Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 28

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Хариуцагч: Г.*******

Нарийн бичгийн дарга Б.Алтансолонго нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.*******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь өөрийн компаний санаачлан хэрэгжүүлсэн Атмор 24 төсөл ийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод 29 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.

Уг орон сууцны барилгын 3 давхарын 24 тоот хаягт байрлах 74,32м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.******* захиалсан бөгөөд 1м2-ийг нь 1,350,000Т/нэг сая гурван зуун тавин мянган төгрөг/, нийт 100,322,000/нэг зуун сая гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-өөр гүйцэтгүүлэхээр Завхан аймгийн Улиастай сумын 29 айлын орон сууцны барилгын захиалгаар гүйцэтгүүлэх гэрээ-г 2017 оны 05-р сарын 19-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү гэрээний 1-р зүйлийн 1.4 хэсэгт заасан журмын дагуу захиалагч Г.******* нь урьдчилгаа мөнгөө төлж орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан боловч орон сууцны захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан тул гүйцэтгэгч ******* Дайван ХХК-ийн зүгээс 2017 оны 02-р сарын 24-ний өдөр зхиалагч Г.*******тай 03 дугаартай 10,000,000Т /арван сая/-ийн Зээлийн гэрээ-байгуулсан байна.

Энэ гэрээний 3 хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлсэн мөнгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлдүүлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу зээлдүүлэгч тал төлбөр төлөх хугацааг 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болно.

Гэтэл захиалагч Г.*******гийн зүгээс дээрх гэрээний үүргээ биелүүлэх талаарх ямар нэгэн арга хэмжээ авч ажиллахгүй, ямар нэгэн төлбөр хийхгүй байгаа нь уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь бодит эргэлзээг бий болгож байна.

Иймд ******* Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282,3 хэсэгт заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: Үндсэн зээлийг төлбөр 10,000,000Т/арван сая/, дутуу төлөгдсөн төлбөр 84,158 /наян дөрвөн мянга нэг зууг тавин найм, зээлийн хүү болон алдангид 200,000 /хоёр зуун мянган төгрөг/ нийт 10,284,158 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ: ...зээл эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног болох нийт 235 хоногийн, хоног тутамд тооцогдох 50,000 төгрөгөөр үржүүлэн тооцоход өнөөдрийг хүртэл нийт 11,750,000 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон байгаа боловч ******* Улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нийт нэхэмжлэх алдангийн хэмжээг Зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй байгаа үнийн дүн болох 10,000,000 төгрөгийн 50%-иар тасалбар болгож хасан 5,000,000 төгрөгөөр алдангийг нэхэмжилж, зээлдэгч Г.*******гаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компаний нэхэмжилсэн 10.284.158 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтуудаа шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргаж өгөх болно. Мөн дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор ******* ХХК-аас анх захиалагч нартай хийсэн гэрээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улиастай хотод 29-н айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байдаг. Ийнхүү байрыг ашиглалтанд оруулахад 2017 оны 02-р сарын 19-ний өдрийн орон сууц барилгыг захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу 2017 оны 02-р сарын 24-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Энэ зээлийн гэрээ нь ямар учиртай гэрээ байсан гэхээр хариуцагч тал байрны урьдчилгаа мөнгө хүрэхгүй байсан учраас ******* ******* компаниас мөнгө зээлье гэсэн санал гаргасны дагуу 2017 оны 02-р сарын 24-ны өдөр буюу анх зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс 5 хоногийн дараа уг зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Тус зээлийн гэрээний дагуу ******* ХХК нь зээлдэгч талд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 10.000.000 төгрөгийг зээлдэгч тал нь зээлдүүлэгч талд 2017 оны 05-р сарын 20-ны өдөр эргүүлж төлөхөөр гэрээндээ заасан байдаг. Гэвч зээлдэгч тал буюу хариуцагч нь 10.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 05-р сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжгүй байна. Хугацааг нь сунгаж өгөөч гэж хүссэний дагуу 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл хугацааг нь сунгасан байдаг. Гэрээг сунгасан хугацаанд буюу тус зээлийн гэрээний 4-р зүйлд зээлийн гэрээний зээлдэгч тал нь гэрээний 3-р зүйлд заасан хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгч талд төлнө гэсэн заалт байдаг. Тус зээлийн гэрээнд иргэн Г.******* нь 10.000.000 төгрөгийг зээлсэн гээд гарын үсгээ зурсан байгаа учраас хүчин төгөлдөр гэрээ гэж би үзээд байгаа юм. Ингээд зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд 10.000.000 төгрөг, хүүнд хоног тутамд ноогдох 0.5 хувь, 50.000 төгрөг өгөх ёстой байсан. Гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 08-р сарын 01-ний өдөр гэрээнд заагдсан мөнгийг төлж барагдуулах үүрэгтэй байсан бол энэ өдрөөс 2018 оны 03-р сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийг хүртэл нийт 235 хоногийн гэрээний үүрэг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байдаг. Иймд зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног нь 235 хоног, хоног тутамд тооцогдох нь 50.000 төгрөг, үлдэгдэл тооцох нь 10.750.000 төгрөг байдаг. Гэвч ******* улсын Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т зааснаар анз, торгууль, алданги гэсэн төрөлтэй байдаг. Иймд анзын нийт үнийн дүн нь нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу манай байгууллага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн болох 10.000.000 төгрөг, түүний 50 хувиар тооцоод 5.000.000 төгрөг, нийлээд 15.285.000 төгрөгийг иргэн *******гаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь миний байрны урьдчилгааны 30 хувь дээр дутуу гарсан зүйл байхгүй. ******* ХХК-тай 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахад метр квадратыг нь 1.150.000 төгрөгөөр тооцоод уг төлбөрийг яаж яаж төлөх тухай графикийг гаргаж өгсөн. Тэр графикийнх нь дагуу би 27.000.000 төгрөгөө төлсөн. Энэ 27.000.000 төгрөгийг төлчихөөд байж байх хугацаанд ******* компанийн байр нь тухайн оныхоо 11-р сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяраар байрны чинь түлхүүрийг гардуулж өгнө гэснээр н.*******, Б.*******, В.******* нартай гэрээ байгуулж 2 тасалж графикийн дагуу мөнгийг нь дансанд нь хийсэн. Ингээд би анх ******* гэдэг хүнтэй мкв-ыг нь 1.150.000 төгрөгөөр бодож байрандаа орох болзолтойгоор гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулснаас хойш ******* ******* компани байр ашиглалтанд орох хугацаа буюу 11-р сарын 26-ны өдөр байрны дөнгөж суурийг тавьж байсан. Үндсэндээ барилгын ажил 30,40 хувьтай л явагдаж байсан. Тухайн үед ******* гэдэг хүн ирсэн. Тэгэхээр нь би ерөөсөө больё, бүтэхээргүй юм байна. Улсын их хурлын сонгуультай холбогдуулан элит байранд 0.5 хувийн хүүтэй байрыг санал болгосон би болилоо гэж хэлсэн. Хамгийн анх ******* компанийн барьж байсан байрыг Завхан аймгийн А бүсэд төрийн албан хаагч нарт ялангуяа багш нарт гэж онцолж барьсан. Тэр байрыг барих газрыг авахын тулд хэнд юу өгч байж авсныг нь бид мэдэхгүй. Тэр өгсөн зүйлээ бидний төлбөр дээр нэмэх нь зохимжгүй юм. Төлбөрөө нэмэгдүүлснийхээ дараа бидэнд хэлэхдээ ...Танай Завхан аймгийн Засаг дарга, нэр бүхий улсууд бид нараас маш их хэмжээний мөнгө, төлбөр нэхэж бидний барилгын ажлыг хойшлуулсан. Тийм учраас та нарын байрыг барих асуудал ингэж хойшлогдоод байгаа юм гэсэн тайлбарыг *******, ь нар бидэнд өгч байсан. Тэгээд байр 5 давхар нь босоод цонхоо хийгээд байж байхад нь байрны захиалагч нар *******, ь нартай уулзаад ...Байраа хурдан ашиглалтанд оруулаач, бид шинэ жил гэхэд байрандаа орчихмоор байна гэж хэлсэн. Тухайн үед байрны захиалагч нарын ихэнх нь өөрсдийн амьдарч байсан байраа зараад зээл авч байрны урьдчилгаанд өгсөн. Миний хувьд өөрийн унаж байсан зээлээр авсан машинаа зарж байж байрны урьдчилгааг өгсөн байсан. Ихэнх захиалагч нар банкны зээл авчихсан, түрээсийн байранд байсан учраас бид байраа ашиглалтанд оруулахыг шаардаж эхэлсэн. Биднийг шаардаж эхэлмэгц ******* гэдэг хүн бид нарт ....та нар хэн юм бэ, та нарыг байранд оруулах үгүй нь миний дур царцаагаад орхисон ч би чадна. Та нарын өгсөн мөнгө ердөө л шалны цемент л болсон гэх мэтээр хэлж маш зүй бус харьцаж дарамталсан. Тухайн үед бусад захиалагч нараас би хамгийн тэвчээртэй, хамгийн хүлээцтэй нь байсан. Яагаад гэвэл өөрийн гэсэн орон гэртээ амьдарч байгаа учраас ******* компанийг тулгамдуулаад байвал чанар муутай барилга баригдаж магадгүй гэж бодоод маш их тэвчээртэй хүлээсэн. Гэтэл тэр ******* биднийг эрэгтэй, эмэгтэй гэлгүйгээр үг хэллэгийн хувьд биднийг маш ихээр дарамталж эхэлсэн. Тэгэхээр нь би ...би ерөөсөө 27.000.000 төгрөгөө авъя, гэрээгээ цуцлая, гэрээ цуцалсан хохирлоо би төлье гэж хэлсэн. Тэгтэл ******* ...чи манайхаас энэ яваа насандаа 27.000.000 төгрөгөө гаргуулж авч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсан. Би тэр 27.000.000 төгрөгийг хэн нэгнээс залилж, худал хэлж аваагүй. Миний ариун цагаан хөдөлмөрөөрөө бүтээсэн маш их үнэ цэнэтэй мөнгө байсан учраас алдахгүйн тулд би байраа л авъя гэж бодоод дуугүй явсан. Тэгээд ******* компанийн зүгээс 300.000.000 төгрөгийг өнөө маргаашгүй гаргаж өгвөл байрыг метр квадратыг нь 1.150.000 төгрөгөөр нь өгнө тэгэхгүй бол метр квадратыг нь 1.350.000 төгрөг болголоо гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан ******* гэдэг залуу ...тэгвэл бид энэ барилгыг чинь том машин авчраад нураачихъя гэж хэлтэл ...чаддаг юм бол тэг, та нар амжихгүй шүү гэж хэлсэн. Тухайн үед хүн бүр ямар нэгэн арга сэдэж байрандаа орохыг хүсч эхэлсэн. ь гэдэг эмэгтэй байрыг барихаас ашиглалтанд орох хүртэл тэнд байсан. Байх хугацаандаа биднийг байнга дуудаж байрныхаа үнийг нэмлээ шүү гэх мэтээр дарамталдаг байсан. Тэгэхээр нь бид ...та яг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн юм уу, бид байрыг мэдэх хүнтэй нь ярилцмаар байна. Үнэ нэмүүлэх ямар ч хүсэл алга гэж хэлсэн. Тухайн үед бид хэн нь яахаа мэдэхгүй байсан. ь гэдэг эмэгтэй биднийг шөнө хүртэл дуудаж гарын үсэг зуруулсан. Байрны захиалагч нар зарим нь утсаа гээчихсэн болохоор тэр шөнө дуудсан ь гэж эмэгтэй биднийг дуудсан мессеж үлдсэн айл байхгүй байгаа юм. Тухайн үед биднийг байрны гэрээгээ цуцал, өөр хүмүүс машин, мөнгө, мал өгөөд байрыг чинь авъя гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэтэл манай компани дампуурч байгаа болохоор та нар юу олж долоох юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь надад айдас төрсөн.

Дараагийн нэг зүйл нь байрны урьдчилгааны 10.000.000 төгрөг дутаад би найзаасаа 10.000.000 төгрөг авсан. Найзаасаа авахдаа би хувийн дансруугаа авчихаад байж байя гэтэл ...Чи хувийн данс руугаа авч болохгүй, банкинд манайх маш их өртэй учраас банк авчихдаг юм. Чи *******гийн дансаар ав гээд Улаанбаатар хотоос Тэйди төвийн IPhone центрийн захирал *******агаас *******гийн дансаар мөнгө орж ирснийг нь авсан. Тэгээд би байранд орох уу, эсвэл мөнгөө алдах уу гэсэн айдастай тулгарсан. Тэгтэл Цэнгэл гэх эмэгтэй ирсэн. Би тэр эмэгтэйг тосч аваад эгч нь хамгийн түрүүн байрны захиалга өгсөн. Тэгэхээр эгчдээ 1.150.000 төгрөгөөр нь байраа өгч болохгүй юм уу, танайхаас амласан грашийн 2.000.000 төгрөг, хөргөгч, НӨАТ-ийн баримт энэ тэрийг авахгүй гэсэн чинь болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ...тэгвэл эгч нь байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэтэл Сүхбаатар аймагт 2 юм далжигнаж байгаад мөнгө ч үгүй байр ч үгүй үлдсэн. Манай компани угаасаа өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргадаггүй. ХААН банк, Төрийн банк 2-оос маш их хэмжээний зээл авч энэ байрыг барьж байгаа, зээл та нарт маш хурдан гарна. Та зээлээ л ав гэж хэлсэн. Тэгээд надад 10.000.000 төгрөг дутахаар нь би *******гийн дансаар дамжуулж мөнгө авсан. Би хамгийн анхны гэрээгээрээ явна гэж бодож байгаа. Энэ дундаас мөнгөний зөрүү гарч ирэхээр ******* компани хууль зөрчөөд бидэнд бэлэн мөнгөний ордер бичээд өгдөг байсан. Байрны ордер зээл гарсны дараа гардаг бол миний байрны ордер хамгийн түрүүн гарсан. Би ордер гарсны дараа муухай зан гаргавал гаргах л байсан. Гэвч хүн чанарын үүднээс тийм зан гаргаагүй. Гэтэл уг компани биднийг байнга айлган сүрдүүлж байсан. Хамгийн гол нь биднийг нэг нэгээр нь дуудаж уулзаад Чи угаасаа өгсөн мөнгөө авч чадахгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би захирал , нартай уулзах гээд ерөөсөө чадаагүй. Тухайн барилгыг барихад маш их хэмжээний хөрөнгө зарцуулагдсан нь үнэн. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж байгаа, ажиллаж байгаа, төлөөлөгч болж ирж байгаа хүмүүс нь хямдхан цемент, паркет байна гэж байсан. Магадгүй энэ компанийг бие төлөөлөгч нар нь алдагдалд оруулсан шүү дээ. Тэр хүмүүсээсээ нэхэмжлээч ээ. Би 500 төгрөг ч өгч чадахгүй. Яагаад гэвэл би 2,3-н давхар зээлтэй, 4 хүүхэдтэй, зүгээр нэг амьдрах гэж яваа жирийн нэг монгол хүн. Яг үнэндээ надад 10.000.000 төгрөгийн тохоон томилгоо хийчихээд нэхээд байгаа нь үнэндээ сонирхолтой байна.

Дараагийн асуудал нь ******* гэдэг хүн мөнгө идсэн юм бол бидэнд хамаагүй шүү дээ. Бас нэг гарсан асуудал нь би 7 өнгөрөөгөөд такси бариад ажилдаа явдаг. Тэгтэл таксины хүн энэ байрны хойгуур явсан чинь ... энэ байранд орох гэж байгаа хүмүүс өөрсдийгөө их л том байранд орох гэж байгаа гэж бодож байгаа байх даа гэхээр нь би яасан юм бэ? гэтэл мкв нь их зөрүүтэй болчихсон юм гэнэ. 2 инженер нь урд шөнөжин надаар таксидаж шоудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид холбогдох газарт нь өргөдөл өгөөд хэмжилт хийлгэсэн чинь манай байрнаас 6.000.000 төгрөгний метр квадратыг хасагдсан байсан. Энэ байрыг анх барих гэж байхдаа багш нарын гэдэг тодотголтойгоор барих гэж байна гээд манай сургуулиар орж ирж байсан. Манай сургуулиас зөвхөн би захиалга өгсөн. Тэр барилга барих гэж ирсэн хүмүүс манай сургуулийн багш нарын зөвлөлийн даргыг авч Засаг дарга дээр орж 2 байр барина гэж газрыг нь авсан байсан. Магадгүй 2 байрнаас илүү ашиг авах гээд газраа авсан байх. Тэгэхээр энэ алдагдлаа нөхөхийн тулд бид нар дээр үнэ нэмсэн нь буруу гэж бодож байна. 10.000.000 төгрөгийг өгөх сонирхол надад алга. Чадах ч үгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үгүй бол би 27.000.000 төгрөгөн дээрээ нэхэмжлэл гаргана гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас 15,284,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295946 төгрөгнөөс 234371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн сан буюу 090000941 тоот данснаас 61575 төгрөг, хариуцагч Г.*******гаас 234,371 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот нэхэмжлэлтй холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон. Тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний бие дээрх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох шүүгчид удаа дараа тайлбар, баримт, хүсэлт хүргүүлж байсан боловч дээрх шийдвэрийг гаргахдаа миний зүгээс гаргасан тайлбар, хүсэлтийг харгалзан үзэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зөрчиж холбогдох нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Үүнд:

1. Миний бие анх ******* ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд байрлах 24 айлын орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ нэртэй 3 өрөө байрыг худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 30%-г хугацаанд нь төлсөн. Тус гэрээний 5-р зүйлд гэрээний нэмэлт нөхцөлөөр урамшуулал болгож 2 хаалгатай хөргөгч өгөхөөр тохиролцсон боловч гэрээний дагуу тус компани үүргээ биелүүлээгүй. Мөн тус гэрээний дагуу барилгын ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд хүлээлгэн өгнө гэсэн хугацаандаа хүлээлгэн өгөөгүй 2 жил гарангаар хугацаа хэтрүүлж биднийг хохироосон. Дээрх гэрээний эх хувийг тус компаниас нэхэмжилж хянан үзэн гэрээ байгуулсан В.*******, Б.******* нараас мэдүүлэг авч нотлуулах хүсэлтийг шүүхээс огт биелүүлээгүй./Тус компаниас энэ гэрээний хувийг нэхэмжилж гаргуулаагүй/. Тус шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх анхны гэрээнд огт ач холбогдол өгөөгүй болох нь гаргасан шийдвэрээс харагдаж байна. Учир нь тус гэрээгээр бол миний зүгээс бас тодорхой хэмжээгээр хохирсон байхад миний хохирлыг огт харгалзаж үзээгүй байна.

2. Мөн миний бие өмнө нь өгч байсан тайлбарууддаа тус компани болон төлөөлөн ажиллаж байсан хүмүүсээс удаа дараа биднийг айлган сүрдүүлж, дарамталж, хууран мэхэлж байгаад гэрээ нэртэй олон юман дээр гарын үсэг зуруулсан тухай мэдэгдсэн боловч энэ талаар шийдвэр гаргахдаа шалгаж харгалзан үзсэнгүй. Тус компанийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.ь болон тус компанийн байранд захиалга өгч орсон айлуудаас мэдүүлэг авах хүсэлтийг өгсөн боловч цөөхөн /2 иргэн/-ээс мэдүүлэг авсан байгаа нь хангалтгүй гэж үзэж байна.

3. Мөн тус компанийн байранд ороход бидний төлсөн төлбөрийн НӨАТ баримтыг одоо хүртэл өгөөгүй байгаа тухай өмнө нь тайлбартай бичиж байсан боловч бас л харгалзаж үзээгүй байна./НӨАТ-ийн буцаан олголтын төлбөрийг суутгаагүй шийдвэр гарсан.

4. Мөн бидэнтэй анх байгуулсан гэрээний дагуу тус компанийн хувьд байраа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байтал биднээс нэхэмжилж байгаа мөнгөндөө алданги тооцох нь шударга бус гэдгийг өмнө нь тайлбартаа мэдэгдэж байсан боловч анхан шатны шүүхээс алдангитай нь төлүүлэх шийдвэр гаргасан нь шударга бус эргэлзээтэй шийдвэр гарсан гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Уг шийдвэрт хариуцагч тал гомдол гаргасан байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: ******* ХХК нь Г.*******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, дутуу төлөгдсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 %-тай тэнцэх хэмжээний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,284,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэн Г.******* нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлэн төлөхөөр тохиролцсон мөн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги тооцохоор гэрээ байгуулсан тал дээр шүүх хуралдаан дээр маргадаггүй.

Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөхөөр гэрээг бичгээр хийгдсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд тайлбартаа өгсөн байгаа. Ерөнхийдөө нэхэмжлэгч тал удаа дараа намайг дарамталсан. Энэ дээр бол өмнөх тайлбарууддаа бүгдэнд хэлсэн байгаа. Хамгийн анх эхлээд манайх байрны захиалга өгсөн. Захиалгаа өгөөд манайх өөрийнхөө байранд амьдарч байсан учраас миний хувьд нэг их бухимдаад хурдан оръё гэсэн бодол байгаагүй. Хүлээгээд байж байсан чинь ерөнхийдөө ажил нь царцаж эхэлсэн.

Тэгэхээр нь манай аймагт төлөөлөн удирдаж байсан Бодь даатгалын *******, ирсэн байсан *******, ******* гэдэг хүмүүстэй уулзсан. Тэгэхдээ танай энэ байр ерөнхийдөө гарахааргүй байна больчихъё. Манайх 27.000.000 төгрөгөө буцаагаад авъя. Та нар боломжоороо гаргаад манай дансруу хийчхээч гэхэд. Ямарч асуудал байхгүй.

Танайх хамгийн түрүүнд захиалга өгсөн. Тэгээд ч энэ байрыг багш нарын байр гэж барьж байгаа. Чи багш учраас хамгийн түрүүнд орох боломжтой айл. Чи багш учраас ипотекийн зээлэнд чамайг номер нэг дээр оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд таньд хоёр хаалгатай хөргөгч өгье. Тухайн үед хэлэхдээ шинэ байр ашиглалтад орох үед хөргөгчийг чинь оруулаад тавьчихсан байна гэж хэлээд өөрийн гараар албан гэрээн дээр бичиж өгөөд нөхөртэйгөө бид хоёртой тохиролцоод явсан.

Тэгээд хэсэг хугацааны дараа байр ер нь нэг эвгүй болоод ажиллахгүй шахуу болоод ирэх үед дахин *******ыг хотоос ирэхээр нь Загасан нүдэнд уулзсан.

Тэгэхэд одоо манай байр удахгүй ашиглалтад орно. Хөрөнгө оруулалтыг энэ тэндээс авч байгаа болохоор болчихно. Танайд хоёр хаалгатай хөргөгч амласан юм чинь энэ удаа бичиж бариад яахав. Би байр хүлээлгэж өгөхдөө хамгийн анхны түлхүүрээ танайд гардуулж өгөх юм чинь ер нь танай грашийн үнэнээс 2.000.000 сая төгрөг хөнгөлөөд өгчихье. Танайх хэл ам гаргахгүй аягүй хүлээцтэй хандаж байгаа. Танай мөнгө надаа аягүй хэрэгцээтэй үед орж ирж байсан мөнгө болохоор танайхыг орхихгүй. Танайх бол аягүй чимээгүй, утсаар ч дарамтлахгүй байгаа ганц айл нь гэсэн. Тэгээд тэр хүнтэй зөвшилцөөд яваад байсан.

Тэгээд яг байр ашиглалтад орох болоод цонх хаалгаа хийгээд эхэлсэн чинь ******* гэдэг хүн маань ирэхээ байсан. Компанийг төлөөлж хамгийн анх бид нартай гэрээ хийсэн ******* гэдэг хүн маань яагаад ирэхээ байчихваа гэсэн чинь тэр хүн чинь шоронд орчихсон гэсэн. Яагаад шоронд орчихвоо гэсэн чинь манай компаниас маш их хэмжээний мөнгө идсэн гэж хэлсэн. За тэгвэл болдоггүй юм байна гээд байж байтал.

н.*******, н.ь гэж хоёр хүн ирээд бид нартай дөнгөж уулзаад мэндийн зөрүүгүй одоо та нар илүү, дутуу мөнгөнүүдээ хурдан хугацаанд өгөөдөх. Энэ байрыг ингээд зогсоож чадна. Энэ байрыг ингээд хаячихад энэ нь асуудал биш. Та нар байрандаа орно гэж бодож байгаа бол 300.000.000 төгрөгийг өнөө маргаашгүй дундаасаа гаргаж өг гэсэн. Тэр үед 300 сая төгрөг байтугай тэр тохиолдолд 40.000 төгрөг гаргаад өгөх хүн бидний дунд байгаагүй. Бүгд зээл авчихсан. Ипотектийн зээлэнд хамруулж өгнө гэсэн учраас тэр зээлэнд нь орно гэсэн итгэлтэй, шинэ байранд орчих юмсан гэсэн бодолтой хүмүүс байсан. Бид нар чадахгүй гэдгээ хэлсэн.

Тэр үеэс миний бухимдал төрж эхэлсэн. Ер нь бол болъё би өгсөн 27.000.000 төгрөгөө буцаагаад авчихъя. Би Улиастайд амьдрах байргүй байгаа биш. Заавал энэ байранд амьдраад байх шаардлага алга. Хаана ч амьдарчих юм чинь миний өгсөн мөнгийг гаргаад өгөөч гэж *******т хэлэхэд: Хай чиний өгсөн мөнгө чинь ердөө шалны цементний хэдхэн хувь нь болсон. Чиний мөнгийг гаргаж өгнө гэж юу байдаг юм. Ёстой амжихгүй. Тэр үед би гар утсаараа бичлэг хийчихсэн байсан. Дараа нь гар утсаа алдаад бичлэггүй болчихсон учраас надаа барих баримтгүй болоод байна. Тэр үед тэнд маш олон хүмүүс байсан. Арай л намайг цохиж аваагүй байгаа.

Тэгээд гадаа гараад энэ аймаар галзуу хүүхэн чинь юу вэ? Мөнгөө авна гээд байна. Энэ хэн бэ? Энэ юу вэ? гээд байсан чинь. Манай Завхан аймгийн эмчийн залуу гадаа зогсож байснаа наадах чинь яах вэ? тэгэж л байг. Нөхөр нь гэж аягүй дажгүй сайн хүн байдаг юм. Наадах чинь тэгэж л байг нөхөр нь л мэднэ штэй гэсэн. Наадахтай чинь юу ярих вэ? дээ гэсэн. Тэгээд тэр хоёр зөвшилцөөд өнгөрсөн байдаг.

Тэгээд гал жаахан намжаад хаалга, цонх хийгдээд, халаалтаат оруулчихлаа гээд овоо чимээгүй байж байтал. 01 дүгээр сарын 10-наас хойш ерөнхийдөө байх хариуцаж ажиллуулж байсан ь гэж хүн хэн нэгийг нь ирж уулз гээд шөнө оройгүй дуудсан. Ирж нэг юман дээр гарын үсэг зурахгүй бол таны байр яг одоо зарагдах гээд байна. Бэлэн мөнгөө бариад орж ирж байгаа, хонио туугаад, үхрээ туугаад ирж байгаа хүн ирээд танай байрыг авъя гээд байна. Энэ дээр 3 давхар гээд биччихсэн байна. 3 давхар биш 5 давхарын айл байгаа. Таван давхарын ялангуяа танай байрыг хүмүүс аягүй их сонирхоод байна. Би бэлэн мөнгөтэй хэн нэгэнд нь уралдуулаад өглөө шүү гээд байсан.

Тэгээд бид хоёр шөнө 11 цаг өнгөрч байхад очсон. Тэгэхэд нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд ь гэдэг хүн нь нэг хэсэг жаал бужигнуулж бужигнуулж байгаад нэг юм байраа ашиглалтад оруулсан. Тэгээд дараа нь буцаад ь гэдэг хүнтэй харьцах гэтэл бас л манайхаас мөнгө идээд гараад явсан гэсэн. Эднийх нэг хүн төлөөлж явуулаад тэр төлөөлөгч нь хэсэг хугацаанд энэ байгууллагын үйл ажиллагааг явуулж байгаад явсаных нь дараа дандаа мөнгө идсэн, шоронд орсон, ор сураггүй алга болсон гэсэн тайлбар хэлдэг.

Дараа нь гэдэг эмэгтэй ирээд бид нартай худалдах, худалдан авах гэрээ хийгээд байр ашиглалтанд оруулахад тэд нар миний гарын үсэг зурсан гээд байгаа тэр гэрээ маань надад бэлэн мөнгө өгөөгүй. Байранд орсон зарим хүмүүстэй метр квадратыг нь 1.350.000 төгрөгөөр оруулсан учраас барьцах байх гэсэн үүднээс халхавчлах зорилгоор хийсэн. Би анх хийсэн гэрээгээ бариад банкин дээх очиход та ийм гэрээ хийсэн юм уу гээд таныхыг гаргаад өгье гэсэн. Тэгсэнээ болохоо байлаа та эргээд ороод ир метр квадратыг нь 1.350.000 төгрөгөөр гэрээ байгуулахгүй бол наад хүмүүс нь барьцах гээд байна гэсэн. Тэгээд би буцаагаад гэрээгээ аваачаад өгсөн чинь гэрээгээ метр квадратыг нь 1.350.000 төгрөгөөр хийсэн байна гэхэд зүгээрээ гэсэн. Урьдчилгааг нь хүртэл 1.350.000 төгрөг бодохоор зөрүү 5 сая гаран төгрөгийн зөрүү гарч байна гэхэд би таньд бэлэн мөнгөний ордер бичээд өгье гэсэн. Ахиад 15 сая төгрөгийн зөрүү урьдчилгаатайгаа нийлээд гарчихлаа мөнгө нь дутуу байх шиг байна гэхэд зүгээр зүгээр би таньд бэлэн мөнгөний ордер дээр гарын үсэг зураад өгье гээд зурж өгсөн. 10.000.000 төгрөг зээлсэний дараа гэрээн дээр ямар ч он сар байхгүй, хүү алданги тооцно гэсэн зүйл байгаагүй. Мөнгөний тоо байхгүй юм надаа өгөөд гарын үсэг зуруулсан байгаа. Тэгээд өөрсдөө тэндээ очоод гар хөлийн үсгээ зураад баталгаажуулаад надаас энэ мөнгийг нэхээд. Улмаар хүү, алданги нэмээд нэхээд байгаа.

Эднийх болохоор миний е баримт өгөөгүй, хоёр хаалгатай хөргөгчөө өгөөгүй, грашийн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн үүнийгээ эдлүүлээгүй намайг давхар хохироогоод байгаа. Магадгүй шүүхийн шийдвэр миний эсрэг талд гарлаа гэж бодоход миний хувьд давхар давхар зээлтэй наадахыг чинь яаж өгөхөө мэдэхгүй байна. Эдний байгууллагаас надад маш их дарамтууд байнгын үргэлж ирж байсан.

Хамгийн түрүүнд энэ байранд манайх орсон. Манайхыг оруулахдаа та манай байрыг харж байгаарай гээд бүх түлхүүрээ үлдээгээд явсан. Би айл нэг бүрийг ороход нь эдний ажилчин шиг л бүх сангийн нь асуудлуудыг зохицуулаад. Энэ парнаас ингэж ус авна, усны фойлуурыг нь ингэж ажиллуулна гэж зааж өгч оруулсан байгаа. Одоо бүх түлхүүрүүдийг нь хүлээлгэж өгсөн. Одоо грашийг нь харгалзах байдалтай байгаа. Ийм л зүйл болсон байгаа. Яг үнэндээ бол би дарамтанд орж л ийм байдалтай байгаа. Одоо тэр 27.000.000 төгрөгийг гэдэг хүнд эгч нь угаасаа амжихаа байлаа. Ерөөсөө больчихъё тэр үед эгч нь сэтгэл хөдлөлөөр захиалга өгчиж. Гэрийнхээ хүнтэй ч ярилгүй сэтгэл хөдлөлөөр машин тэргээ зараад хийчихэж тийм болохоор эгч нь энэ мөнгөө буцаагаад авмаар байна. Та нар 27.000.000 төгрөгийг хэд хоногийн хугацаатай увуулж, цувуулаад эгчийнхээ дансруу хийчих гэхэд. Эгч минь та энэ мөнгийг надаас болон манай компаниас авна гэвэл түй хол хэвтэнэ гэсэн. Тэгээд танай шүүхийн Эхлэлт шүүгч тэр байранд бас байр авч байсан. Бид хоёр очиж уулзаад эгч мөнгөө яагаад буцааж авч болохгүй юм гэхэд. Та манайхыг мөнгөө өгөхгүй 2-3 сарын дараа шүүхдээд л явна. Шүүхийн шийдвэр гарсан болж л байдаг юм. Манай сөнөж байгаа компаниас юу олж авдаг юм. Юу ч авахгүй. Нэг ч төгрөг олж авч чадахгүй. Сүхбаатар аймагт хоёр хүн бас ингээд байраа буцаагаад өнөөдрийг хүртэл юу ч авч чадаагүй байж л байна гэсэн.

Тэгээд би айж эхэлсэн байгаа. Тэгээд байж байтал урьдчилгаа цөөхөн хэд дутуу буюу 100.000, 500.000, 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй хүмүүсээ дуудаж уулзаад компаний дансаар биш хувь хүний дансаар авч эхэлсэн. Тэгэхээр нь за энэ компани сүйрч байгаа нь үнэн юм байна гэж бодсон. Манайх тэр үед Төрийн болон Хаан банкинд маш их хэмжээний зээлтэй байсан. Тэгээд ч өртэй нь үнэн байсан. Хаан банк ипотекийн зээлээ хаачихсан байж байгаад маш хурдан эдний найман хувийн зээлийг нэг сарын дотор гаргаж өгсөн. Энэ нь эдний компани өөрөө их өртэй байсан учраас богино хугацаанд хурдан зээл гаргаж өгсөн байх. 27.000.000 төгрөгөө авъя гэж 2-3 удаа хэлэхэд надад эргэлзээтэй, айдастай хариултыг хэлж байсан. Тэгээд 27.000.000 төгрөг ч үгүй болж байхаар яадаг ч байсан ипотекийн зээлд оръё гэж бодоод зүтгэсэн. Тухайн үед нөхөр ажилгүй байсан учир зөвхөн миний нэр дээр зээл гарахад хамтран зээлдэгч байхгүй гээд хүндрэлтэй байсан. Тэгээд тэтгэвэрийн насыг тогтоогдчихдог юм байна лээ. Тэрүүгээрээ бодож үзээд 17 жил хоёр сарын дараа тэтгэвэртээ гарах юм байна. Яг тэрүүгээрээ тэтгэвэртээ гарахад 48.000.000 төгрөгийн зээл гарсан. Тэгээд ахиад 10.000.000 төгрөг дутахаар нь би хүүхдүүдийнхээ хадгаламжийн дэвтэрийг барьцаалж, амьтан хүнээс зээл аваад нийт 51.000.000 төгрөгийг эднийд бүрдүүлж өгөөд найман хувийн зээлд орсон байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* Дайван ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги нийт 10.284.158 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн төлбөр 10.000.000 төгрөг алданги 5000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаантай байхад шүүх талууд гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна гэж үзэж, талуудын маргаж байгаа асуудлыг зөв тодорхойлоогүй байна.

Иргэний эрх зүйн гэрээ нь сайн дурын үндсэн дээр саналаа чөлөөтөй илэрхийлсэн талуудын хүсэл зоригын илэрхийлэлийн нэгдэл байдаг. Иймд зээлийн гэрээ байгуулах зээлдэгч, зээлдүүлэгчийн хүсэл зориг үнэн зөв, бодит байдлаар илэрхийлэгдсэн байх ёстой.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээ бодитойгоор хийгдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байхад үүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн хэргийн 6-р хуудсанд нэхэмжлэгчээс ирүүлсэн гэх зээлийн гэрээ, 29р хуудсанд хариуцагчаас ирүүлсэн гэх зээлийн гэрээ тус тус хавтаст хэрэгт байхад шүүх 6 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээг үнэлж, маргааныг шийдвэрлэхдээ хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан баримтаас илүү үнэн зөв баримт гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Энэ нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудтай нийцээгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодоруулаагүй байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг болгон өөрчилсөн шүүх нэхэмжлэлд дурьдсан зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөгнөөс гадна дутуу төлөгдсөн 285.000 төгрөг, зээлийн хүү болон алданги 200.000 төгрөг нийт 285000 төгрөгний талаар тодоруулаагүй, энэ нь түүний нэмэгдүүлсэн гэх 15.000.000 төгрөгөнд орж тооцогдох эсэхийг тодруулалгүй маргааныг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 694 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

2. ******* улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 234.371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.БАТТОГТОХ  

ШҮҮГЧИД                                     Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР