Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 1

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Эр , Д.П

Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч: И.Олонмөнх,

Иргэдийн төлөөлөгч: Л.Жаргалсайхан

Шүүгдэгч: Ц.А , Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 203/ЕШЗ/2018/00113 тоот шүүгчийн захирамжаар тус шүүхэд шилжүүлсэн Халиучин овгийн Ц.А , Сартуул овгийн Ч.Б  нарт холбогдох 1829000000050 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 оны 10 сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ................... тоотод оршин суух, урьд 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ч.Б  /РД: /

Монгол улсын иргэн 1979 оны 05 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, нүүрс тээврийн машины жолоочийн ажил эрхэлж байсан, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ............................ гэх газар оршин суух, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулиин тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Халиучин овгийн Ц.А  /РД:....................../

                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

                Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э-ыг зодож, амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

                Шүүгдэгч Ч.Б , Ц.А  нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

                Шүүгдэгч Ц.А  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 04 сарын 01-нд зүс таних, танихгүй хүмүүстэй архи ууж байгаад 4 сарын 1-ний үдээс хойш оройхон архи хамт ууж байсан хүмүүс, талийгаач М.Э-той М.Б  ах хувийн маргаан болоод байсан. Тухайн үед архи ууж байсан хүмүүс, М.Б  машинаас буугаад машины буруу талын хаалга онгойлгоод талийгаачтай маргаад байсан. Тэгээд би буугаад та 2 юунд маргаад байгаа юм бэ настай улсууд байж гэсэн. Чамд хамаа байхгүй зайл гээд урдаас өшиглөхөд нь талийгаачийг энгэр дээрээс нь татахад унасан. Тэгээд унаад өндийгөөд ирэхээр нь уурандаа цээжний зүүн талын хэсэгт 2 өшиглөсөн. Мөн талийгаачийг унахад нь суудал дээрээс нь хувцас давхар унасан байсан. Тэрийг нь авч тавьчхаад эргээд харахад, М.Б  нүүрний хэсэгт 1 өшиглөж байсан. Мөрнөөс нь зүүлттэй байсан паскийг нь аваад явсан. Миний зүгээс ар гэрийнхэнд нь хохирол төлбөр  3.700.000 төгрөг төлсөн байгаа. Би энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд их харамсаж байна. Би цагдан хоригдсоны улмаас талийгаачийн ар гэртэй ямар нэг холбоо барьж чадаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт хүсч байна. Ч.Б  бол машинаас ойрхон байсан. 2,3 алхмын ойрхон байсан. Тэр үед ямар л бол үйлдэл хийхээр байсан байх. Намайг харахад дэвсэж байсан.

                 Шүүгдэгч Ч.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”... 31-ний орой Ба-тэй таарсан. Тэгээд ах хүү юу хийж яваа юм гэхээр нь машины юм хийгээд гэхэд 100 татах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд дагаж алхаад Далангийн ард айлуудын ард байсан машинд очиход 4,5 хүн байсан. Тэгээд Дундговийн Б , А , Ба, талийгаач, ард нь 2 хүн байсан. Би зөв талын суудал дээр сууж байсан. Надаас сав шаланк асуусан. Ахад нь байхгүй гэсэн. Тэгээд 2 удаа архи хийж өгсөн. Тэгээд Б  буугаад явсан би буруу тал руу очоогүй, зөв талд суугаад байсан. Би зөв талын хаалгаар жолоочийн суудал дээр суусан. Тэгээд жолооч талын суудал дээр суугаад, рулийг нь түшээд хэсэг дуг хийсэн байсан. Тэгээд чанга чанга яриад Ба, шорон, цагдаа яриад байсан. Өөр хоорондоо маргаад байсан зүйл байгаагүй. Би жолоочийн суудлаас буугаад зөв талаар нь тойроод 15-20 м яваад хүндээр бие засаад байж байтал пижигнээд дуугарсан. Тэгээд юу дуугардаг юм бол гээд босоод алхаад явахад нэг хүн хэвтэж байсан. Кабины гэрэл бүдэгхэн ассан байсан. Хэн бэ гэсэн чинь талийгаач хэвтэж байсан. Тэгээд ойртож очоод зүүн мөрөн дээрээс нь 2 татсан. 3, 4 алхмын цаана А  зогсож байсан. Тэгээд энэ юу болсон юм, яасан юм гэхэд дуу гаргаагүй. Талийгаачийг тойроод 2 татахад дуу гараагүй. Энэ хүн чинь юмаа хаячих вий гээд юмыг нь ав цааш нь хийгээрэй гээд, энэ хүнээ оруулж унтуулаарай гэж хэлээд  би явахдаа паскийг аваад явсан.  Би өөр юм яриагүй. А ээс асуухад дуугараагүй, тэгээд би түрүүлээд явсан. Маргааш өглөө нь эрт ирсэн. Талийгаач урд талын суудал дээр байсан. Яасан бэ, юу болсон гайгүй байсан биз дээ гэхэд А  намайг зодсон гэсэн. Тэгээд паскийг нь өгсөн. А  надтай дэлгүүрийн үүдэнд таарсан гэж хэлсэн. Надтай А  зөрсөн, тэгэхдээ ахаа та юмыг нь аваачаад өгөөрэй гэсэн. Би аваачиж өгөх гээд явж байсан. Намайг очиход зодуулсан байдалтай байсан. Надаас А ийг олоод  өгөөч гэсэн. Тэгээд А ийг хайсан олдоогүй. Тэгээд явж байхад араас цагдаагийн машинтай 2 цагдаа, талийгаач, Ба 4 бууж ирээд талийгаачийг эмнэлэг хүргэж өгөх гээд явж байсан. Надад А ийг олоод өгөөч ээ гэсэн. Тэгээд би буцаад алхсан. Би хүний машин унаж явсан. Шунхлай клонкийн тэнд машин байсан. Тэрийг асаах гээд явсан. Цагаан хадны уулзвар дээр нэг хоноод, Оюутолгойн уулзвар дээр 1 хоноод замын унаанд суугаад Цагаан хад дээр алхаад ирсэн чинь цагдаа нар баривчилсан. Тэгээд пост дээр ирээд асуусан. Тэгээд хэлсэн чинь хэргийн газраас зугтаасан гэсэн. Тэгээд надаас байцаалт авсан. Би талийгаачид хүрсэн зүйл байхгүй. Би талийгаачийг мөрнөөс нь 2 татсан. Би зодсон зүйл бол байхгүй. Би энэ хүнд бол хэлсэн. Наад хүнээ оруулаарай гэж. Би талийгаачийг өшиглөсөн зүйл байхгүй. Би гар хүрээгүй.

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эр  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”... 04 сарын 02-нд бэр эгч утсаар яриад ах чинь хүнд зодуулсан гээд хүн ярьлаа гэсэн. Тэгээд утсаар нь холбогдоход эмч байсан. Эмчтэй нь ярьсан чинь та нар яаралтай наашаа гар гэсэн. Тэгээд бэр эгчтэйгээ яриад хамаатны хүүхдийн машинтай явахаар болоод Эрдэнэтээс эгч маань яриад гарлаа нэг нь үлд авч ирэхээ бод гэсэн. Тэгээд бэр эгчийгээ хамаатны дүүтэй явуулсан. Тэгээд ярихад Ханбогдын эмнэлэг аваад явсан гэсэн. Түүний дараа шөнө ярихад өнгөрсөн гэсэн. Одоо баримттай баримтгүй 10 гаруй сая төгрөг, оршуулгыг буяны компанид хандсан нийт баримттай 7 сая, баримтгүй гар бичмэлээр өгсөн байгаа. Одоо манай бэр эгч байцаалт өгөх, хэргийн материалтай танилцах, мөн миний хувьд 3 удаа ирсэн. Бид нар хувийн хэвшилд ажилладаг. А  2.500.000 төгрөг, өнөөдөр 1.200.000 өгсөн. ...Энэ 2 хүн тус тусдаа өөр газар байгаагүй, хамт байсан. Ганц Ба гэж хүний мэдүүлэг яриад байна. Энэ А  гэж хүн мэдүүлэг өгсөн байгаа. Ганц хүний мэдүүлгээр ганц хүнийг буруутгаад, ганц хүн цохиод ийм байдалд хүргэсэн гэж байгаа нь ташаа байна. А  мэдүүлэг өгсөн, түрүү бас хэлсэн тийм болохоор энэ 2 хүн хоёулаа гэм буруутай гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд нийт 9.944.200 төгрөг нэхэмжилж байна.

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нөхөр бусдын гарт амь насаа алдсан. 9 сарын хугацаанд 7-8 удаа ирсэн. Би 10 настай нэг хүүтэй, би 2020 он хүртэл цалингийн зээлтэй. А ийн талаас 3,7 сая төгрөгийг төлсөн байгаа. М.Б ын зүгээс 11 сард ирэхэд төлнө гэж байсан. Одоо төлөхгүй гээд зогсож байна. Нэхэмжлэх зүйлээ өгсөн байгаа. Одоо бол тооцсон зүйл байхгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 04 дүгээр сарын 02-нд Цагаан хадны эмч гэх хүн миний утас руу залгаж яриад "М.Э ын ар гэр мөн үү? Нөхөр тань хүнд зодуулсан байдалтай ирсэн, нүд нь битүү хавдартай байна, бид Ханбогдын түргэн дуудсан, түргэн ирж яваа” гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нарын хамт Ханбогд сум руу гараад 04-р сарын 03-ны өглөө Ханбогд суманд иртэл нөхөр маань шөнө нь эмнэлэгт өнгөрчихсөн байсан. Би нөхрийгөө гадны нөлөөтэй буюу бусдад зодуулсан гэмтлийнхээ улмаас нас барсан гэж ойлгож байна. Талийгаачийг нас барчихсан, шинжилгээнд орохоос нь өмнө би харсан. Биедээ маш их гэмтэлтэй харагдсан. Түүнийг нэг хүн дангаараа зодоогүй байх, олон хүнд зодуулсны улмаас тэгж гэмтэх байх гэж би бодож байна. Талийгаач нас барсан, шарилыг тээвэрлэсэн, нутаглуулсан гээд их зардал гарсан. Цаашид хоног номыг хураах, буян үйлдэх зэрэгт зардлууд гарна. Эдгээрийн баримтыг цуглуулаад нэхэмжилнэ. Мөн үлдэж байгаа үр хүүхэд болон ар гэрийн хувьд хэрхэн яаж амьдрах, цаашдаа юу тохиолдохийг хэлж мэдэхгүй байна /хх-ийн 31-35-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эр  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Ахын эхнэр П  2018 оны 04-р сарын 02-ны өдрийн үдээс хойш 15 цагийн орчимд утсаар “ах нь хүнд зодуулсан байна гэж хүн ярьлаа” гэж надад хэлсэн. Ингээд би ярьсан хүнийх нь утасны дугаарыг нь аваад ярьтал эмэгтэй хүн утас авч ярьсан бөгөөд би тэр хүнээс юу болсон талаар асуухад “Цагаан хадны аптекийн хүн байна. Хүнд зодуулсан хүнийг манайд хүн дагуулж ирлээ. Биеийн байдал нь маш муу байна. Ханбогд сум руу түргэн дуудсан байгаа. Би өвчин намдаах эм өгөөд байж байна’’ гэж хэлсэн ба дахин залгаж ярихад “Түргэн ирээд Ханбогдын эмнэлэг рүү авч явах байх, та нар тийшээ явсан нь дээр” гэж байсан. Ингээд бид нар хоорондоо ярилцаж байгаад бэр эгч П  манай хамаатны хоёр хүүтэй хамт явсан. Түргэн ч тэр өдрөө талийгаачийг Ханбогд сумын эмнэлэг рүү 18-19 цагийн үед авч явсан байсан. Манай хүмүүс ч мөн 18 цагийн үед УлаанБ  хотоос гарсан байх. Ингээд ах маань Ханбогд сумын эмнэлэгт 01 цаг 15 минутын үед нас барсан талаар хэл өгсөн. Түүнээс хойш хэрэгт бэр эгч П  хохирогчоор оролцон явж байгаа. Ах маань ганц хүнд зодуулах хүн биш. Ингэхээр бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байх гэж бодож байгаа. Мөн оршуулгын зардал, бусад зардлын талаар буруутай этгээдүүдээс огт өгөөгүй байж байгаад саяхан 2.500.000 төгрөг өгсөн байсан. Одоо бидний зүгээс хавтаст хэрэгт өгсөн нэхэмжлэлийн дагуу 10 сая орчим төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гадна шүүх хуралд ирэх буцах, хэргийн материалтай танилцахаар ирэх, буцах болон ажилгүй байсан өдрүүдийн цалин зэрэг зүйлсийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх болно /хх-ийн 218-219-р хуудас/

Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 03 сарын 31-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед Бо ахын хамтаар Цагаан-Хаданд байрлах Дээдэс дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи аваад Буяннэмэхийн машин руу алхаж байсан чинь танихгүй нэг залуу бид 2 дээр хүрч ирээд Бо ахаас "Шар тайлах ганц хоёр зуу байхгүй биз" гэж асуухад Бо ах "За адилхан эр хүн шартаж байгаа нь ялгаа юу байхав дагаж очоод нэг зуу тат" гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу Бо ах бид хоёрын хамтаар Буяннэмэхийн машин дээр очсон. …Нөгөө танихгүй залуу өөрийгөө би Хөвсгөлийн хүн байгаа юм. Би аймгийн заан цолтой бөх барилддаг гэж хэлж байсан. Тэгээд бид 5 нэлээд согтоод харуй бүрий болсон хойно Буяннэмэх ахын машинд унтацгаасан. ...Намайг унтахын өмнө Буяннэмэх тасраад унтсан байсан. Тухайн үед Б  Бо ах болон нөгөө Хөвсгөлийн залуу 3 үлдэгдэл архиа уугаад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ямар ч байсан гадаа гэгээтэй байх үед Бо ах кавины буруу талын хаалга онгойлгоод кавин дотор орж ирж суусан. Тэгсэн чинь Бо ахын нүүр нь битүүдээ хавдартай, хөл нь доголчихсон, гарын сарвууны арьс нь зулгарсан, хамарнаас нь цус гараад хүнд зодуулсан байдалтай харагдаж байсан. Тухайн үед кавин дотор Буяннэмэх ах бид 2 л унтаж байсан бусад хүмүүс явсан байсан. Тэгээд би Бо ахаас хөөе та чинь яачихваа хэнд зодуулчихсан юм бэ гэхэд Хөвсгөлийн заан цолтой залуу та 2-ыг унтаж байх хооронд намайг зодчихлоо гээд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад хажуу талд зогсож байсан нүүрс тээврийн автомашины кабины хаалгыг нээгээд харсан чинь арын суудал дээр Б  ганцаараа унтаж байсан. Тэгээд Б т “хөөе цаана чинь Бо ах хүнд зодуулчихсан байна” гэхэд “за би араас чинь буугаад очъё” гээд Буяннэмэх ахын машины кабинд орж ирсэн. ...Удалгүй Цагаан-Хадны цагдаа ирээд нөгөө хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Гэхдээ М.Э  надад хэлэхдээ намайг нөгөө Хөвсгөл аймгийн харъяат аймгийн заан залуу зодох үед бид 2-ын хажууд хар Б  зогсож байсан гэж хэлж байсан /хх-ийн 40-41-р хуудас/

           Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Хөвсгөлийн залуу тухайн өдөр 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Тэгсэн нөгөө Хөвсгөлийн залуу “би зөндөө архи авлаа, одоо та нар архи ав" гэж хэлэхэд талийгаач Бо ах “бид нарт мөнгө байхгүй, одоо та нар яв” гэж хэлсэн. Түүний дараагаар хэрүүл маргаан болоод талийгаач Болд ах, Буяннэмэх бид хэд нийлээд “бид нар амармаар байна, чи одоо яв" гэж машинаасаа хөөж гадуурхсан. Харин нөгөө Хөвсгөлийн гаралтай залуу надруу дайраад “Чамайг буулгаж байгаад дэвсээд хаячихна шүү" гэж хэлэхэд Б  ах намайг өмөөрөөд “Чи миний ядарсан найзыг дээрэлхээд байхгүй шүү, бид нар ч гэсэн дэвсэлцэнэ шүү” гэж хэлчихээд машинаас буугаад хажуу талын нүүрс тээврийн автомашины кабин руу орсон. Түүний дараагаар нөөцийн Б  кабины буруу талын хаалгаар буусан. Харин араас нь нөгөө Хөвсгөлийн залуу жолооч талын хаалгаар буусан. Нөөцийн Б  кабинаас буучихаад хаалга хаагаагүй байх үедээ эргэж хараад бид нарт “та нар муу сайн лалрууд минь ганц хүнийг дээрэлхэхгүй шүү эрэмбээрэй байгаарай” гэж хэлээд зогсож байх үед нөгөө Хөвсгөлийн залуу машины урдуур тойроод нөөцийн Б ын хажууд очиж зогсоод талийгаач Болд ахад “Чи муу юу гээд байгаа юм бэ наашаа буугаад ир чи” гэж хэлэхэд талийгаач Болд ах хариуд нь “Би бууж чадахгүй ээ, одоо амармаар байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь нөгөө Хөвсгөлийн залуу үгийн зөрүүгүй шууд хаалганы гишгүүр дээр зогсож байгаад баруун гараараа кабины дотор талын бариул дээрээс барьж байгаад талийгаач Бо ахын баруун талын мөрөн дээрээс зүүн гараараа татаад талийгаач Бо ахыг газар унагаачихаад араас нь үсэрч буун кабины хаалга хаасан. Тэгэнгүүт нь би кабины буруу талын арын цонхоор харахад талийгаач Бо ахыг газар унангуут нь нөөцийн Б  улаан нүүрэн дээр нь 2 удаа баруун талын хөлөөрөө дэвссэн. Дараагаар нь нөгөө Хөвсгөлийн залуу 3-4 удаа талийгаач Бо ахын толгойн дээр дэвссэн. Тэгээд үргэлжлүүлэн талийгаачийн цээжрүү нь нөгөө Хөвсгөлийн залуу 1 удаа дэвсээд дахиад баруун талын хөлрүү нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед талийгаач Бо ах ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй дээшээ хараад хамарнаас нь цус гарсан байдалтай /би одоо аль гар нь байсныг нь санахгүй байна/ ямар ч байсан гарнаас нь цус гарчихсан нүүрээ дараад хэвтэж байсан. Тэгээд нөөцийн Б  нөгөө Хөвсгөлийн залуу 2 шууд Цагаанхадны чиглэлд алхаад явсан. ...Болд ах ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Талийгаач анх машинаас унаад дээшээгээ хараад хэвтэж байх үед нь нөөцийн Б  шууд нүүрэн дээрээс нь 2 удаа баруун талын хөлөөрөө дэвссэн. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу дахиад 3-4 удаа нүүрэн дээр нь дэвсэхэд талийгаач Бо ах 2 гараараа нүүрээ хамгаалсан. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу цээжин дээр нь 1 удаа дэвсээд баруун талын гуяруу нь нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн /хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... ...2018 оны 03-р сарын 31-ний өглөө сэрээд үлдсэн мөнгөө аваад би Э  болон М.Э  ах нарын хамт “Дээдэс” дэлгүүрээс нэг шил “өрөөл" 0.75 литрийн архи аваад гарч иртэл улаан өнгийн фудболктой дунд зэргийн нуруутай танихгүй залуу ганцаар явж байснаа талийгаачтай уулзаад "шар тайлах ганц нэг 100 байхгүй биз" гэж хэлсэн. Би талийгаачаас “таньдаг хүн чинь юм уу” гэж асуухад талийгаач “үгүй ээ танихгүй нэг шартсан монгол эр хүн л байна дагаж очоод нэг зуу тат” гэж хэлсэн. Нөгөө залуу ч бид гуравтай хамт явсаар машин дээр ирж архинаас 5-лаа хувааж уугаад дууссан. ...Архи дуусах үед Хөвсгөлийн залуу “би зөндөө архи авлаа та нар архи аваач” гэхэд талийгаач М.Э  ах /Бо гэх дууддаг/ “одоо бид нарт мөнгө байхгүй та нар яв” гэсэн Хөвсгөлийн залуу "та хүн хөөдөг хэн бэ” гэх зэргээр маргаан болсон. Би “та нар яах гээд байгаа юм бэ хүн яв гэж хэлж байгаа юм биш үү” гэхэд Хөвсгөлийн залуу “Чи муу юу гээд байгаа юм бэ чамайг буулгаж байгаад дэвсээд хаяна шүү” гэсэн. Түүний хариуд Э  “Чи миний ядарсан найзыг дээрэлхээд байхгүй шүү дэвсэлцвэл адилхан л дэвсэлцэнэ шүү” гэж хэлээд машинаас бууж хажуу талд холгүй зогссон байсан машины кабин руу ороод явчихсан. Түүнээс хойш хүмүүс хэсэг чимээгүй байж байгаад талийгаач дахин “одоо явах нь яв унтах нь унт амарцгаая” гэж хэлэхэд Хөвсгөлийн залуу машинаас жолоочийн талын хаалгаар буусан. Нөөцийн Б  мөн жолоочийн эсрэг талын хаалгаар буухдаа “та нар муусайн юмнууд ганц хүнийг дээрэлхэхгүй шүү эрэмбээрээ байгаарай” гэж хэлээд зогсож байх үед Хөвсгөлийн залуу Б ын хажууд очоод талийгаачийг “чи буугаад ир” гэсэн. Талийгаач ч “би буухгүй та нар яв, амармаар байна" гэсэн ба тухайн үед талийгаач жолоочийн эсрэг талын суудалд суусан байсан. Хөвсгөлийн залуу машины тэр талын гишгүүр дээр гарч зогсоод талийгаачийг баруун мөрнөөс нь гуд татаж газар унагаад өөрөө машинаас бууж хаалгыг хаасан. Би жолоочийн эсрэг талын арын цонхоор харахад талийгаач машины жолоочийн эсрэг талын хаалганы харалдаа газар уначихсан байсан бөгөөд нөөцийн Б  нүүр лүү нь хоёр удаа дэвссэн. Хөвсгөлийн залуу мөн талийгаачийн нүүр лүү нь 3-4 удаа дэвссэн. Энэ үед нөөцийн Б  “наад муу лаларыгаа нэг мөсөн гүйцээгээд хаячих” гэж хэлсэн түүнээс хойш Хөвсгөлийн залуу талийгаачийн цээж рүү нэг удаа дэвсээд баруун хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед талийгаач эсэргүүцээгүй. Тэр хоёртой зууралдах, зодолдох ямар нэг үйлдэл хийж чадаагүй. Газар нүүрээ хоёр гараараа дараад хэвтээд байсан ба хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Нөөцийн Б  Хөвсгөлийн залуу хоёр тэндээс Цагаан хад руу чигтээ яваад өгсөн. Талийгаач өөрөө босоод машины жолоочийн эсрэг талын хаалгаар орж ирээд суудал дээрээ суусан. Түүний нүүр хүн танихын эцэсгүй болж хавдсан байсан ба ёо ёо гээд ёолоод байсан. Буяннэмэх ах сэрээд “хэн бэ яасан бэ" гээд босоод ирсэн би хажуугаас нь “М.Э  ахыг сая Хөвсгөлийн залуу, нөөцийн Б  хоёр зодчихсон” гэж хэлэхэд Б ах “чамайг яг хэн зодсон юм бэ” гэж асуусан чинь талийгаач өөрөө “Хөвсгөлийн залуу нөгөө хоёр чинь намайг зодчихлоо" гэж хэлсэн. Ингээд Буяннэмэх ах бид хоёр талийгаачийг машины орон дээр хэвтүүлээд би хажуу талын машинд байсан Э-ыг сэрээж “М.Э  ахыг Хөвсгөлийн залуу зодчихлоо" гэж хэлсэн Э   машинд орж ирээд талийгаачаас юу болсон талаар асуухад “Хөвсгөлийн залуу зодсон гэж хэлчихээд” цаашаа олигтой юм яриагүй бие нь маш их зовиуртай байх шиг байсан. ...Талийгаачийг Хөвсгөлийн залуу машинаас гуд татаж газар унагаад дараа нь нөөцийн Б  буюу М.Б  нүүр лүү нь 2 удаа дэвссэн. Түүний дараа Хөвсгөлийн залуу мөн 3-4 удаа нүүр лүү нь, цээж рүү нь 1 удаа дэвсэж баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед М.Б  “наад лалраа гүйцээгээд хаячих” гэж Хөвсгөлийн залууд хэлж байсан. Тэнд тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед миний баруун хөл, rap татаад байсан учир орон дээр хагас хэвтсэн байсан. Мөн машинаас буух боломж гараагүй. Тэр хоёр нүд ирмэхийн зуурт талийгаачийг зодсон. Гэхдээ миний ухаан мэдрэл зүгээр байсан учир болсон үйл явдлыг тодорхой харсан. Магадгүй миний хөл гар зүгээр байгаад би машинаас буугаад очсон бол тэр хоёрын гарт бас л үрэгдэх байсан байх гэж одоо боддог. Талийгаач надтай уулзсанаасаа хойш хүнтэй муудалцаж маргалдаагүй биеийн байдал зүгээр гэмтэл, бэртэлгүй байсан. Би анх цагдаад мэдүүлэг өгөхдөө маш их сандарсан. Мөн нэлээд хэд хоног нойргүй шахуу архи уучихсан манаралтын байдалтай байсан учир яг болсон үйл явдлыг сайн санахгүй хариулж чадаагүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа авсан мэдүүлэгт өөрийн харсан үзсэн зүйлийн талаар тодорхой ярьсан. Одоо ч мөн өөрийн харсан зүйлийн талаар мэдүүлж байна. Бид нар тэр залуутай 03-р сарын 31-нд хамт архидаж хоносон түүний маргааш нь буюу 04-р сарын 01-ний үдээс хойш талийгаач М.Э ыг тэр залуу нөөцийн Б тай хамт зодох хүртэл архи ууж хамт байсан юм.  Би иргэн хүний хувьд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх заалтыг мэдэж байгаа зэргээс өөрийн харсан үйл явдлын талаар чин үнэнийг ярьлаа. Цаашид энэ мэдүүлгээсээ буцахгүй, яг үнэн нь энэ юм... /хх-ийн 225-231-р хуудас/

Гэрч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...  жолоочийн суудал дээр үс нь арзайчихсан, нүүр ам нь хавдчихсан нэг хүн сууж байхаар нь би цочоод ийм хүнтэй архи уугаагүй дээ гэж бодоод кабины гэрлээ асаагаад “хэн бэ чи” гэхэд “Бо байна аа, нөгөө Хөвсгөлийн барилддаг гээд байсан залуу намайг зодчихлоо" гэж хэлсэн. Тэгэхэд миний машинд нөгөө Хөвсгөлийн залуу байгаагүй, бусад нь байсан. Б  буруу талын суудал дээр хэвтэж байсан. Би Бо-г өөрийнхөө оронд орон дээр хэвтүүлээд өмнө нь ууж бараагүй архинаас нэг удаа хийж өгөөд уулгасан. Бо “бие өвдөөд байна” гээд ёолоод унтаж чадахгүй байсан. ...Гэхдээ Болд тэр Хөвсгөлийн залуу өөрийг нь зодсон гэдгийг өөрөө тодорхой санаж хэлж байсан. Би яг хаана хэзээ юунаас болж тэр залуу зодсоныг Бос асуугаагүй. Болдыг арай дэндүү болтол нь зодсон байсан. Болдын хоёр нүд хавдаж таглагдаж нүүр нь танигдахын аргагүй болоод, энд тэндээ хөх няц болсон, үс нь босоод сэгсийж арзайсан байсан. ...Нэг сэргэхэд Болд “Хөвсгөлийн залуу намайг зодчихсон" гээд нүүр ам нь танигдахын эцэсгүй болоод хавдчихсан жолооны ард сууж байсан. Түүний өмнө буюу намайг унтахаас өмнө М.Э-ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй болохоор би тэгж шөнө сэрэхдээ М.Э-ыг хараад таниагүй юм. Түүний үс нь сэгсийгээд нүүр нь битүү хавдаад хоёр нүд нь тагларчихсан ам хамарнаас нь цус гараад хатчихсан байсан. Би юу болов чи яагаад ингэв гэхэд “энд байсан Хөвсгөлийн залуу намайг зодчихлоо” гэж М.Э  өөрөө хэлсэн… /хх-ийн 42-45-р хуудас/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 04-р сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутын үед намайг Цагаан хаданд Хайрхан эмийн санд сууж байхад Санжаадорж цагдаа ирж уулзаад энд нэг зодуулсан хүн байна эмч байна уу гэж асуусан. Эмнэлгийн эмч хот явчихсан гэдгийг хэлээд хүнийг нь үзье гэхэд 50 гаран насны М.Э  гэх эрэгтэй хүнийг оруулж ирсэн. Тэр хүний нүүр ам хөхөрч, хоёр нүд нь хавдаж хөхөрч нүүртэйгээ тэгширсэн байсан. Тэр хүн өөрийн хөлөөр алхаж ирсэн боловч амьсгаадалт ихтэй, биеийн байдал нь хүнд байгаа харагдсан. ...Нэг удаа толгой хагарах гээд байна гэсэн эмзэглэл хэлж байсан. Тэр хүнд юмыг тайлбарлаж хэлэхэд ойлгоод байсан. Гэхдээ хариу үг хэлэхдээ муу байсан. Тэр хүний нүүр нүд баруун бугалганы гадна тал, баруун ташааны доор хөхөрч хүрэнтсэн, хавдсан гадна гэмтлүүд харагдаж байсан. Тэдгээр гэмтлүүд нь хүнд зодуулснаас үүссэн байх боломжтой харагдаж байсан. ...Ханбогдын эмч нар ирэх үед тэр хүн манай гэрт унтаж байсан. Тэр хүнийг дагуулж ирсэн жижигхэн биетэй согтуу залуу хэлэхдээ “наад хүнийг чинь Хөвсгөлийн гаралтай хүн зодсон юм, тэр хүний нэрийг мэдэхгүй, харвал би танина” гэж хэлж байсан. Тэгэхэд Санжаадорж цагдаа хамт байсан /хх-ийн 54-55-р хуудас/

         Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 4-р сарын 02-ны өглөө 08 цагийн үед босоод Мөөлөөгийн гэрээс гарахад хойд талд машин дотор хэдэн хүн байсан ба миний таньдаг Эрдак буюу Ба дотор нь сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь яваад очиход Эрдак буюу Ба бас танихгүй гурван хүнтэй хамт 0,5 литрийн ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. ...Намайг тэнд анх очиход нүүр нь хавдсан хүн ард талын орон дээр хөнжил нөмөрчихсөн толгой өвдөөд байна гэж хэлээд сууж байсан. ...Би тэр зодуулсан байсан ахаас та яасан юм бэ гэж асуусан чинь ах нь хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан... /хх-ийн 58-59-р хуудас/

Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би ер нь өдөржингөө гэртээ байдаг хүн байгаа юм. Тухайн өдөр би бас л гэртээ байсан. ...Намайг бие засах гээд гарах үед миний харснаар саарал өнгийн чирэгч толгойтой нүүрс тээврийн нэг автомашин манай гэрийн хойд хэсэгт урагшаа хараад зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай гэрийн хойд хэсэгт нэлээд хэд хоносон санагдаж байна. Харин тухайн машины кабинд 4-5 жолооч сууж байсан... /хх-ийн 79-р хуудас/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 04-р сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн хоногийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн өдрийн 10 цаг 40 минутын үед санагдаж байна 89693878 дугаарын гар утаснаас иргэн С овогтой Ба холбогдоод өчигдөр орой Цагаанхадны төвд манай хуурай ах М.Э ыг үл таних хүн зодож биед нь гэмтэл учруулсан одоогоор бие нь тааруу байна" гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед дуудлагыг хүлээж аваад дуудлага өгсөн утсаар дахин холбогдон байгаа газрыг нь заалган хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Э-ы хамтаар Цагаанхаднаас баруун хойд талд нь байрлах айлуудын ард нүүрс тээврийн компаниудын машин зогсдог зогсоол дээр очиход 73-47 убе улсын дугаартай саарал өнгийн чирэгч толгойтой нүүрс тээврийн автомашин урагшаа хараад зогсож байсан. Харин тухайн тээврийн хэрэгслийн хойд талын орон дээр талийгаач М.Э  нь дээшээгээ хараад нэлээд амьсгаатэй ёолоод хэвтэж байсан ба хажууд нь Бу болон Ба нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээд согтуу сууж байсан. Тэгээд би дэслэгч Т.Э-ы хамтаар талийгаач М.Э ыг Цагаанхадны төвд байрлах эмнэлэгт хүргэж өгчихөөд Ханбогд сумын эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Талийгаач М.Э ын нүүр нь нэлэнхийдээ хөхөрч хавдсан байсан. Өөр ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тухайн үед талийгаачаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би Баэс М.Э ыг хэн зодсон талаар асуухад би тэрийг сайн мздэхгүй байна ямар ч байсан өөрийгөө Хөвсгөлийн гаралтай аймгийн цолтой гэж танилцуулж байсан нэг залуу зодсон. Тухайн залуутай бид нар хамт архи уусан байсан юм. Их л гоё дуулдаг залуу байна лээ гэж хэлж байсан /хх-ийн 81-р хуудас/

Гэрч Д.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би талийгаачийг таньдаг байсан. Өнгөрсөн 2017 оны 09 дүгээр сард бид Цагаан хаданд анх танилцсан юм. ...Түүнээс хоёр хоногийн дараа талийгаачийг хүнд зодуулчихсан Цагаанхадны эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хотоос Ч гэдэг хамаатан нь надруу ярьсан. Би Цагаанхадны аптекийн хашаанд байдаг гэрт ортол зүүн хойд орон дээр М.Э  унтаж байсан. ...Ханбогдын эмнэлэгт очоод дахин эмчилгээ хийсэн. Өмнөговиос эмч нарын баг гарсан гэж яригдаж байсан. Суманд очоод тариа хийсний дараа унтсан. Эмч нар хүлээлгийн өрөөнд намайг байж бай гэсэн. Тэнд байж байтал шөнийн 01 цагийн үед эмч сувилагч нар шуугилдаад байсан. Удалгүй намайг дуудахаар нь ортол бид хийгдэх бүх л эмчилгээ тусламжаа үзүүллээ. Энэ хүний зүрхний цохилт зогсож байна гэсэн. Зүрхний бичлэгийн аппарат дээр тэр нь харагдаж байсан. Тэгээд би ар гэрт нь нас барчихлаа гэдгийг хэлсэн. … /хх-ийн 82-83-р хуудас/

Гэрч Ч.Э   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би тэр өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэдэг газарт тэр ням гаригаас хоёр хоногийн өмнө баасан гарагт ганц модноос монгол нүүрсний машин жолоодож орж ирсэн. Тэр машин Цагаан хаднаас ачаа ачиж Хятадруу буцаж орох ёстой машин байсан. Машины консны аппарат эвдэрсэн байсан тул Цагаан хаданд айлын гадаа машиныг үлдээчихээд алхаж яваад Ба буюу Э дактай тааралдсан. Бид нар архи уусан. Удалгүй архиа дуусаад өөрийн машины кабинд орж унтсан. ...Эрдак намайг сэрээгээд “хамт байсан ахыг нөгөө өөрийгөө Хөвсгөлийн бөх гээд байсан залуу зодчихсон" гэж хэлсэн. Би тэдний машин руу ортол эхний өдөр тааралдсан ахын нүүрний зүүн тал, зүүн rap энэ тэр хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай ёолоод хойд орон дээр нь сууж байсан. Тэр ах “Хөвсгөлийн бөх залуу намайг зодсон” гэж хэлсэн. Бид нөгөө хоёрыг \Хөвсгөлийн залуу Нөөцийн Б  хоёрыг\ хүрээд ирэх болов уу гэж хэсэг харсан. …М.Э  гэх тэр ах хүнд зодуулсан байдалтай байж байхыг би харсан. Урд өдөр нь хамт байхад тэр ах ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байсан. ...Надад түүнтэй тухтай уулзаж ярилцах боломж гараагүй /хх-ийн 221-224/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой, хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, бугалга, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, чих, бугалга, мөр, сарвуу, хуруу, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь автомашины кабинаас унах, цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. Талийгаач нь архаг пиелонефрит, элэгний өөхлөлт өвчтэй байжээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илэрсэнгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид гэмтэл учрах үед шаардлагатай эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй /хх-ийн 94-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ж.Жаргалтуяаг байцаасан тэмдэглэлд: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батхүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ыг үндэслэн талийгаач М овогтой М.Э ын цогцост үзлэг, шинжилгээ хийж 09 дугаартай дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Үзлэг, шинжилгээгээр талийгаач М.Э ын биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, бугалга, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, чих бугалга, мөр, сарвуу, хуруу, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Эдгээрээс аалзан хальсан доорх цус харвапт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул хүнд гэмтэлд хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь гадны үйлчлэлийн улмаас толгойд доргилт үүссэнээс болж үүсдэг. Эмнэлгийн бичиг баримттай танилцахад өвчтөнийг эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтэн хүлээн авч зохих журмын дагуу үзлэг, нөөц бололцооны хүрээнд шаардлагатай шинжилгээ, оношлогоо эмчилгээ хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. “Талийгаачид гэмтэл учрах үед шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэж дүгнэлт хэсэгт тусгасан нь тухайн хэрэг болсон даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй гэсэн утгаар тусгасан ба тархины аалзан хальсан доорх цус харвалтын үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байдаг /хх-ийн 35-36-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1244 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-гийн 2018.05.14-ний өдөр гаргасан 9 дугаартай дүгнэлтийн 7 дахь хариулт үндэслэл муутай байна. Талийгаачид Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын эмнэлэг яаралтай тусламж эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн ч цогцост хийсэн шинжилгээгээр тархины оройн хэсгийг нийтэд нь хамарсан, духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины оройн дух, зулай, дагзны дэлбэнг хамарсан их хэмжээний тархины эдийн няцрал, тархины бүрхэвчийн идээт хүндрэл бүхий гэмтлүүд учирсан нь амь насыг аврах боломжгүй байжээ /хх-ийн 209-р хуудас/

Шүүгдэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”... Би 2018 оны 03 сарын 31-ний өдөр Цагаанхадан дээр 5 хүнтэй нийлж архи уусан. Маргааш нь буюу 04 сарын 01-ний өдөр 13 цагийн үед нүүрс ачдаг том машины кабинд байхад одоо энд байгаа хүн талийгаач хоёр хоорондоо мөнгө төгрөгнөөс болоод маргалдаад байсан. Би нөгөө хоёрыг битгий хэрэлд гэхэд над руу давшлаад байсан. Би жолоочийн суудал дээр сууж байсан юм. Одоо энд байгаа Б жав билүү М.Б  билүү тэр хүн миний баруун гар талд сууж байсан. М.Б  намайг урагшаа бол гэхээр нь би урагшаа болсон чинь М.Б  миний араар гараад машинаас буугаад өмнүүр тойрч буруу талын хаалгыг нээгээд хоорондоо хэрэлдэх маягтай болохоор нь машинаас бууж өмнө талаар тойрч буруу талд очоод нөгөө хоёрыг одоо боль яах гэж ингэж байдаг юм гэж хэлээд машины дөрөөн дээр гишгээд дээшээ гарахад талийгаач миний өөдөөс өшиглөөд чам шиг бандиар амаа үдүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний энгэр дээрээс нь барьж аваад татсан чинь талийгаач машинаас газар руу тонгойгоод унасан. Би гишгүүр дээрээс хөлөө аваад бууж ирэхэд талийгаач өндийсөн. Тэгэхээр нь би эгэмний доод хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл М.Б  талийгаачийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд талийгаачийн мөрнөөс нь паскыг нь аваад яваад өгсөн. Би явах гэж байснаа болиод та яав юу болов гээд өндийлгөх гэтэл тэр намайг өөдөөс яв гэж хөөсөн. Тэгээд би тэндээс явсан. Тэр үед хамт архи уусан хүмүүсээс 2 нь явсан. Машины жолооч нь кабин дотроо унтаж байсан. Би тэндээс яваад таньдаг хүнийхээ машинд ирж хоноод маргааш нь хүнд нь машиныг нь хүлээлгэж өгсөн. 3-ны өдөр ирээд Цагаан хадны дэлгүүрт ороход намайг цагдаа нар хайж байна гэж хэлэхээр нь Цагаан хадан дээр очоод цагдаа нартай таарсан. Талийгаачийг машинаас яг яаж унасныг нь хараагүй. Би машин руу харж байсан юм. М.Б  талийгаачийг яах гэж өшиглөснийг мэдэхгүй. Ямар ч байсан талийгаачийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Машинаас унасан дараа нь би талийгаачийг босгож байхдаа М.Б ыг харсан. ...Би эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би энэ хэрэгт холбогдох ёсгүй гэж би өөрийгөө хэлэхгүй. Хуулийн байгууллага хэргийн үнэн мөнийг нь тогтооно байх гэж бодож байна. Би тэр талийгаачийн толгой руу өшиглөж цохиогүй. Харин М.Б  талийгаачийн баруун шанаа, нүүрний баруун хэсэгрүү хөлөөрөө нэг удаа лав өшиглөсөн. Түүнийг би баттай харсан. Намайг хараагүй байхад ч М.Б  талийгаач өшиглөж цохьсон байхыг би үгүйсгэхгүй...” /хх-ийн 143-р хуудас/

Шүүгдэгч Ч.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:” ...2018 оны 04 сарын 02-03-нд шилжих шөнө байх, 1-2-нд шилжих шөнө ч билүү би Цагаанхадны гудамжаар нар жаргаж байх үеэр явж байгаад хамт хоригдож байгаа залуу болон Ба хоёртой таарсан. Мэнд мэдсэний дараа Ба “ах хүү зуу татах уу” гэсэн. Би тэгье гээд нөгөө хоёрыг дагаад алхсан. Айлуудын ард талд цагаан өнгийн нүүрсний том машин дээр очиход кабинд нь 4, 5 хүн байсан. Би гадаа гишгүүр дээр жолоочийн талд зогсож байсан. Тэнд архи уугаад нэлээд удсан. Надад шаазан аяганы ёроолоор жоохон архи 2 удаа ирснийг нь уусан. Нөгөө хэд хоорондоо юм ярьж байсан. Гадаа харанхуй болсон. Гэтэл миний гэдэс өвдөөд байхаар нь бие засна гээд хойшоо явж хүндээр бие засаад эргээд явж байхад машины хойд талд хүмүүс хоорондоо пижигнэлдсэн дуу гарсан ба гайхаад хүрээд ирэхэд машины кабины буруу талд гадаа хохирогч дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь одоо хоригдож байгаа залуу зогсож байхаар нь юу болсон яасан бэ гэж асуухад нөгөө хоёрын аль аль нь дуугараагүй. Харин зогсож байсан залуу нэлээд ширүүн байдалтай зогсож байсан. Би хохирогчийн зүүн мөрнөөс нь босгох гээд 2-3 удаа татсан. Тэр босоогүй. ...Тухайн үйл явдлын үед Эрдак буруу талын суудал дээр суугаад унтаж байгаа харагдсан. Тэр их согтуу байсан болохоор яагаад түүнийг тэгж мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. А ийн хувьд намайг бие засахаар явахаас өмнө буруу талын гишгүүр дээр гараад зогсчихсон, талийгаач кабин дотор буруу талын хаалган талд хамгийн захад нь сууж байсан. Тэр үед тэд хоорондоо маргалдаж муудалцаагүй байсан. А  яагаад тэгж мэдүүлээд байгааг би мэдэхгүй байна. Миний хувьд тэр хохирогчийг өшиглөж зодож цохьсон зүйл байхгүй. Намайг хүмүүс хар Б , нөөцийн Б  гэж дууддаг юм /хх-ийн 138-139-р хуудас, 135-136-р хуудас/ гэх мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн

12-17-р хуудас/

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-24-р хуудас/

     Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/

     Хувцас, эд зүйл, бичиг баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/

     Өвчний түүх /хх-ийн 223-234-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-ийн 04-120-р хуудас, 3хх-ийн 20-36-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /3хх-ийн 37-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө бүлэглэн М.Э ыг зодож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...Би талийгаач М.Э ыг цохиж зодоогүй. Намайг бие засчихаад эргээд явж байтал пижигнэх дуу гарсан. Би дуу гарсан зүг рүү яваад очтол М.Э  машины буруу талд дээшээ хараад хэвтэж байсан. ...А  яагаад тэгж мэдүүлээд байгааг би мэдэхгүй байна. Миний хувьд тэр хохирогчийг өшиглөж зодож цохьсон зүйл байхгүй /хх-ийн 138-139-р хуудас, 135-136-р хуудас/ гэх мэдүүлгийг өгч байх боловч тухайн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа,  хохирогч М.Э ын эрүүл мэнд, эрх чөлөөнд Ц.А , Ч.Б  нар халдсан үйлдлийг хэргийн газарт байсан машины цонхоор харж байсан гэх гэрч С.Б-нийн: ...Хөвсгөлийн залуу талийгаачийг татсаны улмаас талийгаач Бо хаалгаар унаж байгаа үйлдлийг харсан...талийгаач машинаас унаад дээшээ хараад хэвтэж байх үед нь нөөцийн Б  /Ч.Б / шууд нүүрэн дээрээс нь 2 удаа баруун талын хөлөөрөө дэвссэн. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу /Ц.А / дахиад 3-4 удаа нүүрэн дээр нь дэвсэхэд талийгаач Бо ах 2 гараараа нүүрээ хамгаалсан. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу цээжин дээр нь 1 удаа дэвсээд баруун талын гуяруу нь нэг удаа хөшгилчөөд яваад өгсөн.../1-р хавтасны 44-р тал/ гэж мэдүүлсэн ба түүнээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...Талийгаачийг Хөвсгөлийн залуу машинаас гуд татаж газар унагаад дараа нь нөөцийн Б  буюу М.Б  нүүр лүү нь 2 удаа дэвссэн. Түүний дараа Хөвсгөлийн залуу мөн 3-4 удаа нүүр лүү нь, цээж рүү нь 1 удаа дэвсэж баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед М.Б  “наад лалраа гүйцээгээд хаячих” гэж Хөвсгөлийн залууд хэлж байсан. Тэнд тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед миний баруун хөл, rap татаад байсан учир орон дээр хагас хэвтсэн байсан. Мөн машинаас буух боломж гараагүй. Тэр хоёр нүд ирмэхийн зуурт талийгаачийг зодсон. Гэхдээ миний ухаан мэдрэл зүгээр байсан учир болсон үйл явдлыг тодорхой харсан. Магадгүй миний хөл гар зүгээр байгаад би машинаас буугаад очсон бол тэр хоёрын гарт бас л үрэгдэх байсан байх гэж одоо боддог... /ХХ-ийн 2-р хавтасны 228-р тал/ ...гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэрч С.Б-с мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг авсан ба гэрчийн  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргаж гарын үсэг зурсан төдийгүй хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх гэрч С.Бат-Эрдэнийн мэдүүлгийг үнэн зөвд тооцон нотлох баримтаар үнэлэв.

Түүнчлэн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай дүгнэлтэд: Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой, хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, бугалга, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, чих, бугалга, мөр, сарвуу, хуруу, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь автомашины кабинаас унах, цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой...гэснээс дүгнэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд гэмтэл нь түүний толгой, нүүр хэсэгт үүссэн байх бөгөөд гэрч С.Б-ийн дээрх мэдүүлгүүдийг давхар нотолж байна.

2018 оны 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1244 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1244 дугаартай дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчид: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-гийн 2018.05.14-ний өдөр гаргасан 9 дугаартай дүгнэлтийн 7 дахь хариулт үндэслэл муутай байна...гэсэн дүгнэлт гаргасан байх тул Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийн “...Талийгаачид гэмтэл учрах үед шаардлагатай эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй /хх-ийн 94-р хуудас/ гэх 7 дахь заалтад тусгагдсан хариултыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд уг заалтыг нотлох баримтаар үнэлэхгүй байх нь 2018 оны 9 дугаартай шинжээчийн дүгнэлтийн бусад заалтыг, цаашлаад шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхэд харшлахгүй байна гэж дүгнэсэн болно.  

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс гадна шүүгдэгч Ц.А ийн... М.Б  талийгаачийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд талийгаачийн мөрнөөс нь паскыг нь аваад яваад өгсөн. ...М.Б  талийгаачийн баруун шанаа, нүүрний баруун хэсэгрүү хөлөөрөө нэг удаа лав өшиглөсөн. Түүнийг би баттай харсан. Намайг хараагүй байхад ч М.Б  талийгаачийг өшиглөж цохьсон байхыг би үгүйсгэхгүй...” /хх-ийн 143-р хуудас/ гэх мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б  хохирогчийн эрүүл мэндэд халдсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрч С.Бат-Эрдэнийн мэдүүлгийг давхар нотлох баримт болж байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ц.А ийн өмгөөлөгч Ц.Баярмаа хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх хүсэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилсан ба хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх бөгөөд гэмт хэргийг хоёул санаатай нэгдэж үйлдсэн байх тул хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Б-ийн: ”...Хөвсгөлийн залуу тухайн өдөр 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Тэгсэн нөгөө Хөвсгөлийн залуу “би зөндөө архи авлаа, одоо та нар архи ав" гэж хэлэхэд талийгаач Бо ах “бид нарт мөнгө байхгүй, одоо та нар яв” гэж хэлсэн. Түүний дараагаар хэрүүл маргаан болоод талийгаач Б ах, Б бид хэд нийлээд “бид нар амармаар байна, чи одоо яв" гэж машинаасаа хөөж гадуурхсан. Харин нөгөө Хөвсгөлийн гаралтай залуу надруу дайраад “Чамайг буулгаж байгаад дэвсээд хаячихна шүү" гэж хэлэхэд Б  ах намайг өмөөрөөд “Чи миний ядарсан найзыг дээрэлхээд байхгүй шүү, бид нар ч гэсэн дэвсэлцэнэ шүү” гэж хэлчихээд машинаас буугаад хажуу талын нүүрс тээврийн автомашины кабин руу орсон. Түүний дараагаар нөөцийн Б  кабины буруу талын хаалгаар буусан. Харин араас нь нөгөө Хөвсгөлийн залуу жолооч талын хаалгаар буусан. Нөөцийн Б  кабинаас буучихаад хаалга хаагаагүй байх үедээ эргэж хараад бид нарт “та нар муу сайн лалрууд минь ганц хүнийг дээрэлхэхгүй шүү эрэмбээрэй байгаарай” гэж хэлээд зогсож байх үед нөгөө Хөвсгөлийн залуу машины урдуур тойроод нөөцийн Б ын хажууд очиж зогсоод талийгаач Болд ахад “Чи муу юу гээд байгаа юм бэ наашаа буугаад ир чи” гэж хэлэхэд талийгаач Болд ах хариуд нь “Би бууж чадахгүй ээ, одоо амармаар байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь нөгөө Хөвсгөлийн залуу үгийн зөрүүгүй шууд хаалганы гишгүүр дээр зогсож байгаад баруун гараараа кабины дотор талын бариул дээрээс барьж байгаад талийгаач Бо ахын баруун талын мөрөн дээрээс зүүн гараараа татаад талийгаач Бо ахыг газар унагаачихаад араас нь үсэрч буун кабины хаалга хаасан. Тэгэнгүүт нь би кабины буруу талын арын цонхоор харахад талийгаач Бо ахыг газар унангуут нь нөөцийн Б  улаан нүүрэн дээр нь 2 удаа баруун талын хөлөөрөө дэвссэн. Дараагаар нь нөгөө Хөвсгөлийн залуу 3-4 удаа талийгаач Бо ахын толгойн дээр дэвссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ Гэрч С.Б-ийн дахин өгсөн мэдүүлэгт:”... Хөвсгөлийн залуу машинаас жолоочийн талын хаалгаар буусан. Нөөцийн Б  мөн жолоочийн эсрэг талын хаалгаар буухдаа “та нар муусайн юмнууд ганц хүнийг дээрэлхэхгүй шүү эрэмбээрээ байгаарай” гэж хэлээд зогсож байх үед Хөвсгөлийн залуу Б ын хажууд очоод талийгаачийг “чи буугаад ир” гэсэн. Талийгаач ч “би буухгүй та нар яв, амармаар байна" гэсэн ба тухайн үед талийгаач жолоочийн эсрэг талын суудалд суусан байсан. Хөвсгөлийн залуу машины тэр талын гишгүүр дээр гарч зогсоод талийгаачийг баруун мөрнөөс нь гуд татаж газар унагаад өөрөө машинаас бууж хаалгыг хаасан. Би жолоочийн эсрэг талын арын цонхоор харахад талийгаач машины жолоочийн эсрэг талын хаалганы харалдаа газар уначихсан байсан бөгөөд нөөцийн Б  нүүр лүү нь хоёр удаа дэвссэн. Хөвсгөлийн залуу мөн талийгаачийн нүүр лүү нь 3-4 удаа дэвссэн. Энэ үед нөөцийн Б  “наад муу лаларыгаа нэг мөсөн гүйцээгээд хаячих” гэж хэлсэн түүнээс хойш Хөвсгөлийн залуу талийгаачийн цээж рүү нэг удаа дэвсээд баруун хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед талийгаач эсэргүүцээгүй...гэх мэдүүлэг өгснөөр болон шүүгдэгч Ц.А ийн: ...М.Б  талийгаачийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд талийгаачийн мөрнөөс нь паскыг нь аваад яваад өгсөн. ...М.Б  талийгаачийн баруун шанаа, нүүрний баруун хэсэгрүү хөлөөрөө нэг удаа лав өшиглөсөн. Түүнийг би баттай харсан...хэмээн мэдүүлснээр шүүгдэгч нар энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэх өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.Б ын өмгөөлөгч И.Олонмөнх өөрийн үйлчлүүлэгчийг энэхүү гэмт хэрэгт холбогдолгүй тул Ч.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэх дүгнэлт гаргаж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.А ийн мэдүүлэг зэргийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Энэхүү гэмт хэргийн цорын ганц гэрч болох С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн ба 2018 оны 4-р сарын 3-ны өдөр анх удаа гэрчээр байцаагдахдаа болсон үйл явдлыг хараагүй, унтаж байсан мэтээр мэдүүлсэн байдаг боловч түүнийг хоёр болон гурав дахь удаа гэрчээр байцаасан тэмдэглэлийг шинжлэн судлахад хэргийн газар байсан машины кабинд хэвтэж байхдаа уг машины цонхоор хэрэг учралтай холбоотой үйл явдлыг харсан талаараа нэг бүрчлэн мэдүүлдэг ба эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байдаг.

Иймд гэрч С.Б-ний мэдүүлэг зөрүүтэй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүгдэгч Ч.Б ын үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.  

 Түүнчлэн шүүгдэгч Ч.Б  энэ гэмт хэрэгт холбогдолгүй гэж байх боловч түүний мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

   Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр болох Цагаан хад гэх газарт 2018 оны 4-р сарын 1-ний орой /гэрч С.Бат-Эрдэний мэдүүлгээр нар жаргаагүй гэгээтэй байх үед/ бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э ыг зодож, амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ...гэж бичин гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн болох нь тодорхой бус байдлаар  ялын дүгнэлт гаргаж байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтын дагуу хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тодорхойлж, уг гэмт хэрэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын  Хайрхан багийн нутаг дэвсгэр болох Цагаан хад гэх газарт 2018 оны 4-р сарын 1-ний орой гэрч С.Бат-Эрдэний мэдүүлгээр нар жаргаагүй гэгээтэй байх үед үйлдэгдсэн байна /1-р ХХ-ийн 42-р тал/ гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн гэм судлалын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа №13/18 дугаартай дүгнэлтэнд: Цэдэн-Иш овогтой А  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ц.А  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ц.А  нь хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 106-107-р хуудас/, Өмнөговь аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн гэм судлалын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаа №14/18 дугаартай дүгнэлтэнд: Чимэдравдан овогтой М.Б  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ч.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ч.Б  нь хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 110-111-р хуудас/ гэж бичигдсэнээр тогтоогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харшлах шалтгаан байхгүй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эр , Д.П  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 10.000.000 /арван сая/ орчим төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлдэг ба шүүх бүрэлдэхүүн хохирол төлбөрийн талаарх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад шүүгдэгч Ц.А , Ч.Б  нараас 9.985.704 / есөн сая, есөн зуун наян таван мянга, долоон зуун дөрөв/ төгрөгийг тавь тавин хувиар тэнцүү хуваарилан шүүгдэгч тус бүрээс 4.992.852 /дөрвөн сая есөн зуун ерэн хоёр мянга, найман зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эр , Д.П  нар нь ажилгүй байсан хугацааны цалин болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримт дутуу байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, уг нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А  гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.700.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч нар хохирол төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааны завсарлага авч, шүүгдэгч Ц.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.300.000 төгрөгийг шүүх хуралдааны завсарлагаанаар төлж, нийт 5.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн тул шүүгдэгч Ц.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Шүүгдэгч Ч.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4.992.852 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх зорилгоор мөн шүүх хуралдааны завсарлага авах хүсэлт гаргасан ба  “ар гэртэйгээ холбогдсон боловч төлөх боломж бололцоо муу байна, шүүх хуралдаанаа үргэлжлүүлье” гэсэн хүсэлт гаргасан болно. Иймд шүүгдэгч Ч.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэм хорын хохирол 4.992.852 төгрөг төлөх төлбөртэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймаг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 263 хоног цагдан хоригдсон ба энэхүү 263 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 390.875 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ...гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарах зардал... гэх үндэслэлээр нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зйүлийн 1 дэх хэсгийн 1.4-т гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч болон шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахад гарсан зардлыг гаргуулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар ...гэрч, хариуцагч, шинжээч, шүүгдэгчийг прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргасан тохиолдолд дээрх зардлыг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх өөрийн санаачилгаар болон прокурорын хүсэлтийн дагуу хэргийн оролцогчийг албадан ирүүлэх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх тул энэхүү үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр дээрх зардлыг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн хэргийн оролцогчийг авч ирсэн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасан албадан ирүүлэх зардалд хамаарахгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Ц.А ийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зохистой гэж үзсэн шүүгдэгч Ц.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Б д 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус шийдвэрлэж, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Халиучин овгийн Ц.А , С овгийн Ч.Б  нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Ч.Б д 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.А эд 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А , Ч.Б  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ч.Б , Ц.А  нарын цагдан хоригдсон 263 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б , Ц.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4.992.852 /дөрвөн сая есөн зуун ерэн хоёр мянга найман зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулан УлаанБ  хот Сонгинохайрхан дүүрэг, .............................. оршин суух Тайвс овгийн М.Эг /РД:...................../, УлаанБ  хот Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ............................тоотод оршин суух Боржигон овгийн Д.П  /РД:......................./ нарт олгож, шүүгдэгч Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь 263 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П , М.Эр  нар нь ажилгүй байсан хугацааны цалин болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 381.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

                                                        ШҮҮГЧИД                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                                                         З.ТӨМӨРХҮҮ