Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4454

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж,  өөрийн  байранд байрлах, Хас  банкны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 8 дугаар байрны 6 тоотод оршин суух, регистрийн  дугаар СШ 82112828, Цэрэнгийн  Энхцэцэг

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 8 дугаар байрны 6 тоотод оршин суух, регистрийн  дугаар ЧН 73030919, Сүхээгийн  Мандах нарт   холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 119 458 246 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөгс, Б.Гантөгс, хариуцагч Ц.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Хас банк  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлдэгч Ц.Энхцэцэг Хас Банктай 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1500009554 дугаартай зээлийн гэрээ, 1500009554-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1500009554-02 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү- 2205007266 дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү- 2204040585 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, Батапгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г- 2204003749 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 дугаар гудамжны 65Б тоот, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар, 1500009554 дугаартай зээлийн гэрээнд нөхөр С.Мандах нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.Зээлдэгч Ц.Энхцэцэг 1500009554 дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 16 550 700 төгрөг төлсөн ба уг өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна.Хас банк зээлдэгч Ц.Энхцэцэг, С.Мандах нарын үйл ажиллагааг дэмжин хүссэн зээлийг цаг хугацаанд нь шийдвэрлэж байсан боловч зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг 394 хоног хугацаа хэтрүүлэн, уг гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1500009554 дүгээр зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4-д заасныг үндэслэн банк 2016 оны 04 дүгээр сарын 7-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.Үүнд:1500009554 дүгээр гэрээний үндсэн төлбөр 90 591 935 төгрөг, хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 0200 төгрөг, нийт 119 458 246 төгрөг

г


  гаргуулах, төлбөрийг сайн дугаар төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж  өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хас банкнаас 100 000 000 төгрөгийн зээлийг, нийт 36 сарын хугацаатай авсан бөгөөд 16 550 700 төгрөгийг Хас банкинд баримтаар төлсөн. Ц.Энхцэцэг байнгын эмнэлэгээр явж, өвчтэй хүн сахиж, ажлаа бүрэн хэмжээгээр хөөцөлдөж, өр авлагаа барагдуулж чадаагүй байгаа.Мөн бусдаас дөч гаруй сая төгрөгийн авлагатай байгаа бөгөөд эдийн зсгийн хямралтай холбоотойгоор одоогоор ямар нэгэн төлбөр мөнгөнүүд орж ирээгүй байна.Иймд хариуцагчийн  нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээх буюу сунгаж өгч, хүүг бууруулж өгнө үү.Мөн би Хас банктай удаа дараа зээлийн гэрээ байгуулж 10 сая, 20 сая, 50 сая төгрөгийн зээл авч, хугацаа алдалгүй, зээл, зээлийн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулж байсан болно гэв.

 

Хариуцагч С.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа:Би эхнэр Ц.Энхцэцэгийн хамтран буюу нөхөн хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон юм.Манай эхнэр Ц.Энхцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Хас банкнаас 100 000 000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай авсан.Ц.Энхцэцэг арваад жил бизнес хийж байгаа бөгөөд Хас банкны найдвартай үйлчлүүлэгч байж удаа дараа зээл авч найдвартай төлж байсан.2015 оноос манай улсад эдийн засгийн хямралд орсон, мөн бусдаас авах авлагтай зэрэг байдыг харгалзан үзэж зээлийн хугацаа болон хүүг төлөх үүргээ биелүүлж цаашдаа найдвартай үйлчлүүлэгч байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 90 591 935 төгрөг, зээлийн хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 0200 төгрөг, нийт 119 458 246 төгрөг

г


 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

 

Хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нар 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Хас банкнаас 100 000 000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын  4-ны өдөр хийгдсэн 1500009554 тоот зээлийн гэрээ, баталгаат ипотекийн 1500009554-01 тоот гэрээ, барьцааны 1500009554-02 тоот гэрээ, батлан даалтын  1500009554 тоот гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлдэгч Ц.Энхцэцэгийн Хас банкин дахь эзэмшил дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Ц.Энхцэцэгт 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд шаардах хуудас хүргүүлсэн байна.

 

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг шаардана” гэж талууд тохирсон байна.

 

Ц.Энхцэцэгийн өмнө нь Хас банкнаас олон удаа зээл авч, эргүүлэн төлж байсан болон бусдаас авах авлага зэрэг нь энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй байх бөгөөд түүнээс энэхүү зээлийн гэрээний үүргийг Банк шаардахад нөлөөлөхгүй юм.

 

Хариуцагч С.Мандах нь Ц.Энхцэцэгийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд тэрээ Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байна.

 

Энхүү гэрээний зорилгыг Ц.Энхцэцэг нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч зээлийн гэрээний үүгээ зөрчсөн тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс үүрэг гүйцэтгэнэ гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгч байгууллага С.Мандахаас  үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 90 591 935 төгрөг, хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 0200 төгрөг, нийт 119 458 246 төгрөг

г


ийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Цэрэнгийн Энхцэцэг, Сүхээгийн Мандах нараас 119 458 246 /нэг зуун арван есөн сая дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан Хас банкинд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755 241 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 755 241 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан Хас банкинд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН