэнээг дуудаж хүүхдээ хүргэж өгсөн. Тэгээд хашаандаа Эрдэнээгийн хамтаар очиж гэрт ороход талийгаач байсан. Талийгаачийг зодуулсан байхыг Эрдэнээ харсан. Талийгаач намайг пиво аваад ир гэж хэлж би Эрдэнээгийн хамт гарсан. Эрдэнээтэй талийгаач юм ярих шиг болсон. Тэр 2 хоорондоо юу ярьсанг нь мэдэхгүй. Би пиво аваад буцаад гэртээ ганцаараа ирэхэд талийгаач надад эхнэр яриад би нүүрэн дээрээ данхраад унагсан толгой өвдөөд жоохон хэвтэж байна гэж худлаа хэлчихлээ гэж ярьж байсан. Тэгээд би пиво өгөөд гэрээс гарсан. Ингэхэд бие нь гайгүй босоод явж байсан бөгөөд толгой жоохон өвдөөд байна гэж байсан ... /2-р хх-ийн 128-130/,

... Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байна. Би өмнөх мэдүүлэг дээр зарим зүйлийг дутуу мэдүүлсэн байна. Үүнд Талийгаач Б нь Л.Лтай өөрсдийнхөө бизнес худалдаа наймаанаас болж маргалдаж хоорондоо барилцаад авсан. Маргаан нь энэ намар орлого орсонгүй наймаа гүйсэнгүй гээд Л.Л нь талийгаачийн эхнэр Саранжаваас монгол гэрийн хэрэгсэл зээлээр авсан. Тэрнийхээ мөнгийг өгөөгүй гэх зэргээс болж маргасан. Ингээд тэр 2 хоорондоо барилцаж бие биенийгээ заамдаж аваад гэрээс гарсан. Би гэртээ үлдсэн бөгөөд тэр 2 гэрээс гараад удалгүй буцаж орж ирэхдээ талийгаачийн хамраас цус гарсан хамар дээр нь шалбарсан цус гарсан байдалтай 2-лаа хамт маргалдаад орж ирсэн. Тэгээд үүдний өрөөнд байхдаа Л.Л нь талийгаач Бын зүүн шанаан тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиж авахад талийгаач газарт шалан дээр унасан. Талийгаачийг газарт унасан байхад нь та 2 болиоч гээд талийгаачийн бөгсрүү нь нэг удаа би өшиглөж авсан. Тэгээд би Л Лруу нэг дайрах гэснээ айгаад больсон. Учир нь Л.Л нь гар чангатай залуу хүн намайг зодох байх гэж айсан. Тэгэхэд талийгаач газраас босож ирээд та 2 нийлж байх шив дээ гээд тэнд байсан манай гэрийн жижигхэн бор сандалыг барьж аваад үүдрүү шидсэн. Уг сандал нь үүдний өрөөний тольны урд талд шалан дээр тас буугаад явсан. Сандал эвдрээгүй. Тэгэхэд Л.Л хамт байсан бөгөөд үүдний өрөөний шалан дээрх талийгаачийн цусыг арчаад зогсож байсан. Тэгээд би явах гээд хувцасаа үүдний өрөөний орон дээрээс авч өмсөхөд талийгаач миний урд талд өөрийнхөө гар утсыг оролдоод сууж байсан. Тэгээд би гэрээс гарч машинаа асаагаад гэрлүүгээ явж байгаад цагдаад баригдсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй … гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 131-135/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн ... Л.Лгийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 217-218/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн... Х.Цгийн биед гэмтэл тогтоогдоогүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 222-222/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... Яллагдагч Л.Л нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй. Яллагдагч Л.Л нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Яллагдагч Л.Л нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар яллагдагч Л.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Яллагдагч Л.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 241-242/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... Яллагдагч Х.Ц нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй. Яллагдагч Х.Ц нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчинтэй бол болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Яллагдагч Х.Ц нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар яллагдагч Х.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Яллагдагч Х.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 246-247/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 621 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Бын гэх цус нь В(III), Л.Лгийн гэх цус нь АВ(IY), Х.Цгийн гэх цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газрийн үзлэгийн явцад хураан 1 болон 64 дугаараар тэмдэглэсэн 00-ын цаас, 66 дугаартай хөрс, шороотой хатсан цус мэт зүйл, 63 дугаартай хатсан цус мэт зүйл нь цус байна. Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Баттулын гэх цустай тохирч байна. Талийгаач Н.Бын өмсөж явсан гэх куртка, цамц, футболка дээр цус илэрсэн, дотоож дээр цус илрээгүй. Н.Бын өмсөж явсан гэх куртика, цамц, футболка дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Бын гэх цустай тохирч байна. Л.Л, Х.Ц нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 06-08/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 620 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн “Л.Л” гэж хаягласан, “Х.Ц” гэж хаягласан цаган дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. “Л.Л” гэж хаягласан, “Х.Ц” гэж хаягласан цагаан дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна. Жич: шинжилгээнд ирүүлсэн бинтэнд шингэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлүүдэд согтолтын зэрэг тогтоох шинжилгээг хийх боломжгүй байна. Зөвхөн шингэн цусанд хийдэг болно ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 11-12/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн... Талийгаач Н.Бын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи, хамар, гарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно. Талийгаач Н.Бын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаачид бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хурааны байдлаас харахад уг цусан хураа нь нас барахаас 24-36 цагийн өмнө үүссэн байж болохоор байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 229-233/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 тоот шинжээчийн ... Талийгаач Н.Бын цогцост тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм), зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын алга, 2,3,4-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хамар, баруун гарын алга, 2,3,4-р хурууны зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь тархи дарагдаж, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд байх боломжтой. Гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Талийгаач Н.Бд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээний тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №03 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 105-109/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 10-33/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 34-46/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 47-53/,

Талийгаач Н.Бын хэрэг явдал болох үед өмсөж байсан гэх хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 54-64/,

Эд мөрийн баримтаар хураагдсан талийгаагч Н.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 68-82/,

Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 84-87, 91-103/,

Хохирогч Н.Оюунтуулаас мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 128-141/,

Юнител, Мобиком, Скайтел ХХК-даас ирүүлсэн албан тоотуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 146-164/,

Эд хөрөнгө битүүжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 166-175/,

Шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуу /1-р хх-ийн 183, 2-р хх-ийн 179-226/,

Шүүгдэгч Х.Цд холбогдох зөрчлийн материалын хуулбар /2-р хх-ийн 227-243/,

Талийгаач Н.Бын эмчлүүлэгчийн картны хуулбар /2-р хх-ийн 245-аас 3-р хх-ийн 10/,

Шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /3-р хх-ийн 151-159/,

Хохирогч Н.Оюунтуулын шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирлын баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах нууц ажиллагааны материал зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Х.Ц, Л.Л нар нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Н.Бтай маргалдаж, улмаар Х.Ц, Л.Л нар нь бүлэглэн Н.Бын тархи, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, сандалаар цохих зэрэг Х.Ц, Л.Л нарын үйлдэлийн улмаас хохирогч Н.Бын биед амь насанд аюултай хүнд гэмтэл буюу тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл үүсгэж хохирогч Н.Б нас барсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Л нь талийгаач Н.Бын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон, шүүгдэгч Х.Ц нь талийгаач Н.Бын бөгсрүү нь нэг удаа өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд тус тус харилцан зөрүүтэй мэдүүлдэг боловч хохирогч Н.Бын үхэлд хүрсэн шалтгаан нь шүүгдэгч Л.Лгийн талийгаач Н.Бын толгойн тус газар нь гараараа цохих, шүүгдэгч Х.Цгийн Н.Бын толгойн тус газар хөлөөрөө өшиглөх болон сандалаар цохих зэрэг тэдгээрийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, талийгаач Н.Бын хэрэг явдал болох үед өмсөж байсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Н.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан талийгаач Н.Бын гар утасны бичлэгийг хуулбарласан бичлэгтэй диск, эд мөрийн баримтаар хураан авсан дугуй тавцантай 3 хөлтэй сандал, мөрдөн шалгах нууц ажиллагааны материал, талийгаач Н.Бын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан тухай анхан болон давтан хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, талийгаач Н.Бд учирсан гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх төдийгүй шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх шаардлага байхгүй тул тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талийгаач Н.Бын биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч Х.Ц эсхүл Л.Л нарын хэн алиных нь цохилтын үйлчлэлээс болж үүссэн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Учир нь тухайн гэмт хэргийг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж үйлдсэн нь бүлэглэн гүйцэтгэгч болох бөгөөд шүүгдэгч Л.Л нь талийгаач Н.Бын толгойн тус газар нь гараараа цохих, шүүгдэгч Х.Ц нь талийгаач Н.Бын толгойн тус газар хөлөөрөө өшиглөх болон сандалаар цохих зэргээр халдан зодсон, зодоонд 2-уулаа оролцсон, гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн, уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал буюу хүний бие махбодь, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэлийг хамтран хэрэгжүүлсэн зэрэг нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцож, нэгэн зэрэг бүлэглэн гүйцэтгэсэн хэлбэрийн бүх шинжийг агуулсан байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ц, Л.Л нар нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд талийгаач Н.Б нь 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шөнийн 04 цаг 26 минутанд нас барсан ба “Гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 тоот шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан зэргээс үзвэл шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.

Тодруулбал: Учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлэгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас нас барахаас ялгаатай юм.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Ингэхдээ шүүгдэгч Х.Цгийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5 болгон, шүүгдэгч Л.Лгийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг дээрх хуулийн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хэргийн бодит байдалтай нийцэхээр байна.

Энэ хэргийн улмаас иргэн Н.Бын амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй.

Хохирогч Н.Оюунтуул нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.827.472 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч нарын талаас 6.827.472 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохиролд нэхэмжилсэн 7.827.472 төгрөгөөс 6.827.472 хасч тооцон үлдэх хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 1.000.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин талийгаагч Н.Бын эхнэр хохирогч Д.Саранжав нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан хуульд заасан хорих ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Цгийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Л.Лгийн эзэмшлийн toyoto prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашин зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл нийт 217 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын эдлэх ялыг 2018 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн нооцон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 5 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч Д.Саранжавд олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5 болгон, шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Данх овогт Хянхярваагийн Цг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, шүүгдэгч Галзад овогт Л.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5-д тус тус зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д тус тус зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Х.Цд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Лд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл нийт 217 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын эдлэх ялыг 2018 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн нооцон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 5 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч Д.Саранжавд олгосугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Цгийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Л.Лгийн эзэмшлийн toyoto prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашин зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Хохирогч Н.Оюунтуулын өмгөөлөгч авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                          Х.ОТГОНЖАРГАЛ