Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0460

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “У” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э

Хаяг: ************************************

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Б.Батбаатар, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч  Д.Э,  хариуцагч Ц.Ц, хариуцагч О.Б,  хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 83 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалт бүсэд газар ашиглах тухай ***** дугаартай гэрчилгээний үндсэнд Дархан цаазат газар ашиглах эрхтэй байсан. Энэ хуулийн этгээд нь газрын төлбөрөө Хан-Уул дүүргийн Засаг дарга болоод Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсан байдаг.

Газар ашиглах гэрээний үндсэнд газрын төлбөрөө удаа дараа төлж, үүнийгээ Хан-Уул дүүргийн Газрын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж явж байсан. Тухайн ашиглаж байсан газартаа Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, холбогдох дүрэм журамд заасан аялал жуулчлалын шаардлага хангасан жуулчлалын бааз, цан чарга бүхий өвлийн амралт зугаалгын төвийн үйл ажиллагааг явуулж ирсэн юм. Хариуцагч талаас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргаад манай байгууллагын газрын төлбөрийг ноогдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гээд Эрүүгийн хэрэг үүсгэх гэж хандсан байдаг. Үүнийг нь прокурор хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл хариуцагч нар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдээд, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ноогдуулсан.

Шийтгэлийн хуудасны үндэслэл агуулга нь холбогдох зүйл заалтын дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулж, тодорхой хэмжээний торгууль дутуу төлсөн албан татвар, алданги зэргийг шаардсан байдаг. Бид нар энэ шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“У” ХХК нь 2008 оноос эхлээд  Богд Хан уулын ****************************** нэртэй дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалттай газар ашиглаж ирсэн. 2009 оны 7 дугаар сарын 22-ны 7/97 дугаартай газар ашиглах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. 2014 онд гэрээний хугацаа дуусаж сунгуулах гэсэн боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээг сунгаагүй. Гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө тасралтгүй  төлж ирсэн нь Хан-Уул дүүргийн газрын албаны гаргасан тооцоо нийлсэн актаар нотлогддог. Гэтэл улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2322/01/790 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ноогдуулсан байдаг. Шийтгэлийн хуудсыг бичихдээ “У” ХХК-аас ямар нэгэн тайлбар авч оролцуулаагүй тул манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь  нэгдүгээрт шийтгэлийн хуудсанд заасан зөрчлийг “У” ХХК нь гаргаагүй. Хоёрдугаарт хариуцагч нарын үндэслэл болгож байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй буюу шүүхээс  түдгэлзүүлсэн байдаг. ... Энэ гэрээнд 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 7/97 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах газар ашиглах гэрээ гэж байгаа. Энэ гэрээний 6 дугаар зүйлд газрын төлбөрийн хэмжээ нэгжийн төлбөр нь 88 төгрөг байна гэж заасан байдаг. Үүний дагуу газрын төлбөрөө төлөөд явж байсан юм. Өнгөрсөн хугацаанд буюу шийтгэлийн хуудас гарах хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөд үүнийгээ баталгаажуулаад хариуцаж байсан дүүргийн газрын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. Тухайлбал 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 тоот актаар 2012 болоод 2013 онд 0 төгрөгийг үлдэгдэлтэй байна гэдэг. Мөн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот актаар мөн газрын төлбөрийн тооцооны актыг нийлэхдээ 0 төгрөг гэж гарсан байгаа. Мөн 2015 оны 01 дүгээр сарын тооцоо нийлсэн актаар үлдэгдэл нь 6 сая байна гэж байдаг. Ингээд тухай бүрд нь газрын албатай нь тооцоо нийлээд явж байсан. Ийм байтал хариуцагч нар нь эрх зүйн үйлчлэл нь түдгэлзсэн тогтоолыг үндэслэл болгож мөн нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү төлбөр төлөөгүй байна гэж шийтгэлийн хуудас гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Гэрээний дагуу төлбөрөө төлж байснаас өөрөө зохиогоогүй. Газрын төлбөрийн хэмжээг харилцан тохирно гэсэн ойлголт байхгүй цаанаасаа тусдаа тогтоосон маягт байдаг.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоолоор бүсчлэл болон төлбөрийг тогтоосон байдаг. 2012 онд үйлчлэлийг түдгэлзүүлсэн тогтоолоос  өөр хүчин төгөлдөр акт байхгүй байхад юуг үндэслээд тусгай хамгаалалттай газар нутагт 3 дахин их төлбөр нэхээд  байгааг ойлгохгүй, хариуцагч тал үүн дээр одоо болтол тайлбар өгөхгүй байгаа.” гэв.

 Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий акт буюу шийтгэх хуудас нь гарахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон материаллаг хуулийг зөрчсөн гэдэг 2 үндсэн агуулгаар тайлбарлая. Нэгдүгээрт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь алдаатай учир нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гаргагч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дээрх журмаар шийднэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч болон төрийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд зөрчлийг зөвшөөрөөгүй байсан учир хялбаршуулсан журмаар шийдэх нь үндэслэлгүй юм. Мөн ээлжит болон хуваарьт шалгалт явуулахдаа удирдамжтай явуулах ёстой. Гэтэл иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан учир удирдамжгүй явуулсан гэж тайлбарладаг ч тухайн гомдол нь хуулийн шаардлага хангаагүй буюу 5-аас 6 хүний нэр байсан ч нэг л хүний гарын үсэгтэй мөн ямар нэгэн хаяг, холбогдох мэдээлэлгүй байсан боловч үүнийг үндэслэн шалгалт хийсэн байдаг. Өргөдөл гомдлын тухай хуулийн 6.2 дахь зүйлийн 6.2.2-т “Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна” гэж заасан байдаг. Энэ журам нь биелэгдээгүй учир энэ яг иргэдийн гомдол байсан юм уу эсхүл тодорхой ашиг сонирхол байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасан байгаа. Энэ заалтаар зөрчил гаргах этгээд нь хүн эсхүл хуулийн этгээд байх ёстой. Маргаан бүхий акт нь хуулийн этгээдээр байх боловч шийтгэх хуудас нь байгууллагын захирал Р.Б дээр гарсан байдаг. Тэгэхээр энэ акт Р.Баар төлүүлсүгэй гэж байх бөгөөд акт нь хуулийн этгээдэд чиглэсэн бол хуулийн этгээдийн нэр дээр гарна. Тэгэхээр Р.Б гэдэг хүнээр торгууль төлбөр хийхээр гарсан байна гэж харагдаж байна.

Тухайн үед 2008 оны Татварын ерөнхий хуульд зааснаар татварын зөрчил байвал татварын акт гардаг. Татварын шинэ хуулиар зөрчил гаргасны төлөө шийтгэл оногдуулна. Татварын зөрчил байвал нөхөн олголтын акт гэж 2 тусдаа гарах ёстой. Р.Бд алданги торгууль тавьсан. Тэгэхээр шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль алданги төлүүлэх ёсгүй юм.

Хоёрдугаарт энэ нь материаллаг хуулийн алдаа буюу анхнаасаа зөрчил биш юм.

Үндэслэл нь татварын улсын байцаагчийн 3 удаагийн анхан, давж заалдах, дээд шүүхийн шүүх хуралд ярихдаа акт гаргасан хууль эрх зүйн үндсээ тодорхойлсон байдаг. Төлбөрийн хэмжээг хаанаас хэрхэн гаргаж ирснээ өөрсдөө Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 дугаар тогтоол мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 11-5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2017 оны тогтоол нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр илт хүчин төгөлдөр бус болохыг Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаартай шийдвэрээр илт хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоосон байдаг. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинэ акт гарах хүртэл үйлчилгээг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар энэ шийтгэлийн хуудсын эрх зүйн үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн байгаа. Итгэлцүүр нь Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлгүй байгаа. Тэгэхээр хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэх журамд зааснаар Улсын бүртгэлд бүртгэж байж хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр болдог. Гэтэл үүнээс хойш тогтоолыг эрх бүхий байгууллагуудаас шинэчилсэн зүйл байдаггүй. Иймд эрх зүйн үйлчлэл нь түдгэлзсэн тогтоолыг шийтгэлийн хуудсын үндэслэл болгоод мөн 3 дахин их үнэ тогтоогоод байгаа нь үндэслэлгүй юм.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын Татварын алба нь татвар хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл татварын алба нь иргэд аж ахуйн нэгж байгууллага нь хуульд заасны дагуу татвараа  төлж байгаа эсэхэд хяналт тавих эрх бүхий байгууллага юм. Үүний дагуу татварын байцаагч нар 2012-оос 2016 оны хоорондох татварын хяналт шалгалтыг хийсэн. Ингэхдээ Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4 дэх заалтуудыг баримтлан  дараах байдлаар зөрчсөн гэж үзсэн. 2012-оос 2016 онуудад нийт 1 тэрбум 226 сая 158 мянга 500 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн байна. Энэ нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.6 болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8-г баримтлан Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 дахь хэсгүүдийг үндэслэн энэхүү шийтгэлийн хуудсыг бичсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэдэг нь хуульд заасан 3 дахин их төлөх байсан төлбөрийг төлөөгүй, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2-т заасны дагуу эрх хэмжээний хүрээнд дээрх үйл ажиллагааг явуулсан. Хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхдээ “У” ХХК-ийн зуун хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Р.Быг оролцуулсан. Р.Бын ярилцлагын тэмдэглэл эрх үүрэг танилцуулсан зэрэг нь баримтуудаар нотлогдож байдаг. Удирдамжгүй байсан гэдэг нь гомдол өгсөн иргэдийн хүсэлтийн дагуу шалгагдсан шийтгэлийн хуудас юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэсэн дээр нь манайхаас уг ажиллагааг явуулсан буюу хуульд заасан эрх үүрэг танилцуулах, тэмдэглэл хөтлөх гэх зэрэг бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. 2008, 2019 оны Татварын Ерөнхий хуулийн алийг нь хэрэглэсэн гэсэн нь маргаан бүхий шийтгэлийн хуудас нь өөрөө 2017 онд гарсан. 2017 онд шийтгэлийн хуудас бичихэд 2019 онд шинээр хууль батлагдана гэдгийг мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоолоор эрх зүйн баримт бичиг нь өөрөө үндэслэлгүй болохоор 3 дахин их төлбөр авах шийтгэлийн хуудас хүчингүй гэж маргадаг. Газрын төлбөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулсан 3 талт 2009, 2013 оны гэрээнүүдэд газрын төлбөрийг 3 дахин их төлнө гэж тусгасан байдаг. Яг үнэндээ тусгай хамгаалалттай газар нутаг ашиглачхаад энгийн газар ашигласан төлбөр төлнө гэж нэхэмжлэгч талаас маргаад байгаа.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ газрын албанаас тооцоо нийлсэн акт байдаг төлбөрийн асуудал байхгүй гэдэг. Газрын албанаас хэрэгт хавсарч ирүүлсэн баримтын хувьд яг л 3 дахин их төлбөрөөр бодоод тооцоо нийлсэн актыг хүргүүлдэг. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан гэдэг нь үндэслэлгүй. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/7/97 тоот гэрээнд суурь үнэ болон 3 дахин их үнэлгээгээр гэрээ хийсэн байдаг. Гэрээгээ тайлбарлахдаа дүүргийн засаг даргын гарын үсэг байхгүй тул хүчингүй гэж өөрсдөө маргадаг. Хамгийн анхны хавтаст хэрэгт байгаа Засаг даргын Тамгын газраас 2013 оны энэ гэрээг бид хүлээн зөвшөөрлөө гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Хууль зорилгодоо нийцсэн байх ёстой байдаг. Яагаад тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаад, их ашиг олсон атлаа энгийн газар ашигласан юм шиг татвар төлж байгаа юм бэ. Энэ нь өөрөө Монгол Улсыг хохироогоод байгаа юм. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж байна. Тухайн үед хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдээд явж байна гэдгийг захиралд нь танилцуулсан байгаа. Тэгэхэд ямар нэгэн гомдол гаргаагүй.  Хуульд заасны дагуу 3 дахин их төлбөрийг төлөх ёстой байна гэдэг нь тодорхой байсан учир хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2008 оны Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын Татварын алба нь татвар хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл татварын алба нь иргэд аж ахуйн нэгж байгууллага нь хуульд заасны дагуу татвараа  төлж байгаа эсэхэд хяналт тавих эрх бүхий байгууллага юм. Үүний дагуу татварын байцаагч нар 2012-оос 2016 оны хоорондох татварын хяналт шалгалтыг хийсэн. Ингэхдээ Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4 дэх заалтуудыг баримтлан  дараах байдлаар зөрчсөн гэж үзсэн. 2012-оос 2016 онуудад нийт 1 тэрбум 226 сая 158 мянга 500 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн байна. Энэ нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.6 болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8-г баримтлан Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 дахь хэсгүүдийг үндэслэн энэхүү шийтгэлийн хуудсыг бичсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэдэг нь хуульд заасан 3 дахин их төлөх байсан төлбөрийг төлөөгүй, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2-т заасны дагуу эрх хэмжээний хүрээнд дээрх үйл ажиллагааг явуулсан. Хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхдээ “У” ХХК-ийн зуун хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Р.Быг оролцуулсан. Р.Бын ярилцлагын тэмдэглэл эрх үүрэг танилцуулсан зэрэг нь баримтуудаар нотлогдож байдаг. Удирдамжгүй байсан гэдэг нь гомдол өгсөн иргэдийн хүсэлтийн дагуу шалгагдсан шийтгэлийн хуудас юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэсэн дээр нь манайхаас уг ажиллагааг явуулсан буюу хуульд заасан эрх үүрэг танилцуулах, тэмдэглэл хөтлөх гэх зэрэг бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. 2008, 2019 оны Татварын Ерөнхий хуулийн алийг нь хэрэглэсэн гэсэн нь маргаан бүхий шийтгэлийн хуудас нь өөрөө 2017 онд гарсан. 2017 онд шийтгэлийн хуудас бичихэд 2019 онд шинээр хууль батлагдана гэдгийг мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоолоор эрх зүйн баримт бичиг нь өөрөө үндэслэлгүй болохоор 3 дахин их төлбөр авах шийтгэлийн хуудас хүчингүй гэж маргадаг. Газрын төлбөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулсан 3 талт 2009, 2013 оны гэрээнүүдэд газрын төлбөрийг 3 дахин их төлнө гэж тусгасан байдаг. Яг үнэндээ тусгай хамгаалалттай газар нутаг ашиглачхаад энгийн газар ашигласан төлбөр төлнө гэж нэхэмжлэгч талаас маргаад байгаа.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ газрын албанаас тооцоо нийлсэн акт байдаг төлбөрийн асуудал байхгүй гэдэг. Газрын албанаас хэрэгт хавсарч ирүүлсэн баримтын хувьд яг л 3 дахин их төлбөрөөр бодоод тооцоо нийлсэн актыг хүргүүлдэг. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан гэдэг нь үндэслэлгүй. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/7/97 тоот гэрээнд суурь үнэ болон 3 дахин их үнэлгээгээр гэрээ хийсэн байдаг. Гэрээгээ тайлбарлахдаа дүүргийн засаг даргын гарын үсэг байхгүй тул хүчингүй гэж өөрсдөө маргадаг. Хамгийн анхны хавтаст хэрэгт байгаа Засаг даргын Тамгын газраас 2013 оны энэ гэрээг бид хүлээн зөвшөөрлөө гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Хууль зорилгодоо нийцсэн байх ёстой байдаг. Яагаад тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаад, их ашиг олсон атлаа энгийн газар ашигласан юм шиг татвар төлж байгаа юм бэ. Энэ нь өөрөө Монгол Улсыг хохироогоод байгаа юм. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж байна. Тухайн үед хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдээд явж байна гэдгийг захиралд нь танилцуулсан байгаа. Тэгэхэд ямар нэгэн гомдол гаргаагүй.  Хуульд заасны дагуу 3 дахин их төлбөрийг төлөх ёстой байна гэдэг нь тодорхой байсан учир хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. ... 2013 оны гэрээг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 3 дахин их төлбөр төлөхөөр байгуулж Ганхуяг Засаг даргын албан бичгээр баталгаажсан. Нэхэмжлэгч талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол үндэслэлгүй гээд түдгэлзсэн. Тэгвэл 2005 оны тогтоол нь хүчин төгөлдөр. Энэхүү тогтоол  болон гэрээнд заасан суурь үнэлгээ нь 3 дахин их буюу  адилхан байгаа.  Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т хуульд үндэслэсэн, 4.2.5-д зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмын дагуу Тусгай хамгаалалттай газар нутаг ашиглаж байгаа иргэн хуулийн этгээд газрын төлбөр нь 3 дахин их байна гэж заасан байдаг.

Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“У” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дүгээр шийтгэлийн хуудсаар У ХХК-ийг 2012 онд 211,200,000.00 төгрөг, 2013 онд 211,200,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн нөхөн төлбөр, нөхөн төлбөрийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...зөрчил гаргагч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь алдаатай. Татварын шалгалтыг иргэдийн гомдлын дагуу удирдамжгүй явуулсан. Маргаан бүхий акт У ХХК хуулийн этгээдээр байх боловч шийтгэх хуудас нь Р.Баар төлүүлсүгэй гэж гарсан байдаг. Төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 дугаар тогтоол мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 11-5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинэ акт гарах хүртэл үйлчилгээг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэл нь түдгэлзсэн хэм хэмжээний актыг үндэслэн төлбөрийн хэмжээг тогтоогоод байгаа нь үндэслэлгүй...” гэж маргасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан дээрх тайлбар, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал зэргээс үзвэл хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.

Нэг: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..., Арван есдүгээр зүйлийн 1-д ...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц..., хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах...-аар заасан.

Ийнхүү төр Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хуулийн дагуу шалгаж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг өөртөө хүлээсэн.

Иймээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй юм.

Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 6.6 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материалаас үзэхэд  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан Зөрчил үйлдсэн гэж буруутгагдан холбогдогчоор “У” ХХК-г эсхүл түүний захирал Р.Быг тогтоосон эсэх нь тодорхойгүй.

Түүнчлэн маргаан бүхий  шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг иргэн Р.Баар төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл Зөрчил гаргасан этгээд нь хүн эсхүл хуулийн этгээд гэдгийг тодруулан улмаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа холбогдогч нь Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх.

Улмаар зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг нь эдлүүлээгүй гэх үйл баримт үүссэн.

Мөн хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нараас холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор авсан мэдүүлэг болон энэ хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг[1] үйлдэх буюу зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд Р.Быг оролцуулаагүй байна.

Хоёр: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудасны тухайд:

Маргаан бүхий шийтгэлийн хуудас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд уг 232201790  дүгээр шийтгэлийн хуудсаар[2] тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч гомдол гаргагч компанийг  2012-2016 оны 5 жил дараалсан газрын төлбөрийг дээр дурдсан шүүхийн магадлал, тогтоолоор түдгэлзүүлсэн захиргааны хэм хэмжээний актуудад заасан газрын төлбөр тогтоосон хэмжээ, итгэлцүүрийг үндэслэн дутуу төлсөн зөрчил гаргасан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-д тус тус заасны дагуу торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “ Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн  гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэжээ.

 

 

 

            Хэрэгт авагдсан баримт болон гомдол гаргагчийн тайлбар зэргээс үзвэл хариуцагчийн үндэслэл болгосон Газрын төлбөр ногдуулах хэмжээг түр тогтоосон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг[3] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар[4], харин газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор[5] тус тус шинэ акт гартал түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нараас гомдол гаргагчийг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.6-д заасныг зөрчсөн. Уг зөрчлийг үйлдсэн болохыг 2013 оны “У” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг даргын болон Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргааны хооронд байгуулсан гурвалсан гэрээ, уг гэрээ баталгаажсан болохыг нотлох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/591 дүгээр албан бичиг...” зэргээр тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан гэж тайлбарласан болно.

Гэвч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/591 дүгээр албан бичгийн[6] агуулгаас үзвэл “У” ХХК-ыг  ашиглаж байгаа газрынхаа давхцалыг арилгасан. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/17 дугаар тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2016/180 дугаар гэрээг[7] байгуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг ойлгохоор байх боловч үүнийг хариуцагч нараас “...2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/***** дугаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээг[8]  Хан-Уул дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, албажуулаагүй хэдий ч хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулгын хувьд зөрүүтэй тайлбар хийж байгааг тодруулах шаардлагатай байна.

Тиймээс хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

Дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналтын шалгалтын Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу 3 /гурав/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эцэст нь гомдол гаргагчаас хууль дээдлэх зарчмыг үл ойшоон эрх бүхий байгууллагын албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирэх, мэдүүлэг өгөхөөс зориуд зайлсхийсэн зөрчлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан эсэх талаар тодруулах ажиллагааг орхигдуулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналтын шалгалтын Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналтын шалгалтын Татварын улсын байцаагч О.Б, Ч.Э, Ц.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА

                         ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч  хуулиар тусгайлан хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон захиргааны актуудыг захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөгдөж гаргаагүй байхад зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан ...зөрчлийг зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, түүнд нийцүүлж гарсан хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд л шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэн дээрх тогтоолууд хүчин төгөлдөр бус байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй,...нэхэмжлэгч нь газар ашиглах гуравласан гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байсан болохыг дурдах нь зүйтэй..., шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзээгүй тул шийтгэл ногдуулсан процесс болон төлбөр тооцсон аргачлалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно” зэрэг дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

          Анхан шатны шүүхээс “шийтгэлийн хуудсыг үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр бус” гэж дүгнэсэн үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар зохицуулсан хэм хэмжээг үндэслэн тайлбар хийсэн нь бүрэн гүйцэд дүгнэлт болж чадаагүй байна.

 

   Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй, нэхэмжлэгч хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, хэм хэмжээний актыг зөрчөөгүй гэж дүгнэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу “хууль бус” гэж тогтоогдсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “хууль бус” эсхүл “хууль ёсны” эсэхэд хамааруулан дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна.

          Учир нь анхан шатны шүүхээс зөрчлийг хянан шийдвэрлээд гаргасан шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, газрын төлбөр дутуу төлсөн зөрчил нь Татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд “татварын зөрчил” тул татвар төлөгчийн эрх, үүрэг, үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдож байгаа, татварын улсын байцаагчийн баримтлах үйл ажиллагааны зарчим, хүрээ хязгаарын  талаар огт дүгнээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

          Тодруулбал, маргааны үйл баримтаас дүгнэхэд, шүүхийн магадлал, тогтоолд заасан шинэ актууд шүүхээс тогтоосон хугацаанд гараагүй нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотойгоор захиргааны хэм хэмжээний актууд хүчингүй болсон эсхүл, түдгэлзсэн хэвээр байгаа эсэх, хүчингүй болсон бол ямар үндэслэлээр хүчингүй болсонд тооцохоор байгаа, энэ хүчингүй болсон эсхүл, түдгэлзсэн цаг хугацаанд аль алинд нь уг захиргааны хэм хэмжээний актуудыг үндэслэл болгосон шийтгэлийн хуудсаар зөрчилд тооцсон “2012-2016 оны газрын төлбөрөө дутуу төлсөн” гэх маргааны үйл баримт хамааралтай эсэх, татварын эрх зүйд татвар төлөгч татварыг тэгш, шударга төлөх үүрэгтэй нь холбоотойгоор “хууль хүчингүй болсон” үндэслэлээр буцаан шаардах эрхгүй, мөн татварын байцаагчаас хүчингүй болсон хуулийг хэрэглэж нөхөн татвар ногдуулахыг хүлээн зөвшөөрдөг хуулийн хэм хэмжээ нь шүүхээс  хүчингүй болгосон хэм хэмжээнд хэрэглэх эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай.

          Нөгөө талаас нь авч үзвэл, захиргааны хэм хэмжээний актыг шүүхээс хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон, түдгэлзсэн аль аль тохиолдолд түүнийг “хууль бус” гэж үзэх эсэх, түүний үйлчлэл нь өмнөх цаг хугацаанд гарсан маргаан бүхий шийтгэлийн хуудас, түүнд заасан зөрчлийн үйл баримтад хамаарах, эсхүл үл хамаарах эсэх, шүүхээс “хууль бус” гэж хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээг үндэслэн гаргасан захиргааны акт нь “хууль дээдлэх” зөрчил шалган шийдвэрлэх болон татварын үйл ажиллагааны зарчим, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “хууль дээдлэх ёс”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” эрх зүйт төрийн зарчимд нийцэх эсэх, уг актын улмаас гомдол гаргагч компанийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт хийх учиртай.

Дээрхээс гадна гомдол гаргагч талаас “гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү төлбөр төлөөгүй байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчилд холбогдсон нэхэмжлэгчийн эрхийг хангасан баримт байхгүй, зөрчлийн хэргийн танилцуулах журмыг хангаагүй, удирдамжгүй шалгалт хийсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн хуульд нийцээгүй, акт нь хуулийн этгээдээр гарсан боловч шийтгэлийн хуудас нь компанийн захирлын нэр дээр гарсан, татварыг дутуу төлж, татвараас зайлсхийсэн гэж үзвэл шийтгэлийн хуудас биш татварын акт тогтоох ёстой, шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх ёсгүй” гэж маргадаг.

Харин хариуцагч талаас “газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газарт энгийн зориулалттай газрын төлбөрийг 3 дахин их тогтоох байтал энгийн зориулалттай газрын төлбөрийг нэхэмжлэгч төлж ирсэн, тусгай хамгаалалттай газарт энгийн зориулалттай газрын төлбөр төлөх нь шударга бус, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ, актыг компанийн захиралд танилцуулсан, Татварын хуульд зааснаар татварын бүрэлдэхүүнд хамаарах газрын төлбөрийн зөрчилтэй гэж шийтгэлийн хуудсыг гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан.

 

 

[2] 1 Хавтас хэргийн 16-17 хуудас

[3] 2Хавтас хэргийн 29-40 хуудас 

[4] 1 Хавтас хэргийн 93-96 хуудас

[5] 1 хавтас хэргийн 118-122 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 102 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 42-43 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 35-41 хуудас