Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор, тэдний өмгөөлөгч Т.Баасанжаргал,

хохирогч В.Өнөрзул, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Чадраабалын Баярсайхан, Боржигон овгийн Чадраабалын Болорхатан, Боржигон овгийн Гантулгын Сондор нарт холбогдох эрүүгийн 1734001350081 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Баян сум Цавчир 3 дугаар баг Цагаан голын 19-2 тоотод оршин суух, ШШГЕГ-ын харъяа хорих 415 дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чадраабалын Баярсайхан /РД:НВ75060116/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1972 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Багануур дүүрэг хаалттай 427 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтай, Төв аймаг Баян сум Цавчир 3 дугаар баг Цагаан голын 22-1 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чадраабалын Болорхатан /РД:НВ72013010/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан , Багануур дүүрэг 1 дүгээр хороо 23-18 тоотод оршин суух хаягтай, ХААИС-ийн эдийн засаг марктенгийн 4 дүгээр курсын оюутан, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гантулгын Сондор /РД: УЮ96010109/,

                                         

 

                                               Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Баярсахайн, Ч.Болорхатан, Г.Сондор нар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Баян сумын нутагт Цагаан голын 22-1 тоотод оршин суух Ч.Болорхатаны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас В.Өнөрзултай маргалдаж улмаар бүлэглэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт гэх хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Баярсайханы:

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний ажилладаг хорих ангид хоригдлуудын дунд зохион байгуулдаг зуны спирткад тэмцээн болсон. Тэгээд тэмцээн дуусгаад орой 19 цаг 20 минутанд гэртээ ирсэн. Тэр орой Багануураас дүү нар амралтаараа ирсэн байсан. Тэгээд Ч.Болорхатан ах ганцаараа байдаг болохоор тэнд манайхан бүгд цуглараад ярьж хөөрөөд байж байтал 19 цаг 30 минутын үед гэрийн гадаа В.Өнөрзул машинтайгаа хоёр залуугийн хамт ирсэн. Тэгээд үүдэнд гичий гэж хашгирсан дуу гадна сонсогдсон. Манай дүү Г.Сондор үүдэнд утсаа оролдоод сууж байсан. Тэгээд  гэрт орж ирээд муусайн юмнууд гээд гэр орон онгичоод гал зуухны өрөөнд нь юм ухаж, онгичоод, жижиг өрөөнд нь орж бас онгичож байснаа орны дэрэн доороос эрүүл мэндийн дэвтэр гаргаж ирээд хаях гэж байхад нь та яаж байгаан гээд шүүрч авсан. Тэгээд юм яриагүй байж байхад Ч.Баярсайхан гэж гуйлгачин биз дээ идэх хоолгүй гуйлгачин гээд байсан. Тэгээд галзууханд ороод халуун тогоог нь шүүрээд авсан чинь Ч.Болорхатан ах наадах чинь минийх гэсэн. Тухайн үед хоёр дүү нь үүдэнд зогсож байсан. Тэгээд гэрээс гарч яваад дүү нартайгаа машинд нь суугаад явсан. Би 3 охинтой эмэгтэй хүнд гар хүрэх нь битгий хэл хэрэлдэж үзээгүй. Намайг энгэж хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. Манай байгууллагын дарга нар намайг ямар зантай хүн гэдгийг мэднэ. В.Өнөрзул манай ахаас юм салгах гээд ах дүү нарыг ийм байдалд хүргэж байгаад би харамсаж байна. Би энэ хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлсээр яваа. Иймд үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Болорхатаны:

2017 оны 07 дүгээр сарын 24-ний өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан. Тэр өдөр манай анги дээр төрийн бус байгуулагын 2 автобустай Солонгосчуудын авчиран хоригдлуудын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Тэгээд манай ээлж бүүр оройтож 19 цагт буусан. Тэгэхэд В.Өнөрзул хоёулаа цуг явъя гээд ангийн үүдэнд машинтай хүлээж сууж байгаад цуг явсан. Тэгээд цуг явж байгаад замдаа хээр зогсоод усны саванд хийчихсэн архи гаргаж ирсэн. Тэрнээс нь би шижиглээд уугаагүй. Би дүү нар ирсэн байна гэж хэлээд засмал дээр буугаад гэртээ ирэхэд манай дүү нар Багануураас амраад ирчихсэн хоол хийгээд сууцгааж байсан. Гэтэл В.Өнөрзул гадаа сууж байсан Г.Сондор дүүг гичий гээд дуудаад орж ирээд хашгирч орилоод байхаар нь би өөрийнх нь аргыг өөрт нь хэрэглэсэн. Мөн манай ангийн дарга цэрэг нартай муудалцахаараа надад бичлэг нь байгаа гэдэг. Тэгээд би дүү нартаа хэлээд бүгд утсандаа хашигчаад гуагчаад байгаа бичлэгийг нь авсан. Манайд орж ирээд гаран гартал нь бичлэг хийсэн. Тэгээд гэрээс гарч яваад иргэж орж ирээгүй. Гэртээ дүү нартай байж байсан манай ангийн хоёр төлөөлөгч ирээд юу болоод байгаа юм В.Өнөрзул дэд дарга руу утсаар ярьсан байна гэсэн. Тэгээд бид нар хийсэн бичлэгээ үзүүлсэн. Тэгээд манай ажлын хоёр залуу дарга руу яриад зодоон болоогүй юм байна гэж хэлсэн. Би В.Өнөрзулыг гайхаж байна. Би энэ хүнтэй муудах шаардлага байгаагүй, энэ хүн надаар оролдсон бол яая гэхэв. Тэгтэл хоёр дүүг маань сургуульд сурдаг дүүг маань энэ хэрэгт оруулсан. Энэ хүн бол ажиллаж байгаа байгууллагтаа ч гэсэн нэр хүнд муутай. Энэ хүн үнэхээр хэтэрхий хүнийг гүтгэж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Сондорын:

2017 оны 07 дүгээр сарын 21-нд би Улаанбаатар хотоос Баян суманд ганцаараа очсон. Тэгээд Ч.Болорхатан ахынд очиход гэр нь цоожтой цонхоор нь харахад Ч.Болорхатан ах ганцаараа орон дээрээ унтаж байсан. Ч.Баярсайхан ахынд орой 18 цаг хүртэл байж байгаад Ч.Болорхатан ахын цонхоор нь харахад В.Өнөрзул эгчийн машин ирчихсэн байхаар нь би Ч.Баярсайхан ахын 3 хүүхэдтэй Хүслэн, Отгонгэрэл, Энхгэрэл зэргийг дагуулаад ороод сайн байна уу гээд В.Өнөрзул эгчтэй мэндэлсэн чинь дууграагүй.  түмпэн, шанага, түчигнүүлээд онц юм яриагүй. Угаасаа танилцаж ч амжаагүй танихгүй хүн байсан. Тэгээд Ч.Болорхатан ахтай ойр зуурын юм яриад байж байсан. Тэгээд банкны картаа түр өгөөч мөнгө гуйвуулаад АТМ-ээс авах гэсэн юм гэхэд В.Өнөрзулд байгаа надад карт байхгүй гэсэн. Тэгээд В.Өнөрзулаас картыг нь асуухад элдэв бусаар хараагаад уурлаад ийш тийшээ босч юм аа онгичоод байхад нь Ч.Болорхатан ахын даралт ихэсээд тэгээд гарахдаа хамаг юм аа онгичиж байгаад Ч.Болорхатан ахын угаалгын машиныг авч гарах гэхлээр нь би манай ахын угаалгын машин гэж хэлтэл намайг түлхээд хаалга мөргүүлээд яваад өгсөн. Төд удалгүй манай аав ээж Багануураас ирсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Ч.Болохатан ахын гэрийн үүдэнд  утсаараа оролдоод сууж байхад В.Өнөрзул эгч 2 залуу дагуулчихсан машинтайгаа ирсэн. Би өмнө нь жаахан эвгүй харьцсан болохоор өөрөөсөө эгч хүнтэй гэж бодоод санаа зовоод сууж байхад шатны хажуугаар гарахдаа гичий минь гэж хэлээд орилоод гарсан. Тэгж орилж байхад нь манай аав, ээж Ч.Болорхатан ах, Батцэцэг эгч бөөнөөрөө байсан. Тэгээд араас нь ороход орилолдоон болоод В.Өнөрзул эгч энд тэнд юм ухаж, онгичоод байхад манайхан бүгд буйдан дээр сууж байсан. Тэгээд Ч.Болорхатан ахын бичиг баримтыг авсан бид нар бүгдээрээ ямар ч гар хүрээгүй утсаараа бичлэг хийсэн. Тэгээд бичлэг хийж эхэлснээс хойш гэнэт намайг цохисон гэж орилсон. Хамт ирсэн 2 залуугаас нь яах гэж ирсэн юм гэсэн чинь юу ч яриагүй дүү нь гэж хэлсэн. Тэгээд бусниулж бусниулж байгаад тэр чигээрээ явсан. Эргэж орж ирээгүй. Би цэргийн хүнийг дийлэх чаддалгүй, эмчийн хяналтанд байдаг гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч В.Өнөрзулын:

Би Ч.Болорхатантай хамт ажиллаад хоёр гурван жил болсон. Манай байгууллгад 5 үе дамжсан хамаатан садангууд ажилладаг. Манай Майнтын хорих ангийн ажилчдын 80 хувь хамаатан садан хүмүүс байдаг. Тэгээд намайг анх ажиллахаар очиход тоглоом шоглоомоор Ч.Болорхатантай нийлүүлнэ гэдэг байсан. Ч.Болорхатан манай гэрт хоёр гурван удаа ирээд надад хөөгдөж байсан.  Тэгээд намайг хөөдөг гээд байхлаар нь би хүмүүс буруугаар ойлгох байх гэж бодоод би Ч.Болорхатантай утсаар яриад чи манайд битгий ирээрэй би өөрөө очиж уулзъя гэж хэлсэн. Тэгээд би нэг удаа гэрт нь очоод түүнээс хойш бид хоёр хэл амаа ололцоод гэр орноо тохижуулъя, зээл авч гэр орноо янзалъя гэсэн. Гэр нь үнэхээр өрөвдөлтэй байсан. Манай байгууллагын дарга нар ч гэсэн өдий насалтлаа ганц бие гэж хэлдэг байсан. Ч.Болорхатан эмэгтэй хүнд муухай зан гаргадаг юм шиг байна лээ би тэгэхдээ нүдээр үзээгүй байсан. Ч.Болорхатан олон дүү нартай, дүү нар нь Ч.Болорхатангаар зээл авахуулах гээд байдаг. Г.Сондор нь хойд эцэгтэй Ч.Болорхатангаар сургалтын төлбөрөө төлүүлдэг юм байна лээ. Би Ч.Болорхатантай 2017 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэг гэрт орсон.  Ч.Болорхатан архийг бол замбараагүй уудаг боловч манай ажлынхан хамаатан садан учраас алдаа дутагдлыг нь дарж сайн талыг нь ярьдаг. Манай ерөнхий газар бол манай байгууллагыг хамаатан садангаараа ажилладаг гэдгийг мэднэ. Би Ч.Болорхатантай хамтран амьдарч байсан. Тэгээд зээл авах гэхлээр зээл нь бүтдэггүй, тэгээд наадам болох гээд байсан, дүү нар ирэх гээд байна гэсэн. Тэгээд би хүнээс гуйгаад 6.000.000 гаран төгрөгийн тавилга гэрт нь авч тавьсан. Үүнээс болж хэрүүл болсон, хамаатан садангууд нь ойр ойрхон ирээд байсан. Зээл авах банкны материал нь миний машинд байсан чинь тэрийгээ булааж аваад миний машинаас буусан. Банк 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажил цуглахаар ирээрэй гэсэн боловч Ч.Болорхатан очихгүй гээд үүнээс болоод хэрүүл гарсан. Тэгээд би үнэхээр бүтэхгүй хүн юм байна гээд гэрт нь очиж ойр зуурын юмаа авъя гэж бодсон.  2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Г.Сондор нь ирээд намайг муу муухайгаар хэлсэн, бичлэг нь надад байгаа. Тэгээд хамаг гайгүй тавилгийг нь өөрсдөө авчихаад муухан юмыг нь гаргаж хаясан. Тэгээд би хот руу гэртээ харьж амарчихаад 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хоёр дүүтэйгээ хамт ирсэн. Би өөрийнхөө хуучин амьдарч байсан байр луу өөрийнхөө ойр зуурын юмыг нүүлгэх, тавилгаа авч зарахыг нь зарж мөнгө төгрөгийг нь олж авъя гэж бодоод хамаатныхаа дүүг гуйгаад дүү маань би ганцаараа дийлэхгүй учраас гээд нэг найзтайгаа хамт ирсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг өнгөрөөгөөд Ч.Болорхатанд хэлээд зээл чинь бүтэхгүй байна гээд машиндаа суулгаад асуусан чинь дүү нар маань ирсэн, сургалтын төлбөр гээд муухай аашлаад байна гээд миний зээл бүтэхгүй юм байна гэж хэлээд машинаас буухдаа банкны бичгээ аваад буусан. Тэгээд хоёр дүүтэйгээ хамт Ч.Болорхатангийн гэрт нь очсон чинь Г.Сондор үүдэнд шатан дээр сууж байсан. Тэгээд намайг шулмас авгай яах гэж ирсэн юм, юу хулгай хийх гээд байгаа юм уу зайл гэсэн би хажуугаар нь гарах гэсэн чинь үснээс зуураад хана руу түлхээд, элэг рүү өшиглөхөд нь би хөлөөрөө доошоо суухдаа баруун өвдгөөрөө хамраа цохиод хамраас цус гоожсон. Тэгээд дүү нар маань бууж ирээд болиоч эмэгтэй хүн байж ямар бүдүүлэг юм бэ гэж хэлсэн чинь гудамжны хулгайчууд хаанаас гараад ирсэн юм гэсэн. Тэгээд тэр хоёртой хэрэлдэж байх хооронд нь би хажуугаар нь босоод гэр рүү нь ороход бүгдээрээ том өрөөнд сууж байсан. Тэгсэн чинь Г.Сондор орж ирээд наад галзуу авгайгаа битгий оруулаарай гээд орилсон чинь Нарангэрэл босч ирээд намайг оруулахгүй байсан. Би тэнд амьдарч байсан болохоор өөрийн юмнуудаа авах гэсэн, хөргөгч уудлаад мах аваад хоёр дүүдээ хоол хийж өгөх гэсэн чинь Ч.Баярсайхан намайг хулгайч авгай минь зайл чи гээд үснээс зулгааж толгойгоор хөргөгч мөргүүлээд буцаж үснээс татаад ор руу түлхэж унагаагаад хутга гаргаж ирээд  чамайг ална гэхлээр нь би аллаа гээд гараараа хаасан чинь хуруугаа зүсүүлсэн.  Тэгээд би хөргөгч уудлаад юмаа авах гэсэн чинь Ч.Болорхатан цаад өрөөнөөс хүрч ирээд чи зайлаад өгөөч чиний юм байхгүй гээд миний үснээс зуурч хөргөгч мөргүүлээд ор руу түлхэж унагаасан. Тэгээд би тархи толгой өвдөөд босч чадахгүй байсан чинь Ч.Баярсайханы эхнэр Нарандэлгэр том охинтойгоо орж ирээд зайл гэж байна гээд үснээс нэг нь зуураад, нэг нь цамцнаас зуураад зайл гэж байна гээд жижиг өрөөний хаалга чиглүүлсэн чинь би хажуу талын хана мөргөөд унасан. Тэгээд  Г.Сондорын хойд эцэг Гантулга намайг зайлаад өг гээд гуя руу хоёр өшиглөөд миний баруун гуя хөхөрсөн.  Нарангэрэл гээд Сондорын ээж нь намайг үстсэн. Тэгээд би хоёр дүүтэйгээ цагдаа дуудаж ирнэ гэсэн чинь өгөхгүй юу чи гээд орилоод үлдсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн чинь цагдаа нь хүлээж авахгүй ажил тарсан байна, гэр бүлийн асуудлыг би хүлээж авахгүй цус нөжөө үзүүлэх гээд байгаа юм бол Төв аймагт очиж шинжээч томилуул энэд томилох боломжгүй  аймгийн төвд цагдаад өг гэсэн. Тэгээд би сумын эмнэлэг ороход эмч нь дуудлаганд явсан өглөө ирнэ гэсэн. Тэгээд би гэртээ харьж эм уугаад шарх сорви цэвэрлэчихээд иргэж очсон чинь намайг ирэхийг мэдсэн юм шиг энэ тэндээс утас гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед Г.Сондор цагаан саваар толгой руу минь цохиж авсан гэв.

 

            Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн В.Өнөрзулын:

“...Миний бие учирсан гэх гэмтлүүдээс эхлээд намайг гэр рүү орох гэтэл Сондор үүдэнд босож ирээд оруулахгүй гээд үсдээд хана руу түлхээд би хана мөргөөд толгой эргээд нүд харанхуйлаад ирэхээр нь доошоо суутал миний элэгрүү өшиглөсөн. Тэгсэн манай хамаатны хүүхэд Мөнх-Эрдэнэ, найз Бат-Эрдэнэ нар гарч ирээд яаж байгаа юм бэ? хүн алах нь гэтэл хоёр хулгайч минь та хоёрт ямар хамаатай юм бэ? зайл гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёртой хэрэлдэж байх үед нь гэр рүү яваад орсон юм. Тэгээд гэрт ортол намайг жижиг өрөөнд орж хөргөгчнөөс юм авах гэж байтал Ч.Баярсайхан зайл гээд, үсдэж аваад хөргөгч зулай хэсгээр мөргүүлсэн. Тэгээд буцааж татаад ор руу чигтээ савсан. Тэгсэн би өнхөрч унах үедээ толгойгоороо ор мөргөсөн. Тэгсэн дээрээс, Ч.Баярсайхан чамайг ер нь гүйцээнэ гээд өмднийхөө халааснаас жижиг нимгэн төмөр ишгүй хутга гаргаж ирээд над руу далайхаар нь би зүүн гараараа хаатал миний долоовор хурууны 3 дахь үеийг зүссэн. Мөн долоовор хурууны үзүүр хэсэгт шалбарсан юм. Тэгээд дахиж Ч.Болорхатан орж ирээд яасан гарч зайлж далд ордоггүй шулмас вэ? гээд намайг дахин үсдэж хөргөгч дух хэсгээр 2 удаа мөргүүлээд, буцааж савуулаад газар унгаасан Ч.Болорхатан намайг хөргөгч мөргүүлэхэд миний толгой дүүрээд, халуу оргиод дотор муухайраад ирсэн. Би эхний мэдүүлэг дээрээ яг дарааллаар нь ярьсан ба хоёр дахь мэдүүлэг дээр дараалал асуугаагүй болохоор зүгээр зодуулсанаа ярьсан болохоор хойно урд нь оруулсан байж магадгүй тухайн үед толгой жоохон өвдөөд, халуураад зовиуртай байсан юм. Миний биеийн байдал сайнгүй л байна. Толгой өвдөөд, дотор муухайраад халуурч бүлээрээд байгаа, одоо эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Би гомдолтой байна. Одоог хүртэл дээрх хүмүүс гэм буруугаа хүлээхгүй уучлалт гуйсан зүйл байхгүй, янз бүрийн цуу тарааж нэр хүндэд халдаж байна. Би өөрийн биед хийлгэсэн эмчилгээний төлбөр болон нааш цаашаа шатхуун, болон бусад зардлын мөнгө бас 24 хоног өвчтэй ажлаасаа төгрөгийн тавилга, зурагт зэрэг эд зүйл авч өгсөн байгаа. Одоо хуурчирч гэмтсэн тавилга авах боломжгүй учир дүйцэх үнийг нь авах саналтай байна. Надад дээрхи хохирлын баримтууд байгаа бөгөөд эдгээр хохирлуудаа барагдуулмаар байна...” /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,

           

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч В.Өнөрзулын:

            “...Би тэр өдөр Болорахтангын гэрээс гарахдаа цэнхэр өнгийн нусны алчуураар гараа боогоод шууд цагдаа дээр очисон юм. тэгээд дараа нь сумын эмнэлэгт үзүүлэх гэтэл эмч байхгүй маргааш өглөө 09 цагт ир гэхээр нь гэртээ очиж шархаа цэвэрлэн нэг удаагын наалтаар гартаа насан юм. тэгээд нилээн байж байгаад эргэж Болорхатангийн гэрт очисон юм...” /1-р хх-ийн 206 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн хохирогч В.Өнөрзулын:

            “...Намайг тухайн өдөр буюу 2017 оны 07 сарын 24 ний өдөр орой 20 цагийн үед Ч.Болорхатангын гэрт очиж гэрээс нь эд зүйлүүдээ авах гэхэд гэрийн үүдэнд шатан дээр Г.Сондор сууж байсан. Тэгээд намайг гэрт орох гэхэд чамайг оруулахгүй гээд босч ирээд намайг хажуугаар нь гарах гэхэд үсдэж аваад зайл гээд хажуу талын хана руу түлхэж толгойгоор мөргүүлсэн. Тэгээд би нүд харанхуйлаад толгой эргээд доошоо суухад элэг рүү хөлөөрөө тийрсэн. Тэгээд би элэгээ бариад доошоо суухад надтай хамт явсан Мөнх Эрдэнэ, Бат Эрдэнэ нар бууж ирээд хүн аллаа яаж байгаан гэхэд тэр хоёрыг Г.Сондор зайл гэсэн. Тэгэх хооронд нь би Г.Сондорын хажуугаар гэр рүү босоод ороход гэрт нь том өрөөнд Ч.Болорхатан, Ч.Баярсайхан, Ч.Нарангэрэл, Гантулга, Ч.Баярсайханы эхнэр, том охин нь зэрэг хүмүүс байцгааж байсан. Би гэрээс нь юмаа авах гэхэд намайг оруулахгүй байхаар нь хажуугаар нь зөрж том өрөөнөөс нь жижиг өрөөнд ороход араас Ч.Болорхатан орж ирээд намайг чи зайл манайхаас юу авах гээд байгаан гэхээр нь би өөрийнхөө юмыг авъя гэхэд Ч.Болорхатан намайг чамайг зайл гэж байна гээд намайг үснээс зулгааж татаад толгойгоор хөргөгч мөргүүлээд буцааж хойш татаж хөргөгчний хажуу талын ор руу хойш нь савуулж унагаасан. Дараа нь намайг дахиад хөргөгчнөөс юм авах гэхэд Ч.Баярсайхан жижиг өрөөнд орж ирээд намайг чи яасан хүний хэл ойлгодоггүй юм чамайг зайл гээд байгаа биз дээ пизда минь гээд намайг үсдэж аваад дахиж хөргөгч мөргүүлээд буцааж ор руу татаж унагаад чамайг ерөөсөө алчы гээд жижиг хар ишгүй цулгай төмөр хутга гаргаж ирээд далайх үед нь би айгаад зүүн гараараа хаахад миний долоовор хуруун дээр зүсэж шалбалсан. Гуяанд үүссэн цус хуралтыг бол Гантулга гэх хүргэн нь намайг гэрээс хөөж гаргана гээд хөл рүү хоёр удаа өшиглөж хөхрүүлсэн. Би Ч.Болорхатангын гэрт хоёр удаа орж гарсан. Намайг эхэлж гэрт орох үед зодсон. Намайг эргэж хоёр дахь удаагаа орох үед утсаар бичлэг хийсэн. Тухайн үед Г.Сондорын ээж Нарангэрэл нь миний охин юу ч мэдэхгүй жаахан охин чамайг зодох уу гэхээр нь би тэрэнд хандаж, танай охин намайг цохисон гэж хэлсэн. Тэрнээс зодсон хүн болгон руу орилоод байвал би өөрөө хэрүүл үүсгэсэн болно. Мөн дахиж зодуулна гэж айгаад хэлж яриагүй. Тийм зүйл болоогүй. Тухайн үед Г.Сондор нь Ч.Болорхатангын гэрт орж ирээд намайг элдэв бусаар хэлж доромжлоод хөөж, мөн миний хамаг эд зүйлүүдийг цонхоор болон хаалгаар гаргаж шидээд байсан. Тухайн үед бол би хэрүүл маргаан үүсгээд яахав гэж бодоод гадуур тарааж хаясан эд зүйлүүдээ хамаж аваад явсан. Угаалгын машиныг бол би дүү Мөнх Эрдэнэдээ дотор нь миний хувцас байгаа тэрийг аваад ир гээд оруулахад мэдэхгүй угаалгын машинтай нь хамт аваад гараад ирсэн байсан. Тэгээд би тухайн үед Г.Сондорыг аваад гар гэж хөөсөн юм байх гэж бодоод машиндаа хийгээд Улаанбаатар хот руу зугтсан. Тухайн үед Ч.Болорхатангын гэрт Ч.Болорхатан бид хоёр байж байсан ба гаднаас Г.Сондор, Ч.Баярсайханы хүүхдийг дагуулчихсан орж ирээд хэрүүл маргаан үүсгэж байх үед нь гаднаас Лхагважав нэг хүнтэй 1 шил архи барьчихсан орж ирээд тэрийгээ задлаж Болорхатантай хувааж нэг удаа уухад Г.Сондор нь уурлаад тэд нарыг хөөж гаргасан. Тэрний дараа манай хамаатны дүү Мөнх Эрдэнэ гаднаас орж ирсэн.Эдгээр хүмүүс байсан. Би угаалганы машиныг бол авч гараагүй. Манай дүү Мөнх Эрдэнэ гэрээс авч гарч ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл намайг мөн Ч.Баярсайхан үсдэж зодсоны дараа Ч.Баярсайханы дараа Ч.Баярсайханы эхнэр Цэцэгээ том охинтой нийлж бас үсдэж гэрээс гаргах гэж чирч түлхэж унагасан. Мөн Нарангэрэл гэх Ч.Болорхатангын дүү бас үсдэж гар гэж түлхэж унагасан миний хувьд гомдолтой янз бүрээр хэл амаар доромжилж худлаа зүйл ярьж гүтгэж Ч.Болорхатанд эм өгдөг гэх мэтээр гүтгэж байгаад нь их гомдолтой байна...” /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Мөнх-Эрдэнийн:

“...Би өмнө мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо нөгөө хүмүүсийн нэрийг мэдэж авсан ба дахин тодруулж хэлэхэд Өнөрзул эгч 2017 оны 07-р сарын 24-ний орой хойд айлаас юм аваад ирье гээд манай найз Бат-Эрдэнэ бид хоёрыг дагуулаад явсан ба манай эгч Өнөрзулыг машинаас буугаад айл руу орох гэхэд үүдэнд нь үсээ задгай тавьсан хар хувцастай охин буюу Сондор нь эгчийг зайл хулгайч авгай минь яах гэж ирсэн юм бэ гээд үсдээд дугтраад хана мөргүүлсэн. Тэгээд эгч доошоо тонгойтол баруун хөлөөрөө элэг рүү өшиглөсөн ба би найзтайгаа машинаас буугаад очтол гудамжны хулгайч нар минь хаанаас ирсэн юм бэ гээд хөөгөөд байсан. Тэгээд манай эгч Өнөрзул хажуугаар нь зөрөөд айл руу нь орсон ба бид хоёр араас нь ортол эгч том өрөөгөөр нь дамжаад жижиг өрөөнд нь орсон би найзтайгаа дагаад том өрөөнд нь орсон ба жижиг өрөөний хаалга нь онгорхой байсан ба дотор нь хөргөгч, ор байсан. Тэгээд манай эгч хөргөгчнөөс юм авах гээд онгойлгоод байж байтал Баярсайхан гэдэг хүн зайл гар гээд хөөгөөд араас нь үсдэж хөргөгч мөргүүлээд ор руу дугтарч дагзаар нь саваад унагаагаад чамайг ална гээд халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд гүйцээчихье гээд далайхад нь эгч гараараа хамгаалсан ба эгчийн хурууг зүссэн байсан. ТЭгээд эгч дахин босоод хөргөгчнөөс юм авах гэтэл болор хатан пиздаа минь яах гээд байгаа юм бэ чамайг зайл гээд байна гээд үсдээд дахин хөргөгч хоёр удаа мөргүүлээд дахин хойш нь савж дагзаар нь ор мөргүүлсэн. Тэгсэн Цэцэгмаа гэдэг  хүн охинтойгоо орж ирээд эгчийг үс, цамцнаас нь зулгаагаад босгож хаалга руу чиглүүлээд тэгээд эгч хажуугаараа хаалганы булан дахь ханыг толгойгоороо мөргөөд ойчсон. Тэгсэн Гантулга гэдэг хүн орж ирээд авгай минь зайл гээд баруун гуя хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн Баярсайхан гэдэг хүний охин болон Нарангэрэл гэдэг хоёр хүн жижиг өрөөний гуя модыг эгчийн хоёр талаас нь үсдээд мөргүүлэн юм. Тэгээд эгч толгойгоо бариад би найзтайгаа хоёр талаас нь түшээд гарсан юм. Тэгээд цагдаа дээр очоод гэртээ очсон ба эмнэлэг дээр очиход эмч нь байгаагаагүй учраас эгч гэртээ очиж хуруугаа цусыг нь цэвэрлээд даавуугаар боож тогтоосон юм. Тэгээд буцаж нөгөө айлдаа 30-40 минутын дараа очсон ба нөгөө хүмүүс нь утсаар бичлэг хийгээд байсан. Би тэр үед найзтайгаа том өрөөний үүдэнд зогсож байсан. Тэгээд тэндээсээ зарим нэг зүйл аваад явцгаасан. Би болон манай найз бид хоёр болиоч гээд орох гэтэл хаалган дээр Гантулга гэдэг бүдүүн ах хориод зүгээр цаашаа гарч бай гээд оруулахгүй байсан. Би өмнө нь буюу 2017 оны 07 сарын 21-ний өдөр очиход манай эгчийн хувцас болон гоо сайханы хэрэглэлүүдийг гадуур нэг тараагаад шидсэн байсан ба гадаа эгчийн машин байсан. Тэгээд яваад ортол эгч гал тогоонд нь зогсож байсан ба наана нь Сондор гэдэг охин ташаагаа тулаад зогсоод карт аваад ир наадах чинь Болорхатаны карт биш миний карт чамд л байгаа гээд орилоод зогсож байсан. Тэгээд манай эгч намайг наад хүүхэн чинь аймар хүүхэн шүү гар гээд дагуулаад гарсан ба эгч намайг угаалгын машинаас эгчийнхээ хувцасыг аваад ир гэхээр нь би ороод гарах гэтэл наадахаа тэр чигээр нь аваад яв гэхээр нь угаалгын машинтай нь тэр чигээр нь өргөөд гарсан юм. Тэгээд эгч бид хоёр угаалгын машиныг нь машиндаа ачаад аваад явсан юм. Тэрнээс өөр огт очиж байгаагүй ба манай найз Бат-Эрдэнэ тэр айлд өмнө нь огт очиж байгаагүй...” /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч Б.Мөнх-Эрдэнийн:

            “...Би тэр өдөр Бат-Эрдэнэ, В.Өнөрзул эгч хоёрын хамт тэр айлд 2 удаа очсон юм. Эхний удаа хэдэн цагт очсоноо сайн санахгүй байна. Ямар ч байсан нар шингээж байсан санагдаж байна. Эхний удаа очиход нь зодсон юм, дараагийн удаа очиход бичлэг хийгээд байсан. Уг нь эхлээд зодуулчихаад цагдаа дээр очсон юм. Тэгээд буцаж очиход бичлэг хийж байсан...” /1 дүгээр хх-ийн 212-213 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Бат-Эрдэнийн:

            “...Би Улаанбаатар хотод амьдардаг юм 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, орой өөрийн найз Мөнх-Эрдэнэтэй утсаар ярихад эгчийн гэрт нь очиж юм хийнэ, хамт явья гэхээр нь би тэгье гэсэн юм. Маргааш өглөө нь бусад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гараад явж байтал намайг өөдөөс Мөнх-Эрдэнэ эгчтэйгээ машинтай ирж аваад тэндээс майньт гэж яриад байсан эгчийнх нь гэрт ирсэн. Тэгээд эгч нь бид хоёрыг үлдээгээд та хоёр байж бай би ажил дээрээ очоод ирье гэж яваад эргэж ирээд ажил дээр тэмцээн болж байна, та хоёр байж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрт нь өдөр унтаж байгаад үдээс хойш гарч гэрийнх нь үүдэнд байсан турник дээр тоглож байхад эгч нь ирээд арга хэмжээ дуусдаггүй гээд бид хоёрт хоолны мөнгө өгөөд бид хоёрыг машинтай авч яваад цайны газрын үүдэнд буулгаад явсан. Бид хоёр хоолны газарт хоол идчихээд буцаж гэрт нь очоод байж байхад орой 19 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд бид гурав гэрийнх нь юмыг жаахан янзалж байгаад эгч нь тэндээс машиндаа юм ачиж яваад бид хоёрыг суулгаад айлд очиж юм авна гээд явсан. Тэгээд жижиг байшингийн гадаа очиж зогсож байшингийн шатан дээр нэг охин сууж байсан. Тухайн үед Өнөрзул гэх эгч түрүүлж гараад араас нь бд хоёр буусан. Тэр эгчийг гэр рүү нь орох гэхэд шатан дээр сууж байсан охин зайл авгай минь гээд байсан. Нөгөө эгч би юм аа авъя гэхэд Өнөрзул эгчийг заамдаж авсан. Тэгэх үед цаад гэрээс хүмүүс гарч ирээд салгаж авах үед тэр охин Өнөрзул эгчийг өшиглөж байсан. Тэгээд тэд нар хоорондоо хэрэлдээд гэр рүү нь орсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр араас нь ороод би үүдэнд нь зогсоод Мөнх-Эрдэнэ том өрөөнийх нь хаалган дээр зогсож бид хоёр орох үед гэрт нь гурван эрэгтэй хоёр эмэгтэй, нэг охин байж байсан. Гурван залуугийн нэг нь Өнөрзул эгчтэй ууж байсан юм шиг байсан юм. Би ялгаж ярихын тулд хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй тул биеийн байдлаар нь ялгаж хэлье. Нөгөө хоёр ах нь бол нэг нь өндөр бор царайтай, нөгөө нь махлагдуу ах байсан. тэгээд тэр гурвсан ахын өндөр бор царайтай ах нь та хоёр яах гээд байгаа юм гэхээр нь эгчийнхээ юмыг зөөх гэж ирсэн юм гэж хэлээд зогсож байсан юм. Тэгээд Өнөрзул эгчийг газраас нэг юм авч байхад нь тэнд байсан эгч нар наадах чинь бичиг баримт авчихлаа гээд орилход өндөр бор царайтай ах нь үснээс нь татаж унагаад зүүн талын хөл рүү нь өшиглөж байсан. Харин сууж байсан гэх ах нь чи юутай ирсэн юм бэ, зайлуул наад авгайгаа гээд хөргөгчнөөс юм авах гэж байхад нь араас нь ирээд цохисон. Тэгээд тэнд хэрэлдэж байгаад эргэж гарч ирээд цагдаа дээр очиж Өнөрзул эгч уулзаад эргэж ирээд гэр орондоо архи ууж байгаа хүмүүсийг бид нар яах юм бэ гэж байна гээд ахиж нөгөө айлдаа очиж бид гурав цуг ороход нөгөө хүмүүс бичлэг хийгээд Өнөрзул эгч танай охин намайг зодсон гэхэд ийм жаахан охин яаж чамайг зодох юм бэ гээд ер нь хэл амаар доромжлоод байсан. Бичлэг хийж байна наад авгайдаа битгий хүрээрэй гээд бичлэг хийж байсан махлаг шар эгч хэлээд байсан. Тэгээд эгч тэр хүмүүстэй хэрэлдэж байгаад тэр айлаас хогийн сав хувцас хатаагч, хөргөгч дотроос нэг тортой зүйл, үүднээс нь бас нэг тортой зүйл авсан. Тэрийгээ машиндаа хийгээд бид нар хөдөлж цагдаа дээр нь ирж дахин уулзаад гэр бүлийн маргааны асуудал юм бол Төв аймгийн цагдаа дээр очиж уулзаж байгаад Улаанбаатар хот орж намайг гэрт хүргэж өгсөн. Зодсон асуудал байхгүй, хоорондоо харилцан хэрэлдээд байсан. Айлын хүмүүс зайл, луйварчин авгай гэх мэтээр хэлээд байсан. Эхэлж очоод гэрээс гарч ирэхэд гарын хуруунаас цус гарсан, хоолой нь жоохон улайсан байсан. Юунд зүссэнг бол мэдэхгүй, машинд явж байхдаа гараа зүссэн байна гэж хэлж байсан. Нөхөр нь гээд байсан ах архи уусан байсан. Бусад нь эрүүл байсан. Хогийн саван дотор нь архины шил байсан. гэхдээ хогийн сав ндь гэр дотор нь байсан. Өнөрзул эгч доторх хогийг нь хаяад хогийн саваа авах гэхэд хогийн саван архины шил байсан...” /1-р хх-ийн 196-200 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Цогтоогийн:

“...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би хэсгийн байрнаасаа гараад захиргаа орох гээд явж байтал Гранд марк-2 машинтай хүүхэн ирээд өөрөө энд байх юм уу гэхээр нь тийм байж байна гэхэд утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь би дугаараа өгсөн. орой 18-19 цагийн үед миний утас руу залгаад би гадаа чинь ирчихлээ гэхээр нь гараад очтол би хувцасаа авах гэсэн Болорхатан гэх хүн надад өгөхгүй байна гэсэн. Наад асуудал чинь гэр бүлийн асуудал байна, шүүхэд хандах ёстой гэхэд Өнөрзул гэх хүн тэд нар намайг зодсон гэхээр нь үнэхээр таныг зодсон асуудал байгаа бол очиж шалгаж дуудлаган дээр чинь очье гээд хувцасаа өмсөөд гараад ирье гээд хэлээд эргээд гараад иртэл явчихсан байсан. Тэр үед миний утсаар залгаад би Төв аймаг явж байна, тэнд очиж өргөдөл өгнө гэхээр нь та аймагт өргөдлөө өгөөд шалгуулчих одоогоор манайд байцаагч бас байхгүй байна гэж хэлээд зөрөөд Болорхатан гэх айлынд нь очиж ямар учиртай юу болсон талаар шалгахад тэнд ямар нэгэн зодоон болоогүй бид нар бичлэгийг нь хйисэн гээд бичлэг үзүүлж байсан...Өнөрзул гэх хүн анх над дээр ирэхдээ чи утсаа өгчих гэхээр нь дугаараа өгөөд явуулсан ба шаардлагатай үед ярина гээд явсан. Дараа нь дахин ирээд би Болорхатан гэдэг хүнээс хувцас болон тавилгаа авах гэтэл ах дүү нар нь түлхээд гэрээсээ гаргачихлаа гэхээр нь наад асуудал чинь шүүхээр шийдэх асуудал байна та шүүхэд ханд гэхэд тэгвэл намайг зодоод байна гэхээр нь үнэхээр зодсон бол дуудлагаар шалгаж өгье гээд хувцасаа өмсөөд гараад ирэхэд явсан байсан...” /хх-ийн .... дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Батцэцэгийн:

“...2017 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 24-ний өдөр оройхон Гантулга, Нарангэрэл, Сондор бид нар Болорхатан ахын гэрт байсан ба гаднаас үхсэнээ муухай хараад байгаа гичий вэ гээд Өнөрзул ороод ирсэн ба араас нь Сондор та яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гээд орж ирэхэд Нарангэрэл юу гээд жоохон хүүхэд доромжлоод байгаа юм бэ гэхэд энэний жоохон гэж юу байдаг юм гэхэд Болорхатан ах та нар бичлэг хий гэхэд бид гурав утсаар бичлэг хийхэд өрөөгөөр яваад бүгдийг нь хараагаад явж байсан. Тэгээд хамт ирсэн хоёр залуугаас та нар ямар учраас ирсэн юм бэ гэхэд эд зүйлийг нь авах гэж байгаа юм гэхэд нь та хоёр ороод энд байгаа тавилгуудыг аваад яв гэхэд огт хөдлөөгүй. Тухайн үед манай нөхөр болон Сондорыг хараагаад байсан...тухайн үед зодолдсон зүйл огт байхгүй ба хэрэлдэж байгаад салцгаасан...тэр өдөр Өнөрзул нэг л удаа орж ирсэн. Тэгээд цагдаад хэлнэ гээд гараад явсан...” /хх-ийн 207 дугаар хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Энхгэрэлийн:

“...Яг хэдэн сарын хэдэн байсан талаар санахгүй байна, 07 дугаар сарын хорин хэдэнд байсан санагдаж байна Сондор эгч бид нар Болорхатан ахын гэрт очитол Болорхатан ах буйдан дээрээ суугаад, Өнөрзул гэдэг эгч гэрийг нь цэвэрлээд байж байсан. Сондор эгч бид нар ороод жоохон сууж байгаад Сондор эгч Болорхатан ахаа миний дансанд мөнгө уг нь байгаа би картаа орхичихсон байна, та картаа өгчих ээжээр мөнгө хийлгээд авчихаад өгье гэхэд Болорхатан ах миний карт байхгүй гэхэд Сондор эгч картаа яасан юм бэ? гээд Болорхатан ахаас байн байн асуухад байхгүй гээд байхаар нь Сондор эгч Өнөрзул гэдэг эгчээс таньд манай ахын карт байгаа юм уу? гэхэд байхгүй чи яах гээд байгаа юм гэхэд нь Сондор эгч би зүгээр мөнгө шилжүүлж авчихаад буцаагаад өгнө өмнө нь манай ах надад асуудалгүй өгдөг байсан одоо таньд байгаа юм биш үү гэхэд чи муу зайл битгий хуц, байхгүй гээд байгаа юм биш үү чи ер нь хүний үг сонсдог юм уу, гөлөг минь, гичий минь гээд хараагаад ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдсан ба Өнөрзул гэдэг эгч  өрөөнүүдээр хэсээд юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байсан, тэгэхээр нь би босоод та Болороо ахын картыг өгчих мөнгө аваад өгнө гэж байна гэхэд чи муу зайл та нар бол золбин гичий нар, зайл гичийнүүд минь гэхэд манай дүү Отгонгэрэл бид нар гичий бол та юу юм бэ? гээд уйлаад асуухад зайл, та нар бүгдээрээ гуйлгачин шүү гуйлгачингаа мэдэхгүй юу гээд хуцаад байгаа юм бэ? гэхэд нь Сондор эгч та наад жоохон хүүхдүүдтэй ямар аймаар ярьдаг юм бэ? хэл амаа жоохон бодож яриач гэхэд чи одоо яах гээд байгаа юм бэ? гээд тэр хавиар юм цуглуулж байгаад машиндаа хийгээд байсан. Тэгээд Сондор эгч та наад өөрийнхөө эд зүйлийг аваад манай ахын гэрээс чимээгүй яв гээд маргалдсан ба Өнөрзул гэдэг хүн угаалгын машинийг нь авах гэхэд нь Болорхатан ах наад машин чинь миний цалингаар авсан миний юм байгаа юм гэхэд Өнөрзул гэдэг хүн чи эхлээд наад муу өлөгчингөө дуугүй болгоод тэгээд надтай ярь, би энэ гэрээс чинь үүрд явлаа шүү, чи муу миний араас намайг гуйгаад ирнэ шүү гэхэд Болорхатан ах дуугүй болсон. Тэгсэн Өнөрзул гэдэг хүн угаалгын машин авч гарах гээд авхад нь Сондор эгч наад угаалгын машин чинь манай ах цалингаараа авсан эгээд байгаа юм бишүү гээд авах гэтэл Сондор эгчийг түлхээд унгаасан тэгээд Сондор эгч унахдаа хана мөргөж унаад тэгээд дуу гаргахгүй толгойгоо бариад юм ярьж чадахгүй суугаад байсан. тэгсэн Өнөрзул гэдэг хүн угаалгын машинийг машиндаа ачаад эргэж орж ирээд юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй тэрүүгээр өрөө өрөө хэсээд яваад байсан. Тэгээд хавтастай бичиг баримтыг нь аваад явчхсан байсан. Тэрнээс хойш бид нартай гудамжинд таархаараа машины цонхоороо аймаар муухай хараад байдаг ба бид нар зугтаадаг юм. Манай дүү Отгонгэрэл бас дэлгүүрт орж чадахгүй зөндөө удаан хүлээж байгаад юмаа авлаа гээд айчихсан ирж байсан...Өнөрзул гэдэг хүн Сондор эгчийг түлхэж унагаагаад хана мөргүүлснээс өөр зүйл болоогүй...” /хх-ийн 209 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалты шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Чинхүслэнгийн:

            “...Би Соко аниа, Ээнээ эгч, Ооноо эгч нартай хамт Болорхатан ахын гэрт очиход  Ч.Болорхатан ах нэг эгчтэй гэртээ байсан. Тэгээд би Ч.Болорхатан ахын хажууд сууж байсан. Тэгээд негөө эгч Соко эгчийг хараагаад байсан. Тэгээд Соко аниа хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө Өнөрзул гэдэг эгч юм аа аваад орж гараад байсан. Тэгээд нэг ногоон хадагтай юм  байсныг нөгөө Өнөрзул гэдэг хүн шидээд байсан. Энээ эгч болиоч гэж байсан. Би орон дээр зүгээр сууж байсан. Тэгээд гарч гүйгээд гэртээ очиж ээждээ хэлсэн юм. Тэр өдөр Өнөрзул гэдэг эгч ганцаараа байсан. Би мэдэхгүй байна, хэрэлдсэн байх...” /1-р хх-ийн 210 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Отгонгэрэлийн:

“...Болорхатан ахын гэрт Болорхатан ах, Өнөрзул гээд эгч хоёр байсан. Сондор эгч Болорхатан ахаас картаа өгөөч гэхэд байхгүй гэхээр нь Өнөрзлул эгчээс асуухад ууртай уурлаад байхгүй дэлгүүр өрөндөө тавьчихсан гэхээр нь Сондор эгч нөгөө картыг хайтал байхгүй одоо бид хоёр гарах гэж байна, яах гээд байдаг юм та явцгаа гээд хөөхөд Сондор эгч яахаараа бид нар ахынхаа гэрээс явдаг юм таны гэр биш гэхэд би ер нь явлаа гээд зарим юмаа зөөгөөд байсан. Тэгээд угаалгын машин авах гэтэл Болорхатан ах бие нь өвдөөд хөдлөж чадахгүй наад угаалгын машин чинь минийх гэхэд Сондор эгч наадах манай ахынх гэхэд яахаараа Болорхатаных байдаг юм гээп Сондор эгчийг түлхэж унагаагаад машиныхаа багаажинд хийгээд аваад явсан...зодолдсон зүйл байхгүй, Сондор эгчийг түлхэж унагаагаад бас хэд хэдэн удаа түлхэлцэж байгаад гараад явсан...” /хх-ийн 211 дүгээр хуудас/,

 

            2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ю.Гантулгын:

            “...2017 оны 07-р сарын сүүлээр би амралтаараа Баян суманд манай охин Сондорыг хүн түлхэж унгаасан гэсэн мэдээ ирээд Баянд очсон ба тэр үед Ч.Болорхатан гэдэг хадам ахынхаа гэрт манай хадмууд бүгдээрээ байж байсан гаднаас орой 19 цаг өнгөрч байсан санагдаж байна В.Өнөрзул гэдэг хүүхэн манай охинийг үхсэнээ муухай харсан гичий вэ? гээд хараасаар хоёр залуу дагуулаад ороод ирсэн. Тэгээд орж ирээд шууд хойшоо жижиг өрөөнд ороод хамаг юмыг нь онхичоод явсан. Тэгээд Ч.Баярсайхан гэдэг манай хадмыг өлмөн зэлмэн амьдарч байгаа цалингийн зээлтэй гэх зэргээр хүн болгон руу орилж байсан. Тэгээд нэг хувцас хатаагч авсан ба гал тогоонд ороод нэг халуун тогоо байсанийг авах гэхээр нь би Болроо ахаас энэ хэнийх юм бэ? гэхэд минийх гэж Болроо ах хэлэхээр нь нөгөө хүүхний гараас тогоо болон залгуурыг нь булааж авсан юм. Тэгээд нөгөө В:Өнөрзул гэх хүн хөргөгчнөөс мах аваад хэрэлдээд гараад явсан. Тийм зүй огт болоогүй хэрэлдэж байгаад гарсан. Би ер нь анзаараагүй хоёр залуу цуг явж байсан. Тэгээд нэг улаан галзуу хүн орж ирж орилж чарлаж байгаад л гараад явсан. Нэг удаа л орж ирсэн өдөр нь бид нар бүтэн Ч.Болорхатан ахын гэрт байсан ба нэг ч удаа орж ирээгүй. Тэгээд л орой орж ирсэн юм. Тэр үед нь орж ирэхэд нь шууд утсаар бичлэг хийсэн ба тэнд хэрэлдэж байгаад шууд гараад цагдаагийн үүдэнд машин нь зогсож байгаа харагдсан. Тухайн үед В.Өнөрзулын биед ямар ч хүн хүрээгүй тааваар нь явуулаад араас нь бичлэг хийж байсан. Бичлэг нь хүртэл байгаа, цагдаад өгсөн байгаа...” /1-р хх-ийн 208 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч М.Золжаргалын:

“...В.Өнөрзулын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 232 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

2.12. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9464 дугаартай дүгнэлтэд:

“...1. В.Өнөрзулын биед тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

2.13. Шүүх эмнэлгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1240 дугаартай дүгнэлтэд:

“...1. В.Өнөрзулын биед тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг  гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цагн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэлүүд нь гэмтлийн элементийн шинж чанараараа шинэ гэмтэл болох нь тогтоогдож байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 218 дугаар хуудас/,

 

2.14. Шүүх эмнэлгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1241 дугаартай дүгнэлтэд:

“...1. Г.Сондорын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-ийн 226-227 дугаар хуудас/ гэх дүгнэлтүүд,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад бичгийн нотлох баримтууд: Үүнд:

3.1. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 201-204 дүгээр хуудас/,

            3.2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/,

            3.3. Төв аймгийн автотээврийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 352 тоот лавлагаа,

            3.4. Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1509 тоот албан бичиг /2 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/,

            3.5. Хохирогч В.Өнөрзулын хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 36-58, 64-69, 87 дугаар хуудас/,

            3.6. Бичгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

3.7. Бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

3.8. Шүүгдэгч Ч.Болорхатан, Ч.Баярсайхан, Г.Сондор нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүх Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлх баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ...шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нарын гэм буруутай нь хохирогч В.Өнөрзул, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ, шинжээч М.Золжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9464, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1240, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэжээ.

 

            Шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нар тухайн гэмт гарсан талаарх үйл баримтыг харсан талаараа мэдүүлдэг хэдий ч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ... “тэгэхдээ хамгийн эхэлж Өнөрзул эгч юм аваад ирье гээд эхэлж очсон. Тэгээд байж байгаад манай найз руу утсаар яриад дуудсан. Бид хоёр яваад очиход баахан хэрүүл маргаан болж байсан. Яг үүдэн дээр нь очиход энэ охинтой хэрэлдээд дотогшоо орсон. Тэгээд дотогш ороод баахан маргалдсан. Тэгээд хүмүүс бичлэг хийгээд баримтжуулаад байж байсан. Манай найз миний урд зогсож байсан. Би ард нь зогсож байсан. Өнөрзулыг миний хувьд яг тэгж аймар зодож, цохисон зүйл миний харах өнцгөөс харагдаагүй. Эмэгтэй хүмүүс хоорондоо зууралдсан. Унасан салгасан, ойр зуурын тогоо шанага булаацалдаж цонхыг нь хальт цохих төдий юм болсон. Баярсайхан Өнөрзулыг зодож хутга барьж дайрсан талаар би өмнө нь байцаалт өгөхдөө бас хараагүй гэж хэлж байсан..., ...Өнөрзул эгч нийт 2 удаа тэр айлд очсон... ...Би тэр хутга шөвгө барьсан зүйлийг ерөөсөө хараагүй...  ...тэр үйл явц болсны дараа үргэлжлүүлж бичлэг хийсэн. Өөрөөр хэлбэл маргаан болсны дараа бичлэг хийсэн. Гэрт ороод маргалдсан. Би араас нь орсны дараа бичлэг хийсэн... гэж,

            мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаан даргалагчийн асуусан асуултад гэрч С.Бат-Эрдэнэ ...өнөөдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв, харин надаас шүүгдэгч нарын өмгөөлөгч асуухдаа бэртэх, гэмтэх хэмжээний асуудал үүсэхээр зодоон болсон уу гэхээр нь би тийм хэмжээний зодоон болоогүй гэдэг талаар хариулсан..., ...би нэг л удаа очсон. Дахиж эргэж очсон зүйл байхгүй..., ...тэгэхээр би худлаа хэлээгүй, үйл явц болсоны дараа би найзтайгээ нэг л удаа очсон..., ...Эхэлж очиход нь зодуулсаныг нь би мэдэхгүй... гэж мэдүүлэг, хариултыг өгсөн байгаа нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэйгээр мэдүүлж, даргалагчийн асуусан асуултад эргэлзээ төрүүлэхүйц хариултыг өгч өөр өөр байдлаар мэдүүлж, хариулж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгоод зогсохгүй, улмаар уг хэргийн үйл баримтыг харсан гэх гол гэрчүүд болох Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдал үүсгэж байна.

 

Мөн гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ...эхэлж очоод гэрээс гарч ирэхэд гарын хуруунаас цус гарсан, хоолой нь жоохон улайсан байсан. Юунд зүссэнг бол мэдэхгүй, В.Өнөрзул эгч машинд явж байхдаа гараа зүссэн байна гэж хэлж байсан..., гэрч П.Цогтоогийн ...намайг зодоод байна гэхээр нь үнэхээр зодсон бол дуудлагаар шалгаж өгье гээд хувцасаа өмсөөд гараад ирэхэд явсан байсан... зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч В.Өнөрзулын мэдүүлэг яг хэнд, яаж, хэрхэн зүсүүлсэн талаар эргэлзээ бүхий байгаа бөгөөд энэ талаар нарийвчлан тодруулаагүй, хохирогч В.Өнөрзул, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, гэрч С.Бат-Эрдэнэ, гэрч П.Цогтоо нарын мэдүүлгүүдийн зөрүүтэй зэрэг нөхцөл байдал байна.

 

Түүнчлэн гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би манай найз С.Бат-Эрдэнэ, эгч В.Өнөрзул бид гурав Ч.Болорхатаныд 2 удаа очсон... гэх мэдүүлгүүд, гэрч С.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...би нэг л удаа очсон. Дахиж эргэж очсон зүйл байхгүй..., ...тэгэхээр би худлаа хэлээгүй, үйл явц болсоны дараа би найзтайгээ нэг л удаа очсон..., ...Эхэлж очиход нь зодуулсаныг нь би мэдэхгүй... гэх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байгаа нь шүүгдэгч нарыг гэм буруутай тооцох үндэслэл болж чадахгүй бөгөөд ашигтайгаар шийдвэрлэх боломжийг бий болгож байна.   

 

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд хохирогч В.Өнөрзулын мэдүүлэг нь мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх ёстой бөгөөд энэ тохиолдолд хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж үзэхээр хуульчилсан байх ба гэрчүүд болох Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, мөн гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хариулт нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа байдал нь мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул нотлох баримт болохгүй гэж үзэхээр байна.

 

            Иймд тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүх хавтас хэрэгт авагдсан шинжээчийн 9464 дугаартай дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж,

мөн 1 дүгээр хавтас хэргийн 22-24 дүгээр хуудсан авагдсан Ч.Баярсайхан, 25-27 дугаар хуудсанд авагдсан Ч.Болорхатан, 28-29 дүгээр хуудсанд авагдсан Б.Мөнх-Эрдэнэ, 30-32 дугаар хуудсанд авагдсан В.Өнөрзул, 33-34 дүгээр хуудсанд авагдсан Ч.Нарангэрэл, 37-38 дугаар хуудсанд авагдсан Г.Төмөрбаатар, 39-40 дүгээр хуудсанд авагдсан Г.Сондор, 41-42 дугаар хуудсанд авагдсан С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж тус тус үзэж байгаа болно.  

 

            Харин улсын яллагчийн яллах талын гол нотлох баримтын нэг болох 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 1240 дугаартай ...хохирогч В.Өнөрзулын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон... дүгнэлтийг үнэлэх боломжтой гэж үзсэн бөгөөд дээрх дүгнэлт нь зөвхөн хохирогчийн биед ямар гэмтэл учирсаныг тодорхойлсон болохоос биш гэмт хэрэг болсон талаарх үйл баримтыг тогтоосон асуудал биш юм.

 

Мөн түүнчлэн хавтас хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан СD-д бичигдсэн бичлэг зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд дээрх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нь хэрэг болсон гэх газар хэн хэн байсан талаар, CD-ний бичлэг нь маргалдаж, бие биенээ хэл амаар доромжилж, хэрэлдсэн талаар л тус тус нотлож байгаа болох биш гэмт хэрэг гарсан талаарх үйл баримтыг, мөн шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нар бүлэглэж хохирогч В.Өнөрзулыг зодож цохисон талаарх үйл баримтыг нотлоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирол, хохирлоос үүссэн хор уршгийн талаар асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.Сондор нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртлэх хугацаагаар хэрэгт үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

      хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19

          дүгээр зүйлийн 1.1., 36.2., 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр

              зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

                     зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

            1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овгийн Чадраабалын Баярсайхан, Боржигон овгийн Чадраабалын Болорхатан, Боржигон овгийн Гантулгын Сондор нарт холбогдох эрүүгийн 1734001350081 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

            2. Цагаатгагдсан этгээд Боржигин овгийн Чадраабалын Баярсайхан, Боржигон овгийн Чадраабалын Болорхатан, Боржигон овгийн Гантулгын Сондор нар цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээхийг тус тус дурдсугай.

 

            3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгасан этгээд Боржигин овгийн Чадраабалын Баярсайхан, Боржигон овгийн Чадраабалын Болорхатан, Боржигон овгийн Гантулгын Сондор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН