Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

А.Г, У.С, Д.Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч У.Сгийн өмгөөлөгч Л.Цэндоо,

шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Г.Сүхээ, А.Ганбат,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.С, Д.Г, А.Г нарт холбогдох эрүүгийн 1741000030001 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Олгонууд овгийн Алтангэрэлийн Г, 1985 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, геодизийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч, түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧП/,

2. Гүер овогт Ууганбаярын С, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ/,

3. Хоньчин долоо овгийн Дамдинсүрэнгийн Г, 1985 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1152 дугаар шийтгэл тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, /РД:ЧП/,

А.Г нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 364 дүгээр байрны гадаа биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

У.С нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 346 байрны 28 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 грамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Д.Гт 350.000 төгрөгөөр худалдаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Г, А.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, У.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Гийг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн, Д.Гийг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, У.Сг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Гийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Сг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г, Д.Г, У.С нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуваарилагдах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Гийн цагдан хоригдсон 1 хоног, Д.Гийн цагдан хоригдсон 58 хоног, У.Сгийн цагдан хоригдсон 33 хоногуудыг тэдний эдлэх ялд оруулан тооцож, А.Гт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Д.Г, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, У.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.5см х 2.5см хэмжээтэй 4 талыг хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.4 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 14 см урттай, холбосон шилэн гаанс, хуванцар соруул, 2.5см х 2см хэмжээтэй амсарыг нь хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.2 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ганбат миний бие Д.Гийн өөрийн болон ар гэрийнхний нь хүсэлтээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа билээ.

Миний үйлчлүүлэгч Д.Гийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 493 тоот шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэдийгээр миний үйлчлүүлэгч Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 3 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийвэрлэсэн хэдий ч уг шийдвэрийг гаргахдаа Д.Гийн ар гэрийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Д.Г нь урьд өмнө алдаж онож байсан боловч уг гэмт хэрэгт холбогдсоноос хойш хувийн байдалдаа дүгнэлт хийж эхнэр, хүүхэдтэй болж эцэг хүний ёсоор эхнэр, хүүхдийнхээ төлөө гэсэн чинхүү сэтгэлээр амьдарч, ажиллаж яваа жирийн нэг иргэн билээ. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал тун хүнд түрээсийн байранд амьдардаг, 0-6 насны 3 хүүхэдтэй, эхнэр 6 сартай жирэмсэн, тогтсон гэр бүлийн орлого байхгүй тул хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө шүүх энэрэнгүй зарчимаа үзүүлж уг ялыг тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 493 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч А.Г нь хэрэглэж үзэх зорилгоор бусдаас худалдан авч өөрийн биедээ нуусан байсан “Мөс” гэх бодисыг цагдаагийн байгууллагын ажилтнуудад сайн дураараа гарган өгч улмаар үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлтийн шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэсэн хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой өгч байсан. А.Г нь бусдад өр төлбөр байхгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурор, шүүхэд гаргаж ирсэн ч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ байдлыг харгалзаж үзэхгүйгээр түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч А.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2-8 насны 3 хүүхэдтэй, эхнэр Энхчимэг нь одоо 2 сартай жирэмсэн юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг миний үйлчлүүлэгчид хэрэглэж болох байсан ч мөн л хэрэглээгүйд гомдож байна...” гэв.

 

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч У.Сгийн өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч У.Сгийн өмгөөлөгчөөр ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатанд гомдол гаргаагүй. Өмнөх шийтгэх тогтоолоор У.Сд нэг жилийн хорих ял оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэрэг хянагдаж байхад энэ хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байсан тул хуульд заасан үндэслэлээр өмнөх хэрэгтэй нэгтгэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаар оногдуулсан учраас энэ хэргийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд энэ хэргийг нэгтгэж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх байсан болов уу гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Ганбаттай санал нэг байна. Давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 493 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгч А.Ганбат шүүгдэгч Д.Гийг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Д.Гийн хувьд хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан гэдэг зүйл ангиар гурван удаа шийтгэгдсэн. Иймд ялыг тэнсэх боломж үндэслэл байхгүй.

            Мөн Н.Намжилцогт өмгөөлөгч шүүглэгч А.Гийг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хор уршиг арилсан гэж шүүгдэгч А.Гийн хувьд дүгнэх боломжгүй. Тийм учраас тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

             

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг дараах байдлуудаар хангаж чадаагүй байна.

 

1. Шүүгдэгч У.С, Д.Г, А.Г нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 10б-2/4378 тоот “...У.Сд холбогдох 201701000074 дугаартай хэргээс эрүүгийн хэрэг үүсч, яллагдагчаар татсан тогтоол, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг хуулбарлан өгч манай ажилд туслана уу” гэх утга агуулга бүхий албан бичгийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 146/

 

Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн 201701000074 дугаартай хэрэгт У.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн тогтоол, яллагдагчийн мэдүүлгийг ирүүлсэн /1-р хх-ийн 147-150/ байхад мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Дээрх байдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас эрүүгийн 201701000074 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж, шүүгдэгч У.Сг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэжээ. /2-р хх-ийн 15, 16/  Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Сд 3 жилийн хорих ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч У.Сд холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Үүнийг Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” хэмээн шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэхийг баталгаажуулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй байна. Уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог бөгөөд ингэснээр дээр дурдсан хуулийн заалт бүр хэрэгжих үндэс бүрдэх ёстой.

 

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул У.Сд оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж маш тодорхой заажээ. Гэтэл яллах дүгнэлтэд “У.С нь Д.Гт 350.000 төгрөгөөр худалдаалсан” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх талаар огт дүгнэлт хийгээгүйг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн заасан бөгөөд энэхүү хэрэгт тэдгээр байдлыг хөдөлбөргүй нотолсон гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.

 

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч ч анхан шатны шүүх хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол түүнийг нэг мөр болгосны эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ хэмээн заасан болно.

 

Хавтаст хэрэгт гэрч Л.Гантөмөрийн “...Би 2017 оны 7 дугаар сарын 31-ний орой шөнийн 01 цагийн үед мансууруулах бодис зардаг танил ах болох Гтой өөрийн 99713600 дугаарын утсаар Гийн 94091226 дугаартай утас руу залгаж “танд “мөс” байгаа юу, надад 200.000 төгрөг байна “мөс” хэрэг болоод байна” гэхэд Г ах “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 36 дугаар байранд хүрээд ир” гэсэнд би уг газар нь очин 36 дугаар байрны хамгийн наад талын орцоор орон 4 давхарт гарахад Г ах дээрээс буугаад ирсэн. Тэгээд намайг “мөнгөө өгчих” гээд надад байсан 200.000 төгрөг аваад “түр хүлээж бай, би иргэж холбогдоод “мөс”-ийг чинь өгье” гэхэд нь би “та тэгвэл надад буцах таксины мөнгө өгчих” гэхэд Г ах надад 5.000 төгрөг өгсөн юм. ...Би Г ахаас өөр хүнээс мансууруулах хар тамхи авч байгаагүй ба мансууруулах бодис зардаг олон хүмүүс байдаг талаар би сонсож байсан. Тэр мөнгөө Г ахаас мөс авах гээд өгсөн...” /1-р хх-ийн 59-60, 61-62/, “...Д.Г ах над руу залгаад “мөнгө байна уу дүү” гэхээр нь “байна, яах гэж байгаа юм та” гэхэд “чи надад мөнгө өгчих би чамд оронд нь юм өгье /юм гэдэг нь “мөс” гэх мансууруулах бодис/ би Сүнжээд мөнгөө өгчихсөн байгаа, гэрт нь хүлээж байна”... гэж хэлсэн...”, /1-р хх-ийн 61-63/, Д.Г яллагдагчаар “...С над руу залгаад “чамд мөнгө байна уу, надад жоохон юм байна” гэхээр нь “надад 50.000 төгрөг л байна” гээд би Сүнжээд мөнгөө өгөөд маш бага хэмжээний мөс авсан байсан юм. ...Тэгтэл Гантөмөр “дахиад сормоор байна, надад жоохон юм олоод өгчих” гээд өөрөө 200.000 төгрөг өгсөн. Миний халаасанд байсан шил хэзээнийх юм бүү мэд баригдаж, баривчилгаанд явахаас өмнө өмсөж байсан болохоор тэр үеийн юм байсан юм шиг байна лээ...” /1-р хх-ийн 123-124/ гэх зэрэг мэдүүлгүүд авагджээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл мансууруулах бодис авахад зориулан Л.Гантөмөрийн 200.000, шүүгдэгч Д.Гийн 50.000 төгрөг өгсөн гэх үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, шүүгдэгч Д.Г, У.С нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч У.Сгийн гэмт үйлдэл байнга тогтвортой гэдэгт хамаарах эсэхийг тус тус шалгах шаардлагатай.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Г, Д.Г, У.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад шийдвэрлээгүй болно.

 

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх шүүгдэгч А.Г, Д.Г, У.С нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: