| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0115/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/138 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б.*******эд холбогдох эрүүгийн 1804001420138 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар ñàðûí 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Ìîíãîë óëñûí èðãýí, 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой /Монгол хэл бичиг мэднэ/, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хамтран амьдрагч *******ийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газар/ одоо ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******гийн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух
1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн ******* аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 120.000 төгрөгийн торгуулийн ялаар,
2002 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ******* аймгийн сум дундын шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* овгийн *******ын ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 5 дугаар гудамжны 2 тоот хашаанд иргэн Б.г “эхнэр А.*******ийг авч явах” гэлээ гэж уурлаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний биед нүүрний эмгэг бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 5 дугаар гудамжны 2 тоотод танил Алтангэрэлийн хашаанд ах , , эхнэр ******* нарын хамт 0.75 граммын “” нэртэй архи уугаад сууж байхад гаднаас нилээд согтуу орж ирсэн. орж ирэхдээ “” нэртэй 0.75 граммын нэг шил архи авчирсан бөгөөд тэр архийг тавуулаа хувааж уусан. манай эхнэрийг өмнө нь таньдаг байсан гэсэн. Тэгээд “би 3 хүүхэдтэй эхнэрээсээ салсан хоёулаа явъя” гээд манай эхнэрийн гараас бариад байсан. Тэгтэл манай эхнэр “би хань ижилтэй болсон” гээд намайг заасан чинь “тэр ямар хамаатай юм бэ” гээд гараас нь бариад үнсэх гээд байхаар нь би уурлаад түүний баруун хацар луу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн мэдүүлсэн: “...Би тоглолт тараад 17 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 5 дугаар гудамжны 2 тоотод амьдардаг Алтангэрэл гэдэг ахынд очсон. Алтангэрэл ах гэртээ ирээгүй байсан ба хашаанд нь надтай хамт ажиллаж байсан Пэрэнлэй ахын хуучин эхнэр ******* эгч, хоёр эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Би ууж байсан архинаас нь уусан. Би дэлгүүр орж 1 шил архи авчирч ууцгаасан. Би ******* эгчийн хажууд суугаад гарнаас нь бариад явъя гэж хэлтэл ******* эгч архи ууж байсан нэг залууг заагаад энэ манай нөхөр гэж хэлсэн. Би тэрийг нь тоогоогүй. Тэгэхэд нөгөө залуу уурлаад эхнэр зүгээр байлгаарай гээд баруун хацар луу нэг удаа өшиглөсөн. Одоо миний хацар зүгээр болсон, ямар нэг зовиур байхгүй. Гэмтэл маань бүрэн эдгэрсэн. Би *******тэй эвлэрч, миний 500.000 төгрөгийн эмчилгээний зардлыг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/,
Мөрдөн байцаалтад гэрч А.*******ийн мэдүүлсэн: “... миний хажууд суугаад миний салсан нөхрийн тухай ярьж байснаа би 3 хүүхэдтэй эхнэрээсээ салсан, ганцаараа байгаа хоёулаа гарах уу, явах уу гээд гарнаас татаж чангаагаад үнсэх гээд байхаар нь би д “чи одоо зүгээр байгаач, би нөхөртэй хань ижилтэй болсон, манай нөхөр тэр сууж байна” гээд *******ийг заахад тоохгүй байхаар нь ******* “чи одоо зүгээр байгаач” гэхэд “чамд хамаагүй” гээд дахиад намайг цуг явъя гээд гарнаас чангаагаад байсан. Тэгээд ******* босч ирээд “чи одоо яах гээд байна” гэж уурлаад гийн нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 25-26/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/278 дугаартай дүгнэлтэд: “Б.гийн биед нүүрний эмгэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 29/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн “...Хохирогч Б.г 7 сарын 26-ны өдөр үзэхэд баруун хацар унжсан байдалтай байсан ба амбулаторийн эмчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр гэмтлийн шалтгаант нүүрний эмгэг гэсэн оноштой байсан. Хохирогчийг тухайн үед нарийн мэргэжлийн компьютер болон бусад багажийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж удаа дараа зөвлөсөн боловч үзүүлэхгүй байсан тул тухайн үеийн гэмтлээр дүгнэлтийг гаргасан. Нүүрэнд учирсан гэмтэл нь нарийн багажийн шинжилгээгээр оношлогдож нүүрэнд засрашгүй өөрчлөлт орж хацрын булчин мах тасарсан байвал гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэлт гаргасан. Би хохирогч Б.гийн баруун болон зүүн хацрыг харьцуулж харлаа. гийн нүүрний эмгэг байдал эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарч эдгэрч хэвийн болж засарсан байна. Хохирогчийн баруун хацрын булчингийн эмгэг нь хэт ядрах, дахин баруун хацартаа гэмтэл авах зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр дахих боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эвлэрлийн гэрээ “...Б.******* нь Б.д учирсан хохирол болох эмчилгээний зардал 500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно...” гэжээ /хх-ийн 64/,
Хохирогч Б.гийн нүүрэн хэсгийн зургийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болон 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр харьцуулж авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 30-31/,
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ /õõ-í 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 43/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлж, Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 5 дугаар гудамжны 2 тоот хашаанд иргэн Б.г “эхнэр *******ийг авч явах гэлээ” гэж уурлан түүний нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөж биед нь нүүрний эмгэг бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “ нь манай эхнэрийг хамт явъя гээд гарнаас нь бариад үнсэх гээд байхаар нь уурлаад нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн “Би ******* эгчийн гарнаас нь бариад явъя гэж хэлтэл ******* эгч архи ууж байсан нэг залууг заагаад энэ манай нөхөр гэж хэлсэн. Би тэрийг нь тоогоогүй. Тэгэхэд нөгөө залуу уурлаад эхнэр зүгээр байлгаарай гээд баруун хацар луу нэг удаа өшиглөсөн” талаарх мэдүүлэг /хх-н 11/, гэрч А.*******ийн “ намайг хамт гаръя гээд гарнаас татаж чангаагаад үнсэх гээд байсан. Би д хандаж “ хань ижилтэй болсон, манай нөхөр тэр сууж байна” гээд нөхрөө заахад тоохгүй байсан. Тэгэхээр нь ******* уурлаад гийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 25-26/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/278 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, шинжээчийн “Би хохирогч Б.гийн баруун болон зүүн хацрыг харьцуулж харлаа. гийн нүүрний эмгэг байдал эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарч эдгэрч хэвийн болж засарсан байна” гэсэн мэдүүлэг /хх-н 34/, хохирогчийн нүүрэн хэсгийг харьцуулсан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болон 10 дугаар сарын 15-ны өдөр авсан гэрэл зургууд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б., гэрч А.*******, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.г “эхнэр А.*******ийг зүгээр байлгасангүй” гэж уурлан улмаар түүний баруун талын хацар хэсэг рүү өшиглөж гэмтэл учруулсныг, үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Иймд Б.*******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байна. /хх-н 64/ Иймд шүүгдэгчээс 500.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэлтэй, 2 удаа ял шийтгэл эдэлж байсан байх бөгөөд уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба хуульд зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.*******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА