Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01465

 

 2023 07 26 210/МА2023/01465

 

Б.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01158 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох, учирсан хохирол 49,637,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Х нь Д ХХК-тай 2017 оны 04 сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч нь 2017 оны 04 сарын 23-ны өдрөөс 38 хоногийн дотор *** дүүргийн ***-р хороо, Я-д байрлах 78 м.кв бүхий 4 улирлын амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр иж бүрэн бие даасан дэд бүтэцтэйгээр барих ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлс төлнө гэж заасан. 2017 оны 06 сарын сүүлээр амины орон сууцыг хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн. Ингээд амьдарч байх хугацаанд 20*** оны 03 сарын 30-ны өдөр гал гарч шатсан ба *** дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс *** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн. 20*** оны 06 сарын 09-ний өдөр шинжээчийн *** тоот дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр ...гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй, ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй... гэж дүгнэсэн. Цагдаагийн байгууллагаас хөрөнгө үнэлгээний шинжээчээр Да ХХК-ийг томилсон ба 20*** оны 04 сарын 30-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарч, амины орон сууц 32,474,062 төгрөг, хөдлөх эд хөрөнгө 14,863,489 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Иймд Д ХХК-аас гэм хорын хохиролд 49,637,551 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Б.Х нь Д ХХК-тай 2017 оны 04 сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр тохиролцсоны дагуу байшинг 09 сард хүлээлгэн өгсөн. Цахилгааны утсыг чанарын шаардлага хангасан Солонгос утсыг ашиглаж хийсэн. Нэхэмжлэгчийн зуслангийн тог ачаалал даах чадваргүй, 380 квт-ын хүчин чадал бүхий тог тавих шаардлагатай талаар түүнд сануулж байсан. Анх гал тамбурт гарч эхэлсэн гэх ба бидний хооронд байгуулагдсан гэрээнд үүдний тамбур ороогүй. Байшинг цэвэр бохирын систем зэрэг бүх зүйлийг оруулаад 29,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, уг ажлаа гүйцэтгэсэн. Харин байшинг хүлээлгэн өгсний дараа манай компанийн ажилтнуудаар тамбурыг бариулсан. Хэрэв тамбурт тавьсан цахилгааны утаснаас гал гарсан гэж байгаа бол манай компани хариуцах үндэслэлгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр цахилгааны утас чанарын шаардлага хангаагүйн улмаас гал гарсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан ба маргааны зүйл болох байшин хуульд заасан барилга байгууламжид хамаарахгүй тул хуульд заасан 3 жилийн баталгаат хугацаа хамаарахгүй гэж үзэж байна. Хохирлын баримтуудаас үзэхэд бараа материалын жагсаалт нь худалдаж авсан бараа материалд огт дурдагдаагүй, төлбөрийн баримт нь эргэлзээтэй, үнэт эдлэл бодитоор байсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-аас хохирол 44,337,551 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Х татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,388 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 379,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Д ХХК нь нэхэмжлэгч Б.Х-тэй 2017 оны 04 сарын 23-ны өдөр *** тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 1.1, 1.2, 9.9, 9.9.1, 9.9.2-т зааснаас үзвэл гэрээгээр амины орон сууцыг барихаар талууд тохиролцсон. Талууд тамбурын ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй гэдэг нь гэрээ, гэрээний хавсралт болох план зураг зэргээр нотлогдсон байхад тамбур барих ажлыг Д ХХК-тай холбон гэрээгээр тохиролцсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Хэргийн 107-р талд авагдсан зургаас үүдний тамбур хэсгээс эхэлж гал гарч бүрэн шатсан нь нотлогдоно. Мөн галын нотломж нотлох баримтаар авагдсан. Уг нотломжийн Гал түймрийн нөхцөл байдлын талаар гэх хэсгийн Анхны голомт үүссэн байж болох газар гэх хэсэгт яндангийн цооног гэж гал түймрийн байцаагч тэмдэглэсэн. Уг нотломжтой холбоотойгоор Н.Т шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ ...анхны галын голомт үүссэн байж болох газар нь яндангийн цооног байсан..." гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх галын нотломж, гэрч Н.Т нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

4.3. Хэргийн 14-15-р талд авагдсан Нийслэлийн *** дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 20*** оны 07 сарын 15-ны өдрийн *** дугаар тогтоолд Б.Х мэдүүлэхдээ ...гал байшинтай залгаа байх амбаар дотор ...гарсан... гэж мэдүүлдэг. Хэргийн 114-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчийн тайлбарт ...манайх яагаад дулаалсан бэ гэхээр дээвэр мөстсөн нэг өрөө мөөгөнцөртсөн байсан ...тэгээд бид ... өөрсдөө зассан. Хангалтгүй байсан тул нэмж засварласан... гэж тайлбарласан. Уг тайлбараар Б.Х нь Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний баталгаат хугацаанд байшинд хөөсөнцрөөр буюу шатах материалаар барилгын хийцийг өөрчилж дулаалсан, хийцийг нэмж засварласан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Б.Х нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.5, 37 дугаар зүйлийн 37.1.14-т заасныг тус тус зөрчсөн болох нь нотлогдож байна. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасантай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 31-ны өдрийн 218 дугаартай тушаалаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийг баталсан. Дүрмийн 4.3-т Өмчлөгч, эзэмшигч нь ... барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчилж болохгүй... гэж заасан. Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.5 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно гэж тус тус заасныг нэхэмжлэгч зөрчсөн.

4.4. Анхан шатны шүүх Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 20*** оны 06 сарын 09-ний өдрийн *** дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Уг шинжээчийн дүгнэлтийн 7-д ...Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтүүдээс үзэхэд цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна... гэж гарсан. Харин хэргийн 14-15-р талд авагдсан Нийслэлийн *** дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 20*** оны 07 сарын 15-ны өдрийн *** дугаартай тогтоолд Гамшиг судлалын хүрээлэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсхүл түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо бөмбөлөг үүсдэг гэх дүгнэлт гарсан. Гэтэл ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч нь Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтийг илт зөрүүтэй байдлаар тайлбарлаж, дүгнэлтдээ ...цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас гал түймэр гарсан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх дүгнэлтийг анхан шатны шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас дүгнэлт ахин гаргуулах талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Гэтэл дээрх 2 дүгнэлтийн зөрүүг арилгахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн шинжтэй байж болох гомдол мэдээллийг шалгах явцад эрүүгийн журмаар гаргасан нотлох баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгч, түүнийг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхийн журмаар шинжээч томилж, нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

4.6. Анхан шатны шүүх хэргийн 18-***-р талд авагдсан Да ХХК-ийн 20*** оны 04 сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Да ХХК-ийн үнэлгээний тайлан эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд цагдаагийн байгууллагын шинжээч томилсон тогтоолоор гаргасан үнэлгээний тайлан юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс томилогдоогүй шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг мөн зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн Үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт гэх хэсэгт ...хохирогчоос ирүүлсэн мэдээлэл болон тогтоолд хавсралтаар ирүүлсэн жагсаалтад үндэслэн тооцоолов... гэж, Найдвартай мэдээллийн эх үүсвэр ба шинж чанар гэх хэсэгт ...хохирогчоос ирүүлсэн мэдээлэл..." гэж, Үнэлгээ хийсэн ажлын дараалал ба үнэлгээний аргууд гэх хэсэгт ...захиалагчийн гаргаж мэдээлэл... гээд үнэлгээний мэргэжилтэн Б.А-ын гарын үсэг зурагдаагүй, үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тухайн Д ХХК-ийн барьсан орон сууцанд гал гарсан үйл баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар адил тэгш эрхтэй байх бөгөөд өөрсдийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс өөрсдийн хийсэн цахилгааны утаснаас болж гал гараагүй гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг ижил төрлийн нотолгооны хэрэгсэл биш гэж няцаасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон гал командын ажилтан галын нотломж гэж тухайн гал гарсан газарт очсон үедээ хийсэн таамаглал буюу гал унтраах үйл явцыг баримтжуулдаг гэж тайлбарласан. Тухайн газарт нь тусгай мэдлэг эзэмшсэн этгээд уг гал ямар шалтгаанаас болж гарсан талаар дүгнэлт гаргадаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ямар шалтгааны улмаас хаанаас гал гарсан талаарх баримт тодорхой байна. Уг гал түймэр цахилгаан дамжуулалтын утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболтоос болж гарсан байх үндэслэлтэй гэж заасан. Тухайн гал хариуцагч нарын өөрсдийнх нь тавьсан цахилгааны утаснаас болж гарсан. Мөн ямар нэгэн байдлаар цахилгаан хэрэгслээс болж гал гараагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзлыг нотлох үүрэгтэй. Мөн хариуцагчийн зүгээс гаргаж мэтгэлцэж буй үндэслэлүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Хариуцагч нь хохирлын хэмжээнд маргаж байгаа мэт эсхүл тухайн галыг өөрсдөө болж гараагүй мэт тайлбарлаж, маргадаг. Барилгын тухай хууль болон Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт барилга, байшинг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргана. Тухайн гомдлын шаардлага гаргах хугацааг дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан. Барилгын үндсэн бүтэц нь Барилгын тухай хууль болон бусад барилгын норм, дүрэм, стандартыг харгалзан үзнэ. Гэтэл тухайн барилгын үндсэн арамд дулаалга, нэмэлт тоноглол хийж байгаа нь үндсэн бүтэц өөрчлөгдөж байгаад хамаарахгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д ХХК, Н.Э нарт холбогдуулан учирсан хохирол 47,337,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э-ээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2,300,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 49,637,551 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулна гэжээ. /1хх 1-2, 112, 183-184/

Хариуцагч Д ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...талууд амины орон сууцны тамбарын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцоогүй, цахилгааны ажилд Солонгос улсад үйлдвэрлэсэн сайн чанарын цахилгааны утсыг ашигласан, цахилгааны утас чанарын шаардлага хангаагүйн улмаас гал түймэр гарсан гэж шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, амины орон сууц нь барилга байгууламж биш тул Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаа хамаарахгүй, хохирол бодитой бус... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1хх 113-118/

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.Талууд 2017 оны 04 сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, Д ХХК нь *** дүүргийн ***-р хороо, Я гудамж тоотод байрлах газарт бие даасан дэд бүтэц бүхий 78 м.кв талбайтай 4 улирлын амины орон сууц барих, Б.Х нь ажлын хөлсөнд 29,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 6-9/

3.2.Гэрээнд заасны дагуу Д ХХК нь амины орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, 2017 оны 06 сард хүлээлгэн өгсөн, Б.Х нь ажлын хөлс 29,000,000 төгрөгийг бүрэн төлсөн;

3.3.20*** оны 03 сарын 30-ны өдөр 05 цагийн орчим дээр дурдсан амины орон сууцанд гал түймэр гарч, *** дүүргийн Гал түймэр унтраах, Аврах *** анги галыг унтраасан; /2хх 24-28/

3.4.Цагдаагийн байгууллагаас шинжээчээр томилогдсон Да ХХК гал түймрийн улмаас учирсан хохирлыг нийт 47,337,551 төгрөгөөр үнэлсэн; /1хх 18-***/

 

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5.   Маргааныг шийдвэрлэхэд хариуцагч тамбарын ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх, гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилтай хамааралтай эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.

5.1.Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ-ний 3.4-т ажлын хөлсийг Б.Б-ын /тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан/ эзэмшлийн Х банк дахь *** тоот дансанд хийхээр тусгасан байх ба ...амины орон сууцны ажлын хөлс 29,000,000 төгрөг болон тамбарын ажлын хөлс 2,300,000 төгрөгийг тус тус Б.Б-ын дансанд шилжүүлсэн... гэх нэхэмжлэгч Б.Х-ийн тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Б нь хувийн дансаар ажлын хөлсийг хүлээж авч байсан тухай мэдүүлсэн. /2хх 60/

Нэхэмжлэгч Б.Х нь өөрийн эзэмшлийн Х банк дахь *** тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг баримтаар Таамбарт гэсэн гүйлгээний утгатайгаар 2017 оны 08 сарын 24-ний өдөр 1,998,000 төгрөг, 2017 оны 08 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, нийт 2,298,000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдсон. /1хх 104/

5.2.Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 20*** оны 06 сарын 09-ний өдрийн *** дугаар дүгнэлтэд ...цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй... гэж, ...Тухайн гал түймэр нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй... гэж, ...ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүдэн гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй... гэж тус тус дүгнэгдсэн. /1хх 16-17/

5.3.Хариуцагч нь *** дүүргийн Гал түймэр унтраах, Аврах *** ангийн албан хаагчдын үйлдсэн 20*** оны 03 сарын 29-ний өдрийн *** дугаар Гал түймэр унтраасан тухай нотломж, түүнд дурдагдсан ...Анхны голомт үүссэн байж болох газар Яндангийн цооног гэсэн нөхцөл байдлыг эш татан гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийн талаар маргасан. /2хх 18-23/

Хариуцагчийн уг татгалзал, давж заалдах гомдол нь Гал түймэр унтраасан тухай нотломж-ийг үйлдсэн ахлах ахлагч Н.Т-ийн шүүхэд өгсөн ...Тэр талаар галын шинжээч ирж байж шалтгаан нь тогтоогдоно. ...Бид нар бол галыг унтраах үүрэгтэй. Бид нарт ямар шалтгааны улмаас гал гарсныг тодорхойлох үүрэг байхгүй... гэсэн гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. /2хх 86/

 

6.   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь амины орон сууцны тамбарын ажлыг хийж гүйцэтгэсэн, гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цахилгааны ажлаас үүдэлтэй, гадны нөлөөгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан ...талууд амины орон сууцны тамбарын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцоогүй, цахилгааны ажилд Солонгос улсад үйлдвэрлэсэн сайн чанарын цахилгааны утсыг ашигласан, цахилгааны утас чанарын шаардлага хангаагүйн улмаас гал гарсан гэж шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоогдоогүй... гэсэн агуулгатай тайлбар, татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 2*** дүгээр зүйлийн 2***.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.   Хариуцагч хийж гүйцэтгэсэн ажилдаа 3 жилийн баталгаат хугацаа тогтоосон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ. /1хх 7-гэрээний 5.5/

Өөрөөр хэлбэл, ...амины орон сууц нь барилга байгууламж биш тул Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаа хамаарахгүй... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Өмнө дурдсанчлан, Цагдаагийн байгууллагаас шинжээчээр томилогдсон Да ХХК-ийн дүгнэлтээр гал түймрийн улмаас амины орон сууцанд 32,474,062 төгрөг, хөдлөх хөрөнгөд 14,863,489 төгрөг, нийт 47,337,551 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /1хх 18-***/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Хариуцагч нь ...амины орон сууцыг 29,000,000 төгрөгөөр барьж байгуулсан байтал хохирлын үнэлгээ нь түүнээс илүү байна... гэж маргаж байх боловч амины орон сууцыг 2017 оны 06 сард барьж байгуулсан, хөрөнгийн үнэлгээний тайлан нь хохирлыг 20*** оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үнэлсэн байх тул эдгээрийг шууд харьцуулан дүгнэх боломжгүй.

 

9.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01158 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...349 дүгээр зүйлийн 349.1, 228 дугаар зүйлийн 228.1... гэснийг ...2*** дүгээр зүйлийн 2***.1... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...баталсугай... гэснийг ...баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 379,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дүгээр зүйлийн 1***.4, 1***.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.НЯМБАЗАР