Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2014/00176/И |
Дугаар | 00780 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Хэй хүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-04 тоотод оршин суух, /ФД76071319/, Боржигон овгийн Чинбаатарын Билэгбаатар, /ФМ76111461/, Боржигон Хишигбаярын Дүүрэнзаяа нарт холбогдох эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ч.Билэгбаатар, Дүүрэнзаяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Хөй Хуй тоосго блокны иж бүрэн тоног төхөөрөмжийг 2009 онд Хятад улсын иргэн Жианг Зөнь Вей-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар оруулж ирээд Монгол улсын иргэн.Төгсжаргал гэгч эмэгтэйтэй нийлж ажиллуулахаар болж, Орхон аймагт авчран 35-р баазын ард байрлах барилгад байрлуулж байгаад н.Төгсжаргал нь төхөөрөмжийг Улаанбаатар хот руу ачиж авч явж 2 жил болсны дараа би буцааж Орхон зймагт авчирч хөрөнгө оруулалтгүйн улмаас ажиллахгүй 2012 он хүргэсэн. 2012 оны 5 сараас Билэгбаатар гэгч залуутай танилцаж хамтарч ажиллуулах болж, түүний өмчлөл болох Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 16-д байрлах 622 м2 объектод тоног төхөөрөмжөө суурилуулахаар болсон. 2013 оны 05 дугаар сараас бороо ус их орж, т өхөөрөмжийн эвдрэл гарч Хятадын өмнө зүгээс сэлбэг ирэхэд 20 гаруй хонож ирэх зэрэг шалтгаанаар 2 сар гаруй хугацаанд ажиллуулж ашиг олоогүй болно. Тоног төхөөрөмжийг угсрах гэж сар гаруй хугацаа болсон, н.Билэгбаатарын объектыг засаж,тэгшлэхэд 5 сая гаруй төгрөг орсон.Анх Билэгбаатар нь хамтарч ажиллах мөнгө байхгүй тул банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийхээр болж, Капитал банкнаас 50 сая төгрөг зээлэхээр боллоо, Говилын Дэнжийн хэсгийн объект, хадам ээжийнхээ байрыг барьцаанд тавьж зээл авах гэсэн боловч банк намайг ямар үйл ажиллагаа явуулах юм гээд байна. Блок тоосгоны тоног төхөөрөмж ажиллуулж, блок тоосго хийнэ гээд банкинд хэлчихлээ. Энэ тухай бичиг хийж өгөөч гэхээр нь түүнд албан бланк дээр худалдсан гэсэн бичиг хийж өгсөн. Энэ бичгээр н.Билэгбаатар нь манай тоног төхөөрөмжийг банкны барьцаанд тавьсныг мэдээгүй. Мөн банкнаас шүүхэд өгч манай тоног төхөөрөмжийг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн тухай мөн мэдээгүй байж байсан. Энэ тухай н. Билэгбаатар бидэнд огт хэлээгүй. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Ч.Билэгбаатарын өмгөөлөгч гэж хүн манай ажил дээр ирж шүүхийн шийдвэрийг үзүүлснээр тоног төхөөрөмжийг барьцаанд тавигдсаныг мэдсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад танай тоног төхөөрөмжийг албадан дуудлага худалдаанд оруулна. Банкны барьцаат хөрөнгө учраас та нарт хамаагүй гэж хэлсэн. Бид тоног төхөөрөмжөө 2009 онд 90 гаруй сая төгрөгөөр оруулж ирсэн. Билэгбаатар бидний хооронд тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ, ямар нэгэн төлбөр тооцоо төлөгдсөн зүйл байхгүй.Түүнд худалдсан гэсэн тодорхойлолт хийж өгсөн асуудал нь хэлбэрийн төдий асуудал бөгөөд үнэн чанартаа худалдсаныг нотлох хуулийн баримт бичиг болж чадахгүй юм. Ч.Билэгбаатарын авсан 50 сая төгрөгийн зээлээс бидэнд хамтран ажиллах хувь гэж 25 сая төгрөгийг Ч.Билэгбаатар өөрөө өгсөн.Өөрсдөө үлдсэн 25 сая төгрөгөө хэрэглэсэн. Дээрх 25 сая төгрөгөөр бид жижиг оврын погрушик 1ш жижиг оврын ковш 1ш,1 вагон цемент авсан. Мөн Ч.Билэгтбаатар Х.Дүүрэнзаяа нар нь 2012 онд 2 банкинд 18 сая төгрөгийн зээлтэй, түүнийгээ даруулмаар байна гэхээр нь 16 сая төгрөгийг бид бэлэн дарж өгсөн. Бусад мөнгөний тооцоо ч байгаа. Бид анх 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ч.Билэгбаатарын объектыг сар бүр 1 500 000 төгрөгөөр түрээсэлж мөнгийг Капитал банкны зээлэнд хийдэг байсан. Түрээсийн байр нь цахилгааны хүчдэл хүрэхгүй, хаалга, дулаан байхгүй байрыг өвөл зунгүй 1 500 000 төгрөгөөр түрээсэлж энэ тухай бид шаардаж байсан боловч хэрүүл хэл ам их хийж байснаас бид тэр чигээр нь ажиллуулж байсан. Цахилгааны утас татаж өгсөн боловч тэрний хүчдэл мөн хүрэхгүй маш хүнд нөхцөлд ажиллуулж байсан. Ч.Билэгбаатар, эхнэр Х.Дүүрэнзаяа нар нь анхнаасаа л биднийг залилж мэхэлж байсан байна.2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрийг ажиллуулахгүй яв, зайл гэж хөөсөн /урьд ч удаа дараа хөөж хэрүүл хийж байсан/ тул бид түрээсээ зогсоож үйлдвэрээ ачиж авч яваад айлын хашаанд буулгасан байсан. Өөрсдийн өмч хөрөнгөө ачиж явсны төлөө биднийг хулгай хийсэн гэж гүтгэн Цагдаагийн байгуулагад хандаж буцаагаад ачиж шүүхийн шийдвэр гүйцэтгэлд аваачиж буулгасан.
Түрэээсийн хугацаанд борлуулалт муу, мөнгө төгрөггүй улмаас зээлийг хугацаа хоцруулж төлөхөд байнга ажил төрөл дээр ирж хэл амаар доромжлох, үйлдвэрийн объөкт дээр ирж эхнэр Дүүрэнзаяа, хадам ээж н. Баасанжав нар нь хэрүүл хийж, хэл амаар доромжилж байсан. Иймд манай тоног төхөөрөмж болох зуурагч машин 1ш, хэвлэгч төхөөрөмж-Зш, конвөйөр 1ш, шингэний болон бусад төхөөрөмж-Зш, компьютөр-1ш, телешка-2ш, жижиг оврын ковш- жиижиг оврын погрузка-1ш, хүнээр хийлгээд хөлсийг төлөөгүй поддон мод 100 гаруй ширхэг зэргийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны битүүмжлэл,хураан авах ажиллагаанаас чөлөөлж,Ч.Билэгтбаатар,Дүүрэнзаяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Миний бие тус шүүхэд иргэн Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарт холбогдуулан 2014 оны 2 сарын 12 өдөр өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмж болох зуурагч машин-1ш, хэвлэгч төхөөрөмж-3ш, конвейр-1ш, хэв-2ш, гидрийн шингэний болон бусад төхөөрөмж-3ш, компьютер-1ш, телещик-2ш, жижиг оврын кофш-1ш, жижиг оврын погрушик-1ш, хүнээр хийлгээд үнийг нь төлөөгүй поддон мод-169 ширхэгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлага дараах байдлаар тодруулж байна.
Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр( үүнд QT 8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг, 240 см*115см*53см харьцаатай хэв-1ком, QT 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ш, 450см*7000см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1ш, QT 8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан хувиарлах удирдлагын шүүгээ-1ш, JS5000 загварын зуурагч-1ш, CPC20 загварын сэрээт өргөгч-2ш, 3KW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж-1ш, дамжуулагчийн цахилгаан төхөөрөмжийн дугуй-1ш, B2150 загварын ремень-2ш, 15 метрийн урттай туузан дамжуулагч-1ш, тогтоогч-4ш, .600-гийн бул 3ш, 240-ийн бул 16ш, босоо бул-6ш, багс-1ш, маслоны хошуу-8ш, JS500 зуурагчийн усны насос-1ш, 12см*40см-ийн хэмжээтэй боолт зэрэг багтана.
БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын погрзукчик 1 тонн даацтай-1ш
БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын кофш-1ш
Поддон мод 169ш
Багажны хайрцаг-1ш тус тус нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ум мани ХХК-ийн захирал Хэй хү би өөрийн хэлэх гэсэн үнэн үгтэй тайлбар, өөрийн хөрөнгө, зарцуулсан мөнгө, болсог процесс зэргийг нэмэлт тайлбараар хүргэж байна.
Би 2009 онд Хятад улсаас өөрийн хөрөнгөөр 80,000 тоосго, 20000 блок үйлдвэрлэх хүчин чадалтай, хэвийг солиход явган хүний замын хавтан, бродюр болон бусад барилгын материал үйлдвэрлэх зориулалтын иж бүрэн үйлдвэрийг оруулж ирсэн боловч эхлээд Монгол Улсын иргэн Төгсжаргалд, дараа нь Орхон аймгийн Иргэн Билэгбаатар, Дүүрэнзаяа нарын хариуцлагагүй байдал, худал хуурмагаас болж үйлдвэрээ одоо болтол ажиллуулж чадахгүй, хүний нутагт аргагүй байдалд хүрсэн тул танай шүүхээр шийдвэрлүүлэхээр 2014 оны 01 дүгээр сард анх нэхэмжлэлээ гаргасан. Одоо нэг 10 сар болж байна. Би зөвхөн энэ үйлдвэрийг өөрийн өмч болохоо батлуулах гэж нэхэмжлэл гаргасан. Гэвч танай хуулийн дагуу манай үйлдвэрийг 2 ч удаа Ум мани ХХК-ийн өмч мөн хэмээн шийдвэрлэсэн байтал арга зальтай хуулийг завхаруулагчдын буруугаас болж дахин дахин шийдвэрлүүлэхээр цаг хугацаа алдаж, улмаар бт хохирч байна. Энэ үйлдвэр ажилласан бол Монгол Улсын хэдэн ч иргэн ажилтай цалинтай байж, би хичнээн ашиг олох байсан бэ. Хүний өмч хөрөнгийг өөрийн болгох гэсэн арга залийг Билэгбаатар, Дүүрэнзаяа нар одоо хүртэл хэрэглэсээр байх уу,
Билэгбаатар, Дүүрэнзаяа нар анхнаасаа намайг худалд хэлэн үйлдвэрийг өөрийн болго арга зохион банкны барьцаанд тавьсан. Үүнд би банк хүртэл буруутай гэж үзэж байна. Ягаад гэвэл үйлдвэрийн үндсэн бичиг баримтыг банк үзэж үнэлэх, худалдсан худалдан авсан гэрээ болон бусад бичиг баримтыг нягталж, хуулиар батлуулсан баримтыг үндэслэн шинжилгээ хийгээгүй Билэгбаатарт зээл өгсөн. Билэгбаатар нь ч энэ тухай би хэдэн төгрөг атгуулсан тулдаа л зээл авлаа гэж ярьж байсан. Өөрсдийн хэрэглэсэн 25 сая төгрөгийг надаар төлүүлэх санаатай өдий болтол мэрийж байна. Монгол Улсын хуулт ардчилсан шударга л юм бол үнэн зөвийг шүүж тунгаах хэрэгтэй. Би танай хуулийг ямар нэгэн гэрээ, баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг гэж бодож байгаа, гэтэл Билэгбаатар, Дүүрэнзаяа нар нь хамтран ажиллах байтугай, түрээсийн гэрээ ч хийгээгүй гэрээний төслөө өөрсдийн эрх ашгийн үүднээс боловсруулж ирж миний зүгээс хятад, Монгол хэл дээр байх шаардлага хүртэл тавьж байсан боловч гэрээг бүрэн гүйцэт боловсруулж ирээгүй, гэрээ байгуулах санаагүй намайг мэхэлсэн байна. тэгэхээр хамтран ажилласан, түрээсэлсэн, мөнгө авсан гэдгийг би хүлээхгүй.
Билэгбаатар, Дүүрэнзаяа нар нь миний оруулсан цементнээс 2012 оны 07 дугаар сарын 27-нд 220 уутыг зарж банкны өрөө төлсөн, 373 уутыг өөрийн жижиг оврын блокны үйлдвэр ажиллуулж байсан түүндээ блок хийж зарж ашгийг өөрөө авсан. Капитрон банкинд төлсөн 33,139,732.48 төгрөгнөөс Билэгбаатар, Дүүрэнзаяа нар нэг ч төгрөг төлөөгүй. Учир нь би тоосго, блок үйлдвэрлэж борлуулсан орлогоосоо, өөрсдийн цалингаас, банкны зээлээс, миний зээлж ирсэн мөнгөнөөс, миний оруулж ирсэн цементийг зарж мөнгийг банкинд төлдөг байсан. Энэ бүгд нада он сартай баримттай байгаа, миний л мөнгө, Билэгбаатар, Дүүрэнзаяа нар бидний үйлдвэрлэсэн блок тоосгыг борлуулан өөрийн гарын үсгээр банкинд төлсөн нь түүний заль мэх байсан байна. анх үйлдвэр нийлж ажиллуулна энэ тэр гэж байсан боловч энэ үйлдвэрт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэг хүрз шороо хаяж үзээгүй хүн шүү дээ. Тэр байтугай би Билэгбаатарын хүнд өгөх өр, цахилгааны төлбөрийн тооцоо, байрыг доош 2 м гүн ухаж хог шороог цэвэрлэн гадна дотногүй цэвэрлэж тэгшилсэн зардалд ойролцоо тооцоо 5 сая гаруй төгрөг орсон, манай цементнээс хүртэл үүнд орсон, аливаа асуудал үнэн зөв байдаг бол энэ залуу ГОК-ын ажлаа хийж байснаас өөр бие сэтгэл хөрөнгийн хөрөнгө оруулалт хийгээгүй шүү дээ. Би өдий болтол үйлдвэр миний өмч гэж явснаас бусад зардал, мөнгө, өөрийн хохирол, Билэгбаатараас авах авлагын талаар дурьдаагүй яваа шүү, авлага тооцоо талаар надад Билэгбаатарын өөрийн гарын үсэгтэй баримт бий боловч би эхний ээлжинд үйлдвэр хэнийх вэ гэдгээ тогтоолгоно.
Би Билэгбаатар Дүүрэнзаяа нар шиг өөрийн өмчөө ачиж авсны төлөө хүнийг \цагдаад хулгай хийлээ гэж гүтгэхгүй, хүний үйлдвэрийг 20 сая төгрөгөөр худалдаж авсан гэж цагдаад худлаа мэдүүлэг өгөхгүй, хүний өмчийг хүнд зарж худлаа ярихгүй. /Отгонбаатар гэж хүнд 30 сая төгрөгөөр зарсан гэж Отгонбаатар нь манайд хамтарч ажиллах санал хүртэл тавьж байсан./
Билэгбаатар Дүүрэнзаяа нар нь удаа дараа худлаа мэдүүлэг шүүхэд болон цагдаад өгч миний болон Мядагсүрэнгийн нэр төрийг унагааж миний үйлдвэрийг булааж авах сонирхолтой ичих нүүргүй хүмүүс. Билэгбаатар Дүүрэнзаяа нар нь надад хулхидуулсан мэт ярьж яваа боловч өөрсдөө надаар өрөө төлүүлж, хашаа, байраа засуулж удаа дараа хадам ээжтэйгээ ирж хэл амаар доромжилж тэр байтугай хадам ээж нь согтуу ирж агсан тавьж байсан.
Билэгбаатар нь биднээр банкны өрөө төлүүлэн 2013 оны 06 сарын 18 ны өдөр
Капитрон банкнаас зээл аваад 3 хоногт Монгол банкинд мэдээ ордоггүй гэж дахин өөр банкнаас 8 сая төгрөгийн зээл авч бусад өрөндөө өгч байсан хүн, яахаараа бидний банкинд төлсөн мөнгийг өөрөө төлсөн гэж худлаа ярьдаг байнаа.
Үнэн байдал гэвэл Капитал банкнаас зээлж авсан 50 сая төгрөгийн 25 сая төгрөгииг Билэгбаатар Дүүрэнзаяа нар хэрэглэсэн бол тэр мөнгөө банкиндаа өөрсдөө л төлөх ёстой.
Би энэ үйлдвэрийг ажиллуулах гэж Хятадаас нэг зуун мянган юань нэг сард 3000 юаний хүүтэй зээлж ирсэн /танай мөнгөөр 30 сая төгрөг/ мөн өөрийн нэмэлт хөрөнгө оруулалт 30 гаруй сая төгрөг болсон, Монголын банкнаас 15 сая төгрөг зээлсэн, Билэгбаатарын банкны өр болох 30 гаруй сая төгрөгийг төлсөн. Би гадаадын иргэн боловч хүн шүү дээ. Энэ их хөрөнгө оруулалт оруулаад 2012-2015 онд ажиллуулж ашиг олж чадаагүй хохирч явна.
Үнэгээний байгууллагын ажилтан хүртэл Билэгбаатартай нэг машинд сууж Говил баг руу явж намайг орхин муухайгаар харааж удлаа алга боллоо гэж шалтаг заан доромжилж миний үйлдвэрийг бага үнэлгээгээр үнэлсэн. Энэ үйлдвэр хэдэн төгрөгийн үнэтэй байх нь гол биш миний л хөрөнгө нь үнэн байлтай.
Манай үйлдвэр бүрэн хэмжээгээрээ ажиллаж байсан үйлдвэр, гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүртэл хурааж битүүмжилсэн актандаа үйлдвэрийн
тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг нэг бүрчлэн дурьдаагүй, бүрэн бүтэн байдлыг хангаагүй /одоогийн байдлаар багажны хайрцгийг Билэгбаатар задлан багаж хэрэгслийг тарааж авсан байна/ .Энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Эрдэнэхүүд хэлэхэд та нарт хамаагүй гэж загнаж үл тоомсорлож байсан. 2013 оны 11 сарын 10 нд үйлдвэрийн хажуу цемент хадгалж байсан өрөөнөөс цоожийг эвдлэн 169 уутыг Билэгбаатар авсан. Манай үйлдвэрт хэрэглэж -байсан багаж тоног төхөөрөмж, нэмэлт хөрөнгө оруулалтаар авсан ажилчдын хувцас, ор дэвсгэр хүртэл хурааж авсан актад дурьдагдаагүй байна. 119 ширхэг поддон мод, 50ш поддоны зүссэн мод хзртэл байх ёстой. Энэ бүх эд хогшил, багажны жагсаалт, тэмдэглэл надад байгаа.
Өмгөөлөгч Нямаа нь хуулийн дагуу асуудлыг ярихгүй, шүүх хурал дээр хэрүүл хийх, ёс зүйгүй аашлах, хурлыг хаяж гарах зэргээр аашилж байгаа нь танай хуульчид ажлаа яаж хийж байгааг харуулж байна. Танай хуулинд өмгөөлөгчийн эрхээ хасуулсан хүн шүүх хуралд оролцож болдог юмуу.
Удаа дараагийн шүүх хурал дээр орчуулагч оруулна энэ тэр гэж арга хэрэглэн миний үг хэлэх эрхийг хүртэл хааж боогдуулан би монгол хэлээрээ ч ярих эрхгүй байна. Үүний улмаас өмгөөлөгч Нямцэрэнд итгэмжпэл гаргаж өгсөн боловч 2015 оны 7 юмуу 8 сард гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт Билэгбаатар Дүүрэнзаяа нар давж заалдсан талаар өмгөөлөгч Нямцэрэн надад мэдэгдээгүйгээр барахгүй намайг новш гэх /мэтээр харааж, доромжилж ёс зүйгүй аашилж байгаа нь манай монгол хүний мөс жудаг хаачсаныг ч ойлгохоо болилоо/
Энэ бүхэнд би өдийг болтол дуугүй явсан боловч хамаарах дээд байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа л байх шүү.
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22 ны 861 дүгээр шийдвэрээр үйлдвэрийн өмчлөгч нь Ум мани компаний өмч мөн гэсэн шийдвэрийг Давж заалдах шатны 2014 оны 12 дугаар сарын 09 ны 121 дүгээр магадлалаар процессын алдаа гэж буцаасан, үүний дараа мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр үйлдвэр Ум ани ХХК-ны өмч гэж шийдвэрлэсэн /үүний шийдвэрийг бид одоо хүртэл өмгөөлөгч Нямцэрэнгээс гардаж аваагүй/ 2015 оны 09 дүгээр сарын 08 ны 118 тоот магадлал гарсаныг 2015 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр мэдэж бид өөрсдөө Нямцэрэн өмгөөлөгчөөс гардаж авч гарын үсэг зуруулсан. /Билэгбаатар, Дүүрэнзаяа нар давж заалдсан талаар мэдээгүй, давж заалдах шатны магадлал гарсаны дараа гэнэт мэдсэн/
Би үйлдвэртээ Монголын хүмүүсийг ажиллуулж, цалинжуулж, бүтээгдэхүүнээ
шинжилгээ хийлгэж, мэргэжпийн хяналтаар шалгуулж, татвараа төлж монгол улсын хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байсан.
Яагаад заавал манай шүүхийн шийдвэр процессын алдаа, хуудсаа дутуу хийсэн гэх мэтээр болдоггүй юм бэ.
Би хэдий Хятад улсад төрсөн ч монгол хүн, яс үндсээр ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой явдаг, Монгол улсад хөрөнгө оруулагч, настай хүн бидэнд хууль хүртэл эрх тэгш үйлчлэх ёстой бишүү. Би танай хуулийн өмнө гэрчлэх гэрээтэй хүнтэй
хэлэлцмээр байна. Өөрийн нутагтаа, өөрийн хэлээрээ гэрээ хэлцэл бичиж чадаагүй.
Билагбаатар Дүүрэнзаяа нарын буруугаас болж би хохирох ёсгүй. Уг асуудлыг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлсэн гээд байгаа 04 тоот тушаал нь хамтран ажиллаж банкнаас зээл авахын тулд,банкинд үзүүлэхийг тулд хийсэн баримт.Хэлцэл биш.Урьдчилгаа төлбөр гэж хийгдээгүй,өөрөөр хэлбэл хариу төлбөр хийгдээгүй.Хей Хүгийн авсан 30 сая төгрөгнөөс ковш,погрушиик авсан,одоо байгаа,13,232,000 төгрөгийг банкинд төлсөн,5,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан байдаг.Түрээсийн гэрээ байгуулагдаагүй,орон байрыг хүлээлгэж өгөөгүй.Иймд сөрөг нэхэмжлэл үндэсгүй гэжээ.
Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хей Хуй, иргэн Б.Мядагсүрэн нар нь 2012 оны 05 дугаар сард Ч.Билэгбаатар надтай уулзаж хамтран ажиллах санал тавьсан. Тухайн үед эхнэр бид хоёр банкинд 19 000 000 төгрөгийн зээлтэй байсан учир тэдний саналыг хүлээж аваагүй. Гэтэл тэд, бид банкны зээлийг төлөөд зээл аваад хамтарч ажиллая гээд, Хей хуй бараг мөнгөөр бороо оруулна, асуудалгүй, зээлийг чинь дор нь төлнө санаа зоволтгүй гээд, Б.Мядагсүрэн нь би төрийн албанд ажилладаг, цагдаа хүн, хүн хулхидана гэж байхгүй гээд байсан. Ингээд тэдэнтэй хамтарч блок, тоосго хийхээр болсон. Тухайн үед би ХХБ-д 8 000 000 төгрөгийн цалингийн зээл, Голомт банкинд 8 000 000 төгрөгийн орон сууцны зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн эхнэр Дүүрэнзаяа Хадгаламж банкинд 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 34-288 тоот барьцааны гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-22-4 тоот орон сууц, Говил баг Дэнжийг хэсэг 5994 м2 газар, Говил Дэнжийн хэсэг Цагаанчулуутын 16 дугаар байранд суурьлуулсан блок хийдэг тоног төхөөрөмж зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан юм.Барьцаа хөрөнгө болох 4-22-4 тоот орон сууц нь миний хадам ээжийн байр, бусад үл хөдлөх хөрөнгүүд нь миний өмчлөлийнх, харин блок, тоосго хийдэг машиныг Ум маниХХК-иас захиралын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот тушаалаар миний өмчлөлд шилжүүлсэн тухай тушаалыг үндэслэж уг блок тоосго хийдэг машиныг банк барьцаалсан. Банкнаас зээлсэн 50 сая төгрөгнөөс зээл хаахад Хей Хү, Б.Мядагсүрэн нараас авсан 16 000 000 төгрөгийг би тэр хоёрт эргүүлж өгсөн. Мөн эхнэрийн цалингийн зээл чөлөөлсөн хүнд 4 сая төгрөгийг энэ зээлээс авч өгсөн. Хей Хү Б.Мядагсүрэн нар ковш, погрузка авна гэж 24 700 000 төгрөгийг авсан. Мөн блокны машин суурилуулах газар шорооны ажил, цемент, элс, хайрга, тээврийн болон ажлын хөлс зэрэгт 5 000 000 төгрөг зарцуулсан байдаг. Энэ бүх зардлыг тооцоог хөтөлж, тэмдэглэсэн дэвтэр надад бий.Зээлийн эхний төлөлтийг хийхэд л асуудалтай байсан. Өөрөөр хэлбэл аргагүй эрхэнд блок хийхээр урдаас авчирсан байсан цементийг зарж эхний сарын зээлийн эрсзн төлөлтийг төлж байсан. 2012 оны 09 сараас блок, тоосго хийж эхэлсэн боловч сар бүр төлөх зээлийн эргэн төлөлтийн мөнгө болох 2 071 233 төгрөгийг арай гэж төлдөг байсан. Үүнээсээ болоод бид хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар Хей хү, Б.Мядагсүрэн нар Говил багт байдаг миний ажлын байрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр болж, надад төлөх энэ түрээсийн төлбөрийг шууд банкны зээлэнд тушаахаар болж тохиролцон түрээсийн гэрээ боловсруулж Б.Мядагсүрэн гараараа дээр нь нэмж хасч бичсэн гэрээ бий. 2013 оны 08 сараас зээлийн эргэн төлөлт төлөгдөхгүй болж Капитал банк шүүхэд хандаж, улмаар Орхон аймгийн СДШ-ийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1045 тоот шийдвэрээр 3 597 292 төгрөгийг /манай гэр бүлийн хүн Х.Дүүрэнзаяа/ биднээс гаргуулж тус банкинд олгох, сайн дураар эс биелүүлбэл 34-288 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Хей Хү, Б.Мядагсүрэн нар нь банк биднийг шүүхэд өгсөн, шүүх хурал болно гэдгийг мэдэж байсан ч тэдэнд энэ зээлийг төлөх ямар ч хүсэл, сэтгэл байгаагүй. Учир нь эхнэр бид 2 зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эрсдлийг бид хүлээх байсан учраас. 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Капитал банк- ны С997 салбартай байгуулсан 34-288 тоот зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээг үндэслэн Сум дундын шүүхээс 1045 тот шийдвэрийг гаргасан. Нэгэнт шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй учраас шүүх Хей Хү-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардпагатай холбогдуулан блокны машин өмчлөгч, улмаар барьцааны асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.Иймд Хей Хү-гийн гаргасан блокны машин гаргуулах нэхэмжэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 5 сард Хей Хуй Мядагсүэрн нар надтай уулзаад миний ажлын байрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн тоног төхөөрөмжөө угсран үйл ажиллагаа явуулах,материал тоног төхөөрөмж авах мөнгө байхгүй гэснээр би өөрийн нэр дээр банкнаас зээл авч Хей Хүгийн биднээс нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийг барьцаанд тавихаар тохиролцоод 2012-6-18-ны өдөр Капитал банкнаас 50 сая төгрөгийн зээл авч 30 сая төгрөгийг Хей Хүд өгсөн.Хей Хү нь 25 сая төгрөгөөр нь надаас нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийн заримыг Эрээн явж авчираад миний хувийн өмч болох ажлын байранд суурилуулаад үйл ажиллагаа явуулах болсон.Миний ажлын байрыг түрээслэж байгаагийн хувьд сар бүр надад 1,500,000 төгрөг өгч байхаар тохиролцоод 1,500,000 төгрөгийг банкинд зээлийн төлбөрт хийж байхын зэрэгцээ өөрийн авсан 30 сая төгрөгөө хүүгийн хамт сар бүр банкинд хийж байхаар тохиролцсон боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.Миний авсан 50 сая төгрөгийн 30 саяыг Хей Хү хүүгийн хамт бакинд төлөх учиртай тул анх зээл авахад барьцаанд тавьсан тоног төхөрөөмжүүдийг би түүнд өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.Тэр авсан мөнгөө түрээсийн төлбөртэйгөө төлж байж л надаас нэхээд байгаа тоног төхөөрөмжөө авах учиртай. Ум Мани ХХК-ний захирал Хей Хүгийн авсан 30 сая төгрөгийг сарын 2,3%ийн хүүгээр тооцоход 477 хоногт нийт хүү нь 10,820,712 төгрөг болж байгаа учир,нийт 40,820,712 төгрөг авахаас банкинд түүний төлсөн 13,232,000 төгрөгийг хасаж,27,588,712 төгрөг,миний ажлын байрны түрээсийн төлбөр 2012-6-18-наас 2013-12-22-ны өдөр хүртэл сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход/ 1,500,000*18 сар= 27.0 сая / 27,0 сая төгрөг,нийт 54,588,712 төгрөг болж байгаа юм.Иймд Ум мани ХХК-ний захирал Хей Хүгээс 54,588,712 төгрөг буюу барьцааны зүйлүүд болох тоног төхөөрөмжүүдийг гаргуулан хариуцагчЧ.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа бид нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ::УМ МАНИ” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад 2016.3.14 өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гээд хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас БНХАУ-д үйлдвэрлэсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр гэжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нэхэмжлэгчийн өмч биш болох талаар дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: 1. Дээрх үйлдвэрийг УМ МАНИ” ХХК-ийн захирлын 2012.3.27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар хариуцагч Ч.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлснээр дээрх үйлдвэр хариуцагч Ч.Билэгбаатарын өмч болсон.
2. Ч.Билэгбаатар дээрх тоног төхөөрөмж үйлдвэрээ 2012.6.18-ны өдөр Орхон аймаг дахь Капитал банкны салбарт зээлийн барьцаанд тавьж 50 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 2,3% хүүтэй зээлдэж аваад 30 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч дээрх мөнгийг аваад БНХАУ-аас нэг вагон цемент, погрушик-1ш, жижиг оврын ковш-1ш, тус тус оруулж ирээд дээрх үйлдвэрийг Билэгбаатарын өмчлөлийн ажлын байранд угсарч хамтран ажиллахаар болж газрыг нь 5 сая төгрөгөөр тэгшлүүлнэ гэж нэхэмжлэгч авсан байдаг.
Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчөөгүй учир дээрх тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа юм.
3. Ч.Билэгбаатарын ажлын байрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн дээрх үйлдвэрийг ажиллуулж ашиг орлогоо бүгдийг нь нэхэмжлэгч аваад банкнаас авсан зээлийг бүгдийг нь төлж дуусгахаар тохирсон атлаа эхний хэдэн сар төлөлт хийгээд байхгүй болсноор Ч.Билэгбаатар сүүлийн хэдэн сар зээлийн төлбөрийг хийж байгаад зээлээ төлж чадахгүй болсноор банк 2013 оны 10 сарын 8-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган Ч.Билэгбаатараас 40,067,292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах гэснээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатгы шүүхийн 2013.12.3 өдрийн 1045 дугаартай шийдвэрээр Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас 33,597,292 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгө болох блок, тоосго хийдэг үйлдвэрүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах гэжээ.
4. Дээрх шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох блок, тоосгоны үйлдвэр нь Ч.Билэгбаатарын өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр юм.
5. маргааны зүйлийг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэргээс нотлох баримтуудыг судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэй хү нь хариуцагч Ч.Билэгтбаатар,Дүүрэнзаяа нараас зуурагч машин 1ш, хэвлэгч төхөөрөмж-Зш, конвөйөр 1ш, шингэний болон бусад төхөөрөмж-Зш, компьютөр-1ш, телешка-2ш, жижиг оврын ковш 1ш,жиижиг оврын погрузка-1ш, поддон мод 100 гаруй ширхэг зэргийг Ч.Билэгтбаатар,Дүүрэнзаяа нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаж 1.БНХАУ-д үйлдвэрлэсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр, 2. Жижиг оврын погрушик, 3. Жижиг овын ковш, 4.подон мод 169 ширхэг, 5.багажны хайрцаг нийт 52,419,819 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ,сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч Хей Хүгээс 54,588,712 төгрөг буюу барьцааны зүйлүүд болох тоног төхөөрөмжүүдийг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Нэхэмжпэгч Хэй хү нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг/ хэргийн 107 дугаар хуудаст/, Хей Хү нь Ум мани ХХК-ийн 40 хувийн хөрөнгө оруулагч болох нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн гэрчилгээ, мөн 60 хувийн хөрөнгө оруулагч болох Нью Хосбаиоагаас нэхэмжлэгч Хей Хүд 2014 оны 01 дүгээр сарын 25, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл олгосон/ хэргийн 134-150 дугаар хуудаст/, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлага хангасан байх тул нэхэмжлэгч Хей Хү нь Ум мани ХХК-ийг төлөөлөх эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаж Ум Ма Ни ХХК-ний оронд нэхэмжлэгчээр Хей Хү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.
Нэхэмжлэгч Хей Хү хариуцагч Ч.Билэгтбаатар, Дүүрэнзаяа нар нь 2012 оны 5 сард хамтран ажиллахаар амаар тохиролцон,Ч.Билэгбаатарын өмчлөлд байгаа Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн хэсэг Цагаанчулуутын 16-д байрлах 622 м2 объектод/ хэргийн 205-208 дугаар хуудаст/ Хей Хүнь тоосго блок үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжөө суурилуулахаар болсон,Ч.Билэгбаатар нь дээрхи объект болон газар,тоног төхөөрөмж, бусад хөрөнгөө барьцаалан Капитал банкнаас 50,0 сая төгрөгний зээл авсан,уг зээлийн барьцаанд тоног төхөөрөмжийг барьцаалах зорилгоор Ум мани ХХК-ны захирал Хей Хү 2013 оны 3 сарын 27-ны өдөр 04 дугаартай хөрөнгө шилжүүлэх тухай тушаал гаргаж,Ч.Билэгбаатар нь банкнаас 50,0 сая төгрөг зээлийн гэрээгээр зээлж авахдаа дээрхи эд хөрөнгийг банкны барьцаанд тавьсан байна.
Дээрх 50 сая төгрөгнөөс хариуцагч 20 сая төгрөгөөр өмнөх өрөө хаасан,24,700,000 төгрөгийг ковш,погрузка болон цемент авахаар Хей Хүд өгсөн,Хей Хү нь уг мөнгөөр ковш,погрузка болон вагон цемент авсан,5,0 сая төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан, Хей Хү нь Ч.Билэгбаатарын өмнөөс Капитал банкинд 13,232,000 төгрөг төлсөн,Ч.Билэгбаатар нь Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Капитал банкнаас авсан зээлийн төлбөрийг мөнгөөр төлж дуусгасан, болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбарууд,бүтээгдэхүүн худалдан авах гэрээ/ хэргийн 40-44 дүгээр хуудаст/Мэргэжлийн хяналтын газраас олгосон 04 тоот тоног төхөөрөмжийн гэрчилгээ/ хэргийн 09 дүгээр хуудаст/,лабораторийн сорилтын дүн/ 5-7-дугаар хуудаст/,Ум мани ХХК-ний захиралын тушаал № 04/хэргийн 57,372/, тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан/ хэргийн 131-133 дугаар хуудаст/,ковш,погрузка худалдаж авсан мөнгө төлсөн баримт/ хэргийн 165-166 дугаар хуудаст/,Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1045 дугаар шийдвэр / хэргийн 21-25 дугаар хуудаст, зээл төлж дууссан тухай баримт хэргийн 308-309,322-323 дугаар хуудаст/,Капитал банкны орлогын мэдүүлгүүд/ хэргийн 125-130 дугаар хуудаст/,хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас гаргасан хувийн тооцооны дэвтрийн 1-9 гэж дугаарласан хуудаснуудын 1,2 дахь талд хийсэн тооцоо тэмдэглэгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь нотлох баримт гаргах,цуглуулах талаар хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан,хэрэгт хамааралтай,ач холбогдолтой баримтууд байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгов.
Нотлох баримтаар тогтоогдсон эдгээр нөхцөл байдлуудаас хариуцагч тал, Хей Хү нь тоосго блок үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжөө Ч.Билэгбаатарт худалдсан гэж тайлбарлан Ум мани ХХК-ны захирал Хей Хүгийн 2013 оны 3 сарын 27-ны өдөр 04 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тушаалыг үндэслэн өмчлөгч болсон гэж маргаж байна.Мөн түрээсийн төлбөр,зээлийн хүү төлөх ёстой гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Зохигчдын хооронд хамтран ажиллах талаар хэлцэл хийгдсэн,талууд гэрээг амаар байгуулж,гэрээнд оролцогчдын хамтын ажиллагаанд нийлүүлэх хувь хураамжийг мөнгөн болон хөрөнгийн хэлбэрээр төлж үйл ажиллагаа эхэлсэн боловч хоорондоо харилцан үл ойлголцсоноос шалтгаалан хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор талууд шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар,бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигчид хамтын үйл ажиллагааг 2012 оны 6 сард эхэлж 2013 оны 10 сард дуусгавар болгосон болох нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбар,шүүхийн 1045 дугаартай шийдвэр,хариуцагчийн хувийн тооцооны дэвтэрт хийсэн тэмдэглэл,мөн хэргийн 168-179 дүгээр хуудаст авагдсан хамтран ажиллах болон түрээсийн гэрээний төслүүд зэрэг баримтуудаар нотлогдсон байна.
Хамтран ажиллах гэрээгээр талууд үүргээ хэрхэн хуваарилсан нь,хэн нь хэнийхээ өмнө ямар үүрэг хүлээсэн болох нь тодорхойгүй,бичгийн ямар нэг гэрээ байгуулаагүй, харин Хей Хү нь ХХК тоосго блок үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжөө Ч.Билэгбаатарын объектод суурилуулсан нь одоо хадгалагдаж байгаа,Ч.Билэгбаатар нь дээрхи объект болон газар,тоног төхөөрөмж, бусад хөрөнгөө барьцаалан Капитал банкнаас авсан 50,0 сая төгрөгний зээлийн төлбөрийн үлдэгдэл 33,597,292 төгрөгийг төлсөн,Ч.Билэгбаатар нь банкнаас авсан 50,0 сая төгрөгнөөсөө 20 сая төгрөгөөр өөрийн өмнөх бусдад төлөх өрөө хаасан,24,700,000 төгрөгийг ковш,погрузка болон цемент авахаар Хей Хүд өгсөн, Хей Хү нь уг мөнгөөр ковш,погрузка болон вагон цемент авсан, ковш,погрузка нь одоо Ч.Билэгбаатарын объект дотор хадгалагдаж байгаа, 5,0 сая төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан, Хэй хү нь Капитал банкинд зээлийн төлбөрт 13,232,000 төгрөг төлсөн,2013 оны 10 сард хамтын үйл ажиллагаа зогссон зэрэг нь тогтоогдсон байна.
Хариуцагч Ч.Билэгбаатар нь Ум мани ХХК-ны захирал Хей Хүгийн 2013 оны 3 сарын 27-ны өдөр 04 дугаартай хөрөнгө шилжүүлэх тухай тушаалаар тоног төхөөрөмж өөрийнх нь өмчлөд шилжсэн гэж үзэж байгаа боловч Ч.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.
Дээрх 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 04 дугаартай тушаалд ...”урьдчилгаа үнийг авч иргэн Ч.Билэгбаатарт шилжүүлсүгэй,..үлдэгдэл тооцоог 5 сард багтаан Б.Билэгбаатараас гаргуулан компаний дансанд төвлөрүүлсүгэй” гэсэн байх боловч уг тушаалыг нэхэмжлэгч банкнаас зээл авахын тулд хийсэн гэж тайлбарласан ба нөгөө талаар, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болох хэлэлцэн тохирсон үнэ тодорхойгүй, үнэ тохиролцоогүй,худалдан авагч урьчилгаа болон үлдэгдэл үнийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож,тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэсний дагуу талуудын хооронд тоосго блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Хэй хү хамтын үйл ажиллагаанд зориулан оруулсан тоосго блок үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжөө гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ...Миний авсан 50 сая төгрөгийн 30 саяыг Хей Хү хүүгийн хамт бакинд төлөх учиртай тул анх зээл авахад барьцаанд тавьсан тоног төхөрөөмжүүдийг би түүнд өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.
Тэр авсан мөнгөө түрээсийн төлбөртэйгөө төлж байж л надаас нэхээд байгаа тоног төхөөрөмжөө авах учиртай... гэсэн нь зохигчдын хооронд блок тоосгоны үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг худалдах худалдан авах хэлцэл байгуулагдаагүй болохыг давхар нотолж байна.
Иймд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсоны дараа хөрөнгийг талуудад хуваарилах хуулийн зохицуулалтын дагуу Хэй хү оруулсан хөрөнгөө авахаар шаардлага гаргасан нь үндэстэй бөгөөд харилцан тооцох,хүлээсэн үүрэг байгаа эсэх нь нотлогдохгүй байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...Миний ажлын байрыг түрээслэж байгаагийн хувьд сар бүр надад 1,500,000 төгрөг өгч байхаар тохиролцоод 1,500,000 төгрөгийг банкинд зээлийн төлбөрт хийж байхын зэрэгцээ өөрийн авсан 30 сая төгрөгөө хүүгийн хамт сар бүр банкинд хийж байхаар тохиролцсон боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрвээ талууд ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх учиртай. Гэтэл зохигчид бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй,гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус болох бөгөөд хуулийн шаардлагад нийцээгүй уг гэрээний дагуу нь шаардах эрх үүсэхгүй юм.
Харин нэхэмжлэгч Хей Хү нь өөрийн хамтрагч Б.Мядагсүрэнгийн нэрээр Капитал банкинд Ч.Билэгбаатарын зээлийн төлбөрт 13,232,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 125-130 дугаар хуудаст авагдсан банкны орлогын мэдүүлгээр нотлогдсон ба хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрч талууд маргахгүй байна.
Зохигчдын хоорондхи ажлын байрны түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй,бичгээр байгуулагдаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар уг гэрээ хүчинтөгөлдөр бус болох бөгөөд хуулийн шаардлагад нийцээгүй уг гэрээ нь шаардах эрх үүсгэхгүй. Иймд ...2012-6-18-наас 2013-12-22-ны өдөр хүртэл сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход/ 1,500,000*18 сар= 27.0 сая / 27,0 сая төгрөгний түрээсийн төлбөр нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Мөн сөрөг нэхэмжлэлд ...”Ум Мани ХХК-ний захирал Хей Хүгийн авсан 30 сая төгрөгийг сарын 2,3%ийн хүүгээр тооцоход 477 хоногт нийт хүү нь 10,820,712 төгрөг болж байгаа учир,нийт 40,820,712 төгрөг авахаас банкинд түүний төлсөн 13,232,000 төгрөгийг хасаж, 27,588,712 төгрөг”...гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Ч.Билэгбаатар нь банкнаас зээлж авсан 50 сая төгрөгнөөсөө хамтран ажиллах үйл ажиллагаанд зориулж 24,700,000 төгрөгийг ковш,погрузка болон цемент авахаар Хей Хүд өгсөн,Хей Хү нь уг мөнгөөр Хятад улсаас ковш,погрузка тус бүр 1 ширхэгийг оруулж ирсэн ба 1 вагон цемент авсанаа үйлдвэрлэлд зарцуулсан, 5,0 сая төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч Хей Хү нь дээрх 24.700.000 сая төгрөгний хүүг тооцон нийт 30 сая төгрөгийг банкинд төлөхөөр талууд тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь нэгэнт өөрт оногдох мөнгөний хэсгээр ковш,погрузка тус бүр 1 ширхэгийг худалдан авч өмчлөгч нь болсон байх тул дээрх эд хөрөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Хей Хү нь дээрх 24.700.000 сая төгрөгний хүүг тооцон нийт 30 сая төгрөгийг банкинд төлөхөөр талууд тохиролцсоноос нэхэмжлэгч 13.232.000 төгрөг төлсөн, 5.0 төгрөгийг хамтын ажиллагаанд зарцуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11.768.000 төгрөгийг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч нараас 1. БНХАУ-д үйлдвэрлэсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр / Үүнд : QT 8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг,240 см х115 см х53 см хэв-1 ком, QT 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ширхэг,450 см х 7000 см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1 ширхэг, QT 8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан хуваарилах удирдлагын шүүгээ -1 ширхэг, JS5000 загварын зуурагч-1 ширхэг,CPC20 загварын сэрээт өргөгч-2 ширхэг, 3KW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж -1 ширхэг,дамжуулагчийн цахилгаан төхөөрмжийн дугуй -1 ширхэг,В2150 загварын ремень- 2 ширхэг,15 метрийн урттай туузан дамжуулагч-1 ширхэг,тогтоогч-4 ширхэг,600-гийн бул 3 ширхэг,240-ийн бул 16 ширхэг,босоо бул-6 ширхэг,багс-1 ширхэг,маслоны хошуу- 8 ширхэг,JS500 зуурагчийн насос 1 ширхэг,12 смх40 см-ийн хэмжээтэй боолт зэрэг багтана/ 2. БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оворын погрузчик / 1 тонн даацтай /-1 ширхэг, 3. БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын ковш- 1 ширхэг 4. Поддон мод-169 ширхэг 5. Багажны хайрцаг-1 ширхэг тус тус нэхэмжилж байна гэсэн байна.
Шинжээч хөрөнгийн үнэлгээ,төслийн Лэндс ХХК-ны 2015-12-14-ний өдрийн № Ш/10 дугаартай үнэлгээний тайланд “ ...Хавтаст хэрэгтэй танилцах явцад блок болон тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн салган үнэлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Хятад улсын тоног төхөөрөмж борлуулдаг Alibaba.com цахим хаягаас судалгааг хийж үзэхэд QT8-15 тоног төхөөрөмж нь 6-7 хэсэг бүхий тоног төхөөрөмжөөс бүрдсэн нэг иж бүрдэл гэж зарагддаг тул салган үнэлэх шаардлагагүй гэж үзлээ “ гэжээ. Өөрөөр хэлбэл зуурагч машин,хэвлэгч төхөөрөмж,конвейер,шингэний болон бусад төхөөрөмж,хөдөлгүүр,компьютер гэж тусад нь гаргах боломжгүй иж бүрдэл эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 1. БНХАУ-д үйлдвэрлэсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр 2. БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оворын погрузчик / 1 тонн даацтай /-1 ширхэг, 3. БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын ковш- 1 ширхэг 4. Поддон мод-169 ширхэг 5. Багажны хайрцаг-1 ширхэг тус тус нэхэмжилж байна гэсэн болно. Эндээс үнэлгээнд дурьдсанаар погрузчик нь өөрөө буулгагч, ZL-06 трактор нь жижиг оврын ковш,багажны хайрцаг нь төмөр ширээ гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дээрх эд хөрөнгө буюу 52.419.819 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2,480.3-д зааснаар хариуцагч Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нараас 1/ блок үйлдвэрлэх /QT8-15 иж бүрэн машин үйлдвэр/ Үүнд: QT 8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг, 240 см х115 см х53 см хэв-1 ком, QT 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ширхэг,450 см х 7000 см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1 ширхэг, QT 8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан хуваарилах удирдлагын шүүгээ -1 ширхэг, JS5000 загварын зуурагч-1 ширхэг,CPC20 загварын сэрээт өргөгч-2 ширхэг, 3KW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж -1 ширхэг,дамжуулагчийн цахилгаан төхөөрмжийн дугуй -1 ширхэг,В2150 загварын ремень- 2 ширхэг,15 метрийн урттай туузан дамжуулагч-1 ширхэг,тогтоогч-4 ширхэг,600-гийн бул 3 ширхэг,240-ийн бул 16 ширхэг,босоо бул-6 ширхэг,багс-1 ширхэг,маслоны хошуу- 8 ширхэг,JS500 зуурагчийн насос 1 ширхэг,12 смх40 см-ийн хэмжээтэй боолт зэрэг / , 2/ БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оворын погрушик / 1 тонн даацтай /-1 ширхэг, 3/ БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын ковш- 1 ширхэг 4/ Поддон мод-169 ширхэг 5/ Багажны хайрцаг-1 ширхэг буюу 52.419.819 төгрөг Ч.Билэгтбаатар,Х.Дүүрэнзаяа нараас гаргуулж нэхэмжлэгч Хей Хү-д олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1,476 дугаар зүйлийн 476.1,480 дугаар зүйлийн 480.3-д заасаныг баримтлан Хей Хүгээс 11.768.000 төгрөг гаргуулан Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 42.820.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2,58 дугаар зүйлийн 58.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 445,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 420,049 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгчээс 203,238 төгрөг гаргуулан хариуцагчид гаргуулан олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /тоосго блокны иж бүрэн тоног төхөөрөмжийг битүүмжлэх/ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг заасугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН