Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00788

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 14 210/МА2023/00788

 

 

 

 

 

 

 

    2023          04           14                                        210/МА2023/00788

 

 

П.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00700 дугаар шийдвэртэй П.Т-ыннэхэмжлэлтэй С.Д-д холбогдох

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.М, Т.Б нарт гаргуулах,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, С.Э, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Талийгаачтай 2008-2018 он хүртэл хамтран амьдарч, 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.М, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Б нар төрсөн. С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. Хүү Т.Б нь давуны синдром оноштой бөгөөд түүнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг. Би талийгаачтай гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан.

1.2. Талийгаач С.Хгийн өмчлөлд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот дахь 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байдаг. Гэтэл талийгаачийг нас барахаас 7 хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Д, өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн хамт бэлэглэлийг гэрээнүүдийг байгуулан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн. Тухайн үед би бэлэглэлийн гэрээ хийснийг мэдээгүй.

1.3. А.Талийгаач С.Х нь ходоодны хорт хавдар элгэнд үсэрхийлсэн үе эцсийн шатандаа орж, биеийн байдал маш муу бараг юугаа ч мэдэхгүй ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй байх үед гэрээнд гарын үсэг зуруулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Бэлэглэлийн гэрээгээр С.Х нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдээ С.Д болон охин Т.М нарт бэлэглэсэн байхад Т.Мгийн нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд Т.Мгийн ээж С.Хгийн өгсөн өргөдөл, Т.Мгийн төрсний гэрчилгээ, гэрээслэлийг өгөөгүй байгаа нь охин Т.Мгийн эрхийг зөрчиж байна.

1.4.С.Хгийн асрамжид охин Т.М, хүү Т.Б нар байсаар байхад бүх үл хөдлөх эд хөрөнгийг С.Д-д бэлэглэсэн нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул тухайн бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

1.5.Хариуцагч нь бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь 44 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох С.Хосбаярт 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх тул уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

1.6.С.Х С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хувьд сонирхогч этгээд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар дээрх бэлэглэлийн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд охин Т.М, хүү Т.Б нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгчид тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг хүлээн авах эрхтэй.

1.7. Хариуцагч С.Д-ийн талийгаач С.Хтэй 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр охин Т.М, хүү Т.Б нарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1.8. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа олох байсан орлого 110,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний дүү С.Х 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Би дүүгээ нас барах хүртэл нь асарч байсан. П.Т гэдэг хүнийг танихгүй, миний дүүгийн нөхөр биш хамт амьдарч байгаагүй. Би 2008 оноос ээж, талийгаач дүүгийн хамт амьдарч байсан. П.Т өөр гэр бүлтэй, 3 хүүхэдтэй. Миний дүү С.Х ганц бие бөгөөд 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан. С.Х 2 хүүхдээ өөрөө өсгөсөн. Хүүхдүүдийг өсгөхөд П.Тын оролцоо байгаагүй.

2.2. Т.Б төрөхийн дааврын хам шинжтэй тухайн үед ой гарантай байсан. С.Х өөрөө хорооны Засаг даргад хүсэлт гаргаж, миний бие зүгээр болохоор хүүхдээ буцааж авна гэж хэлээд Т.Быг асрамжийн газарт өгөхөөр болсон. П.Т нь С.Хг нас барснаас хойш намайг хуурч мэхэлж, 2 хүүхдээ авсан. 2018 оны 4 дүгээр сараас С.Х өвдөж эхэлсэн. Монгол улсын хэд хэдэн эмнэлгээр явж шинжилгээ өгөхөд хорт хавдар хожуу шатанд оношлогдсон. Солонгос улс эмчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид дүү С.Хг эмчлүүлэхийн тулд хөрөнгө мөнгө, байгаа зүйлээ зарсан.

2.3. С.Х нас барахаас өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа нотариатч дуудаж, маргаж байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгийг надад болон охин Т.Мд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, нотариатч баталгаажуулсан. Энэ нь хүчин төгөлдөр гэрээ юм. П.Т 2 хүүхдийн төлөө биш, хөрөнгө авахын тулд явж байгаа. Би Улсын бүртгэлд очиж Т.Мг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг бичиж өгсөн. Гэтэл Баянгол дүүргийн бүртгэгч ажилдаа хайнга хандаж, алдаа гаргасан.

2.4. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 1992 оноос эхлэн Онол Булган компанийг үүсгэн байгуулж, 30 жил Монгол улсад татвар төлсөн. Энэхүү компани үйл ажиллагаа явуулаад 30 жил болж байгаа. Энэ нь бидний үеэс үед уламжлагдан ирсэн хөрөнгө юм. Би Онол Булган компанийг анх үүсгэн байгуулагдсанаас эхэлж ажилласан. Бидний ээжээс өвлөгдөж ирсэн хөрөнгийн үйл ажиллагаанаас олсон мөнгөөр миний дүү С.Х дээр дурдсан хөрөнгүүдийг зээлээр авч байсан.

Талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгүүд нь 1992 оноос эхлэн манай ээж н.Бямбажав сургууль болон аж ахуйн нэгж байгуулсан цаг үеэс эхэлж Онол Булган төвийн барьж гэр бүлийн хөрөнгө болгон босгож, гэр бүлийн бизнесийн зорилгоор С.Хгийн нэр дээр шилжүүлсэн. С.Х нас барахаас өмнө гэр бүлийн хөрөнгийг надад буцаан өгч, хамтран өмчлөгчөөр оруулсан. Т.Мг хөрөнгийн өмчлөгчөөс хассан буюу Иргэний хуулийн 277 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй. Бэлэглэгч гэрээнд гарын үсэг зурах үедээ өөрийгөө удирдах, дүгнэх аливаа зүйлийн учир холбогдлыг бүрэн ойлгох чадвартай байх үедээ хийсэн учраас хүчин төгөлдөр бус болох үндэслэл тогтоогдохгүй. Т.Мг дээрх 3 үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр оруулахад татгалзахгүй.

2.5. Нэхэмжлэгч тал талийгаач нь хүнд өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байхдаа сэтгэцийн өвчтэй, өөрчлөлттэй байсан. Сэтгэцийн өвчтэй, өөрчлөлттэй хүний хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар тайлбарласан. Энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан н.Мөнгөнцэцэг эмчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. н.Мөнгөнцэцэг эмч С.Хг эмчлэгдэж байх үедээ ухаан санаа саруул байсан талаар шүүхэд мэдүүлдэг. Энэ талаар нотариатч дуудаж, бэлэглэлийн гэрээ байгуулах талаар хэлж, үйлдлээ ухамсарлаж гэрээ хийх чадвартай байсан гэдгийг нотолсон эмнэлгийн магадалгаа гаргаж өгсөн. Үүнийг үндэслэж нотариатч Ц.О гэрээ хэлцлийг хийсэн.

2.6. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний нагац эгч С.Х нь амьд сэрүүн байхдаа намайг дуудаж өөрийнхөө амаар Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, голден парк хотхон ЭТӨЧ гудамж, 301 дүгээр байрны 50 тоот 44 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэх тухайгаа мэдэгдэж байсан тул 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон.

3.2. Миний үл хөдлөх хөрөнгө нь П.Т гэгч нь хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэлгүй. П.Т гэгчийг бид нар огт танихгүй. Сүүлд сонсоход өөрийн гэсэн амьдралтай, албан ёсны эхнэртэй, гурван хүүхэдтэй атлаа миний талийгаач эгч С.Хгийн өнчин хоёр хүүхдүүдийг С.Д эгчээс минь булаагаад авсан гэдгийг мэдэх болсон. П.Т нь эгч С.Х-гээс ямар нэгэн итгэмжлэл байхгүй, миний эмээ Бямбажавын үл хөдлөх хөрөнгүүдийг минийх гэдэг нь хуулийн үндэслэлгүй. П.Т-аас бид нар ямар ч хөрөнгө аваагүй, миний үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Талийгаач маань нас барахын өмнө өр зээлтэй байсан учраас хүүхдийг үл хөдлөх хөрөнгийн нэр дээр оруулаагүй, харин эгч С.Д өрийг нь төлж барагдуулж байгаа.

3.3. Баянгол дүүргийн 4 хороо, голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж гудамж,301- 50 тоот 44 м.кв 2 өрөө орон сууцыг С.Д-гаас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. С.Д нь орон сууцыг талийгаач дүү С.Хгээсээ 2018.09.20-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Уг гэрээний нэмэлт нөхцөл дээр охин Т.Мг 50 хувийн өмчлөгчөөр нэмэхээр заасан, мөн С.Дг 50 хувийн өмчлөгчөөр тус тус шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний С.Д-д оногдох 50 хувь надад шилжин ирсэн. Миний орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.Мг бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Шүүх хуралд ажилтай учраас оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д-д холбогдуулан гаргасан 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.6, 56.4, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Тын хариуцагч С.Д-д холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Х болон С.Д нарын хооронд байгуулагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205019875 дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205056206 дугаартай, 60,27 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны  тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205061557 дугаартай, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Эрх зүйн чадамжгүй буюу насанд хүрээгүй Т.М, Т.Б нарын эх, талийгаач С.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг нь хариуцагч С.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэж заасан хориглох хэм хэмжээг зөрчсөн.

5.2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн  хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн энэ зохицуулалтыг хэрхэн зөв дүгнэж хэрэглэсэн нь тодорхойгүй.

5.3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэг, талийгаач С.Х эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед хийгдсэн эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  тэмдэглэлүүдэд ухаан санаа балартан, хий юм харах, хүүхдүүдээ барьцаалагдсан байна гэх мэтээр орилж хашхирах үйлдлүүдийг бэлэглэгч С.Х гаргаж байсан нь тэрээр дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хариуцагчтай байгуулах үед сэтгэцийн байдал тогтвортой, хэвийн байсан эсэхэд туйлын эргэлзээ төрүүлдэг. Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

5.4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар Т.М, Т.Б нар талийгаач С.Хгийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөх эрхтэй. Энэ талаар хариуцагч маргадаггүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 12 дахь заалтад нэхэмжлэгч нь маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өвлөгч гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 531 дүгээр зүйл болон Нотариатын тухай хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авч, өвлөх эрхээ баталгаажуулсны дараа тухайн эд хөрөнгөтэй холбоотой буюу уг эд хөрөнгийг хариуцагчид бэлэглэсэн бэлэглэлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх үүснэ. Охин Т.М, хүү Т.Б нар нь өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу аваагүй нь тэдгээрийн шаардах эрхийг үгүйсгэнэ гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгч нарыг шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Тухайлбал, шүүх дээрх дүгнэлтийг хийснээр нэхэмжлэгч охин Т.М, хүү Т.Б нарыг талийгаач С.Х-гийн хууль ёсны өвлөгч биш гэж ойлгох бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч охин Т.М, хүү Т.Б нарын хууль ёсны төлөөлөгч эцэг П.Т нь мөн хуулийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгчид хамаарах боловч тэрээр өвлөх эрхтэй холбоотой шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг холбогдох этгээдэд гаргаагүй, талийгаач С.Х-гийн хууль ёсны өвлөгч нар болох эрх зүйн чадамжгүй буюу насанд хүрээгүй охин Т. М, хүү Т.Б нарыг өвлөх эрхээ алдсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг холбогдох этгээдэд гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй гэх үндэслэлээр маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үүнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй охин Т.М, хүү Т.Б нарт өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй нь С.Х-гийн хууль ёсны өвлөгч биш гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх насанд хүрээгүй хуульд заасан өвлөгч нараас өвлөх эрхийн гэрчилгээг шаардаж, уг баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэх эрхийг тодорхойлж дүгнэсэн нь үндэслэлгүйТалийгаач С.Х-гийн хууль ёсны өвлөгч нь түүний охин Т.М, хүү Т.Б нар мөн эсэхэд бус маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдээр хариуцагч С.Д-д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөнүүдэд нэхэмжлэгч нар нь өмчлөгчөөр тогтоогдох үндэслэлтэй эсэх, уг бэлэглэлийн гэрээнүүд нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах эсэх талаар шүүх маргааны гол үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

6.1. Иргэний хуулийн 270, 277 дугаар зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Харин бэлэглэлийн гэрээг амьд ахуйд байгуулсан гэрээ нь түүний сүүлийн хүсэл зоригийн илэрхийлэл болдог. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон.

6.2. С.Х нас барсан тул бусдын өмнө хүлээх үүрэг дууссан. Түүнтэй холбоотой Иргэний хуулийн 277, 270 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн 6, 12, 13 дахь хэсэгт заасан өвтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар хариуцагч С.Д тайлбараар бичгээр гаргаж өгсөн. Бэлэглэлийн гэрээг хүлээн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэгт Т.Мг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр бичиж өгсөн боловч улсын бүртгэгчийн алдаатай үйл ажиллагаанаас болж хамтран өмчлөгчөөр Т.Мгийн нэр бүртгэгдээгүй. Шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгөхдөө сэтгэцийн хувьд эрүүл байсан, болсон үйл явдлын талаар хангалттай ойлгож, өөрийн үйлдлээ ухамсарлаж хянах бүрэн чадвартай байсан талаар мэдүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-т заасан сэтгэцийн өвчний үед хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Мөн өвчтэй байхад П.Т ирэхэд гэр бүлийн гадуурх харилцааны талаар уурлаж, бухимдсан талаар тэмдэглэлд бичигдсэн. Бусдаар өөрийнхөө үйлдлийг бүрэн илэрхийлж байсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй. Харин шүүхийн шийдвэрийн 6, 12, 13 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.М, Т.Б нарт гаргуулах,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М, Т.Б нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Т нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашгаас 110,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч П.Т талийгаач С.Х нарын дундаас 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Т.М, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Б нар төрсөн бөгөөд С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний учир нас барсан үйл баримтууд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /1-р хх12-13 /

 

4.а. Талийгаач С.Х нь нас барахын өмнө буюу 2018 оны 9 сарын 20-ны өдөр хариуцагч С.Дтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг охин Т.М болон эгч С.Д нарт бэлэглэсэн, уг гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр С.Д 2018 оны 9 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж  улмаар өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. / 1-р хх171-244, 2-р хх1-74/

 

4.б. Үүнээс хойш хариуцагч С.Д нь 2019 оны 7 сарын 17-ны өдөр нагац дүү  Г.Хосбаяртай бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлж, улмаар 2019 оны 8 сарын 15-ны өдөр Г.Хосбаярын нэр дээр үл эд хөрөнгийн гэрчилгээ гарчээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /2-р хх201-205/

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Д-д холбогдуулан С.Х болон С.Д нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дээрх бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

           

5.1. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд, С.Хгийн өвчний түүх, гэрч Л.Мөнгөнцэцэг, Ц.Отгонжаргал нарын мэдүүлгүүд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талийгаач С.Х нь 2018 оны 09 сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нотариатч Ц.Отгонжаргалыг эмнэлэгт дуудан ирүүлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 301 дүгээр байрны 50 тоот, 44 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эгч С.Д болон охин Т.М нарт бэлэглэхээр бэлэглэлийн гэрээ байгуулсан байх ба тэрээр уг гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах явцад өөрийгөө удирдах, аливаа өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх144-155/

 

            5.2. Нөгөө талаар, С.Х нь хэлцэл хийснээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу хэлцэл хийснээс хойш өвчний учир нас барсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар түүний урьд хийсэнхэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзнэ. Иймд талийгаач С.Хгийн хариуцагч С.Дтай хийсэн бэлэглэлийн гэрээнүүдийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч “талийгаач С.Х нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт заасан бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй  хориглох хэм хэмжээг зөрчсөн” гэх агуулгатай гомдол гаргажээ.

 

6.1. Дээрх 3 үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг С.Д-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч С.Д-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Тын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...хариуцагч С.Д-ийн эзэмшлээс албадан чөлөөлж...” гэснийг “...Т.Мгийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд С.Д-ийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж...”  гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01070 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Тийм учраас нэхэмжлэгчийн “Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д заасан бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа бага насны хүүхдүүдийн амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэснийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

7. Нэхэмжлэгч нь дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг “сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх агуулгатай гомдол гаргажээ.

 

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлж оролцуулаагүй тул нотариатч хууль, болон холбогдох заавар журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан  нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол  үндэслэлгүй байна.

 

8. Талийгаач С.Х нас барахаас 7 хоногийн өмнө буюу 2018 оны 09 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүд хариуцагч С.Д-ийн өмчлөлд 2018 оны 9 сарын 21-ний өдөр шилжсэн байх тул өвийн асуудлаар дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй Анхан шатны шүүхийн өвийн асуудлаар хийсэн дүгнэлт нь хууль хэрэглээний хувьд алдаатай боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй өвийн асуудлаар дүгнэлт хийж хууль буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс ийнхүү залруулан дүгнэж байгаа болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,129,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ