Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 133

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Хохирогч Г.Золжаргал,

Гэрч Г.Баярмаа, Н.Бямбадорж, Ч.Сугар,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Оэд холбогдох 1806 07569 2170 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэсийн цагдаа ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 30-01 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх Х овогт Дын О /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн саатуулах байранд шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Золжаргалтай маргалдан улмаар түүний баруун шанаа руу цохисны улмаас баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө би, дэслэгч Бямбадорж, ахлах ахлагч Мөнхболд, ахлагч Бямба-Өлзий нарын хамт албан үүргээ гүйцэтгэж хорих 0461 дүгээр ангиас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх рүү 4 хүнийг авч явахаар очсон. Дээд шатны байгууллага хорихоос хүн авч ирэхдээ наад хүмүүс чинь хорихоос нэг сав хоолтойгоо ирдэг учир ус, ундаа, тамхи зэрэг зүйлийг биед нь байлгахгүй, ганцхан яллах дүгнэлттэй нь ирүүлэхийг шаарддаг. 4 хүнийг хорих ангиас авч явахдаа биед нь үзлэг хийхээр “хувцасаа тайл” гэхэд Мөнхбаяр, Золжаргал нар хувцасаа тайлахгүй байсан ба халаасандаа цэвэр ус хийсэн байсан. Би хувцасны гаднаас үзлэг хийгээд “авч яваа усаа ууж дуусгаарай” гэж хэлсэн. Тус шүүх дээр авч ирээд дэд ахлагч Чинзоригт хүлээлгэж өгсөн. Намайг камерт ороход Золжаргал, Түвшин нар хуралд орсон, Амгаланбаатар, Мөнхбаяр нар камертаа байсан. Чинзориг хоол идэхээр явж намайг түр үлдээсэн. Амгаланбаатар, Мөнхбаяр нар “ус ундаа оруулахгүй, тамхи татуулахгүй, та нар яах гэж хүний эрхийг боодог юм бэ, муу сайн лалрын пизданууд” гэж хэлээд салаавч өгч, нулимахаар нь би “манай байгууллага ийм дүрэм журамтай, наад ханан дээр чинь дүрэм журам байгаа, наадахаа унш” гэхэд хэл амаар доромжлоод байсан. Удалгүй асуудал намдсан. Хамгаалалтын цагдаа хурал хойшилсон гээд Золжаргалыг камерт хийсэн. Золжаргал камерт орж ирээд өмгөөлөгчөө муулж “муу авгайгаас боллоо” гээд уурлаж, орилоод сандал өшиглөх үед Баярмаа өмгөөлөгч бууж ирсэн. Золжаргал гар утсаар ярих гээд Баярмаа өмгөөлөгчөөс гар утсыг нэхэхэд, Баярмаа өмгөөлөгч халааснаасаа утсаа гаргаж ирэхээр нь би энд утсаар яриулахгүй гэсэн шаардлагыг тавихад, камерт байсан хүмүүс над руу зэрэг зэрэг дайрч, хэл амаар доромжилж, салаавч гаргасан. Тэр үед Баярмаа өмгөөлөгч камерт байсан хүмүүст хандаж “та нар болиоч” гээд уурлаад явсан. Бямбадоржийг орж ирэхээр нь би болсон асуудлыг хэлэхэд намайг “чи дээшээ гараад цагдаа нарыг дуудчих, хурал хойшилсон учир эд нарыг аваад явъя” гэж хэлсэн. Би дэслэгч Сугарыг дуудаад болсон асуудлыг хэлээд доошоо камер луу буухад Бямбадорж Золжаргалыг бие засуулахаар зөрөөд явсан. Би Сугарт “эд нар ус, ундаа оруулахгүй, утсаар яриулсангүй гээд хэл амаар доромжлоод шүлсээ цацаж, салавч гаргаад байна” гэж хэлэхэд Золжаргал миний хэлсэнийг сонсоод “чи муу пизда юу гээд байгаа юм бэ” гээд салаавч гарган нулимаад над руу дайрсан. Би Золжаргалыг цаашаа түлхэхэд Сугар, Бямбадорж нар голоор орж салгасан. Золжаргал доошоо суугаад босоход хөмсөг нь шалбарсан байсан. Намайг тухайн үед шууд дээд давхар луу гаргасан. Тэгээд түргэн тусламж ирж, Золжаргалыг үзээд хөмсөгний шалбархайд боолт хийсэн. Манай дарга нар, ёс зүйн хорооны гишүүд ирсэн ба Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн ирж, надаас тайлбар авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр хурлын тов гарсан. Бид нарт ус авч явахыг хориглосон гэдгийг өмнө нь хэлсэн байсан ба хорихоос нэг савтай хоол өгсөн. Би ангиас цэвэр ус авч гараагүй. Намайг ангиас гарахад ахлах ахлагч нэгжиж шалгасан. Тухайн өдөр ирдэг журмаараа шүүх дээр ирээд би хуралд орсон. Хурал хойшлоод би доошоо буухад Мөнхбаяр, О нар хэрэлдэж байсан. Сүүлд сонсоход цэвэр уснаас болж хэрэлдсэн гэсэн. Миний араас өмгөөлөгч камерт орж ирээд “ар гэрийнхээ утасны дугаарыг өг” гэж хэлэхээр нь би дугаар өгсөн. Өмгөөлөгч манай эхнэртэй утсаар ярьж дуусаад надад “би ярьсан шүү” гэж хэлээд гарах үед цагдаа манай өмгөөлөгчид “наад хүн чинь дөнгөж сая таныг муулж байсан” гэж хэлсэн. Би цагдаад “таньтай хэрэлдээгүй шүү дээ, таниас болж өмгөөлөгчгүй болчихлоо” гэж хэлэхэд О, Мөнхбаяр нар буцаж хэрэлдсэн. Камерын хаалга жижигхэн учир би камерын цаана буланд зогсож байсан. Хэрүүл намжиж Оийг явсаны дараа би “бие засаж болох уу” гэхэд ээлж хариуцсан офицер намайг ариун цэврийн өрөө рүү дагуулж явсан. Ариун цэврийн өрөөний үүдэнд 4-5 цагдаа байсан, намайг ариун цэврийн өөрөөнөөс гараад камерын хаалга руу очиход, О миний куртикны захны баруун талаас татаж, цахилгааныг задалсан. О намайг бариад тавихгүй байсан тул голоор 2 цагдаа ороод “Оээ болио” гэж хэлсэн. Гэтэл О намайг ажилчидын орж, гардаг хаалга руу шахаад, нүүр лүү гараа зангидаж байгаад цохисон. Би өмнө нь толгойдоо гэмтэл авч байсан ч эдгэрсэн. Энэ хэргээс болж миний тархи, толгой өвддөг болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Баярмаагийн өгсөн: “... Тухайн өдөр Золжаргалын шүүх хурал болоход шүүгдэгч намайг сайн өмгөөлсөнгүй гэж байсан юм. Хохирлыг төлөхөөр завсарлага авахад Золжаргал “та манай ар гэртэй ярьсангүй” гэж уурласан. Золжаргалын өгсөн хоёр дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Золжаргалтай уулзахаар камерын өрөөнд ороход Мөнхбаяр, Золжаргал, бас нэг хүн, гурвуулаа камерын торыг сэгсэрээд орилолдож байсан. Би Золжаргалаас ар гэрийнх нь утасны дугаарыг авч, дахин залгахад утсаа авахгүй байсан. Золжаргал надаас утас нэхэхэд тэнд байсан цагдаа нар надад утсаар ярьж болохгүй гэсэн шаардлагыг тавьсан. Надад хандаж О “таныг Золжаргал хурлын дараа аймар муухайгаар хэлж байсан” гэдгийг хэлсэн. Би “яахав дээ” гэж хэлээд гарах гэхэд Золжаргал уурласан. Тэгээд Золжаргал, Мөнхбаяр нар “ус өгсөнгүй, ална, хядна” гэж аймаар муухайгаар харааж байсан. Би “та нар болиоч” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй байсан. Би дээшээ 2 давхарт гарч, Идэр шүүгчийн туслахад энэ асуудлыг хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Бямбадоржийн өгсөн: “... Тухайн өдөр 13 цагийн үед би харуул дээр сууж байгаад доошоо камер луу ороход О ганцаараа байсан. Надад “Мөнхбаяртай цэвэр уснаас болж хэрэлдсэн” гэж хэлсэн. Би Оийг дээшээ гаргаж Сугарыг дуудуулсан. Тэр үед Золжаргал бие засъя гэхээр нь ариун цэврийн өрөө оруулаад ирэх үед О, Сугар хоёр дээрээс бууж ирсэн. О “эд нар тавьсан шаардлага биелүүлэхгүй байна” гэж хэлээд О, Золжаргал нар барилцаад авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Сугарын өгсөн: “... О, бид хоёр гадна хаалганаас камерын өрөөнд орж ирэхэд О надад “яаралтай явах хэрэгтэй байна, ийм юм болоод байна” гэж хэлсэн. Золжаргал ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд саатуулахын хаалганы хажууд зогсож байсан. О үүднээс ирээд Золжаргал, О нар хоёр талаасаа барилцаж авсан. Бямбадорж, бид хоёр голоор нь орж салгасан. Хохирогчийг шүүгдэгч түлхэх, цохих үйлдэлийн аль үйлдэл хийснийг би хараагүй. Хохирогч газарт унасан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... Улмаар нойлоос гарч ирэхэд надтай маргалдсан цагдаагийн ахлагч Д.О гаднаас орж ирж таарсан ба намайг юу ч яриагүй байсан чинь хажуу талаас ирээд нэг удаа хөлөөрөө баруун хөл рүү өшиглөсөн бас дараа нь баруун гараараа баруун талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Би цохиулаад газар унасан ба миний хөмсөгнөөс шууд цус гарсан юм. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... Маш их гомдолтой байна, тархи толгой өвдөөд байна, нүүрэн дээрээ сорвитой болчихоод байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.15-16, 243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... Түүний дараа Золоо бие засаад ороод ирсэн тэгтэл ахлагч О чи муу юу гээд байгаа юм гээд Золоог өшиглөсөн, тэр үед Золоо зугтаагаад цаашаа болсон, ээлжинд гарч байсан цагдаа нар салгах гэтэл ахлагч О цамцнаас нь татаад шууд баруун гараараа хөмсөг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.24/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10973 дугаартай “... Т.Золжаргалын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Амгаланбаатарын өгсөн: “... О урдаас нь барьж байгаад Золжаргалын баруун хөмсөг рүү гараараа нэг удаа цохиход Золжаргал доошоо суугаад намайг цохичихлоо шүү дээ гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.215/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... О Золжаргалын баруун хөмсөг рүү гараараа цохиход Золжаргал доошоо суугаад намайг цохичихлоо шүү дээ гэдгийг хэлсэн. Оэд цохиулсанаас болж баруун хөмсөгний дээд хэсэг шарх үүссэн...” гэх мэдүүлэг /хх.216/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бямбадоржийн өгсөн: “... Үүнд О гэнэт ухасхийгээд мөрнөөс нь бариад авахад Сугар бид 2 салгах зуур цохих шиг болсон. О Золжаргалыг гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сугарын өгсөн: “... О Золжаргалыг гараараа 1 удаа цохисон... Золжаргалын биенийнх нь дээд хэсэг толгой руу цохих шиг болсон. Золжаргал намайг цохичихлоо шүү дээ гэж хэлээд доошоо суухад баруун хөмсөг нь шалбарсан харагдсан. Тэгэхээр нь баруун хөмсөг рүү нь цохисон гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.221-222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “... Намайг нойл цоожлох хооронд бужигнаад Золжаргал цохиулчихлаа гэхэд нь хараад баруун хөмсөг рүү нь цохисон гэж ойлгосон. Золжаргалыг Оээс өөр цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.223-224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ч.Оюун-Эрдэнийн өгсөн: “... Золжаргалын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоодлоо. Эдгээр гэмтэлээс баруун хөмсөгний язарсан шарх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй юм. Биеийн аль хэсэгт ч бай арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, арьсны бүх давхаргыг хамардаг хэсэгт учирсан учир шарх гэмтэл нь гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаардаг юм... Арьсны 3 давхаргыг хамарсан шарх гэмтэл нь хэмжээнээс хамаарахгүйгээр гэмтэлийн зэрэгт хамаардаг юм. Золжаргалын хувьд өнгөц өөхөн, гүний гэсэн 3 давхарга хамарсан шархтай байсан. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хөмсөгний шарх үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.244-245/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн саатуулах байранд шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Золжаргалтай маргалдан улмаар түүний баруун шанаа руу цохисны улмаас баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... Д.О гаднаас орж ирж таарсан ба намайг юу ч яриагүй байсан чинь хажуу талаас ирээд нэг удаа хөлөөрөө баруун хөл рүү өшиглөсөн бас дараа нь баруун гараараа баруун талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Би цохиулаад газар унасан ба миний хөмсөгнөөс шууд цус гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.15-16, 243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... О чи муу юу гээд байгаа юм гээд Золоог өшиглөсөн, тэр үед Золоо зугтаагаад цаашаа болсон, ээлжинд гарч байсан цагдаа нар салгах гэтэл ахлагч О цамцнаас нь татаад шууд баруун гараараа хөмсөг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.24/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10973 дугаартай дүгнэлтэнд: “...Т.Золжаргалын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Амгаланбаатарын өгсөн: “... О урднаас нь барьж байгаад Золжаргалын баруун хөмсөг рүү гараараа нэг удаа цохиход Золжаргал доошоо суугаад намайг цохичихлоо шүү дээ гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг/хх.215/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “... Намайг нойл цоожлох хооронд бужигнаад Золжаргал цохиулчихлаа гэхэд нь харахад баруун хөмсөг рүү нь цохисон гэж ойлгосон. Золжаргалыг Оээс өөр цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.223-224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ч.Оюун-Эрдэний өгсөн: “... Золжаргалын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэлүүд тогтоодлоо. Эдгээр гэмтэлээс баруун хөмсөгний язарсан шарх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй юм... Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хөмсөгний шарх үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.244-245/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... намайг ариун цэврийн өрөөнөөс гараад камерын хаалга руу очиход, О миний куртикны захны баруун талаас татаж, цахилгааныг задалсан. О намайг бариад тавихгүй байсан тул голоор 2 цагдаа ороод “Оээ болио” гэж хэлсэн. Гэтэл О намайг ажилчидын орж, гардаг хаалга руу шахаад, нүүр лүү гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Бямбадоржийн өгсөн: “... О “эд нар тавьсан шаардлага биелүүлэхгүй байна” гэж хэлээд О, Золжаргал нар барилцаад авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Сугарын өгсөн: “... О үүднээс ирээд Золжаргал, О нар хоёр талаасаа барилцаж авсан. Бямбадорж, бид хоёр голоор нь орж салгасан. Хохирогчийг шүүгдэгч түлхэх, цохих үйлдэлийн аль үйлдэл хийснийг би хараагүй. Хохирогч газарт унасан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Цагдаагийн албаны тухай хуулийн 47, 48, 49 дүгээр зүйлд тус тус зааснаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үндэслэлээр Д.Оэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүссэн болно.

Гэвч хэдийгээр хохирогч Г.Золжаргал нь зүй бус авирлан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй боловч дээрх хуульд зааснаар баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн, цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийж болзошгүй, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй гэх мэт цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх тохиолдол гараагүй, улмаар биеийн хүчийг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, эхсүл тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх зэрэг боломж байхад шүүгдэгч Д.О нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй юм.

Д.Оийн үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Д.Оийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.О нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Оийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Оэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Оэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Дын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Оэд сануулсугай.

5. Хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР