| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2018/00038/И |
| Дугаар | 208/МА2019/00008 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 208/МА2019/00008
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 150/2018/00038/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч:
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******
Прокурор Н.Бадам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай *******ийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* ******* ******* ******* холбогдох Түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* би ******* сумын Засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн ******* ******* албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. ******* нь асуудал шийдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай ыг манай байгууллага нь албан хаагчаа луулах зорилгоор түрээсэлье гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай ыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээсэлье" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд нэг сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016 оны 08 сарын 11-нд очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр Иргэн ******* би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед Дарга *******, Нягтлан бодогч Бямбадорж нар нь "Нэг cap сунгачихаач, одоо 300.000 /гурван зуун мянган төгрөг/ өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7.200.000 /Долоон сая хоёр зуун мянган төгрөг/-ийг төлье гээд байсан. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан юм. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга болох *******той уулзаж байхад манай гэр бүлийн хүн , барилгын даамал нар нь хамт очсон байсан. Тэр хоёрт хашаагаа нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэхээр боллоо гэдгээ хэлж байсан. Хашаа буулгасан өдөр Дарханы ангиас нэмэгдэж 2 ширхэг машин, 4 хянагч ирж байсан. *******оос буюу ******* ******* хэсгээс 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд "Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6.000.000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу *******лэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Иргэн *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэсэг ******* сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр ны урд талд конторын зориулалттай барилга барихаар 900 м2 газар эзэмших эрх авч гэрчилгээг гаргуулсан. ХХК нь манай газрыг хамруулан хашаа барьсан тул хашаагаа буулгахыг тухайн үеийн даамал гэх хүнд болон засаг даргад мэдэгдсэн. Тус компанийн захирал ******* гэдэг хүнтэй утсаар ярихад наад газрыг чинь манайх авсан. Чи яаж ч чадахгүй. Би мөнгөтэй хүн гэх зүйлс хэлж байсан. Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад газар чөлөөлүүлэх тухай албан тоотоор хүргүүлсэн. Түрээсийн талаар захирал *******той хэлцэл хийсэн зүйл байхгүй. 1500000 төгрөгөөр хашаа түрээслэх боломж ч байгаагүй. Төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр барилга барьсан. Бүх зүйл албан ёсны бичгээр гэрээ байгуулан удирдах газраас шийдэж барилгын ажил явагдсан. Тухайн үед гэр болон вагончиг түрээслэж гэрээ байгуулан Ерөнхий газарт хүргүүлэн мөнгийг шийдүүлж түрээслэгч нарт шилжүүлж байсан. Хашаанд дайрч ороод юм хийлээ гэж энэ хүн цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан өдөр нь хашаа болон эд зүйлсээ авахыг шаардаж байсан.
Манаач нь цалингаа аваагүй удаж байгаа конторын ыг би өрөндөө авна та нар түр лаж болно гэсэн юм билээ. Энэ хүн түрээс нэхэх битгий хэл үзэгдэж ч байгаагүй. хайрхан ХХК-ний манаач нь удахгүй нүүсэн бөгөөд би мөнгөндөө энийг ч авна гэх зэргээр байнга хүмүүс ирж бид эд зүйлсийг нь хамгаалж байсан. Та нар *******ыгоо дагуулж ирээд юмыг нь ав гэхээр тэр хүн чинь олдохгүй байна та нар олж өг гэж шаарддаг байсан. ХХК-ний захирал *******той ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй болно гэжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай *******ээр:
-Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 288 дүгээр зүйлийн 288.2.3-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* ******* ******* хэсгээс 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож,
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* ******* ******* хэсгээс 110950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор *******лэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэснийг бид хууль зөрчсөн гэж үзэн давж заалдаж гомдол гаргасан. Учир нь бид ******* гэдэг хүнтэй ямар ч гэрээ түрээсийн асуудал яриагүй, ШШГХэсэг нь төрийн байгууллага бөгөөд аливаа үйл ажиллагаа тэр дундаа санхүү мөнгөтэй холбоотой асуудал заавал бичгээр хийгддэг. Гэтэл энэ хүн аман гэрээ байгуулсан, би хөлслөхөөр ярьсан гэх мэтээр гүтгэлэгийн чанартай зүйл ярьж -Төр ямар хамаатай юм хувь хүн хохирч байна төрөөс мөнгө гаргахад та нараас юу гардаг юм гэж зүтгэж байна.
Сарын 1.500.000-2.000.000 төгрөг нь хаанахын ханш юм, энэ хүн үүнийгээ хэлдэггүй. Манай байгууллага нь 2011 онд бүхий конторын барилга барихаар одоогийн барилга байгаа газрыг авсан. Хөрөнгө оруулалт төсөв, санхүүгийн асуудлаас болж барилгын ажил хойшлогдсон байсан. Гэтэл ******* манай газар дээр хашаа барьж эхэлсэн энэ үеэс нь бид хашааг буулгах талаар удаа дараа хэлж Засаг даргад мэдэгдэж улмаар газрын маргаан үүссэн. Манай барилга эхлэх хугацаа болж бид ажлаа эхэлсэн. Энэ хүн орон сууц барина гээд маш олон хүнээс урьдчилгаа авсан байдаг.Барилга барих зорилгогүй зөвхөн хүмүүсээс мөнгө авахад итгэл төрүүлэх үүднээс хашаа барьсан. Тухайн үед хашаагаа буулгаж авахаар хүмүүс булаацалдах, мөнгөө нэхэх зэргээр хэл ам ихтэй байсан учраас энэ хүн зугтаж алга болсон. Манай байгууллага дээр өдөр бүр хүмүүс ирж мөнгөө нэхдэг. ******* олдохгүй байна, угсаа салгасан байна, та нар олж өг гэж байнга төвөг учруулдаг байсан. Тэнд байсан эд зүйлсээ авна гэсээр 3 сар эдний хөрөнгийг бид хамгаалж байсан. 2017 оны 5 сард Захиргааны хэргийн шүүхийн ******* гарсан. Би танайхаас хашааны мөнгө нэхмээр байна. Даанч тухайн үед гэрээ хийгээгүй, та нартай яриагүй, баримтгүй болохоор аргагүй болчихлоо гэж ярьж явсан гэтэл одоо хашааны түрээс гээд нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *******ын хэрэгт асуугдсан гэрчүүд гэх хүмүүс нь өөрийнх нь хамаатан садан, ажилчид байгаа юм. *******ын өөртөө ашигтай байдлаар нотлох баримт гаргасан үүнийг шүүх үнэлж ******* гаргасан тул уг *******ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн эрх ашиг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр төрийн байгууллагын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд ямар ч түрээсийн гэрээ яригдаагүй энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байгаа. ******* сум дахь ******* ******* ******* хэсгийн эзэмшлийн газар дээр ******* хашаа барьсан түүнээс болж газрын маргаан гарч шүүхээр шийдүүлсэн. ******* нь гэрээг амаар байгуулсан гэж түрээсийн төлбөр нэхэмжилдэг. Төрийн байгууллага тодорхой төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Төсвөө тайлагнахын тулд гэрээг амаар байгуулах ямар ч боломжгүй. Гэтэл шүүх зохигчдын хооронд гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэсэн нь шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа тул шүүхийн *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн ******* үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ******* ******* гүйцэтгэлийн хэсэг миний барьсан хашааг 4 сар ашигласан. Анх бид хашаагаа авах гээд ирэхэд манайд хашаагаа түрээсэлчих сарын 1.500.000 төгрөг өгнө гэж ам гэрээг Шийдвэр гүйцэтгэлийн ахлах ******* надтай тохиролцсон байгуулсан үүнийгээ одоо үгүйсгээд байна. Тэгээд бид 4 сар хашаагаа ашиглуулсан. Үүнийг манай ажилчид гэрчилсэн. Гэрээг амаар байгуулж болно. Иргэний хуульд амаар гэрээ байгуулж болохоор заасан. Би гэрээний дагуу хөлсөө нэхэмжилж байгаа. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* ******* хэсэгт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд барилга барих газрыг тусгаарласан төмрөн хийц бүхий хашааг ашиглах талаар гэрээ байгуулсан эсэх талаар маргаан үүссэн байна.
Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нотлох баримт бүрдүүлэх үүднээс хариуцагч байгууллагын барилга барих төсөвт тусгагдсан хашаа барих зардал-ын хэмжээгээр хашаа ашиглуулсны хөлсөө тодорхойлохын тулд Сэлэнгэ аймаг ******* сум дахь шүүхийн Шийдвэр ******* хэлтсийн албан контор, цагдан ны барилгын төсвийн задаргааг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 726 дугаартай захирамжаар барилгын төсвийг гаргаж өгөхийг хариуцагч байгууллагад даалгажээ.
Хэргийн 98-99 хуудсанд барилгын материалын тооцоо гэсэн хоёр хуудас материал хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэснийг тус тус зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар бүхий баримт шүүхэд ирүүлсэн байхад шүүх тус баримтыг хүлээн авч улмаар хэрэг хянан *******лэхдээ тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн ******* дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаартай *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан *******лэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь ******* зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН