Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2023/00062

 

2023 06 15 207/МА2023/00062

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э ОНӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ............................ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ОНӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О- нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ..... дугаар тушаалаар ажилд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ......8 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар 24-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн байна. Иргэн Б.О- тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд болон хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан зэрэг тус цагуудад ажлын байрны тодорхойлтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрны гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иргэн Б.О-ын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, 1................. Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг болно. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ......8 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа хэдий ч цаг бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Б.О-аас тайлбар аваагүй зэрэг нь сахилгын зөрчилд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Иргэн Б.О-ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеээ эмчимд үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд иргэн Б.О-ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б.О-ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О-ын нэхэмжлэлтэй, Э ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Б.О- нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх болсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ......8 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар сарын 24-ны өдөр, 26-ны өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Иргэн Б.О- тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд ажлын байрандаа ажлын байрны тодорхойлтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрандаа болон гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иргэн Б.О-ын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, 1................. Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага байдаг. Иргэний хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн дүрс бичлэгийг судалж үзэхэд хэрэгт авагдсан дүрс бичлэгүүд нь өглөө 8 цагаас ................ цаг, 14 цагаас 18 цагийн хоорондын бичлэг байх үед энэ нь ажилтныг ажилдаа өглөө ирэх үеэр буюу өглөө 06 цаг 30 минутаас 8 цагийн бичлэг байх бөгөөд цайны цаг буюу ................ цагаас 14 цагийн хооронд бичлэг, ажлаас бууж байгаа 18 цагаас хойш бичлэг байдаггүй. Зөвхөн өөрт ашигтай буюу 8 цагаас ................ цаг, 14 цагаас 18 цагийн бичлэгүүдийг хөрвүүлсэн байдаг. Тухайн ажилтны ажилдаа ирсэн, цайны цагаар ажлаасаа буусан, ажлаасаа гарсан цагийг хангалттай тодорхойлох боломжгүй болж байгаа юм. Э ОНӨХК-ийн захиргааны байр руу орох гарах 2 гарц байдаг бөгөөд борлуулалтын албаар дамжиж захиргаа руу орох боломжтой байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гарган өгсөн бичлэгийг судлахад 6 СД дотори захиргааны байр руу ордог хаалган дээр 1 видео бичлэг ирүүлсэн байдаг. Хэрвээ бичлэгүүдийг үзэх гэж байгаа бол Э ОНӨХК-ийн захиргааны байрны бүх видео бичлэгийг судлаж үзэж шаардлагатай байсан. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутад ажлын байрандаа ирж, ажлаас хожигдсон гэсэн байдаг уг өдрийн 10-11 цагийн хоорондох бичлэгийг судлахад Б.О- нь ажилдаа ирж байгаа дүрс бичлэг байхгүй байдаг, энэ нь 1 дүгээр СД бичлэгийн 3 дахь бичлэгт авагдсан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт ажлын байран дээр ирж ажлаас хожигдсон гэж байгаа боловч уг өдрийн 8 цагаас ................ цагийн дүрс бичлэг байхгүй, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт ажлын байранд ирж ажлаас хожигдсон гэсэн боловч уг өдрийн 11 цагт ажлын байранд ирж байгаа дүрс бичлэг байхгүй, харин 11 цаг 32 минут 15 секундэд хар хувцастай ажлаас гарсан байдаг. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас хойш ажил тасалсан гэдэг боловч уг өдрийн 16 цаг 17 минут 06 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай ажлаас гарч байгаа бичлэг байдаг. 16 цаг 20 минут 39 секундэд ариутгах татуургын албаны дарга Эрдэнэцэцэгт хамт ажилдаа ирж байгаа бичлэг байдаг. 16 цаг 27 минут 11 секундэд ажилдаа ирж байгаа бичлэг байдаг, 1 дүгээр СД-ний 7 дугаар бичлэгт байгаа. 16 цаг 50 минут 25 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай гартай цаас барьсан ажилдаа ирж байгаа бичлэг байдаг, уг бичлэг нь 1 дүгээр СД-ний 8 дугаар бичлэгт байгаа. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас хойш ажил тасалсан гэдэг боловч мөн өдрийн 15 цаг 30 минутад О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Отгонбаяр нь өөрийн биеэр ирж Хангалын нэхэмжлэлтэй Э ОНӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гардан авсан болох нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагаас 15 цаг 40 минут хүртэлх дүрс бичлэг ажиллахгүй байдаг. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн15 цаг 30 минутад ажлын байрыг орхиж байхдаа удирдах албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй, ажил тасалсан гэж тушаалд дурдсан боловч уг өдрийн 15 цаг 32 минут 50 секундэд хар хувцастай саравчтай малгайтай ажилдаа орж байгаа бичлэг байдаг. 15 цаг 44 минут 05 секундад ажлаас гарч байгаа бичлэг байдаг. 15 цаг 47 минут 50 секундэд ажилдаа ирж байгаа бичлэг 2 дугаар СД-ний 3 дугаар бичлэгт байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан байдаг. Э ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ......8 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа гэдэг хэдий ч цаг бүртгэгчийн бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Б.О-аас тайлбар аваагүй тухайн зөрчлийн шинж чанар үр дагаварт хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, сахилгын зөрчлийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ......8 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 8 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд 11 цагаас хойш ажил тасалсан, 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутад ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн нь хэрэгт авагдсан хариуцагчаас гарган өгсөн дүрс бичлэгээр нотлогдохгүй байна. Э ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ............ дугаартай тушаалаар батлагдсан ажилчдын ирц бүртгэх журмын 2.2-т ажиллагсад нь ажлын ирц бүртгэх автомат машинаар бүртгүүлнэ. 2020 оны 02 дугаар сарын 14-ний А/14 тоот урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тушаалын 2-т хорио цээрийн дэглэмийн үед ажиллагсдын цагийн бүртгэлийг терромонал машинаар бус албаны дарга нар бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл ажиллагсдын цагийг цаг бүртгэлийн машинаар эсхүл албаны дарга ажилтнуудын цагийг бүртгэнэ гэж заасан. Албаны даргийн цагийн хэн бүртгэх нь ойлгомжгүй байгаа юм. Б.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан эмчийн магадлагаа, О аймгийн Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ................6 дугаартай албан бичигт эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч эмчилгээний чанар хяналтын дүгнэлтээр .................. ӨЭМТ-с 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Отгонбаярт олгосон .................. дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудас нь хууль журмын дагуу олгогдсон гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Б.О- нь биеэ эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай болсон тухайгаа тухай үед Э ОНӨХК-ийн захирлын туслах, архивын бичгийн эрхлэгч Н-д 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мессежээр мэдэгдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, мөн хуулийн 40.3-т ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд иргэн Б.О-ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Б.О-ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор буюу нийт 392 ажлын өдөр буюу нэг ажлын өдрийн хөлс 57,201 төгрөг нийт 22,422,792 төгрөгийг Э ОНӨХК-иас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ОНӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.О-ын гаргасан нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь Б.О- нь Э ОНӨХК-д Захиргаа, хүний нөөцийн даргаар ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан зөрчсөн үйлдэл гаргасан тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн ......8 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд. Б.О- нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүйцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 с заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ........ тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ажилчид гомдол гаргасан: Тус гомдолд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О- нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажпаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байхад арга хэмжээ авдаггүй хариуцлага тооцдоггүй байдалд ажилчид бид гомдолтой байна. Энэхүү гомдлын дагуу шалгахад ажил хийдүүлж, 2021 оны 8 дугаар сарын 24-ны өдөр10:30 цагт, 26-ны өдөр 11:00 цагт ажилдаа хоцорч ирээд үдээс хойш буюу 14:00 цагаас ажилдаа ирээгүй ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт ажилдаа ирж, 15:30 цагт ажпын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаа зөвшөөрөл аваагүй байх нь давтан зөрчил гаргасан гэж үзэж Ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Зөрчлүүд нь камерын бичлэгээр нотлогдсон. Б.О- нь дээрх өдрүүдэд ажлын байрны зураг авалт, Ажилтнуудын цаг ашиглалт, ажпын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах, Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг гэх тайлбар нэхэмжпэлд дурьдсан байгаа нь үндэслэлгүй байна. Гадуур ажиллах талаар удирдлагаас зөвшөөрөл авсан болон гадуур ажилласан тухай удирдлагад танилцуулсан зүйл байдаггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ....... тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. Б.О-ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 11-т Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,-д заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Б.О- нь ажлаас чөлөөлөгдөөгүй түр гараагүй байсан ажпаа хийж байсан. Тэгэхээр Б.О-ын эмнэлэгт хэвтсэн гэх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтад хамаарахгүй. Жирэмсний чөлөө болон ээлжийн амралт, 1 жилийн хугацаанд чөлөөлөгдсөн зэрэг шалтгаантай хүмүүсд хамаарах заалт болно. Манай байгууллага орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд зөвшилцлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь илт байхад тухайн ажилтнаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн Б.О-ын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О- нь Э ОНӨХК-д Захиргаа, хүний нөөцийн даргаар ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан зөрчсөн үйлдэл гаргасан тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн ......8 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.О- нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 с заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ........ тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүнээс хойш ажилчид гомдол гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О- нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажлаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байна гэх гомдлыг гүйцэтгэх захиралд гаргасан. 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гомдол гаргаснаас хойш гүйцэтгэх захирал мэдээлэл технологийн инженер Ц-г зөрчлийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу камерийн бичлэгийг Ц- шүүж, тайлбараа ирүүлсэн байдаг, энэ нь хэрэгт авагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ....... тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. Тухайн үед Б.О- өөрөө цаг бүртгэлийг хяналт тавих үүрэгтэй ажилтан байсан. Б.О-ыг давтан зөрчил гаргасан гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь үндэслэлтэй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ............................... дугаар шийдвэрээр:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн ................8 дугаар зүйлийн ................8.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ыг Э ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан Э ОНӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 22 422 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 270063 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 6 ш CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.Х би, О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.О-ын нэхэмжлэлтэй, Э ОНӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай маргаан бүхий иргэний хэрэгт хариуцагч Э ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ............................ дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс, хэрэгт цугларсан баримтуудыг дараах байдлаар үнэлж шийдвэрлэсэн. Үүнд: Б.О- нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ........ тоот Э ОНӨХК-ний захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан нь ........ тоот тушаалаар тогтоогдсон, харин 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас удаа дараа хожигдсон, тасалсан, мөн ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэхүү үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн дүрс бичлэгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.О-ыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажпаас чөлөөлсөн ......8 дугаар тушаал үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09 хүртэл хугацаанд эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байх тул нэмэмжчлэгчийг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажпаас нь чөлөөлсөн, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд ...Б.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 03, 06-нд ажилдаа ирж ажиллаж байсан, Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ... мөн эмнэлгийн хуудас, өвчтэй байгаагаа байгууллагад зохих ёсоор мэдэгдэж баримтаа ирүүлээгүй ... нэхэмжлэгч нь цалингаа авч байсан нь баримтаар тогтоогдож байгаа гэж маргаж Г.У-ийг ажилд томилсон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ......6 тушаал, хөдөлмөрийн гэрээ, Д.Адъяадолгорыг ажпаас чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ......7 тушаал, цалингийн карт, ажлын цагийн балансыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь Б.О-ыг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд гэрч Н.Н-гийн мэдүүлгээр Б.О- эмчийн магадлагаагаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н.Н-д цахимаар илгээсэн нь тогтоогдож байгаа. Мөн гэрч Н.Н-гийн гар утсанд шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн үзлэгээр эмчийн магадлагааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан нь урьдчилж бичигдсэн, хуурамч байх боломжтой гэж байгаа байдал нь шинжээчийн гаргасан дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв гэжээ. Няцаалт. 1. Б.О- нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ........ тоот Э ОНӨХК-ний захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан нь ........ тоот тушаалаар тогтоогдсон. 2-т Мөн Б.О- нь дахин 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас удаа дараа хожигдсон, тасалсан, мөн ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зохих ёсоор зөвшөөрөл аваагүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан болох нь хэрэгт авагдсан байгууллагын захиралд хандаж ажпын газрын хамт олны зүгээс Б.О-ын хариуцлагагүй байдлын талаар бичгээр гаргасан 1 хуудас гомдол /хх-н 30 хуудас/, дээрх гомдлыг үндэслэж Э ОНӨХК-ний захирлаас IT мэргэжилтэн Н.Ц-д үүрэг өгч, тус ажилтан нь байгууллагын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1 хуудас /хх-н 29 хуудас/, хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг CD зэрэг шалгалтын материалууд болон бусад баримтаар тогтоогддог. 3-т Б.О- нь 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажпаас удаа дараа хожигдсон, тасалсан, мөн ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зохих ёсоор зөвшөөрөл аваагүй талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг ба энэ тухайгаа ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу гадуур ажиллаж байсан хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл Б.О-ын ажлын байрны тодорхойлолтын А.ТАНИЛЦУУЛГА, 4 дахь заалт, Б.ЧИГ ҮҮРЭГ, 3 дахь заалтын 1................. дахь хэсэгт тус тус зааснаар ажилтан ажлын цагаар, ажлын байрнаас гадуур ажиллах тохиолдолд өөрийг нь шууд шатлан захирах этгээд болох Э ОНӨХК-ний захиралд урьдчилан мэдэгдэж, гарсан үр дүнг танилцуулах үүрэгтэй болохыг тов тодорхой зааж зохицуулсан байхад Б.О- нь дээрх баримт бичгийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж удирдлагадаа мэдэгддэггүй, мэдэгдсэн үгүй тухай баримт байдаггүй, хэрхэн, ямар ажил зохион байгуулж яваад ирсэн талаарх баримт материал, нотолгоогоо гаргаж өгөөгүй, ажил хийдүүлж цохилдуулж тасалдаг зохисгүй үйлдэл, хоцордог, зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхин явдаг зөрчил дутагдал гаргасан болох нь тодорхой байдаг. Эдгээр зөрчлүүдээ няцаах, үгүйсгэх баримтыг гаргаж өгдөггүй. Харин хариуцагч талаас Б.О- нь 2021 оны 8 дугаар сард ажил таслалттай байсны улмаас дутуу цалин авсан тухай баримт цалийнгийн картыг гаргаж өгсөн байдаг /хх-н 70 хуудас/. 4-т Б.О- нь 2021 оны 09 дүгэр сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаатай байхад ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн хэмээн маргадаг ба 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Э ОНӨХК-ний захирлын нарийн бичиг рүү түүний фэйсбүүкийн чатаар буюу олон нийтийн сүлжээгээр магадлагаа гэх зураг явуулсан байх ба тус зураг дээрх баримт бичгийн огноо нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирээдүйгээс ирсэн огноотой зүйл байдаг. Мөн тус зургийг нарийн бичигт явуулахдаа араас нь дарга асуухгүй бол битгий хэлээрэй гэсэн тайлбар бичсэн байдаг. Үүнээс үзэхэд тус баримтыг хуурамчаар үйлдүүлсэн байх магадлалтай. 5-т өвчилсөн тохиолдолд эмчийн магадлагаа баримт бичгийг ажилтны хувийн чатаар хүргүүлдэг зохицуулалт, үүнийг зөвшөөрсөн хэм хэмжээ байхгүй. Үүнийг зохих ёсоор байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй ба захиралд битгий хэлээрэй гэсэн захиастай байгаа тохиолдолд байгууллагын захирал өөрөө үүнийг олж мэдэх үүрэг хуулийн дагуу байхгүй. Тиймээс захирлын хувьд ажилтнаа өвчтэй, чөлөөтэй байгааг мэдсээр байж, хууль бус тушаал гаргасан гэж буруутгах үндэслэлгүй юм. 6-д хэрэв Б.О- зохих журмын дагуу, өвчилж байгаа тухайгаа захиралдаа биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж мэдэгдсэн бол Э ОНӨХК-ний захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А-.... дугаартай Орлон гүйцэтгэгчийн жагсаалт батлах тухай тушаалын 2 дахь заалт, тушаалын хавсралтад заасны дагуу Б.О-ын ажил үүргийг орлон гүйцэтгэх хүнийг томилж, ажил үүргийг нь хүлээлцүүлэх ёстой байсан. Гэвч Б.О- нь өвчилсөн бол өвчилсөн гэдгээ зохих журмын дагуу, албан ёсоор удирдлагадаа мэдэгдээгүй нуусны улмаас ийнхүү ойлгомжгүй байдал үүссэн байдаг. Тиймээс Э ОНӨХК-ний захирлыг хууль зөрчиж, өвчтэй, чөлөөтэй байгаа ажилтнаа халсан хэмээн буруутгах боломжгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр дордуулсан агуулга, шийдвэр болно. 7-д Б.О- нь 2021 оны 09 сарын 02-ны өдрөөс 09-ны өдрүүдэд өвчилж чөлөөтэй байсан гэх хугацаанд ажлын байран дээрээ үүргээ гүйцэтгээд гэрч Д.Адъяадолгорыг ажлаас чөлөөлж, Б.Мөнхтуулыг ажилд томилсон тухай 2021 оны 09 сарын 06-ны өдрийн ......7 тушаалыг танилцуулж, гардуулж өгсөн, тэдэнтэй уулзсан болох нь гэрчүудийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд Б.О-ыг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг нь эрэн сурвалжилж, тааж олж мэдэх үүрэггүй, энэ талаар мэдээгүй байсан Э ОНӨХК-ийн захирлын тушаалыг хууль зөрчсөн хэмээн, өвчтэй чөлөөтэй байсан ажилтнаа халсан гэж дүгнэж, Б.О-ын нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ............................ дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.О-ын нэхэмжлэл, шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.О-ыг биеэ эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалт, 40 дүгээр зүйлийн 40.3.-т ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.О- нь Э ОНӨХК-д холбогдуулан захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.О- нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Э ОНӨХК-ийн ерөнхий захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ......8 дугаар тушаалд үндэслэжээ.

Хариуцагч Э ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.О-ыг сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлаас удаа дараа хоцорсон, тасалсан, ажлын байрыг орхиж явсан зэрэг зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.О- нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Э ОНӨХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ......8 тушаалаар тухайн албан тушаалаас 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.3. дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7 дахь заалтыг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-нд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон. 08 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхиж явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч Э ОНӨХК нь нэхэмжлэгчийн .................. ӨЭМТ-ийн эмнэлгийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх О аймгийн Эрүүл мэндийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр .................. ӨЭМТ-өөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.О-т олгосон .................. дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй талаар дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О-ын 2021 оны 08 дугаар сарын 24,25,26-ны өдрүүдэд ажил тасалсан, ажлаас хожигдсон, ажлын байрыг орхин явахдаа байгууллагын удирдах албан тушаалтнаас зохих зөвшөөрөл аваагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан нь хариуцагч байгууллагаас гаргасан нотлох баримтуудаар тогтоогдоогүй /Cd, дуу, дүрс бичлэг/ байна.

Нэхэмжлэгч Б.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь .................. ӨЭМТ-ийн эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын эмнэлгийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүнийг эмнэлгийн магадлагаатай, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3. дугаар зүйлд заасныг зөрчжээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Б.О-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлтэй нийцэж байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Б.О-ын сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ............................ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.063 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХЙИ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У