Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1453

 

 

 

 

 

 

 

   2018        10          22                                    2018/ШЦТ/1453

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Б.Бямбадагва, 

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525011508 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Б.Ттэй бүлэглэн 2015 оны 07 сарын 21-ний өдөр иргэн Э.Тийн Самсунг Галакси Эс-3 маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

Мөн 2015 оны 08 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 5-107 тоот оршин суух Н.Уугантуяагийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг "яриад өгье" гэж хуурч залилан авсан,

Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 настай С.Эг "ална" гэж хүч хэрэглэхээр заналхийлж Айфонэ-4 маркиин гар утсыг нь дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг" дэлгүүрийн кассны хажуугаас П.Бын Самсунг Галакси Жи-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Хаан бүрээс ХХК-ийн байранд хохирогч Д.Цогзолмаагийн Айфонэ-6 маркийн гар утсыг "ярьчихаад өгье" гэж хуурч залилан авсан,

2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Терра" солонгос хоолны газарт "гар утсаар чинь яриад өгье" гэж хохирогч Д.Очирдуламыг хуурч 192,000 төгрөгийн үнэ бүхий Айфонэ-5 маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад:

Шүүгдэгч Ц.Б нь Б.Ттэй бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Т, хохирогч Н.У нарын гар утаснуудыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан,

Ганцаараа насанд хүрээгүй хохирогч С.Эгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

Хохирогч П.Бын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

Хохирогч Д.Ц, Д.О нарын гар утсыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөлсний байрны коридорт 14 цагийн үед найз Эын хамт тоглож байхад манай байранд шинээр орсон 2 ах ирээд гар утсаараа ганц яриулаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь бид 2 өгөхгүй гэхэд гуйж байна гээд байсан учир Э утсаа өгөөд яриулсан. Цэнэг дуусч байгаа гэхэд би дээшээ ороод цэнэглээд яръя гээд нэг ах нь Эын утсыг аваад явсан. Нөгөө ах бид хоёрыг интернэт орж тоглоё гэхээр нь бид 2 зөвшөөрөөд хамт явсан. Дөнгөж интернэтэд ороод сууж байхад нөгөө ах би найз руугаа яриатахъя гэж миний утсыг аваад Ооос чиний утас хэд билээ гэж асууж байсан. Тэгээд 1 харахад алга болчихсон байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27/,

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би тухайн өдөр 13-14 цагийн хооронд санагдаж байна. Байрны найз Ттэй юм яриад сууж байхад манай байранд шинээр орсон ах бид 2 дээр ирээд утсаараа яриулаач гэж хэлсэн. Эхлээд үгүй гэхэд гуйгаад байхаар нь би утсаа өгсөн. Ярьж байхад цэнэг нь дуусаж байгаа гэхэд дээшээ гараад цэнэглээд ярьчихъя гэж хэлээд гэр рүүгээ явсан. Жижиг биетэй ах бид хоёрыг интернэт орж тоглоё гэхээр нь бид 2 зөвшөөрөөд интернэт рүү орсон. Н нь Тийн утсыг гуйж авч байсан тэгээд алга болчихсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/,

 

Эд зүйлийн үнэлгээний 2015 оны 08 сарын 03-ны өдрийн:

Самсунг галакси эс-3 загварын хуучин хэрэглэж байсан гар утас 360.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 24/,

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан:

...2 болон 7 дугаартай гэрэл зурагт байгаа хоёр хүн Т бид хоёрын гар утасыг авсан хүмүүс мөн байна гэдгийг зурагт заасныг тэмдэглэн авав... гэх тэмдэглэл /1-р хх-ийн 103-107/,

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 07 сарын 21-ний өдөр мянган оюутны байрны хажуу талын нийтийн байранд Т бид 2 байж байгаад шатаар бууж байхад 2 хүүхэд утсаараа тоглож байсан. Би нэг хүүхдээс нь сим картаа хийгээд яриад өгье гээд Самсунг галакси эс-2 утсыг аваад Т нөгөө 2 хүүхдийг дагуулаад РС ороход би явсан. Утсаар ярьж байгаад Ттэй уулзахад мань нь нөгөө хүүхдийн утсыг нь аваад ирлээ гээд самсунг галакси эс-3 утас авч ирсэн. Бид 2 монтел орж зараад пабад орж архи пиво уусан. Би бүлэглэн залилангийн хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,

 

-цагдаагийн байгууллагад хохирогч нарын гаргасан гомдол /1-р хх-ийн 4-5/,

 

2. Хохирогч Н.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед ээж Агийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууцны 5-107 тоотод аавын дүү Оийнд байж байтал хажуу өрөөнийх нь 2 залуу орж ирсэн. Тэгээд Б гэх залуу манай ээжийн Нөүт-1 маркийн гар утсыг найз охин ирж байгаа тосох гэсэн юм утсаа өгч байгаач гээд аваад гарсан. Тэгтэл нөгөө залуу буюу Т надаас миний Айфонэ-5 голд маркийн гар утсыг аваад ахтайгаа ярих гэсэн юм гэсэн. Тэгээд тэр залуу миний гар утсыг аваад өрөөндөө орохоор нь би утсаа авъя гээд араас нь орох гэтэл өрөөнийхөө хаалгыг түгжчихсэн. Тэгээд би ээжийн хамт хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байсан бөгөөд гараад хартал цонхоор гараад зугатаачихсан байсан. Би гар утсыг 500.000 төгрөгөөр Тэди төвөөс 2015 оны 08 сард худалдаж авсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,

 

Эд зүйлийн үнэлгээний 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн:

Самсунг нөт-1 загварын хуучин хэрэглэж байсан гар утас 150.000 төгрөгийн, ай фоне 5 эс голд загварын хэрэглэж байсан гар утас 500.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 61/,

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан:

...2 болон 7 дугаартай гэрэл зургуудыг таньж, энэ хүмүүс манай нийтийн байранд амьдардаг хүмүүс мөн байна. Ээж бид хоёрын утасыг залилсан хүмүүс мөн гэснийг зурагт заасныг тэмдэглэн авав... гэх тэмдэглэл /1-р хх-ийн 106-107/

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Буман ган гээд төмрийн үйлдвэрийн хажууд байх 2 давхар улаан тоосгон нийтийн байранд байж байгаад тэнд амьдардаг хүнийд ирсэн Алгирмаа, Уугантуяа нарын утсуудыг Тийн хамтаар утсаар чинь интернет оръё гэж хэлээд авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/,

 

3. Насанд хүрээгүй хохирогч С.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орой 22 цагийн үед гэрээсээ гараад Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Хаан банкны хажуу талын "Тавин ус" нэртэй эмийн сан орох гээд зам гараад явж байхад 1 ах замын хажууд зогсож байснаа намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь надаас гар утас байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би надад утас байхгүй гэж хэлчихээд эмийн сан руугаа явах гэтэл нөгөө ах араас ирээд чамайг би нааш ир гээд байгаа юм бишүү, пязда минь дуугүй байгаарай, дуугарвал ална шүү хоёулаа зам гараад манай найз дээр очно дагаад яв гэж хэлсэн. Тухайн үед би их айгаад дагаад явсан чинь тэр ах 1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашинд намайг хүчээр суулгах гээд байсан. Тэгэхээр нь ахаа би суухгүй, би танд утсаа өгье гэж хэлээд зогсож байхад дээрх машинаас өөр нэг ах бууж ирсэн. Тэгэхээр нь би өмдний халаасанд байсан Айфонэ-4 маркийн хар өнгөтэй гар утсаа гаргаж өгсөн. Тэгэхэд эхлээд надтай таарсан ах миний утсыг авчихаад утасныхаа нууц дугаарыг хэл гээд байсан. Тухайн үед би сандараад их айгаад зогсож байхад хурдал ал минь гээд чанга дуугаар хэлсэн. Тэгээд би утасныхаа кодыг хэлж өгсөн чинь тэр дор нь миний гар утасны кодыг сольж аваад машиндаа суугаад яваад өгсөн. Дээрх ах миний Айфонэ-4 маркийн гар утсыг намайг айлган сүрдүүлж байгаад дээрэмдсэн. Би утсаа 220.000 төгрөгөөр аваад удаагүй байсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/,

 

Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Хяналтын камерийн бичлэг дээр Б нь Эг дагаж байгаад дагуулж яваад уулзаж байх шиг санагдаж байна. Тухайн үед ганцаараа байсан. Өөр хажууд нь хүн байхгүй байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-74/,

 

Эд зүйлийн үнэлгээний:

Ай фоне 4 загварын хуучин хэрэглэж байсан гар утас 150.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний комиссын тайлан /1-р хх-ийн 193/,

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 сарын 21-ний өдөр замын хажууд зогсож байхад нэг жаахан хүүхэд замын урд талаас зам гараад ирж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдээс утас байна уу гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэр хүүхдэд худлаа яриад бай дуугарвал чамайг ална шүү гэж хэлээд сууж явсан такси руугаа дагуулаад явж байсан чинь нөгөө хүүхэд ахаа утсаа өгье гэж өөрөө хэлсэн. Тэгээд би тухайн гар утсыг аваад нууц кодыг асуусан чинь надад кодоо хэлж өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад нөгөө таксиндаа суугаад явсан. Тухайн хэрэг болох үед би ганцаараа явсан. Намайг бусдын эд хөрөнгө дээрэмдсэнийг таксины жолооч мэдээгүй машиндаа сууж байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213-214/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 187-189/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 79-82/,

 

4. Хохирогч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016   оны 09 сарын 23-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны
хороололд байрлах Баянбулаг дэлгүүрээсээ өөрийн Самсунг Галакси Жи-5
загварын гар утсаа хулгайд алдсан. Тэр үед өмнө нь манай дэлгүүрт 2 удаа ирж
байсан Монфрешийн захиалгын менежер гэх залуу 1 залуутай хамт орж ирээд
миний гар утсыг аваад гарсан байсан. Би тэр үед гар утсаа алдсанаа мэдээд
камераа шүүж үзэхэд миний сууж байсан касснаас тэр Б зүүн гараараа миний утсыг өөррүүгээ бага, багаар ойртуулсаар аваад гарсан байсан. Би утсаа Тэди төвөөс 680 000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 6/,

 

Эд зүйлийн үнэлгээний:

Самсунг эс-5 загварын гар утас 600.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний комиссын тайлан /2-р хх-ийн 2/,

 

Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 09 сарын 23-ны өдөр Монфрэш ХХК-д ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Б дэлгүүрт захиалга авахаар очсон. Тэгээд би гарахдаа кассын хажууд байсан Самсунг Галакси Жи-5 загварын бор өнгийн утсыг авч гарсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 38/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 247-248/,

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 3-4/,

 

5. Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017   оны 07 сарын 07-ны өдөр найзаараа дамжуулж танилцсан Зоригоог
уулзъя гээд байхаар нь Бөхийн өргөөний баруун талын Терра Солонгос хоолны
газарт 20 цагийн үед уулзаад сууж байхад миний утсаар түр яриад өгье гэж авч
гараад ирэхгүй болохоор нь араас нь залгасан чинь удахгүй очно гэж худлаа
хэлээд ирээгүй. Залилуулсан утас Айфонэ-5 загварын 2016 оны 11 сард 280.000
төгрөгөөр авч байсан 90587575 гэсэн дугаарт ашиглаж байсан ба сериал дугаар
байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-124/,

 

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 сарын 24-ний өдрийн БЗ2-266 дугаартай:

Ай фоне-5 загварын хуучин хэрэглэж байсан гар утас 192.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 132-134/,

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүкээр танилцсан О гэх эмэгтэйтэй уулзахаар болж Баянзүрх захын урд байх Солонгос хоолны газарт уулзасан. Надад мөнгөний хэрэг байсан учраас утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд Айфонэ-5 маркийн гар утсыг нь аваад тэр чигтээ явж ломбарданд тавьсан. Утсыг нь буцааж өгнө гэж бодож байтал намайг фэйбүүкээр хулгайч луйварчингаар зарласан байхаар нь цагдаад бариад өгнө гэж бодоод утсыг нь өгөөгүй. Ломбарднаас аваад явуулын хүнд зарсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-142/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 118-119/,

 

6. Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Тухайн өдөр бид ажлаа хийгээд сууж байтал Б гэх манай хөршийн банди орж ирээд надаас "эгчээ гар утсаа өгч байгаач найз охинтойгоо ярьчихаад өгье" гэхээр нь би өөрийн Айфонэ-6 гар утсаа өгсөн. Тухайн үед миний утсыг О гэх оёдолчин охин оролдоод сууж байхаар нь өгчих гээд би өгүүлсэн. Миний утсыг аваад ажлаас гарсан орж ирэхгүй 10 орчим минут болохоор нь утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Утас дүүрэн цэнэгтэй байсан даа гэж бодоод гараад хартал байхгүй байхаар нь өргөдөл гаргаж өгсөн. Уг утасыг 2017 оны 04 сарын 05-ны өдөр манай нөхөр төрсөн өдрийн бэлэг гэж 750.000 төгрөгөөр авч өгсөн гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 2-3/

 

Эд зүйлийн үнэлгээний:

Ай фоне 6 загварын гар утас 630.000 төгрөгийн үнэтэй гэх комиссын үнэлгээний тайлан /3-р хх-ийн 6/,

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 05 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан бүрээс ХХК-ийн ажлын байранд очсон юм. Би тухайн байгууллагад урд өмнө ажиллаж байсан юм. Намайг Хаан бүрээс ХХК-ийн байранд ирэхэд манай хуучин ажлын оёдолчин Ц, О, А эгч нар ажлаа хийгээд байж байсан. Тухайн өдөр би өөрийн эхнэр Стэй маргалдсан байсан бөгөөд эхнэр Стэй утсаар ярих гээд Ц эгчийн айфонэ-6 маркийн гар утсыг авсан юм. Тэгээд Хаан бүрээс ХХК-ийн байрнаас гараад Ц эгчийн гар утсыг аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ертөнцийн зүгээр хойд талын автобусны хажуу талд байрлах гар утас барцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт 450,000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд 250,000 төгрөгийг нь хүнд өртэй байсан тэрийгээ өгсөн. Үлдсэн 250,000 төгрөгөөр нь архи дарс уугаад дуусгасан гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 42/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 244-246/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ц.Бийн сурагчийн өргөмжлөл, эрхийн бичигийн хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 111-119/, иргэний үнэмлэхний лавлагаа, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 9, 18-18/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Шүүгдэгч Ц.Б нь Б.Ттэй бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээ, хохирогч Н.Уугантуяа нарын гар утаснуудыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан,

Ганцаараа насанд хүрээгүй хохирогч С.Эийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, хохирогч П.Бын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, хохирогч Д.Ц, Д.Очирдулам нарын гар утсыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүгдэгч Ц.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, хохирогчийн бага насны буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцалгыг хүндэрүүлэн үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл  зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрт нь хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг хооронд нь нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэргийн талаарх дүрсний бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 535 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлөөгүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр хохиролыг тооцон шүүгдэгч Ц.Боос гаргуулж хохирогч нарт олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Бийг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан таван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон таван зуун гучин тав хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос

-180.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээ, түүний хууль ёсны төлөөлөгч /УЖ01081103/-д,

-250.000 төгрөг гаргуулж хохирогч Н.У /ЗИ97020605/-д,

-600.000 төгрөг гаргуулж хохирогч П.Б /ХВ69101619/-д,

-630.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц /НЮ77040502/-д,

-192.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О /ЙМ88032100/-д,

-150.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Э, түүний хууль ёсны төлөөлөгч /УК02240258/-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ