Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 997

 

         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

  улсын яллагч Б.Батжаргал,

  шүүгдэгч У.... түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/,

  шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/, А.Ганбат /ҮД:0656 /

  шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олгонууд овогт ...ийн ..., Хоньчин долоо овогт ...гийн ..., мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүер овогт ...ын ... нарт холбогдох  1741000030001 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олгонууд овогт ...ийн ... /РД:.../.

 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гүер овогт ...ын ... /РД:.../.

 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Улаанбаатар хөгжил констракшн” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол ...тоотод оршин суух,

            - 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

            - 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Хоньчин долоо овогт ...гийн ... /РД:.../. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

...ийн ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 364 дүгээр байрны гадаа биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм "Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

 

...гийн ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

...ын ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байрны ... тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 грамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан,

            Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд 2016 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0.6 гр мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хэрэг болсон шөнө анх цагдаагийн байгууллагад баригдаж ирэхдээ сэжигтнээр мэдүүлэг өгч болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Манай найз Д.... нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19-20 цагийн үед гэрт ирээд орцны үүдэнд уулзсан. ... надад хэлэхдээ нэг ийм юм байна /хар тамхины төрлийн зүйл/ чи асааж үзэхүү гэхээр нь тэгье гээд 2 удаа сорж хэрэглэсэн. Тэрийг хэрэглэх үед миний зүрхний цохилт ихсээд сандрал, айдас төрөөд, хөлс гараад сонин мэдрэмж төрсөн. Би дахиж хэрэглэж үзмээр санагдаад, сонирхоод энэ чинь хэд гэдэг юм бэ гэхэд ... надаас хэдэн төгрөг байна гэхээр нь би 350.000 төгрөг байсныг ...т байгаа нь энэ байна гэж хэлээд өгсөн. Би хэрэглэсэн юмныхаа үлдэгдлийг Пүрэсүрэнг сонирхож үзэхүү гээд гэрийнх нь ойролцоо очоод өгсөн. ... нь намайг янз бүрийн юм хэрэглэж үзэх юм бол найздаа сонирхуулаарай гээд өмнө нь хэлж байсан болохоор нь би ...д үлдэгдлээ өгсөн. Тэндээсээ ... нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа ... тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө ... авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. За за одоо болсон биз дээ, би эндээ үлдлээ, тэгж байгаад гэртээ харина гэхээр нь би машинтайгаа тэндээс хөдлөөд найз ...тэй утсаар яриад гэртээ ганцаараа байна гэхээр нь уулзахаар болсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны гадаа очоод ...тэй уулзах гэж байтал араас цагдаа нар гарч ирээд бариад авсан. … хэрэг гардаг өдөр миний багийн найз Д.... манай гэрт ирээд гадаа уулзаад юм яриад зогсож байхдаа халааснаасаа гялгар ууттай мөс гэх зүйл гаргаж ирээд чи үүнээс хэрэглэж үзэх үү гэхээр нь би тэгье гээд бид хоёр хамт хэрэглэсэн. Д....ийн авчирсан зүйлээс 2 удаа сорж хэрэглэсэн ба түүнийг хэрэглэх үед миний зүрх цохилт ихсээд айдас төрөөд хөлс гарах мэдрэмж төрсөн. Тэгээд би уг зүйлээс дахин хэрэглэж үзмээр санагдаад сонирхол хүрээд чамд дахин олдох уу гэхэд Д.... хүнээс асууж өгье гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 115-116, 242 х, 2 дугаар хавтас 138-139 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

        2.Шүүгдэгч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед миний найз А.... над руу залгаад мөс олдох уу, байвал өгөөч, эсвэл олоод өгөөч гээд байн байн гуйгаад байхаар нь би яах гэж байгаа юм гэхэд бэлгийн чадвхи сайжруулаад сэргээдэг гэж байна, би хэрэглэж үзмээр байна гээд байсан. Өмнөх өдрийн 16 цагийн үед ... над руу залгаад чамд мөнгө байна уу, надад жоохон юм байна гэхээр нь надад 50.000 төгрөг байна гээд би ...д мөнгөө өгөөд маш бага хэмжээний мөс авсан. Тэрнээсээ би өөрөө хэд сорж хэрэглэчихээд үлдэгдлээ ...ийн гэрийн тэнд очиж уулзаад өгсөн. ... гэр рүүгээ орж машиныхаа түлхүүрийг аваад гараад ирье гээд удалгүй гарч ирсэн. Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орьё гээд тэр хавьд ... машинаасаа бууж хүнтэй уулзчихаад буцаад суусан, тэндээс ... намайг мөс олоод өг гээд амар заяа үзүүлэхгүй, үхэх гэж байгаа юм шиг гуйгаад, дуугүй болохгүй байхаар нь би ... рүү яриад юм байна уу гэхэд байгаа мөнгө аваад ганцаараа манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Ганзригоос 350.000 төгрөгийг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн ар талын 34 дүгээр байрны 1 дүгээр орцны 7 давхрын 4 дэх хаалга буюу ... тоотод ...гийн гэрт орсон. Би 350.000 төгрөг ...д өгөөд мөс аваад гарахад арай 1 грамм хүрэхгүй болохоор нь энэ чинь арай жоохон юм биш үү, чи нэмээд өгчих гэхэд чи байж байгаад ав, одоо энэнээс өөр алга гэж хэлсэн. Би ууттай мөсөө авч гараад ...т өгөөд явуулсан. Би ...оос чи одоо хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад буцаад цэцэрлэгт хүрээлэн орлоо гэхээр нь би үлдсэн. ... ууттай мөсөө хараад энэ чинь арай жоохон юм байна ш дээ гэхээр нь байж байгаад гүйцээгээд авахаар боллоо. Би нэмээд авчих юм бол чам руу ярьж байгаад өгье гэж хэлээд явуулсан. Би тэндээ үлдээд ...гийн гэр рүү ороход удалгүй ... юм олоод ирье гэж гараад би гэрт нь ганцаараа үлдсэн. Шөнө ... орж ирээд 0,1-0,2 грамм орчим маш бага мөс өгөхөөр нь би гэртээ харилаа гээд тэднийхээс гараад орцон дотор баригдсан. Миний биеээс хураагдсан ...гээс авсан ууттай мөсөө би ...т өгөх гэж байсан юм. ... Тэгтэл А.... би дахин хэрэглэж үзмээр байна чамд дахиад олдох уу гээд намайг чи орцны үүдэнд хүлээж бай би машиныхаа түлхүүрийг аваад гараад ирье гээд гэрлүү яваад орсон. Тэгээд бид хоёр А....ийн машинд сууж байхдаа дахин мөс авч хэрэглэх талаар ярилцан мөнгөө нийлүүлээд ...гийн гэрлүү явсан. ... надаас мөс олоод өг хамт хэрэглье гэж гуйсан болохоор би ... рүү ярьсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 123-124 хуудас, 2 дугаар хавтас 140-141 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 3.Шүүгдэгч У....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны сүүлээр найзуудынхаа хамт гадуур шоудаж байхдаа зүс таних нэрийг нь санахгүй байна залуутай хорооллын Кастле бааранд таарсан юм. Тэр залуутай баарны гадаа тамхи татаад юм яриад зогсож байхад сэргэх үү, чи хэрэглэж үзсэн үү гээд халааснаасаа гялгар ууттай цагаан өнгийн юм гаргаж ирээд надад үзүүлэхээр нь яаж хуулбар хувь 2018-11-21 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 3/5 хэрэглэдэг юм бэ гэж асуухад ойролцоо байх 5 давхар байрны орц руу намайг дагуулж орсоноо халааснаасаа нөгөө цагаан өнгийн зүйлийг гаргаж ирсэнээ тарианы усны шилэнд бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь мөнгөн дэвсгэрт хуйлж соруул мэт болгож сорж байснаа надад өгөхөөр нь би сонирхоод 2, 3 удаа сорсон. Тэр үед надад ямар нэгэн мэдрэмж өгөөгүй эсэргээрээ толгой өвдөөд байх шиг байхаар нь би дэмий юм байна гэж хэлчихээд уг орцноос гарах гэсэн чинь намайг дараа нь хэрэглээрэй гээд гялгар ууттай юмаа надад өгөхөөр нь би тухайн үед өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд Кастле бааранд буцаж очоод найзуудтайгаа хамт сууж байгаад гэртээ харьсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр багийн найз Золоотой уулзах гэж 10 дугаар хороололд байх гэрт нь очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд тэдний байрнаас гараад явж байхдаа С....тай уулзмаар санагдаад байхаар нь С....ын 88114632 дугаарын утсаар нь холбоо бариад завтай байна уу уулзах уу гэсэн чинь С....завтай байна гэхээр нь би Голден парк хотхон дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би С....ыг хүлээж байх зуураа Голден парк хотхоны нэг орцонд орж 2016 оны сүүлээр Кастле бааранд таарсан залуугаас авсан мөсөө бага зэргийг хэрэглэсэн. Удалгүй С....ирээд бид хоёр хотын төв рүү явж байхад манай багын найз болох жижиг Баяраа циркийн хажуу талын Клуб 24 бааранд сууж байна ирээд авах боломж байна уу гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд цирк дээр ирээд жижиг Баярааг хүлээгээд зогсож байхад цагдаа нар ирээд ...бид хоёрыг барьсан. 2016 оны сүүлээр Кастле бааранд таарсан залуутай өмнө нь 2, 3 удаа таарч байсан юм. Нэрийг нь мэдэхгүй зүс мэдэх төдий. Одоо тэр залууг сайн санахгүй байна. ... 2016 оны сүүлээр Кастле бааранд найзуудынхаа хамт шоудаж байхдаа зүс мэдэх нэг залуутай таараад тэр залуутай анх удаа мөс гэх хар тамхи хэрэглэсэн. Тэр үед зүс мэдэх залуу надад хэрэглээрэй гээд гялгар ууттай мөс шилэн гаанс өгөхөөр нь би тэрийг нь хадгалж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ганцаараа хэрэглээд үлдсэнийг нь цагдаа нар хурааж авсан. Би худалдаж аваагүй тэр залуу өөрөө надад хэрэглэж үзээрэй гээд өгсөн юм”,

... Би мэнгэ ...той 2017 оны 07 дугаар 30-ны өдөр 11-12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ойролцоо явж байгаад тааралдаад мэнд мэдээд, ойр зуурын юм ярьсан. Үүнээс өмнө 2017 оны өвөл ... хар тамхины хэрэгт холбогдсон байгаа. Мөнгөний хэрэг байна, өмгөөлөгч авах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь би 300.000 төгрөг өгч байсан. Тийм болохоор би ...той тааралдахдаа мөнгөө асуугаад боломжтой бол миний мөнгийг буцаагаад өгөөч, би өөрөө хэрэгт холбогдсон, өмгөөлөгчийнхөө мөнгийг өгмөөр байна гэхэд ... орой найз нь чадвал зохицуулаад өгье гэртээ байж байх юм уу гээд салсан. Орой 22-23 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал ... над руу залгаад манай гэрт ирээд 300.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би хүнтэй уулзлаа гээд гэрээсээ гарах гэтэл чи удахгүй бол би танай гэрт байж байя гээд ... манайд үлдсэн. Би гадагшаа гарч хүнтэй уулзах гэж байгаад болиод удалгүй гэртээ буцаад ортол ... манай гэрт унтчихсан байсан. Намайг ороход ... хүнтэй утсаар ярьж байгаад за за би явлаа гээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. ... Би мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах, зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн хорих ангид 1 жилийн хорих ял эдлээд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан. ...Би үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн хор аюулын талаар маш ойлгож мэдсэн, маш их зүйлийг ойлгож, маш их зүйлийг эргэцүүлэн бодсон. Өөрийгөө маш их таньж мэдсэн. Аав ээж хоёрыгоо их зовоосондоо маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 129-130, 161-16, 2 дугаар хавтас 151-152 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Гэрч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би мансууруулах бодис гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг талаар А....оос мэдэж авсан. Тэгээд цагдаад баригддаг өдрөө хэрэглэж үзмээр санагдаад сонирхолдоо автан ...оос мансууруулах бодис байвал олж өгөөч гэж гуйж аваад хэрхэн яаж хэрэглэдэг талаар заалгаад цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг эмийн сангаас шилтэй тарианы ус аваад доторхи усыг нь асгаад ...оос авсан бага хэмжээний мансууруулах бодисоо хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарах утааг нь сорж хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 57-58 хуудас/

 

5.Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.... ах мансууруулах бодис зарж байсан эсэх талаар би мэдэхгүй, мөн би ... ахаас худалдан авсан асуудал байхгүй. Тухайн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.... над руу яриад танидаг авто засварын газар байна уу, машин хямдхан оруулаад өгөөч гэхээр нь би танидаг хүнтэйгээ яриад янзлуулахаар болсон ба бид хоёр яриад зогсож байхад Д.... ах тарианы усны шил гаргаж ирээд хуучин хэрэглэж байсан юм. Дотор нь жоохон үлдсэн байгаа хоёулаа хэрэглэж үзье гээд нэг нэг удаа сорсон. Гэхдээ бараг юм байгаагүй, тэгээд Д.... ахаас дахиад юм олдвол амсуулаарай гэж хэлээд салсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр надад жаахан мөнгө байна олбол хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 02 цагийн орчимд Д.... ах над руу залгаад ...гийн гэрт байна. ...д мөнгөө өгөөд юм захичихсан, чамд хэдэн төгрөг байна, ... юмтай ирвэл чи авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Д.... ахаар ...гийн гэрийг заалгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ар талын 34 байр 1 дүгээр орцны 6 давхарт ... ахтай утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд бууж ирээд 200.000 төгрөг аваад ... юмаа аваад удахгүй ирнэ, ирэхээр нь би чам руу яръя гэж хэлээд дээшээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 224-225 хуудас/,

 

6.А....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв. /1 дүгээр хавтас 4-7 хуудас/,

 

7.Д....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ...” /1 дүгээр хавтас 11-14 хуудас/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

8.Шинжээчийн 7533 дугаар дүгнэлт:

1.2.3.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “№2 шилэн гаанс, соруул” гэж хаягласан хуванцар гуурс бүхий шилэн гаанс мэт зүйл, “№1 0,6 грамм”, “№3 0,3 грамм” /Д.... гэж хаягласан цагаан өнгийн талстлаг мөс/ мэт зүйл зэргээс метамфетамин /methamphamine/-ийн агуулга илэрч байна.

Илэрсэн Метамфетамин /methamphamine/ нь” сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /1 дүгээр хавтас 76 хуудас/

 

9.Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.... ... гэж хаягласан , “А....” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. ..., “А....” гэж хаягласан шээс, М.... гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphamine/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 дүгээр хавтас 78 хуудас/

 

10.У....гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 48-53 хуудас/

 

11.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “ ... шалан дээр баруун хойд хэсэгт дотор тал нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл байсныг битүүмжилж авлаа. ... зүүн хойд суудлын шалавчин дээр 8х6 хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг үзлэг хийхээр хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дүгээр хавтас 7-19 дүгээр хуудас/

 

12.Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд “... Сэжигтэн ...гийн сууж явсан 97-35 УНД улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан 8х6 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг албаны Т1000 загварын баталгаат жин дээр уутны хамт жинлэхэд 0,7 грамм байсныг тэмдэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх Trunarc багажаар шалгахад №8 гэж дугаарласан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрснийг Nikon D3200 маркийн аппаратаар 3 кадр зураг Samsung 65х маркийн камераар 1 минут 49 секундын бичлэг хийж бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав” гэсэн баримт. /1 дүгээр хавтас 21-24 дүгээр хуудас/

 

13.Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. “... ... нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэсэн баримт. /1 дүгээр хавтас 68-72 дугаар хуудас/

 

14.Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн “... 8 гэж дугаарласан 6х8 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,6 грамм байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хуудас 85-90 дугаар хуудас/

 

15.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/

 

16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3967 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3 “... ... 2017.04.14” гэсэн хаягтай шээснээс метафетамнины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас 109 дүгээр хуудас/

 

17.Шүүх сэтгэц эмгэг судлалын 737 дугаар дүгнэлт:

1.Д.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Одоогоор Д.... нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Д.... мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай байна.

4.Д.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5.Д.... мансууруулах донтой мансууруулах сэтгэцийн идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6.Д.... мансууруулах донтой, мансууруулах сэтгэц идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7.Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

8.Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчлэгдэх боломжтой.

9.Д.... нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардалагагүй байна. /1 дүгээр хавтас 84-85 хуудас/

 

18.Шүүх сэтгэц эмгэг судлалын 738 дугаар дүгнэлт:

1.А.... нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Одоогоор А.... нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.А.... мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай байна.

4.А.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5.А.... мансууруулах донтой мансууруулах сэтгэцийн идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6.А.... мансууруулах донтой, мансууруулах сэтгэц идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7.Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

8.Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчлэгдэх боломжтой.

9.А.... нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /1 дүгээр хавтас 88-89 хуудас/

 

19.Шүүх сэтгэц эмгэг судлалын 829 тоот дүгнэлт

1.У.... нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

2.У.... нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

3.У.... нь сэтгэцийн эмгэггүй байна.

4.У.Сүнжимдмаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.У.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.У.... нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралгүй байна.

7.У.... нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралгүй байна. гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас 222 хуудас/

                     

20.У....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 137 хуудас/

21.У....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас 138 хуудас/

22.Д....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас 152 хуудас/

23.Д....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 153 хуудас/

24.А....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас 169 хуудас/

25.А....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 170 хуудас/

26.А....ийн хувийн байдлын талаарх баримтууд /1 дүгээр хавтас 173-178 хуудас/

27.А....ийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /1 дүгээр хавтас 101 хуудас/

....У....гийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2 дугаар хавтас 150 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч А...., Д...., У.... нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

...ийн ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 364 дүгээр байрны гадаа биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм "Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн болох нь:

- Шүүгдэгч А....ийн “… Манай найз Д.... нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19-20 цагийн үед гэрт ирээд орцны үүдэнд уулзсан. ... Тэндээсээ ... нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа ... тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө ... авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. ... би машинтайгаа тэндээс хөдлөөд найз ...тэй утсаар яриад гэртээ ганцаараа байна гэхээр нь уулзахаар болсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны гадаа очоод ...тэй уулзах гэж байтал араас цагдаа нар гарч ирээд бариад авсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Д....ийн “…2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед миний найз А.... над руу залгаад мөс олдох уу, байвал өгөөч, эсвэл олоод өгөөч гээд ... би ... рүү яриад юм байна уу гэхэд байгаа мөнгө аваад ганцаараа манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Ганзригоос 350,000 төгрөгийг нь аваад ... ууттай мөсөө авч гараад ...т өгөөд явуулсан. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч У....гийн “…Орой 22-23 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал ... над руу задгаад манай гэрт ирээд 300.000 төгрөг өгсөн. ... ... хүнтэй утсаар ярьж байгаад за за би явлаа гээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 129-130, 2 хх 151-152 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - А....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн “мөс” мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв./1 хх 4-7 х/,

- Шүүгдэгч А....ийн “... Би хэрэглэсэн юмныхаа үлдэгдлийг ...г сонирхож үзэхүү гээд гэрийнх нь ойролцоо очоод өгсөн. ... нь намайг янз бүрийн юм хэрэглэж үзэх юм бол найздаа сонирхуулаарай гээд өмнө нь хэлж байсан болохоор нь би ...д үлдэгдлээ өгсөн. /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч М....гийн “...Би мансууруулах бодис гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг талаар А....оос мэдэж авсан. Тэгээд цагдаад баригддаг өдрөө хэрэглэж үзмээр санагдаад сонирхолдоо автан ...оос мансууруулах бодис байвал олж өгөөч гэж гуйж аваад хэрхэн яаж хэрэглэдэг талаар заалгаад цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг эмийн сангаас шилтэй тарианы ус аваад доторхи усыг нь асгаад ...оос авсан бага хэмжээний мансууруулах бодисоо хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарах утааг нь сорж хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 57-58 х/,

- Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.... ... гэж хаягласан , “А....” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphеtamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. ..., “А....” гэж хаягласан шээс, М.... гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/ гэх нотлох баримтуудаар,

 

...гийн ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

- Шүүгдэгч Д....ийн “… ...гийн гэр рүү ороход удалгүй юм олоод ирье гэж гараад би гэрт нь ганцаараа үлдсэн. Шөнө ... орж ирээд 0,1-0,2 грамм орчим маш бага мөс өгөхөөр нь би гэртээ харилаа гээд тэднийхээс гараад орцон дотор баригдсан. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч А....ийн “... Би хэрэглэсэн юмныхаа үлдэгдлийг ...г сонирхож үзэхүү гээд гэрийнх нь ойролцоо очоод өгсөн. ... нь намайг янз бүрийн юм хэрэглэж үзэх юм бол найздаа сонирхуулаарай гээд өмнө нь хэлж байсан болохоор нь би ...д үлдэгдлээ өгсөн. /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч У....гийн “…Орой 22-23 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал ... над руу задгаад манай гэрт ирээд 300.000 төгрөг өгсөн. ... ... хүнтэй утсаар ярьж байгаад за за би явлаа гээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 129-130, 2 хх 151-152 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Л....ийн “... 02 цагийн орчимд Д.... ах над руу залгаад ...гийн гэрт байна. ...д мөнгөө өгөөд юм захичихсан, чамд хэдэн төгрөг байна, ... юмтай ирвэл чи авахгүй юу гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 х/,

- Д....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ....” /1 хх 11-14 х/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

- Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, ..., “А....” гэж хаягласан шээс ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. ..., “А....” гэж хаягласан шээс, ... метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

...ын ... нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 346 байрны ... тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 грамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан,

           

- Шүүгдэгч У....гийн “…Орой 22-23 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал ... над руу залгаад манай гэрт ирээд 300.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 129-130, 2 хх 151-152 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч А....ийн “…А.... нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа ... тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө ... авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. …” гэсэн мэдүүлэг /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,        

- Шүүгдэгч Д....ийн “…2017 оны 07 дугаар сарын 31-ний орой ... Өмнөх өдрийн 16 цагийн үед ... над руу залгаад чамд мөнгө байна уу, надад жоохон юм байна гэхээр нь надад 50.000 төгрөг байна гээд би ...д мөнгөө өгөөд маш бага хэмжээний мөс авсан. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

- Гэрч Л....ийн “... Д.... ахаар ...гийн гэрийг заалгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ар талын 34 байр 1 дүгээр орцны 6 давхарт ... ахтай утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд бууж ирээд 200.000 төгрөг аваад ... юмаа аваад удахгүй ирнэ, ирэхээр нь би чам руу яръя гэж хэлээд дээшээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 х/,

- А....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв./1 хх 4-7 х/,

- Д....ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ....” /1 хх 11-14 х/, 

- Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.... ... гэж хаягласан , “А....” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.... 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. ..., “А....” гэж хаягласан шээс, М.... гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphamine/ илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

- У....гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 48-53 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

У.... 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан болох нь:

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “ ... шалан дээр баруун хойд хэсэгт дотор тал нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл байсныг битүүмжилж авлаа. ... зүүн хойд суудлын шалавчин дээр 8х6 хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг үзлэг хийхээр хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дүгээр хавтас 7-19 дүгээр хуудас/

- Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд “... Сэжигтэн ...гийн сууж явсан 97-35 УНД улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан 8х6 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг албаны Т1000 загварын баталгаат жин дээр уутны хамт жинлэхэд 0,7 грамм байсныг тэмдэглэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх Trunarc багажаар шалгахад №8 гэж дугаарласан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрснийг Nikon D3200 маркийн аппаратаар 3 кадр зураг Samsung 65х маркийн камераар 1 минут 49 секундын бичлэг хийж бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав” гэсэн баримт. /1 дүгээр хавтас 21-24 дүгээр хуудас/

- Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. “... ... нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэсэн баримт. /1 дүгээр хавтас 68-72 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн “... 8 гэж дугаарласан 6х8 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0,6 грамм байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хуудас 85-90 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3967 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3 “... ... 2017.04.14” гэсэн хаягтай шээснээс метамфетамины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас 109 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг.

Сэтгэцэд  нөлөөлөх бодис гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ. Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц 1е заалт.

 Метамфетамин /methamphetamine/ буюу “Мөс” нь дээрх конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж,

мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох /өрөнд өгөх г.м/ зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг “худалдсан” гэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гардуулах, мэдэлд шилжүүлэх, өглөг болгох зэргээр хариу төлбөргүй бусдад шилжүүлэхийг “бусдад өгсөн” гэж тус тус ойлгоно. 2008 оны 06 сарын 25-ны өдрийн УДШ-ийн 29 дүгээр тогтоол

 

Шүүгдэгч нарын үйлдлүүд хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дээрх шинжүүдийг бүрэн хангаж байгаа болох нь тогтоогдсон.

 

А...., Д.... нарын хувьд дээрх бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх шинжүүд тогтоогдоогүй.

 

У....гийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад бэлэн мөнгөөр худалдсан болох нь тус тус тогтоогдсон.

                                                         

Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

                          Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

            Хэргийн үйл баримтуудаар шүүгдэгч нар хориглосон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. 

 

Харин У....гийн борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед гарсан.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ ихэссэн прокуророос уг зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан зарчимд нийцэхгүй тул хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй.

  

А....ийг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

Д....ийг  Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

У....г 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байрны ... тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай 0.9 грамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад 400,000 төгрөгөөр худалдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг тус тус зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

У....гийн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэдий ч хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг хэвээр байгаа, олж авах үйлдэл хийхгүйгээр хадгалах гэдэг ойлголт яригдах боломжгүй, дээрх шинжийг хадгалах гэмт хэргийн нэг шинж гэж үзэх боломжтой.

 

Шүүгдэгч А....ийг  метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн,

Д....ийг метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

У....г метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Улсын яллагч: У....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар А....т 01 жил 10 сар хорих ял, Д....т 02 жил 01 сар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч А...., Д.... болон тэдгээрийн өмгөөлөгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэлээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй, 01 жил гаруйн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаа, дахин энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү? гэх асуудлын талаар:

 

Шүүгдэгч А...., Д...., У.... нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, шүүгдэгч Д.... нь хувийн байдлын хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж ял эдэлж байсан нөхцөл байдлууд тогтоогдсон хэдий ч А...., Д.... нар мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшсэнээ өөрсдөө илэрхийлж байгаа, ар гэрийн нөхцөл байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй, холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, бусдад төлөх төлбөргүй, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн тул А...., Д.... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх.

У....гийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар У....д 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жилийн хорих ял тус тус шийтгэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 Шүүгдэгч У.... хувийн байдлын хувьд хэрэг прокурорын хяналтанд байх хугацаанд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хувьд их, хүнд гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан У....д шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзээд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. гэж заасны дагуу шүүгдэгч У.Сүжидмаагийн гэмт хэрэг үйлдэж олсон Метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодисын үнэ 400,000 төгрөгийг түүний хувьд оногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Сэтгэцэд нөлөөт бодис болох Метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодис нь иргэний гүйлгээнд хориглосон бараа бөгөөд үнэлгээг нь албан ёсоор тогтоох боломжгүй, шүүгдэгч нарын мэдүүлгээр 400,000 төгрөгөөр худалдаалсан нь тогтоогдсон.

У....гийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар 14-ний өдөр хүртэл урьдчилан цагдан хоригдсон 61 хоног, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 437 дугаар шийтгэх тогтоолоор 2017.10.25-2018.08.24-ний өдөр хүртэл 303 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 18 хоног нийт 382 хоног цагдан хоригдсо хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох,

 

А.... нь 1 дүгээр хавтаст хэргийн 92, 93 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар Цагдан хорих 461 дүгээр ангид 2017 оны 07 сарын 31-ний өдрийн  03 цаг 30 минутанд хүлээлгэн өгсөн, мөн хавтаст хэргийн 99 дүгээр хуудсан дахь Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн зэргээс үзэхэд 01 хоног цагдан хоригдсон,

Д....ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол 2017 оны 07 сарын 31-ний өдөр үйлдэгдсэн /хх 94, 95 х/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж /1 дүгээр хавтаст хэрэг 98, 203 хуудас/ 08 сарын 01-ний өдөр гарсан, 09 сарын ...-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хавтаст хэрэг 233 х/ гарсан зэргээс үзэхэд 2017.07.31-09....-ний өдөр хүртэл 58 хоног цагдан хоригдсон тул шүүгдэгч нарын дээрх цагдан хоригдсон хугацаануудыг шийтгэх тогтоолд дурьдах.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.5 см х 2.5 см хэмжээтэй 4 талыг хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.4 грамм “Мөс” гэх нэршилтэй  сэтгэцэд нөлөөлөх бодис, 14 см урттай, холбосон шилэн гаанс, хуванцар соруул, 2.5 см х 2 см хэмжээтэй амсарыг нь хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.2 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А...., У.... нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, А...., Д.... нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр, У....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос У....д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Олгонууд овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй” хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн,

Хоньчин долоо овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй” хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Гүер овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй” сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй” сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар У....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У....г 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр А...., Д.... нарыг тус бүрийг 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А...., Д.... нарт Зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар У....д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А...., Д.... нарт мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар У....гийн хувьд оногдох хөрөнгөөс 400,000 төгрөг хурааж улсын орлогод оруулсугай.

10.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч А.... 01 хоног, Д.... 58 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар У....гийн цагдан хоригдсон 382 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

12.А...., У.... нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувийг нь Хил  хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.

13.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.5 см х 2.5 см хэмжээтэй 4 талыг хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.4 грамм “Мөс” гэх  нэршилтэй  сэтгэцэд  нөлөөт бодис, 14 см урттай, холбосон шилэн гаанс, хуванцар соруул, 2.5 см х 2 см хэмжээтэй амсарыг нь хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.2 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

14.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А...., Д.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, У....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ