Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00645

 

 

 

 

 

2021 06 14 155/ШШ2021/00645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00223/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ......... сумын .......дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РУ......., Дайртан овогт Б.Э.нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ... дүгээр баг, дэнжийн ..... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, регистрийн дугаар РУ......, Хариад овогт Д.С. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 74.700.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Д.С. нэхэмжлэгч Б.Э..холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56.470.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18.823.333 төгрөгийн эд хөрөнгө, өөрийн хуваарьт хөрөнгө 3.000.000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Э.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т. с, хариуцагч Д.С...., хариуцагчийн өмгөөлөгч П.Ж., Д.Б...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эн. миний бие хариуцагч Д.С..арван жилийн сургуульд суралцаж байх үеэсээ үерхэж дотносож байгаад оюутан болж бид 2 дугаар курст суралцаж байх үеэсээ хамтран амьдарсан ба бид 2 албан ёсоор 2018 оны 12 сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019.08.08-ны өдөр охин С. Э. төрсөн ба одоо 1 жил 4 сартай. Бид 2020 оны 11 сараас хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болж, Д.С. нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч эвлэрэхгүй гэсэн байгаа тул миний бие гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэрлэлтээ цуцлуулах болсон гол шалтгаан нь нөхөр болох Д.С..нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж өөр хүнтэй болсон. Гэр бүлдээ анхаарал тавих, хайр халамж муутай байдаг зэрэг шалтгааны улмаас энэ шийдвэрт хүрсэн. Мөн үүнээс гадна бидний харилцаа хөндийрөх олон шалтгаан байгаа би энэ талаар дараа дэлгэрүүлж тайлбарлана.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин С.Э.өөрийн асрамжид авна. Хүүхэддээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай. Бидний дундын хөрөнгө Үүнд:

......сумын 4-р баг ........хороолол 4-ийн .........оотод байрлах......... тал хашаа өвлийн сууцны хамт үнэ 8.000.000 төгрөг, ......... сумын 4-р баг ......... хороолол 4-ийн ............байрлах ........ тал хашаа, 12x10 хэмжээтэй өвлийн сууцны хамт үнэ 18.000.000 төгрөг, .......... сумын .......-р баг Д...... хороолол ......-ийн ....тоотод байрлах....... давхар 12x10 хэмжээтэй өвлийн сууц (дутуу барьсан ашиглалтанд ороогүй байгаа) үнэ 15.000.000 төгрөг, нийт 449 толгой мал 2020 онд тоолуулсан Үүнд: ямаа-401 толгой, эр ямаа 300 толгой 1 бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 300x100.000=30.000.000 төгрөг, эм ямаа 101 толгой, нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 101x60.000=6.060.000 төгрөг, үхэр-13 толгой, тугалтай үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 4x800.000=3.200.000 төгрөг, шүдлэн үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, нийт 4x400 000=1.600.000 төгрөг, бяруу 1 толгой, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, адуу-35 толгой, азарга 1, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, гүү 25 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 25x800.000=20.000.000 төгрөг, даага 4 толгой, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг, нийт 4x350.000=1.400.000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 5х500.000=2.500.000 төгрөг, мотоцикл 2.000.000 төгрөг, мөнгөн хазаар 1, үнэ 3.000.000 төгрөг, нийт дундын хөрөнгийн үнэ 112.060.000 төгрөг, нэг хүнд ногдох 37.350.000 төгрөг, охин бид 2-т ногдох хэсэг нь 74.700.000 төгрөгийн хөрөнгийг бид хоёрт гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э.үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. С. оюутан цагаасаа эхэлж хамтран амьдарсан. Бид хоёр 2018 оны 8 дугаар сард хуримаа хийн гэр бүл болж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Д.Э. төрүүлсэн. Охиноо төрүүлэхээс өмнө Д.С. бид 2 хамт бизнес хийдэг байсан. Үүний дараагаас эхлэн миний хувьд хүүхдээ харан гэртээ байдаг болсон. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд харилцан тохиролцсон. Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид хоёр гэр бүл болоод аавынх нь байшинд хамт амьдардаг байсан гэж байна. 2018 онд бид хоёрыг гэр бүл болохоос өмнө муу байшинд амьдардаг байсан. Д.С. бид хоёр жимс, аньс түүж мөнгө цуглуулан шинэ байшин барин аавынх нь 8х10 харьцаатай, манайх 12х10 харьцаатай талд нь хамт амьдардаг байсан. Тэгтэл үүнийг аавынхаа өмч гэж үзсэн байна. Өмнө нь амьдардаг байсан байшин нь 8х10 хэмжээтэй залгаа, хуучин байсныг нь нураагаад хоёр давхар байшин дээрээ өөрсдөө амьдрах, нэгдүгээр давхартаа үйлчилгээ явуулах зорилгоор барьж байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сард маргалдаад төрсөн гэртээ ирэхэд Д.С. аав нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Уг байшинг 2020 оны 10 дугаар сард барьж дуусгасан. Манай хөрш н.С. гэх хүнээс хашаа, байшинг нь 8.000.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар шилжүүлсэн. Худалдаж авсан хашаа, байшингийнхаа 2 метр газар дээр нь 10х12 харьцаатай хоёр давхар байшингаа барьсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь бид хоёрын дундын хөрөнгөөр баригдсан аавынхтай нь хамааралгүй гэж үзэж байна.

Малын тухайд манайх нийт 449 толгой мал тоолуулсан. 2020 оны 11 дүгээр сард намайг гэртээ очсоны дараа холбогдох мэргэжилтнээс нь лавлахад малын тоог өөрчлүүлсэн байсан. 2 адуу, 7 ямаатай болсон байсан. Тодруулж асуухаар хүсэлт гаргасан. Мотоциклоо н.А. гэх хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан байналээ.

Мөнгөн хазаарын тухайд хуримын дараа айлчин хийгээд очиход манай аав, ээж хоёр пронтер машин өгч байсан. Үүнийг зарж борлуулан нэг үхэр билүү нэг адуу болгож байсан. Энэ нь миний өөрийн өмч, дундын өмч гэж үзэхгүй байгаа. Нийт хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 112.060.000 төгрөгөөс нэг хүнд ногдох нь 37.350.000 төгрөг болно. Охин бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагч Д.С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Э.бид хоёр оюутан байх үеэсээ нэг гэрт хамтран амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сард гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хувийн таарамжгүй харьцаанаас болж 2020 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон. Ингээд Б.Э. бид хоёр хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул эвлэрүүлэх ажиллагааг зогсоож Б.Э. шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна.

Иймд би Б.Э. гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Ха.овогт Д.С.би Д. овогт Б.Э. гэрлэсэн гэрлэлтийг цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Э. бидний дундаас төрсөн охин С.Э. 1 нас 7 сартай, бага насны хүүхэд тул эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Э. нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Э. бид хоёртой ямар нэг хамааралгүй зүйл юм. Тухайлбал: Нэхэмжлэлд үл хөдлөх хөрөнгүүдийн байрлах хаяг, хэмжээ зэргийг буруу бичсэнийг залруулж бичив.

- ..... сумын .... дүгээр баг дэнжийн хороолол...-ын ....тоотод байрлах өвлийн сууцтай 3 тал хашаа нь ...... бид хоёртой ямар нэг хамааралгүй манай хөрш Б.С...гэгч хүний өмч юм.

- ........ сумын .... дүгээр баг Д.....хороолол .....ын ........тоотод байрлах 8x16 хэмжээтэй өвлийн сууцтай, 3 тал хашаа нь манай аав Доржжүгдэрийн өмч бөгөөд уг байшинд манай аав ээж хоёр одоо ч амьдарч байгаа. Уг байшингийн тал хэсэгт нь Б.Э. бид хоёр өөрсдийн байшин орон сууцтай болох хүртлээ гэдэг байдлаар түр амьдарч байсан юм. Дээрх хашаанд буюу ....... сумын 4 дүгээр баг .......хороолол .........-ын ..... тоотод дутуу барьсан 8x12 хэмжээтэй өвлийн сууц нь мөн манай аав Д. өмч тул уг хөрөнгө нь Б.Э.г бид хоёртой ямар ч хамааралгүй юм. Аав өөрийн хуучин 10x10 метрийн харьцаатай байшинг томруулж байгаа бөгөөд бүрэн дуусгаагүй байгаа юм. Б.Э. бид хоёр анх гэр бүл болохдоо миний талаас 10 сая төгрөг, 50 ямаа, 50 хонь, 8 адуу, 4 үхэртэй, Б.Э. 20 сая төгрөг, З үнээ, 3 бяруу, хуучин фургон авто машинтай айл болж байсан. Одоо миний эзэмшилд 2 адуу 7 тооны ямаа байгаа. 2019 оны жилийн эцэст манай гэр бүлд 449 толгой мал үүнээс 35 адуу, 13 үхэр, 401 ямаа тоологдсон. 3 тооны шүдлэн адуу, 9 тооны гүү, 4 тооны даага, нийт 16 адуу нь 2020 оны хаврын зуданд үхсэн. 8 тооны гүүг 2020 оны 6 дугаар сард хадам аав Ж.Б. 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго Жи-3 маркийн авто машин худалдаж авахдаа өгсөн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр уг машины үнэнд нэмж 10 сая төгрөг данснаасаа бэлэн авч өгсөн байсан. Гэтэл хадам аав Ж.Б. уг авто машиныг миний нэр дээр шилжүүлээгүй байж байгаад Б.Э. бид хоёр 11 сард маргалдаж, тусдаа амьдрах үед охиныхоо өмчийг авч байна гээд машиныг буцааж авсан. 6 тооны гүү, 1 азарга , 2 тооны даага, нийт 9 тооны адууг 2020 оны 12 дугаар сард худалдаж борлуулсан. Одоо манайд ямар нэг үхэр байхгүй. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 13 тооны үхэр тоологдсон. Үүнээс 2020 оны хаврын зуданд 4 тооны үнээ, 2 тооны бяруу, нийт 6 үхэр үхсэн. 1 шүдлэн үхрийг өнгөрсөн жилийн идшинд хэрэглэсэн. Манайх үхрээ хадам аав Ж.Б.дүү н.Од.р маллуулдаг байсан бөгөөд үлдсэн 6 тооны үхрийг Б.Э. өмчийг авч байна гээд тэрүүгээр шууд авчихсан. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 401 тооны ямаа тоологдсон байсан. Үүнээс 211 тооны ямааг худалдаж авсан байсан. 20 тооны эр хонины хамт (нийт 18.160.000 төгрөгийн мал) 2020 оны 8 дугаар сарын 27-нд хадам аав Ж.Б.өгч оронд нь 7117 ХӨВ улсын дугаартай фургон машин худалдаж авсан байсан. Гэтэл хадам аав Ж.Б. уг автомашиныг миний нэр дээр шилжүүлээгүй байж байгаад Б.Э. бид хоёр 11 сард маргалдаж тусдаа амьдрах үед охиныхоо өмчийг авч байна гээд машиныг буцааж авсан. Мөн уг машин худалдаж авах үедээ үлдсэн 180 ямааг хадам аав Ж.Б. худалдсан. Нийт 19.800.000 төгрөгөөр худалдсан байсныг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Нэхэмжлэлд дурдсан мотоциклийг 2020 оны 12 дугаар сард ...... сумын н.А.гэгч хүнд 1.500.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн хазаарыг хадам аав Ж.Б. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт эзгүй байхад нь ороод зөвшөөрөлгүйгээр аваад явсан байсан. Хазаар байхгүй болсныг мэдээд нэхсэн чинь Охиныхоо өмчийг авч байна. гэж хэлээд одоо хүртэл буцааж өгөхгүй байна. Уг хазаар нь хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй миний өөрийн хэрэглэдэг хуваарьт хөрөнгө байсан.

Иймд дээр дурдсан 3 үл хөдлөх хөрөнгө болон миний хуваарьт өмч болох мөнгөн хазаараас бусад хөрөнгө дээр маргах ёстой гэж үзэж байна. Б Энхцэцэгийн нэхэмжилсэн дүнгээр тооцож үзэхэд 68.060.000 төгрөгийн мал, мотоцикл байна. Б.Э.бид хоёрыг тусдаа амьдарч байх хугацаанд хадам аав Ж.Б.нь 20 сая төгрөгөөр өөрөөс нь худалдаж авсан байсан 7117 ХӨВ улсын дугаартай Фургон автомашин, мөн өөрөөс нь 18 сая төгрөгөөр худалдаж авсан байсан 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашинуудыг тус тус охиныхоо өмчийг авч байна гээд авсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гэрээс ирээд дараах зүйлүүдийг охиныхоо өмчийг салгаж авч байна гээд авч явсан.Үүнд: АСЕR-ийн АЗ-тай компьютер 1ш 1.290.000 төгрөгийн үнэтэй. Миний хэрэглэж байсан RЕМI К30 маркийн шинэ утас 630.000 төгрөгийн үнэтэй. Хөлдөөгч 550.000 төгрөгийн үнэтэй, принтер 250.000 төгрөгийн үнэтэй, гэр интернэт 250.000 төгрөгийн үнэтэй. Мөн миний бусдаас авах ёстой байсан дараах авлагуудыг цуглуулж авсан байсан. .........сумын иргэн н.Ө.....2 төлөг, тус бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, ........ сумын иргэн н.Б.с 2 төлөг, тус бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, ............ сумын иргэн Доёогоос 2 төлөг, тус бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, хадам дүү н.Э.. авах байсан 100.000 төгрөг, Ж...сумын иргэн н.Б. авах ёстой байсан 350.000 төгрөгийг тус тус цуглуулж авсан байсан. Мөн манай аав Д.Б. зооринд хадгалуулсан байсан 3 тонн 100 кг жинтэй 19.702.000 төгрөгийн хонь, ямааны махыг охиныхоо өмчинд авч байна гээд буцааж өгөхгүй байгаа. Мөн Бонго жи-3 машиныг авахдаа дээр нь ачаатай байсан манай нагац ах н.Ч. 2.640.000 төгрөгийн үнэтэй 2 үхрийн мах, 600.000 төгрөгийн үнэтэй хонины 60 ш, ямааны 21 ш, адууны 2 ш, үхрийн 4 ш арьсыг авч явсан. Тэгээд буцааж өгөөгүй тул би 2020 оны 12 дугаар сард 9 тооны худалдаж борлуулсан мөнгөөрөө төлж өгсөн. Ингээд нийт 64.842.000 төгрөгийн өмчийг Б.Э.. авсан байгаа юм.

Иймд Б.Э.нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 74.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч Д.С. үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8х16 хэмжээтэй өвлийн сууцанд манай аавынх нэг талд нь, манайх нэг талд нь байдаг. Уг хашаа, байшинг манай аавынх 2017 онд барьж ашиглалтад оруулсан. 2018 онд бид хоёр хуримаа хийж байсан. Хашаа нь 2008 оноос аавын нэр дээр байгаа. Б.Э.тайлбарт 10х12 хэмжээтэй гэж дурдагдаж байна. Бодит байдал дээр 8х12 хэмжээтэй хоёр давхар байшин юм. Анх энэ байшин нь 10х10 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдсэн өвлийн сууцыг буулгаад манай аав палк аваад хуучин байшингийн дээвэр, хадаас зэргийг ашиглаж аавын барьж байгаа байшин. Бид хоёртой хамааралгүй. н.С. гэх хүнээс аавынхаа хажуу талд байшин, хашаа авсан нь үнэн. 2020 оны 9 дүгээр сард хашаа, байшингийн үнийг нь шилжүүлсэн. Тэгээд коронатай холбоотой бичиг баримтаа шилжүүлж авч чадахгүй байгаа учир 2021 оны 3 дугаар сард наймаагаа буцаасан. Б.Э.салаад явахад бид хоёрын хүмүүст өгөх байсан бүх өрийг би өгөхөөр

болсон байсан.

Малын тухайд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 449 толгой мал тоолуулсан нь үнэн. Анх айл болоход манай аав, ээж 100 бог, 10 гаруй бод өгсөн. Эр сувай адуу, үхрээ бүгдийг нь зарж борлуулаад худалдаа, наймаандаа ашигласан. Тэгээд 2018 онд 70 тооны мал тоологдсон. Ингээд өвөл нь мал аваад, хавар ноолуурыг нь зарж борлуулаад зун нь таргалуулж намар буцааж зардаг. 2020 онд өөрт байсан бүх мөнгөөрөө мал аваад хадам аав Ж.Ба.. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүгдийг нь зарж борлуулсан. Бонго Жи-3 автомашиныг 2020 оны 6 дугаар сард өөрийн 2019 онд авсан малаасаа 8 тооны бүдүүн гүүгээ зараад, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр данснаасаа 10.000.000 төгрөг гаргаж өгсөн. Хуулга нь хэрэгт авагдсан. Одоо манайд 2 тооны адуу, 7 тооны ямаа байгаа. Би бүгдийг нь Б.Э. хамтран амьдарч байхдаа буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдаж борлуулсан. Мотоциклоо н.А. гэх хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн хазаарыг айлчин хийж очиход өгсөн гэж тайлбарлаж байна. Хадам аав Ж.Б.бид хоёр 2019 оны намар, зун 2500 толгой бог авч Махмаркетын үйлдвэрт тушаасан. Үүнээс 11.000.000 төгрөгийн ашиг надад ногдсон. Тэгээд 11.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгөнд нь пронтерийн үнийг бодон 6.000.000 төгрөгийг бэлэн авсан. Пронтер машиныг нэг хазаар, хоёр адуу болгон зарсан. Мөнгөн хазаарыг би өөрөө эдэлж хэрэглэн, баяр наадмаар гоёдог байсан. Би Б.Э. ээмэг, бөгжний талаар маргалдаагүй байхад яагаад миний хазаартай маргалдаад байгаа юм бэ? 13 тооны үхэр байсан. 8 тооны үхрийг н.О. гэх айлаар маллуулж байсан. Нэг үхэр нь үхсэн, нэг үхрийг нядалсан. 5 үхэр нь одоо н.Ч. гэх айлынд байгаа. Үүнээс 2 бяруу, 1 үхэр 2020 оны зуданд үхсэн. Энэ талаар Б.Э. ч гэсэн мэдэж байгаа. 2020 оны 6 дугаар сарын 08-ны үед намайг хот явах үед 2 үхэр нь алдагдсан байсан. Энэ тухай хэсгийн төлөөлөгч н.Б. мэдэгдсэн. Одоо надад ямар ч үхэр байхгүй. Б.Э.. 6 тооны үхэр байгаа. гэв.

Хариуцагч Д.С... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн ......... сумын 4 дүгээр багийн иргэн Д.С..би Б.Э.. оюутан байх үеэсээ нэг гэрт хамтран амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Б.Э..хамтран амьдрах хугацаанд Б.Э..нь ямар нэг ажил төрөл эрхэлж байгаагүй, гэр бүлдээ орлого оруулж байгаагүй бөгөөд би 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 1 жилийн хугацаанд сумын холбооны эрхлэгчийн ажил эрхэлж байсан. Мөн ажлынхаа хажуугаар сумаас Мөрөнгийн төвийн хооронд хүн тээвэрт явах, мал махны наймаа хийх зэргээр гэр бүлдээ орлого оруулдаг байсан. Би Б.Э... гэр бүл болсноос хойш тусдаа гэр, байшин бэлдэж гараагүй, аав До..байшингийн тал хэсэгт нь амьдардаг байсан юм. Тиймээс манай гэр бүлд ямар нэг үл хөдлөх хөрөнгө байхгүй. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 449 толгой мал тоологдсон байсан. Харин 2020 оны жилийн эцэст буюу одоо 2 адуу, 7 тооны ямаанаас өөр мал байхгүй. Учир нь 2020 оны өвөл, хавар манай суманд зуд болж 16 адуу, 6 тооны үхэр нь үхсэн. Мөн уг малын үлдсэнийг Б.Э... нэг гэрт амьдарч байх үедээ зарж борлуулсан бөгөөд мал зарж олсон дундын хөрөнгийг Б.Э., аав Ж.Б..нар нь өмчөө авч байна гэж хэлээд авчихаад буцааж өгөхгүй байгаа болно. 2020 оны 12 дугаар сард маргалдсанаас хойш Б.Э.г нь өөрийн аав Ж.Б.одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд бидний доор дурдсан хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүд бүгд Б.Э. мэдэлд байгаа юм.

Иймд Б.Э. эзэмшилд буй доорхи эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2020 оны 6 дугаар сард хадам аав Ж.Б. 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашин худалдаж авахдаа 8 тооны гүүг өгсөн.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр уг машины үнэнд нэмж 10 сая төгрөгийг данснаасаа бэлнээр өгч нийт 18 сая төгрөгөөр уг машиныг авсан байсан. Гэтэл хадам аав Ж.Б.уг авто машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байж байтал Б.Э. г бид хоёр 12 сард маргалдаж тусдаа амьдрах үед Ж.Б., Б.Э. нар Б.Э.өмчийг авч байна гээд машиныг буцааж авсан. Мөн 211 тооны ямааг өөр хүнээс худалдаж авсан байсан 20 тооны эр хонины хамт 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хадам аав Ж.Б.. 20 сая төгрөгөөр тооцон өгч 7117 ХӨВ маркийн фургон машин худалдаж авсан байсан. Гэтэл хадам аав Б..уг авто машиныг миний нэр дээр шилжүүлээгүй байж байгаад Б.Э...бид хоёр 12 сард маргалдаж тусдаа амьдрах үед Ж.Б..., Б.Э... нар Б.Э...өмчийг авч байна гээд машиныг буцааж авсан.

Мөн өөрийн үлдэгдэл 180 тооны ямааг дээр дурдсан 211 ямааны хамт бусдаас худалдаж цуглуулсан байсан 104 тооны эр хонь, 118 тооны эм хонины хамт 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ж.Б... худалдсан. Ингэхдээ эр хонио нэг бүрийг 150.000 төгрөг, нийт 15.600.000 төгрөг, эм хонио нэг бүрийг 80.000 төгрөг нийт 9.440.000 төгрөгөөр, ямаа нэг бүрийг 120.000 төгрөгөөр, нийт 21.600.000 төгрөг бүгд нийлээд 46.640.000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгөнөөс Б..... өгөх байсан 26 сая төгрөгийн өрөө өгөөд 2020 оны 9 дүгээр сарын 18-нд 20 сая төгрөг авсан. Уг мөнгөөрөө хүмүүсээс дахин мал цуглуулж нядлан нийт 1.600 кг 10.400.000 төгрөгийн махыг Ж.Б. зооринд хадгалуулсан юм. Гэтэл уг махыг Б.Э.. нь өөрийн өмч гэж үзэж одоог болтол өгөхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э... нэхэмжлэлдээ гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 449 толгой мал гэж тодорхойлсон байна. Гэтэл бодит байдал дээр уг 449 толгой малаас одоо 2 адуу 7 тооны ямаанаас бусад мал нь дээрх байдлаар хөрөнгийн биет байдал өөрчлөгдсөн юм.

Б.Э. хамаатан н.О.... зарим үхрээ маллуулж байсан бөгөөд 3 үнээ тус бүр нь 800.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, 1 бяруу 250.000 төгрөг, 4 шүдлэн үхэр нэг бүр нь 400.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг, бүгд 8 тооны 4.250.000 төгрөгийн үхэр үлдсэн байсныг Б.Э. тэрүүгээр нь шууд авчихсан.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноос хойш бий болсон 2.970.000 төгрөгийн үнэ бүхий дараах зүйлүүдийг Б.Э. нь гэрээс өмчөө авч байна гээд авч явсан. Үүнд: АСЕR-ийн АЗ тай компьютер 1ш 1.290.000 төгрөгийн үнэтэй. Миний хэрэглэж байсан RЕМI К30 маркийн шинэ утас 630.000 төгрөгийн үнэтэй, хөлдөөгч 550.000 төгрөгийн үнэтэй, принтер 250.000 төгрөгийн үнэтэй, гэр интернет 250.000 төгрөгийн үнэтэй.

Мөн миний бусдаас авах ёстой байсан нийт 850.000 төгрөгийн авлагыг доорхи хүмүүсээс Б.Э цуглуулж авсан байсан.

Жаргалант сумын иргэн Өнөрөөс 2 төлөг тус бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, .....сумын иргэн Б....2 төлөг тус бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, ............сумын иргэн Д...... 1 төлөг 80.000 төгрөг, хадам дүү н.Энхтуулаас авах байсан 100.000 төгрөг, Ж....... сумын иргэн Ба... авах ёстой байсан 350.000 төгрөг юм.

Мөн миний өөрийн хөдөлмөрийнхөө үр шимээр бусдаас худалдан авч өөрийн амин хувийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан 3 сая төгрөгийн үнэтэй мөнгөн хазаарыг хадам аав Ж.Б...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт эзгүй байхад нь ороод зөвшөөрөлгүйгээр аваад явсан байсан. Хазаар байхгүй болсныг мэдээд нэхсэн чинь Охиныхоо өмчийг авч байна гэж хэлээд одоо хүртэл буцааж өгөхгүй байна. Уг хазаар нь хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй миний өөрийн амин хувийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан хуваарьт эд хөрөнгө тул хазаараа нэхэмжилж байна.

Иймд Д.овогт Б.Э.бидний хамтын амьдралын явцад үүссэн 18 сая төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-З автомашин, 20 сая төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, Ж.Б. зооринд хадгалагдаж буй 10 сая 400 мянган төгрөгийн малын мах, 2019 оны эцэст тоологдсон байсан малаас үлдсэн 4 сая 250 мянган төгрөгийн мал, 2.970.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга эд зүйл, бусдаас авах байсан /Б.Э авсан/ 850.000 төгрөгийг бидний гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан нийт дээрхи 56.470.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18.823.333 төгрөгийн эд хөрөнгийг, мөн миний өөрийн хуваарьт хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн хазаарыг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.С.сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 449 толгой мал тоолуулсан. Уг малаасаа 2020 оны 6 дугаар сард хадам аав Ж.Б.8 тооны гүү, 10.000.000 төгрөг бэлнээр өгөөд Бонго жи-3 маркийн 2266 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тээврийн хэрэгслээ худалдаж аваад нэр дээрээ шилжүүлэх гэтэл Зарах үед 2-3 хүн дамжсан машин үнэ нь унадаг. Миний хүү байж бай. гэж хэлэхээр нь өөрийн эзэмшилдээ шилжүүлээгүй. Тэгээд өмнөх намар буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бусдаас худалдаж авсан 211 толгой ямаа, 20 толгой эр хонио өгөөд 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашиныг худалдаж авсан. Худалдаж авсан автомашинаараа тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Мөн уг машинд 1.000.000 гаруй төгрөгийн засвар хийсэн. Хэрүүл маргаан болсны дараа би аваачиж өгөөгүй, өөрсдөө ирж авсан. Тухайн үед цагдаад мэдэгдсэн. Бонго жи-3 автомашины төлбөрт 8 толгой хээлтэй гүүгээ өгсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүүнүүдийг чинь цохиод байна гэж хэлэхээр нь очтол хээлтэй, 2 сард унагалах гүүний хээлийг аваад цохисон байхаар нь шууд хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж шалгуулсан. Автомашины тухайд хэсгийн төлөөлөгч н.Б. мэдэгдсэн бөгөөд хадам аав, ээж хоёр буцааж өгөх талаар мэдүүлэг өгсөн баримт байналээ. Одоо болохоор автомашинаа зараагүй гээд байгаа. н.Одхүрэл гэх айлд байгаа үхэр нь анх Б.Э. талаас 3 толгой бяруутай үнээ ирсэн нь 8 толгой болж өссөнөөс 1 үхэр нь ноднин үхсэн, 1 үхрийг нь нядалсан. Одоо 6 толгой үхэр байгаа. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Э. ах, дүү нарынхаа хамт бүх эд зүйлийг хагалж, буулгаад өөрийнхөө эд зүйлээ аваад явсан. Миний хувьд өмсөж байсан хиртэй хувцастайгаа үлдсэн. Миний гар утсыг ч булааж аваад явсан. Хазаарыг анх пронтер машинаа 2.000.000 төгрөг бэлнээр, мөнгөн хазаар оролцуулж худалдан авч байсан хөрөнгө юм. Миний баяр ёслолоор гангардаг эд. Би Б.Э.. ээмэг, бөгжийг авна гэж маргалдаагүй. Үүнтэй адилхан л гэж бодож байна. Аль аль нь дундын хөрөнгөөсөө авч байсан. Ингээд бид хоёрын дундын эд хөрөнгийн нийт үнэлгээ нь малаа зараад хоёр автомашин болсон. 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон машин, 18.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашин, 4.300.000 төгрөгийн үнэ бүхий н.О. гэх айлд маллуулдаг 6 толгой үхэр, ACER A3 компьютер 1 ширхэг 1.290.000 төгрөг, REМI K30 маркийн гар утас 630.000 төгрөг, хөлдөөгч 550.000 төгрөг, принтер 250.000 төгрөг, гэр интернэт 250.000 төгрөг, бусдаас цуглуулж авах байсан авлага 850.000 төгрөг, зооринд хадгалуулсан мах 10.400.000 төгрөг, нийлээд 56.470.000 төгрөг болж байгаа. Үүнээс өөрт ногдох хэсэг 18.823.333 төгрөг, өөрийн хуваарьт хөрөнгө 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг нэхэмжлэгч Б.Э.. гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

Нэхэмжлэгч Б.Э. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нөхөр Д.С.нь шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 18.823.333 төгрөгийн эд хөрөнгө, хуваарьт эд хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлдээ гэрлэлтээ батлуулснаас хойш хамтран амьдрах хугацаанд намайг ямар нэг ажил, төрөл эрхэлж байгаагүй, гэр бүлдээ орлого оруулж байгаагүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 1 жилийн хугацаанд ажил эрхэлж, ажлынхаа хажуугаар сумаас М.н төвийн хооронд хүн тээвэрт явах, мал махны наймаа хийх зэргээр гэр бүлдээ орлого оруулдаг байсан гэжээ. Би тухайн хугацаанд ажил төрөл хийж байгаагүй нь үнэн. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би охиноо төрүүлсэн. Охин минь одоо 1 нас 7 сартай. Тухайн хугацаанд би охиноо өсгөж байсан. Гэтэл намайг ажил, төрөл эрхэлж байгаагүй, гэр бүлдээ орлого оруулж байгаагүй гэж тайлбартаа бичсэнийг уншаад гайхаж, гомдох сэтгэл төрж байна. Д.С.нь 1 жилийн хугацаанд сумын холбооны эрхлэгчээр ажиллаж байсан ба 400.000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. 2020 оны намар 9 дүгээр сарын үеэс л миний аавын фургон машиныг гуйж сум хооронд хүн тээвэрт 2 сар орчим хугацаанд л явж байсан. Гэхдээ хүн тээвэр хийлээ гээд гэртээ цалингаас гадна нэмэлт орлого олж ирсэн зүйл байгаагүй. Харин ч хүн тээвэр хийж байгаа гэх нэрийдлээр өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж тэр эмэгтэйтэйгээ уулзаж, учирч, гэртээ ирэхгүй хонож, өнжих болсон. Сум хооронд хүн тээвэр хийгээд орлого гэж олсон бол тухайн мөнгөө тэр эмэгтэйдээ зориулсан байх гэж бодож байна. Мөн мал махны наймаа хийж гэр бүлдээ орлого оруулдаг гэж тайлбарласан байдаг. Сумын холбооны эрхлэгчийн 400.000 орчим төгрөгийн цалингаар мал, махны наймаа хийх ямар ч боломж байхгүй. Мал махны наймаа хийх үед миний эцэг, эх санхүүгийн талаар байнга дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Өөрөөр хэлбэл миний эцэг, эхээс мөнгө авч түүгээрээ мал худалдаж аваад түүнийгээ зарж борлуулан ашиг олдог байсан. Хадам эцэг Д.Д., хадам ээж Д.С. нар нь өндөр насны тэтгэвэрт байдаг тул биднийг хамтран амьдарч байх хугацаанд ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй, тусалж дэмжих ч боломжгүй.

Хамт амьдрах хугацаандаа тусдаа гэр, байшин бэлдэж гараагүй аавынхаа байшингийн тал хэсэгт амьдарч байсан. Манай гэр бүл ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Мал хөрөнгө ч байхгүй гэж бичжээ.

Бид 2 оюутан байхдаа үерхэж байгаад сургуулиа төгсөж ирээд гэр бүл болж сумандаа хамтран амьдарч эхэлсэн. Анх хадам аав Д.Д. дээр үеийн хуучин байшинд амьдардаг байсан ба тухайн байшингийн нэг хэсэгт нь бид 2 амьдрах ямар ч боломжгүй байшин байсан. Харин бид 2 сургуулиа төгсөж ирээд шинээр миний эцэг, эхээс мөнгө зээлж авч жимс, самар худалдан авч борлуулах, баяр наадам дээр худалдаа наймаа хийх зэргээр дундаас нь ашиг олдог байсан ба уг мөнгөөрөө шинээр байшин барьсан юм. Бид шинээр байшин барихдаа хадам аав Д.Д. болон манай байшин нь залгаа бөгөөд Д.Д. амьдардаг хэсэг нь 8*16 хэмжээтэй, бидний амьдардаг хэсэг нь 12*10 хэмжээтэй байсан. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ хамтран амьдрах хугацаанд ямар ч эд хөрөнгөтэй болоогүй, хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөө ганцхан өөрийн хөдөлмөрөөр бий болсон, эсхүл хамт амьдрах хугацаанд бий болсон мал эд хөрөнгөө үхэж үрэгдсэн мэтээр тайлбарлаж байгаад үнэхээр гайхаж байна. 2020 оны өвөл, хавар манай суманд зуд болсон. Гэхдээ өвс тэжээл, маллагаа сайн байсан учир манай мал үхэж хорогдоогүй. Зуд болоход адуу тэр бүр үхээд байдаггүй шүү дээ. Дээрх тайлбараас харахад Д.С. худлаа ярьж байгаа нь харагдана. Бид 2020 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш 2020 оны 12 дугаар сард би очиж анх гэр бүл болохдоо авч очсон эд хөрөнгүүдээ буцаан авсан нь үнэн. Уг эд хөрөнгүүдээ буцаан авахдаа мөнгөн хазаарыг мөн авсан нь үнэн. Түүнээс би өөрсдийн мал болон хүмүүсээс авах ёстой байсан мөнгө, өр төлбөрийг авсан зүйл надад ганц ч байхгүй. Хүмүүсээс авах авлагыг би аваагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед харагдах байх гэж бодож байна. Үнэхээр би тэдгээр хүмүүсээс авлагыг нь авсан бол Д.С. өөрөө түүнийгээ нотлох байх. Тухайн хүмүүсээс авч чадахгүй байгаа авлагаа намайг авсан мэтээр бичсэн байна гэж ойлгогдож байна. Харин өөрийн ах дүү, төрөл садандаа өгсөн мөнгө болон мал худалдан авна гэж тараасан мөнгөний талаар огт дурдаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх мөнгийг С. нэхэмжлэх болно.

2020 оны 11 дүгээр сард би аав, ээж дээрээ очсон байхад 12 сарын үед хадам аав манайд ирэхэд нь би охин бид 2-ыг гэртээ аваад харих гэж байгаа юм байна гэж бодож байтал харин хүний үнэтэй цайтай эд хөрөнгө алга болчихно, өөрийнхөө юмнуудыг очиж аваарай, бэлдээд тавьчихсан байгаа гэж удаа дараа хэлсэн тул би цаашид надтай эвлэрч хамт амьдрах сонирхолгүй юм байна гэж ойлгоод очиж өөрийн эд хөрөнгөө авсан. Намайг очих үед миний гэсэн эд зүйлсийг бэлдэж тавиад Д.С. өөрийн гэсэн эд хөрөнгөө аавындаа оруулж тавьсан байсан. Намайг эд зүйлсээ авах үед С., Д. нар хэн хэн нь байсан. Намайг мөнгөн хазаарыг авах үед надад юу ч хэлээгүй өгч явуулсан хирнээ сүүлд миний аавыг мөнгөн хазаар хулгайлсан гэж цагдаад гомдол гаргасан байсан. Д.С. нь уг мөнгөн хазаарыг миний өөрийн хуваарьт эд хөрөнгө юм гэж маргаад байгааг ойлгохгүй байна. 2018 онд биднийг гэр бүл болоход манай аав, ээж бидэнд портер маркийн автомашин бэлгэнд өгснийг нь бид мөнгөн хазаар болон 2 тооны адуугаар н.Г. гэдэг хүнд худалдсан. Ийм байтал энэ хазаарыг хуваарьт эд хөрөнгө гэж нэхэмжлээд байгааг нь гайхаж байна. Гэр бүл болохоос өмнө өөрт байсан эд хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэдгийг сайн ойлгохгүй байна уу даа гэж бодож байна. Анх гэр бүл болохдоо Д.С ийм мөнгөн хазаартай байгаагүй юм. Харин ч уг машины үнэнд ирсэн 2 тооны адууг миний аав, ээжид зарна гэж 2.000.000 төгрөг авсан боловч уг хүнээсээ адуугаа ч авч өгөөгүй юм.

Сөрөг нэхэмжлэлдээ Бонго Жи-3 маркийн автомашин, фургон маркийн автомашин худалдан аваад үнэнд нь мал болон бэлэн мөнгийг дансаар өгсөн байтал бидний нэр дээр шилжүүлэлгүй байж байгаад буцаагаад авсан мэтээр бичжээ. Бодит байдал дээр ийм зүйл болоогүй юм. Бид үерхэж эхэлснээс хойш мал махны наймаа болон бусад бизнес хийх үедээ миний аав, ээжээс мөнгө аваад дундаас нь ашиг олж амьдардаг байсан нь үнэн. Түүнээс биш яаж ч бодсон дөнгөж сургуулиа төгсөж ирсэн 20 настай залуучуудад бизнес хийх ийм хэмжээний мөнгө, санхүүгийн боломж байхгүй шүү дээ. С. нь би ажил төрөл болон наймаа, бизнес хийж, ашиг орлого олж амьдралаа дээшлүүлсэн талаараа тайлбарлаад байгаа хирнээ яагаад миний эцэг, эхийн мөнгөөр бизнес хийж ашиг олж байсан талаар болон тусалж байсан талаар нь огт дурдахгүй байгаад гайхаж байна. Миний аав ямар ч автомашинтай байсан бид хэрэгтэй үедээ өөрийн юм шиг эдэлж, хэрэглэж ирсэн. Харин С. нь үүнийг өөрийнхөө өмч хөрөнгө мэтээр ойлгож ирсэн бололтой. Фургон маркийн автомашины тухайд 2020 оны 9 дүгээр сард манай аавын фургон маркийн автомашиныг худалдан авч сум хооронд хүн тээвэрт явъя гэж бид 2 ярилцсаны үндсэн дээр үнэ хөлсийг нь өгөлгүйгээр хэрэглэх болсон. Бид тусдаа амьдарснаас хойш нөхөр Д.С.нь намайг гэртээ байж байтал аавтайгаа хамт ирээд уг автомашиныг орхиод явсан. Уг автомашины үнийг нь огт өгөөгүй байсан.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2020 оны 8 дугаар сарын 26-нд миний аав Ж.Б. худалдсан гэх хонь, ямааны үнэ болох 46.640.000 төгрөгийг цувуулан данснаасаа Д.С.дансанд шилжүүлсэн байгаа. Энэ нь дансны хуулганаас нь харагдах байх. Бид миний эцэг, эхэд ямар нэгэн байдлаар мал худалдахад үнийг тухай бүрт нь бидэнд өгдөг байсан. Амьдралаа дээшлүүлэх гэж дөнгөж бизнес хийж эхэлж байгаа хүмүүсийн мөнгийг удаагаад яахав гээд дор дор нь өгдөг байсан байх. 10.400.000 төгрөгийн махыг миний аав Ж.Б. зооринд хадгалуулсан гэж нэхэмжилжээ. Огт ийм зүйл болоогүй тул үндэслэлгүй зүйл нэхэмжилжээ. Харин намайг гэрээсээ явах үед жижиг 2 байшинд нь мах болон гэдэс, арьс, шир үлдсэн. Үүнийг би нэхэмжлээгүй. Хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө гэж 2.970.000 төгрөгийн эд хөрөнгийг дурдан нэхэмжилжээ. Уг эд хөрөнгүүд нь бид гэр бүл болохоос өмнө буюу би оюутан байхдаа хэрэглэж байсан эд зүйлсээ тусдаа гарахдаа авч ирж хэрэглэж байсан. Үүнийг хүртэл нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Иймд хариуцагч Д.С. нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 18.823.333 төгрөгийн эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э.сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны жилийн эцсийн тал тооллогоор 449 толгой мал тоолуулсан нь үнэн. 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашиныг худалдаж аваагүй. Энэ машиныг манай аав Улаанбаатар хотоос 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж 17.000.000 төгрөгөөр аваад бид хоёрт 18.000.000 төгрөгөөр зарах хүмүүс биш юм аа. Энэ нь худал. 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашины тухайд бид хоёр 9 дүгээр сард аавынд очоод Мөрөн сумын чиглэлд хүн тээвэрт явахад ашигтай байдаг гэнэ гэж хэлээд автомашиныг нь авсан бөгөөд 2 сарын хугацаанд хүн тээвэрт явсан. Энэ хугацаанд Д.С. нь маш их хөрөнгөө үрсэн. Энэ машин бол миний аавын автомашин. Зооринд 10.400.000 төгрөгийн үнэ бүхий мах хадгалуулсан гэж байна. Тээвэрт явахдаа маш их мал, мах, шир зарсан байналээ. Энэ тухай дансны хуулга нь хэрэгт авагдсан байсан. Үхрийн тоо, толгой, үнэлгээнд маргах зүйл байхгүй. Маргаж байгаа гэрийн тавилга, эд хөрөнгүүдийг бид оюутан байхдаа хэрэглэж байсан учраас дундын өмч гэж үзэхгүй байгаа. Хүмүүсээс авах авлагын хувьд би гэртээ байсан хүн, иймэрхүү өр зээл зэрэг мэр сэр юманд оролцоогүй. н.Д. н.Б.гэх хүмүүсээс өөрөө авлагаа авсан байсан. Хазаарыг дундын өмч гэж хүлээн зөвшөөрч байгаа ч эцэг, эхээс минь гаралтай учир өөрөө авах хүсэлтэй байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон гэж ойлгож байна.

Иймд уг асуудалд ямар нэгэн байдлаар маргаан байхгүй харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч Б.Э., хариуцагч Д.С. нарын дундаас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Эмүжинг эх Б.Э. асрамжид үлдээж, хариуцагч Д.С. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжиж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаангүй гэдэг нь харагдаж байна.

Дундын эд хөрөнгийн тухайд маргаантай байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд Хөвсгөл аймгийн ......... сумын 4 дүгээр баг, Дэнжийн хорооллын 4-4 тоотод байрлах 3 тал хашаа, өвлийн сууцны хамт 8.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.С... гэх хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг хэлсэн. Үүнтэй холбоотой н.Сарангэрэл гэх хүнийг гэрчээр асуухад наймаа буцсан гэдэг бөгөөд 7.000.000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Уг 7.000.000 төгрөгийг дундын эд хөрөнгө мөн гэж үзэн хувааж авах нь зүйтэй гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн ........ сумын 4 дүгээр баг, Д.... хорооллын ...... тоотод байрлах ...... тал хашаа, 8х16 харьцаатай өвлийн сууцны тухайд нэхэмжлэлдээ 10х12 харьцаатай гэж буруу бичсэн байсныг 8х16 харьцаатай өвлийн сууц гэдгийг тодруулж байна. Уг хашаа, байшингийн тухайд хариуцагч миний аавын өмч, бид хоёр тусдаа гарах хүртлээ нэг талд амьдарч байсан гэдэг тайлбарыг хэлж маргадаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Манай талаас Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргаж өгсөн байгаа. Үүнд хоёр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй харагддаг. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 141м2 талбайтай 2021 оны 02 дугаар сард бүртгэгдсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2020 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Хариуцагчийн аавын үл хөдлөх хөрөнгө юм бол энэ хугацаанаас өмнө бүртгүүлж яагаад болоогүй юм бэ? Нэхэмжлэгч, хариуцагчийг тусдаа амьдарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Иргэний хуульд зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдын нэр дээр шилжүүлсэн тохиолдолд гэр бүлийн гишүүн өөрийн эрхээ сэргээлгэх эрхтэй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь нотлогдох байх. Хөвсгөл аймгийн ......... сумын 4 дүгээр баг, ...... хорооллын ........ тоотод байрлах 4 тал хашаа, 8х12 харьцаатай дутуу баригдсан өвлийн сууцыг хариуцагч мөн өөрийн аавын өмч гэж тайлбарлажээ. 8х16 харьцаатай байшингийн нэг талд амьдарч байсан хүмүүс тусдаа амьдрах гэж барьсан нь харагддаг. Тиймээс уг үл хөдлөх хөрөнгийн тухайд маргаан байхгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад хариуцагчийн аав н.До. нь хуучин байшингийнхаа материалыг ашиглаж барьсан гэдэг тайлбарыг хэлсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед авсан гэрэл зургийн үзүүлэлтээр хуучин материал ашиглаагүй нь тодорхой харагддаг. Гэрч н.Б. мэдүүлэгт байшинг н.До. бариулаад хөлсийг өгсөн гэж мэдүүлдэг боловч үйлчилгээний хөлсөө н.Доржжүгдэр өгсөн гэх баримт харагддаггүй. Гэрч н.Б. мэдүүлэг нь шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн нэхэмжлэгч Б.Э. Төрийн банкны хуулгаар няцаагдана. Уг хуулгад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Э.гээд Д.С. Төрийн банк дахь данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Уг мөнгийг шилжүүлснээс хойш хөөс, цонх зэргээр гүйлгээ хийгдсэн байсан. Үүнээс харахад Б.Э.с тухайн байшинг барихад мөнгө төгрөг болоод бусад зүйл орсон гэдэг нь харагдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 449 толгой малтай бөгөөд үүнээс өөрт болон охиндоо ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг гаргасан. Үүнтэй холбоотой хариуцагч 2 тооны адуу, ямаа байгаа гэж тайлбарлаж байна. 2020 оны малын А дансны хуулбарыг авахад засвартай байсан. Ингээд шүүхэд хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэхэд засвартай гэдэг нь нотлогдсон. Засахын өмнөх бичилтүүдийг нь сайн харвал 2019 оны мал тооллоготой төстэй тооны мал тоолуулсан байдаг бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа 2 адуу, 7 ямаа гэдэгтэй тулгаж засварласан байсан. Иймээс 2020 оны мал тооллогын А данс нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарыг тусдаа амьдарч байсан хугацаанаас хойш буюу 2020 оны 12 дугаар сард мал тооллого явагдсан. Иймээс 2020 оны мал тооллогын А дансыг нотлох баримтаас хасч тооцож, 2019 онд тоологдсон 449 толгой малаас нэхэмжлэгч болон охин С.Э. ногдох хувийг гаргуулах саналтай байна. Мотоциклийг зарахдаа нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан. Гэхдээ энэ талаар маргахгүй байгаа учраас 1.500.000 төгрөгийг гаргуулах боломжтой юм. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э.нь хамт амьдарч байх хугацаандаа ажил хийгээгүй, орлого оруулж байгаагүй гэж тайлбарлаж байгаа. Энэ нь дундын эд хөрөнгөөс бага хэмжээтэй эд хөрөнгө авна гэж тайлбарлаж байгаа юм уу? Энэ талаар дараах тайлбарыг гаргая. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэрлэснээс хойш гэр бүлийн орлого олоогүй эхнэр, нөхөр хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж заасан. Гэр ахуйн ажилд тусалж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсны хувьд хариуцагч Д.С. нэгэн адил хөрөнгөө хувааж авах эрхтэй. Хариуцагч шүүхэд гаргасан эд хөрөнгийн талаар хэлэхдээ миний нэр дээр эд хөрөнгө байхгүй. Малаа зарж өрөө дарсан гэж тайлбарладаг. Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүн дундын эд хөрөнгөө худалдан борлуулахдаа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Эд хөрөнгөө худалдан борлуулахдаа нэхэмжлэгчээс асууж тодруулсан зүйл байхгүй байгаа. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т гэрлэснээс хойш бий болсон хөрөнгөө гэр бүлийн гишүүний хэн нэгэн нь дур мэдэн шилжүүлсэн, олсон ашгаа санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй хэмээн хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх зөрчигдсөн нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрчээр Б.О. асуухад хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь хуурамч гэдэг нь тогтоогдлоо. Мөн хэрэгт гаргаж өгсөн малын А данс нь үзлэгээр засвартай байсан нь тогтоогдсон. Хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байгаа тайлбарууд нь мөн зөрүүтэй байгаа. н.Ч. гэх хүн 6.300.000 төгрөгийн өр өгсөн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдүүлэг өгсөн атлаа Б.С. шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4.500.000 төгрөгийг өгсөн гэж, мөн хашаа, байшин буцаахад н.С.гэх хүнээс 7.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Уг мөнгөө н.Жаргалдулам гэх хүнд өгсөн гэдэг. Энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн болох нь харагдаж байна. н.Ж. гэх хүнтэй зээлийн гэрээгээр байгуулсан өр, төлбөртэйгээ нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй.

Иймд нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах тайлбарыг гаргаж

байна. Хариуцагч нь Бонго жи-3 маркийн автомашин, фургон автомашин, 10.400.000 төгрөгийн үнэ бүхий хадам аав Ж.Б.зооринд хадгалуулсан мах, 4.250.000 төгрөгийн үнэ бүхий 6 толгой үхэр, 2.970.000 төгрөгийн гэрийн тавилга эд зүйл, бусдаас авах ёстой 850.000 төгрөгөөс өөрт ногдох хувь гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө 3.000.000 төгрөгийн үнэ бүхий хазаарыг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2.970.000 төгрөгийн эд хөрөнгийг оюутан байхдаа хэрэглэж байсан учир 3 хувааж авч болно гэж үзэж байгаа. Мөн 4.250.000 төгрөгийн үнэ бүхий үхрийг авч яваагүй, н.О. гэх айлаар маллуулдаг. Энэ талаараа нэхэмжлэлийн үндсэн шаардлагад дурдагдсан бөгөөд маргахгүй байгаа гэж ойлгож байна. Бонго жи-3 маркийн автомашин, фургон автомашины тухайд худалдаж авсан талаар нотлох баримт байдаггүй. Энэ талаар гэрч н.Г. мэдүүлгийг шинжлэн судлуулж байна. Энэ мэдүүлэгт хадам ааваасаа машин авна гэж ярьж байсан. Хэдээр авсныг нь мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжаа зааж чадахгүй, хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хадам аав, ээжээсээ байнга санхүүжилт авдаг байсан талаараа тайлбарладаг. 10.400.000 төгрөгийн мах зооринд хийлгэсэн гэж байгаа боловч үзлэгээр тийм их хэмжээний мах байхгүй нь харагддаг. Зөрүүтэй эргэлзээтэй байдлууд их байна. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн болон худалдсан талаар хангалттай нотлогддоггүй. 3.000.000 төгрөгийн хазаарыг хариуцагч хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Хуваарьт эд хөрөнгө гэж өөрийн амин хувийн хэрэгцээнд зориулан хэрэглэдэг зүйлийг хэлнэ гэж ойлгож байгаа. 2019 оны Улсын Дээд шүүхээс гаргасан зөвлөмжид гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө дундын хөрөнгө гэж тайлбарласан тул хариуцагчийн хуваарьт хөрөнгө биш гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн зөвшөөрч байгаа хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б.шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг өөрөө цуглуулж өгөх ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдсан зарим зүйлүүд нь зөрчилтэй байна. Тухайлбал 8х16 хэмжээтэй байшин нь 2017 онд ашиглалтад орсон. Гэрчилгээгээ анх удаа 2021 онд бүртгүүлээд авсан ба энэ талаар гэрчилгээнд ч мөн тусгасан байгаа. Ямар нэгэн байдлаар шилжүүлсэн зүйл байхгүй. Томруулаад байгаа хашаа, байшингийн газар нь 2014 онд н.Д. гэх хүний нэр дээр бүртгэгдсэн. Газрын тухай хуульд газар болон газар дээрх эд хөрөнгийн салшгүй нэг хэсэг гэж үзэх бөгөөд газар хэнийх байна, түүний дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь газар өмчлөгчийнх байна. Хоёр байшин нь маргаан байхгүй н.Д.р гэх хүний өмч юм. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнөх гэрчилгээг нь хүчингүй мэтээр хариулт авч байсан. 2016 онд олгогдсон гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа. Хэмжээг нь өөрчилж кадастрын зургаа өөрчлүүлэхээс биш дахин авах асуудал яригдахгүй. Гэр бүлийн харилцаа үүссэнээс хойш бий болсон эд хөрөнгө, орон сууцыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс үл хамааран дундын өмч гэж үзэх үндэслэлтэй байдаг. Иймд нэхэмжлэгч маргах эрхгүй юм. Мөн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа гаргах үүрэгтэй. Хоёр дахь шаардлага дээр 449 толгой мал гэж нэхэмжилсэн байгаа ба энэ мал нь хаана, хэнд байгаа талаар нэхэмжлэгч мэддэггүй. Б.Э.нь хаана байгаа, хэдэн тооны мал нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зааж чадахгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тал талаасаа өөр өөрсдийн гэсэн эд хөрөнгөтэй гэрлэсэн. Одоо шинж чанар нь өөрчлөгдөөд байхгүй болсон. Малын тухайд одоо н.О. гэх айлд 6 тооны үхэр байгаа юм байна. Хариуцагчийн мэдэлд 2 тооны адуу, 7 тооны ямаа байгаа юм байна. Мотоциклоо 1.500.000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгөн хазаар нь Б.Э. мэдэлд байгаа ба хэрхэн яаж шийдвэрлэхийг шүүх мэдэх байх.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хоёр машины талаар маргалдаж байна. Уг 7117ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдан авсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдоод байгаа юм. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 449 толгой мал биет байдлаараа хувираад автомашин болсон байна. 10.400.000 төгрөгийн махаас 1 тн 500 кг мах нь н.Д. гэх хүний малын мах бөгөөд гомдол гарган шалгагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас 2 тооны адуу, 7 тооны ямаа, мотоцикл Б.С. байгаа юм. Бусад эд хөрөнгө нэхэмжлэгчийн мэдэлд байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зарим баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний тухайд газар хэний өмчлөлд байна түүний дээрх үл хөдлөх хөрөнгө мөн тухайн хүний өмч байна. н.Ч., н.А. гэх хүмүүсийн тодорхойлолтуудыг хасуулъя гэж байх шиг байна. Мөнгө шилжүүлсэн нь үнэн гэх зүйлийг батлахын тулд уг гар бичмэлүүдийг гаргаж өгсөн. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ж.а. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э. нь хариуцагч Д.С.холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 74.700.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Д.С. нь нэхэмжлэгч Б.Э.холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56.470.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18.823.333 төгрөгийн эд хөрөнгө, өөрийн хуваарьт хөрөнгө 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн .....сумын сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6764000018 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б........, хариуцагч Д.С..... нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Х. овогт С.Э. төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буйг тодорхойлсон тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Э. нь охин С.Э. өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Д.С. хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байх тул хүүхдийг эх Б.Э. асрамжид үлдээлээ.

Охин С.Э. эх Б.Э. асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.С...., эх Б.Э.....нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, охин С.Э.д эцэг Д.С. сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э.хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 74.700.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э. нь........ сумын 4-р баг ....... хороолол ....тоотод байрлах ...... тал хашаа өвлийн сууцны хамт үнэ 8.000.000 төгрөг, ........р сумын 4-р баг .......хороолол 4-ийн .......тоотод байрлах 4 тал хашаа, 12x10 хэмжээтэй өвлийн сууцны хамт үнэ 18.000.000 төгрөг, .........р сумын 4-р баг .....хороолол 4-ийн 3 тоотод байрлах 2 давхар 12x10 хэмжээтэй өвлийн сууц (дутуу барьсан ашиглалтанд ороогүй байгаа) үнэ 15.000.000 төгрөг, нийт 449 толгой мал буюу ямаа-401 толгой, үүнээс эр ямаа 300 толгой 1 бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 300x100.000=30.000.000 төгрөг, эм ямаа 101 толгой, нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 101x60.000=6.060.000 төгрөг, үхэр-13 толгой, тугалтай үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 4x800.000=3.200.000 төгрөг, шүдлэн үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, нийт 4x400 000=1.600.000 төгрөг, бяруу 1 толгой, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, адуу-35 толгой, азарга 1, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, гүү 25 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 25x800.000=20.000.000 төгрөг, даага 4 толгой, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг, нийт 4x350.000=1.400.000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 5х500.000=2.500.000 төгрөг, мотоцикл 2.000.000 төгрөг, мөнгөн хазаар 1, үнэ 3.000.000 төгрөг, нийт дундын эд хөрөнгийн үнэ 112.060.000 төгрөг, нэг хүнд ногдох 37.350.000 төгрөг болж байгаа ба охин болон өөрт ногдох хэсэг нийт 74.700.000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хөвсгөл аймгийн .......... сумын 4 дүгээр багийн ........... дүгээр гудамжны ........ тоотод байрлах 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э. ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.Э. нь ...бид өөрсдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор хадам аавын хашааны зүүн урд зүгт 12*10 хэмжээтэй 2 давхар өвлийн орон сууц барьж, түүнийгээ томсгож, зүүн талын 3 тал хашаа, байшинг 8.000.000 төгрөгөөр Б.С.гэдэг хүнээс худалдаж авч байсан. Энэ хашаа, байшингаа бид гэр бүл болсноосоо хойш буюу 2020 оны намар Б.С. багшаас худалдаж авч байсан боловч Д.С.наймаа буцаад Б.С. багшид 7.000.000 төгрөгийг буцааж өгсөн байгаа тул би энэ хашаа байшингаа 7.000.000 төгрөгөөр үнэлж хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, охиндоо болон өөртөө ногдох хэсгээ гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Д.С. нь энэ хашаа байшинг Б.С.гэдэг хүнээс би махны худалдаа эрхэлсэн ашиг болох 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан байж байгаад биднийг маргалдаад тусдаа амьдарснаас хойш Б.С. наймаагаа буцаах санал гаргаж, бид ярилцаж тохиролцоод миний аавын барьсан 2 давхар байшингийн 1 метр орчим нь тэдний хашаа руу орсон байсан тул би 7.000.000 төгрөгөө буцааж авч түүгээрээ өр зээлээ төлсөн болохоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд орохгүй гэж маргажээ.

Хөвсгөл аймгийн........сумын 4 дүгээр багийн ....... хорооллын ...... дугаар гудамжны ...... тоотод байрлах ...... тал хашаа, өвлийн сууцыг Д.Сумаадагва нь 2020 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн ........... сумын иргэн .........с 8.000.000 төгрөгөөр худалдан авч, уг хашаа байшингаа худалдан авахаас татгалзаж, төлбөрийг буцаасан болох нь гэрч Б.С.: ...2020 оны намар Хөвсгөл аймгийн .......сумын 4 дүгээр баг, ......хороолол 3 дугаар гудамжны ..... тоотод байрлах өвлийн сууцтай хашаа байшинг Д.С. 8.000.000 төгрөгөөр худалдаж, мөнгөө ХААН банкны ....... тоот дансанд шилжүүлж авсан. ...Б.Э., Д.С. нарыг салж байгааг мэдсэн. Хашаа байшингаа буцааж авсан. Намайг хотод байх хооронд тэд байшин бариад манай хашаа руу бага зэрэг орж баригдсан. Тийм учраас 1.000.000 төгрөг суутгаад 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Д.С. 7.000.000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг, Д.С. 07694-02 гэсэн тэмдэг дарагдсан ХААН банк дахь 59........депозит дансны хуулгын 507 дугаарт бичигдсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байшин буцаав гэх утга бүхий орлогын гүйлгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба гэрлэгчид гэр бүл болсноосоо хойш уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авч, буцаасан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтад маргаагүй.

Иймд Хөвсгөл аймгийн .......... сумын 4 дүгээр багийн ............... хорооллын 3 дугаар гудамжны 3 тоотод байрлах 3 тал хашаа, өвлийн сууц худалдан авахад зарцуулсан 7.000.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн байршлыг Хөвсгөл аймгийн ........ сумын 4 дүгээр багийн ......... хорооллын 4 дүгээр гудамжны ..........тоот гэж хаягийг дурдсан боловч уг хөрөнгө нь Хөвсгөл аймгийн ........р сумын ........ дүгээр багийн ........ хорооллын 3 дугаар гудамжны ........ тоотод байршилтай байх бөгөөд хаягийн талаар талууд маргаагүй байна.

Хөвсгөл аймгийн ..........р сумын 4 дүгээр багийн ....... хорооллын 4 дүгээр гудамжны 4 тоотод байрлах 18.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э.ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн .......р сумын 4 дүгээр багийн Д.........тоотод байрлах 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууцыг 18.000.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчийн 15.000.000 төгрөгөөр үнэлэх саналыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэгч нь ...Энэ байшинг барихад хадам аав, ээжийн хөрөнгө орсон гэдгийг зөвшөөрөхгүй, бид хоёр баяр наадам болоход хуушуур бууз хийж худалдах, самар, жимсний наймаа хийх ... гэх мэт хувиараа хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө барьсан учраас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулна гэж,

Хариуцагч Д.С. нь энэ байшинг миний эцэг, эх өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө барьж босгосон. Бид өөрийн гэсэн байшинтай болох хүртлээ аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд орохгүй гэж тайлбар гарган мэтгэлцэж байна.

Хөвсгөл аймгийн Ш. сумын 4 дүгээр багийн Д.. тоотод байрлах 15.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууц нь зохигчийг гэр бүл болоход Д.С. эцэг Д.Д. хуваарьт хөрөнгө болгон өгсөн үл хөдлөх хөрөнгө болох нь гэрч Д.Д.мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Э. нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хадам аавынхаа байшингаас залгаж шинээр барьж орсон тул бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбар гаргаж байгаа боловч энэхүү шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд Хөвсгөл аймгийн .р сумын 4 дүгээр багийн Д.тоотод байршилтай 15.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууц нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь нотлогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг Хөвсгөл аймгийн .р сумын 4 дүгээр багийн .. тоот гэж дурдсан бөгөөд талуудын тайлбараар уг хөрөнгө нь Хөвсгөл аймгийн .дүгээр багийн . тоотод байрлах үл хөрөнгө болох нь хэрэгт авагдсан гэрч . мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болохыг дурдлаа.

Хөвсгөл аймгийн ...сумын 4 дүгээр багийн . тоотод байрлах 15.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууц (дутуу барьсан ашиглалтанд ороогүй)-ыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э. ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э. нь ...бид гэр бүл болсноосоо хойш амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хадам аав, ээж хоёрын амьдарч байсан жижиг байшинг буулгаж шинээр энэ байшинг барьж эхэлсэн бөгөөд ашиглалтанд орж амжаагүй, барилгын ажил дуусаагүй байхад нь бид маргалдаж тусдаа амьдарсан. Би энэ барилгыг барихад өөрийн данснаасаа мөнгө шилжүүлж барилгын материалыг нь авч байсан учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, уг байшингаа 15.000.000 төгрөгөөр үнэлж үүнээс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулна гэж,

Хариуцагч Д..С нь энэ барилгыг аав маань хуучин амьдарч байсан байшингаа нурааж, хуучин мод, төмөр цуглуулж босгосон, бид хоёрт ямар ч хамааралгүй барилга бөгөөд аав маань үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан, түүний хөрөнгө тул бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлох зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн аав Ж.Б. байшингаа барихад зарцуулаарай гэж 10.000.000 төгрөг өгснөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны 59.... Данзан дансанд хөөс гэх утгаар 203.500 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны 5..  О. дансанд цонх гэх утгаар 349.000 төгрөгийг тус тус шилжүүлж байснаар бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох нь нотлогдоно гэж тайлбарлан хэрэгт харилцагч Д.С., хамтран эзэмшигч Б.Э. гэсэн Төрийн банкны 2022....4 дугаартай Депозит дансны харилцагчийн Монгол хуулгын хуулбаруудыг гаргаж өгснийг шүүх дээрх маргаж буй үл хөдлөх хөрөнгөд Б.Э.зүгээс оруулсан хөрөнгө байна гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр регистрийн дугаар РУ58062519 Д.Д. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн, түүний өмчлөлийн хөрөнгө болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Үзлэг хийсэн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y-171...... дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Д..: ......р сумын 4 дүгээр баг . тоотод дутуу барьсан 8х12 хэмжээтэй өвлийн сууц нь миний өмчлөлийн хөрөнгө юм. Би өөрийн эзэмшлийн газар дээр, өөрийн хөрөнгөөр бариулсан хөрөнгө юм. ... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Бнь хадам аав Д.Д. биднийг маргалдаж тусдаа амьдарснаас хойш энэ байшинг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байсан. Бүртгэсэн бүртгэлийн ажилтанд гомдолтой байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар бүрэн хангалттай нотлогдохгүй байгаа болно.

Иймд Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн ..тоотод байршилтай 15.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12*10 хэмжээтэй өвлийн сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж өөрт болон охин С.Э. ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн байршлыг Хөвсгөл аймгийн .....р сумын 4. тоот гэж дурдсан боловч уг хөрөнгө нь Хөвсгөл аймгийн .р сумын 4 дүгээр багийн . байршилтай болох нь Y-1719000...дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба хаягийн талаар талууд маргаагүй тул Хөвсгөл аймгийн . сумын 4 дүгээр багийн .тоот гэж хаягийг зөвтгөлөө.

Нийт 449 толгой мал буюу эр ямаа 300 толгой, 1 бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг, эм ямаа 101 толгой, 1 бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 6.060.000 төгрөг, тугалтай үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг, шүдлэн үхэр 4 толгой, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг, бяруу 1 толгой нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, азарга 1 толгой, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, гүү 25 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөг, даага 4 толгой, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг, бүгд 66.060.000 төгрөгийн үнэ бүхий малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э. ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э.нь 2019 оны мал тооллогоор 300 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, тугалтай үхэр 4 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, азарга 1 толгой, гүү 25 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, бүгд 449 толгой мал тоолуулсан бөгөөд эдгээр малыг Д.С. дур мэдэн захиран зарцуулсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулна гэж,

Хариуцагч Д.С.нь дээрх малуудыг хамтран амьдарч байх явцдаа худалдаж аваад буцаан худалдсан, 2020 оны хавар хатуу болсон бөгөөд эдгээр малуудаас 3 үнээ, 3 шүдлэн үхэр, бүгд 6 тооны үхэр, 2 адуу, 7 тооны ямаа нь үлдсэн тул эдгээр үлдсэн малуудыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулна гэж маргажээ.

Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 дугаар тушаалаар батлагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын Маягт ТМ1-ийн дагуу 2019 оны 12 сард явагдсан мал тооллогоор эр ямаа 300 толгой, эм ямаа 101 толгой, тугалтай үхэр 4 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, азарга 1 толгой, гүү 25 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 449 толгой мал тоологдсон гэж талууд тайлбарлаж байгаа боловч уг мал тооллогын баримтаар 449 толгой мал тоолуулж байсан хэдий ч эм ямаа 300 толгой, эр ямаа 101 толгой, шүдлэн үхэр 4 толгой, азарга 1 толгой, даага 4 толгой, бүгд 410 толгой мал тоолуулж байсан болох нь тогтоогдож, эдгээр мал нь тэднийг гэр бүл болсноос хойш бий болсон байна.

Уг баримтад бүгд адуу 35, үүнээс энэ жилийн төл эр 5, эм 5, өнгөрсөн жилийн төл эр 3, эм 4, 4 настай эр 2, эм 5, үхэр 13, үүнээс энэ жилийн төл эр 2, эм 3, 3 настай эр 1, эм 7 гэж тэмдэглэгдсэн нь тугалтай үнээ 4 толгой, гүү 25 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 39 толгой мал тоолуулсан болохыг нотлохгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.С нь дээрх малыг үнэлсэн үнэлгээний талаар маргаагүй ба харин 2019 онд тоологдсон 449 толгой малаас 231 толгой малыг зарсан, 1 үхэр үхсэн, 1 үхрийг нь нядалсан, 2 үхрийг нь хулгайд алдсан, одоо 2 толгой адуу, 7 тооны ямаа үлдсэн, 6 толгой үхэр үлдсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь 2020 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримтаар нотлогдохгүй, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй болно.

Иймд 30.000.000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 300 толгой, 6.060.000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 101 толгой, 1.600.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 4 толгой, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий азарга 1 толгой, 1.400.000 төгрөгийн үнэ бүхий даага 4 толгой, бүгд 40.060.000 төгрөгийн үнэ бүхий 410 толгой малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой тугалтай үнээ, 300.000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой бяруу, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 25 толгой гүү, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой шүдлэн адуу, бүгд 26.000.000 төгрөгийн үнэ бүхий 39 толгой малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

2.000.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э.э ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Даюу 200 маркийн улаан өнгийн мотоциклийг 2.000.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч шүүх хуралдааны шатанд энэ нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөг болгон багасган хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь 1.500.000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй, харин би энэ хөрөнгийг Г.А.а гэдэг хүнд зарж борлуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Даюу 200 маркийн улаан өнгийн мотоциклийг 2020 оны 12 дугаар сард буюу гэр бүл болсноосоо хойш хариуцагч Д.С. .....р сумын 4 дүгээр багийн иргэн Г.А. худалдсан болох нь гэрч Г.Ам. мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул мотоциклийн үнэ 1.500.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулан тооцож түүнээс ногдох хэсгийг нэхэмжлэгч Б.Э., охин С.Э. нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э.ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь бид гэр бүл болоод миний аавынд айлчин хийж очиход Пронтер маркын хуучин автомашин бэлэглэсэн ба Д.С.нь уг автомашиныг худалдахдаа 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг төлбөрт нь оролцуулж авсан учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон хүүхэддээ ногдох хэсгээ гаргуулна гэж,

Хариуцагч Д.С.нь уг хазаарыг хадам аавын бэлгэнд өгсөн хуучин автомашиныг худалдахдаа төлбөрт нь тооцож авсан хэдий ч би Б.Эн. хэрэглэж буй монетон ээмэг, бөгжийг бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргахгүй байгаа болохоор эр хүний эдэлж хэрэглэдэг хазаарыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулахгүй гэж маргажээ.

3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг гэрлэгчид гэр бүл болсноосоо хойш бий болсон хөрөнгөөрөө авсан болох нь талуудын дээрх тайлбараар тогтоогдож байх ба гэрч Д.Д. ...2020 оны 12 сарын 07-ны өдрийн өглөөний 7 цагийн үед Ж.Б., Д.А.а нар хүүхдийн солих хувцас авах гэж ирэхдээ хүү Д.Су. мөнгөн хазаарыг хулгай хийж авсан байсан. Энэ талаар тухайн үед мэдээгүй. Сүүлд мэдсэн. Бусад эд зүйлийг мөн аваад явах үед нь мэдсэн. Би тухайн үед хараад сууж байсан... гэх мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцлоо.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь 18.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго-ЖиЗ автомашин, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, Ж.Б. зооринд хадгалагдаж буй 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын мах, 2019 оны эцэст тоологдсон байсан малаас үлдсэн 4.250.000 төгрөгийн мал, 2.970.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга эд зүйл, бусдаас авах байсан авлага 850.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, бүгд 56.470.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18.823.333 төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн хазаарын хамт гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

18.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашиныг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.С. нь 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго Жи-3 автомашиныг гэр бүл болохдоо 2 талаасаа цугларсан бэлэн мөнгө, хувиараа бизнес эрхэлж олсон ашиг зэргээ оролцуулан хадам аав Ж.Б. 8 толгой гүүг нэг бүрийг нь 1.000.000 төгрөгөөр тооцон, нэмж 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч нийт 18.000.000 төгрөгөөр худалдан авсан, ...нэхэмжлэгчийн уг автомашины үнэлгээг 17.000.000 төгрөгөөр үнэлнэ гэснийг зөвшөөрч байна, ...мөн би хувиараа бизнес эрхэлж олсон ашгаараа хадам аав Ж.Б. 211 тооны ямаа, 20 тооны эр хонийг 20.000.000 төгрөгт тооцон өгч 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашиныг нь худалдан авсан ба хадам аав Ж.Б. нь уг автомашинуудыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байхад бид муудалцан тусдаа амьдарснаас хойш Б.Э. өмчийг авч байна гээд өгөөгүй тул дээрх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан өөрт ногдох хэсгээ гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Б.Э. нь уг автомашинуудыг миний аав Ж.Б. худалдаж аваагүй, бид аавынхаа хөрөнгийг өөрийн юм шиг ашигладаг байсан, мөн Д.С.нь сум хооронд хүн тээвэрт явбал ашигтай юм байна гэж аавд хэлээд тухайн автомашинуудыг өөрийн юм шиг ашиглаж, ашиг орлого олж байсныгаа бидний хөрөнгө гэж ойлгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Д.С. нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэрэгт Д. С. ХААН банк дахь 59111. дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн ба уг баримтын 20 дугаарт байгаа 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлага гэсэн утга бүхий гүйлгээ нь хэнд юуны учир уг мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй, гэрч Д.Д.: ...Би Д.С. 211 тооны ямаа, 227 тооны хонийг хөлсөөр маллаж байсан. ...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манайд ирээд маллуулж байсан бүх хонь, ямаагаа туугаад аваад явсан. Энэ малаараа машин худалдаж авна гээд явсан. Манайх тухайн үед сургуулийн хүүхдүүд сургуульд орох болсон учир малыг нь хүлээлгэж өгөөд сумын төв явсан. Машины төлбөрт ямаагаа цөмийг нь өгнө, хониноос нэмж өгнө гэж ярьж байсан. Яг өгч, авалцсаныг нь хараагүй... гэх, гэрч Д.Б.: ...Д.С.нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн дансанд байсан мөнгөнөөс 10.000.000 төгрөг бэлнээр өгч, дээр нь 8 тооны адуу өгч фургон машиныг хадам аав Ж.Б.с авсан гэж мэдүүлж байсан. Тухайн машины нэр нь Д.С. шилжээгүй байсан. Машинаа Ж.Б. буцаагаад авсан учир 8 тооны адуу нь миний адуу юм. Гэтэл Ж.Ба.х энэ адууг нядалчихлаа гэж тайлбарласан... гэх мэдүүлэг, гэрч Д.До.: ... Д.С. нь хадам аав Ж.Ба. 10 сая төгрөг бэлнээр, нэмж 8 гүү өгч Бонго жи-3 маркийн ачааны тээврийн хэрэгсэл 2020 оны 6 дугаар сард худалдаж авсан. 2020 оны 8 дугаар сард Д.С.нь хуучин фургон машинаа 13 сая төгрөгөөр зарсан мөнгөөрөө хонь, ямаа худалдаж аваад хадам аав Ж.Ба. өгч Ж.Б. 7117 ХӨВ улсын дугаартай фургон машиныг 200 эм ямаа, 20 эр хонь, 10 эр ямаагаар худалдаж авсан. Машины үнэнээс 1 сая гарангийн үлдэгдэл үлдсэн гэж тохиролцоод машиныг нь авсан байсан. Хоёр машиныхаа бичиг баримтыг Д.С.шилжүүлж авъя гэхээр Ж.Б.нь миний нэр дээр байж байг, олон хүний нэр дамжихаар борлуулалт нь муу болчихдог юм. гээд шилжүүлж өгөөгүй байсан. Энэ машинууд нь Ж.Ба. байгаа. Ж.Ба. фургон машиныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин, ач хоёрыг минь авч яваад, буцаж 10 минутын дараа ирээд аваад явсан... гэх, гэрч Ч.От.: ... Д.Сумаадагвын 250 тооны ямааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд маллаж байсан. Д.Су.өөрөө манайд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирж, өөрийн 250 тооны ямааг буцааж авсан. Тус ямаануудаа буцааж авахдаа хадам аав н.Бая. зарах гэж байгаа гээд аваад явсан. Худалдсан талаар мэдэхгүй байна. Манайхаас хадам аавдаа зарна гээд аваад явсан... гэх, гэрч Ч.Га.: ...Дараа нь хадам аав Ж.Ба.ө 7117 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явж байхдаа надтай уулзсан. Би хадам аавын фургоныг авсан. Машиндаа ойр зуурын засвар үйлчилгээг нь хиймээр байна. Юу юу засах вэ? гэж асууж байсан. Намайг фургон унадаг байсан болохоор асуусан байх. Ямар учраас миний фургон автомашиныг худалдаж авахаа больсон талаар надад хэлээгүй... гэх мэдүүлгүүд зэрэг нь хариуцагч Д.С.2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин зэргийг гэр бүл болсноосоо хойш Ж.Б. худалдаж авсан үйл баримтыг хангалттай нотолж чадахгүй байна гэж дүгнэлээ.

2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3, 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашинууд Ж.Б. гэх иргэний нэр дээр бүртгэлтэй болох нь Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба хариуцагч Д.С. нь ...хадам аав Ж.Б. олон хүний нэр дээр машин шилжүүлэхээр зарагдахад хэцүү болчихдог юм гээд автомашин эзэмшигчийн нэрийг надад шилжүүлээгүй... гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэ талаарх баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул 17.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3, 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашинуудыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Ж.Ба. зооринд хадгалагдаж байгаа 1.600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын махыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.С.нь Ж.Б.17 ХӨВ улсын дугаартай фургон автомашиныг худалдаж аваад үлдсэн 180 тооны ямааг нэг бүрийг нь 120.000 төгрөгөөр, 104 тооны эр хонийг нэг бүрийг нь 150.000 төгрөгөөр, 118 эм хонийг нэг бүрийг нь 80.000 төгрөгөөр тооцож, нийт 46.640.000 төгрөгөөр худалдсан ба үүнээсээ Ж.Б. өгөх ёстой байсан 26.000.000 төгрөгийн өрөө өгөөд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгөө авч уг мөнгөөрөө хүмүүсээс мал мах цуглуулж, нядлан 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий махыг Ж.Ба.зооринд хадгалуулсан тул уг 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий махыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, түүнээс өөрт ногдох хэсгээ гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Б.Э. нь Д.С.ийм хэмжээний мах бэлтгэн аавын зооринд хадгалуулаагүй, аавын зооринд ийм хэмжээний мах байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Д.Су.нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргасан ба гэрч Д.Д.: ...2020 оны 12 дугаар сарын 20-ны үед хоёр хүүхдээ нийлүүлэхээр болоод Д.С хадам аавындаа очсон. Хадам аав нь Д.С.арьс шир бөөгнүүлж, авч ирж өгөөч гэсэн гэхээр нь Д.С.а хөдөөгүүр явж ээжийнхээ талын хөгшин ээжийн арьс шир болон хоёр үхрийн мах, хоёр нагац ахынхаа арьс шир зэргийг машинаараа ачиж сумын төв орж хадам аавдаа арьс ширээ буулгаж өгсөн. Тэдгээрийн мөнгийг нь Ж.Б. Д.Су..өгөөгүй. Тэгэхээр нь жаахан уур хүрсэн. Хөдөө арьс шир цуглуулахаар явахад нь арьс шир цуглуулах мөнгийг нь өгөөгүй, хөдөөнөөс орж ирээд арьс шир буулгаад өгөхөд нь бас мөнгийг нь өгөөгүй. Тэр өдрийн маргааш нь хадам аав Ж.Ба.. утасдахаар нь арьс ширний мөнгийг өгөх гэж байна гэж бодоод хоёр үхрийн махаа машиндаа ачаад Ж.Ба. зарахаар бид хоёр цуг очсон. Ж.Б. бид хоёр хөдөөнөөс авч ирсэн хоёр үхрийн махыг граммлаж үзэхэд 330 кг мах байсан. Тэр үед Д.Су.. хадмындаа ороход хадам ээж, эхнэр, дүү нар нь өөр хүүхэнтэй хардаад утсыг нь аваад өгөхгүй, маргалдаж байсан. Махаа граммласны дараа би Ж.Бая.. гэрт ороход намайг гаргахгүй гэрийнхээ хаалгыг түгжсэн. Хүү бид хоёрыг тэдний гэрт байхад Ж.Б... хоёр үхрийн махыг байшиндаа хийсэн байсан... гэх, гэрч П.Даш..: ...Ж.Ба... зооринд ямаа, хонины мах хадгалуулсан. Би тухайн махыг хураалцаж байсан. Хэзээ хадгалуулсныг мэдэхгүй байна. Ямаа хонины нийлсэн 20 тонн мах зооринд хийсэн. Түр хадгалуулахаар өгсөн. Ямар хугацаагаар хадгалуулахаар өгснийг мэдэхгүй... гэх, гэрч М.Б.: ...Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт байрлах Д.С. аавынх нь хашаанд 4 хонь төхөөрч өгсөн. Нэг хонийг 5.000 төгрөгөөр тооцож 20.000 төгрөг авсан. Дандаа хонь байсан, ямаа байгаагүй. Би Ж.Б. бойг жил бүр хөлсөөр хийдэг. 2020 оны 10 дугаар сарын үед Ж.Ба..хонь, ямаа төхөөрч хөлс авсан. Тухайн үед хэдэн тооны хонь, ямаа төхөөрсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үед олон хүн мал төхөөрч байсан. Би ойролцоогоор 800.000 орчим төгрөг авсан. Хөлсөө өдөр, өдөрт нь авдаг байсан... гэх, гэрч Д.Н.йн: ...Би хонь, ямаа малласны хөлсөнд сар бүр 800.000 (найман зуун мянга) төгрөг авч байсан. Би хэдэн тооны хонь, ямаа маллаж байснаа сайн санахгүй байна. Д.До. Д.Су.нарын 44 тооны эр хонь, 98 тооны ямаа байсан. Энэ хонь, ямааг би өөрөө тоолж Ж.Б. мал төхөөрдөг хашаанд хүргэж өгсөн учраас санаж байна. Ж.Ба.өөрөө мах хадгалах хөлдөөгч буюу том зоорьтой. Тэр зоориндоо хадгалдаг. Миний маллаж байсан бүх малыг төхөөрч тухайн зоориндоо хадгалдаг байсан. Миний хүргэж өгсөн малыг төхөөрсөн хүмүүс дотор Ж.Б.отгон дүү нь байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Бусад хүмүүс нь ... сумын хүмүүс төхөөрч байсан... гэх мэдүүлгүүдээр хариуцагч Д.С... 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий махыг гэр бүл болсноосоо хойш Ж.Б... зооринд хадгалуулсан болохыг хангалттай нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Иймд Ж.Б....ооринд хадгалуулсан 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын махыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

2019 оны жилийн эцэст тоологдсон малнаас үлдсэн үнээ 3 толгой, тус бүр нь 800.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, бяруу 1 толгой, 250.000 төгрөг, шүдлэн үхэр 4 толгой, нэг бүр нь 400.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг, бүгд 8 толгой 4.250.000 төгрөгийн үнэ бүхий үхрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э...449 толгой малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, түүнээс өөрт болон охин С.Э...ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг буюу нийт 410 толгой, 40.060.000 төгрөгийн малаас нэхэмжлэгч Б.Э. охин С.Э.... нарт ногдох хэсгийг хариуцагч Д.С гаргуулан олгохоор шийдвэрлэсэн тул хариуцагчийн энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хамтран амьдрах явцад бий болсон 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, хариуцагч Д.С. хэрэглэж байсан 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн шинэ гар утас, 550.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер, 250.000 төгрөгийн үнэ бүхий гэр интернэт, нийт 2.970.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга, эд зүйлсийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.С.нь бид оюутан байхаасаа л тал талаасаа мөнгө гаргаж 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн шинэ гар утас, 550.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер, 250.000 төгрөгийн үнэ бүхий гэр интернет зэрэг хөрөнгөтэй болсон тул эдгээр эд хөрөнгүүдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгээ гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Б.Э.нь хөлдөөгч, принтер зэрэг хөрөнгүүдийн маркыг нь мэдэхгүй гэхдээ манай аавын гэрт байгаа, 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250.000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернэт зэргийн баримт нь байдаг учир эдгээрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь ямар маркын хөлдөөгч, принтер нэхэмжилж байгаагаа нотлоогүй, харин 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250.000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэрэг эд хөрөнгүүд байгаа болох нь талуудын тайлбар, Юнител групп Хөвсгөл аймаг дахь салбарын И/хө-07 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байх тул 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250.000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, ногдох хэсгийг гаргуулж, 550.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтерийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

.... сумын иргэн н.Өн. 2 төлөгний үнэ 160.000 төгрөг,. сумын иргэн н.Ба.с 2 төлөгний үнэ 160.000 төгрөг, .сумын иргэн Доёогоос 1 төлөгний үнэ 80.000 төгрөг, хадам дүү Ж.Э... авах байсан 100.000 төгрөг, Ж.... сумын иргэн Ба.с авах ёстой байсан 350.000 төгрөг, нийт бусдаас авах ёстой авлага 850.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.С. нь бусдаас авах ёстой байсан авлага 850.000 төгрөгийг хадам аав, ээж нар эдгээр хүмүүсээс авсан байсан энэ үед дэргэд нь Б.Э.байж байсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Б.Э нь дүү Ж.Э.. сургуулиа төгсөхөд нь хонхны баярын бэлэг гэж шилжүүлж байсан, дүүгээсээ болон бусад хүмүүсээс эдгээр өр төлбөрүүдийг би, миний аав, ээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Д.С. нь энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа хэрэгт ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд бусдаас авах ёстой авлага 850.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Хуваарьт хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн мөнгөн хазаар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.С. нь биднийг айлчин хийж очих үед хадам аавын бэлэглэсэн хуучин Пронтер маркын автомашиныг худалдахдаа мөнгөн хазаарыг 3.000.000 төгрөгт тооцон авсан ба энэ эд хөрөнгө нь эр хүний эдэлж хэрэглэдэг, миний хэрэглэж байсан хөрөнгө тул өөрийн хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгчээс гаргуулна гэж,

Нэхэмжлэгч Б.Э. нь биднийг гэр бүл болсноос хойш эцэг, эх минь бэлгэнд өгсөн автомашиныг худалдахдаа төлбөрт нь тооцож авсан тул хуваарьт эд хөрөнгө биш гэж маргажээ.

3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг тэднийг гэр бүл болсноос хойш бий болсон гэж үзэж хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцсон тул 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгч Б.Э. гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт: Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна. гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт: Гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ. гэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт: Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн хэнд ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад олгож болно. гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж тус тус заасан байх тул Хөвсгөл аймгийн .......тоотод байрших 7.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн орон сууцыг худалдан авахад зарцуулсан 7.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 300 толгой ямаа, 6.060.000 төгрөгийн үнэ бүхий 101 толгой эм ямаа, 1.600.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой шүдлэн үхэр, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой азарга, 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага, Даюу 200 маркын мотоцикль худалдсан үнэ 1.500.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, хариуцагч Д.С. бэлэн мөнгө 7.000.000+1.500.000=8.500.000 төгрөгөөс 5.313.000 төгрөгийг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар 1 ширхэг буюу 2.000.000 төгрөгийг, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг бүхий 300 толгой эр ямаа буюу 30.000.000 төгрөгийн үнэ бүхий малаас 200 толгой эр ямаа буюу 20.000.000 төгрөгийн эр ямаа, нэг бүрийн үнэ 60.000 төгрөгийн үнэ бүхий 101 толгой эм ямаанаас 67 тооны эм ямаа буюу 67х60.000=4.020.000 төгрөгийг, нэг бүрийн үнэ 400.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны шүдлэн үхэр буюу 4х400.000=1.600.000 төгрөгөөс 1.066.600 төгрөгийг, нэг бүрийн үнэ 350.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага буюу 4х350.000=1.400.000 төгрөгөөс 933.300 төгрөгийг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий азарга 1 толгой буюу 1х1.000.000=1.000.000 төгрөгөөс 666.600 төгрөгийг, нийт 5.313.000+2.000.000+20.000.000+4.020.000+1.066.000+933.300+666.600=33.950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Д.С. гаргуулан нэхэмжлэгч .... охин С...нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн ....сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 03 тоотод байршилтай, 4 тал хашаа 8х12 хэмжээтэй, 15.000.000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, .......... тоотод байрлах 2 давхар 12х10 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэ бүхий дутуу баригдсан өвлийн сууц, тугалтай үнээ 4 толгой буюу 3.200.000 төгрөг, 1 толгой бяруу буюу 300.000 төгрөг, гүү 25 толгой буюу 20.000.000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой буюу 2.500.000 төгрөг, нийт 56.000.000 сая төгрөгийн хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий РЕМI КЗО маркийн гар утас, 250.000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгч Б.Э.с 630.000 төгрөгийн үнэ бүхий РЕМI КЗО маркийн гар утсыг гаргуулж, хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийн үнэ бүхий 22....ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин, Ж.Б. зооринд хадгалуулсан 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын мах, үнээ 3 толгой, шүдлэн үхэр 3 толгой, бүгд 3.600.000 төгрөгийн үнэ бүхий 6 толгой мал, 550.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер, бусдаас авах ёстой байсан авлага 850.000 төгрөг зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт хариуцагч талаас Да.Ч. ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, Г.А. ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, Г.А. тодорхойлолт, Д.Ч. тайлбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Эрүүгийн хэргийн салбар архив хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.Э. авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.А. авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Б.. авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн ба уг баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй баримтууд байх тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх (650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.987 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Су. 486.282 төгрөгийг гаргуулж, Б.Э. олгож, Хариуцагч Д.С. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Э. 49.670 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Су.олголоо.

Нэхэмжлэгч Б.Э. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.С... хүлээн зөвшөөрсөн тул гэрлэгчдэд шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РУ9...2, Да... овогт Б.Э.., регистрийн дугаар РУ..., Хатгин овогт Д...Су.. нарын гэрлэлтийг

цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РУ... 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, охин ...овогт С..Э. эх Б.Э.асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РУ19280860, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, охин Ха...вогт С.Э.11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.С.. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Хөвсгөл аймгийн .... сумын 4 дүгээр баг .........д байрлах 7.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн орон сууц худалдан авахад зарцуулсан 7.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 300 толгой эр ямаа, 6.060.000 төгрөгийн үнэ бүхий 101 толгой эм ямаа, 1.600.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой шүдлэн үхэр, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой азарга, 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага, Даюу 200 маркын мотоциклийн үнэ 1.500.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар зэргээс бэлэн мөнгө 5.313.000 төгрөг, эр ямаа 60 толгой буюу 6.000.000 төгрөг, эм ямаа 59 толгойг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э.олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн. сумын 4 дүгээр ........байрлалтай, 4 тал хашаа 8х12 хэмжээтэй, өвлийн сууц, ....4 дүгээр багийн ....... тоотод байрлах 2 давхар (дутуу баригдсан) 12х10 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, тугалтай үнээ 4 толгой буюу 3.200.000 төгрөг, 1 толгой бяруу буюу 300.000 төгрөг, гүү 25 толгой буюу 20.000.000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой буюу 2.500.000 төгрөгийн 56.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Э.д ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250.000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгч Б.Э. 630.000 төгрөгийн үнэ бүхий РЕМI КЗО маркийн гар утсыг гаргуулж, хариуцагч Д.С. олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин, Ж.Б.зооринд хадгалуулсан 1600 кг 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын мах, 2.400.000 төгрөгний үнэ бүхий үнээ 3 толгой, 1.200.000 төгрөгний үнэ бүхий шүдлэн үхэр 3 толгой, бүгд 3.600.000 төгрөгийн үнэ бүхий 6 толгой мал, 550.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер, бусдаас авах ёстой байсан авлага 850.000 төгрөг зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.987 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Су.486.282 төгрөгийг гаргуулж, Б.Э хариуцагч Д.С. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э. 49.670 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.С.тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад

явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА