Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 203/МА2022/00010

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр Дугаар 203/МА2022/00010 Даланзадгад сум

 

 

 

*******йн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 143/ШШ2021/00027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

*******,*******,*******,******* тоот байрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Өмнөговь аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхрын 06 тоот 54 кв байрыг чөлөөлүүлэх тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл:

2008 онд ******* нь өөр нутгаас томилогдож ирсэн алба хаагчдыг алба хааж байх хугацаанд нь байрлуулж амьдруулах зориулалтаар албан тушаалын 20 айлын орон сууц-ыг бариулж, 2009 онд ашиглалтад оруулсан.

Гэтэл ******* нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/872 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан ч өнөөдрийг хүртэл албаны байрыг суллаж өгөөгүй.

******* нь Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ын 2.3-д заасныг зөрчиж байх тул тус орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга

Тухайн байрыг Зэвсэгт хүчний 124 дугаар ангийн 148 дугаар салбарт ажиллаж байхад тус салбарын нэрээр надад өгсөн. Тэтгэвэрт гарахдаа байрны талаар асуухад тухайн байрыг хувьчилж авахад татгалзах зүйлгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл 167 дугаар анги байрыг нэхэмжлэх ёсгүй гэжээ.

 

3. ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******йн *******д холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн*******ын*******,******* тоот 54 мкв байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******йн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдол, болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ын 2.3-д заасны дагуу цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууц-ыг ашиглагч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг ашиглах, өөр нэгтгэл, анги, байгууллагад шилжих, цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарсан тохиолдолд ашиглаж байгаа орон сууцаа ашиглалтын зөрчилгүйгээр тухайн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад хүлээлгэх өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Тэр байр манай ангийн эзэмшил дээр байдаг байр юм. 148 дугаар ангийн захирагч одоо байргүй, түрээсийн байранд амьдарч байгаа. Манайхыг байраа гаргаж өгөхийг хүсэж байгаа. гэв.

 

5. Хариуцагч *******ы тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

167 дугаар ангийн байр биш. Энэ байр баригдахад 148 дугаар ангид 2 квот өгсөн. ******* дарга 2018 онд ирсэн байраа маш их нэхэж байгаад больсон. Би ч уулзсан. Яаманд ч хэлж байсан. Одоо ******* дарга 2 давхар орон сууцанд амьдарч байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн.

2. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******д холбогдуулан Өмнөговь аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхрын 06 тоот 54 мкв байрыг чөлөөлүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...уг орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшлийн байр биш гэж маргасан байна.

4. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эрх зүйн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалт нь шаардах эрхийн үндэслэл гэж үзвэл маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан байх шинж тогтоогдсон байх, эсхүл шаардах эрхгүй гэж үзвэл дээрх шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхыг ойлгоно.

Аль ч тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох нь хуульд нийцнэ.

Шүүх маргааны зүйлийг хариуцагчийн эзэмшиж, ашиглаж буй орон сууц нь аль анги, нэгтгэлийн өмчлөлийнх эсэх талаар байна гэж тодорхойлж, талуудын хооронд байгуулагдсан албаны орон сууц эзэмших ашиглах гэрээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй гэж дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн талаар маргаан үүсгэсэн ба шүүх тайлбарын үндэслэлд тулгуурлан талууд, анги нэгтгэл гэдэгт ямар ямар этгээдийг нэрлэж байгааг тогтоогоогүй байх тул шүүхийг нэхэмжлэгчийн болон хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

6. Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газар улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/34 дугаартай албан шаардлага, хариуцагчаас гаргаж өгсөн Д.Баасансүрэнгийн тодорхойлолт зэргийг хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно гэж шийдвэртээ заажээ.

Хэрэгт Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 0179407 дугаартай, нэгж талбарын 150502619 дугаартай гэрчилгээ 03, 06, 22, 51, 52 дугаар хуудсанд 5 дахин, 9049169 дүгээр регистрийн дугаартай *******йн нэгж талбарын 4608002619 дугаартай, эзэмшил газрын кадастрын зураг 05, 06, 50, 51 дугаар хуудсанд 4 дахин, Аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 231 тоот захирамжийн II хавсралт буюу Хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, хугацаа гэсэн хүснэгт 04, 47 дугаар хуудсанд 2 дахин, Аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 231 тоот захирамжийн хуулбар 35, 47 дугаар хуудсанд 2 удаа, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/872 дугаартай тушаал 08, 48 дугаар хуудсанд 2 удаа, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай албан бичиг 25, 46 дугаар хуудсанд 2 дахин, 20 айлын орон сууцны зураг гэх зураг 07, 49 дүгээр хуудсуудад 2 дахин авагдсан. Эдгээр нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу бичигдээгүй гэж үзэв.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг боломжтой хугацаагаар явуулж, хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт нэг агуулга бүхий мэдээлэл авагдсан нотлох баримтуудыг олон дахин цуглуулж, цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаас гарсан шийдвэртээ нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж буй нь шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шаардлага татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь хангалттай тайлбарлан өгсөн гэхэд эргэлзээ үүсгэж байх тул шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

7. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т зааснаар Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан хуралдааны 05 дугаар тогтоолоор Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам ыг баталсан.

Шүүх бүр дээрх нийтлэг журмыг үндэслэн тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т зааснаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах ёстой.

Өөрөөр хэлбэл, хууль, хуульд үндэслэн гарсан журамд нийцүүлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүгчид урьдчилан мэдэх боломжгүй байдлаар сугалаагаар хуваарилагдаж, ийнхүү хэрэг хуваарилагдсан тухай шийдвэрийг Ерөнхий шүүгч захирамж гарган албажуулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасантай нийцнэ гэж үзнэ.

Дээрх нэхэмжлэл нь тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүгч Б.Отгонсүрэнд хуваарилсан гэх баримт, шийдвэр хэрэгт авагдаагүй тул шүүгчээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Хэргийг хянан шийдвэрлэх гэдэг нь зөвхөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны ажиллагаа биш бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг бүхэлд нь ойлгох тул шүүгч өөрт хуваарилагдаагүй хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3, 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 143/ШШ2021/00027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2.  ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШЗ2022/00373 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ