Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01952

 

бу 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01952

 

 

Д.Рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж , шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03388 дугаар шийдвэртэй,

Д.Р, С ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК, Израйл улсын иргэн ,,,,, паспортын дугаар 31693784 нарт холбогдох,

С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай компанийн охин компани Навивоулд Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Р, түүний өмгөөлөгч Б.У, нэхэмжлэгч С ХХК-ийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д. Рэнцэнханд, С ХХК нар нь хариуцагч Э ХХК, Израйл улсын иргэн Яир Жакоб Порат нарт холбогдуулан

1.а.С ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох

1.б. С ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай,

1.в. Охин компани Навивоулд Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах

1. г. Хариуцагч Э ХХК болон түүний гүйцэтгэх захирал Израйл улсын иргэн Яир Жакоб Порат нараас С ХХК-ийн санхүүгийн тайлан, компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг, компаниас хувь хүн хуулийн этгээдтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэл, захидал, албан бичгийн эх хувь зэрэг сүүлийн 5 жилийн бүх бичиг баримтуудыг гаргуулахаар шаарджээ.

Монгол Улсын хуулийн этгээд, улсын бүртгэлийн 9011205020 дугаарт бүртгэгдсэн, 5323991 тоот регистрийн дугаартай С ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг компани нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай. Үүнд: Э ХХК нийт хувьцааны 51 хувийг, Д.Р 49 хувийг тус тус эзэмшдэг.

Д. Рэнцэнханд нь компани байгуулагдсанаас өнөөг хүртэл С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Д.Р нь компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд С ХХК, болон түүний охин компани болох Навивоулд Монгол ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг Э ХХК-ийн захирал Израйл улсын иргэн Яир Жакоб Поратад мэдэгдэж байсан.

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг Эс Эл Эй ХХК-ийн захирал Яир Жакоб Поратад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй.

Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин хурал хийхээр товлож мэдэгдэхэд Яир Жакоб Порат мөн оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Яир Жакоб Порат хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Түүнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах гэхээр Яир Жакоб Порат нь сураггүй алга болж, холбоо барих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Яир Жакоб Порат нь Монголд оршин суух тодорхой хаяггүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж Э ХХК-ийн захирал Яир Жакоб Поратын оршин суугаа хаягийг тодорхойлуулж байсан удаатай.

Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн и-мэйл хаягт өмгөөллийн ЭмДиЭс Хаанлекс компанийн и-мэйл хаягтай Мгэх хүнээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэрүүд гэх материалуудыг илгээсэн. М.Түвшинтөгөлдөрийн хувьд биечлэн уулзаж байгаагүй бөгөөд, харин зурвас бичиж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал шаардлагыг туслах Ж.Нэмэхцэцэг гэх хүн хүлээж авсан байгаа гэсэн утгатай текстийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Түүнтэй утсаар холбогдон тийм туслах надад байхгүй тэр материалуудыг би аваагүйгэдгээ мэдэгдсэн.

Улмаар очиж авч амжихгүй миний электрон шуудангаар илгээхийг санал болгосон. Гэтэл тэрээр юу ч илгээгээгүй бөгөөд дахин холбогдоогүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг 11 минутад С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал эхэлж байна. Та ирж байгаа юу гэсэн зурвас илгээсэн байдаг. Түүнд хариу бичиж гүйцэтгэх захирлын хувиар ямар нэгэн хүсэлт, шаардлага хүлээж аваагүй, энэ хурлыг хуралдуулах нь надад хэрэгтэй байсан учраас тэр материалыг надад яагаад илгээгээгүйг нь асууж и-мэйл бичсэн боловч одоог хүртэл над руу илгээхгүй байсаар байна.

Дээр дурдсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний и-мэйл хаягт өмгөөллийн ЭмДиЭс Хаанлекс компанийн и-мэйл хаягтай Мгэж хүнээс ирсэн и-мэйлийн хавсралтад байсан С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн компанийн охин компани Навивоулд Монгол ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирцийн тэмдэглэл, хурлын тэмдэглэл, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаал англи, монгол хэл дээрх хувийг скайнердаж хавсаргасан байсан.

Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд нь дараах үндэслэлүүдээр компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнд: компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дэх хэсэгт Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй гэж, 61.3-дахь хэсэгт Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж, 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж, 61.5 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ гэж, 61.6 дахь хэсэгт Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалттай

Гэтэл гүйцэтгэх захиралд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг 51 хувийн хувьцаа эзэмшигч Э ХХК-иас албан ёсоор огт ирүүлээгүй, хүлээн аваагүй.

Албан ёсоор санал, шаардлага гаргаагүй, түүнийгээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь дураараа хууль тогтоомжийг зөрчиж, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй. Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журмыг зөрчсөн. Д.Рад хувьцаа эзэмшигчийн хувьд хурлын тов мэдэгдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд байна.

Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх хууль бус хурлаас гарсан шийдвэрт үндэслэж өнөөдрийг хүртэл С ХХК-ийн албан бланкыг ашиглаж, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж компанийн нэрийн өмнөөс сөрөг үр дагавар үүсгэх үйл ажиллагаа явуулж байна.

Э ХХК-ийн захирал Яир Жакоб Поратад С ХХК-ийн санхүүгийн тайлан, компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг, компаниас бусад хувь хүн хуулийн этгээдтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэл, захидал, албан бичгийн эх хувь зэрэг бүх бичиг баримтууд (сүүлийн 6 жилийн байдлаар) хууль бусаар гартаа авсан.

Яир Жэкоб Порат түүний өмчлөлд байгаа компанийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 46, 401 тоот оффисын үүдний цоожийг сольсны улмаас компанийн гүйцэтгэх захирал Д.Р болон ажилчид орж, компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, санхүүгийн болон бусад баримтаа алдаад байна. Үүнийг нотолсон офиссын цоожтой хаалганы зургийг уг хүсэлтэд хавсаргав.

Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт Компани нь дараах баримт бичгийг хадгалах үүрэгтэй гээд 97.1.6-т санхүүгийн ажиллагааны тайлан гэж, 47.1.8-танхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг гэж, 97.1.14-т энэ хууль болон архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, компанийн дүрмээр тодорхойлогдсон компанийн бусад дотоод баримт бичиг гэж, мөн Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан Тамга тэмдэг баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх журам-ын 6.5-т Тамга, тэмдэг. баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд байгууллагын удирдлага өдөр тутмын хяналт тавих гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн нэмэлт шаардлагад дурдагдсан баримт бичгүүд нь байгууллагын удирдлагын шууд хяналтан дор зөвхөн байгууллагын архивын сэйфэнд хадгалагдах ёстой гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э ХХК нь С ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ба хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Ийнхүү хувьцаа эзэмшигчийн хувиар Э ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Рад С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргасан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах гэж буй талаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Мнь биечлэн гардуулан өгөхөөр түүний гэрийн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25/4, 21 тоот хаягт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед очсон. Гэтэл хариуцагч нь дээрх санал, шаардлагыг хүлээж авахаас татгалзаж зүүн 4 зам дахь оффис Синержи плаза дахь оффисын хаягаар илгээсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шууданд хүргүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилтан Ж.Нэмэхцэцэг хүлээж авсан.

Мөн 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 цаг 40 минутад Мнь Д.Рын утсанд дээрх шууданг Ж.Нэмэхцэцэг авсан байна, хэзээ ээлжит бус хурлыг зарлах вэ гэдгийг зарлах тухай зурвасаар асууж лавласан.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт санал шаардлага хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах ёстой. Уг 12 дугаар сарын 17-оос ажлын 10 хоног тоолбол 12 дугаар сарын 31-нд шийдвэр гаргах хугацаа дуусах ёстой.

Мөн Мнь 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 цаг 52 минутад зурвасаар мэдэгдсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж мэдэгдсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу хурал болох өдөр утсаар болон зурвасаар хуралд ирэхийг сануулсан ч Д.Р ирээгүй.

Ийнхүү С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хүргүүлсэн боловч гүйцэтгэх удирдлага нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй удааж, хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх боломжоор хангаагүй тул Э ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 03 болон 07-ны өдрүүдэд С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-дахь хэсэгт Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэсний дагуу зарлаж зохих зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн.

Цаашилбал, энэ талаарх зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлж нэхэмжлэгчийн гар утсанд зурвасаар мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү хурлын зарыг хүлээн авсан, цаашилбал, хурал хэзээ, хаана болох, ямар асуудал хэлэлцэх талаар бүрэн мэдээлэлтэй байсан боловч хуралд оролцоогүй.

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 51 хувийн ирцтэйгээр Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу зохион байгуулагдсан.

Уг хуралд компанийн гүйцэтгэх захирал хүрэлцэн ирээгүй тул хэлэлцэх асуудлын 1 болон 2-т заасан асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулж, харин компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотойгоор шинэ гүйцэтгэх захирлыг томилох, түүнчлэн түүний охин компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдийн тус тус томилох асуудлыг шийдсэн.

Гэтэл хуучин гүйцэтгэх захирал Д.Р нь Компанийн тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл компанийн тамга тэмдэг болон компанийн санхүүгийн анхан шатны баримт материалуудыг хүлээлгэн өгөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон гүйцэтгэх захирал ,,,, нь үүрэгт ажлаа биелүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлууд бий болсон.

,,,, нь Д.Раас С ХХК-ийн тамга, тэмдэг, санхүүгийн баримт бичгүүдийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан одоо хүртэл болоогүй.

Нэхэмжлэгч Д.Р нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах шаардлага гаргах, зарлан хуралдуулах шаардлагыг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан үүрэг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах ёстой.

Хурал зарлах талаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Р ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Өөрөө хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж гүйцэтгэх захирал л ганцаараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах бүрэн эрхтэй юм шиг, тус эрхийг нь ...үндэслэлгүйгээр... эдлүүлээгүй гэж хуулийг тайлбарлаж, хуулийн холбогдох нөхцөлүүдийг хасаж хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж байна

Нэхэмжлэгч нь хариуцагч хэрхэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан талаар нэхэмжлэлдээ нарийвчлан дурдаагүй, хангалттай нотлоогүй бөгөөд хурал зарлан хуралдуулах шаардлага хүлээн аваагүй, хурал болох байсныг мэдээгүй гэж тайлбарлах боловч бусад нотлох баримт болон нэхэмжлэлд дурдсанаар энэ талаар бүгдийг мэдэж байсан нь харагддаг гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 61 дүгэр зүйлийн 61.7-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК, Яир Жэкоб Порат /Yair Jacob Porat/ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С ХХК, Д.Р нарын С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани Навивоулд Монгол ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн талаар

Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 1-р догол мөрөнд Компанийн тухай хуулийн 61.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг холбогдох баримт бичгийн хамт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д. Рэнцэнхандын Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Синержи плаза 4-401 тоот хаягаар илгээсэн буухиа шууданг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12:35 цагт ажилтан Ж.Нэмэхцэцэгт гардуулсан болох нь Монгол шуудан ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/26 дугаартай тодорхойлолт, бичиг V хүлээн авсан бүртгэлийн дэвтэр, гэрч Ж.Нэмэхцэцэгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна хэмээн үзсэн нь шүүгч нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Шүүх гэрчийг манай компанийн буюу С ХХК-ийн ажилтан гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Ж.Нэмэхцэцэгээс хүлээн авсан гэж үнэлж, тайлбарласан нь буруу, Д. Рэнцэнханд нь хурлын зарыг мэдсэн болов ч ирээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

2. Хүсэлт хангаагүй талаар

Гэрч Ж.Нэмэхцэцэгийн ажлын байрыг тодруулах, нотлох баримтуудыг гаргуулж өгөх хүсэлт шүүхэд гаргахад тухайлбал, жижүүрийн ажил хийж байсан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ба хөлсөөр ажиллах гэрээг шүүхэд гаргуулах. Үүгээр түүний мэдэхгүй байсан яг ямар компанид ажиллаж байсан нь тодорхой болж; Ж.Нэмэхцэцэг гарын үсэг зурж авсан шууданг Д.Рад өгсөн эсэх нь тодорхойгүй өгсөн байх гэж мэдүүлсэн байгаа учраас, гардуулсан гэсэн нотлох баримт гаргуулах,

Ямар компанид ажиллаж байснаа мэдэхгүй байгаа учраас хэн гэж хүнээс бэлэн мөнгөөр цалин авч байсан баримтыг нь гаргуулах, мөн гэрээгээр ажиллаж, цалин авч байсныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж тодорхой болгохыг хүссэн болов ч хүсэлтийг шүүх хангаагүй орхисон.

 

3.Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу Эс Эй Эл Инвестмент компани нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш учраас Компанийн тухай хуулийн дагуу ээлжит бус хувьцаа эзмшигчдийн хурлыг зарлах эрхгүй юм. Эс Эй Эл Инвестмент компанийг төлөөлөх эрх М.Түвшинтөгөлдөрт яг шийдвэр гаргах үед өгөгдсөн гэдэг нь эргэлзээтэй

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн утсанд хийсэн үзлэгээр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч залгасан биш харин миний би түүн рүү залгасан байдаг. М. Түвшинтөгөлдөрийн хувьд намайг өөрийнх нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр илгээсэн зурвасыг авсан гэж итгэж байсан учраас хурлын зар, товын талаар надтай яриагүй байдаг. Дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэс болгосон нь нэг талыг барьсан үндэслэлгүй

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах нөхцөл бүрдээгүй байна. Компанийн тухай хуулийн хувьцаа эзмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хэн гаргах тухай үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаар хуульд заасны дагуу санал, шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Д.Рын өмгөөлөгчийн ярьж буй 2 итгэмжлэлийг шүүхээс сүүлд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулж авсан. Уг итгэмжлэлээр санал, шаардлага гаргах эрхийг олгосон талаар маргаагүй. Харин хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах эрхийг олгоогүй гэж тайлбарлаж байна. Э ХХК-ийн шийдвэрийг тус компанийн хувьцаа эзэмшигч нар гаргана. Санал, шаардлагыг Э ХХК гаргасан, тус саналын дагуу хувьцаа эзэмшигч нарын хурлыг гүйцэтгэх захирал зарлан хуралдуулаагүй тул тус компани зарлан хуралдуулсан. Тус хуралдааныг зарлан хуралдуулах эрхийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр холбогдох бүх эрхийг М.Түвшинтөгөлдөрт олгосон. Иймд Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүх эрхийг олгосон Мсанал, шаардлага хүргүүлж, хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй тул өөрөө зарлан хуралдуулсан нь хуульд нийцсэн. Энэ бол практикт тогтсон жишиг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. М.Түвшинтөгөлдөрт дээрх бүрэн эрхийг олгосон этгээд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хүргүүлсэн тодруулгатаа уг эрх үнэн зөв бөгөөд үүнийг дахин баталж байна гэсэн байдаг.

Түүнчлэн; санал, шаардлагыг хуульд заасны дагуу холбогдох хаягаар хүргүүлсэн, Мөөрийн биеэр хүргэхэд Д.Р оффисын хаягаар хүргүүл гэсний дагуу хаягаар нь хүргүүлсэн байдаг. Тус хаягаар хүргүүлэхэд Ж.Нэмэхцэцэг гэх хүн хүлээн авсан бөгөөд түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан, тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр өөрсдөө ирээгүй, гэрчээс шаардлагатай бүх асуудлыг тодруулж асуусан байдаг. Санал, шаардлагыг зохих ёсоор хүргүүлсэн, зурвасаар дахин мэдэгдсэн буюу бүх арга хэрэгслийг ашигласан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг дагуу хурлын товыг мөн шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн. Үүний дараагаар дахин утсаар ярьж, хурлын товыг хүлээн авсан эсэхийг тодруулсан байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хувьд тус утсаар ярьсан, зурвас бичсэн хугацаанд хамаардаггүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарласан шийдвэр, хурлын товыг өдөр тутмын сонинд нийтлүүлж, мэдээлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар ярьсан бөгөөд Д.Р, Мнар нь хоорондоо огт харилцаа хамаарал бүхий хүмүүс биш, хурлын товоос өөр зүйл ярих боломжгүй. Шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд зөв үнэлэлт, дүгнэлт өгч гаргасан байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Д.Р, С ХХК нар нь хариуцагч Э ХХК, Израйл улсын иргэн Яир Жакоб Порат нарт холбогдуулан С ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, Охин компани Навивоулд Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, хариуцагч Э ХХК болон түүний гүйцэтгэх захирал Израйл улсын иргэн Яир Жакоб Порат нараас С ХХК-ийн санхүүгийн тайлан, компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг, компаниас хувь хүн хуулийн этгээдтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэл, захидал, албан бичгийн эх хувь зэрэг сүүлийн 5 жилийн бүх бичиг баримтуудыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримтууд авагджээ.Үүнд:

3.а. С ХХК-ийн нийт хувьцааны 49 хувийг Д.Р, хариуцагч Э ХХК нь нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг талаар талууд маргахгүй тайлбарласан. /1хх1-3, 1хх97-99/

С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Р нь 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар С ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар авагджээ./1хх6, 1хх7-13/

3.б. Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Эс Эй Эл инвестмент лимитед /S.A.L Investments limited/ байх ба гүйцэтгэх удирдлага нь Яир Жэкоб Порат /Yair Jacob Porat/ болох нь 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлд бүртгэгдсэн лавлагаагаар тогтоогджээ./1хх64-65/

3.в. Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Яир Жэкоб Порат /Yair Jacob Porat/ -аас олгосон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл хэрэгт авагджээ./1хх126-127/

Уг итгэмжлэлд Г.Энх-Амгалан, Мнарт ... Компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болох С ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага түүнтэй холбоотой материал гаргах, хүргэх, санал, шаардлагын хариу хүлээн авах, тайлбар, гомдол болон шаардлага гаргах, компани буюу хувьцаа эзэмшигчийг төлөөлж С ХХК-иас санхүү, үйл ажиллагааны тайлан, бусад баримт бичгүүдийг шаардан гаргуулах... зэрэг эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ./1хх126-127/

3.г. Д.Р нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Монгол Улсад байгаагүй гэх Хил хамгаалах ерөнхий газрын

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт авагджээ./3хх60/, мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шийдвэрүүд хэрэгт авагджээ.

4. Зохигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэх, хурлын зарыг гүйцэтгэх захирал бөгөөд 49 хувийн хувьцаа эзэмшигч Д.Рад зохих ёсоор мэдэгдсэн, хүргүүлсэн эсэх асуудлаар маргаантай байна.

4.а. Анхан шатны шүүхээс маргаантай асуудалд хамаарах нотлох баримтыг үнэлэх, бэхжүүлэх, цуглуулах журмыг хуулийн дагуу явуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүхээс хурлаас гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт буухиа шуудангаар хүргүүлснийг ажилтан Ж.Нэмэхцэцэгт гардуулсан, зурвасыг явуулсан болох нь зохигчдын тайлбар, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэжээ. /2хх24-25/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар бичмэл ба цахим баримт, дүрс, дууны бичлэг нотолгооны хэрэгсэл байж болно. Цахилгаан бичиг, факс, и-мэйл, зурвас, мессенжерт бичигдсэн зүйл, компьютерын мэдээлэл бичмэл баримтад тооцогдоно. Эдгээр баримтад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмаар шүүх үзлэг хийж бэхжүүлэх.

Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдлыг бичээгүйгээс ямар үйл баримтыг яаж, хэрхэн нотлогдож байгааг харьцуулан үнэлэх боломжгүй байна.

Хэргийн /2-р хх24,201 дүгээр талд авагдсан/ үзлэгийн тэмдэглэлүүд нотлох баримтыг бэхжүүлэх буюу цуглуулах шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

4.б. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас

С ХХК-ийн санхүүгийн тайлан, компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг, компаниас хувь хүн хуулийн этгээдтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэл, захидал, албан бичгийн эх хувь зэрэг сүүлийн 5 жилийн бүх бичиг баримтуудыг гаргуулах шаардлагыг тодруулах нь зүйтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгах, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заах юм.

Шүүхийн шийдвэр нь биелүүлэх боломжтой, биелүүлэх арга журам нь тодорхой байх ёстой. Сүүлийн 5 жилийн бүх бичиг баримтуудыг гаргуулах шаардлага нь тодорхой бус байна.

 

4.в. Мөн гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжтай, бусад баримтаар давхар нотлогдох ёстой.

Иймд гэрч Ж.Нэмэхцэцэгийн ажиллаж байсан ажлын байрыг тодруулахтай холбоотой хүсэлт тодорхой хэмжээнд ач холбогдолтой байж болохоор байна.

 

5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хүсэлт хангаагүй, нотлох баримт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн талаархи давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Мөн шүүхийн шийдвэрт эх сурвалж хуудасны дугаар заах хууль зүйн техникийг алдагдуулсан байгааг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД