Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01544

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01544

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02676 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МО- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,036,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь

1.1.         Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,036,345 төгрөгийг МО- ХХК-аас гаргуулахаар шаардсан.

Талууд 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр МО- ХХК-тай барилгын засварын ажил хийх Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин ажил гүйцэтгэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан.

Гэрээнд заасны дагуу засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн боловч МО- ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 34,923,942 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул шүүхэд хандан

2020 оны 12 дугаарр сарын 17-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл

2021 оны 5 дугаар сард хариуцагч МО- ХХК-ны зүгээс нэхэмжпэлээ татаад авчих гэрээгээ дүгнээд төлбөрийг чинь барагдуулчихъя гэсэн тул нэхэмжпэлээ татан авсан.

Хариуцагч талын зүгээс дахин багахан хэмжээний засварыг хийж өгвөл шууд мөнгийг чинь төлж барагдуулна гэсэн тул арга буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэн уг протоколын дагуу үлдэгдэл засварыг хийж дуусгасан. Гэтэл хариуцагч талын зүгээс 14,036,345 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалгын дагуу Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний Хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв дээврийг шинэчлэн засварлах, №1/3-ж-14 дугаарт нэмэлт гэрээгээр тус барилгын баруун талын 1,460 мкв дээврийн засварын ажлыг тус тус чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр болж талууд хоорондын харилцаа үүссэн. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар ажлын гүйцэтгэлийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэсэн байх шаардлагатай гэсэн. Гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч талаас нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Гэрээний дагуу ажпыг хүлззн авахад хийж гүйцэтгэсэн ажил хагас дутуу, шаардлагад нийцэхээргүй өнгө үзэмж чанар стандартын доголдолтой эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс ажлыг хүлээж аваагүй.

Эдгээр ажпыг хийж дуусгаж байж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу гэрээт ажил дуусч актаар хүлээлцсэний дараагаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжпэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үндэслэлээр үр дүнгүй хийсэн ажпаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзаж дахин ажлаа хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж ажпын гэрээг дүгнэсэн. Уг протоколаар засварлах шаардлагатай ажлуудыг талууд хэлэлцэн тохиролцож үлдэгдэл ажпаа хийж гүйцэтгэж өгнө гэж итгэн манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн. Протоколд гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажпыг засварлан дуусаж талууд байлцан гүйцэтгэлийн акт үйлдсэний дараагаар үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцсон боловч М- ХХК нь өмнөх ажлын адил гүйцэтгэсэн ажил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй хаяаад явсан байдаг.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МО- ХХК-аас 14,036,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МО- ХХК-аас 228,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан зарласан. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутаар хойшлуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаанд ирэхэд хэргийг 10 цаг 30 минутад шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны зарыг 13 цаг 30 минутад гэж тэмдэглэж авсан, шүүх хуралдаан хойшлуулах захирамжид хурлыг 13 цаг 30 минут гэж хойшлуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамжаа хүчингүй болгоно гэсэн боловч захирамжаа хүчингүй болгоогүй байгаа нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна.

Шүүх хуралдааны товыг өөрчилсөн бол хариуцагч талд мэдэгдэх хуудас хүргүүлж албан ёсны дагуу хурлын товыг мэдэгдэх байсан.

2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах байсан бөгөөд хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хөндөж, шүүх хуралдаанд оролцох боломжийг минь хязгаарласан.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны бичлэгтэй танилцах, хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй, шүүхийн байранд ирж танилцах боломжтой гэсэн. Бичлэгтэй танилцахад дүрстэй боловч дуугүй бичигдсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах" гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжпэгч нэхэмжпэлээсээ татгалзсан"-тай адил утгаар, нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэхээр байна.

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ татан авсан мөртлөө дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн.

Гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээний дагуу ажлыг хүлээн авахад хийж гүйцэтгэсэн ажил хагас дутуу, гэрээт ажлын тавигдах шаардлагад нийцэхээргүй өнгө үзэмж чанар стандартын доголдолтой эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс ажлыг хүлээж аваагүй.

Дээр дурдсан ажлыг хийж дуусгаж байж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2т заасны дагуу гэрээт ажил дуусч актаар хүлээлцсэний дараагаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон.

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж ажлын гэрээг дүгнэн, үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэж өгнө гэж тохиролцон манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

МО- ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Н оролцдог байсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд 30 минут хариуцагч талыг хүлээсэн. Хэргийг татаж авсан үндэслэл нь хариуцагч талаас харилцан тохиролцож, төлбөрөө төлье, та нар үлдсэн ажлаа дуусгачих гэж хэлсэн тул бид заавал шүүхийн журмаар явах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд татгалзаагүй хэргийг татан авсан. Учир нь хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөхгүй бол би дахин нэхэмжлэл гаргана гэж шүүх хуралдааны явцад тайлбарлан, нэхэмжлэлийг татан авсан. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч нь

1. Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,036,345 төгрөгийг МО- ХХК-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах баримт авагджээ.Үүнд:

2.а. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1/3-ж-16 тоот ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв дээврийг шинэчлэн засварлах засварын ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 30,133,889 төгрөг төлөх, засварын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд хийхээр, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/3-ж-21 тоот нэмэлт гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь баруун талын 1460 м.кв дээврийн засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 28,072,691 төгрөг төлөх, засварын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд хийхээр тус тус тохиролцжээ. /хх8, 12/

 

2.б. Талууд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтаар ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээг дүгнэж протокол үйлдэн, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс зүүн баруун талын жигүүр дээврийн залгаас заадсууд нийтээрээ хөндийрсөн, дээврийн голын өндөр хэсгийн баруун зүүн талын жигүүр оёор уулзвар дээр хийгдсэн будаг хөндийрсөн, голын дээврийн зүүн талын хэсгийн усны хаялга салж унасан, торнууд дээр будагны үе зарим хэсгээрээ дутуу хийгдэж тор ил гарч жигд бүрхэгдээгүй байсныг баталгаажуулсан. /хх13/

 

2.в. Нэхэмжлэгч дээрх протоколын дагуу уг доголдлыг бороо орохгүй 7 хоногт засахаар хариуцагчтай харилцан тохиролцсон, протоколд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,066,940 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсны дагуу нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5114140603 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр МО- 125 зүүн дээвэр засвар үлдэгдэл гүйлгээний утгаар 15,066,940 төгрөгийн орлого хийжээ. /хх15/

 

3. Талууд дараах асуудлаар маргаантай байна. Үүнд.

Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн протоколын дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 14,036,345 төгрөгийг ажлаа бүрэн гүйцэтгэсэн үндэслэлээр шаардсан, хариуцагч нь дээрх ажлыг хийж гүйцэтгээгүй, хаяад явсан, доголдолтой гүйцэтгэсэн талаар маргажээ.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг талууд өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй юм.

 

Хамааралтай эсэх нь тодорхойгүй 3 ширхэг фото зургаас өөр баримтгүй байхад ажлын хөлс 14,036,345 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Онолын хувьд нотлох баримт хангалттай хүрэлцэхүйц байхаас гадна шүүх хэргийн үйл баримтыг тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

 

Ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдох бөгөөд энэ байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслүүдээр нотлох юм. Ажлын үр дүнд доголдол илэрсэн гэж үзэж байгаа бол доголдолтой холбоотой нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

 

Хийж гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээ тодорхойгүй, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ажлыг хүлээлгэн өгсөн эсэх, доголдлын талаар шаардлага гаргаж байсан баримт буй эсэх үйл баримт тодорхойгүй, тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

 

Хариуцагч нь хуралдааны товд гарын үсэг зурсан байх тул анхан шатны шүүх товлосноос өөр цагт хуралдааныг явуулсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Мөн хариуцагчийн нэхэмжлэгч тухайн асуудлаархи нэхэмжлэлээ өмнө нь татан авсан тул шүүхэд дахин хандах эрхгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч өмнөх нэхэмжлэлээ шүүхээс татан авснаас хойш талуудын байгуулсан протоколын дагуу нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,132 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД