Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2020/00036

 

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

                                                      Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

                               заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

                                                                                   Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

                                                                        Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох

 

Бус******* оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.*******

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 626 дугаартай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн иргэн ******* *******уу овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Засаг даргын А/449 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шат, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж, Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ын шимтгэлээ тогтоолгосон боловч одоогоор аваагүй байна. Энэ хугацаанд төрөөс цалин хөлсийг нэмэгдүүлсэн тул миний бие одоог хүртэл хохирсоор явна.

Иймд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ийг 2020 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу, /Миний 6 сард авсан, үндсэн цалин 1045653 төгрөг, бус******* нэмэгдэлтэй 1773784 төгрөг, жинхэнэ олгосон 1426819 төгрөг байгаа тул үүнийг үндэслэж/ тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг дарг******* холбогдох нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай маргаантай Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 28-нд хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135.1 дэх заалт******* заасны дагуу мөн хуулийн 127.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээж ава******* ажлаа хийж байна. 2020 оны 03 сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 сарын 03-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилсэн. Нийт ажлын 54 хоногийн цалин хөлс байгаа. Үүнээс өмнөх цалин хөлсөө шүүхээр тогтоолгосон учраас 54 хоногийн хөдөлмөрийн хөлс болох өдрийн 66.640 төгрөгийг 54 хоногтоо үржээд 3.596.616 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон, томилсноос хойших 2020 оны 3 сарын 19-нийг өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа. Би шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай 2 удаа уулзах******* танд гаргаж өгнө л гэдэг, аймгийн Засаг даргатай уулзах******* аймгийн Засаг дарга таны мөнгө төгрөгийг сонгуулиас өмнө 2020 оны 06 сарын 24-ний өдрөөс өмнө шийднэ гэж хэлчхээд өдийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай би 14 хоноод нэг уулздаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таны мөнгийг шийдвэрлэсэн, өгөх гэж байгаа гэж хэлдэг. Мөн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байгаа яага******* вэ гэхээр таны өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байж авъя гээд авахгүй байгаа. Үүнээс Монгол улсын шүүхийн шийдсэн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэхгүй байга******* би гомдолтой байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З шатны Захиргааны хэргийн шүүхээр ******* ажилдаа эгүүлэн томилогдсон. Дээд шүүхийн шийдвэрийн дагуу *******г ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан. Өмнө ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж дэвтрүүдийн бичилтийн асуудал нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Манай тал хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбар дээрээ тодорхой бичсэн байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 2,455,808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2,455,808 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,

 3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлаг******* тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 54243 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулж,

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Э.******* би Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг дарг******* холбогдох Д.*******гийн нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны олговор олгож өгөх тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Тус шүүхийн 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн 626 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Д.*******г 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар томилсон байна “ гэсэн бөгөөд уг захирамжийг хугацаа хоцорч гаргасан гэж ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135.1 дэх заалт******* заасны дагуу мөн хуулийн 127.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.

Иймд дээрх үндэслэлийн харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан тул 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 626 дугаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож , нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн ава******* 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Л.*******г Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар томилсон тэмдэглэл байгааг нотлох баримт гэж үзэлгүй 3 сарын хугацаанд хоцроон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж нөхөн олговор гаргахаар анхан шатны шүүхийн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байгаа. Манай байгууллага энэ хугацааны нөхөн олговрыг төлөх боломжгүй юм гэв.

Нэхэмжлэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг ажилд томилсон нь үнэн, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээн авч одоог хүртэл ажиллаж байгаа. Харин нөхөн олговор олгоогүй байгаа. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл би ажилгүй байсан. Энэ хугацааны нөхөн олговор олгогдоогүй байгаа. Харин олгохдоо 2020 оны 01 дүгээр сараас өмнөх авч байсан цалин хөлсөөр тооцож нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Миний хувьд энэ маргаан дуусахаар хуучин засаг дарга Даас төсвөөс гарсан нөхөн олговрыг гаргуулж улсыг хохиролгүй болгуулах санаатай байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Завхан аймгийн засаг дарг******* холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.456.098 төгрөг гаргуулж, Д.*******д олгохоор тогтоосон  Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0794 дугаартай маг*******лалаар  хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Завхан аймгийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.*******г 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан байна.

Анхан шатны шүүх  нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан бүх хугацааг зөв тооцож, уг хугацаанд олгох  нөхөх олговрыг хэрэгт авагдсан баримт******* тулгуурлан  тогтоосон нь Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 626 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид маг*******лалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                      Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ