Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2023/00033

 

П.А-ийн нэхэмжлэлтэй,

Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/............ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Олговор, тэтгэмж 130.494.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...миний бие хариуцагчийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачлага өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14.543.977 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний Э үйлдвэр ТӨҮГ-т ажилласан сүүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38.783.9487 төгрөг, нэг сарын дундаж цалин хөлс 3,231,995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14.543.977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу Э үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, тэтгэмжийг бодит үнийн дүнгээр тооцоолон гаргаж, 20 сарын дундаж цалин хөлс буюу 68,084,000 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Би өнөөгийн байдлаар ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй, улмаар ажлаас халагдсаны тэтгэмжээ аваагүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтлан ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 18 сар 7 ажлын өдрөөр тооцоолж 62.410.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 130.494.333 төгрөгийг Э үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "Э үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар ажилтан П.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. "Э үйлдвэр" ТӨҮГ нь ажилтан П.А-т түүний .................. дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж, өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан П.А- нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн Э үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан П.А-ийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. Э үйлдвэр" ТӨҮГ нь нэхэмжлэгч П.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "Э үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан П.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "Э үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "Э үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу, эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалаар ажилтан П.А- нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"-ний 8.11.5- зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. П.А- нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгон 31 жил ажилласан үйлдвэрээсээ ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаал, үйлдвэрийн газрын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу ажилтны үндсэн цалингаас тооцон, 20 сарын тэтгэмж олгох боломжтой гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э үйлдвэр ТӨҮГ-аас 15.925.600 /арван таван сая есөн зуун хорин тав мянган зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-т олгож, нэхэмжлэлээс 59.006.133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э-Үйлдвэр ТӨҮГ нь нэхэмжлэлээс ...562.600 төгрөгийн шаардлагыг биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, П.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 515.391 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийж, ажилтны буруугаас ажил хүлээлцээгүй байна гэж дүгнэсэн атлаа тушаал гардан авсан өдөр буюу 2020 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл хугацааны нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн хуулийг буруу тайлбарлаж, Э үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал: Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорын асуудлаар: Э үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөриин гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. Э үйлдвэр ТӨҮГ нь ажилтан П.А-т түүний .................. дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. /Гэрч Д.Н, Б.О нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл ажилтан П.А- нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгаан хэлж, улмаар тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу П.А-ийн хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. /Баталгаат шуудангаар хүргүүлсэн талаарх мэдээллийг өмнөх хэрэгт баримтуудыг эх хувиар нь өгсөн байсан учир тухайн хэргээс татан авч хэрэгт хавсаргуулсан/ Ингээд ажилтан П.А-ийн хаягаар баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 1, 7, 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан. 2020 оны 09 сарын 07-ны өдрийн шуудан хүргэгчийн бүртгэлээс харахад авахаас татгалзсан үндэслэлээр буцсан байсан. (энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан болно) Энэхүү нөхцөл байдалд Э үйлдвэр" ТӨҮГ-ын буруутай буюу тушаал гардуулах ажиллагаа хийгдээгүй гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүулснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан. Харин өмнөх Хөдөлмөрийн тухай хуулинд тушаалыг гардуулах талаар нарийвчлан зохицуулаагүй болно. Э үйлдвэр" ТӨҮГ-ын зүгээс тушаалыг танилцуулах, ажил хүлээлцэх талаар боломжит бүхий л арга хэрэгслээр өөрийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу холбогдох ажиллагааг бүрэн хийсэн. Харин П.А- нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй' гэх, Э үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т заасан Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах үүрэгтэй" гэх, Хөдөлмөрийн гэрээний 3.4.8-т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэн өгөх нь ажилтны үүрэг байна гэх заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгжүүлэх аливаа оролдлого хийгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 59 дүгээр зүйлийн 59.3-т Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговорыг олгохгүй гэж заасан. Иймд тушаал гардан авах, ажил хүлээлцэх талаар ямарваа нэгэн идэвхтэй үйлдэл хийж өөрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэлгүйгээр, ажилолгогчоос санаачилсан тушаал гардуулах, ажил хүлээлцэх идэвхтэй үйлдлийг өөрийн илтэд санаатай үйлдлээр няцааж, зориудаар дээрх нөхцөл байдлыг бий болгож татгалзаж байсан ажилтны үйлдлийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа ажил хүлээлцэх үеийн олговорыг түүний тушаал гардан авсан өдрөөр тасалбар болгон нэг сарын дундаж цалин 3.404.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрт: Шүүхээс дундаж цалин хөлс тооцсон аргачлалтын талаар: Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан П.А-ийн Э үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байх үеийн дундаж цалин хөлсний тооцооллыг гаргаж, хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн. Э үйлдвэр" ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111/86 дугаартай албан бичигт дурдсанаар ... П.А-ийн тухайн үед ажиллаж байх үеийн буюу 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцвол түүний дундаж цалин 2,999,987 төгрөг гарч байна" гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Харин Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ* гэж зохицуулснаар ажилтны ээлжийн амралтын цалинг цалин хөлсний бүрэлдэхүүнд оролцуулан тооцох болсон. Нэхэмжлэгч талаас тооцоолон гаргасан гэх дундаж цалин хөлс тооцоолсон аргачлал нь ажилтны ээлжийн амралтын цалинг оролцуулан тооцсон дүн юм. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны .. дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 9-т Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна гэж тус тус заасан. Э үйлдвэр ТӨҮГ-аас тус журмыг баримтлан дундаж цалин хөлсийг тооцоолон холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн атал анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа талаар үндэслэх хэсэгтээ дурдалгүигээр нэхэмжлэгч талын гаргасан тооцооллын дагуу шийдвэрлэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны .. дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөрчсөн байна. Гурав. Хамтын гэрээний асуудлаар: Э үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2 жил тутам Хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохииуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. Э үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтаи тэнцэх хэмжээний тэтгэмжииг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно' гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд Э үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илуү нөхцлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зугээс Үйлдеэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан. Харин нэг cap олгох уу эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Хамтын гэрээгээр зохицуулж болох харилцаа юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх асуудлыг шийдвэрлэхдээ ажилтны эрх зүйн байдлыг дээшлүүлж, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан Хамтын гэрээгээр зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулаагүй байсан бол ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг баримтлан П.А-т 2, 3, 4 ... гэх мэтчилэн хэдэн ч сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой байсан бөгөөд энэ тохиолдолд ажилтны эрх зүйн байдал одоогийнхоос дордох байсныг дурдах нь зүйтэй. Үйлдвэрийн газар нь өөрийн санхүүгийн бололцоондоо тулгуурлан ажилтнуудын нийгмийн асуудалд бодитой дэмжлэг болж чадах зохицуулалтыг хамтын гэрээндээ жил бүр тусгаж ирсний нэг нь энэхүү өндөр насны тэтгэвэрт гарах үед нь олгодог тэтгэмжийн асуудал юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 8 дугаар зүйлд Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчмыг тусгасан ба 8.1.5-т хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах саналаа чөлөөтэй сонгож хэлэлцэх" гэж, 15 дугаар зүйлийн 15.4-т "Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тоггоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана, 15.5-т "Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэж заасан бөгөөд Э үйлдвэр ТӨҮГ-ын Хамтын гэрээ нь тус хуулийн зохицуулалтын дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар хянагдан баталгаажсан хууль ёсны гэрээ юм. Иймд дээрх гэрээний дагуу 8.11.5-т заасны дагуу үйлдвэрийн газарт 31 жил 03 cap ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалаар олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, ийм жишиг тогтоовол "Э үйлдвэр:' ТӨҮГ-т Хамтын гэрээ байгуулагдсан цагаас (2000 оноос) хойшхи тэтгэвэрт гарсан бүх ахмадууд дундаж цалин хөлсөөр тооцуулж тэтгэмж авахаар шүүхэд хандах магадлалтай бөгөөд бидний тооцооллоор 2019-2021 он хүртэл 548 ахмад настан (2019 онд 201, 2020 онд 162, 2021 онд 185) Хамтын гэрээний энэхүү зохицуулалтын дагуу тэтгэмж авсан байна. Тиймээс Э үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын гэрээний тус зохицуулалт хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар зөв зүйтэй дүгнэлж хийж. шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ............................ дугаартай тогтоолын хянавал хэсгийн 13 дахъ хэсэгт: ... ажил олгогч ажлаас чөлөөлөгдөх үеиин тэтгэмжиин хэмжээг тогтооход нэг сарын үндсэн цалинг хэмжих нэгж болгон тогтоосныг хоёр шатны шүүхээс ... Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан ... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь Хөдөлмөрийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэи тэнцэх тэтгэмж олгохоор заасан нь ажил олгогч ажилтныг эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хамгийн багадаа нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ. Иймд үүнээс дээш хэмжээгээр тэтгэмж олгох үед тэтгэмжийнхэмжээг хэрхэн тодорхойлох нь хөдөлмөрийн дотоод журам, бусад баримт бичигт заасантай уялдах боломжтой. Маргаан бүхий тохиолдолд Э үйлдвэр ТӨҮГ-ын хамтын гэрээнд ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд заасан хугацаанаас илүү буюу ажилтны 20 сарын үндсэн цалингийн хэмжээгээр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, ажилтны эрх ашгийг дордуулаагүй гэж үзнэ гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн дээрх дүгнэлтийг анхаарч үзэлгүйгээр Э үйлдвэр' ТӨҮГ-ын Хамтын гэрээний заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрх, ашгийг дордуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй /хариуцагч талаас гарган өгсөн нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаагүй/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн /Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ............................. дугаартай тогтоолын хянавал хэсгийн 13-т дурдсан дээд шүүхийн дүгнэлтийг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 176 дугаар зүйлийн 176.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ...П.А-т тушаалыг гардуулж өгех, албан тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар байгууллагын захиргаанаас удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр эмнэлэгт үзүүлж, өвчтэй байгаа гэх шалтгаанаар тушаалыг гардаж авахаас татгалзаж байсан ... нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар. шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ Би өмнө нь хариуцагчийн итгэмжпэгдсэн гөлөөлөгчид ИХШХШТХ-ийи 3.5 болон 25.2.1-д илт тодорхой заасан үүргээ зөрчин шүүхэд худлаа тайлбар хүргүүлж байгааг анхааруулсан билээ. П.А-ййг ажил, албан тушаалаа хүлээлцээгүй эс үйлдэхүйд буруутгах нэг ч нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй. Гэтэл АШШ-ийн шүүгч хаанаас, ямар нотлох баримтуудыг олсныг гайхаж байна. Хэрэв үүнийг нотлох ядаж ганц баримт хавтаст хэрэгт үнэхээр байсан бол шүүгч хуудасны дугаарыг нь бичиж баталгаажуулах байсан биз ээ Байгууллагын нууцын зэрэглэл бүхий чухал бичиг баримтыг хариуцдаг ажилтны ажил албан тушаалыг хүлээлцэх нь түүнд зөвхен тушаал гардуулснаар дуусгавар болох учиргүй. Түүнчлэн хэргиин зохигчид тушаал хүлээн авсан эсэх тухай огт маргаагүй. Цааш нь үндэслэх хэсгийн 6-д Э үйлдвэр" ТӨҮГ-ын дотоод журам болон П.А-ийн хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн ажилтны үүргийг ямар ч үнэлэлт дүгнэлтгүйгээр дурдсан байна. Хариуцагчийн 2020.08.26-ны өдрийн Б/.... дугаар тушаал\1Х-6х\-ын 3 дахь хэсэгт П.А-ийн ажпыг 2020,09.04-ний өдрийн дотор хүлээлцэх, ээлжийн амралт болон бусад тооцоог хииж дуусгахыг ЗХНБГ Ю.О ,Санхүү, нягТлан бодох оүртгэлиин хэлтзс \Ц.М\-т даалгасугай гэжээ П.А өвчний улмаас уг тушаалыг гардан авч чадаагүй учир, тэрээр өөрийн шууд удирдлага болох Хүний нөөцийн албаны дарга Б.О-д мессеж бчиж өөрөө хусэж, тушаалыг 2020.09.25-нд шуудангаар авсан. Ийнхүү тушаалд заасан ажил хүлээлцэх хугацаа өнгөрсөн хойно тушаалыг ажилтанд гардуулснаа ажил олгогч маи. сайн мэдзж байсан. Хүний нөөцийн менежер П.А-ийн ажил , албан тушаалэа хүлзэлцэх буюу байгууллагын нууцын зэрэглэл бүхий бичиг баримтыг хүлээлгэь өгөхөд хариуцагч талаас түүний ажил, албан тушаалыг зохих ёсоор хүлээлцэх тухай тодорхой шийдвэр гарсан байх урьдчилсан нөхцөл шаардзгдах нь ойлгомжтой Энэхүү урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх, ажил хүлээлцэх комисс томилох зэрэг зо-үүрзг нь гагцхүү ажил олгогчийн өөрийнх нь зрх хэмжээний асуудал. Хариулаг байгууллагын ерөнхий захирлын 2019.05.10-ний өдрийн А/... дугаар тушаал аар батлагдсан Э үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагааны журмын 3.1.1.4-т Гүйцэтгэх удирдлагын бодлсго шийдвэрийг хорэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хлнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүр хангах\1Х-85х\, 3.1.4.9-д Удирдлагын баримт бичиг\тушаал шийдвэр, албан даалгавар, ирсэн, явуулсан баримт бичиг, өргөдөл гомдол г.м шийдвэрлэлтэд хяналт тавих, заасан хугацаанд нь тайлан, мэдээ гаргах \1Х-85х-ын ард мөн журмын 3.1.9-д тогтоосноор, баримт бичгээр тавьсан асуудлыг 1-30 хоногийк дотор шийдвэрлэх\1Х-87х\-ээр журамлагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ЗХНБГ-ын ажилтан, албан тушаалтнууд буруугүй гэж үү7 Уг тушаалд заасан хугацаа нэгэнтэз дууссаныг мэдсээр байж, ажил хүлээлцэх нөхцөл байдлыг гардан зохион байгуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг ажил олгогчийн санаатай эс үйлдэхүй гэж үзэх нь үнэнд илүү нийцтэй, шударга болно. Байгуүллагын нууцын зэрэглэл бүхий ажил. алба-тушаалыг хүлээлцэх нь хүнсний дэлгүүрт ороод бараа сонгож авах лугаа чөлөөт үйлдзл сайн дурын хэрэг биш. Иймээс өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй эс үйлдэхүйд П.А-ийг буруутгах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Үндэслэх хзсгийн 8-д П.А- нь Э үйлдвэр" ТӨҮГ-ын 2020.08.26-ны өдрийн Б/.... дугаартай тушаалыг 2020.09.25-нд гардаж авсан ба тушаалаа гардаж аваад ажил хүлээлцэх талаар өөрөө санаачлага гаргаагүй нь хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх 5а ажил олгогчийн зүгээс түүний өрөөнд байсан хувийн бичиг хэрэгсэл, эд зүйлсий" баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад энэ цаг хугацаанаас хойш ажлаа хүлээлгэ>-өгөөгуй байгаа болох нь тогтоогдож байх тул ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрсзн гэж үзэх боломжгүй юм гэжээ. Хавтаст хэрэгт П.А-ий\ хариуцагчид хаягласан ажил хүлээлцэх тухаи мессежүүд \2Х-36,37х\, түүний шууд удирдлага байсан Хүний нөөцийн албаны дарга Б.О-тай ярихыг хүссэ*-авагдаагүй утасны дуудлага, ерөнхий захирал Х.Бадамсүрэнд шуудангаар илгээсэ-ажлаа хүлээлцэж, тэтгэмжээ авах тухай өргөдөл \2Х.38-41 х\, П.А-ий-2022.02.06, 2022.07.07, 2022.10.25-ны өдрүүдэд Э үйлдвэр" ТӨҮГ-т хүргүүлсэ-ажил хүлээлцэх тухай хүсэлтүүд зэрэг нэхэмжлэгчийн шуүхэд гаргаж өгсөн нстгэх баримтууд ба/гаа бөгөөд здгээрийг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан. Э-э-у удаа дараагийн үйлдлүүд нь чухамдаа шүүгчийн дээр дурдсан цаг хугацаанаас хойш болж өнгөрсөн юм. Гэтэл шүүгч Б.Д энэ бүхнийг санаатай эсхүл санамсаргүй байдлаар умартаж нэхэмжлэгчийг буруутган улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.3-т 11ийдвзрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна. Үндэслэх хэсгийн 14-т ... ажил хүлээлцэх үеийн олговрыг П.А-ийн тушаалаа гардан авсан өдрөөр тасалбар болгон ... нэхэмжлэлээс 59 006 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн \1999 оны\ 43-р зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх тухай тодорхой зохицуулалт бий. Энэ зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ Мөн зүйлййн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд ... хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдорт нь өгөх үүрэгтэй. П.А- олон удаагийн шү.үх хуралдаан дээр Э үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг, нэхэмжлэгчтэй хувийн тааламжгүй харилцаа бүхий зарим удирдах албан тушаалтны башир арга, атгаг санааны улмаас хохирч буйгаа тайлбарлаж байсан. Энэ асуудал нь П.А-ийг хариуцагчаас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжлэх нөхцөл байдлыг бий болгосныг дурдах нь зүйтэй болов уү. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хүлзэлцэх хугацааг ажилтан тушаалаа гардаж авсан едрөөр тасалбар болгох тухай нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй. Иймд П.А- ажлаас халагдсан өдрийг Хөдөлмөрийн тухай хуульд илт тодорхой заасан; заалтыг баримтлан тооцох хууль зүйн үндзслэлтэй байна. 5. Хэн нэгэн этгээдийн хариуцах үүрэг нь хуульд зааснаар эсхүл гэрээ-.- .г -э үүсдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн \1999 оны\ 59-р зүйлийн 59.1-д ажил х/лэ хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагаас 59.2-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг олговрыг ажилтанд олгоно гэж тус тус зааснаар, нэхэмжпэгчид ажил хүлээлиэ; хугацааны олговор олгох хуульчлагдсан үүрэг Э үйлдвэр" ТӨҮГ-т үүссз- -ь гарцаагүй үнэн. Иргэний хуулийн 20б-р зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч энэхү. үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Иргэний хуули/-208-р зүйлийн 208.1 заалтаар бол хариуцагч нөхөн олговор олгох үүргийг хуульд заасан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т заасан ажлаас халагдсан өдөр хүртэлх хугацаанд олгох нь хууль тогтоомжид харшлахгүй байна. Иргэний хуулийн 16-р бүлэгт тусгагдсан үүрэг гүйцэтгэх нийтлэг зохицуулалтын дагуу мөн хуулийн 215-р зүилийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлиин шинжээр тодорхоилогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. П.А-ийг ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүйд буруутгах ямар ч нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл хариуцагчийн зүгээс ажил хүлээлцэх талаар гаргасан санал санаачлага, үйл баримт байхгүй. Ийм нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй учир шүүгч Б.Д шийдвэртэз өөр үнэлэлт дүгнэлт бичих боломжгүй нь үнэн. Харин 2021,09.06-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч Б.Бямбасүрэн хариуцагч нь П.А-ийн ажил, албан тушаалыг хүлээлцэх талаар санал санаачлага гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна... гэж дүгнээд П.А-ийн нэхэмжилсэн ажил хүлээлцах хугацааны нехөн олговор 14 543 977 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлзсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцэж байсан юм. Үүнээс хойш ажлаа хүлээлцэж, тэтгэмжүүдээ авах талаар П.А- ажил олгогчид олон удаа, янз бүрийн арга хэлбэрээр хандсаныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.\2Х.Зб-41х\ Харйн хариуцагчийн зүгээс ямар нэгэн санаачлага гаргаж, П.А-ийн хүсэлт, өргөдөлд хариу өгсөн нэр зүүж, үл тоомсорлосон хэвээр байгаа нь харамсалтай. Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1 -д зааснаар үүрзг гүйцэтгэгч УЭ үйлдвэр" ТӨҮГЛ хуулиар хүлзэсэн үүргээ зөрчсен тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч\П.А-\ учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. П.А- өнөөг хүртэл ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь оГт шалтгаалаагүй. Тэрээр ийнхүү ажил олгогчийн \магадгүй хэн нэгэн эрх мэдэлтний\ атгаг санаа зорилгын золиос болж, эдийн засгийн болоод сэтгэл санааны давхар хор хохирол амссан нь бас үнэн. П.А-ийг ажлаас чөлөөлөх тушаалыг 2020.08.26-ны өдөр гаргасан хариуцагч тал, ажил хүлээлцэх хугацаа өдий болтол сунжирсанд ажил олгогч буруүгүй болохоо шүүхэд нотолж чадаагүй. Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.1-д ... үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн гэж үзнэ, 222.3. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ийн хариуцлагыг хүлээнэ, 222 4 Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна... 222.7. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ. Иймд,'шүүх иргэн П.А-т Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулиар олгогдсон эрхийг Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.,4.1-д зааснаар хүлээн зөвшеерч, 9.4.3-т зааснь дагуу Э үйлдвэр" ТӨҮГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэн П.А-ийн хариуцагчаас шаардсан ажил хүлээлцэх хугацааны олговрыг бүрэн гүйцэд гаргуулах шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах шүүхийн үндсэн зорилгод нэн нийцтэй, түүнчлэн хавтаст хэрэг нь нэг, хэрэглэх хууль тогтоомж нь нэг, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь нэг .... гээд тоочвол бүх зүйл нь яг адилхан байтал ажил хүлээлцэх хугацааны олговрыг 2021.09.06 болон 2022.03.21-ний шүүх хуралдаанззр хоёр еөрөөр шийдвэрлэжээ. Үүнийг шүүгчийи субъектив нехцел байдалтай холбож үзэхзэс өөрөөр тайлбарлах аргагүй байна. Иргэний хэргийн шүүхийн шүүгчид та еэвэнгийн үлгэрээр бус, шударга ёсны зарчмаар гэм буруутай этгээдэд дангаар нь эдиин хариуцлага үүрүүлж, хуулиар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлдэг байваас шүүхийн хараат бус байх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн зарчимууд хэрэгжин улмаар шүүхийн нэр хүнд өсөж дээшлэх учиртай. 6. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497. зааскаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгий' нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон-олох ёстой байсан орлогыг нөхөн төлех үүрэгтэй. Хэргийн хариуцагч П.А-ийн ажлаас халагдсаны тзтгзмжээ авах удаа дараагийн хүсэлт өргөдөлд нэн тоомжиргүй хандаж байсан учир шалтгаанаа зөвтгөж, шүүхэд өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй нь үнэн. Иймээс П.А-т хуулийн дагуу олгогдох ёстой мөнген хөрөнгийг тодорхой бус учир шалтгаанаар удаан хугацаагаар саатуулсан Э үйлдвэр' ТӨҮГ-ыг түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ П.А-т анхны шүүх хурал \2021.01.07\-ын дараа ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч тал үндсэн цалингаар нь тооцоод олгосон бол тэрээр 2023.01.15-ны өдрийг хүртэл найман оронтой тоогоор хэмжигдэх мөнгөөрөе бизнес эрхэлж, өндөр ашиг орлого олохгүй гэхэд бэлэн мөнгөө арилжааны банкинд хадгалуулаад долоон оронтой тоогоор хэмжигдэх хэмжээний хүүгийн орлого олох боломжтой байсан. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дайн бүхий нөхцөл байдлын үлмаас 2020.08.26-ны өдрөөс хойш Мо.чгол улсад юмны үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш унаж, менгений инфляци нүүрлэж буй нь нийтэд илэрхий бөгеөд нотлох шаардлагагүй үнэн. Үүнтэй холбогдуулан П.А-ийн Э үйлдвэр ТӨҮГ-аас 2023.01.15-ныг хүртзл авч чадаагүй тэтгэмжүүдийн үнз цэнэ лмар хэмжээгээр cap, өдөр тутамд буурсаар байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзвэл зохилтой. Дээр дурдсан нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлээр П.А- хариуцагчаас илүү ихийг шаардах эрхтэй боловч, тэрээр энэ бүхнийг нэмж нэхэмжлээгүй. Гэтэл анхан шатны шүүхийн Б.Д шүүгч, хууль тогтоомжоор журамлагдсан ажил, албан тушаал хүлээлцэх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээ умартсан хариуцагчийн ажил хүлээлцэх хугацааны олговор болох П.А-ийн шаардсан 2022.03.04-ний өдрийг хүртэлх нэхэмжлэлийн шаардлагы.ас 59 006 133 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх илт тодорхой заалттай зөрчилдөж байна. Иймд ИХШХШТХ-ийн 167-р зүйлийн 167.1.2 заалтыг баримтлан АШШ-ийн шийдвэрт хариуцагчаас 74 931 733\ далан дөрвөн сая есөн зуун гучин нэгэн мянга долоон зуүн гучин гурав\ төгрөг гаргуулах тухай өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч П.А- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч П.А- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаартай тушаалд үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан тул 20 сарын тэтгэмжийг хуульд нийцүүлэн сарын дундаж цалин хөлсөөр бодож 68.084.000 төгрөг гаргуулах, одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа тул ажил хүлээлцэх үеийн нөхөн олговрыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 62.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй Э үйлдвэр ТӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд 2 жил тутамд байгуулдаг хамтын гэрээнд үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 20 сарын тэтгэмжийг сарын үндсэн цалингаар тооцож олгоход татгалзахгүй, ажлаа хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, өөрөө ажлаа хүлээлцэхгүй байгаад байгууллага буруугүй тул ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор олгохгүй гэсэн татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч П.А- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалаар нэхэмжлэгч П.А- өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд Э үйлдвэр ТӨҮГ-т 31 жил 3 сар ажилласан тул 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, байгууллагын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд баталгаат шуудангаар гэрийн хаягаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч П.А- нь хүлээн авахаас татгалзаж буцааж байсан, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тушаалаа гардаж авсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Э үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардаж авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах мөн 3.4.8-д ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед ажил үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэн өгөх талаар тус тус заасан байх ба нэхэмжлэгч П.А- нь дотоод журамд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /гэрчүүдийн тайлбар, баталгаат шуудангийн албан бичиг/ тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 59 дүгээр зүйлийн 59.3.-т Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй байхаар заасан тул ажил хүлээлцэх үеийн олговрыг нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулж олгох боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч П.А- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/... дугаар тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан ба тушаал хүлээж аваад ажил хүлээлцэх талаар өөрөө санаачлага гаргаагүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж тушаал гардаж авсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцож ажил хүлээлцэх үеийн нөхөн олговрыг 1 сар гэж үзэж нэхэмжлэгч П.А-ийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ нь ажилтны дундаж цалин хөлсний хэмжээг 2.999.987 төгрөг /2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/ гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн цалин 2.999.987 төгрөг гэж мэдүүлж байсан. /2 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/ сүүлд гаргаж өгсөн тодорхойлолтоор үндсэн цалин 2.778.130 төгрөг гэж зөрүүтэй байдлаар тодорхойлсон байх тул анхан шатны шүүхийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажилтны сүүлийн 3 сарын цалингаар дундаж цалин хөлсийг 3.404.200 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй. Энэ нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны .. дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасныг баримтлан тооцож гаргасан байна.

Мөн хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн гэрээ-ний 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно гэсэн заалт нь Хөдөлмөрийн хуультай зөрчилдсөн, хуульд зааснаас доогуур буюу үндсэн цалингаас тооцож олгохоор заасан нь ажилтны эрх ашгийг дордуулсан гэж үзэж ажилтны дундаж цалин хөлсөөр тооцон тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.А- нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байсан тул анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 59.006.133 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 452.981 төгрөгийг П.А-ээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/............ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.578 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.А-ээс давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжинд 452.981 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У