Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0427

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Татварын ерөнхий газарт холбогдох

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч Х.Батсүрэн  

Шүүгчид:               Г.Банзрагч

                              Б.Мөнхтуяа

                              Д.Мөнхтуяа         

Илтгэгч шүүгч:      Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0526 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 609 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг /онлайн/-аар оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0526 дугаар шийдвэрээр: “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, /1993 оны/ Монгол Улсын онцгой албан татварын хуулийн 7 зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох “М” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нарын гаргасан гомдлоор хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 609 дүгээр магадлалаар: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6/-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох “М” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

              Хяналтын журмаар гаргасан гомдол:

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гомдолдоо: “...Нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс тус шаардлагаар хянагдаж буй хариуцагчийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “М” ХХК-ний үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан 1/40 дугаартай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгүүдэд заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад өөрийн гаргасан 1/40 дугаартай шийдвэрээ Үндэсний татварын ерөнхий газрын дарга Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд “М” ХХК-иас гаргасан хүсэлтэд хариу өгсөн албан бичиг бөгөөд ямар нэгэн үр дагвар үүсгэсэн, захирамжилсан шийдвэр биш тул захиргааны акт гэж үзэхгүй...” гэж тайлбарлан татгалзлаа илэрхийлсэн.

4.Анхан шатны шүүх 2020 оны 128/ШШ2020/0526 дугаартай шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 1/40 тоот албан бичиг нь өнгөц хархад хариу мэдээлэл хүргүүлж буй албан бичиг мэт боловч агуулгаараа Татварын ерөнхий газрын дарга хууль, тогтоомжинд заасан эрх хэмжээний хүрээнд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тодорхой тохиолдлыг зохицуулахаар буюу “М” ХХК-ний “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн үр дагвар бий болохыг мэдэгдсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж үзэхээр байна...” гэж дүгнэн маргаан бүхий актын талаарх хариуцагчийн татгалзал, хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж няцаасан.

5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын ерөнхий газарт хандаж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн “...Онцгой албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлийн тухай...” 12 дугаартай албан бичиг нь шийдвэрлэлтийн хувьд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэгдэх өргөдөл гомдол юм уу эсхүл албан бичгийн хүрээнд тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлтэй нь холбогдуулан мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1, 16 дугаар зүйлүүд/, Онцгой апбан татварын тухай хуульд заасан үндэслэл, журмуудыг зөрчиж буй ТЕГ-ын үйл ажиллагаа, тухайн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, ашиг сонирхолоо хамгаалуулах, сэргээлгэх талаар гаргасан хуулийн этгээдийн хүсэлт гомдол байсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм.

 6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг бүх талаас нь бүрэн бодитой дүгнэж чадсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандаж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн 12 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан эрх зүйн суурь зохицуулалтын хүрээнд 697 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2020/0017 дугаартай тогтоол гаргаж тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтаар анхан шатны шүүхийн 697 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Татварын ерөнхий газрын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1/40 дугаартай шийдвэр нь “...Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн онцгой албан татвар ногдуулах, чөлөөлөх эрхэд халдсан буюу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байхад оролцуулаагүй байна...” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.2, 77.1, 77.3-т зааснаас үзхэд Татварын ерөнхий газраас гаргасан 1/40 дугаартай шийдвэр нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх хууль зүйн боломжгүй, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмын хүрээнд Татварын ерөнхий газраас гаргасан татварын үйл ажиллагаатай холбоотой аливаа тушаал, шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтэс, албад нэг мөр биелүүлж хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн зохицуулалттай байна.

8.Өөрөөр хэлбэл маргаан бүхий 1/40 дугаартай шийдвэрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн онцгой албан татвар ногдуулах, чөлөөлөх эрхэд халдсан гэж шууд дүгнэх ямар ч боломжгүй бөгөөд хэрэв тийм нөхцөл байдал үүссэн бол Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс тухайн цаг хугацаанд 1/40 дугаартай шийдвэрт гомдол гаргах, эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах, сэргээлгэх талаар ямар ч үйлдэл гаргаж байгаагүйг анхан шатны шүүх дүгнэж няцааж чадаагүй атлаа гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэж өнгөц дүгнэн ЗХШХШТХуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч “Мон-Апи” ХХКомпаниас Татварын еренхий газарт хандаж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн “...Онцгой албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлийн тухай...” 12 дугаартай албан бичиг нь шийдвэрлэлтийн хувьд “ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААПТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ”-д заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэгдэх өргөдөл гомдол юм уу эсхүл албан бичгийн хүрээнд тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлтэй нь холбогдуулан мөрдөгдөж байсан ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1, 16 дугаар зүйлүүд/, “ОНЦГОЙ АПБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-дад заасан үндэслэл, журмуудыг зөрчиж буй Татварын ерөнхий газрын үйл ажиллагаа, тухайн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, ашиг сонирхолоо хамгаалуулах, сэргээлгэх талаар гаргасан хуулийн этгээдийн хүсэлт гомдол байсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм.

9.Шинээр явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэх нөхцөл байдал улам тодорхой болсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд “ ...орон нутгийн татвар хураах төлөвлөгөө тасалдахад хүрсэн...” гэх ганцхан өгүүлбэр хэлснээс өөр өөрийн эрх ашиг, сонирхол нь хэрхэн хөндөгдсөн талаар ямарч үйл баримтыг тодруулан тодорхойлж чадаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд эрх, ашгаа хамгаалж оролцоогүй зэрэг нөхцөл байдлуудаас Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн эрх, ашиг сонирхол нь 1/40 дугаартай шийдвэрийн хүрээнд хөндөгдсөн зүйл огтоос байхгүй болохыг тодорхой дүгнэж болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд болон анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс гаргасан хариу тайлбарт 1/40 дугаартай шийдвэрийн хүрээнд зөрчигдсөн гэх эрх ашиг сонирхолоо “...орон нутгийн татвар хураах төлөвлөгөө тасалдсан...” гэх нөхцөл байдлаар тодорхойлсон нь тус хэлтсийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүхийн 128/ШШ2020/0017 дугаартай тогтоолд дурдсан онцгой албан татвар ногдуулах, чөлөөлөх эрхэд халдсан гэх үндэслэлтэй нийцэхгүй байгаа нь Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан үйл ажиллагаа нь нийтдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болно. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс ч гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолтой холбоотой ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байдал нь тус хэлтэс хэрэгт гуравдагч этгээдээр татагдах хууль зүйн үндэслэлгүй байсан болохыг нотлон харуулж байна.

10.Гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал гархад нөлөөлсөн байх тул ЗХШХШТХуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсгүүдийг үндэслэж мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0526 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 609 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11.Хяналтын шатны шүүхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С нараас тус тус хяналтын журмаар гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар гаргасан гомдол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө” гэж заасныг биелүүлээгүй тул тэдний гомдлыг хэлэлцэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдлоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

12.Татварын ерөнхий газрын даргын  2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтэд  хариу өгөхдөө “... тус компанийн үйлдвэрлэж буй “Мөрөөдлийн ханд” нэртэй зөгийн балтай шимийн архи нь Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архинд хамаарахгүй тул онцгой албан татвараас чөлөөлөх боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн; нэхэмжлэгч “М” ХХК нь уг албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7-т  заасныг үндэслэн  илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж  ...манай бүтээгдэхүүний найрлаганд цэвэршүүлсэн шимийн архи түүхий эдээр л ордог байсан тул шимийн архи гэж тооцогдохгүй, ...2003 оны 3 дугаар сараас эхлэн Татварын ерөнхий газар нь шимийн архи хэмээн онцгой албан татвар төлөх ёстой гэсэн үндэслэлээр бүтээгдэхүүнийг худалдаанаас хурааж эхэлсэн, ...шимийн архи гэж үзсэн ч тухайн үед шимийн архинд онцгой албан татвар оноох хуулийн зохицуулалт байгаагүй, ...онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг тогтоох эрх Татварын ерөнхий газарт байхгүй байхад хууль зөрчсөн шийдвэр гаргасан” гэх зэргээр маргажээ.

13.Анхан шатны шүүх  маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Онцгой албан татварын /1993 оны/ тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх /2002 оны/ тухай, Захиргааны ерөнхий хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

14.Нэхэмжлэгч “М” ХХК нь “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүнээ Патентын тухай /1993 оны / хуулийн дагуу шимийн архи “Мөрөөдөл” нэртэйгээр 1999 оны 8 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулж, 1539 дугаартай шинэ  бүтээлийн патентаар эрхийн хамгаалалт хийлгэсэн, уг бүтээгдэхүүнийг технологийн аргаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсан, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тус бүтээгдэхүүний шошгон дээр 6˚-12˚ хатуулагтай талаар, мөн шар айрагны оронд хэрэглэж болох заавар бичигдсэн, “М” ХХК-ийн захирал Г.Б-аас 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...эмчилгээний зориулалттай “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүнийг уламжлалт нэрмэл архины технологиор үйлдвэрлэдэг, уг бүтээгдэхүүн Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтад хамаарах ёстой гэж үздэг, иймд манай хүсэлтийг судлан үзэж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэх  хүсэлтийг Үндэсний татварын ерөнхий газрын /тухайн үеийн/ даргад гаргасан, эдгээр  үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15.Нэхэмжлэгчээс шүүхэд маргасан үндэслэлд холбогдуулан  анхан шатны шүүх  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт  ...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасанд нийцжээ.

16.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарах”-аар  заасан,  нэхэмжлэгч нь  “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар нэрж гаргасан нэрцийг ашиглан шинэ технологиор үйлдвэрлэсэн гэдгээ баталгаажуулж, эрхийн хамгаалалт хийлгэсэн бөгөөд эрх бүхий байгууллага нь тус бүтээгдэхүүнийг “шимийн архи” гэсэн томъёоллоор шинэ бүтээлийн 1539 дугаар патент олгосноос үзэхэд, уг үйл баримтыг шүүхээс өөрөөр тогтоох үндэсгүй, түүнчлэн, согтууруулах ундаанд юуг хамааруулж үзэхийг хууль зүйн хувьд тодорхойлж, тухайн харилцааг зохицуулж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан “...шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргаан бүхий асуудалд эрх зүйн харилцааны хувьд ямар ч хамааралгүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг баримтлан хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон нь  хууль хэрэглээний  хувьд  ноцтой  алдаа  болсон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

17.Татварын ерөнхий /1992 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 3-т “татвар бий  болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн  татварын хуулиар зохицуулна ...”, 4 дүгээр зүйлийн 1-д “татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно”, мөн зүйлийн 2-т “татварын  хувь хэмжээг Улсын Их Хурал, ...хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”,15 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал, .../-аас/  хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татвар гэнэ”, 16 дугаар зүйлд Улсын татварт дараахь татвар хамаарна: “...4/ онцгой албан татвар ...”, 18 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно” гэж тус тус заасан, энэ тохиолдолд, Улсын Их Хурал тусгайлан заасан бараанд тусгайлсан албан татвар ногдуулах хэм хэмжээг Онцгой албан татварын тухай /1993 оны/ хуулиар тогтоосон байна.

18.Онцгой албан татварын /1993 оны/ тухай хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийн дагуу онцгой албан татвар ногдох бараа импортолж, үйлдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “дараах бараанд онцгой албан татвар ногдоно: 1/ бүх төрлийн согтууруулах ундаа;” гэж тус тус заасан тул согтууруулах ундаа /бараа/-нд хамаарах “сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи”-нд  онцгой албан татвар ногдуулахаар байна.

19. Харин, Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасан  “эх орны үйлдвэрийн пиво, гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи”-ийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр зааснаас үзвэл, үйлдвэрлэх арга ажиллагаагаа “шинэ бүтээлийн патент”-аар баталгаажуулж, технологийн аргаар  үйлдвэрлэж байсан “Мөрөөдлийн ханд” нэртэй бүтээгдэхүүн нь гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэнд хамаарахгүй учир онцгой албан татвараас чөлөөлөгдөхгүй, энэ талаар анхан шатны шүүх  үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

20. Мөн, тухайн үед мөрдөж байсан Монгол Улсын стандарт MNS 5074:2001”-ээр хэрэглэх түүхий эд, үйлдвэрлэлийн технологиос нь хамааруулан дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүнийг 3 ангилсны, нэг ангилалд “шимийн архи” гэж орсон, малын сүү /шар сүү/-г монголын үндэсний уламжлалт өвөрмөц технологиор хийсэн бүтээгдэхүүнийг “шимийн архи” гэж тодорхойлсон, дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн болох шимийн архинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээ нь Онцгой албан татварын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эх орны үйлдвэрийн хүнсний спирт, бүх төрлийн архи, дарсанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний байдлыг харгалзан Засгийн газар 20 хүртэл нэгжээр хорогдуулж болно” гэсний дагуу зохицуулагдахаар байна.

 21.Үүний зэрэгцээ уг бүтээгдэхүүний шошгон дээр шар айрагны оронд хэрэглэж болох заавартай байгаагаас үзэхэд ч уг  бараанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүснэгт”-ийн 6-д тусгайлан тогтоожээ.

22.Иймээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн заалтуудаар онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг нь тогтоох эрх Сангийн яам,Татварын ерөнхий газар, Засгийн газарт олгоогүй, ...шимийн  архи гэж гэж үзсэн ч тухайн  үед шимийн архинд онцгой татвар оноох хуулийн зохицуулалт байгаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

23.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд  хуванцар саванд савласан “Мөрөөдлийн ханд” нэртэй  бүтээгдхүүнийг нотлох баримтаар судлуулахаар гаргаж өгсөн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар, шүүгч уг бүтээгдэхүүний шошго болон  хэрэгт авагдсан шошгоны фото зургийг харьцуулан судалж, үүнд тулгуурлан нотлох баримтыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дзахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулах”-аар, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал-ыг/ тусгах”-аар заасанд  нийцсэн бөгөөд  шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

24.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-т “гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн” гэх үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр болсон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг хянуулахаар гаргасан  хариуцагчийн хүсэлтийг мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШТ2020/0017 дугаар тогтоолоор  хангаж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар дахин хянан шийдвэрлэхдээ  Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах”-аар заасныг зөрчөөгүй бөгөөд  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх 2020 оны 128/ШТ2020/0017 дугаар тогтоолыг хянах эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгоогүй тул энэ асуудлаар дүгнэлт өгөхгүй.

25.Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...шүүх гуравдагч этгээдийг этгээдээр оролцуулах шаардлагатай гэж өнгөц дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, мөн хуулийн 131.1.4 дэх хэсгийг “буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

26. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын /1993 оны/ тухай, Захиргааны ерөнхий хууль болон тухайн үед мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гаргасан  “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай” хяналтын  гомдлыг хангах үндэслэлгүй байна.

27.Харин, давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд “...шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хэрэгт ач холбогдолгүй хуулийн заалтад өөрчлөлт оруулж” гэсэн дүгнэлтээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дүгнэсэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл,түүнд хэрэглэсэн Онцгой албан татварын тухай хууль болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл буюу онцгой албан татвар ногдох “бараа”-г тодорхойлсон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байхад дээрх үндэслэлгүй  дүгнэлтээр, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасныг зөрчсөн тул  магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 609 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12/ШШ2020/0526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын  журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ