Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2019/00006

 

 

******* ******* ******* ******* газрын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00603/И

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, ******* ******* ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй *******т холбогдох Эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 522.611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...******* нь цагдаагийн *******т эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 30/107 тоот төлбөрийн нэхэмжлэл болон хувцасны тайлан ирүүлж эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 5522.611 төгрөг гарсан. Уг төлбөрийг төлөөгүй байгаа тул төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа... Миний бие ******* албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу хувцсаа хураалгасан. ******* албаны тухай хуульд албанаас чөлөөлөгдсөн бол хувцасны үнийг төлнө гэж заагаагүй тул миний бие уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

  ******* ******* ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийдвэрээр:

  -Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар *******оос 522.611 төгрөг гаргуулан ******* ******* ******* ******* *******т олгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас 522.611 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,328 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* газрын нэхэмжлэлтэй ******* миний биед холбогдох 522.611 төгрөг гаргуулах тухай хэргийг шүүх шийдвэрлэхдээ ******* албаны тухай хууль, ******* байгууллагын үйл ажиллагаанаас журмыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь миний бие ******* албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр ******* албан хаагч биш болсон. Хоёрт, албанаас чөлөөлөгдсөний дараа хувцсыг бүрэн хүлээлгэн өгсөн мөн цагдаагийн албан хаагчийг дүрэмт хувцсаар хангах нь ******* байгууллагын үүрэг байсаар байтал Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хувцасны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хариуцагч *******т холбогдуулан эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 522.611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийн хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг судлан үзвэл: Хариуцагч ******* нь ******* аймгийн ******* *******т эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр цагдаагаар ажиллаж байхдаа хэрэглэж байсан дүрэмт хувцасыг ******* албаны тухай хуульд заасны дагуу буцаан хураалгасан байна.

Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөр төлөх үүрэгтэй хэмээн тайлбарладаг боловч хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь хэзээ ажлаас чөлөөлөгдсөн, дүрэмт хувцасны үнэлгээ болон түүний эдлэж байсан дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг хэрхэн тооцоосон талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой маргаан үүссэн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* ******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.328 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 ******* хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН