Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01933

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01933

 

*******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* -д тус тус холбогдох,

939,444,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 46,972,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Д.Оюунсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа, бие даасан шаардлага гаргаагүй дагч этгээд -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу *******, ******* ******* яам нь ******* ******* , түүний гишүүн ******* ******* ******* ХХК нартай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 130 дугаар МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобус хүлээн авч, 2019 оны 01-05 дугаар сард 3 удаа туршилт хийж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн нийтийн ******* үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн. Улмаар Нийслэлийн нийтийн ******* үйлчилгээний газраас цахилгаан автобусыг -т 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус үйлчилгээний газар автобусыг хүлээн аваад үзлэг, шалгалтыг явуулж, ******* ******* ******* ХХК-аар шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн ******* үйлчилгээнд явуулж эхэлсэн.

1.2. Гэрээний дагуу баталгаат хугацаа нь автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан ба баталгаат хугацаа дуусаагүй байхад байнгын эвдрэл, гэмтэл гарч, тухай бүрт нийлүүлэгч байгууллагад мэдэгдэж засуулдаг боловч эвдрэл, гэмтлүүд үргэлжлэн гарсаар байгаа. 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь байнгын эвдрэл, гэмтэл гарч, нийтийн ******* үйлчилгээнд ашиглахад чанарын шаардлага хангахгүй байгаа талаарх тооцоо судалгааг эзэмшигч -аас гаргасан.

Иймд ******* ******* -ын гишүүн байгууллага ******* ******* ******* ХХК нь баталгаат хугацаанд үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, хохирол 939,444,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн нийтийн ******* үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох, угсралт үйлдвэрлэлийг зохион байгуулж, турших, баталга*******уулах, нэвтрүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сард ******* Улсын Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор *******, ******* ******* яам, ******* ******* -аас тавьсан саналын дагуу МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх технологийн судалгаа хийж, уг туршилтын төслийн гүйцэтгэгч компаниар *******иллахаар тохиролцон *******, ******* яамтай МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг байгуулан *******илласан.

2.2. Манай компани ******* Улсад JEA-800 загварын троллейбус, дуобус, монбус угсарч үйлдвэрлэж байсан мэдлэг, чадвар, туршлага дээрээ үндэслэн МОН-30 загварын цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох инновацийн энэ төслийг MNS6728:2018 стандартын хүрээнд амжилттай зохион байгуулсан. МОН-30 загварын том оврын 2 ширхэг автобус нь 2019 оны 02 дугаар сард *******, ******* ******* ******* харьяа Авто ******* үндэсний төвийн техник ашиглалт, аюулгүй *******иллагааны хяналт, шалгалтаар орж, нийтийн ******* үйлчилгээнд *******иллуулж болно гэсэн дүгнэлт гарсан. *******, ******* ******* яам болон нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас 4 удаа туршин баталга*******уулж, гэрээний биелэлтийг дүгнэж, техник ашиглалт, аюулгүй *******иллагааг хангасан МОН-30 загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг -д хүлээлгэн өгсөн.

2.3. Манай компаниас 100,000 км буюу 2 жилийн засвар үйлчилгээний баталгаат хугацааг -т өгсөн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс хамааралтай техникийн үйлчилгээ, засварыг хийж ирсэн. Баталгаат засварын хугацаанд 102 дугаартай автобус 11,328 км, 103 дугаартай автобус 34,512 км зам туулж нийтийн ******* үйлчилгээнд *******илласан бөгөөд ашиглалтын болон ашиглалтын бус шалтгааны улмаас үүссэн эвдрэл, гэмтлүүдийг тухай бүрт засварл*******, хамтарсан техникийн комиссын актаар баталга*******уулж ирсэн.

2.4. Тус компани нь гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй байна. *******, ******* ******* яамтай байгуулсан гэрээний хүрээнд нийтийн ******* үйлчилгээнд *******илл******* эхэлсэн МОН-30 загварын цахилгаан автобусны баталгаат засвар үргэлжилж буй энэ хугацаанд -ын зүгээс үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй цахилгаан автобусны удирдлагын болон хүчний цахилгаан хэлхээнд нэвтрэх нэмэлт төхөөрөмж залгах, ингэснээр цахилгаан автобусны гүйдлийн нэгдсэн тохиргоо, баланс бүхий цахилгаан хэлхээний програмчлал дээр саатал үүсгэх, гадны нөлөөтэй цахилгаан богино холболт үүсгэх, удирдлагын программ хангамжийг гэмтээх зэрэг ноцтой зөрчлүүдийг гарг******* байсан. Үйлдвэрлэгчээс өгсөн МОН-30 загварын цахилгаан автобусны техник ашиглалтын заавар болон ******* ******* ******* ХХК-ийн баталгааны албан баримтад автобусны цахилгаан системийг зөвшөөрөлгүй, дураараа оролдож, өөрчлөхийг хатуу хориглох болон цахилгаан утасны стандарт, маркийг өөрчилж тохирохгүй утас хэрэглэснээс үүдэн гарсан эвдрэлийн талаар хэрэглэгчийн үүрэг хариуцлагыг тодорхой за******* өгсөн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т тодорхой заалт байгаа.

Нэхэмжлэлд үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй гэж заасан нь үндэслэлгүй гэдэг нь техникийн комиссын акт, баримт бичгээр батлагдана. Гэрээний ерөнхий нөхцөлийн 22.1 дэх зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл үүсээд байгаа хэдий ч МОН-30 загварын цахилгаан автобусуудын өндөр хүчдэлийн цахилгаан хэлхээ, удирдлагын хэлхээний гэмтлээ оношлох VCU001-Z8K2 маркийн CAN BLOCK программ хангамж шинэчлэх, өндөр болон удирдлагын хэлхээний CAN BLOCK солих, хэлхээний гэмтэлтэй эд ангиудыг солих, нэгдсэн программ хангамжийг INSTALL хийх *******луудыг зохион байгуулж байна. ******* Улсын Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолоор том оврын цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгон, угсарч үйлдвэрлэх, туршилт баталга*******уулалт хийх үүргийг ******* ******* ******* яам, Нийслэлийн Засаг дарга нарт өгсөн бөгөөд уг туршилтын төслийг төр, хувийн хэвшлийн хамтын *******иллагааны хүрээнд хэрэгжүүлж, гэрээний биелэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 25.1, 26.1 заалтын хүрээнд хамтран *******иллах боломжтой байгаа.

Иймд талуудын гэрээний үүргийн зөрчлийг тогтоох нь хангалтгүй гэж үзэж байгаа учир шүүхийн шатнаас өмнө *******, ******* ******* ******* техникийн комиссоор оруулж дүгнэлтүүдийг авч хэлэлцүүлэн, шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломжоор ханг******* тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ******* -ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ******* Улсын Их Хурлын Инновацын бодлогын хороо болон ******* ******* НҮБТТ-ын хамтарсан санаачилгыг тухайн үеийн ******* Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, ******* Улсад цахилгаан *******, автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох, угсрах, турших *******лыг *******, ******* ******* сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан ******* Улсын Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор *******, ******* ******* яам нь ******* ******* -д хүсэлт тавьсны дагуу МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, гүйцэтгэгч компаниар тус байгууллагын гишүүн ******* ******* ******* ХХК-ийг томилон, төслийн *******лыг эхлүүлсэн. МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх төслийн *******лыг ******* ******* ******* ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэж, *******, ******* ******* яам болон бусад холбогдох төр, захиргааны байгууллагаас томилогдсон *******лын хэсэгтэй хамтран өвөл, хавар, зуны туршилт, судалгааны *******лыг 2018-2019 онд амжилттай зохион байгуулсан нь техник комиссын акт, бусад баримтаар нотлогдож байна.

3.2. Цахилгаан автобусыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч гэрээний үндсэн үүрэг биелэгдсэн ба 18 сарын баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-аас баталгаат засварыг хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханг******* *******илласан нь баримтаар нотлогдож байна.

3.3. 2020 оны 05 дугаар сар хүртэл буюу баталгаат засварын хугацаа дууссанаар *******, ******* ******* яам, ******* ******* ийн хооронд байгуулсан энэхүү гэрээний үйлчлэх хуулийн хугацаа дууссан гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд *******, ******* ******* яам нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн субъект биш гэдэг нь нотлогдож байна гэжээ.

 

4. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний тусгай нөхцөлийн 7 дугаар заалтын 13-т заасан баталгаат засвар нь МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг захиалагч хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна. Нийлүүлэгч нь энэ хугацаанд үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна гэж заасан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг дүгнэж 02 дугаар актаар баталга*******уулсан. Тус гэрээ дүгнэх актын 4 дүгээр зүйлд Гэрээний тусгай нөхцөлийн 2, 7, 8 дахь заалтын дагуу гэрээний үнийн 95 хувийн санхүүжилтийг (892,471,800 төгрөг) олгож, баталгаат хугацааны 5 хувь болох 46,972,200 төгрөгийг баталгаат хугацааны туршид авч үлдэх. Баталгаат хугацаа 18 сар буюу нэг жил зургаан сар байна гэж заасан. Гэрээний баталгаат хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тус компани нь гэрээний үүргээ биелүүлж туршилт судалгаа, баталгаат засварын *******лыг бүрэн гүйцэтгэж байсан.

Иймд *******, ******* ******* яамнаас баталгаат хугацааны төлбөр 5% болох 46,972,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээний ерөнхий нөхцөлийн 13 дугаар зүйлийн 13.1, тусгай нөхцөлийн 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгч компани нь өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээний үүрэг биелсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс гүйцэтгэлийн баталгаанд авсан мөнгийг олгох боломжгүй гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй дагч этгээд -ын тайлбарын агуулга:

-т МОН-30 загварын 2 ******* хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн нийтийн ******* газраас хүлээлгэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тухайн ******* хэрэгслүүд эвдрэл, гэмтэлтэй байсаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ******* ХХК нь 2 ******* хэрэгслийг авч засах шаардлагатай талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу тухайн 2 автобусыг ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш -аас уг ******* хэрэгслүүдийг үйлчилгээнд явуулаагүй гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* ******* яам нь хариуцагч ******* ******* ТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 892,471,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* ******* яаманд олгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******, ******* ******* яамнаас 46,972,200 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 4,620,309 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

8. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг гэдгийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв тодорхойлсон атлаа нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй эсэх талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир гэрээг цуцлахыг шаардах эрх захиалагчид байхгүй. Өөрөөр хэлбэл захиалагч нь *******ил гүйцэтгэгч *******лыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байсан боловч *******ил гүйцэтгэгч *******лаа бүрэн гүйцэтгэчихсэн учир гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актаар нотлогддог. Мөн гэрээ дүгнэсэн акт, МОН-30 загварын автобусыг турших тухай, туршилт баталга*******уулалтын протоколууд болон хуудсуудаар нотлогдож тогтоогддог.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, гэрээг цуцлах шаардлага гарг******* байгаа энэ тохиолдолд гэрээний 18, 20 дугаар зүйл хамааралтай. Гэрээний 18 дугаар зүйлд нэхэмжлэлд заасан гэрээг цуцлах үндэслэл тусгагдаагүй учир гэрээг цуцлах үндэслэлгүй. Мөн гэрээний 20 дугаар зүйлд заасны дагуу захиалагч гэрээг цуцлах тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл захиалагчаас гэрээг цуцлах талаарх бичгийг нийлүүлэгчид огт ирүүлж байгаагүй. Түүнчлэн гэрээнд Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгээр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж тусгасан. Гэвч нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй атлаа гэрээг цуцлах шаардлага гарг******* байгаа нь үндэслэлгүй.

8.2. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нь гэрээний зүйл болох МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусын өмчлөгч болсон. Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгч нь *******, ******* ******* яам эсхүл аль нь болох талаар маргаан үүссэн. *******, ******* ******* яам нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, автобусны өмчлөгч -ыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах хүсэлтийг удаа дараа гаргадаг. нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, гэрээний оролцогч биш гэх байдлаар татгалздаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хэн болохыг заасан бөгөөд жинхэнэ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргаагүй манай тохиолдолд *******, ******* ******* яамыг нэхэмжлэгч гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханг******* шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханг******* шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

9.1. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ... 939,444,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ талуудын хооронд байгуулагдсан МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй, энэ нь гэрээний аль заалтыг зөрчиж байгаа талаар тухайлан тодорхойлоогүй.

9.2. *******, ******* ******* яам нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны баталгаат хугацаа гэх баримт бичгийн 1, 2 дахь заалтыг баримтлан энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан боловч тус баримт бичиг нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан МОН-30 загварын цахилгаан автобус нийлүүлэх, турших гэрээний хэсэг биш, харин манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан автобусны ашиглалт техникийн үйлчилгээ, засвар, инженер техникийн *******илтнуудыг сурган дадлаг*******уулах зорилгоор Автобус компанид гарг******* өгсөн баримт бичиг бөгөөд хоёр талын баримт бичиг огтоос биш. Нөгөө талаар *******, ******* ******* яамтай байгуулагдсан гэрээний 5 дахь заалтад заагдсан гэрээний нэг хэсэг болсон баримт бичиг биш юм.

Гэрээнд зааснаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр автобусуудыг үйлчилгээнд явуулж эхэлснээс 12 сараар тооцвол 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталгаат завсар хийх хугацаа дууссан. Гэрээний тусгай нөхцөлийн 7 дугаар зүйлд зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******, ******* ******* яам гэрээ дүгнэсэн актаар автобусуудыг хүлээн авсны дараа 18 сарын баталгаат засварын хугацаа 2020 оны 05 дугаар сард дуусч, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Өөрөөр хэлбэл үндсэн гэрээ, гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаа өнгөрсөн. Энэ тохиолдолд нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

9.3. Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад *******, ******* ******* яам хуульд заасан нэхэмжлэгч биш талаараа удаа дараа илэрхийлж хүсэлт гарг******* жинхэнэ нэхэмжлэгчээр өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан. Ингэхдээ нь жинхэнэ нэхэмжлэгч юм гэж тодорхойлдог. Гэтэл шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй *******, ******* ******* яамыг нэхэмжлэгч гэж тодорхойлж нэхэмжлэлийг ханг******* шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүх нэхэмжлэгчийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

9.4. *******, ******* яам нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ******* ХХК-аас 939,444,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Учир нь гэрээний үүргээ биелүүлж техник ашиглалт, аюулгүй *******иллагааны шаардлага бүрэн хангасан МОН-30 загварын 2 ширхэг автобус нийлүүлснийг *******, ******* яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагуудаас томилогдсон *******лын хэсгүүдийн техникийн комиссын актуудаар бүрэн нотлогдож байна. 2 цахилгаан автобус нь нийтийн ******* үйлчилгээнд 10-35 мянган км зам туулж, ард иргэдэд үйлчилж байсан ба ******* ******* ******* ХХК нь энэ хугацаанд баталгаат засварын үйлчилгээг технологийн дагуу хийж ирсэн нь баримтаар нотлогдож байна.

Ашиглагч байгууллагын буруутай үйлдлээс хамаарсан эвдрэл, гэмтлийг үйлдвэрлэгч хариуцахгүй гэж гэрээнд заасан байгааг нягтлан шалгахгүйгээр *******, ******* ******* яамнаас нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 255 дугаар зүйлийн 255.1.3, 204 дүгээр зүйлийн 204.5 дахь заалтууд, ******* Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дахь заалт, 18 дугаар зүйлийн 9 дэх заалт, 30 дугаар зүйлийн 7, 8 дахь заалтуудыг зөрчиж, Засгийн газрын 122 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах *******, ******* ******* ******* чиг үүрэгтэй нийцэхгүй байна.

9.5. Мөн тус гэрээний ерөнхий нөхцөлийн доорх 1 дэх заалтад Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж зааснаар дээд байгууллага буюу Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолыг цуцлуулсны үндсэн дээр гэрээ цуцлах нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл уг заалтыг нэхэмжлэгч үл хэрэгжүүлж гэрээг цуцлах шийдвэрийг бие даан гаргасан. Уг гэрээний заалтыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ эс анхаарч үндэслэлгүй шийдвэр гаргасан. *******, ******* ******* яам нь гэрээг цуцлах нэхэмжлэл гаргахдаа Засгийн газраас зайлшгүй зөвшөөрөл авах үүрэгтэй байсан.

9.6. Гэрээний ГЕН-ийн 13 дахь заалтын хүрээнд МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгаат засварын хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу гэрээний үүргийн биелэлт хангагдсанаас 1.6 жилийн дараа гэрээ цуцлах нэхэмжлэл гарг******* буй нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм.

Манай байгууллагын зүгээс үүссэн асуудалтай холбогдуулан маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан. Гэтэл бидний тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой. Мөн сөрөг нэхэмжлэлийг ханг******* өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

10.1. Тухайн автобусны нийт үнэ ******* ******* ******* ХХК болон ******* ******* -ын алины дансанд орсныг анхан шатны шүүх буруу тодорхойлсон учир тухайн асуудлыг тодруулах үндэслэлээр хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцсан. Гэрээний дагуу 102, 103 дугаартай автобус нийлүүлэгдсэн хугацаанаас эхэлж, 102 дугаартай автобус 10 удаа, 103 дугаартай автобус 23 удаа засвар үйлчилгээ хийлгэхээр ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш тухайн 2 автобус ******* ******* ******* ХХК-ийн эзэмшилд байгаа. Тухайн автобус үйлчилгээнд явж эхэлснээр баталгаат хугацаа тоологдохоор байсан. Баталгаат хугацаа тоологдохоос өмнөх хугацаанд эвдрэлийн асуудал яригд*******, нийлүүлэгч компани автобусыг авч яваад одоог хүртэл өмчлөгчид шилжүүлж өгөөгүй. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарладаг атлаа 102 дугаартай автобусны батарей *******иллагаагүйн улмаас ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалз*******, Худалдаа, ******* танхимаас форс м*******орын гэрчилгээ авсан. Энэ гэрээний цахилгаан автобусны баталгаат хугацааны 3-т МОН-30 багтаамжийн цахилгаан автобусны эрчим хүчний үүсвэр болох 184 кв.цагийн багтаамжтай батарей ашиглалтад өгөх хугацаа 3 жил байна гэж заасан. Баталгаат хугацаа дуусаагүй, 102 дугаар автобусны хувьд батарей ашиглалтын хугацааны 3 жил яригд******* эхлээгүй. Нийтийн ******* үйлчилгээнд ашиглах боломжгүй 2 автобусыг нийт 23 удаа засварлуулсан учир гэрээний үүргийн дагуу хохирлоо шаардсан.

10.2. ******* ******* ******* ХХК болон *******, ******* ******* ******* хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 13.1-д гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа шинэ, урд өмнө ашиглагдаагүй, гэмтэл согоггүй, хамгийн сүүлийн үеийн өнөөгийн загварын техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байна гэж заасан. Гэтэл чанарын шаардлага хангаагүй 2 автобус нийлүүлсэн учир гэрээний үр дүн биелэгдээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт *******ил гүйцэтгэгч *******лыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, 225 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй дагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Манай байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн ******* хэрэгсэл ирсэн бөгөөд ирсэн цагаасаа хойш байнгын эвдрэл гэмтэлтэй байсан талаар анхан шатны шүүхэд тодорхой хэлсэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримталсан бөгөөд *******ил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь *******ил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан *******ил гүйцэтгэх, захиалагч нь уг *******лын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр байдаг. Баталгаат хугацааны 46,972,000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй байгаа нь тус *******лын үр дүн биелэгдээгүй гэж үзсэнтэй холбоотой. Тухайн ******* хэрэгсэл нийтийн ******* үйлчилгээнд явах чанарын шаардлага хангахгүй, үр дүнд хүрэхгүй байсан учир *******, ******* ******* яам гэрээнээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй учир гэрээг цуцалсан. Гэрээний талууд *******, ******* ******* яам, ******* ******* , ******* ******* ******* ХХК байсан. Гэрээний үүргийг шаард******* байгаа учир *******, ******* ******* яам нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* ******* яам нь хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* -д тус тус холбогдуулан 939,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ******* ******* ХХК нь 46,972,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарг******* марг*******ээ. Бие даасан шаардлага гаргаагүй дагч этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гарг******* мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* -д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгч нь -ыг нэхэмжлэгч гэж үзэж, жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлтүүд гаргасан боловч бие даасан шаардлага гаргаагүй дагч этгээдээр оролцож буй нь нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрөөгүй, хүсэлт гаргаагүй тул уг хүсэлтийг шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/15217 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Хариуцагчийн гаргасан шүүх нэхэмжлэгчийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

3. *******, ******* ******* яам болон ******* ******* , түүний гишүүн болох ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ байгуулагд*******, гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь шинэ технологи, инноваци, туршилт судалгааны зориулалттай 2 ширхэг МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх, захиалагч *******, ******* ******* яам нь 939,444,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр автобус нийлүүлэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан *******ил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, мөн хариуцагч 2 цахилгаан автобусыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, талуудын үйлдсэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт, гэрээ дүгнэсэн акт, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоосон байна.

Түүнчлэн талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд 3 удаа цахилгаан автобусуудыг туршилтаар *******иллуулан шалг*******, улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн ******* үйлчилгээний газарт, уг байгууллагаас -т тус тус шилжүүлж, нийтийн ******* үйлчилгээнд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ашигласан үйл баримт тогтоогдсон, зохигчдын маргаангүй.

5. Харин хариуцагч нь 102 дугаартай цахилгаан автобусны литум-батарейг БНХАУ-ын үйлдвэрт хүргүүлж засварлуулах шалтгаанаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 103 дугаартай цахилгаан автобусны цэнэг алдалтыг бууруулах зорилгоор нам хүчдэлээр /24 вольтын/ *******илладаг дизель халаагуурын систем суурилуулах шалтгаанаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус тус -аас буцаан авсан болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20/103, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/30 дугаар албан бичгүүд, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн техникийн комиссын акт, ******* хэрэгслийн баталгаат засварын үйлчилгээний бүртгэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч нь дээрх эвдрэл, гэмтлийг засварл******* автобусуудын хэвийн *******иллагааг хангасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдолд эвдрэл, гэмтэл ашиглагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан гэж дурдсан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул гомдол үндэслэлгүй. Мөн талууд анх автобусуудыг техникийн комиссын акт үйлдэн хүлээлцсэн хэдий ч ашиглалтын явцад удаа дараа эвдрэл, гэмтэл гарсан, сүүлийн байдлаар илэрсэн доголдлыг арилгаагүй байгаа тул техник ашиглалт, аюулгүй *******иллагааны шаардлага бүрэн хангасан автобус нийлүүлсэн нь техникийн комиссын актуудаар нотлогдсон, баталгаат засварын үйлчилгээг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн, баталгаат хугацаа дууссан учир гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээний зүйлийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэнэ. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буца******* өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээг цуцлах үндэслэлийг гэрээнд тодорхойлсон, захиалагч гэрээ цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллага болох ******* Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргах ёстой гэж марг******* байх боловч гэрээний оролцогч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээнээс татгалзах эрхийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй.

Мөн хариуцагч автобусуудын доголдлыг арилгахаар хүлээн авч, богино хугацаанд засварлах талаар дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан боловч 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрсөн, доголдол арилаагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалз*******, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул гэрээний үүргийн биелэлт хангагдсанаас 1.6 жилийн дараа гэрээ цуцлах нэхэмжлэл гарг******* буй нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэх гомдол үндэслэлгүй болно.

 

7. Хариуцагч нь гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 46,972,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч дээр дурдсанаар хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 939,444,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 46,972,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэрээ цуцлах талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгээр тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй, мөн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн агуулгад нийцээгүйг тус тус зөвтгөж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын алдааг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...нэхэмжлэгч *******, ******* ******* яам нь хариуцагч ******* ******* ТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг... гэснийг хариуцагч ******* ******* -д холбогдуулан гаргасан 939,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *******, ******* ******* яам татгалзсаныг гэж өөрчилж,

2 дахь заалтын ...355 дугаар зүйлийн 355.1... гэснийг хас*******,

4 дэх заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,855,170 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, дагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА