Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01121

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 13 210/МА2022/01121

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00580 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Х.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.Н улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй ч 2013 оноос компанийн удирдлагыг хэрэгжүүлж хариуцан ажиллаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлын бус цагаар ажлаас халагдах өргөдөл гэрт авчирч өгөөд, ажлаа дур мэдэн хаяж явсан. Нийтдээ цалингаас гадна хариуцагчийн данс руу компанийн хувьд 163,640,800 төгрөгийг шилжүүлэхдээ хувиасаа зээлдүүлсэн. Энэ хугацаанд түүнээс зээлсэн мөнгийг буцаан шаардаж байгаагүй бөгөөд анхнаасаа эргэн төлөх хугацаа тогтоогоогүй. Хариуцагчийг ажлаа хаяж явснаас хойш зээлдүүлсэн мөнгийг буцаан шаардаж эхэлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүний эх Д.Наранцэцэгийн дансаар 5,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-нд 2,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,200,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, мөн өдрөө дахин 700,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 280,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, мөн өдрөө дахин 300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,410,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийтдээ 25 удаа 35,590,000 төгрөгийг зээлсэн. Нийтдээ цалингаас гадна хариуцагчийн данс руу компанийн хувьд 163,640,800 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Түүнд албаны шугамаар шилжүүлж байсан гүйлгээг хасч ялгаж, зөвхөн зээлсэн хэсгийг шаардаж байгаа болно. Энэ мөнгийг компаниас биш хувиасаа зээлсэн. Энэ хугацаанд түүнээс зээлсэн мөнгийг буцаан шаардаж байгаагүй бөгөөд анхнаасаа эргэн төлөх хугацаа тогтоогоогүй. Манай зүгээс 2018 оны 12 дугаар сард ажлаа хаяж явснаар зээлийг буцаан шаардаж эхэлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд Х.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 35,590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2011 оноос Ноёнхүрд ХХК-д гадаад худалдааны менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тус компани нь Ц.Буянжаргал, Л.Б нарын гэр бүлийн компани ба анх ажилд ороход компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Буянжаргал байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 25 удаагийн гүйлгээгээр мөнгийг авсан нь үнэн. Гэхдээ үүнээс 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус зээлсэн нь үнэн. Бусад мөнгөний тухайд зээл биш бөгөөд гүйлгээний утга хувийн гэдэг утгаар шилжүүлсэн энэ мөнгийг Ноёнхүрд ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан.

2.а. 2011 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг дутаад захирал Ц.Буянжаргалаас асууж байсан. Улмаар Ц.Буянжаргал зөвшөөрч түүний эхнэр Л.Б миний ээжийн данс руу тус мөнгийг шилжүүлсэн. Ц.Буянжаргал өөд болохоос өмнө буюу тэрээр компаний 100 хувь хувьцаа эзэмшигч байх хугацаанд энэ 5,000,000 төгрөгийг 2012 оноос эхлэн өөрийн цалин хөлснөөс суутгуулах замаар бүрэн төлж барагдуулсан. 2012 онд миний сар тутмын цалин 800,000 төгрөг байсан бөгөөд гар дээр олгогддог цалин 780,000-775,000 төгрөг байсан. Тухайн үед Ноёнхүрд ХХК нь ажилчдынхаа цалинг бэлэн бусаар буюу дансаар шилжүүлдэггүй байсан ба цалингийн хүснэгтэд гарын үсэг зуруулан, бэлнээр төлдөг байсан. Ийнхүү цалингаасаа суутгуулан төлөхийг захирал Ц.Буянжаргал зөвшөөрсөн бөгөөд нягтлан Б.Анар цалингийн хүснэгтэд надаар гарын үсэг зуруулан, суутган авдаг байсан.

2.б. 2015 онд зээлсэн 1,500,000 төгрөгийг зээлэх үед Л.Бд компани өв залгамжлалаар шилжсэн байсан. Түүний зөвшөөрсөний дагуу 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн сар тутмын цалингаас 100.000-500.000 төгрөгөөр 2016 оны 3 дугар сарын 04-ний өдрийг хүртэл 6 удаа суутгуулж бүрэн эргэн төлсөн.

2.в. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлж авсан 300,000 төгрөгийг мөн л түүний зөвшөөрснөөр Ноёнхүрд ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардалд зарцуулсан түлшийг өөрөөс худалдаж авах замаар төлж барагдуулсан. Ноёнхүрд ХХК-ийн ажлын хэрэгцээнд унадаг Гранд широке маркийн авто машины түлш худалдан авсан төлбөрийн баримтыг нягтлан О.Алтанчимэгт хүлээлгэн өгч, зээлсэн 300,000 төгрөгөөс суутгуулдаг байсан.

2.г. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 6,000,000 төгрөгийг Л.Бгийн 5076211951 тоот данс руу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баярлалаа гэдэг утгаар буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан миний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдоно.

2.д. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Ноёнхүрд ХХК-ийн Хан-Уул дүүргийн Хүрэл тогоотын аманд гүйцэтгэж байсан Түүболд ХХК-ийн барьсан барилгад хөөсөн дулаалгын ажилд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, бензин түлш, ажилчдын өдрийн хоол, унааны зардал зэргийг өөрөөсөө санхүүжүүлсэн. Мөн Ноёнхүрд ХХК-ийн Тоёота таванбогд ХХК-д гүйцэтгэж байсан тосны шугам хоолойн засварын ажилд шаардлагатай материал (турба хоолой, тогтоогч төмөр, холбогч хэрэгсэл гэх мэт), багаж хэрэгсэл (тасдагчны ир, гагнуурын электрот гэх мэт)-ийг өөрөөсөө санхүүжүүлэх замаар төлсөн. Холбогдох төлбөрийн баримтыг нягтлан бодогч О.Алтанчимэгт хүлээлгэн өгч, зээлсэн 4,000,000 төгрөгөөс суутгуулдаг байсан. Нягтлан бодогч үүнийг Ноёнхүрд ХХК-ийн кассын тайланд нэг бүрчлэн тусгадаг байсан тул санхүүгйн тайлан, кассын тайлан, кассын баримтаар нотлогдоно. Түүнчлэн 2011 оны 12 дугаар сарын 02-нд, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Харин нэхэмжлэгчийн шаардсан гүйлгээний утга хувийн гэж шилжүүлсэн бусад мөнгөнүүд зээл биш бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулахаар нэхэмжлэгчээс миний данс руу шилжүүлсэн мөнгө болно.

2.е. 2015 оны 11-12 дугаар сард шилжүүлсэн 12,280,000 төгрөгийн тухайд: 2015 оны 9 дүгээр сараас эхлэн 2016 оны сар дуустал Ноёнхүрд ХХК-аас Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 33-505 тоотод хашаандаа 11*15 хэмжээтэй хоёр давхар авто засвар, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг компанийн бусад гүйлгээнээс ялгах үүднээс гүйлгээний утга дээр хувийн гэж бичиж байсан. Түүний шилжүүлсэн дээрх мөнгөөр тухай бүрт барилгын материалыг худалдан авч, үнийг төлсөн болохоо нотолж, худалдагчаас зарлагын падан гаргуулан авч, Ноёнхүрд ХХК-ийн нягтланд хүлээлгэн өгдөг байсан. Энэ нь Ноёнхүрд ХХК-ийн авто засварын төвийн барилгын өртгийн 2015 оны тайланд Даваа тооцоо гэсэн агуулгаар тусгагдсан байдаг болно.

2.ё. 2017 онд шилжүүлсэн 1,410,000 төгрөгийг зээлж аваагүй, компанийн реклам сэтгүүлд тавьсны төлбөрт төлсөн мөнгө юм. Миний бие 2017 оны дунд үеэс эхлэн ОХУ-ын Конлига медиа компанийн албан ёсны эрхтэйгээр Мой Любимый Дом сэтгүүлийг Монгол Улсад монгол хэлээр эрхлэн гаргах эрх авч, Миний байшин нэртэй барилга, орон сууцны сэтгүүлийн анхны дугаарыг 2017 оны 11 сард хэвлэн гаргасан. Уг сэтгүүлд Ноёнхүрд ХХК-ийн сурталчилгааг байрлуулах талаар санал тавихад тэрээр зөвшөөрсөн. Улмаар Ноёнхүрд ХХК-ийн худалдан борлуулдаг тоног төхөөрөмж, үзүүлдэг үйлчилгээ буюу хөөсөн дулаалгын 4 нүүр бүтэн, нэг нүүр хагас зайнд байрлуулсан ба реклам сурталчилгааны хөлсөнд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,410,000 төгрөгийг надад шилжүүлсэн.

2.ж. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100,000 төгрөгийн тухайд: Ноёнхүрд ХХК хөөсөн дулаалгын ажил хийдэг байсан, худалдан авагч татах зорилгоор олон нийтийн сүлжээ фэйсбүүк-д шүршдэг хөөсөн дулаалгын реклам сурталчилгааг тавьдаг байсан. Фэйсбүүкд рекламыг идэвхжүүлэхэд тодорхой хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг бөгөөд рекламыг идэвхжүүлэх /boost хийх/ үүднээс надад шилжүүлснийг би тухайн өдөрт нь багтаан өөрийн олон улсын дансруу шилжүүлж гадаад шилжүүлэг хийж рекламыг идэвхжүүлсэн.

2.з. 2018 оны 06 дугаар сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг надад шилжүүлсэн. Тухайн үед компани Кореа стандарт ХХК-аас шүршдэг хөөсний түүхий эдийг авдаг байсан. Нэхэмжлэгчийн дээрх гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Ноёнхүрд ХХК-ийн нэрийн өмнөөс өөрийн данснаас Кореа стандарт ХХК-ийн 5009346692 тоот дансанд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр худалдсан авсан хөөсөн дулаалгын түүхий эдийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Х.Нгаас 9,815,800 төгрөг гаргуулж, Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,774,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 172,002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь Х.Нд холбогдуулж зөвхөн хувийн шугамаар зээлүүлсэн мөнгөө шаардсан. Гэтэл шүүх Ноён хүрд ХХК-ийн үйл ажилллагаанд зарцуулсан гэх хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,774,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Х.Н нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий ажилтан. Тиймээс дараа тайлангаар мөнгөний зарцуулалтын тайлангаа өгөөгүйтэй л холбоотой баримтыг өөртөө ашигтайгаар тайлбарлан гаргаж өгснийг шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гарагсан. Мөн хувийн хэрэгцээндээ ашигласан компанийн тоног төхөөрөмжийн түрээсийн зардлыг тооцвол багадаа 20 сая орчим төгрөг болох юм. Гэтэл шүүх шууд зээлийн гэрээний үүрэг хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас 2 гүйлгээний харилцаа дууссан гэж үзсэн. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Өөрөөр хэлбэл 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ноёнхүрд ХХК-ийн захирал Ц.Буянжаргалаас мөнгө зээлсэн бөгөөд Л.Бгаас зээлээгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хугацаа тохироогүй, шаардсанаас эхлээд мөнгөө төлөх ёстой. 2011 онд үүссэн зээлийн гэрээний харилцааг 2020 онд буюу 10 жилийн дараа шаардаж байгаа тул 10 жилийн өмнөх үйл баримтыг жинхэнэ бодитоор тогтоох боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, зээл олгогч Ц.Буянжаргал талийгаач болсон тул эрх зүйн харилцаанд оролцогч биш этгээд мөнгө яагаад шаардаж байна вэ? 2011 оны зээлийг 1 жилийн хугацаанд төлнө гэсэн. 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд шаардах эрх нь үүссэн. Хугацаа тохироогүй тул 20 жил өнгөрсний дараа шаардсан үед өгөх ёстой. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1,500,000 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Х.Нгаас 9,815,800 төгрөг гаргуулж, Л.Бд олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 6,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй боловч уг эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сард буюу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш зээлийг буцаан төлөхийг шаардсан бөгөөд шүүх үүнийг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт 6,500,000 төгрөгийг хасах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа 2011, 2015 оны 2 жилийг хэлж байна. Энэхүү зээл нь хугацаа тогтоогоогүй бөгөөд Х.Н нь зээлийн гэрээний үүргийг эгүүлэн төлөх ёстой. Х.Н нь ажлаас гарснаас хойш харилцаа тогтоох боломжгүй болсон. Тухайн үеэс эхэлж өмнөх зээл болон компанийн эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр эрүүгийн анхан шатны шүүхэд гомдол өгөөд явж байна. Давж заалдах шатны шүүхээс энэхүү хэрэг буцахдаа нэхэмжлэгч Х.Нгаас хэзээ зээлээ эгүүлэн төлөхийг шаардаж эхэлсэн гэх шаардлагаар асуухад нэхэмжлэгч ажлаас гарсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шаардаж эхэлсэн. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй. 2011, 2015 оны зээлийг цалингаас суутгаж төлсөн гэх боловч дансаар болон бэлнээр өвч байсан цалингийн нэгтгэл, мөн гэрч О.Алтанчимэгийн тайлбараар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Х.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,590,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2011 оны 12 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд 25 удаагийн гүйлгээгээр нийт 35,590,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нийт шилжүүлсэн 35,590,000 төгрөгөөс 23,210,000 төгрөгийг зээлж авсан, 12,380,000 төгрөгийг Ноён хүрд ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч Х.Н нь 2011 оноос Ноён хүрд ХХК-д менежерээр ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч Л.Б нь уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болно. /1хх 44-45, 129-132/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 оны 12 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын хооронд нийт 35,590,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт талуудын тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /1хх 9, 2хх 68-81, 174-191/

 

4. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 23,210,000 төгрөгийн хэмжээнд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,815,800 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.а. Хэрэгт авагдсан талуудын хэн алины банкин дахь дансны хуулга, Ноён хүрд ХХК-ийн санхүүгийн тайлан зэрэг баримтыг зарлагын бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн 12,280,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 100,000 төгрөг, нийт 12,380,000 төгрөгийн хэмжээнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Л.Бгаас Х.Нгийн ХААН банкны 5037237953 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,200,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, мөн өдрөө дахин 700,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 280,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, мөн өдрөө дахин 300,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 12,380,000 төгрөгийг хувийн гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. /2хх 68-81/

Харин 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг Баярмаа-с зээл, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг Баярмаа-с зээлдүүлэв, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,410,000 төгрөгийг зээл, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөгийг зээлдүүлэв, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг Баярмаа-с зээлдүүлэв, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /1хх 7-9, 2хх 73-75, 78/

Зохигчид мөн компанийн төлбөр тооцоог хувийн дансаар гүйцэтгэдэг байсан ба дээрхээс үзэхэд Л.Б Х.Нд мөнгө зээлдүүлэхдээ Баярмаа-с зээл, Баярмаа-с зээлдүүлэв, зээл, зээлдүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, харин компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг хувийн гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Л.Бгаас Х.Нд шилжүүлсэн 35,590,000 төгрөгөөс хувийн гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 12,380,000 төгрөгийг зээлдүүлээгүй, харин зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн 23,210,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.б. Хариуцагчийн зээлсэн 23,210,000 төгрөгөөс Ноён хүрд ХХК-ийн зар сурталчилгааг Миний байшин сэтгүүлд гаргахад зориулж төлсөн 1,800,000 төгрөг, Кореа стандарт ХХК-д төлсөн 4,950,000 төгрөг, шатахууны үнэ 594,200 төгрөг, нийт 7,344,200 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 15,865,800 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг буцааж төлсөн гэж дүгнэж 9,865,800 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй байна.

5.в. Хариуцагч Ноён хүрд ХХК-ийн зар сурталчилгааг Миний байшин сэтгүүлд гаргахад зориулж 1,800,000 төгрөгийг өөрөө төлсөн гэж тайлбарласан ба хариуцагчийн ХААН банкны 5037237953 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сэтгүүл хэвлэл Миний байшин гэх утгаар 1,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 457036742 тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн нь сэтгүүлийн мөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч нь сэтгүүлийн зар сурталчилгаанд 1,800,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөг шилжүүлсэн үнийн дүн зөрүүтэй төдийгүй уг мөнгийг Баярмаа-с орлого гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг сэтгүүлийн зар сурталчилгаанд зориулж шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.г. Хариуцагч нь компанийн автомашиныг ажилд унаж хэрэглэдэг байсан ба 594,200 төгрөгийн шатахууны үнийг өөрөөс төлсөн гэж тайлбарлан 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд шатахуун худалдан авсан 13 ширхэг зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Эдгээр баримтуудад худалдан авагч Ноён хүрд ХХК гэж тусгагдсан байх ба нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

5.д. Хариуцагч нь Ноён хүрд ХХК-ийн Кореа стандарт ХХК-д төлөх төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх ба түүний ХААН банкны 5037237953 тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ноён хүрд ХХК хөөсний төлбөр, улирлын хураамж гэх утгаар 4,950,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.

5.е. Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 6,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар саарын 04-ний өдөр буцааж төлсөн гэж тайлбарлаж байх ба түүний ХААН банкны 5037237953 тоот данснаас нэхэмжлэгчийн ХААН банкны 5076211951 тоот данс руу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 6,050,000 төгрөгийг Даваа-с баярлалаа гэх утгаар шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо дээрх 6,050,000 төгрөгийг хариуцагч хувийн хэрэгцээндээ компанийн тоног төхөөрөмжийг түрээслэсэн түрээсийн төлбөр гэсэн байх боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

6. Талууд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь 2018 оны 12 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан бөгөөд энэ үеэс эхэлж нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардаж эхэлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн үүргээ биелүүлэх ёстой 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан байна. Иймээс зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Дээр дурьдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 286,821 төгрөг, хариуцагчийн төлсөн 119,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТОООХ: Шүүх талуудын хооронд ИХ-ийн 281.р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтуудыг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хөөх хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан. Шүүх үүнд зөв дүгнэлт хийсэн. ИХ-ийн 282.283.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хэзээ буцаан төлөх талаар харилцан тохиролцоогүй. Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх эрхтэй. Нямдаваа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018.12-р сард гаргасан. Ингээд нэхэмжлэгч зээлийн буцаан шаардаж эхэлсэн. Үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Иймээс зээлийг буцаан төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд талуудын аль алиных нь дансны хуулга, компанийн санхүүгийн тайлан зэргийг үндэслэн 2015.11.11-ний өдрөөс 2015.12.18-ны өдрийн хооронд 12,280,000 төгрөг, 2018.3.27-ны өдрийн 100,000 төгрөг эдгээрийг тухайн үед гарч байсан зарлагын бусад баримтуудтай харьцуулан дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, миний байшин нэртэй сэтгүүлийн мөнгө кореэ стандарт компанид төлсөн 4,950,000 төгрөг, шатахууны зардлын 594200 төгрөгийг тус тус хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 6 сая төгрөг зээлүүлсэн зээлийн харилцаа үүссэн үүнийг буцаан төлсөн болох нь 2018.7.4-ний өдөр буцаан төлсөн 6,050,000 төгрөгийн гүйлгээний утгаас зээл төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. хариуцагч нь зуслангын байшин барихдаа компанийн техник хэрэгсэл болох автомашин, тоног төхөөрөмж ашигласан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.