Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2023/00087

 

2023 10 12 207/МА2023/00087

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ОНӨХК, Э ХХК,

О ХХК, Т ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ОНӨХК, Э ХХК, О ХХК, Т ХХК нарт холбогдох,

Э ОНӨХК-иар цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох, Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан олох ёстой байсан орлого 30.750.000 төгрөг, бохирын шугам холбож, ашигласны төлбөр 8.610.000 төгрөг гаргуулах, 2-7-ДХ-2-с ДХ-4 худаг хүртлэх 64 м урт 3ф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг дангаар эзэмшиж, О аймгийн орон нутгийн өмчийн газарт 108.000.000 төгрөгөөр худалдахыг таслан зогсоолгох, уг шугамыг эзэмших эрхтэйг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 44.106.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...Манай компани О аймгийн Б сумын О багт байрлах Т центр нэртэй үл хөдлөх хөрөнгийг өмчилж уг үл хөдлөх хөрөнгөнд зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулах үед Э ОНӨХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл №.............-ийг хууль, журамд заасны дагуу авсан. Уг техникийн нөхцөл олгогдсоны дараа техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд холболтын ажлыг тухайн техникийн нөхцөлд тавьсан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн. Ингээд холболт журмын дагуу хийгдэж Э ОНӨХК-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Э ОНӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн он сар бүхий ........... тоот Техникийн нөхцөл цуцлах тухай гэх албан бичгийг манай компанид ирүүлсэн. Албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танай байгууллагад олгосон №............. дугаартай техникийн нөхцөлийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэлээ гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Иймд Э ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... тоот Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү... манай компани шүүхэд Э ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий ........... тоот дугаартай Техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ өөрчилж байна. Компанийн хувьд хангагч байгууллага болох Э ОНӨХК-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулан гэрээний хөлсөө төлсөөр ирсэн. Одоо Э ОНӨХК болон манай хооронд үүсээд буй асуудал нь гэрээтэй холбоотой асуудалд хамаарч байгаа юм. Учир нь техникийн нөхцөл цуцлагдаагүй бөгөөд гэрээг цуцалж ус өгөхгүй гэх асуудлыг хариуцагч талаас үүсгээд байгаа юм. Манай компани нь шүүхэд хандсан шалтгаан нь зөвхөн цэвэр усаар хангагдах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг л хүссэн юм. Э ОНӨХК манайтай байгуулсан гэрээнийхээ үүргийн дагуу цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үүрэгтэй. Харин манай компанийн хувьд хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гаран бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй гэж зааснаар цэвэр усаар хангагдах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг тасалдуулахгүй хангуулах эрхтэй билээ. Мөн хуулийн 13.5. Хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй, 14.3.Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно гэж заасан. Ийнхүү Э ОНӨХК нь хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж манай компанийн цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гаран бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх эрхийг зөрчихөд хүрээд байгаа юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1. Эрхийг хүлээн зөвшөөрөх гэснээр нэхэмжлэлээ өөрчилж байна. Иймд манай компанийг Э ОНӨХК-иар цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. ...Манай компани нь О аймаг Б сум О багийн нутаг дэвсгэр Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн урд талд байрлах Тессеро үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34/19 дугаартай дүгнэлтээр ашиглалтад оруулсан. Тухайн үед ЦТП 2-7 Ус дулаан хуваарилах төв баригдаж ашиглалтад ороогүй байсан учир энэ 3 аж ахуйн нэгж нь өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор 3 нарийхан шугам хямд өртгөөр татсан байсан. Энэ нь шинээр баригдах 2а хорооллын 20 орчим аж ахуйн нэгжийг хангахад хүрэлцэхээргүй байсан учир хэрэгцээг хангаж хүрэлцэхүйц халуун усны шугамыг нэмж нийт 5 шугам болгон шинээр хийж гүйцэтгэсэн. Ийнхүү ЦТП 2-7 / Ус дулаан хуваарилах төв 2-7/- оос зүүн тийш дулаан, халуун, хүйтэн усны шугам шинээр татах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн байршилд үйл ажиллагаа явуулдаг, барилга барьж буй нэр бүхий 5 аж ахуйн нэгж хуралдаж нийлж шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 5 компани шугам хоолойн ажилд гарах төсөв мөнгийг шийдвэрлэж ажлыг эхлүүлэх ёстой байсан. Манай компанийн хувьд тохиролцооны дагуу ажил эхлэхийг хүлээж бусад аж ахуйн нэгжид шаардлага тавьсан боловч бусад компаниуд дорвитой арга хэмжээ аваагүй. Барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага манай компанийн хувьд нэн тэргүүнд тавигдаж ажлыг дараах байдлаар гүйцэтгэсэн. 1.Шугам сүлжээний трасс зураг хийж Аймгийн Еренхий архитектораар батлуулсан, 2. Трасс зургийг үндэслэн А ХХК-иар ажлын зургийг хийж гүйцэтгүүлэн Аймгийн ерөнхий архитектораар батлуулсан, 3. Мэргэшсэн төсөвчин Э-ын Н-р төсөв хийлгэсэн, 4. Шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, 5. Шугам хоолойн угсралтын ажлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34/19 дугаартай дүгнэлтээр ашиглалтад оруулсан, 6. Гадна шугам хоолойн инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгүүлсэн. Дээрх ажлуудыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд 100 гаруй сая төгрөгийн зардал гаргаж шугам сүлжээг ашиглалтад оруулсан. Ийм байтал манай компанитай зэрэгцээ орших Т ХХК-ийн захирал М, О" ХХК-ийн захирал Н, Э' ХХК-ийн П.Э нар нь дээрх ажлын үр дүн болох "Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугам-ыг бидний шугам гэж ярих боллоо. Эдгээр нэр бүхий компанийн төлөөлөгч нар нь хэний эзэмшлийн шугам хаана байгаа талаар ойлголт муутай төдийгүй өөрсдийнхөө шугамыг ус дулаан хуваарилах төв 2-7-оос тэжээгдэж байгаа шугам гэж буруу ойлгосон байдаг. Тодруулбал хуучин эдгээр аж ахуйн нэгжүүдийн нарийн шугам хоолой нь газар дор байгаа бөгөөд огт ашиглагдахгүй байгаа юм. Анх манайх шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд олгогдсон трасс, гүйцэтгэлийн зураг зэрэг нь эдгээр аж ахуйн нэгжийн шугам хоолойн байрлаж буй газраас 1 метр орчим зайтай төлөвлөгдөж зургийн дагуу хийгдсэн. Манай компаний хийж гүйцэтгэсэн Ус дулаан хувиарлах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугам-ыг Т ХХК-аар үнэлгээ хийлгэж, 124,509,955 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Иймээс манай компанийг Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугам-ын эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Одоо яригдаж байгаа гурван шугам нь Д төвийн шугам байсан. Энэ нь анхнаасаа Э ХХК-ийн шугам байгаагүй. Үүнийгээ улсад хүлээлгэж өгөөгүй байсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар тухайн 3 шугамыг орхиж шинээр 5 шугам тат гэсэн хэлцэлд хүрсний үндсэн дээр шугамыг татсан. Тэгээд 5 шугамыг яригдаж байгаа 3 шугамын араар тавьсан. Энэ 3 шугамыг дураараа тасдсан зүйл байхгүй. Манай тавьсан 5 шугам нь ганцхан манай байгууллагыг усаар хангаж байгаа зүйл биш. Энэ 5 шугам нь тэнд байгаа 20 орчим аж ахуйн нэгжийг хангаж байгаа. МСҮТ-ын барилга баригдаж байх үед тухайн 3 шугам таслагдсан. Таслагдаж явсаар байгаад над дээр ирж дахин таслагдсан. Үүнийг би санаатайгаар тастаагүй. Э ХХК-ийн захирал Ц нь манай ус халдаггүй гэж хэлж байсан. Тасарсан байсан 3 шугамыг сайжруулж өгөөд байхад надаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Хуралдаанаар аж ахуйн нэгжүүд хамтарч шугам татах ёстой гэж хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Г компани нь шүүхэд нэхэмжлэлийн 2 шаардлагыг гаргаж тодорхойлсон. Г ХХК-ийн техникийн нөхцөл цуцлагдаагүй байгаа талаар хариуцагч Э ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тайлбарласан. Тиймээс Э ОНӨХК-иас шугам хоолой татахыг зөвшөөрсөн байна. Г ХХК нь ганцаараа зардал гаргаж 5 шугам хоолойг байгуулсан. Анх хамтарч хийх тохиролцоотой байсан боловч бусад байгууллагууд тохиролцоондоо хүрч төлбөр гаргахгүй байсан учир Г ХХК нь барилгаа ашиглалтад оруулахын тулд түрүүлж зардал гаргаж, шугам хоолойг байгуулсан учир тухайн шугам хоолойны эзэмшигч нь Г ХХК мөн байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж өгнө үү. Э ХХК нь бичгээр гаргасан 5 шаардлага гаргасан байсан ба үүнээс үндсэн нэг гэм хорын шаардлагыг шаардаж байгаа юм байна. Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан. Шугам хоолойг барьсан учир хөрөнгөөрөө хохирч байна гэж хүсэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байсан. Гэтэл одоо дүгнэлт буруу гарсан гэж шүүх буруу шийдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Э ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Э ХХК нь тухайн шугам хоолойны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлж чадахгүй байна. Баригдаагүй зүйлээр хохирсон мэтээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Тйимээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, М.Х, Д.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй, учир нь Г ХХК-д Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн 2013 оны 09 сарын 19-ны өдөр ЭУ-.............. дугаартай усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийг олгосон. Тус техникийн нөхцөлийн 12 дугаар зүйлд техникийн нөхцөлийн дагуу холболтыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөлийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө техникийн нөхцөл олгогчид хандаж шинээр техникийн нөхцөл авах буюу сунгуулна гэж заасан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 сарын 01 өдрийн ......... тоот албан бичигт 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №............ дугаартай техникийн нөхцөл олгохдоо өмнө нь хийгдсэн техникийн нөхцөлийг давхардуулж олгосон байх тул Э ОНӨХК нь Г ХХК-д олгосон 2019 оны 11 сарын 11-ны өдрийн техникийн нөхцөлийг хүчингүй болгож ажиллахыг даалгасан. Мөн Г ХХК нь Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийн 5.6, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10-т заасны дагуу хэрэглэгчийн шугамаас хангагч байгууллагын зөвшөөрлөөр шинээр хэрэглэгч нэмж холбуулах үүрэгтэй гэж заасан боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй байх тул 2016 оны 84 дүгээр тогтоолын хавсралт, Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам-ийн 2.4 /Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцөлийг хүчингүй болгох эрхтэй/-т заасан заалтыг тус тус үндэслэн 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №............ дугаартай техникийн нөхцөлийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн. Г ХХК-д өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... тоот албан бичигт 2019 оны 11 сарын 11-ны өдрийн ............ дугаартай техникийн нөхцөлийг цуцлах, бохир усны техникийн нөхцөлийг шинэчилж авах, техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээнд холболт хийх ажлыг зохион байгуулж ажиллах талаар дурдсан. Иймд дээрх үндэслэлийн дагуу 2019 оны 11 сарын 11-ны өдрийн №............ дугаартай техникийн нөхцөл хүчингүй болсноор 2013 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн ЭУ-.............. дугаартай техникийн нөхцөлийг барих үндэслэлгүй тул Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахгүй боломжгүй. Э ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... тоот албан бичгийн дагуу тухайн техникийн нөхцөлийг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 11, 21-ний өдрүүдэд техникийн нөхцөл олгох хурлаар хэлэлцэж, манай талаас теникийн нөхцөлийг цуцлах шийдвэр гаргаагүй. Харин тухайн албан газарт мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх албан тоотын дагуу Г ХХК нь Хот суурины усан хангамжийн ариутгах татуургын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЭУ-.............. дугаартай ус хангамжийн ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгосон. Хот суурины усан хангамжийн ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/1737 тоот албан бичгийг манайд хүргүүлж, Г ХХК-д олгосон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19а/085 дугаартай техникийн нөхцөлийг давхардуулан олгосон байна гэж үзсэн. 2013 онд олгогдсон техникийн нөхцөлд бохир усны техникийн нөхцөл олгосон байж давхардуулан 2019 онд олгосон байна гэж үзсэн. Тиймээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... тоот албан бичгийг хүргүүлсэн. Манай талаас техникийн нөхцөлийг цуцлах шийдвэр гараагүй, харин мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн техникийн нөхцөл одоо ч хүчингүй болоогүй байгаа. Г ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Үүнд уг асуудлыг хөндсөн байсан. Манайд Г ХХК-тай холбоотой гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй асуудал байхгүй. Цэвэр борих ус таслах, ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг цуцалсан, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарласан асуудал байхгүй. ЦТБ 2.7.2-2.7.4 хүртэлх шугамын талаарх асуудал нь манайд хамааралгүй байна гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ЦТП 2-7 Ус дулаан хуваарилах төв 2-7-оос зүүн тийш дулаан, халуун, хүйтэн усны шугам шинээр татах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлагатай холбоотойгоор тухайн байршилд үйл ажиллагаа явуулдаг, барилга барьж буй нэр бүхий 5 аж ахуйн нэгж хуралдаж нийлж шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэдэг нь манай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ...газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл гаргуулахтай холбоотой тайлбар байна. Учир нь энэхүү тэмдэглэлд оролцогч талуудын ярилцаж тохиролцсон зүйл тусгасан байдаг. Үүнийг мөн гэрчээр оролцуулах хүсэлтэд дурдсан этгээдүүд нотлох тул бидний зүгээс дээрх этгээдүүдийн хаягийг тодруулж дахин хүсэлт гаргах юм. "Г ХХК нь Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугам-ын эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлээ дан ганц өөрсдийн хөрөнгөөр хийж бүтээсэн гэж тайлбарласан байна. Гэтэл энэ ажлыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө мөнгө гаргасан зарим нэг компаниуд мөн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан байгааг нэхэмжлэгч тал дурдаагүй нь нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэх нөхцөл байгаа юм байна. Г ХХК нь хуульд заасан зохих зөвшөөрлийг манай компани болон бусад этгээдүүдээс авах, техникийн нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр бусад аж ахуйн нэгжүүдтэй маргаангүй болсон нөхцөлд энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой тул зөвшөөрөх үндэслэлгүйг тайлбараар хүргүүлж байна гэжээ.

Хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь анх 2005 онд өөрийнхөө хэрэгцээнд тохируулан Ф125 трубагаар дулааны ирэх буцах 2 шугам, цэвэр усны Ф 76 трубагаар 1 шугам бүгд 370 метр орчим урт 3 шугам татан үйл ажиллагаагаа 2005 оны 12-р сараас эхлэн явуулж байсан. Дараа нь аж ахуйн нэгжүүд барилгаа барьж шугамыг зайлшгүй өргөтгөх томруулах шаардлагатай байсан тул Э ХХК, Ч төв, Тн ХХК вакум цонхны үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжтэй хамтран тохиролцож 2012 онд шугамаа дахин томруулж Ф150 хана нь 8 мм зузаантай дулааны ирэх, буцах 2 шугам, Ф76 хана нь 3.5 мм зузаантай цэвэр усны 3 шугам бүгд 5 шугам технологийн дагуу тухайн үеийн ханшаар шинэ труба худалдан авч Т ХХК-ийн худаг хүртэл шинэчилж байсан. Тухайн үеийн үнэ ханшаар шинэ труба худалдан авч 5 шугамаа татсан болохоор үнэ өртөг бага байгаагүй. 5 шугаманд зарцуулагдах трубаны үнэ, шугамын дулаалга, тээврийн зардал, механизмын зардал, шугамын суурь бетон, 2 хажуугийн хана, дээр нь битүүлэх бетон хавтан, ажлын хөлс зэрэг бүх зардал тооцоход өндөр өртөг гарч байсан. Ер нь юм бүхэн тухайн он цагтаа зохицуулагдаад өндөр өртөгтэй гарч бүтээгддэг. Хүний хийж бүтээсэн, технологийн шаардлага хангасан тухайн үеийн 3 аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага хангаад хэвийн ажиллаж байсан шугамыг Г ХХК-ийн удирдлага нь үнэ өртөг багатай 3 нарийхан шугам хямд өртгөөр татсан байсан гэсэн дүгнэлт нь маш буруу юм. Энэ нь манай 3 аж ахуйн нэгж цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцож шугамаа татах нь ямар ч боломжгүй үндэслэл муутай дүгнэлт байна гэж үзэж байна. Дээрх 3 аж ахуйн нэгж нь дулаан, цэвэр усаар хангагдан ямарч доголдолгүй 2019 оны 09-р сар хүртэл ажиллаж байлаа. Ус дулаан дамжуулах төв 2-7 барилга тэр үед баригдаагүй, сураг ч үгүй аймаг орон нутгийн төсөвт тусгагдаагүй байсан тул Т ХХК-ийн худгаас зүүн тийш шугам нь 3 шугамаар хэрэгцээгээ хангаад хэвийн ажилласаар ирсэн. 2018 онд Г ХХК-д Э ОНӨХК нь шугам эзэмшигч дээрх 3 компаниудаас хуульд заасан зохих зөвшөөрлийг авахгүйгээр техникийн нөхцөл олгосон байсны улмаас аж ахуйн нэгжүүдийн хоорондох маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 2019 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Б.Оүүн төвөргөөн ХХК, Э ХХК, Э ХХК , ЭУДТС ОНӨХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцож Т ХХК-ийн худгаас 5 шугамаа үргэлжпүүлэн татахаар тохиролцсон. 5 шугамыг үргэлжлүүлэн татах ажлыг О ХХК, Э ХХК гэсэн 2 компианаас бусад компаниуд нь хөрөнгөө нийлж гарган өөрсдийн 5 шугамаа татах ажлыг хийхээр тохиролцон шугамын ажлаа гүйцэтгэхээр болж энэ татсан шугамнаас О ХХК Э ХХК 2 аж ахуйн нэгжүүдэд халуун усны 2 шугамыг үнэ төлбөргүйгээр холболт хийлгэхээр тохиролцсон. Гэтэл Г ХХК нь өнөөдрийг болтол халуун усны 2 шугамын холболт хийлгэхгүй биднийг хохироосоор байна. Уг шугамыг хийж гүйцэтгэхэд Г ХХК нь ганцаараа хийж гүйцэтгээгүй. Энэ шугамын ажилд Т ХХК нь 5 шугамын бүх трубаг өөрөөсөө гарган, механизм болон шугамын дулаалга, бусад материалын зардал, ажлын хөлсийг Т ХХК, Э ХХК, Г ХХК нар харилцан тохиролцож хувааж гаргасан. Энэ 5 шугамын ажил хийж гүйцэтгэж байхад манай 3 компанийн удирдлага, ажилтан нар нь ажлын явцыг харж байсан болно. Шугамын ажлыг хийж гүйцэтгэж байх үед дээрх хөрөнгө мөнгөө гаргасан компаниудын удирдлага ажилчид нь бүгдээрээ биеэрээ оролцож уг ажлыг дуусгасан юм. Иймд Г ХХК нь ганцаараа 64 метр шугамын эзэмшигч болох үндэслэлгүй тул Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ж.Өнөржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О аймгийн Б сум О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Т ХХК вакум цонхны үйлдвэр, О ХХК Д төв, Э ХХК Ч төв зэрэг 3 аж ахуйн нэгжүүд нь 2012 онд хууль дүрэм, журмыг баримталж хоорондоо гэрээ хийж, техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу Ф150 хана нь 8 мм зузаантай дулааны ирэх, буцах 2 шугам, Ф76 хана нь 3.5 мм зузаантай цэвэр усны 3 шугам бүгд 5 шугам, нийт 125 метрийн урт шугамыг технологийн дагуу тухайн үеийн ханшаар шинэ труба худалдан авч манай худаг хүртэл шугамаа татсан. Уг шугамыг анх дээрх 3 компани өөрсдийн хэрэгцээнээс гадна бусад аж ахуйн нэгжүүд хэрэгцээгээ хангах боломжтойгоор тохируулан технологийн дагуу тухайн үеийн үнээр худалдан авч шугамаа шинэчилсэн. Тухайн үеийн үнэ ханшаар шинэ труба худалдан авч 5 шугамаа татсан болохоор өндөр үнэ өртөг гарсан. Технологийн шаардлага хангасан тухайн үеийн 3 аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага хангасан, хэвийн ажиллаж байсан шугамыг Г ХХК-ийн удирдлага нь үнэ өртөг багатай 3 нарийхан шугам, хямд өртгөөр татсан байсан гэсэн дүгнэлт нь буруу, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдож байна. Манай компанийн татсан 5 шугамнаас Г ХХК нь ямарч зөвшөөрөл, гэрээ хийхгүйгээр, мэдэгдэл өгөхгүйгээр Э ОНӨХК-аас техникийн нөхцөл авч шууд татсан нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна. Г ХХК-ийн шүүхэд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь гэм хорын хохиролд 44,106,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, шинжээч уг дүгнэлтийг гаргасан. Гэтэл нотлох баримт шинжлэн судлах явцад шинжээч дүгнэлт гаргахдаа шугам хоолойны үнийг одоо байгаа шугам сүлжээний үнээр дүгнэлт гаргасан болох нь харагдаж байна. Шүүхийн тогтоолд заасан асуултад шинжээч хариулаагүй байна. Нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй байна. Захирамжид заасан Э ХХК-ийн асуултад хариулаагүй, асуултаас гадуурх одоо байгаа шугам сүлжээнд дүгнэлт гарсан байна. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй нөхцөл байдал бий болсон байна. Үүнийг зөвтгөхгүй бол процессын алдаа болох нөхцөл байдал бий болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Г ХХК руу татаж байгаа шугамын төслийн зураг холбогдох бичиг баримтанд шугам өргөтгөх, голч нэмэгдүүлэх гэсэн асуудал яригдаж байгаа. Өмнө нь байсан шугамыг нэмэгдүүлэх шаардлага бий болсны үндсэн дээр хийгдсэн ажиллагаа болох нь тогтоогдож байна. Уулзалтын тэмдэглэлд Компанийн тухай хуулиар ч тэр Э ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан очоогүй байсан. Менежер болох Э очсон байсан. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц нь захирлаар томилогдсон байсан. Компанийн хүсэл зориг, өдөр тутмын үйл ажиллагаа, бүхий л шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлдэг. Манай компанийг төлөөлөх хүн тухайн үед байгаагүй болох нь тогтоогдож байна. Баригдаагүй зүйлийг нэхэмжилж байна гэж хэлж байна. Манайх баригдаагүй байхад үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бодитой зүйлийг үндэслэн мэтгэлцэх нь зүй ёсны зүйл байх. Ямар ч барилга байгууламжийг барихын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байж ашиглалтад оруулдаг. О ХХК нь бидний өмнөөс бидэнд шугам хоолой барьж өгөхгүй. Үүнтэй холбоотой баримтууд байгаа. Хардалтын түвшинд худал гэж үзэж байгаа бол үүнийг шалгуулах эрх нь байгаа. Техникийн нөхцөл зөв, буруу гэж ярьж байна. Э ОНӨХК нь ус өгөх, хаах асуудлыг шийдвэрлэх ёстой болохоос биш нэгэнт баригдсан зүйлийг бариулахгүй, бариулах эрхтэй, эрхгүй гэдэг асуудлыг шийдвэрлэхгүй. 2010 онд манай шугам хоолойн асуудал яригдсан. 2019 оны үйл ажиллагаанууд нь журмын дагуу хийгдсэн. Өөрийн өмчийг өөрөө бий болгож, холбогдох этгээдүүдээс зөвшөөрөл авч, татсан шугамыг зайлшгүй бүртгүүлэх шаардлагагүй. Бүртгэхтэй холбоотой асуудлаар өмчлөгч, эзэмшигчийг мөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар Э ХХК нь холбогдох зөвшөөрлийг авч, мөнгө төлбөрийг төлж 3 шугамыг барьсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Шүүх Э ХХК-ийг хэрэглээний халуун ус холбуулах эрхтэйг тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/...... дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол арилгуулах эрхтэй талаар зааж өгсөн. Одоо болтол худгаа түгжээд холбуулахгүй байгаагаас манай компанитай гэрээгээр ажиллаж байсан кофе шоп болон бусад байгууллагууд байгуулсан гэрээгээ цуцалснаас үүдэн олох ёстой байсан орлогоор хохирч байгааг нэхэмжилж байна. Кофе шопын түрээс 1 250 000 төгрөг, үүнийг гэрээ цуцлагдсан 2021 оны 10 дугаар сараас хойш тооцвол 7 сар буюу 8 750 000 төгрөг, лоунж сард 6 000 000 төгрөг гэрээтэй, цуцлагдсанаас хойш манай фитнесс клубээс олох ёстой орлого нь нэг хүн сард 40,000 төгрөгөөр фитнэсст явдаг бөгөөд багадаа 40 хүн хичээллэдэг учраас сард 1,600,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 сар, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 сар, нийт 10 сар халуун усгүйн улмаас үйл ажиллагаа тасалдаж 16,000,000 төгрөг олох ёстой байсан орлогоор хохирсон тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Г ХХК манай компаниас огт зөвшөөрөл авалгүй хулгайгаар бохирын шугам холбож, өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй ашиглаж байгаа бөгөөд манайх сард 70,000 төгрөгийг бохирын шугам ашигласны төлбөрт төлдөг бөгөөд Т нь зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг, манайхаас 3 дахин их хэмжээний бохир зөөвөрлөгддөг учраас 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 41 сар ашиглаж байгаа, Т нь сард 210,000 төгрөг төлөх ёстой учраас 8,610,000 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсныг нэхэмжилж байна. Г ХХК нь 2-7-ДХ-2-с ДХ4 хүртэл 64 м урт 159 мм 2 108 мм шугамыг дангаар эзэмшиж, О аймгийн орон нутгийн өмчийн газарт 108,000,000 төгрөгөөр худалдах гэж байгааг таслан зогсоолгох, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой манай компани мөн уг шугамыг эзэмших эрхтэйг тогтоолгох шаардлагуудыг гаргаж байна. ... Манай компани О ХХК, Т ХХК зэрэг аж ахуйн нэгжтэй харилцан тохиролцож 2013 онд шугамаа томруулж УДДТөв 2-7ийн гадна Дх2-Дх4 худаг хүртэл 56.5 м дулаан, цэвэр усны 3 хос шугамыг технологийн дагуу татсан. Тухайн шугам нь Э ХХК, Т ХХК, О ХХК-ийг дулаан, цэвэр усаар хангаж ямар ч доголдолгүй 2019 оны 09 сар хүртэл ажиллаж байхад Г" ХХК нь шугам эзэмшигч Э ХХК-ийн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүй манай компанийн эзэмшлийн 3 шугамыг таслан, хаяж эд хөрөнгөд гэм хор учруулж байна. Иймд гэм хорын хохиролд 2023 оны 02 сарын 20-ны өдрийн Х ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр О аймаг, Б сум, О багт байрлах Ч төвийн үйлчилгээний төвийн УДДТөв 2-7-ийн гадна Дх2-Дх4 худаг хүртэл 56.5 м дулаан цэвэр усны 3 хос шугамыг 2013 оны байдлаар 44,106,000 төгрөгөөр үнэлж шинжээчийн дүгнэлт гарсан байх тул 44,106,000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тодруулах юм бол манай компани анхан шатны шүүхийн хучин төгөлдөр шийдвэр гарснаас хойш хариуцагч Э ХХК-д хохирол учруулахаар үйлдэл огт хийгээгүй. О аймаг дахь Сүм дундын иргэний анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтанд манай компанийг буруугүй талаар үндэслэлээ тодорхой дурдаж учирсан хохирол гэж нэхэмжилсэн 43,200,000 төгрөг, бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт шаардсан 9,000,000 төгрөг зэрэг шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ингэж дээрх байдлаар Э'' ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан үндэслэлд хамаарч байгаа. Манай компани нь "Э" ХХК-ийн бусад иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцлагдахад нөлөөлөөгүй. Тухайн гэрээний талуудын өөрсдийнх нь ойлголцол, үйл ажиллагаа, харилцан тохиролцоо зэрэг нөхцөл байдлаас л хамаарч гэрээ хэлцэл нь цуцлагдсан байж магадгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай компани дээрх компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ байхгүй учраас сөрөг нэхэмжлэлд буруугүй гэж маргаж байгааг үүгээр илэрхийлж байна. Хариуцагч компани нь фитнесээ угаасаа ажиллуулдаггүй, алданги оног ажиллуулж байсан боловч хүмүүсийн хөлөөс зайдуу байрладаг учраас хүмүүс фитнест нь явдаггүй юм байна билээ. Бас фитнесийн багш гэх тогтмол багшгүй болохоор ажиллуулдаггүй гэж сонссон. Өмнө нь халуун усгүй байсан, одоо ч халуун усгүй л байгаа тул сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл зааж манай компанийг буруутгах боломжгүй юм. Фитнесээс олох байсан орлого гэж өмнө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 18,000,000 төгрөг нэхэж байсныг шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай шийдвэрээр хүчингүй болгож байсан. Бохир усны холболтоо манайх эрх бүхий байгууллага болох Э ОНӨХК-ийн зөвшөөрлөөр холбосон. Манай компанийг бохир усны шугам хоолойд холболт хийлгэх хүсэлт гаргаж техникийн нөхцөл олгогдож холболт хийгдэх үед Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 3.4-т заасан тус шугамын өмчлөгчтэй зөвшилцөх гэдэг зохицуулалт хэрэгжээгүй байсан. Иймд тухайн үед хэрэгжээгүй сүүлд хэрэгжиж эхэлсэн журмыг хэрэглэх замаар манай компанийг буруутгах юм бол эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэх ойлголт болно. Иймд манайх буруугүй тул дээрх 8,610,000 төгрөгийг төлөхгүй бас энэ талаар гаргасан 9,000,000 төгрөг нэхсэнийг хэрэгсэхгүй болгож байсан шүүхийн шийдвэр байгаа юм. Шүүхийн зорилго нь зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах, сэргээхэд оршдог гэж үзэж байна. Гэтэл дээрх таслан зогсоох гэдэг нэхэмжлэл нь шүүхийн үйл ажиллагаа зорилгод үл нийцэж улмаар манай компанийг болон өөрийн компанийг хохироох нэхэмжлэл гаргажээ. Төр өмчлөлдөө тухайн шугам хоолойг авах юм бол Э ХХК-д ашигтай байдлыг бий болгоно. Тэгтэл өөрийн компанийг хохироох нэхэмжлэл гаргаж байна. Мөн манай хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн болох шугам хоолойг булааж авах гэж байгаа мэт эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас Э ХХК нь ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Э ХХК-ийн хуучин шугамнууд ашиглагдахгүй газар доор байгаа. Ийнхүү дээрх шалтгаанаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Э ОНӨХК-д холбогдуулан гаргасан Э ОНӨХК-иар цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох тухай, хариуцагч Э ХХК, О ХХК, Т ХХК-иудад холбогдуулан гаргасан Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэл 64 м урт Зф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан олох ёстой байсан орлого 30,750,000 төгрөг, бохирын шугам холбож, ашигласны төлбөр 8,610,000 төгрөг гаргуулах, 2-7-ДХ-2-с ДХ-4 худаг хүртэлх 64 м урт 3ф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг дангаар эзэмшиж, О аймгийн орон нутгийн өмчийн газарт 108,000,000 төгрөгөөр худалдахыг таслан зогсоолгох, уг шугамыг эзэмших эрхтэйг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 44,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 850,760 /найман зуун тавин мянга долоон зуун жар/ төгрөг, Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797,020 /долоон зуун ерэн долоо мянга хорь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэг: Шүүх үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлага болох Э ОНӨХК-нд холбогдох цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл хэсэг эрх зүйн үндэслэлгүй талаарх гомдол 1.1. Хариуцагч болох Э ОНӨХК нь манай компанийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан манай компанийн цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх буюу бохир ус татан зайлуулах үйлчилгээг авах эрхийг хязгаарласан агуулга бүхий албан тоотыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... дугаартай Техникийн нөхцөл цуцлах тухай гэх нэртэйгээр манай компанид ирүүлсэн. Тухайн албан тоотод 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэвэр усаар хангах болон бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэхгүй талаар дурьдсан байдаг. Энэхүү хариуцагчийн үйл ажиллагаанаас болж уг мараан үүссэн. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д хэрэглэгч нь гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй гэж харин мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэж тус тус заасан. Мөн Э ОНӨХК-тай байгуулсан гэрээний холбогдох зүйл заалтуудад талуудын дээрх хуульд заасан эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл гэрээний хангагчийн үүргийг хэрэгжүүлэгч Э ОНӨХК нь гэрээ болон хуульд заасан үүргээ 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхгүй талаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... дугаартай албан бичгээр ирүүлсэн. Хэдийгээр хангагч нь гэрээний үүргээ шууд зөрчиж манай компанид хохирол учруулаагүй боловч урьдчилан гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй талаар албан бичиг ирүүлсэн нь талуудын хооронд маргаан үүсгэсэн тул манай компани нь эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг сонгон хариуцагчид холбогдуулан гаргасан болно. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай маргаж мэтгэлцэлгүйгээр хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан. Гэтэл шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах-хэрэглэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үүргийг талууд биелүүлж, гэрээний дагуу хөлс төлөгдөж байгаатай зохигч талууд маргахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжпэлийн шаардлага гаргах болсон шалтгаан нөхцөл буюу хууль зүйн фактын талаар Дэнгүй дурдаж манай компани аргаа барсандаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулан цэвэр усаар хангагдах болон бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр хангагдах эрхээ урьдчилан хамгаалуулсан байтал шүүх манай компанийг маргаан мэтгэлцээн үүсээгүй асуудлаар шүүхэд хандсан мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь маргаантай асуудалд эрх зүйн бүрэн дүгнэлт хийж чадаагүйг харуулж байна. Хариуцагч компани нь нэгэнт манай гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийгбатлах байдлаар шийдвэрлэх учиртай байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх ба Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар авсан шүүгчийн захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт бичигдээгүй байгаа нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 1.2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын талаар тодорхой дурьдсан бөгөөд 9.4 дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалтыг 10 төрөлд ангилан заажээ. Энэ аргуудаас 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх буюу манай компани Э ОНӨХК-д хариуцуулан цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасныг маргаан үүсээгүй мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилтыг хангаж чадаагүй гэж үзэхээр байна. Хоёр: Шүүх нэхэмжпэлийн хоёр дахь шаардлага болох Э ХХК, О ХХК, Т ХХК-иудад холбогдох Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф159 мм болон 2ф108 м-ийн гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч мөн болохыгтогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг эрх зүйн үндэслэлгүй тухай гомдол 2.1. Манай компани нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Аймгийн Ерөнхий архитектораар батлуулсан Шугам сүлжээний трасс зураг, Трасс зургийг үндэслэн А ХХК-иар хийлгэсэн ажлын зураг, Мэргэшсэн төсөвчин Э.Н-р хийлгэсэн шугам сүлжээний төсөв, Шугам хоолойн угсралтын ажлыг ашиглалтанд оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34/19 дугаартай дүгнэлт, Гадна шугам сүлжээг мэдээллийн санд бүртгүүлсэн албан тоотууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Уг нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэг бүрчлэн шинжлэн судлагдсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудын талаар шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхээс хэргийг алдаатай шийдвэрлэх үндэслэл болсон. Тодруулбал дээрх нотлох баримтуудаар маргаан бүхий шугам сүлжээг манай компани хийж гүйцэтгэж бий болгосон болох нь хангалттай нотлогдсон байтал шүүх нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгохын тулд дээрх нотлох баримтын нотолгооны ач холбогдолын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. 2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Хэдийгээр Г ХХК нь Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг өргөтгөх ажлын зураг төслийг хийлгэж, шугамыг ашиглалтанд оруулсан боловч уг шугамыг шинэчлэхэд өөр компаниуд хөрөнгө болон бусад зүйлээр хамтран оролцсон, мөн уг шугамыг хамтран эзэмшигч болохоо тогтоолгохоор шүүхэд маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул шугамын эзэмшигчээр нэхэмжлэгч компанийг дангаар нь тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг нэхэмжлэлийн шаардлагыг хууль хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заажээ. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан шугам хоолойн асуудлаар шүүхээр өөр нэхэмжпэгч нараас хэрэг маргаан үүсгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь процесс ажиллагааны мэдээлэл болохоос маргаантай материаллаг харилцааг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль тогтоомж биш юм. Гэтэл анхан шатны шүүх хууль тогтоомж хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэлгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй өөр хэрэг маргааны талаар зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь тухайн шүүхийн шийдвэрийн үндэслэн өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахэрхтэй, 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл өмчлөгч эсэх нь нотлогдоогүй этгээд болох Э ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь мөн л тухайн компанид илүү эрх эдлүүлж байна. Ч төв үл хөдлөх эд хөрөнгийн олох байсан үр шим гэж манай компаниас хохирол шаарддаг. Эдгээр хохиролтой холбоотой асуудлыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. Гэтэл шүүх хохиролын асуудлыг хоёр удаа хүлээн авч хоёр дахь удаагаа шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар заасан 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.1 -д заасныг зөрчсөн. Нөгөөтэйгүүр энэ нэхэмжпэлийг хүлээн авч шийдвэрлэх урьдчилсан нөхцөл нь мөн л үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан юм. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш бол тухайн нэхэмжлэлийг гаргах эрх хариуцагч компанид байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох байсан юм. Ийнхүү анхан шатны шүүх дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр бичих үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. Хураамжийг төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан болно. Давж заалдах хуралдаанд оролцоно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Гомдлын үндэслэл: 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаартай О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байх тул давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн тухайд Г ХХК нь Э ХХК-н эрх бүхийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр Тн ХХК-н худагт холбосон шугам хоолойг манай компанийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр тасдаж, шинээр 5 шугам хоолой барьж холбосон байна. Холбохдоо Э ХХК-н эзэмшлийн шугамыг тасдаж, хүлээлгэж өгөхгүйгээр газарт булж, тус шугам хаана байгаа эсэх нь тодорхойгүй болж Э ХХК нь өнөөдрийг хүртэл эд хөрөнгөөр хохирсоор байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчиж, уул эрхээ хамгаалуулахаар О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. А. Хоёрдугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд О ХХК-н 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 30 тоот дугаартай хариу тайлбараар 2005 онд өөрийнхөө хэрэгцээнд тохируулан Ф125 трубагаар дулааны ирэх буцах 2 шугам, цэвэр усны Ф50 трубагаар 1 шугам бүгд 370 метр орчим урт 3 шугам татан үйл ажиллагаагаа 2005 оны 12 сараас эхлэн явуулж байсан. Дараа нь аж ахуйн нэгжүүд барилгаа барьж шугамыг зайлшгүй өргөтгөх томруулах шаардлагатай байсан тул Э ХХК-н Ч төв, Тн ХХК-н вакум цонхны үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж хамтран тохиролцож 2012 онд шугамаа дахин томруулж Ф125 хана нь 8 мм зузаантай дулааны ирэх, буцах 2 шугам, Ф50 хана нь 3.5 мм зузаантай цэвэр усны 3 шугам бүгд 5 шугам технологийн дагуу тухайн үеийн ханшаар шинэ турба худалдан авч Тн ХХК-н худаг хүртэл шугамаа татсан. 2019 оны 09 сар хүртэп ажиллаж байлаа. Тн ХХК-н худагаас зүүн тийш шугам нь 3 шугамаар хэрэгцээгээ хангаад хэвийн ажилласаар ирсэн гэсэн тайлбар, тус хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд Тн ХХК-н 2022 оны 04 сарын 30 ны өдрийн 22/26 тоот дугаартай тайлбараар О аймгийн Б сум О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Тн ХХК вакум цонхны үйлдвэр, О ХХК-н Д төв, Э ХХК-н Ч төв зэрэг 3 аж ахуйн нэгжүүд нь 2012 онд хууль дүрэм, журмыг баримталж хоорондоо гэрээ хийж, техникийн нөхцөл батлагдсан зураг төслийн дагуу Ф150 хана нь 8 мм зузаантай дулааны ирэх, буцах 2 шугам, Ф50 хана нь 3.5 мм зузаантай цэвэр усны 3 шугам бүгд 5 шугам, нийт 125 метрийн урт шугамыг технологийн дагуу тухайн үеийн ханшаар шинэ турба худалдан авч манай худаг хүртэл шугамаа татсан. Уг шугамыг анх дээрх 3 компани өөрсдийн хэрэгцээнээс гадна бусад аж ахуйн нэгжүүд хэрэгцээгээ хангах боломжтойгоор тохируулан технологийн дагуу тухайн үеийн үнээр худалдан авч шугамаа шинэчилсэн", О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/...... тоот дугаартай шийдвэрийн 04-05 хуудсанд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Эын шүүхэд ирүүлсэн тайлбар Э, О компаниудын ЦТП-ээс өөрсөд рүүгээ татсан гурван шугам /дулаан, хүйтэн, ирэх, очих/ шугам хэт нарийхан бөгөөд зөвхөн тухайн хоёр аж ахуйн нэгжийг л хангахад хүрэлцэхүйц байсан болно. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгчийг хангах зориулалтай төрийн өмч ЦТП-ээс зөвхөн тухайн хоёр аж ахуйн нэгж нарийн хоолой татсан байсныг өргөтгөж, хэрэглэгч нарыг бүгдийг хангах хүчин чадал бүхий 3 шугам татах асуудал тухайн хурлаар яригдсан. Хэн ч байсан зардал гаргаж хоолойг шинэчилсэн болохыг ойлгоно гэж бодож байна. Мөн манайх хуучин хэрэглэж байсан нарийн шугамуудыг өргөтөж шинэчилсэн зардлаа хоёр аж ахуйн нэгжээс огт нэхээгүй болно, 2010 оны 10 сарын 01-ний өдрийн Д төв болон Э ХХК-н хооронд дулааны болон цэвэр усны шугамын төлбөр төлсөн тухай протоколоор 13.000.000 төгрөг төлсөн баримт, 2010 оны 10 сарын 01-ний өдрийн О ХХК-н Д төв болон Э ХХК-н Ч төв нарын хооронд байгуулсан Дулааны шугам гэрээ, 2011 оны 06 сарын 06-ны өдрийн О ХХК, Э ХХК-н хооронд байгуулсан бохирын шугамын гэрээ тус байгуулсан байна. мөн 2010 оны 10 сарын 08-ны өдрийн 27 дугаартай дулааны шугамны техникийн нөхцөл, 2010 оны 11 сарын 04-ний өдрийн У-10/........... тоот дугаартай хүйтэн ус, бохирын холболтын техникийн нөхцөл болон Шүүх хуралдааны явцад хариуцагч нь удаа дараа нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч байсан болох нь тогтоогддог. Тухайлбал шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Манай компанитай зэрэгцээ орших Т ХХК-ийн захирал М, О ХХК-н захирал Н, Э ХХК-н П.Э нар дээрх ажлын үр дүн болох Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ЦХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64м урт Зф159 болон 2ф108 мм-ийн гадна цэвэр усны шугамыг бидний шугам гэж ярих боллоо. Эдгээр нэр бүхий компанийн нэр бүхий төлөөлөгч нар хэний эзэмшлийн шугам хаана байгаа талаар ойлголт муутай төдийгүй өөрсдийнхөө шугамыг ус дулаан хуваарилах төв 2-7-оос тэжээгдэж байгаа шугам гэж буруу ойлгосон байдаг. Тодруулбал хуучин эдгээр аж ахуйн нэгжүүдийн нарийн шугам хоолой нь газар дор байгаа бөгөөд огт ашиглагдахгүй байгаа юм гэж тус тус дурдсан байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, дээр дурдсан нотлох баримтыг харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Тн ХХК-н худагт холбосон 3 шугам хоолойг Э ХХК-н эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал Ж.Цд мэдэгдэхгүйгээр шугам хоолойг тасдаж, Г ХХК нь өөрсдийн шугамыг холбож, манай эзэмшлийн шугамыг газарт булж хаясан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг няцаалт хийж, үндэслэл бүхий тайлбарлаагүй байгаад гомдолтой байна. Б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 2.26 дүгээр хэсэгт Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Э ОНӨХК нь 2013 оны 09 сарын 24 ний өдөр усан хангамж ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох ЭУ-.............. дугаартай техникийн нөхцөлийг 2 жилийн хугацаатайгаар олгосон. Барилга байгууламж шинээр баригдаж, ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин ашиглагдаж байсан шугам сүлжээнүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болж, 2019 оны 09 сарын 09 ний өдөр ЦТП 2-7 байгууламжаас хэрэглэгчид дулаан, хүйтэн усны шугам татах, уг ажлыг гүйцэтгэхэээр О, Г ХХК, Т, XXК, Т ХХК, Э ХХК, Э ХХК-иудын төлөөлөл оролцон шугам шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр тохирч, зураг төсөл боловсруулан хуучин өргөтгөж Ус дулаан хуваарилах 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64м урт Зф159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг өргөтгөж шинэчилсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ тапаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна", Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн З.ЗД Г ХХК тасалж, ашиглах боломжгүй болгосон үйл баримтыг нотолсон нотлох баримт хэрэг авагдаагүй, одоо уг шугам байгаа эсэх, ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нэг үйл баримтыг гэрчилж буй хооронд хамаарал бүхий баримтыг хоёр өөрөөр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна. В. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 05117 дугаартай шүүгчийн захирамжаар О аймаг, Б сум О багт байрлах Ч төвийн үйлчилгээний төвийн УДДТөв 2-7 гадна Дх2-Дх4 худаг хүртэл 56.5 м дулаан, цэвэр усны 3 хос шугамын зах зээлийн үнэлгээг 2013 болон 2022 оны эайдлаар гаргах шийдвэр гарсан. Х ХХК нь маргааны бүхий шугамын үнэлгээг гаргахдаа Ф159 дулааны хоолойгоор дүгнэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан дулааны хоолой нь Ф125 хоолойгоор дүгнэлт гаргах ёстой байсан. Анхан шатны шүүхэд дахин дүгнэлт гарах нөхцөл байдал бий болсныг тайлбарлахад шүүхээс хүлээж аваагүй нь шүүх өөрийн гаргасан шийдвэрийн биелэлтийг засахгүйгээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг зөвтгөхгүйгээр шийдвэрлэж ноцтой зөрчил гаргаж хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдсан байна. Иймд О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/...... тоот шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн гэм хорын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ОНӨХК-д холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... дугаартай техникийн нөхцөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ОНӨХК-р цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хамтран хариуцагчаар Э ХХК, О ХХК, Т ХХК-ийг татаж, Ус дулаан хуваарилах төв 2-7-оос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 хүртэл худаг 64 м урт 3 ф 159 мм болон 2 ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн ба Э ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан олох ёстой байсан орлого 307.500 төгрөг, бохирын шугам холбож, ашигласны төлбөр 8.610.000 төгрөг гаргуулах тухай, 2-7 ДХ-2-с ДХ-4 64м урт 3ф 159мм 2ф 108мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг дангаар эзэмшиж, О аймагт орон нутгийн өмчийн газарт 108.000.000 төгрөгөөр худалдахыг таслан зогсоолгох, уг шугамыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 44.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Г ХХК эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч Э ОНӨХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цахилгаан дулаан эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тухай гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу Г ХХК цахилгаан дулаан, эрчим хүч, цэвэр усаар хангагдаж, бохир усаа татан зайлуулж байсан болох нь тогтоогдсон байна. Гэтэл хариуцагч Э ОНӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ........... тоот албан бичгээр 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон техникийн нөхцлийг цуцлах тухай мэдэгдсэн байх бөгөөд энэ үеэс талуудын хооронд маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах тухай гэрээнд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч Э ОНӨХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд Э ОНӨХК-ийг тус компанид цэвэр ус нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаанд тасалдуулахгүй байлгахыг даалгах хүсэлт гаргасны дагуу шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 020........... дугаартай захирамжаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах ажиллагааг тасалдуулахгүй байхыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн энэ шаардлагыг талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний үүргийг талууд биелүүлж, гэрээний дагуу хөлс төлөгдөж байгаатай дахин талууд маргахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд цэвэр ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал Э ОНӨХК нв зөрчөөгүй, үүргээ биелүүлж байгаа нь тогтоогдсон байх тул маргаангүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Г ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК, О ХХК, Т ХХК-д холбогдуулан ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэл 64 м урт 3 ф 159 мм болон 2 ф 108 мм гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч компаниуд зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1. манай компани шугам сүлжээний трасс зураг хийж аймгийн ерөнхий архитектороор батлуулсан. 2. Трасс зургаар А ХХК-иар ажлын зураг хийлгэн ерөнхий архитектороор батлуулсан. 3. Мэргэшсэн төсөвчин төсөв хийсэн. 4. Шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 5. барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ашиглалтанд оруулсан. 6. Гадна шугам хоолойн инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгүүлж, эд ангиудыг хийж гүйцэтгэхэд 100 гаруй сая төгрөгийн зардал гаргаж шугам сүлжээг ашиглалтанд оруулсан гэсэн тайлбарт үндэслэж тодорхойлсон байна.

Хариуцагч Э ХХК, О ХХК, Т ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй уг шугамыг Г ХХК ганцаар хийж гүйцэтгээгүй, шугамын ажилд Т ХХК шугамын 5 турбаг өөрөөсөө гаргаж механизм болон шугамын дулаалга бусад материалын зардал, ажлын хөлсийг Тх ХХК, Э ХХК. Г ХХК харилцан тохиролцож хувааж гаргасан, ганцаараа эзэмшигч болох үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцжээ.

Шүүх хэдийгээр Г ХХК нь Ус, дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэл 64 м урт 3 ф 159 мм болон 2 ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг өргөтгөх ажлын зураг төслийг хийлгэж, ашиглалтанд оруулсан боловч ашиглалтанд оруулахад өөр компаниуд хөрөнгө болон бусад зүйлээр хамтран оролцсон, уг шугамын хамтран эзэмшигч болохоо тогтоолгохоор шүүхэд маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгчийг шугамын эзэмшигчээр дангаар тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй гэж мөн ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64м урт 3ф 159 мм болон 2 ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг өргөтгөж шинэчилсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр гарч хүчингүй болсон гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Харин уг асуудлын талаар шүүхийн хүчин төгөлдөх шийдвэртэй, өөр шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байгаа гэж үзсэн нь шүүх хуралдааны явцад тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6., 65.1.7.-д заасны дагуу мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Э ХХК нь ЦТП-2-7 байгууламжаас шугам сүлжээг өргөтгөснөөр хэрэглээний халуун устай шууд холбох боломжтой болсон, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрх нь нээлттэй байхад үүнийг хэрэгжүүлээгүйгээс болж түрээсийн гэрээ цуцлагдсанд Г ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, талууд зөвшилцөж хэрэглээний халуун усны шугамд холбох, бохир ус татан зайлуулах шугамыг хуульд заасны дагуу холбуулах буюу гарсан зардалд нөхөн төлбөрийг суутгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон, ДХ-2-с ДХ-4 худаг хүртэл 64 м урт 3 ф 159 мм болон 2 ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг өргөтгөж татахад Э ХХК хөрөнгө оруулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэсэн дүгнэлтүүдийг хийж Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЦТП-2-7 байгууламжаас хэрэглэгчид дулаан хүйтэн усны шугам татах уг ажлыг гүйцэтгэхэээр О ХХК, Г ХХК, Тх ХХК, Т ХХК, Э ХХК, Э ХХК-дын төлөөлөл оролцон хуралдаж шугам шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр тохирч, зураг төсөл боловсруулан хуучин шугамыг өргөтгөж ус дулаан хуваарилах 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт 3 ф 159 мм болон 2 ф 108 мм-ийн гадна цэвэр усны шугамыг өргөтгөж шинэчилсэн талаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О ХХК, Э ХХК, Т ХХК-иуд маргаж буй дулаан цэвэр усны шугамыг өөрсдийн шугам гэж буруу ойлгосон, эдгээр байгууламжуудын нарийн шугам хоолой нь газар дор байгаа бөгөөд огт ашиглагдахгүй байгаа гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад татгалзсан хариу тайлбар гаргасан байхад Э ХХК нь нэхэмжлэгчийн татгалзсан тайлбарыг няцаасан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлоогүй байна. Шүүх шийдвэрийн 3.3. Д-д энэ талаар дүгнэлт хийсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг үйл баримтыг гэрчилж буй хоорондоо хамаарал бүхий баримтыг 2 өөр дүгнэсэн гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хэргийг шийдлийн хувьд хэвээр үлдээж нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны талаар хэргийн зүйлчлэлийг зөв хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 9.4.4., 497.1. гэсний өмнө Иргэний хуулийн 9.4.2., 101.1., 106.2. гэж нэмж,

Э ХХК-ийн гаргасан олох ёстой байсан орлого 30.750.000 төгрөг, бохирын шугам холбож, ашигласны төлбөр 8.610.000 төгрөг гаргуулах, 2-7-ДХ-2-с ДХ-4 худаг хүртлэх 64 м урт 3ф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамыг дангаар эзэмшиж, О аймгийн орон нутгийн өмчийн газарт 108.000.000 төгрөгөөр худалдахыг таслан зогсоолгох, уг шугамыг эзэмших эрхтэйг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 44.106.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн Э ОНӨХК-иар цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа шугам сүлжээнд нийлүүлэх эрхтэй болохыг тогтоолгох, Ус дулаан хуваарилах төв 2-7-гоос зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай Э ОНӨХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 850.760 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ций давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.480 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У

 

..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#