Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2022/00033

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148/ШШ*******0**************/0044******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******, Сэлэнгэ аймгийн ******* намын хороонд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага: *******, ******* нарын хооронд ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, *******0************** оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******* намын хорооны төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

1.Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай

*******. ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * дүгээр хэсэг, **дүгээр байрны ** тоот нь миний өмч мөн. Би уг байрыг олон жилийн өмнө буюу *******000 оны 03 сард 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. *******000 оны 3 сард бүх мөнгөө өгөөд тооцоо дууссаны дараа засвар хийсэн. ...Хэсэг хугацааны дараа би Шаамараас явж ажиллах завгүй болсон тул цоожлоод ******* жил болсны дараа ******* намын дарга надаас түрээслээч гэсэн. Би түрээслэхгүй, харин шинэ сортын будаанаасаа өгөөд ав гэсэн. Будаа ч ирээгүй, би худалдаагүй, гэрээ байгуулаагүй. Гэрээнд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан. ...Энэ байр , гэх хүмүүст ямар ч хамаагүй, би мөнгө төгрөгийг нь өгөөд дууссны дараа л засвар хийсэн гэрч нар хангалттай нотолно гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

*******000 онд Сэлэнгэ аймгийн ******* нам Бөс барааны нэртэй дэлгүүрийн хажуу талын ******* өрөө байрыг анх *******аас худалдан авахаар ярилцаж тохиролцоод байрны үнэ гэж ******* удаа түүний данс руу мөнгө шилжүүлж байсныг би санаж байна. Тухайн үед НАМ худалдан авсан бөгөөд би энэ байр худалдан авах явдалд ямар нэгэн хамаарал байхгүй. ...******* нь *******016 он хүртэл байрыг нэг ч удаа асууж байгаагүй, харин намайг асуусны төлөө шүүх болоод явсан. Эхлээд 50 сая төгрөгөөр зарна гээд *******0 сая болоод сүүлдээ надад 15,000,000 төгрөгөөр авчих гэж хэлж байсан. ******* нам *******018 онд даргатай болсон. дарга хуучин дарга нарын шийдвэр одоо хамаагүй ** дүгээр байранд Сүхбаатар сумын ******* намыг оруулна гэсэн. Гэтэл уг байрны талаар ******* нь шүүхэд маргаан үүсгэсэн байна. Би энэ хэрэгт хамааралгүй, Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

1 Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар багийн ** дүгээр байрны * тоот орон сууцны зориулалттай байрыг ******* нам хуулийн дагуу өмчилж эзэмшиж байгаа нь бүрэн тогтоогдсон байна гэж үзэж байна.

*******.Тодруулбал: ******* намын бичиг хэргийн баримтуудад шүүхийн захирамжийн дагуу үзлэг хийхэд тус байрыг ******* нам *******001 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж байгаа нь олон баримтуудаар батлагдсан байна. Үүнд: Байрны хөлсний нэхэмжлэх, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, намын байрны төлбөрийн зардал, *******001 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний зарцуулалтын баримт, халаалтыг засварлах албан бичиг, Сэлэнгэ-Энерго үйлдвэрийн газрын захиргаа санхүүд дулааны шугам, дулааны үнийг шийдүүлэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна. ...******* нам тус байрыг *******001 оноос одоог хүртэл *******0 жил эзэмшиж ашиглаж байх хугацаанд байрны талаар ямар нэгэн маргаантай зүйл огт гарч байгаагүй байдал нь ******* намын өмч гэдгийг давхар баталж байна. Хууль зүйн дагуу бүрдсэн нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар багийн *******1 дүгээр байрны 1 тоот орон сууцны зориулалттай байрыг Сэлэнгэ аймаг дахь ******* нам хууль ёсоор шударгаар өмчилж, эзэмшиж байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан шаардлагадаа:

1.1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн *******тай иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах *******1 дүгээр байрны зүүн тийш харсан хаалгатай ******* өрөө ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээ байгуулмагц ******* нь *******т 1,000,000 төгрөг өгч үлдэх төлбөрийг *******000 оны 03 сарын-ний өдрийн дотор үйлдвэрийн чанарын шаардлага хангасан 1 дүгээр зэргийн*******,000,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг өгч төлбөрийг барагдуулснаар худалдагч ******* нь өөрийн биеэр *******ын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж өгөхөөр гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний хугацаа *******000 оны 03 дугаар сарын-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй байсан ба ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний хугацаа дуусгавар болоод *******0 жил болж байна. Уг гэрээтэй холбоотой талууд ямар нэгэн маргаан гаргаагүй тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 14 жил болсон байна. Иймд Иргэний хуулийн*******6.1, 75.*******.*******, 11*******.*******, *******49.1, *******64.1-д тус тус заасан болон бусад хууль тогтоомжинд заасны дагуу 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр талуудын байгуулагдсан гэрээг хүчингүйд тооцуулах зорилгоор энэхүү шаардлага гаргаж байна.

...Гэрээ байгуулагдсанаас хойш өмчлөх эрхтэй холбоотой маргаан гаргаагүй. Иймд ******* *******аас орон сууц худалдсан төлбөрийг бүрэн аваагүй, зайлшгүй шаардлагатай баримтыг аваагүй байхад бүртгэл хийгдсэн нь хуульд нийцэхгүй. Урьдчилан өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг ашиглан буруу бүртгэл хийсэн тул дараагийн хүмүүст гэрчилгээ олгогдоогүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148/ШШ*******0**************/0044******* дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн /1994 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 1************** дугаар зүйлийн 1**************.*******, *******00******* оны Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.*******.*******, 76 дугаар зүйлийн 76.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн *******, ******* нарын хооронд ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* намын хорооны гуравдагч этгээдээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж Сэлэнгэ аймгийн ******* намын хороонд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалт, үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

*******....Маргаан дагуулж буй Сэлэнгэ аймаг СБ сумын * баг **р байр * тоот үл хөдлөх хөрөнгийг *******ээс 1999 оны 08 сарын 18-наас өдрийн зээлээр худалдан худалдан авах гэрээний дагуу худалдан авч зээлээ бүрэн төлсөн. Энэ олон жилийн хугацаанд ямар ч маргаан гараагүй явж ирснийг тус шүүх үндэслэл болгон зөв шийдвэрлэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрч байна.

Мөн *******ээс *******т өмчлөх эрх 1999.08.19 нд үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөх эрх шилжүүлсэн нь үндэслэл бүхий гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна. Харин Шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон ******* нь *******001 оноос 5 сарын 16-ны өдөр ******* намтай орон сууц худалдан худалдан авах гэрээ байгуулж******* сая төгрөгөөр худалдсанаар тохиролцож гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр Сэлэнгэ аймгийн ардчилсан намд өмчлөх эрх шилжсэн байна гэж үндэслэл болгосон ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь ******* намтай гэрээ байгуулаагүй гэрээнд гарын үсэг зураагүй миний гарын үсэг биш гэж тайлбарлан баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5-р зүйлийн *******5.*******.*******-т заасан тухай үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзснийг тус тус хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул хараад гомдол гаргах болсон үндэслэл маань гэвэл:

Сэлэнгэ аймгийн ******* намаас гаргаж ирсэн нотлох баримт байгаа гэрээ буюу******* сая төгрөгөөр үнэлж худалдан авсан тул гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн албан тоот нь нотлох баримтаар үнэлэгдэх шинж чанараа алдсан баримт гэж үзэж байгаа. Учир нь:

Худалдан худалдан авах гэрээ нь хийгээгүй, миний гарын үсэг биш гэдгээ өөрийн биеэр шүүх хуралд оролцож ИХШХШТ хуулийн 37-р зүйлийн 37.*******-т зааснаар өөрийн тайлбар мэдүүлгээр нотолж байхад үгүйсгэж ирсэн ч хүлээн зөвшөөрөхгүй болно.

ИХШХШТ хуулийн 38-р зүйлийн 38.9-д зааснаар хуурамч гэж үзэж ирсэн гэрээний эх хувийг гаргуулан эх хувьтай нь харьцуулах шаардлага гарч ирснийг хүлээн авч хурлыг нэг удаа хойшлуулж хөдөлбөргүй нотлох баримтаар хангаагүйд гомдолтой байна.

Маргаан дагуулж буй гол асуудал тулгуур үндэслэл гэрээ гэж үзнэ. Тиймээс гэрээний гол баталгаа гарын үсэг мөн эсэх шинж болохыг баталсан иргэний үнэмлэхний хуулбараар баталгаажиж нотариатаар гэрчлэгдэх ёстой гэж боддог. Гэтэл нотлох чадвараа алдсан худалдах худалдан авах гэрээнд ач холбогдол өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бодлоор нотлох шинж чанараа алдсан байж болзошгүй гэрээ нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үндэслэлгүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн ******* нам болон ******* бидний хооронд хийсэн гэрээ нь зохиомол байж болзошгүй эргэлзээтэй байхад хуулийг буруу хэрэглэж тухайн үл хөдлөх хөрөнгө ******* намын өмчлөлд бүртгэгдсэн байна гэж шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Энэ бол миний өмч НАМ -ын өмчлөлд бүргэгдсэн гэдгийг мэдээд шүүхэд хандсан тул энэхүү миний гаргаж буй гомдол бүрийг нягтлан хуулийг зөв хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай гомдлын үндэслэлийг хүлээн авч хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхээр тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Лувсандашийн нь 1999 оны 08 сарын 18-нд иргэн *******тай өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *-р баг *-р хэсэгт байрлах орон сууцны **-р байрны зүүн тийш харсан * өрөө Зоогийн газрын зориулалтаар ажиллуулж байсан байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан. Энэхүү гэрээний хугацаа *******000 оны 3 сарын-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний нөхцөлөөр ******* нь гэрээ байгуулмагц 1.000,000 /нэг сая/ төгрөг *******т өгч үлдэх төлбөрийг *******000 оны 03 сарын-ний дотор******* сая төгрөгний үнэ бүхий үйлдвэрийн 1-р зэргийн гурил өгч төлж барагдуулах ёстой байсан боловч үлдэх төлбөрөө төлөөгүй. Гэрээний нөхцлөөр төлбөрийг зуун хувь төлж барагдуулсан тохиолдолд ******* өөрийн байрныхаа өмчлөх эрхийг *******т өөрөө улсын бүртгэлд бүртгүүлэн өгөх үүрэгтэй байсан боловч төлбөр өгөөгүй улмаас энэ гэрээний заалт биелэгдээгүй байна гэсэн миний тайлбар доор тайлбараар нотлогдох болно.

1.Талууд хоорондоо Эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд уг хөрөнгийн үнийг 100 хувь төлж барагдуулсан тухай баримт тодорхойлолтыг улсын бүртгэгч шаардан авч хувийн хэрэгт хадгалагддаг ёстой боловч уг эд хөрөнгийн хувийн хэрэгт төлбөр төлсөн баримтыг ******* өгөөгүй тул байхгүй байгаа

*******.Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогийн дүнгээс татварын хуульд заасны дагуу татвар төлсөн байх ёстой ба татвар төлсөн баримтыг бүртгүүлэгч этгээд хүсэлт өргөдөлийн хамт хавсарган өгөх ёстой боловч улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан 1999 оны 08 сарын 13-нд татвар төлсөн баримтанд борлуулалтын өртөгөөс нэг сая төгрөгний татвар *******0,000 төгрөг төлсөн үлдэх*******,000,000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул татварыг *******000 оны 03 сард төлөх гэрээтэй байна гэж татварын байцаагч тодорхойлсон байгаа нь тухайн үед төлбөрийг бүрэн төлөөгүй байсан нь өмчлөх эрхийг *******т шилжүүлэх боломжгүй байсан нь нотлогдож байгаа.

3.******* ******* нарын хооронд 1999 оны 08-р сарын18-нд байгуулсан Эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний нөхцөлөөр байрыг худалдан авагч талд хөндлөнгийн гэрч байлцуулан тодорхой баримт үйлдэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч гэрээ цуцлагдсан тул уг үйлдэл талуудын хооронд хийгдээгүй байгаа нь *******0************** оны 05-р сарын *******0-ны өдрийн 148/ШЗ*******0**************/01**************0 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу орон сууц хүлээлгэн өгсөн авсан баримтыг шүүхэд хэрвээ байгаа бол ирүүлэх байхгүй бол тайлбар ирүүлэх ёстой ч ирүүлээгүй байгаа нь үүгээр нотлогдож байна.

Иймд тухайн үед ******* нь иргэн *******аас өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдсан төлбөрийг бүрэн аваагүй байхад *******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримтууд байхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг *******т олгоогүй байхад Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс шүүхэд *******0*******1оны-р сарын *******8-нд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн өмчлөх эрх шилжүүлсэн гэх бүртгэл нь хуульд нийцэхгүй байгаа нь үүгээр нотлогдож байхад шүүгч *******ийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан ч энэ байрыг Сэлэнгэ аймгийн ******* намд ******* өмчлөх эрхээ шилжүүлэн өгөх бодолтой байсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй.

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс зээлээр худалдах худалдан авах гэрээг урьдчилан улсын бүртгэлд бүртгэсэн баримтыг ашиглан өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл болгож хууль зөрчсөн тул шүүх хүчингүй болгох ёстой байсан ба би үүнийг шаардсан.

Сэлэнгэ аймгийн ******* намд ******* өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай тохижуулсан байраа эзэмшүүлэхээр хүлээлгэн өгсөн болохоос ******* АН-д хүлээлгэн өгөөгүй яагаад гэхээр уг байрыг төлбөрөө төлөөгүй тул байраа хүлээлгэн өгөөгүй.

Байрны өмчлөх эзэмших эрхийн талаар өнөөг хүртэл маргаан гараагүй шалтгаан ******* өмчлөх эрхээ өөрт нь хандаж хүсэлт гаргасан тохиолдолд Сэлэнгэ аймгийн ******* намд шилжүүлэх бодолтой байсан болохоос энэ байрны талаар ямар нэг ашиг харсан сонирхол байгаагүй. Хэрвээ энэ байр маргалдагч нөгөө талын өмчлөлд шилжсэн байсан бол маргаан олон жилийн өмнө үүсэж шийдэгдэх байсан энэ бол бодит үнэн гэжээ.

Хариуцагч Д.Солонгын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй. Шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна. ...Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Энэхүү хэргийн хувьд шүүх анхнаасаа нэхэмжлэлийг хүлээж авахгүй захирамж гаргах ёстой байсан гэж харж байна. ******* хариуцагч болох ямар нэгэн үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлээр үгүйсгэхдээ орон сууц чөлөөлөх тухай гэж үздэг, ордер гэдэг зүйл орхигдсон нөхцөл байдал харагдаж байна. Хавтаст хэргийн 3******* дугаар зүйлд авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар ******* намын өмчлөлд шилжсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан асуудал хүчин төгөлдөр байхаар хуульчилсан. Үүний дагуу худалдах, худалдан авах гэрээ бүртгэгдсэн байх тул хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Энэ бүртгэлийн хувьд ******* маргаантай байгаа, буруу бүртгэсэн гэсэн зүйл ярьж байна. Захиргааны хэргийн шүүхэд хандаад, Улсын бүртгэлийн бүртгэлтийн талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг. 1994 оны хуулиар ч тэр, *******00******* оны хуулиараа ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа юм. Нэхэмжлэлд хугацааны талаар бичээгүй байсан тул тухайн үед тодруулах шаардлагатай байсан. Хэдэн оны үйл баримтыг ярьж байгаа талаар. Үйл баримтыг он сартай бичсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргах байсан. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг. Тиймээс энэ маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдагч этгээдээр гэх хүн бие даасан шаардлага гаргасан байдаг. *******, нарын хооронд хийгдсэн 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* намын хувьд гуравдагч этгээдээр татагдаад бие даасан шаардлага гаргаад, хариуцагч болсон. ******* нам бие даасан шаардлага гаргах шаардлагагүй. Улсын бүртгэлд ******* намын өмч гэж бүртгэгдсэн байхад өөрийн өмчөө авъя гэсэн бие даасан шаардлага гаргах шаардлагагүй. Давж заалдах гомдолд бас нэг дурдсан асуудал нь хууль бусаар бүртгэсэн гэсэн асуудлыг бичсэн байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиараа гэрчилгээтэй эсэх нь хамааралгүй. Энэ байгууллага бүртгэсэн л бол ******* намын өмч юм. Өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрх нь Улсын бүртгэлд бүртгэснээрээ үүсэж байх тул гэрчилгээтэй байх эсэх асуудал хамааралгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нам засвар болон бүх дулаан үйлчилгээтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.*******-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

*******.Нэхэмжлэгч ******* нь *******019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч *******д холбогдуулан Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *******0*******0 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн ******* намыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр, *******0*******0 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9************** тоот захирамжаар иргэн *******ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр тус тус оролцуулсан байна.

3.Сэлэнгэ аймгийн ******* нам нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь *******тай байгуулсан ******* дугаар бүхий байрыг зээлээр худалдах худалдан авах 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг хүчингүйд тооцуулахаар тус тус шаардлага гаргасан ба шүүгчийн *******0*******1 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн*******91 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн ******* намын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэжээ.

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн /1994 оны/ 69 дүгээр зүйлийн 1, 1************** дугаар зүйлийн *******, *******00******* оны Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******.*******, 76 дугаар зүйлийн 76.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг,******* дүгээр хэсэг *******1 дүгээр байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн *******, ******* нарын хооронд ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.*******-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******ын Сэлэнгэ аймгийн ******* намтай байгуулсан худалдах худалдан авах гэрээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн *******тай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн шаардлага гаргах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл *******ын зүгээс ...Сэлэнгэ аймгийн ******* намтай дээрх гэрээг байгуулаагүй, уг гэрээг мэдэхгүй, миний гарын үсгийг дуурайлган зурсан байна гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байхад уг тайлбарыг шүүх юу гэж үзэж үгүйсгэж байгаа талаар, мөн уг гэрээг Улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлыг ******* хэдийд мэдэх боломжтой эсэх, мэдсэн бол түүний гомдол гаргах хугацаа хэдий үеэс тоологдох талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх энэхүү хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдоос гаргасан бие даасан шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн ******* нам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан ба ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан байх ба түүний гаргасан шаардлагыг нь шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа, тус хэрэгт Сэлэнгэ аймгийн ******* намын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогч болох нь тодорхойгүй, Сэлэнгэ аймгийн ******* намын хорооны эрх зүйн байдлыг шүүх тодорхойлоогүй энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн энэ хэргийн үндсэн хариуцагч болох ******* нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэх, түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт огт дурьдагдаагүй, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байна.

6. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, шаардлага тус бүрт эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.*******-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148/ШШ*******0**************/0044******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ