Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал, Ц.Мөнхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмаржав,

шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                              

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Ут холбогдох эрүүгийн 1807003030192 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, *******, ******* хамтаар ******* аймгийн сумын т оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ж.У.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.У нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатхуун түгээх станцын урд талын засмал зам дээр улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад  ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заалт “Жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж ирэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж Ч.Аын жолоодож явсан улсын дугаартай “Пробокс” маркийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зүүн гар тийш эргэж мөргөлдөсний улмаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г., Ө., Ч.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б., Г., С. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Аын өмчлөлийн улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд 4,121,200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Уын өгсөн: “Манай эцэг, эх хоёр ******* аймгийн суманд амьдардаг. Өнгөрсөн жилийн хавар буюу 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ ээж, аавынхаасаа очиж авахын тулд ******* аймгийн сум руу явсан. Замдаа ын урд талын “” колонкын хавьцаа зүүн гар салж дэлгүүр лүү эргэх гэж байсан бөгөөд эхний машиныг өнгөрөөчихөөд дараагийн машины урдуур амжаад орчихно гэж найдаж орсноос болж осол гаргасан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ын өгсөн “...Миний бие буруутай жолооч Ж.Уаас эмчилгээний зардалд 2,900,000 төгрөг авсан. Өөрийн сууж явсан машины жолооч Ч.А надад эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.гийн өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр аймгаас Улаанбаатар хот орохоор аймгийн авто зогсоол дээрээс Улаанбаатар хот руу явах цагаан өнгийн суудлын авто машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би уг автомашины жолоочийн зүүн талын суудалд суугаад явсан ба хойд талын суудалд 2 эмэгтэй, нэг эрэгтэй бас нэг бага насны нярай хүүхэд гээд нийт жолоочтойгоо нийлээд 6 хүн уг машинд явсан. Замд явж байхад жолооч нэлээн хурдтай явж байхаар нь “жаахан хурдтай яваад байна аа даа хурдаа хасаад яваарай” гэж анхааруулж хэлсэн. Би урьд шөнө нь нойр муутай явсан болохоор замдаа бага зэрэг унтаад явж байсан ба нэг сэрсэн чинь 130-аас 140 орчим км/цагийн хурдтай явж байхлаар нь “чи нэг л юманд яараад байна даа, эсхүл зогсоод тайвшраад утсаар ярьж байгаад яваач” гэж дахин анхааруулж хэлсэн. Тэгээд дахиад унтаж байгаад сэрсэн чинь бас л зуу гаран км/цагийн хурдтай явахлаар нь мөн л “хурдаа хасаарай” гэж анхааруулж хэлсэн. Мөн хойд талын суудалд сууж явсан залуу “наад хүн чинь хурдаа хасаад яв гэж хэлээд байгаа юм бишүү” гэж бас анхааруулж хэлсэн. Тэгээд би буцаад унтсан ба хаана явж байхдаа гэдгийг нь мэдээгүй гэнэт хурц гэрэл нүдэнд ороод ирэхээр нь би айж явсан болохоор шууд 2 хөлөөрөө урд тал руугаа жийсэн ба шууд осол болсон. Тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Осол болохын өмнө миний сууж явсан машины жолооч нэлээн хурдтай явсан байх гэж бодож байгаа. Гэхдээ би тэр үед км заалтыг нь бол хараагүй. Осол яг юунаас болсон бэ гэдгийг бол тэр үедээ унтаж явсан болохоор мэдээгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Аын өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын дугаартай Т.Пробокс маркийн авто машинтайгаа 4 том хүн нэг нярай хүүхэд тээвэрлэн аймгаас Улаанбаатар хот орох гэж яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт урдуур машин орж ирээд зам тээврийн осол болсны улмаас миний бие нуруундаа бэртэл гэмтэл авсан.

...Миний бие биед учирсан гэмтэлдээ өөрөөсөө зардал мөнгө гаргаад эмчилгээ хийлгэсэн. Одоо надад буруутай хүнд гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41-42 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.ын өгсөн “...Миний бие өөрт учирсан гэмтлийг өөрийн зардлаар эмчилгээ хийлгэж эдгээсэн. Цаашид буруутай хүнд гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 55 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.ын өгсөн “...Архангай аймгийн харъяат Б. гэх залуу манай байгууллагад ажилд орохдоо 2016 онд 87-61 ЦНВ улсын дугаартай Х.Соната6 маркийн авто машин худалдан авсан. Тэр үед Б. бичиг баримт нь Улаанбаатар хотын харъяат болоогүй бичиг баримтаа шилжүүлээгүй байсан болохоороо тэр нэгэнт хотод амьдрах юм чинь энэ машиныг таны нэр дээр бүртгүүлээд авъя гэхээр нь би зөвшөөрөөд тухайн авто машин миний нэр дээр бүртгэгдсэн.

...2017 оны намар яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна улсын дугаартай Х.Соната6 маркийн авто машинаа хамаатны хүнд зарсан гэж байсан.

... улсын дугаартай Х.Соната6 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш учраас надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 56 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...Тухайн машиныг би Ж.Ут зарсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 57 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн “...Миний хүү Ж.У нь 1886 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт миний ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Түүнийг 1 дүгээр ангид ордог жил Улаанбаатар хот руу манай дүү гийнх рүү шилжүүлж Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуульд 5 дугаар анги хүртлээ суралцаад сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гарах үед нь манайх ******* аймгийн суманд шилжиж ирсэн байсан бөгөөд гэртээ ирээд мал малладаг байсан. Мал маллаж байгаад 18 нас хүрээд 2009 онд цэрэгт яваад 2010 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд аймгийн суманд байх “с Таван Толгой” ХХК-нд жолоочоор 5 жил ажилласан. Одоо эхнэр 4 настай охин 3лаа амьдардаг. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруухан, ажилласаг, хүнд тусархуу, элдэв муу муухай гаж буруу зангүй хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 60 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Х.ийн өгсөн “...Эрүүгийн 1807003030192 дугаартай хэрэгт жолооч Ч.А, Ж.У нар хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөн эсэх 16 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан бөгөөд хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн жолооч Ч.Аын авто машинд зорчиж явсан  хүмүүс харилцан адилгүй мэдүүлэг өгдөг. Мөн осол болох үед унтаж явсан, хэргий газрын үзлэгээр жолооч  Ч.Аын авто машинаас торомзны мөр илрээгүй учир осол болохын өмнө жолооч Ч.А хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй. Харин торомзны мөр илэрсэн бол хурдыг тогтоох боломжтой байсан.

...Ч.А хурд хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дүгнэлтэд нөлөөлөхгүй. Учир нь жолооч Ж.У нь замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн зам тавьж өгөх гэдэг нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлдэг. Давуу эрх гэдэг нь бусад хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө урьдаж хийхийг хэлнэ. Харин Ч.Аын хурд хэтрүүлсэн нь тогтоогдвол хурд хэтрүүлсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31, 32 дахь заалтаар арга хэмжээ авагдах ёстой байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 134 дүгээр тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №270 дугаар:

  1. “Ч.А-н биед бүсэлхийн 1,2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн алга, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 63 дугаар тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №271 дүгээр дүгнэлт,

/хх-ийн 66 дугаар тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын17-ны өдрийн №6416 дугаар дүгнэлт,

/хх-ийн 69 дүгээр тал/

 

 ******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №299 дүгээр:

  1. “ын биед баруун умдагны ясны далд хугарал, дух, баруун хацар, шанаа, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 73 дугаар тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6649 дүгээр дүгнэлт,

/хх-ийн 77 дугаар тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №08шэ/503 дугаар:

“1. Ө.гийн биед хүзүүний 5-р нугалмын хажуугийн сэртэнгийн зөрөөгүй хугарал, хүзүүний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, сэрээний 1-р нугалмын хажуугийн сэртэнгийн зөрөөгүй хугарал , зүүн 3-р хавирганы хугарал, хэвлий, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 81 дүгээр тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №08шэ/445 дугаар дүгнэлт,

/хх-ийн 84 дүгээр тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №08шэ/444 дүгээр дүгнэлт,

/хх-ийн 88 дугаар тал/

 

Авто машин техникийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 90-91 дүгээр тал/

 

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №5708 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл хагарсан, цахилгааны утаснууд тасарч салсан тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй, явах эд анги бүрэн, хойд тэнхлэгийг өндөрлөсөн, жолооны механизм ажиллагаатай, тоормосны механизмын битүүмж алдагдсан тул нимгэрсэн, баруун хойд талын тоормосны барбан элэгдэж ховилдсон тул ослын өмнө шаардлага хангахгүй байсан байна. Автомашин өөрөө хөдөлж явах боломжгүй тул стандартад нийцэж байсан эсэхийг тогтоох боломжгүй.

2. Автомашины дөрвөн дугуй нь бүх улиралд хэрэглэж болох тэмдэглэлтэй дугуй байна. Хээний хувьд стандартад нийцэж байна.

3. Автомашины урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Дээрх гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Хойд хэсэгт гарсан гэмтэл нь автомашиныг хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 93-105 дугаар тал/

 

Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №16 дугаар:

“1. улсын дугаартай соната 6 маркийн автомашины жолооч Ж.У нь ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-р заалт Жолооч зүүн гар тийш буюу буцаж ирэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтын зөрчсөн байна, Пробокс маркийн дугаартай автомашины жолооч Ч.А нь ******* улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон, осол хэрэг болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зурагтай танилцахад зам тээврийн осол болсон зам дээр 2 автомашины тооромзны мөр илрээгүй учир хурдыг тогтоох боломжгүй байна. Тоормосны мөрөөр чөлөөт явалт хийгээд гадны нөлөөгүй бүрэн зогссон тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой. 2 автомашины мөргөлдөлтийн хүчнээс онолын хувьд хурдыг тодорхойлох боломжтой боловч 2 автомашины мөргөлдөлтийн дараа эзэлсэн байрлал, замын гадаргуу өөрчлөгдсөн шилжилтийн зай, замын гадаргууд хийсэн үзлэг шинжилгээ, 2 автомашины тухайн үеийн бодит жин зэрэг олон хүчин зүйл шаардлагатай гэж үзэж байна.

3. Зам тээврийн осол болсон зам нь асфалтан хучилттай, хаалт, хашилтгүй, хуурай, тэгш, шулуун, гэрэлтүүлэггүй зам байгаа нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Осол болсон зам нь ******* Улсын Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасан “Нийслэлийн авто зам” ангилалд хамаарна. Энэ замд ЗХД-ийн 1-р хавсралтын “Замын тэмдэглэл гэсэн хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хурданд ямар нэгэн хязгаарлалт хийсэн тэмдэг, тэмдэглэл үгүй байх тул энэ дүрмийн 9.3 дугаар зүйл дэх “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой гэж үзэж байна.

4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон, осол хэрэг болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагтай танилцахад пробокс маркийн дугаартай автомашины тоормзны мөр илрээгүй учир зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

5. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 107 дугаар тал/

 

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,  

/хх-108-113 дугаар тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  

/хх-ийн 3-12 дугаар тал/,

 

Жолоочийн үнэмлэхийн хуулбар, лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 14-16 дугаар тал/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 127 дугаар тал/,

 

Г.ын хохирол нэхэмжилсэн баримт болон хохирол нөхөн төлсөн баримтууд, 

/хх-ийн 136-145 дугаар тал/,

 

Хохирогч Ө.гийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол,

/хх-ийн 146-147 дугаар тал/,

 

Хохирлын тооцоо

/хх-ийн 158 дугаар тал/,

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл,

/хх-ийн 160-164 дүгээр тал/,

 

Хохирогч Ө.гийн хохирол нэхэмжилсэн баримтууд,

/хх-ийн 176-206, 209-223 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.У нь нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатхуун түгээх станцын хойд талын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй  Х.Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заалт “Жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж ирэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Пробокс маркийн улсын дугаартай Ч.Аын жолоодон явсан тээврийн хэрэгсэлийг мөргөж зорчигч Г., Ө., Ч.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б., Г., С., П. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Аын өмчлөлийн Пробокс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,121,200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ж.Уын “...ын урд талын “” колонкын хавьцаа зүүн гар салж дэлгүүр лүү эргэх гэж байсан бөгөөд эхний машиныг өнгөрөөчихөөд дараагийн машины урдуур амжаад орчихно гэж найдаж орсноос болж осол гаргасан...” гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Аын“... аймгаас Улаанбаатар хот орох гэж яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт урдуур машин орж ирээд зам тээврийн осол болсны улмаас миний бие нуруундаа бэртэл гэмтэл авсан...” гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  ******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №08шэ/503 дугаар, ******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №5708 дугаар, Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №16 дугаар дүгнэлтүүд болон шинжээч Х.ийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.У Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь зарим хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, зарим хохирол төлбөрийг нотлох баримтын хэмжээнд барагдуулна гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус оруулж байна.” гэх,

Хохирогч Ө.гийн өмгөөлөгч Ц.Мөнхжаргал: “Шүүхэд шилжихээс өмнө миний бие прокурор дээр ирж уулзахдаа техникийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. ...Хохирогч гийн зүгээс осолд өөрийнх нь сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч Анхбаяр буруутай, ...Тухайн үед тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан. ...Тиймээс дахин шинжээч томилж хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай байна” гэх,

Хохирогч Ө.гийн өмгөөлөгч С.Ариунцацрал: “Шүүгдэгч энэ хэрэгт буруутай гэдэг нь хангалттай нотлогддог бөгөөд хохирогч гийн хохирол төлбөр огт барагдаагүй. ...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 5108 тоот техникийн дүгнэлтэд ослын өмнө шаардлага хангахааргүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэсэн байтал үүнийг шинжээч Х. олж хараагүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1 дэх заалт дурьдагдаагүй байна. ...Иймд давтан шинжээч томилох хэрэгтэй байна гэж тайлбарласан байдаг. Хуулийн дагуу шүүгдэгчид хамгийн хүндрүүлэх нөхцөлтэй арга хэмжээг авч өгнө үү” гэх,

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Ч.Мягмаржав: “ын үйлдсэн хэрэг дээр түүний гэм буруу тогтоогдосон. Мөн зүйлчлэл дээр маргаж байгаа зүйл байхгүй.” гэх дүгнэлт, тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь: Шүүгдэгч Ж.Уын өгсөн: “Зүүн гар салж дэлгүүр лүү эргэх гэж байсан бөгөөд эхний машиныг өнгөрөөчихөөд дараагийн машины урдуур амжаад орчихно гэж найдаж орсоноос болж осол гаргасан” гэх

Шинжээч Х.ийн өгсөн “Дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан бөгөөд хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн жолооч Ч.Аын авто машинд зорчиж явсан  хүмүүс харилцан адилгүй мэдүүлэг өгдөг. Мөн осол болох үед унтаж явсан, хэргий газрын үзлэгээр жолооч  Ч.Аын авто машинаас торомзны мөр илрээгүй учир осол болохын өмнө жолооч Ч.А хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй. ...Ч.А хурд хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дүгнэлтэд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг,

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №5708 дугаар “...явах эд анги бүрэн, хойд тэнхлэгийг өндөрлөсөн, жолооны механизм ажиллагаатай, тоормосны механизмын битүүмж алдагдсан тул нимгэрсэн, баруун хойд талын тоормосны барбан элэгдэж ховилдсон тул ослын өмнө шаардлага хангахгүй байсан байна. Автомашин өөрөө хөдөлж явах боломжгүй тул стандартад нийцэж байсан эсэхийг тогтоох боломжгүй. ...Дээрх гэмтэл нь осолд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Хохирогч Ө.гийн өмгөөлөгч Ц.Мөнхжаргал, С.Ариунцацрал нарын  гаргасан тайлбарт дурьдсан  үндэслэлийг дахин шалгах, шинжээч томилох шаардлаггүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ж.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Ж.У нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.д учирсан нотлох баримтын шаардлага хангасан 5,420,540 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.Уаас гаргуулан олгох ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” гранд мед эмнэлгийн рентген болон КТГ зураг 13 ширхэг, уян диск 3 ширхэгийг хэрэгт хавсаргаж, №646881 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч Ж.Ут буцаан олгох ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Ж.У автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ут 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Ут нарт мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  Ж.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” гранд мед эмнэлгийн рентген болон КТГ зураг 13 ширхэг, уян диск 3 ширхэгийг хэрэгт хавсаргаж, №646881 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч Ж.Ут буцаан олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Уаас 5,420,540 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.д олгосугай.

8. Хохирогч Ө. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ