Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02046

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б даатгал” ХК-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөр, алданги 45,213,292 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбат, Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани дохиолол, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Б даатгал” ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын зүйлийн нийт үнэлгээ 180,000,000 төгрөг бөгөөд даатгалын хураамж 900,000 төгрөгийг төлсөн. Даатгалын гэрээнд даатгалын зүйлийг харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан бөгөөд даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохиролцсон.

1.2. Манай компани нь “В” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дохиолол хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг гэрээний 1.6-д зааснаар гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдаж, дараагийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох “В” ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Н дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон.

1.3. “Б даатгал” ХК нь даатгалын нөхөн төлбөрт 987,804 төгрөг олгосон боловч үлдэх нөхөн олговрыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хууль зөрчсөн тул гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос уг асуудлыг шалгаж, хохирлын хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан боловч “Б даатгал” ХК нь өнөөг хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй.

1.4. Мөн даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй тул зарим нөхөн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн гэрээний 9.1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувьтай тэнцэх алданги тооцвол нийт хугацааны алданги 51,241,731 төгрөг болох бөгөөд хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15,071,097 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Иймд “Б даатгал” ХК-аас даатгалын нөхөн төлбөр 30,142,195 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 15,071,097 төгрөг, нийт 45,213,292 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоосон ба энэхүү хавсралтаар “В” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн “А” ХХК-ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг даатгаагүй юм.

Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ байгуулагдах үед “В” ХХК болон “А” ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй, байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан.

Даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан “В” ХХК, Улаанбаатар  хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа “А” ХХК-ийн үйл ажиллагаа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохгүй юм.

Даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг талууд тохиролцож, тодорхойлсноос хойш 8 сар 10 хоногийн дараа “В” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнээс хохирол учирсан болох нь хэргийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул “Б даатгал” ХК нь даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Мөн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж Даатгалын тухай хуулийн 12.6.14.4, 13.5.13.4-т тус тус заасан. Иймд даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байгааг мэдсээр байж даатгалын зүйлд хамаарахгүй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцан арилгах өөрийн үүргийг “Б даатгал” ХК-аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгчээс нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дараа манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас даатгуулагчийн бүрдүүлж ирүүлсэн нөхөн төлбөрийн баримт материал, хэргийн бодит байдлыг бүрэн судлалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Даатгуулагчийн баримт материалыг дахин судлан үзэхэд даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон нь тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас 987,804 төгрөгийг буцаан гаргуулж “Б даатгал” ХК-д олгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б даатгал” ХК-аас 45,187,792.68 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,500 төгрөгт холбогдох хэсгийг болон даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай “Б даатгал” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,016.46 төгрөг, хариуцагч “Б даатгал” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “Б даатгал” ХК-аас 383,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1.  “А” ХХК болон "В" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дохиолол хамгаалалтын гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнээс 8 сарын дараа байгуулагдсан тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар ирээдүйд үүсэх эсэх нь тодорхойгүй байсан үүрэг даатгалын зүйл байх боломжгүй.

Даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн талбай, цэгээс өөр байршлуудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ даатгалын гэрээний 12.7.1, 13.6.1-д зааснаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул даатгалын гэрээний 12.6.14.26- 13.5.13.24-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

Мөн "Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй” гэх үндэслэлүүдээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх даатгалын гэрээний даатгалын зүйлийг "В" ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж заасан тул бүгд хамаарна гэж даатгалын зүйлийг хэмжээ хязгааргүй мэтээр ойлгож хуульд үл нийцэх дүгнэлтийг хийсэн байна.

Даатгалын гэрээний зүйл нь "Дохиолол хамгаалалтын гэрээ"-ний хавсралт №1-д заасан “В" ХХК-ийн 21 объектод явуулж буй дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээнээс үүсэх үүрэг, хариуцлага гэж ойлгоно.

Гэвч “А” ХХК нь "В" ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Дохиолол хамгаалалтын гэрээ"-ний дагуу даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн талбай, цэгүүдээс өөр нэмж 28 байршилд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ “Б даатгал” ХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг.

Иймд “Б даатгал” ХК-ийн зүгээс даатгалын гэрээний 12.6.14.26-д "Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол", 13.5.13.24-т "Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн ... үед гарсан хохирол"-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дүгнээгүй.

4.2. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д зааснаар даатгагч нь даатгалын зүйл гэж тодорхойлоод байгаа "Н салбар"-ын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг "В" ХХК-ийн өмнө хүлээх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үүргийг хүлээсэн. Гэтэл тус компанийн хувьцааны 67%-ийн хувьцааг эзэмшдэг толгой компани гэх "В" ХХК-д төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр даатгуулагч буюу нэхэмжлэгчийг гуравдагч этгээдийн өмнө хариуцлагаа хүлээсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 444.1, 25.1 дэх заалтыг зөрчсөн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хулгайд алдсан гэх гар утаснууд нь “В” ХХК-ийн өмчлөлийнх байсан эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгээгүйг шүүх анхаарсангүй. Хариуцлагын даатгалын гэрээний гуравдагч этгээд нь "В" ХХК-ийн өмнөөс “В” ХХК шаардах эрхтэй мэтээр хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт хийхдээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Мөн анхан шатны шүүх “А” ХХК-ийг Нт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар болохыг зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь нотолгооны үүргийн хуваарилалт зөрчигдсөн болохыг харуулж байна. Зүй нь нэхэмжлэгч “А” ХХК нь тухайн цаг хугацаанд Н салбарт үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ нотлох нь мэтгэлцэх зарчимд нийцэх юм.

Эцэст нь шүүх даатгалын гэрээний дагуу 900,000 төгрөгийн хураамж төлж, хавсралт 2-т заасны дагуу нийт 164 аж ахуйн нэгжид “А” ХХК-ийн үзүүлж буй үйлчилгээний хариуцлагын даатгалын нийт үнэлгээг 180,000,000 төгрөг байхаар буюу нэхэмжлэгчээс нэг аж ахуйн нэгжид үзүүлж байгаа үйлчилгээний хариуцлагын даатгалын ногдох үнэлгээ 1,097,560 төгрөг байгааг анхаарч үзээгүй. Шүүх ганц байгууллагад ногдох даатгалын үнэлгээг 31,113,000 төгрөгөөр тогтоож талуудын гэрээний тохиролцоонд хөндлөнгөөс оролцож, даатгалын үнэлгээг үндэслэлгүйгээр илт ихэсгэсэн.

Шүүхээс даатгалын гэрээний төрөл, даатгалын гэрээний зүйл, хохирсон гэх гуравдагч этгээд, талуудын хооронд даатгалын гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлж дүгнээгүй, даатгалын гэрээтэй холбоотой хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадсангүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгааллын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох “В” ХХК-ийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороололд байрлах салбар дэлгүүрт хулгайн хэрэг гарч 31,113,000 төгрөгийн хохирол учирсан. Үүний дагуу “А” ХХК-иас дохиолол хамгааллын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж 31,113,000 төгрөг гаргуулж, “В” ХХК-д олгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03131 дугаар шийдвэр гарсан.

Манай компанийн “В” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээ ямар нэгэн байдлаар тасалдаагүй гэж шүүх зөв дүгнэсэн.

2017 оны гэрээний хавсралтад хулгай гарсан салбар нь Н маркет плаза гэж нэрээр тусгагдсан. Энэ талаар “В” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот албан бичигт тодорхой бичсэн. Даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг “В” ХХК-ийн Улаанбаатар хот доторх салбар дэлгүүрүүд гэж тодорхой заасан. Тэгэхээр байршил, үйл ажиллагааны чиглэл, талбай өөрчлөгдсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Харин Улаанбаатар хотоос өөр газарт үйл ажиллагаа явуулахаар бол даатгагч талдаа мэдэгдэх ёстой байсан.

Даатгалын тохиолдол болсон даруй манай зүгээс “Б даатгал” ХК-д мэдэгдэхэд ирж шалгаад даатгалын тохиолдол болсон байна гэж үзээд 31,113,000 төгрөгийн  хохиролд 900,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б даатгал” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12, алданги 15,071,097.56, нийт 45,213,292.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. “А” ХХК нь “Б даатгал” ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгагч нь даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг, мөн даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг тус тус даатгаж, даатгуулагч нь 1 жилийн хугацааны даатгалын хураамжид 900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /1хх 5-21/.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Н салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 3 дугаар давхарт байрлах гар утасны лангуунаас 28 ширхэг гар утас хулгайд алдагдсантай холбогдуулан тухайн дэлгүүрийн дохиолол хамгаалалтыг хариуцаж байсан “А” ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж 26 ширхэг гар утасны үнэ 31,113,000 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ /1хх 22-23/.

Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. 

3.2. Даатгуулагч “А” ХХК нь Нээс гар утас хулгайд алдагдсаныг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг гаргахад даатгагч “Б даатгал” ХК нь 987,400 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна.

Үүнийг даатгуулагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хянаад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2304 тоот албан бичгээр даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгожээ /1 хх 24/.

3.3. Нээс гар утас хулгайд алдагдсан нь зохигчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан даатгалын гэрээний даатгалын эрсдэл, тохиолдолд хамаарах эсэх нь энэ хэргийн маргааны гол зүйл болжээ. Үүнтэй холбоотойгоор даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл, эрсдэл, тохиолдлын талаарх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхааран тайлбарлах шаардлага үүссэн байна.

Дээрх зохицуулалтын хүрээнд тайлбарлавал даатгалын гэрээний 2 дугаар хавсралтын 109-д “В” ХХК-ийн “Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд”-ийг байгууллагын ерөнхий хариуцлагын зүйлд хамааруулахаар заасан байх ба салбар дэлгүүрүүд дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хэзээ хамгаалалтад орсноос  үл хамааран учрах эрсдэлийг хариуцахаар даатгасан байна.

Учир нь даатгалын үйл ажиллагааны чиглэлд мэргэшсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч “Б даатгал” ХК нь даатгалын гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгчид санал болгохдоо “В” ХХК-ийн Улаанбаатар хот дахь хаана байршилтай, хэдий хэмжээний салбарыг даатгалын гэрээнд хамааруулан даатгаж байгаа болохоо нарийвчилж заагаагүй, мөн дохиолол хамгаалалтын тодорхой гэрээнд үндэслээгүй. Иймээс даатгалын гэрээ байгуулснаас хойш байгуулагдсан дохиолол хамгаалалтын гэрээний эрсдлийг хариуцахгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

Гэрээний хавсралт дахь талуудын тохиролцооны үгийн шууд утгаар “Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд” гэсэнд гар утас хулгайд алдагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Н салбар хамаарах учир даатгалын гэрээний дагуу даатгагч нь зохих нөхөн төлбөрийг олгох ёстой байжээ.

 Иймд шүүх даатгалын нөхөн төлбөр 31,113,000 төгрөгөөс урьд олгогдсон 987,804 төгрөгийг хасч тооцон 30,125,195 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахдаа урьд олгогдсон 987,804 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт хамааруулан тооцож энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.4. Мөн даатгалын гэрээний 9.1-д “Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн.

Уг зохицуулалтын дагуу шүүх даатгалын тохиолдол бий болсон үеэс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх буюу хариуцагчийн нөхөн төлбөр олгоогүй хугацаанд ногдох алдангийг хуульд заасан хувь хэмжээнд нийцүүлэн 15,071,097 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4. Хариуцагчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхих нь зүйтэй.

4.1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлээгүй тул гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар хуульд заасан гэх гомдлыг хангахгүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл энэхүү даатгалын тохиолдлын хувьд тогтоогдоогүй байна.

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр дохиолол хамгаалалтын гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж “А” ХХК-аас Нээс хулгайд алдагдсан гар утасны төлбөрийг гаргуулан “В” ХХК-д олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иймд Нийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг "В" ХХК-д биш “В” ХХК-ийн өмнө нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч хариуцах ёсгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 31,113,000 төгрөгийг шаардсан нь даатгалын гэрээний 12.4, 12.5, 12.6.10-т заасан даатгалын зүйлийн нийт үнэлгээг 180,000,000 төгрөгөөр тогтоож, нэг удаагийн тохиолдолд нөхөн төлөх дээд хэмжээ нь нийт хариуцлагын 50 хувиас хэтрэхгүй байна гэх тохиролцоог зөрчөөгүй. Уг шаардлагын хэмжээ үндэслэлтэй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр болон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Мөн бүтээгдэхүүний хариуцлагын даатгалын нийт үнэлгээг дохиолол хамгаалалт хэрэгжүүлж буй объектуудад харьцуулж нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох талаар даатгалын гэрээнд тусгагдаагүй байна.

Иймд эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлын хангахгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                ШҮҮГЧИД                                   М.БАЯСГАЛАН

                                                                                Т.БАДРАХ

2023 11 24 210/МА2023/02046

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б даатгал ХК-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөр, алданги 45,213,292 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбат, Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани дохиолол, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б даатгал ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын зүйлийн нийт үнэлгээ 180,000,000 төгрөг бөгөөд даатгалын хураамж 900,000 төгрөгийг төлсөн. Даатгалын гэрээнд даатгалын зүйлийг харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан бөгөөд даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохиролцсон.

1.2. Манай компани нь В ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дохиолол хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг гэрээний 1.6-д зааснаар гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдаж, дараагийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох В ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Н салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон.

1.3. Б даатгал ХК нь даатгалын нөхөн төлбөрт 987,804 төгрөг олгосон боловч үлдэх нөхөн олговрыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хууль зөрчсөн тул гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос уг асуудлыг шалгаж, хохирлын хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан боловч Б даатгал ХК нь өнөөг хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй.

1.4. Мөн даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй тул зарим нөхөн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн гэрээний 9.1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувьтай тэнцэх алданги тооцвол нийт хугацааны алданги 51,241,731 төгрөг болох бөгөөд хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15,071,097 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Иймд Б даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөр 30,142,195 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 15,071,097 төгрөг, нийт 45,213,292 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоосон ба энэхүү хавсралтаар В ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн А ХХК-ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг даатгаагүй юм.

Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ байгуулагдах үед В ХХК болон А ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй, байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан.

Даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан В ХХК, Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа А ХХК-ийн үйл ажиллагаа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохгүй юм.

Даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг талууд тохиролцож, тодорхойлсноос хойш 8 сар 10 хоногийн дараа В ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнээс хохирол учирсан болох нь хэргийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Б даатгал ХК нь даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Мөн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж Даатгалын тухай хуулийн 12.6.14.4, 13.5.13.4-т тус тус заасан. Иймд даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байгааг мэдсээр байж даатгалын зүйлд хамаарахгүй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцан арилгах өөрийн үүргийг Б даатгал ХК-аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгчээс нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дараа манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас даатгуулагчийн бүрдүүлж ирүүлсэн нөхөн төлбөрийн баримт материал, хэргийн бодит байдлыг бүрэн судлалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Даатгуулагчийн баримт материалыг дахин судлан үзэхэд даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон нь тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас 987,804 төгрөгийг буцаан гаргуулж Б даатгал ХК-д олгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б даатгал ХК-аас 45,187,792.68 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,500 төгрөгт холбогдох хэсгийг болон даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б даатгал ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,016.46 төгрөг, хариуцагч Б даатгал ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б даатгал ХК-аас 383,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. А ХХК болон "В" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дохиолол хамгаалалтын гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнээс 8 сарын дараа байгуулагдсан тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар ирээдүйд үүсэх эсэх нь тодорхойгүй байсан үүрэг даатгалын зүйл байх боломжгүй.

Даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн талбай, цэгээс өөр байршлуудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ даатгалын гэрээний 12.7.1, 13.6.1-д зааснаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул даатгалын гэрээний 12.6.14.26- 13.5.13.24-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

Мөн "Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэх үндэслэлүүдээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх даатгалын гэрээний даатгалын зүйлийг "В" ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж заасан тул бүгд хамаарна гэж даатгалын зүйлийг хэмжээ хязгааргүй мэтээр ойлгож хуульд үл нийцэх дүгнэлтийг хийсэн байна.

Даатгалын гэрээний зүйл нь "Дохиолол хамгаалалтын гэрээ"-ний хавсралт №1-д заасан В" ХХК-ийн 21 объектод явуулж буй дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээнээс үүсэх үүрэг, хариуцлага гэж ойлгоно.

Гэвч А ХХК нь "В" ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Дохиолол хамгаалалтын гэрээ"-ний дагуу даатгалын гэрээгээр зөвшөөрөгдсөн талбай, цэгүүдээс өөр нэмж 28 байршилд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа гэдгээ Б даатгал ХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг.

Иймд Б даатгал ХК-ийн зүгээс даатгалын гэрээний 12.6.14.26-д "Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол", 13.5.13.24-т "Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн ... үед гарсан хохирол"-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дүгнээгүй.

4.2. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д зааснаар даатгагч нь даатгалын зүйл гэж тодорхойлоод байгаа "Н салбар"-ын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг "В" ХХК-ийн өмнө хүлээх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үүргийг хүлээсэн. Гэтэл тус компанийн хувьцааны 67%-ийн хувьцааг эзэмшдэг толгой компани гэх "В" ХХК-д төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр даатгуулагч буюу нэхэмжлэгчийг гуравдагч этгээдийн өмнө хариуцлагаа хүлээсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 444.1, 25.1 дэх заалтыг зөрчсөн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хулгайд алдсан гэх гар утаснууд нь В ХХК-ийн өмчлөлийнх байсан эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгээгүйг шүүх анхаарсангүй. Хариуцлагын даатгалын гэрээний гуравдагч этгээд нь "В" ХХК-ийн өмнөөс В ХХК шаардах эрхтэй мэтээр хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт хийхдээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Мөн анхан шатны шүүх А ХХК-ийг Нт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар болохыг зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь нотолгооны үүргийн хуваарилалт зөрчигдсөн болохыг харуулж байна. Зүй нь нэхэмжлэгч А ХХК нь тухайн цаг хугацаанд Н салбарт үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ нотлох нь мэтгэлцэх зарчимд нийцэх юм.

Эцэст нь шүүх даатгалын гэрээний дагуу 900,000 төгрөгийн хураамж төлж, хавсралт 2-т заасны дагуу нийт 164 аж ахуйн нэгжид А ХХК-ийн үзүүлж буй үйлчилгээний хариуцлагын даатгалын нийт үнэлгээг 180,000,000 төгрөг байхаар буюу нэхэмжлэгчээс нэг аж ахуйн нэгжид үзүүлж байгаа үйлчилгээний хариуцлагын даатгалын ногдох үнэлгээ 1,097,560 төгрөг байгааг анхаарч үзээгүй. Шүүх ганц байгууллагад ногдох даатгалын үнэлгээг 31,113,000 төгрөгөөр тогтоож талуудын гэрээний тохиролцоонд хөндлөнгөөс оролцож, даатгалын үнэлгээг үндэслэлгүйгээр илт ихэсгэсэн.

Шүүхээс даатгалын гэрээний төрөл, даатгалын гэрээний зүйл, хохирсон гэх гуравдагч этгээд, талуудын хооронд даатгалын гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлж дүгнээгүй, даатгалын гэрээтэй холбоотой хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадсангүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгааллын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох В ХХК-ийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороололд байрлах салбар дэлгүүрт хулгайн хэрэг гарч 31,113,000 төгрөгийн хохирол учирсан. Үүний дагуу А ХХК-иас дохиолол хамгааллын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж 31,113,000 төгрөг гаргуулж, В ХХК-д олгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03131 дугаар шийдвэр гарсан.

Манай компанийн В ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээ ямар нэгэн байдлаар тасалдаагүй гэж шүүх зөв дүгнэсэн.

2017 оны гэрээний хавсралтад хулгай гарсан салбар нь Н маркет плаза гэж нэрээр тусгагдсан. Энэ талаар В ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот албан бичигт тодорхой бичсэн. Даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг В ХХК-ийн Улаанбаатар хот доторх салбар дэлгүүрүүд гэж тодорхой заасан. Тэгэхээр байршил, үйл ажиллагааны чиглэл, талбай өөрчлөгдсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Харин Улаанбаатар хотоос өөр газарт үйл ажиллагаа явуулахаар бол даатгагч талдаа мэдэгдэх ёстой байсан.

Даатгалын тохиолдол болсон даруй манай зүгээс Б даатгал ХК-д мэдэгдэхэд ирж шалгаад даатгалын тохиолдол болсон байна гэж үзээд 31,113,000 төгрөгийн  хохиролд 900,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12, алданги 15,071,097.56, нийт 45,213,292.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. А ХХК нь Б даатгал ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгагч нь даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг, мөн даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг тус тус даатгаж, даатгуулагч нь 1 жилийн хугацааны даатгалын хураамжид 900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /1хх 5-21/.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр В ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Н салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө 3 дугаар давхарт байрлах гар утасны лангуунаас 28 ширхэг гар утас хулгайд алдагдсантай холбогдуулан тухайн дэлгүүрийн дохиолол хамгаалалтыг хариуцаж байсан А ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж 26 ширхэг гар утасны үнэ 31,113,000 төгрөгийг гаргуулж В ХХК-д олгохоор шийдвэрлэжээ /1хх 22-23/.

Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

3.2. Даатгуулагч А ХХК нь Нээс гар утас хулгайд алдагдсаныг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг гаргахад даатгагч Б даатгал ХК нь 987,400 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна.

Үүнийг даатгуулагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хянаад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2304 тоот албан бичгээр даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгожээ /1 хх 24/.

3.3. Нээс гар утас хулгайд алдагдсан нь зохигчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан даатгалын гэрээний даатгалын эрсдэл, тохиолдолд хамаарах эсэх нь энэ хэргийн маргааны гол зүйл болжээ. Үүнтэй холбоотойгоор даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл, эрсдэл, тохиолдлын талаарх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхааран тайлбарлах шаардлага үүссэн байна.

Дээрх зохицуулалтын хүрээнд тайлбарлавал даатгалын гэрээний 2 дугаар хавсралтын 109-д В ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд-ийг байгууллагын ерөнхий хариуцлагын зүйлд хамааруулахаар заасан байх ба салбар дэлгүүрүүд дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хэзээ хамгаалалтад орсноос үл хамааран учрах эрсдэлийг хариуцахаар даатгасан байна.

Учир нь даатгалын үйл ажиллагааны чиглэлд мэргэшсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч Б даатгал ХК нь даатгалын гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгчид санал болгохдоо В ХХК-ийн Улаанбаатар хот дахь хаана байршилтай, хэдий хэмжээний салбарыг даатгалын гэрээнд хамааруулан даатгаж байгаа болохоо нарийвчилж заагаагүй, мөн дохиолол хамгаалалтын тодорхой гэрээнд үндэслээгүй. Иймээс даатгалын гэрээ байгуулснаас хойш байгуулагдсан дохиолол хамгаалалтын гэрээний эрсдлийг хариуцахгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

Гэрээний хавсралт дахь талуудын тохиролцооны үгийн шууд утгаар Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэсэнд гар утас хулгайд алдагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Н салбар хамаарах учир т даатгалын гэрээний дагуу даатгагч нь зохих нөхөн төлбөрийг олгох ёстой байжээ.

Иймд шүүх даатгалын нөхөн төлбөр 31,113,000 төгрөгөөс урьд олгогдсон 987,804 төгрөгийг хасч тооцон 30,125,195 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахдаа урьд олгогдсон 987,804 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт хамааруулан тооцож энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.4. Мөн даатгалын гэрээний 9.1-д Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн.

Уг зохицуулалтын дагуу шүүх даатгалын тохиолдол бий болсон үеэс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх буюу хариуцагчийн нөхөн төлбөр олгоогүй хугацаанд ногдох алдангийг хуульд заасан хувь хэмжээнд нийцүүлэн 15,071,097 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4. Хариуцагчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхих нь зүйтэй.

4.1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлээгүй тул гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар хуульд заасан гэх гомдлыг хангахгүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл энэхүү даатгалын тохиолдлын хувьд тогтоогдоогүй байна.

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр дохиолол хамгаалалтын гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж А ХХК-аас Нээс хулгайд алдагдсан гар утасны төлбөрийг гаргуулан В ХХК-д олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иймд Нийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг "В" ХХК-д биш В ХХК-ийн өмнө нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч хариуцах ёсгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 31,113,000 төгрөгийг шаардсан нь даатгалын гэрээний 12.4, 12.5, 12.6.10-т заасан даатгалын зүйлийн нийт үнэлгээг 180,000,000 төгрөгөөр тогтоож, нэг удаагийн тохиолдолд нөхөн төлөх дээд хэмжээ нь нийт хариуцлагын 50 хувиас хэтрэхгүй байна гэх тохиролцоог зөрчөөгүй. Уг шаардлагын хэмжээ үндэслэлтэй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр болон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Мөн бүтээгдэхүүний хариуцлагын даатгалын нийт үнэлгээг дохиолол хамгаалалт хэрэгжүүлж буй объектуудад харьцуулж нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох талаар даатгалын гэрээнд тусгагдаагүй байна.

Иймд эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлын хангахгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.