| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2021/00484/И |
| Дугаар | 205/МА2022/00007 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 205/МА2022/00007
Д.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Отгон сумын 5 дугаар багт оршин суух овгийн гийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 2 дугааг баг Жаргалант******* тоотод оршин суух Их зөн овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай суманд байрлалтай******* ХХК, захирал Бээс овгийн ийн /РД:*******/-д холбогдох орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Д.*******, Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э./Улаанбаатар хотоос ZOOM/-р, хариуцагч байгууллагын захирал Ш. /Улаанбаатар хотоос ZOOM/-р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа:
... Би аймагт 5 давхар барилга баригдаж байна гэх зарлалын дагуу ирж гэрээгээ хийгээд урьдчилгаа 26.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд Р. гэдэг хүнд өгсөн ... дараа нь тухайн барилгыг улсын комисс хүлээж авсны дараа үлдэгдэл мөнгөө төлөөд байрандаа орсон ... бид тэр үед Ш.ийг таньдаггүй байсан ... Р. гэдэг хүнийг энэ байрны эзэн нь юм байна гэж бодоод байрны мөнгөө 2 хувааж өгсөн ... тэгээд байрныхаа бичиг баримтыг яагаад гарахгүй байгаа юм бэ гэдэг учрыг олохгүй нэлээн хугацаанд хүлээгээд би хөдөө явсан ... тэгээд байрны мөнгөө 100 хувь төлсөн юм чинь байрны бичиг баримт гарчих байх нэг дор байгаа юм чинь гэж бодоод байрныхаа бичиг баримтыг авъя гээд Ш.эд хэлсэн чинь Ш. чи надад байрны мөнгө төгрөгөө өгөөгүй гэсэн ... тэгэхээр нь би тийм бол би энэ талаар Р.тай яръя гээд ярихад ... таны мөнгө төгрөгийг Ш.ийн данс руу хийсэн гэж хэлсэн ... тэгэхээр нь би Ш. миний байрны мөнгийг хийгээгүй гэж байна, чи ирээд энэ асуудлаа шийдэж өгөөч гэж 2, 3 удаа Р.тай утсаар ярьж хэлсэн ... тэгээд би сүүлдээ Завхан аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгөхөөр болоод өргөдлөө цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан ... тэгээд прокуророос өргөдлийн талаараа асуусан чинь таны өргөдөл гомдлыг шалгаад үзэхээр залилангийн гэмт хэрэг гэж үзэхээргүй байгаа тул хэрэг хаагддаг гэж хэлсэн ... тэгээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ... би байрны мөнгөө 100 хувь төлсөн ... Р. гэдэг хүний данснаас 40.000.000, 50.000.000 төгрөгийн Ш. гэдэг хүний данс руу орсон байна ... энэ 2 компани дундын данстай байсан, дундын дансандаа мөнгөө хийхгүйгээр аль аль нь хувийн дансаараа мөнгөө авдаг байсан юм байна лээ ... манай хувьд энэ хоёр компанитай зөвшилцөж болохоо байгаад 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс хойш 3 жил хохирч байна ... би 2 оюутан хүүхэдтэй, надад мөнгө төгрөгийн хэрэг их байдаг, байрны бичиг баримтаа аваад банкнаас мөнгө төгрөг зээлэх хэрэг байна гэж хариуцагч байгууллагын төлөөлөгчид хэлэхэд Ш. чи энэ байрнаас гарах хэрэгтэй гээд байрнаасаа 2, 3 удаа хөөгдсөн ... би Ш.тэй уулзаад би яагаад мөнгөө төлж орсон байрнаасаа гарах ёстой юм бэ, байр худалдаж авснаараа хохирох ёсгүй, миний байрны бичиг баримтыг гаргаад өгчих, та өөрөө өө ХХК-тайгаа тохиролцож болдоггүй юм уу гэж асуухад Ш. болохгүй, чи мөнгө өгсөн хүнээсээ байрны бичиг баримтаа шаардаж ав гэж хэлсэн ... гэжээ.
Хариуцагч байгууллагын захирал Ш. хариу татгалзалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа,
.... Миний хувьд орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
... Д.*******, Х.******* нар миний дансанд байрны мөнгө гэж нэг ч төгрөг хийгээгүй, миний зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа ... нэхэмжлэгч нар Р.ын данс руу мөнгөө хийсэн, тэр мөнгө нь миний данс руу шилжигдээгүй нь миний дансны хуулгаар батлагдаж байгаа ... 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар байрны урьдчилгаа мөнгөө өө ХХК-ийн данс руу 26.000.000 төгрөгийг хийхэд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дансны үлдэгдэл нь 71.000.000 төгрөг болонгуут 70.000.000 төгрөгийг 5002991399 гэсэн данс руугаа авсан нь дансны хуулгаас нь харагдаж байгаа ... Р. нь байрны захиалгын гэрээ хийх ёсгүй байсан, зөвхөн манай компани л захилгын гэрээ хийх ёстой байсан ... манай компани байрын захиалгын гэрээ хийх ёстой байсан нь юугаар нотлогдох вэ гэхээр газрын кадастрын зураг, газар олгохыг зөвшөөрсөн захирамж бүгд******* ХХК-ийн нэр дээр байдаг, мөн захиалагч мөн гэдгийг нотлох ганц зүйл бол Барилга хот байгуулалтын яаманд Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан барилгын ерөнхий зураг байдаг ... энэ талаарх баримтаа би эх хувиар нь аймгийн газрын албанаас гаргуулаад аваад ирсэн байна ... гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийдвэрээр
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч******* ХХК-нд холбогдох
орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай
нэхэмжлэгч овгийн гийн ******* /РД:*******/, Их зөн овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсу
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
... Нэхэмжлэгч бид орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай баримт бичгүүдийг (улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, кадастрын зураг) гаргаж өгөх үүргийг зохих ёсоор биелүүлэх шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Хариуцагч******* ХХК-ийн захирал Ш. нь нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргаж өгөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, үүрэг шилжиж ирээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй юм.
Хариуцагч Ш.эд холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх нэхэмжлэгч бидэнд хуулиар олгогдсон, түүнчлэн хариуцагчид энэхүү үүрэг нь мөн хуулиар ногдож байгаа юм.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: дансны гүйлгээний утга нь тухайн мөнгөн ... хөрөнгийн зориулалтыг илэрхийлдэг бөгөөд Хөвөө Констракшн ХХК-ны захирал Р.аас******* ХХК-ны захирал Ш.ийн банкны дансанд зээл төлөв гэх утгаар 90.000.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч *******, ******* нарын худалдаж авсан байрны төлбөр 59.840.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрчийн мэдүүлэг, дансны орлого зарлагын байдал зэргийг бүрэн дүүрэн үнэлэж чадаагүй улмаас дээрх дүгнэлт бодит байдалд нийцэж чадаагүй гэж үзэж байна...
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн зохицуулалтуудыг бүрэн дүүрэн хэрэглэсэн эсэх, хэрэгт авагдсан баримтуудыг бодитойгоор харьцуулан дүгнэсэн эсэхийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.гэжээ.
Хариуцагч байгууллагын захирал Ш. давж заалдах гомдолд тайлбар хийхдээ,
Бичиг баримт гэрээгээр хүлээсэн үүрэг шилжиж ирсэн гэж яриад байна. Р. нь захиалгын гэрээ хийх эрхгүй байсан.******* ХХК нь яагаад захиалгын гэрээ хийх эрхтэй байсан гэхээр. Р.аас Ш. рүү захиалгын гэрээ хийх эрх шилжсэн гэж яриад байна. Тэгвэл Р.т яагаад захиалгын гэрээ хийх эрх байсныг яаж нотолж байгаа вэ?******* ХХК нь тухайн үед газар олгох Засаг даргын захирамж, Газрын албанаас өгсөн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг******* ХХК-ийн нэр дээр, тухайн үед барилга барихад Барилгын хөгжлийн төв дээр икстирпизийн зураг******* ХХК-ийн нэр дээр, барилга баригдаад барилгыг хүлээж авах улсын комисс томилогдсон байдал болон бүх албан бичгүүд******* ХХК-ийн нэр дээр гарсан байдаг. 40 сая, 50 сая төгрөгийг 2 удаа манайх руу зээл төлөв гээд гүйлгээ хийсэн байгаа. Тэр зээл төлөв нь надаас зээлж авсан 300 сая төгрөгөө төлсөн юм. Тэр гүйлгээний утга дээр зээл төлөв гэж бичсэн байгаа. Зээл төлөв гэж бичсэн тухай анхан шатны шүүх дээр аас асуухад би ийн данс руу мөнгө шилжүүлж байгаа шалтгаан нөхцөл нь өрөө төлж байгаа юм гэж хэлдэг. Тэрнээс биш *******, ******* нарын байрны мөнгийг төлсөн гэж огт хэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал давж заалдах шүүх хуралдаанд тайлбарлахдаа,
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үзэхэд нэхэмжлэгч нар нь хариуцагч ээс үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл ийм шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгч нарт хуулиар олгогдсон байгаа. Тийм учраас гэрээний үүрэг хүлээгээгүй байна гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Хариуцагч , нар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Нэхэмжлэгч бол худалдан авахаар тохирсон орон сууцныхаа үнийг төлсөн. Харин энэ орон сууц нь барьцааны гэрээгээр хариуцагч ийн мэдэлд очсон. Ингээд тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Иргэний хуулийн 165.1-д өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх хөрөнгө барьцаалах юм бол ипотек гэж үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 172.6-д Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж заасан. Үл хөдлөх хөрөнгө нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд орсон нь гуравдагч этгээд *******, ******* нарын ашиг сонирхолд нөлөөлсөн байгаа. *******, ******* нарын шилжүүлсэн мөнгө нь зээлийн төлөлт хэлбэрээр хариуцагчийн дансанд шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл ипотекийн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь зээл төлөгдөх тухайн орон сууцны хувьд хангагдаж байгаа. 25 айлын орон сууц буюу тус тусдаа хөрөнгүүд байдаг. Ийм учраас зээлийн барьцаанд орсон орон сууц буюу ипотекийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авах эрхтэй болсон. Мөн Иргэний хуулийн 172.7-д Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй гэсэн байдаг. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн байрны мөнгийг ын данс руу шилжүүлсэн байгаа. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******гээс 26.0 сая төгрөгийг өө констрагшинд шилжүүлсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс хойш 12 дугаар сарын 17-ны өдөр аас 50.0 сая төгрөг ийн дансанд шилжсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр аас дахиад 50.0 сая төгрөг ийн дансанд шилжсэн байгаа. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******гийн данснаас ын данс руу 33.840.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 18, 19-ний өдрүүдэд ын данснаас ийн данс руу зээлийн төлбөр нэрээр ороод байсан байдаг. Нэхэмжлэгч нар байрны төлбөрөө төлсөн гэж хэлээд 2 жил гаруй хугацаанд тухайн байранд амьдарч байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар байрны үнийг төлөөгүй, төлөөч гэж , нараас нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй. Тэгэхээр энэ хүмүүс анхнаасаа мэдэж байсан учраас энэ байрны мөнгө төгрөгөө нэхэмжилж байгаагүй байх. Энэ маргаан нь байрны бичиг баримтаа гаргуулах гэсэн нэхэмжлэгч нарын гомдлоор хэлэлцэгдэж байгаа. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянаж, давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.
Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь хариуцагч******* ХХК-ийн захирал Ш.эд холбогдуулан орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, Д.*******, Х.******* бид нар******* ХХК, өө констракшн ХХК нарын хамтран Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300 в тоотод баригдсан 25 айлын орон сууцнаас өө констракшн ХХК -тай орон сууц захиалгын гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан тус орон сууцны 3 давхар 13 тоот 35.2 мкв байрыг 59840000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. өө констракшн ХХК-ийн захирал Р. нь таны байрын төлбөрийг Ш.ийн данс руу шилжүүлсэн одоогийн байдлаар өмчлөх эрхийг Ш. хариуцна гэх боловч******* ХХК-ийн захирал Ш. нь танай худалдаж авсан байрны төлбөр манай байгууллагад орж ирээгүй гэдэг.
Орон сууц худалдах худалдан авах захиалгатай холбоотой эрх үүргийг өө констракшн ХХК-иас шилжүүлж авсан - ХХК хариуцах үүрэгтэй гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбар татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа,
Х.*******, Д.******* нар нь Орон сууц захиалгын гэрээг өө констракшн ХХК-ийн захирал Р.тай 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хийж, байрны үнийг банкны 50003185252 дансанд 2019 оны 12 дугаар сарын 09-нд өдөр 26 сая төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-нд 33.840.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь миний дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, мөн Р. болон өө констракшн ХХК-иас миний болон компанийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй учир Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад өө констракшн ХХК,******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр******* ХХК нь 70 хувийн, өө ХХК нь 30 хувийн санхүүжилт гаргаж Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны барилгын ажлыг өө ХХК нь гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Гэрээний явцад өө ХХК нь тохиролцсон санхүүжилтыг гаргах боломжгүй нөхцөл байдал бий болж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1400.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 300.000.000 төгрөгийн санхүүжилтыг Ш.ээс зээлж, зээлийн гэрээ байгуулан -од ХХК-ийн 100 хувийн санхүүжилтаар,******* ХХК-ийн өмчлөлийн газар дээр маргаан бүхий орон сууцны ажлыг өө ХХК нь барьж дуусгасан нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
өө ХХК нь******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Барилгын тухай хуулийн 37.3 дахь хэсэгт Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно гэж заажээ.
Маргаан бүхий орон сууцны байрлах газар нь ******* ХХК -ийн өмчлөлийн газар болох нь 000008435 дугаар бүхий аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байгаа учраас******* ХХК-ийг захиалагч буюу өмчлөгч гэж үзэхээр байна.
Өмчлөгч нь хуульд зааснаар өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ эрхээ өө ХХК-нд шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Гэтэл хариуцагч өө констракшн ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр захиалагч буюу өмчлөгчийн эрхийг эдэлж, нэхэмжлэгч Х.*******, Д.******* нартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө 35.2 мкв талбай бүхий орон сууцыг худалдахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээний үнэ 26 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 09-нд өөрийн банкны 50003185252 дансанд, 2020 оны 02 дугаар сарын 17-нд 33.840.000 төгрөгийг авсан байна
Гэрээний дагуу байрыг Х.*******, Д.******* нарт шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй учраас - ХХК нь хариуцна гэрээний үнийг******* ХХК руу шилжүүлсэн гэж маргасан байна.
Хариуцагч******* ХХК нь өө ХХК-ийн захирал Р. нь миний дансанд зээлсэн 300.000.000 төгрөгөө шилжүүлсэн, Х.*******, Д.******* нарын байр худалдан авсан төлбөр гэж над руу нэг ч төгрөг шилжүүлээгүй гэж маргадаг бөгөөд хариуцагчийн энэ тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, -од ХХК-ийн захирал Ш.ийн банкны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.*******, Д.******* нар нь хариуцагч******* ХХК-наас гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо, Нэхэмжлэгч нь -од ХХК- наас хуулийн дагуу шаардах эрхтэй гээд******* ХХК нь өө ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг үндэслэлээ болгожээ.
Хэрэгт авагдсан өө ХХК-нь******* ХХК-ны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний зохицуулалт нь нэхэмжлэгч Х.*******, Д.******* болон******* ХХК нь нарын хооронд байгуулсан гэрээний харилцааг хөндөөгүй, нэхэмжлэгч Х.*******, Д.******* нарт хамааралгүй байна.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийдвэрий хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ж.БАТТОГТОХ