Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2022/00019

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2022/00019

 

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Сумаадагвад холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 74,700,000 (далан дөрвөн сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 (арван найман сая найман зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэ бүхий хазаарыг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Д.Сумаадагва, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Сумаадагватай 2011 онд 9 дүгээр ангид байхаасаа үерхэж эхэлсэн. 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хуримаа хийсэн. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин С.Эмүжин төрсөн. 2020 оны 11 дүгээр сараас Д.Сумаадагва бид хоёр таарамжгүй харилцаатай болж эхэлсэн. Д.Сумаадагва гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосноос шалтгаалаад одоог хүртэл тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь С.Сумаадагва нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, гэр бүлдээ хандах хандлага нь хайхрамжгүй болж, охин бид хоёрт анхаарал халамжгүй болсон явдал юм. Энэ хугацаанд эвлэрэх гэж нэг ч удаа санаачилга гаргаагүй. Мөн охинтойгоо уулзах гэж нэг ч удаа ирээгүй. Охин С.Эмүжин 4 нас хүрч байна. Одоо охин бид хоёрт энэ их эд хөрөнгө сонин биш. Миний охин том болоод яах билээ гэдэг нь чухал юм. Эцэг нь үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна. ...Одоо би шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Эмүжинг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн дараах хэсгээс татгалзаж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн 4-3-4 тоотод байрлах хашаа бүхий 141 метр квадрат талбайтай орон сууц, 4-3 тоотод байрлах 88,5 метр квадрат хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, 2 шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, 1 толгой азарга, 23 толгой гүү, 4 толгой даага, 5 толгой шүдлэн, нийт 33 толгой адуу зэрэг хөрөнгүүдийг хариуцагч Д.Сумаадагваас гаргуулахаас татгалзаж байна. Нэхэмжлэгч Б.******* миний бие 8,000,000 төгрөгийн хөрөнгөтэй. Хариуцагч Б.Сумаадагвад 11,200,000 төгрөгийн хөрөнгө байгаа. Д.Сумаадагва нь гэр бүлийн гишүүн бүрт ногдох хамтран өмчлөх эд хөрөнгөөс 4,800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор охин бид хоёрт гаргаж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Д.Сумаадагва нь Б.*******тэй 2011 онд үерхэж эхлээд 2015 оноос хамт амьдарсан. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлээ батлуулсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Бид хоёрын хувьд багаасаа үерхэж дассан болохоор янз бүрийн хэрүүл маргаан байдаггүй байсан. Гэхдээ хардалт гэдэг зүйл үнэхээр хэцүү байсан. Би Б.*******тэй 10 жил болохдоо гэртээ нэг удаа ч согтуу орж үзээгүй. Нэг ч удаа гар хүрч үзээгүй. Эцэстээ хадам аав, ээж бид нарын дунд наймааны асуудал гарч, мөнгөн дүнгийн зөрчил гарсан. Үүнээс болоод би хадам аав, ээж хоёртой маргалдсанаас болоод 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр наймаа хийснээс хойш 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бид хоёр орой болгон хэрүүлтэй байдаг байсан. Б.******* ээж, аавыгаа өмөөрдөг. Тэгээд гэрлэлтээ цуцлуулах болсон. Би 2020 оны 01 дүгээр сарын эхний долоо хоногт охинтойгоо уулзах гэж очиход хадам ээж, аав, дүү, Б.******* нар охиндоо авч очсон тортой зүйлийг араас шидээд намайг хөөсөн. Үүнээс хойш 5-6 удаа уулзах гэж очсон. Ах, дүү нарт нь хүртэл охинтой минь хулгайгаар уулзуулаад өгөөч гэж хэлж байсан. Тэгээд нууцаар цэцэрлэг дээр нь очиж ганц, хоёр удаа уулздаг байсан. Би айлын ганц хүү юм. Миний аав, ээж хоёр хааяа цэцэрлэг дээр нь л очиж уулздаг. Бусдаар бол уулзуулдаггүй. Охиноо том болж хүний дайтай явахад нь байнга тусалж дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрч байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд дараах байдлаар эвлэрсэн. Миний мэдэлд хашаа, байшингийн үнэ 7,000,000 төгрөг, мотоцикль зарж олсон орлого 1,500,000 төгрөг, 2 адуу буюу 2,000,000 төгрөг, 7 ямаа буюу 700,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөгийн хөрөнгө байгаа. Б.*******т 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар, нийт 8,000,000 төгрөгийн хөрөнгө байгаа болохоор нийт бид гурвын дундын хөрөнгө 19,200,000 төгрөг болсон бөгөөд нэг хүнд ногдох нь 6,400,000 төгрөг болж байна. Иймд би охин болон Б.*******т нарт эд хөрөнгийн зөрүү үнэ 4,800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгнө.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн 4-3-4 тоотод байрлах хашаа бүхий 141 метр квадрат талбайтай орон сууц, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн 4-4-3 тоотод байрлах 88,5 метр квадрат хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, 2 толгой шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, 1 толгой азарга, 23 толгой гүү, 4 толгой даага, 5 толгой шүдлэн, нийт 33 толгой адуу зэрэг эд хөрөнгүүдийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 18,000,000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго Ж-З автомашин, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалагдаж буй 10,400,000 төгрөгийн үнэ бүхий малын мах, 3 толгой үнээ, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг, 1 толгой бяруу нэг бүрийн үнэ 250,000 төгрөг, 4 толгой шүдлэн үхэр, нэг бүрийн үнэ 400,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг, бүгд 8 тооны үхэр буюу 4,250,000 төгрөг, ACER маркийн компьютер 1,290,000 төгрөг, REMI K30 маркийн гар утас 630,000 төгрөг, хөлдөөгч 550,000 төгрөг, принтер 250,000 төгрөг, гэр интернет 250,000 төгрөг, нийт 2,970,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга, эд зүйл, бусдаас авах авлага 850,000 төгрөг, бүгд 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг, мөн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаарыг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 71-17 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, 22-66 ХӨҮ улсын дугаартай Бонго Жи-3 маркийн автомашин, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий мах, 3 толгой үнээ, 3 толгой шүдлэн үхэр, 1 толгой бяруу нийт 8 толгой үхэр буюу 4,250,000 төгрөг, 2,970,000 төгрөгийн тавилга, эд зүйлс буюу Аcer маркийн компьютер, Redmi K30 маркийн гар утас, хөлдөөгч, принтер, гэр интернэт, бусдаас авах авлага 850,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.*******ээс гаргуулахаас татгалзлаа. Мөнгөн хазаар, 6 тооны үхэр зэрэг нь Б.*******т байгаа тул түүнд болон охиндоо үлдээж байгааБи сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* миний бие 8,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, хариуцагч Д.Сумаадагвад 11,200,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа. Гэр бүлийн нэг гишүүнд ногдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь 6,400,000 төгрөг болж байгаа. Хариуцагч Д.Сумаадагва нь эд хөрөнгийн зөрүү 4,800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор охин С.Эмүжин бид хоёрт өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулан дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгосон болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хатгин Доржжүгдэрийн*******, Дайртан Баянмөнхийн ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Хатгин Сумаадагвын Эмүжинг эх Б.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Эмүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Сумаадагваас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 4 тал хашаа бүхий 141 метр квадрат талбайтай хувийн орон сууц, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 88.5 метр квадрат талбайтай хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, нийт 394 ямаа, 2 толгой шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, нийт 7 үхэр, азрага 1 толгой, гүү 23 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 33 толгой адуу зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Д.Сумаадагваас гаргуулахаас татгалзаж, хариуцагч Д.Сумаадагва нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71-17 ХӨВ улсын дугаартай Фургон маркийн автомашин, 22-66 ХӨҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн автомашин, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий мах, үнээ 3 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, нийт 8 толгой үхэр буюу 4,250,000 төгрөг, ACER маркийн компьютер, REMI K30 маркийн гар утас, хөлдөөгч, принтер, гэр интернет, бусдаас авах авлага 850,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.Энцэцэгээс гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөгөөр тооцож багасгаж, өөрийн эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, хариуцагч Д.Сумаадагва нь өөрийн эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 19,200,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохоор тохиролцож, дээрх эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.*******, охин С.Эмүжин нарт өөрийнх нь эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар, нийт 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч Д.Сумаадагвад өөрийнх нь эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 11,200,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч Д.Сумаадагва нь эд хөрөнгийн зөрүү үнэ 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******, охин С.Эмүжин нарт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,987 (зургаан зуун гучин зургаан мянга есэн зуун наян долоотөгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 566,787 (таван зуун жаран зургаан мянга долоон зуун наян долоотөгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Сумаадагаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуутөгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Сумаадагвын

улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,067 (хоёр зуун жаран долоон мянга жаран долоотөгрөгөөс 38,028 (гучин найман мянга хорин наймтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 229,039 (хоёр зуун хорин есэн мянга гучин естөгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Сумаадагвад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд нүүр хэсэгт дуу хөгжим М.Энхмөрөн гэх бичвэртэй 1 хавтас 43 хуудас бүхий дэвтрийг нэхэмжлэгч Б.*******т буцаан олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Сумаадагвад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.*******т тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.*******т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Сумаадагвад тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нөхөр Д.Сумаадагва бидний гэрлэлтийг цуцалж, охин С.Эмүжинг эх Б.******* миний асрамжид үлдээж, эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхээс шийдвэрлэхдээ зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн эвлэрэл нь нэг талд хохиролтой эвлэрэл болсон гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нөхрөөсөө салаад бага насны охиноо өөрийн асрамжид авсан эмэгтэй хүний тухайд өөрийн гэсэн гэр орон ч байхгүй үлдэж байгаа нь миний тухайд маш их хохиролтой байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаан даргалагчаас хариуцагч Д.Сумаадагва биднийг эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулсны дагуу хариуцагч Д.Сумаадагва бид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаан даргалагч нь биднээс эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асуух байтал биднээс энэ талаар тодруулаагүй. Хэрвээ эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авсан бол нэхэмжлэгч миний тухайд дээрх байдлаар эвлэрэхгүй байх боломжтой байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: ... Тус шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.Сумаадагвад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хариуцагч Д.Сумаадагва нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Зохигч нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын талаар зохигч маргаагүй тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Эмүжинг эх Б.*******ийн асрамжид үлдээж, эцэг Д.Сумаадагваас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Мөн гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 4 тал хашаа бүхий 141 метр квадрат талбайтай хувийн орон сууц, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 88.5 метр квадрат талбайтай хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, нийт 394 ямаа, 2 толгой шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, нийт 7 үхэр, азрага 1 толгой, гүү 23 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 33 толгой адуу зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч Д.Сумаадагваас гаргуулахаас татгалзаж, хариуцагч Д.Сумаадагва нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71-17 ХӨВ улсын дугаартай Фургон маркийн автомашин, 22-66 ХӨҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн автомашин, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий мах, үнээ 3 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, нийт 8 толгой үхэр буюу 4,250,000 төгрөг, ACER маркийн компьютер, REMI K30 маркийн гар утас, хөлдөөгч, принтер, гэр интернет, бусдаас авах авлага 850,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.*******ээс гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөгөөр тооцож багасгаж, өөрийн эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, хариуцагч Д.Сумаадагва нь өөрийн эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 19,200,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохоор тохиролцож, дээрх эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.*******, охин С.Эмүжин нарт өөрийнх нь эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар, нийт 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч Д.Сумаадагвад өөрийнх нь эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 11,200,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч Д.Сумаадагва нь эд хөрөнгийн зөрүү үнэ 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******, охин С.Эмүжин нарт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигчийн эвлэрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж заасан ба энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зохигчийн эвлэрэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эвлэрлийн гэрээнд заасан дээрх хэмжээгээр тооцож, тус бүрт ногдох хэсэг, эд хөрөнгийг хуваахаар тохиролцож, талуудын хэн аль нь өмгөөлөгчийн хамт гарын үсэг зурсан байна. /3-р хавтаст хэргийн 84 дүгээр тал/

Энэхүү эвлэрлийн гэрээний 5-д Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгосон болно гэж тодорхой дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Иймд шүүх эвлэрлийн гэрээнд заасан хэмжээгээр эд хөрөнгийг хуваарилан шийдвэрийн тогтоох хэсэгт зааж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрх, үүргийг нь тайлбарлаж /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангасан байна.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

.