Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 259

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч Г.Э, хохирогч Р.М, түүний өмгөөлөгч Т.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Б, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагважавын Л.Бд холбогдох эрүүгийн 1806034821955 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 35 дугаар байрны 43 тоотод байх 48.27 мкв орон сууцыг 65.164.500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40.100.00 төгрөг авсан боловч уг байрыг Б.Бд 60.000.000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэгт холбогджээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “…Би “Шинэ очир” ХХК-ийн захирал юм. Манай компани 77 айлын орон сууц барьж 55 айл нь тагнуулын ажилчдын байр бөгөөд 25-н миний байр юм. Ажил явагдаад 2015 оны 12 дугаар сарын 29-нд хохирогчтой гэрээ байгуулсан. Тухайн үед 42 тоотыг 1мкв-ыг нь 1.863.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Эхний 20 сая төгрөгийг бэлнээр авна гэж тохироод тэгээд дээр нь машин механизм, хайрганы ажил оролцуулаад хийе гэж тохирсон. Эхний 20 сая төгрөг ороод түүнээс хойш бага багаар тасалж орж ирээд барилгын ажил удаашраад миний ажил хямралд орсон. Ингээд би хохирогчоос мөнгөө шаардахаар хэсэг бага багаар нь өгч байгаад тасарсан. 2016 онд 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар, 2017 оны 10 дугаар сараас тасарсан. Би тэр үед хүнд байдалд орсон. Энэ хооронд утасны бичлэг хүртэл хийгээд гэрт нь очиж байсан зэрэг асуудал байна. Бартераар гэрээ хийе гэж хэд хэдэн удаа дуудсан боловч байхгүй байсан. Эхнэртэй нь холбогдтол мөнгө байхгүй гэж байсан. Миний хувьд хийх ёстой ажлууд нь гацаад хийгдээгүй. Ингээд хүнтэй ярьж байгаад гэрээний хугацаа дуусаагүй, мөнгөө өгөхгүй болохоор өөрийн ажлаа явуулахын тулд би Б.Бтэй гэрээ байгуулж үл хөдлөхийг барьцаанд тавьсан. Хэрэв хохирогч үлдсэн мөнгөө өгвөл би үл хөдлөхийг нь гаргаж өгнө. Би иргэний нэхэмжлэгчтэй гэрээг нөхөж хийгээд мөнгө зээлсэн. Би залилан хийгээгүй. Гэрээ дуусаагүй байсан болохоор үл хөдлөхийг нь түр барьцаалаад мөнгө зээлсэн. Одоогоор би ажил хийж байгаа болохоор мөнгийг нь төлнө. Гэхдээ хохирогч эхлээд үлдсэн мөнгөө өгчихвөл би ордерыг нь гаргаж өгнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.М мэдүүлэхдээ: “…Би тэр үед 44 дүгээр сургуульд жижүүр хийдэг байсан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Л.Бтэй байр худалдаж авахаар гэрээ хийсэн. Ингээд би гэрээний дагуу яг заасан өдөрт нь мөнгөө төлсөн.  Би 40 сая төгрөгийг өгөөд байж байтал 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Л.Б Б.Бг дагуулж орж ирээд байраа сулал гэсэн шаардлага тавьж орж ирсэн. Бидний хооронд гэрээ байгуулагдаж үлдэгдэл 25 сая төгрөг дээр нь манай нөхрийг ажил хийлгэнэ гэж тохирсон байсан. Би үлдэгдэл мөнгөө өгөөд байрны ордероо авъя гэхээр намайг элдвээр доромжилдог. Л.Б Б.Бтэй нийлж залилан хийж байна гэж би үзэж байна. Би нийт 40.100.000 төгрөг энэ хүнд төлсөн. Одоо үлдэгдэл 25.000.000 төгрөгөө өнөөдөр төлөөд ордероо авахад бэлэн байна. Гэтэл манай байрны ордер өөр хүний нэр дээр байгаа. Тэгэхээр би үлдсэн мөнгөө өгөх боломжгүй болоод байна. Энэ хүнд би үлдэгдэл мөнгөө өгчихвөл миний байрны үл хөдлөхийг гаргаж өгнө гэсэн баталгаа байхгүй. Би гомдолтой байна. Одоогоор би энэ мөнгөгүй хүнээс мөнгөө буцааж авч чадахгүй. Мөн байрныхаа ордерийг авч чадахгүй хүнд хөөгдөөд л сууцж байна. Энэ 2 хүн бол хоорондоо хамааралтай нийлээд л намайг залилаж байна гэж үзэж байна. Би байраа авмаар байна. Гэтэл намайг миний хөлс хөдөлмөрөө урсуулж байж олсон мөнгөөрөө өөрийнхөө хүссэн байрандаа амар тайван амьдрах боломжгүй байдалд хүргээд байна. Би одоо яг яахаа мэдэхгүй байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би Галаа гэж хүнээр цирк дээр “Бенз” маркийн машинаа заруулахаар өгсөн байсан. Л.Бтэй Галаагаар дамжуулан холбогдож машинаа өгөөд байрыг нь авсан. Би үл хөдлөхөө гаргуулж авахад гэрээ шаардлагатай байсан тул худалдах худалдан авах гэрээг тэр үедээ нөхөж хийсэн. Гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авсан. Гэхдээ гэрээг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсанаар гэрээг тэр өдөр нөхөж хийсэн. Учир нь байрны ордерийг гаргуулахын тулд заавал байр захиалсан гэрээ байх ёстой гээд нөхөж гэрээ хийж байсан. Ингээд тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарч байсан. Намайг байраа үзэх гээд очиход барилгын ажил бүрэн дуусаагүй байсан. Хадам аав маань өвчтэй байсан учраас тэр байрандаа тэр өдрөөс хойш дахиж очоогүй. Ингээд жилийн дараа 9 дүгээр сард байрандаа очтол өөр айл байж байсан. Би тэр айлд та нар Л.Бтэй учраа олоорой, би байраа суллуулж авах хүсэлтэй байна гэдгээ хэлээд гарсан. Би байраа авмаар байна. Надад машинаа зарах сонирход байсан. Харин Л.Бд байраа зарах сонирхол байсан тул бартердсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.С мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын  29-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг худалдагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Тэр үед Р.Мгийн гэрээ давхардсан байгаагүй. Орон сууц захиалах гэрээний талаар би мэдэхгүй. Хохирогч миний данс руу төлбөрөө хийдэг байсан. Би түүнийг нь аавдаа гаргаж өгдөг байсан. Р.Мгийн байрны гэрчилгээг Б.Бгийн нэр дээр гарсан талаар би огт мэдээгүй сүүлд нь цагдаагийн газраас хэлэхээр нь олж мэдсэн. Би 2016 оны 8 дугаар сараас ажлаа өгч өөр ажил эрхлэх болсон.” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Р.Мгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6, 71/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10/, хаан банкны мөнгөн шилжүүлэг болон орлогын баримтууд /хх-н 13-24/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-н 25-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Бгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 65/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж /хх-н 73-75/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 81-82/, иргэний нэхэмжлэгчээр Б.Бгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88/, Хаан банкны дансны хуулга /хх-н 90-108/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс шүүгдэгч Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 35 дугаар байрны 43 тоотод байх 48.27 мкв орон сууцыг 65.164.500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40.100.00 төгрөг авсан боловч уг байрыг Б.Бд 60.000.000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.             

Шүүхээс шүүгдэгч Л.Бг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 35 дугаар байрны 43 тоотод байх 48.27 мкв орон сууцыг 65.164.500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан бэлнээр болон дансаар нийт 40.100.00 төгрөг хүлээн авсан боловч уг байрны үл хөдлөхийн гэрчилгээг  Б.Бгийн нэр дээр гарган өгч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Мгийн өгсөн: “...Миний нөхөр П.Ганбат бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай "Шинэ-Очир" ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэж өгөх гэж байсан 35 дугаар байрны 43 тоотод байрлах 48.27 мкв байрыг 65.164.500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 40 сая 100 төгрөгийг бэлнээр өгч худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 3 сарын сүүлээр захирал Л.Бтэй холбогдож үлдсэн 25.165.000 төгрөгийг өгөөд байрны ордероо авъя гэхэд Л.Б нь энэ байрыг барьцаанд тавьсан байгаа учрыг нь олж өгнө гэж хэлсэн боловч сүүлийн үед утсаа авахаа байсан. 2018 оны 04 дүгээр сарын эхээр манай гэрт ордер барьсан Б.Б гэдэг хүн орж ирсэн бөгөөд байраа чөлөөлж өгөхийг хүссэн." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өгсөн: “...Би энэ Л.Б гэгчийг сайн танихгүй бөгөөд тухайн үед би Е300 загварын машиныг заруулах гээд найз Галаа гэгчид өгчихсөн байсан юм. Тэгсэн Галаа цаашаа тэр Л.Б гэгчид машиныг 50 сая төгрөгөнд бодоод өгсөн байсан бөгөөд би Л.Бгээс мөнгө нэхсэн чинь оронд нь энэ байрыг ав гээд гэрчилгээг надад гаргаж өгсөн. Тухайн үед надтай хамт 7-оос 8 хүн ордероо гаргуулж авч байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Л.Бгийн өгсөн: "...Уг хүмүүстэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Эхний төлөлт буюу 30 хувь болох 20 сая төгрөгийг төлсөн. Р.М, Ганбат нар үлдсэн мөнгөө өгөхгүй байсан. Гэрээнд бичигдсэн утаснууд холбогдохгүй, гэрт нь очиход байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Би байрны гэрээг 2016 онд өөр хүнд шилжүүлсэн. Б.Бтэй ямар нэг гэрээ хийгээгүй шууд ордерыг нь гаргаж өгөөд мөнгийг нь барилгад ашигласан." гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Сүх-Очирын өгсөн: "...2015 оны 12 сарын 29-ний өдөр компанийг төлөөлж иргэн Р.Мтай 43 тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсан журмаар гэрээ хийсэн. Тухайн үед компанийн данс хаагдсан байсан учир миний дансаар мөнгө орж байсан. Миний дансаар мөнгө төгрөг орж байсан боловч би компанийн захирал болох Л.Бд шилжүүлж өгдөг байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Хохирогч Р.Мгаас байрны төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга /хх-ийн 11-24/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 8/676 дугаартай албан бичиг "Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол /13321/, 35 дугаар байрны 43 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083326 дугаарт иргэн Б.Б /ХБ78031472/-н өмчлөлд анхны өмчлөгчөөр бүртгэлтэй /хх-ийн 44/ гэх баримт, хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд /хх13-24/, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх25-26/, нэмэлт гэрээ /хх27/, БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 16631 дугаартай шүүгчийн захирамж /хх73-75/, Л.Бгийн Хаан банкны хуулга /хх91-108/, Эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх110-112/, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх113-115/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх117/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч  нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Бг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Р.Мтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 43 тоотын 48.27 мкв бүхий орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийт 65.164.500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дансаар 40.100.00 төгрөгийг авсан боловч дээрхи орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Б.Бгийн нэр дээр гарган зарж бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл “Шинэ-Очир” ХХК иргэн Р.М нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх болох нь хэрэгт авагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх25-26/, нэмэлт гэрээ /хх27/, хохирогч Р.Мгаас байрны төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга /хх-ийн 11-24/, Л.Бгийн Хаан банкны хуулга /хх91-108/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “... би Л.Бтэй үл хөдлөх гардаг өдөр гэрээ байгуулсан. Харин 2014 оны 02 дугаар сарын 25-ны гэрээг нөхөж байгуулсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч “...би мөнгө зээлээд оронд нь үл хөдлөхөө гаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгвөл би гэрчилгээг гаргаж өгнө” гэх мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.  

Харин “Шинэ-Очир” ХХК иргэний нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ шүүгдэгч болон хохирогч нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш хийгдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон Л.Бгийн Хаан банкны хуулга /хх91-108/, хохирогч Р.Мгаас байрны төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга /хх-ийн 11-24/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасны дагуу Б.Б иргэний нэхэмжлэгчээр эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй бус харин хохирогч болох О.Р.Мд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, өөрийн өмчлөлийн байрыг суллаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна.    

Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгч Б.Бг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу уг нэхэмжлэлийг уг хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Л.Б хохирогч Р.Мд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс 35.100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

            Мөн хохирогч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаар шаардах эрхтэй болохыг дурдав. 

Шүүхээс шүүгдэгч Л.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.