Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0066

“У т” ХХК-ийн гомдолтой,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

хяналт шалгалтын тасгийн татварын

улсын байцаагч О.Б, Ц.Ц,

Ч.Э нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:         Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:            Г.Банзрагч

    Д.Мөнхтуяа

    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0750 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Э,

Хариуцагч О.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0750 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан “У т” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. Гомдол гаргагч “У т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.2-т заасны дагуу хяналтын журмаар дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “У т” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдох энэхүү эрх зүйн маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12, 106.4, 106.5, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасны дагуу хэргийг анхан шатны журмаар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан ... захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа юм. Тодруулбал, хэрэг маргааныг шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн бүрэн эрхэд хамаардаг тул давж заалдах шатны шүүх хэрэг маргаан шийдвэрлэдэггүй болно.

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэжээ. Энэ нь давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй гэсэн ойлголт.

6. Анхан шатны шүүх нь нэхэмжлэл, түүний үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаараа хэлэлцээд, хэрэгт байгаа нотлох баримтаас юуг үнэлэх, хэрхэн үнэлэх, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хэрхэн үзэх, хуулийг тайлбарлан хэрэглэх нь түүний бүрэн эрх, дотоод итгэлд хамаарч байгаа ба энэ бүрэн эрхэд Дээд шатны шүүхээс халдах, аливаа байдлаар чиглэл өгөх эрх хэмжээгүй болно.

7. Анхан шатны шүүхээс “У т” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хянаад “... нэхэмжлэгч хуулиар тухайлан хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, газрын төлбөрийг итгэлцүүрийг тогтоосон захиргааны актуудыг захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөж гаргаагүй байхад зөрчилд тооцож хариуцлага хүлээсэн нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэсэн байгаа нь гомдол гаргагчийн хувьд маргааны гол зүйлд бүрэн дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэж байна.

8. Маргааны гол зүйл нь хариуцагч нар хүчин төгөлдөр үйлчлэлгүй нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн шийтгэвэр ногдуулсан гэж маргасан ба хариуцагч нар нь шүүхэд маргаан бүхий актыг гаргахдаа эдгээр тогтоолыг баримталж гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байгаа. Эндээс үзвэл анхан шатны шүүх маргааны гол зүйлд дүгнэлт өгч акт хууль бус болохыг тогтоосон байгаа ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй зөвшөөрсөн, хариуцагч яг энэ үндэслэлээр гомдол гаргаагүй тул “гомдлын маргаан” үүсээгүй асуудал болно.

9. Ийнхүү анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд маргааны ямар баримтад дүгнэлт өгөх, хэрхэн өгөх нь түүний эрх хэмжээний асуудал байсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид “огт” маргаагүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь давж заалдах гомдлын хүрээнээс хальж, “... анхан шатны шүүхийг зарим асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай” гэж үзэн, ийм дүгнэлт хийлгүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь анхан шатны шүүхийн эрх хэмжээ, шүүгчийн дотоод итгэл халдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь маргаан бүхий актын хуульд нийцээгүй, эсхүл хууль зөрчсөн нэг л үндэслэл нь уг актыг хууль бус гэж үзэн шүүхээс хүчингүй болгох үндэслэл болно гэж үзээд актын бусад асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй” гэх дүгнэлт өгсөн байгаа нь анхан шатны шүүхийн эрх хэмжээ, шүүгчийн дотоод итгэл мөн юм. Энэ ч учраас гомдол гаргагчийн өмгөөлөгч нар шүүгчийн дотоод итгэлийг хүндэтгэн үзсэн бөгөөд бусад хэргийн оролцогчид ч энэ талаар гомдлын маргаан үүсгээгүй юм.

10. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа “татвар төлөгчийн эрх, үүрэг, үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбож байгаа, татварын улсын байцаагчийн баримтлах үйл ажиллагааны зарчим, хүрээ хязгаарын талаар огт дүгнээгүй, ... захиргааны актын хэм хэмжээний актууд хүчингүй болсон, эсхүл түдгэлзсэн хэвээр байгаа эсэх, хүчингүй болсон бол ямар үндэслэлээр хүчингүй болсонд тооцох, ...” гэх мэт олон асуудлуудад анхан шатны шүүхийг дүгнэлт өгөхийг шаарджээ.

11. Давж заалдах шатны шүүх яагаад эдгээр асуудлуудад ийм дүгнэлт өгөх ёстой үндэслэл нь өөрөө тодорхойгүй байна. Шаардлагатай бол давж заалдах шатны шүүх өөрөө дүгнэлт өгөх хууль зүйн боломж байгаа болно. Иймд анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхэд таалагдахуйц дүгнэлт хийсэн байх шаардлагагүй, дээд шатны шүүхүүд ийнхүү хэргийг шийдсэн анхан шатны шүүхээс шаардах нь түүний эрх хэмжээнд нь халдсан гэж үзэхээр байна.

12. Давж заалдах шатны шүүхээс өмнө болон энэ удаа нийт 3 удаа зарим асуудлуудад заавал дүгнэлт өг гэж шаардаж байгаа нь шүүхийг ямар шийдвэр гаргахыг заасан, чиглэл өгсөн гэж ойлгогдож байгаа ба нөгөө талаас нэхэмжлэлийг хангахгүй байх ёстой болов уу гэх эргэлзээг анхан шатны шүүхэд төрүүлэхүйц үр дагавар үүсгэж байгаа гэж үзэж байна.

13. Анхан шатны шүүх нь энэхүү хэргийн 3 удаа анхан шатны журмаар хэлэлцэж шийдвэрлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байхад дээд шатны шүүхүүд чиглэл өгөхгүй байх нь онолын хувьд шүүгчийн дотоод итгэл үнэмшилд халдсан гэж үзэх үндэслэл болдог гэдгийг анхаарсангүй. Энэхүү хэргийг ийнхүү 4 дэх удаагаа анхан шатны журмаар шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь хэргийн оролцогчдод чирэгдэл учруулах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг илтэд алдагдуулж байгаа болно.

14. Анхан шатны шүүх нь зарим асуудалд дүгнэлт өгөөгүй нь маргаан бүхий актыг хууль бус гэж үзсэн үйл баримтыг өөрчлөхүйц, илтэд нөлөөлөхүйц үр дагавар үүсэхгүй байгаа юм. Ийнхүү дээрх байдлаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх нь тодорхой асуудлуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхийг шаардсан нь анхан шатны шүүхийн эрх хэмжээ, шүүгчийн дотоод итгэлд халдсан гэж үзэж байгаа гэдгийг тал бүрээс тайлбарлаж, хяналтын гомдлынхоо үндэслэл болгож байна.

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэрт нөлөөлөхүйц үйл баримтыг дүгнээгүй үлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй байгааг харгалзан үзэж хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          16. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

17. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нараас “У т” ХХК-ийн 2012-2016 он хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтаар 1,226,158,500.0 төгрөгийн зөрчил илэрч, уг онуудын газрын төлбөрийг дутуу төлсөн нь Газрын тухай хуулийн 3, 6 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 тоот тогтоол, 2009 оны 797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурван талт гэрээ, мөн 2013 оны 2008/797 тоот, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 тоот гурван талт гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, Хан-Уул дүүргийн Газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн ногдол болон төлбөр төлсөн анхан шатны баримт, банкны харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалт, 2008 оны /шинэчлэн найруулсан/ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-д заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсаар[1] 2012-2016 онуудын газрын төлбөрийг дутуу төлсөн нийт 1,226,158,500.0 төгрөгийн зөрчилд ... газрын төлбөрийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.0 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж, нөхөн төлбөрийн 232,950,684.0 төгрөг нийт 1,826,956,734.0 төгрөгийг ... төлүүлэхээр шийдвэрлэжээ.

18. Гомдол гаргагч “У т” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, “ ... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гурван талт гэрээг 2009, 2013 онд байгуулж, гэрээнд газрын төлбөрийн суурь үнийг 88 төгрөгөөр тооцсоны дагуу газрын төлбөрийг тухайн онуудад төлж байсан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч нараас газрын төлбөрийг төлөөгүй зөрчилд уг тогтоолыг баримталсан нь хууль бус, тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу төлбөр тооцоо тогтоосон” гэж, хариуцагчаас “...гомдол гаргагчаас газрын төлбөрийг дутуу төлсөн, гэрээ, гэрчилгээнд заасны дагуу дутуу төлсөн тохиолдолд нөхөн өсгөж төлөх талаар мэдэж байсан, газрын албанаас ирүүлсэн тооцоолол болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын дагуу тусгай хамгаалалттай газрын суурь нэгж үнэ 264 төгрөгөөр тогтоосныг баримтлан уг үнээр үржүүлэн тооцсон” гэж тус тус маргажээ.

19. Энэхүү хэргийг анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэрээр[2] гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, түүнийг гомдол гаргагчаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 221/МА2019/0314 дүгээр магадлалаар[3] шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... “У т” ХХК-ийн ... 2008/797 дугаар гэрээний огноо зөрүүтэй, шийтгэлийн хуудсанд 2012, 2013 онуудын төлбөр төлөөгүй гэж үзсэн ямар үндэслэлтэй болох талаар баримт цуглуулах, уг 2008/797 дугаар гэрээний хэрэгжилттэй холбоотой нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэнтэй холбоотой ... аж ахуйн нэгжтэй гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч байсан эсэх талаар тодруулах, тухайн онуудад төлбөр төлөөгүй зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх, 2013 оны газар ашиглах гэрээнд ... Засаг дарга гарын үсэг зураагүй, ... ямар баримтад үндэслэн 2014, 2015 онд зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй ... нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 260 дугаар тогтоолоор[4] уг магадлалыг хэвээр үлдээсэн байна.

20. Мөн тус хэргийг дахин шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0920 дугаар[5] шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 221/МА2020/0086 дугаар магадлалаар[6] хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлэхдээ “ ... өмнөх шүүхийн магадлал, хяналтын тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газрын төлбөрийг тооцоход Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт үйлчлэхээр байна, ... газрын төлбөрийн хэмжээг хуульд тодорхой заасан энэ тохиолдолд ямар үндэслэлээр хуулийг хэрэглэхгүй, харин гэрээнд заасан хэмжээ үйлчлэх талаар тайлбарлаагүй, Татварын албаны зүгээс газар ашиглагч “У т” ХХК хуульд заасны дагуу төлбөрөө төлсөн эсэхийг шалгасан гэх тайлбарт дүгнэлт өгөх, мөн 2009, 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг хуульд зааснаар өөр ялгаатай байдлаар тогтоосон талаар дүгнэлт өгөх шаардлагатай” гэж дүгнэсэн, энэхүү магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2020 оны 148 дугаар тогтоолоор[7] мөн хэвээр үлдээж, магадлалд заасан ажиллагааг хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

21. Дээрх байдлаар өмнө нь хянан шийдвэрлэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолуудад заасан дээрх ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй байхад хяналтын шатны шүүхээс гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

23. Анхан шатны шүүхээс гомдол гаргагч компанийн 2012-2016 онуудын газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд тооцсон хариуцагчийн шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг дутуу төлсөн гэх зөрчил нь уг шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Зөрчлийн  тухай хууль, Татварын ерөнхий хуулиудад заасан зөрчилд хэрхэн тооцогдож байгаа, татвар төлөгч этгээдийн хувьд татварын хуульд заасан ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй, гомдол гаргагчаас Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д заасныг хэрэглэж төлбөр тогтоосон гэж маргасан, 2009, 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг ялгаатай тогтоосон байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, мөн хариуцагчийн зүгээс зөрчилд тооцож шийтгэлийн хуудас оногдуулахдаа баримталсан эрх зүйн үндэслэлүүд, холбогдох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх талаар өмнөх шүүхийн шийдвэрүүдэд дурдсан атал энэ талаар дахин тодруулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, баримтыг үнэлэх ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

24. Иймд магадлалд дурдсан ажиллагаанууд хийж, маргааны үйл баримтад холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, талуудын маргаж буй үндэслэлд нэг бүрчлэн эрх зүйн дүгнэлтүүдийг өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “У т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Д.МӨНХТУЯА

                                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.БАТСҮРЭН

[1] Хэргийн 1 дэх хавтасны 16-17 дахь тал.

[2] Хэргийн 1 дэх хавтасны 135-147 дахь тал.

[3] Хэргийн 1 дэх хавтасны 170-175 дахь тал.

[4] Хэргийн 1 дэх хавтасны 193-196 дахь тал.

[5] Хэргийн 2 дахь хавтасны 169-183 дахь тал.

[6] Хэргийн 2 дахь хавтасны 204-210 дахь тал.

[7] Хэргийн 2 дахь хавтасны 231-241 дэх тал.

“У т” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц,

Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийн тухай