Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Ц.Майбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Баттөр,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Санжаажамц,

Иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх,

Гэрч Д.Цэндсүрэн, Г.Гансүх, Д.Алтанхуяг, Г.Манлайбаатар нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Дд холбогдох эрүүгийн 1811020950683 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.Д, 1992 оны 3 сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторчин мэргэжилтэй, “Тэнүүн Огоо” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10-286 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ................................................

Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Ганхүүг цохиж унаган толгойн тус газарт нь өшиглөж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Доос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай аавын дүү болох Г.Гансүх, Д.Алтанхуягтай хамт намайг гэртээ байхад ирсэн. Би автобусны жолоочоор ажилладаг. Манай ажил 2 өдөр гараад, 2 өдөр амардаг ээлжтэй байсан. Хэрэг гарсан өдөр миний амралтын өдөр байсан. Г.Гансүх, Д.Алтанхуягтай хоёр ирээд надаас архины мөнгө байна уу гээд асуухаар нь би гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс архи авч өгсөн. Тэгээд дэлгүүрээс худалдаж авсан архиа гурвуулаа хувааж уусан. Дараа нь бид гурав Г.Манлайбаатарын гэрт очсон. Тэндээ 2 цаг орчим архи ууж байгаад согтох гээд байхаар нь за би гэртээ харилаа гэхэд Г.Манлайбаатар, Д.Алтанхуяг хоёр явахгүй байж бай, архины мөнгө байхгүй юм уу гээд асуугаад байсан. Тэгээд би үгийн зөрөөгүй хаалга онгойлгоод шууд гараад явсан. Шөнө болчихсон байсан болохоор замаар ганц нэг л машин явж байсан. Зам дээр такси барих гээд зогсож байхдаа Ганхүү, Д.Алтанхуяг хоёрыг араас ирж байгааг нь мэдээгүй. Гэнэт араас ална гээд дайрахаар нь эргээд хартал Ганхүү, Д.Алтанхуяг хоёр нүүрэн дээр тулаад ирчихсэн над руу дайрсан. Тухайн үед Ганхүү намайг бооход би хөлөө явуулчих шиг болсон. Тэгээд Ганхүү зам дээр унасан. Тэгээд би арагшаа ухраад такси бариад тэр чигтээ явсан. Г.Гансүх гээд манай аавын дүү надтай хамт таксинд суугаад явсан” гэв.

Гэрч Д.Цэндсүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр би харуул хамгаалалтанд гарч байсан. Шөнийн 12 цаг 30 минутын орчим манай байгууллага гадаа бараа буулгачихсан, би хаалга онгойлгоод бараагаа хараад сууж байсан. Тэр үед караоке баар, цайны газар хоёрын дундаас Б.Д, нэг хүнтэй хамт гарч ирээд такси барих гээд зогсож байсан. Такси ирэхгүй нэлээн удсан. Тэгээд цаанаас нь нэг хүн гараа алдалчихсан гүйгээд, араас нь нэг залуу алхаад ирж байсан. Гараа алдлаад гүйж байсан залуу нь Б.Д дээр гүйж ирээд хашлага даваад унасан. Хашлага даваад унахад нь Б.Д нэг өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд тэр хүн босоогүй. Тэр үед бороо шивэрч байсан. Би 10-20 минутын орчим харж сууж байхад тэр залууг зам дээр хэвтэж байхад машин дайрчих гээд байсан. Надад гар утас байхгүй байсан учраас хажуу талын жижүүр 2 эмэгтэйд энд нэг залуу зам дээр босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа, эмнэлгийн байгууллага дуудсан. Г.Гансүхийг Д.Алтанхуяг араас нь хөөгөөд нисдэг машины замын эсрэг талд гараад тэгээд Д.Алтанхуяг газар хэвтэж байсан залуу руу яваад Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Д.Алтанхуяг газар унасан залууг даахгүй байгаа бололтой өргөж дийлэхгүй байсан. Цаанаас нь караокеноос баахан залуучууд гарч ирэхэд Д.Алтанхуяг миний Монголын ах дүү нар надад тус болооч гээд орилсон ч тэр залуучууд ирж туслаагүй. Цаад талаас нь дахиад нэг залуу ирээд нийлээд өргөсөн ч даахгүй байсан. Тэгсэн чинь өмнө нь караокеноос гарч ирсэн залуучуудын нэг нь ирж хамт өргөөд Д.Алтанхуягын нэг талын мөр нь дээр Ганхүүг тавьж өгсөн. Д.Алтанхуяг даахгүй байгаа бололтой замаас гаргаад хашлага налуулаад тавьсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд авч явсан гэв. Надад хүн гүтгэх шаардлага байхгүй. Би болсон явдлыг л үнэнээр нь хэлж байна. Манай ажлын газарт 2 камер байдаг. Би цагдаа нарт камер байгаа талар хэлсэн. Би тэр үед ийм хэрэг болно гэж мэдээгүй” гэв.

Гэрч Г.Гансүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Г.Манлайбаатарын гэрт Ганхүү, Д.Алтанхуяг, Б.Д бид нар архи уусан. Орой болоход Б.Д намайг ах явъя гэхээр нь тэгье гээд бид хоёр гараад явсан. Араас талийгаач Ганхүү, Д.Алтанхуяг хоёр гарч ирсэн. Д.Алтанхуяг намайг архи авч өг гээд гартаа юм барьчихсан хөөгөөд байсан. Би зам гараад зугтаагаад гүйсэн. Тэгээд буцаад ирэхэд Ганхүү газар уначихсан Б.Д такси бариад зогсож байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад явсан. Ганхүү, Б.Д хоёрын хооронд юу болсныг би хараагүй” гэв.

Гэрч Д.Алтанхуягаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гансүх бид хоёр Г.Манлайбаатарын гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Г.Гансүх Б.Дтой утсаар яриад 32-ын тойрог дээр Б.Дтой уулзаад зуун айлын ойролцоо худгийн хажууд 1 шил архи хувааж уусан. Тэгээд Г.Манлайбаатарын гэрт дахиж нэг 0.75 литрийн архи аваад очсон. Архи уугаад талаас доошоо орсон байхад Ганхүү ирээд архинаас нэг аягыг татсан. Тэгээд Г.Манлайбаатар явах нь яваад, хонох нь унт гээд өрөөндөө орсон. Г.Гансүх, Б.Д хоёрыг гараад явахаар нь архи авахуулж уух гээд Ганхүүтэй араас нь дагаад гарсан. Би Г.Гансүхийг араас нь хөөж байх үед Б.Д, Ганхүү хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй. Нэг харахад Ганхүү газар уначихсан байсан. Тэгээд Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Би нэг хүүтэй хамт Ганхүүг өргөж авч явж байгаад даахгүй болохоор нь за больё гээд хашлага налуулж суулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд эмнэлэг рүү явсан” гэв.

Гэрч Г.Манлайбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “07 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Г.Гансүх над руу залгаад хаана байна гэхэд нь би гэртээ байна гэж хэлсэн. Намайг архи ууя хүрээд ир гэхээр нь би Г.Гансүхийн гэрт очоод буцаад манай гэрт ирсэн. Тэр үед Д.Алтанхуяг, Г.Гансүх бид гурав эрүүл байсан. Тэгээд бид гурав 0.75 литрийн архи хуваагаад ууж байхад Г.Гансүх миний гар утсаар Б.Дтой яриад дүү дуудаад байна гээд Д.Алтанхуягтай гараад явсан. 2-3 цагийн дараа Д.Алтанхуяг, Г.Гансүх, Б.Д гурав архи аваад орж ирсэн. Тэр архийг нь хувааж уугаад байж байхад Ганхүү гаднаас орж ирсэн. Ганхүүг хаагуур яваад орж ирснийг асуухад би өдөржин гадуур алхлаа гэсэн. Тэгэхээр нь би чи худлаа яриад байх юм архи уусан юм биш үү? Чамайг үнэнээ хэлбэл би чамд 100 грамм архи өгье гэхэд Ганхүү би 0.75 литрийн архи уусан гэдгээ надад хэлсэн. Ганхүү өмсөж явсан хувцсаа сольсны дараа би Ганхүүд 100 грамм архи аяганд хийж өгсөн. Тэгээд бид нар хоорондоо ярьж хөөрсөн. Бид нарын хооронд ямар нэгэн маргаан гараагүй.  Гансүх манай гэрт хононо гэж ирчихээд орой харихаар болсон. Тэгээд би за явах нь яв, унтаж амрах нь унт гээд би цаад өрөө рүү орсон. Би маргааш өглөө нь босоод харахад би ганцаараа байсан. Би Ганхүүг шараа тайлах гээд гараад явсан гэж бодсон. Үдээс хойш Д.Алтанхуяг нэг хүнтэй орж ирсэн. Тэгээд бид гурав нэг шил архи хувааж уусан. Маргааш нь цагдаа нар орж ирээд Д.Алтанхуяг бид хоёрыг аваад явсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 11 сараас миний төрсөн дүү Оюунчимэг, түүний нөхөр Манлайбаатар нартай хамт амьдрах болсон. Хүү маань эхнэр нь салж явснаас хойш архи их уудаг болсон ...Манлайбаатарын эхнэр нь 2018 оны 01 сард нас барснаас хойш тэр хоёр л амьдардаг байсан. Би хааяа гэр орноор нь эргэж тойрч очдог байсан. Хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сард гэрт нь очсон ...7 дугаар сарын 26-ны өдөр би хүүгээ бусдад зодуулаад гэмтлийн эмнэлэгт байгаа гэдгийг мэдсэн. Эмнэлэгт очиход ухаангүй цээжний зүүн хэсэгт хөхөрсөн 2 бөөр, зүүн суганы орчим шархтай байсан ба тархиндаа гэмтэл авсан, өглөө 7 цагт хагалгаанд орсон гэж эмч хэлсэн. 27-ны өдөр дахин хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 8 сарын 01-ний 21:14 цагт нас барсан ...Талийгаач хүү маань даруу төлөв зөөлөн зантай, бусдын үгэнд оромтгой хүнд тусархуу, найз нөхдийн хүрээлэл ихтэй байсан. Архи л уудаг байсан болохоос өөр дутагдалтай тал байгаагүй ...Миний хүүг зодож амь насыг хохироосон хүнд маш их гомдолтой байна ...эмчилгээ болон оршуулгын зардалд зарцуулсан 24.825.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-46-49х/,

Гэрч М.Ариунболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд дуудлагын их эмч ажил эрхэлдэг. 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цаг 47 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан ухаангүй хүн байна гэсэн дуудлага, мэдээлэл авч дуудлагын дагуу Түмэндэмбэрэлийн Ганхүү гэх 40 настай эрэгтэй хүн байсан ба согтуу байдалтай газар хэвтэж байсан ...Биед нь үзлэг хийхэд толгой зүүн талаар язарсан шархтай, цус гарч хавдсан байдалтай, хүн өөрөө нилээн их согтолттой, асуухад асуултанд хариулах чадваргүй байхаар нь жолооч дуудаад хасаг суугай байдалтай суулгаж бусад биед нь үзлэг хийхэд ил харагдах шархгүй, хүзүү орчимд жижигхэн улаалттай, хөл гаранд унасных уу мэдэхгүй жижиг зулгаралттай байсан. Ингээд дамнуурган дээр тээвэрлээд машин дотор оруулж шарханд боолт хийж, яаралтай тусламж үзүүлж гэмтлийн эмнэлэгт хүлээлгэж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-1-73-74х/,

Гэрч Д.Цэндсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...замын эсрэг талд байдаг караоке болон Гоё хоол гэсэн цайны газар хоёрын дундаас 1 цэнхэр өнгийн куртиктай, нөгөөх нь цагаан өнгийн майктай, урд тал нь сэмэрчихсэн өмдтэй 30-40 орчим насны 2 залуу алхаж ирснээ ертөнцийн зүгээр автомашины замын зүүн талаас такси барих гэж байгаа бололтой гар өргөсөн. Төд удалгүй ойролцоогоор 2-3 минутын дараа байж магадгүй 1 хар өнгийн футболктой 2 дахь нь маряк гэж нэрлээд байдаг хөндлөн судалтай 40 орчим насны 2 эрэгтэй хүн эхний 2 залуугийн гарч ирсэн газраас гарч ирсэн. Хар өнгийн фудболктой залуу нь гүйчихсэн, эрээн цамцтай нь хойноос нь алхсан байдалтай такси барих гээд зогсож байсан 2 залуу дээр ирсэн. Хар өнгийн фудболктой залуу нь гүйчихсэн эрээн цамцтай нь хойноос нь алхсан байдалтай такси барих гээд зогсож байсан 2 залуу дээр ирсэн. Хар өнгийн фудволктой залуу 2 гараа алдлаад түрүүлээд такси барих гэж байгаа 2 залуугийн цагаан майктай залуу талаас гүйгээд ирсэн ба тэр залуу утсаар ярьж зогссоноо гүйж ирж байгаа хүнийг харсан бололтой шууд нүүр лүү алгадчихсан болсон ...Ямар ч байсан хар фудволктой залууг өөрт нь ойртоод ирэнгүүт алгадах, түлхэхийн аль нэг үйлдлийг хийхэд нөгөө залуу замын боржур даваад толгой болон цээж хэсэг нь засмал зам дээр, хөл нь боржур дээр тэгнээд уначихсан. Хар фудволктой залуу цагаан майктай залуугийн ертөнцийн зүгээр хэлбэл яг урд нь унасан ба газар унангуут нь цагаан майктай залуу баруун талын хөлөөрөө толгой руу нь нэг удаа өшиглөсөн ...Цагаан майктай залуу хар футболктой залууг унагаагаад толгой луу нь өшиглөж байхыг нөгөө 2 залуу буюу цэнхэр куртиктэй хөндлөн эрээн судалтай цамцтай залуучууд хараагүй ...Цагаан майктай залууг явсаны дараа эрээн цамцтай залуу зам дээр хэвтэж байсан хар фудволктой залуу дээр очоод өргөж босгох гээд дийлэхгүй байгаа бололтой явъя, явъя босооч ээ гээд байсан ба хажуугаар нь явж байгаа хүмүүсийг энийг өргөөд өгөөч гээд гуйгаад байсан. Хүмүүс туслахгүй байсан чинь өөрөө өргөж чангааж байгаад замаас гаргаад модны хажууд хэвтүүлсэн. Энэ үед миний санаа зовоод зам гараад очтол хар футволктой залуугийн гэдэс нь хөдлөөд амьсгалж байхаар нь амьд л байгаа юм байна гэж бодоод эргээд явсан ...эрээн цамцтай залуу цагдаад “манайх энүүхэнд байдаг гэр лүү оруулаад өгчих” гэж сонсогдохоор нь би зам хөндлөн гарч цагдаа дээр очоод наад залууг чинь түрүүн нэг хүн толгой луу нь өшиглөчихсөн, түрүүнээс хойш огт хөдлөхгүй байгаад байгаа юм гэж хэлсэн. Ингэж дуудлагаар ирсэн цагдаа түргэн дуудсан уу яасан, удалгүй түргэн тусламжийн эмч ирээд аваад явсан ...Намайг харахад лав гарт нь юм харагдаагүй. Яг зам дээр болсон хэрэг учраас би замын гэрэлд маш сайн харсан. Хар фудболктой залуу орилж хашгирч муудалцсан зүйл байхгүй, түүнийг ойртоод ирэнгүүт нь л унагаачихсан ...Цагаан майктай залуу л хар фудволктой залууг л зодсоноос нөгөөх нь бол түүнийг зодож цохих ямар ч үйлдэл хийгээгүй, биед нь ч хүрч амжаагүй цохиулаад газар уначихсан ...” гэх мэдүүлэг /1хх-77-79х/,

Гэрч Х.Энхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны 01 цаг өнгөрч байхад ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад гадаа үүдэн дээрээ салхилаад зогсож байхад манай төвийн хойно байрлах баригдаж байгаа өндөр барилгын манаач дуудлага дуудаад өгөөч, манай хажуу талын машин зам дээр 1 залууг 2 залуу нь цохичихоод явчихлаа үхчих шиг болчихлоо гэхээр нь би албаны 9590 гэсэн дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд түргэн дуудсан. Цагдаа ирэх хугацаанд хойд талын зам руу харахад нэг залуу хөдөлгөөнгүй зам дээр хэвтэж байсан. Эрээн хөндлөн судалтай майктай, цагаан саарал өнгийн өмдтэй залуу нь орилж чарлаад зугтааж байгаад эргэж зам дээр хэвтэж байсан хүн дээр ирээд чирч замаас гаргаад түргэний машинд суугаад явсан ...Хүн цохисон эсэхийг хараагүй ...” гэх мэдүүлэг /1хх-86х/,

Гэрч Т.Бауржанаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5,6,9-р хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 113-р чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Жижүүрийн Хайрхан 10-с 00:55 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Бест төвийн замын эсрэг талын Хаадын өргөө караокены гадаа 2 хүн нэг хүнийг цохиод нөгөө хүн нь ухаан алдаад уначихсан юм шиг байна гэж дуудлага ирсний дагуу цагдаа жолооч Ганзоригийн хамт очиж шалгахад ногоон эрээн өнгийн шорт, бор шаргал өнгийн гэрийн углааш, дээд талаараа цэнхэр өнгийн футболк өмссөн 40-45 орчим насны эрэгтэй хүн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд зүлгэн дээр дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-87-88х/,

Гэрч Д.Алтанхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр хоёрыг гараад явангуут Гансүхээр дахиж архи авахуулж уух санаатай Ганхүү бид 2 хойноос нь гарсан. Байрны гадаа гараад “дахиад ганц юм уучихъя” гээд Гансүх, түүний дүү 2-ын хойноос дагаад алхаж байтал ...Гансүх нэг шил архи авч өгнө гэж ярьж байснаа болилоо гэхээр нь “ганц юм аа аваад өгчөөч” гээд заамдаж зууралдсан. Энэ үед Ганхүү нөгөө залуугийн араас явчихсан юм шиг байна лээ, би тэднийг хараагүй. Ямар ч л гэсэн нэг харахад автобусны буудлын хажууд Ганхүү дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь хажууд нь очоод босооч ээ Ганхүү гэртээ оръё гэтэл сэрэхгүй байсан. Би түүнийг согтож тасраад унтчихаж гэж бодсон. Гансүх дүүтэйгээ хамт цагаан өнгийн таксинд суугаад явчихсан ...” гэх мэдүүлэг /1хх-91-92х/, 

Гэрч Г.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Дэмчигдоржийг тэнд байсан хүмүүс бүгд танихгүй болохоор хоорондоо танилцсан ...Бидний хооронд тэнд хэрүүл маргаан зодоон, цохион огт болоогүй ...бид 2 такси барих санаатай замын хажууд зогсож байх үед хойноос Алтанхуяг, Ганхүү 2 дагаад гараад ирсэн ...Алтанхуяг ахыг ганжин бариад ирэхийг хараад би явган хүний замаар урагшаа явсан ...Дэмчигдорж замын хажууд зогсоод хойно үлдсэн. Миний хувьд Дэмчигдорж, талийгаач Ганхүү нарыг огт анзаараагүй. Алтанхуяг ах Сүхээ ганц юм аваад өгчих гээд над руу чиглээд ирэхээр нь салахын түүс болоод зугтаасан. Зам хөндлөн гарч байх үед Алтанхуяг ах хойноос Сүхээ гээд л дуудаад байх шиг байсан ...ингээд би зам хөндлөн гараад буцаад очтол ертөнцийн зүгээр зүүн талд Ганхүү хашлага даваад баруун талаараа хэвтэж байсан. Толгой нь автомашины зам дээр баруун урагш буюу Гэсэр сүм тал руу чиглэсэн байдалтай, эх бие нь замын боржур даваад биеийнхээ баруун талаар унасан байсан. Би түүнийг тасарчихсан юм байхдаа гэж бодсон, цаанаас Алтанхуяг ах ирээд босооч гэж орилсон. Энэ үед Дэмчигдорж замын зүүн талд таксинд суучихсан Гансүх ахаа явъя гээд дуудаад байсан ...Алтанхуяг ах Ганхүүгийн хамт зам дээр үлдсэн ...” гэх мэдүүлэг /1хх-96х-98х/,

            Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дээрх гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй ...Энэ тохиолдолд амь хохирогчид үүссэн үүссэн гэмтлүүд нь явганаас унахад үүссэн гэмтлүүд биш, харин толгойд хүч үйлчилж буюу цохиод үүссэн гэмтлүүд байгаа юм ...дагз ясны шугаман хугарал гэмтэл нь хатуу хальсан доорхи цочимог цус харвалтуудыг үүсгэж байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /1хх-169-170х, 2хх-151-152х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1709 тоот дүгнэлтэд:

“1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух зулай чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дагзны хатуу хальсан дээрхи цочмог цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийг хамарсан аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн тархины эд, ховдлуудын хананы няцрал, баруун зүүн хажуугийн ховдлын цус иврэлт, дагз ясны шугаман хугарал, бага тархины баруун зүүн мөчрийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, зулайн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

2. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

3. Талийгаач нь нийт 6 хоног эмчлэгдэж мэс заслын болон эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн агууламж илрээгүй.

4. Талийгаач нь ГССҮТ-н 09140 тоот өвчний түүхэнд тэмдэглэгдснээр 2018 оны 8 сарын 01-ний 21 цаг 20 минутанд нас барсан байна.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ” гэжээ /1хх-123-126х/,

Шүүхийн шинжилгээний үндэснийм хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1115 тоот дүгнэлтэнд:

“1. Талийгаачид учирсан цээж, зүүн мөр, хүзүү, аюулхай, хэвлий, зүүн бугалга, шуу, өвдөг, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун мөр, өвдөгт зулгаралт гэмтлүүдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөх үед зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн нидрэгдэх, үрэгдэх, унах үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 2018 оны 7 сарын 26-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

2. Талийгаачид учирсан цээж, зүүн мөр, хүзүү, аюулхай, хэвлий, зүүн бугалга, шуу, өвдөг, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун мөр, өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гавал тархины битүү гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, өшиглөх, мөн цохих, өшиглөх хүч үйлчилсний улмаас дагзаар савж унах үед үүссэн гэмтлүүд байна.

4. Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, шарх, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Талийгаачид оношийг зөв тавьж, эмчилгээ зөв хийгдсэн.

6. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтлүүд нь амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд байжээ” гэжээ /1хх-128-131х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8386 тоот дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээрх цус нь ABO системээр А /II/ бүлгийн харъяалалтай байна.

3. Цагаан өнгийн майк, хар өнгийн даавуун хос пүүзэн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн ба гэрэл зургийн үзүүлэлт /1хх-189-190х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 765 тоот дүгнэлтэнд:

“1. Дэмчигдорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Дэмчигдорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна.

3. Дэмчигдорж нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Дэмчигдорж нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-202-203х/,

“...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо хуучин Мобикомын урдаас 42 настай эрэгтэй Т.Ганхүү бусдад зодуулсан, ухаангүй байдалтай хүргэгдэж ирж одоо хагалгаанд орох гэж байна ...” гэх 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х/,

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-7х/,

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8х, 12х-13х/,

2018 оны 7 дугаар сарын 29 хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-25х/,

Хяналтын камер шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /1хх-27-35х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-80-85х/,                

Хохирлын баримтууд /1хх-56-70х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-39х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-17х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Ганхүүг цохиж унаган толгойн тус газарт нь өшиглөж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Дийн өгсөн: ”... Тухайн үед Ганхүү намайг бооход би хөлөө явуулчих шиг болсон. Тэгээд Ганхүү зам дээр унасан. Тэгээд би арагшаа ухраад такси бариад тэр чигтээ явсан. Г.Гансүх гээд манай аавын дүү надтай хамт таксинд суугаад явсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.Цэндсүрэнгийн өгсөн: “Тухайн өдөр би харуул хамгаалалтанд гарч байсан. Шөнийн 12 цаг 30 минутын орчим манай байгууллага гадаа бараа буулгачихсан, би хаалга онгойлгоод бараагаа хараад сууж байсан. Тэр үед караоке баар, цайны газар хоёрын дундаас Б.Д, нэг хүнтэй хамт гарч ирээд такси барих гээд зогсож байсан. Такси ирэхгүй нэлээн удсан. Тэгээд цаанаас нь нэг хүн гараа алдалчихсан гүйгээд, араас нь нэг залуу алхаад ирж байсан. Гараа алдлаад гүйж байсан залуу нь Б.Д дээр гүйж ирээд хашлага даваад унасан. Хашлага даваад унахад нь Б.Д нэг өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд тэр хүн босоогүй. Тэр үед бороо шивэрч байсан. Би 10-20 минутын орчим харж сууж байхад тэр залууг зам дээр хэвтэж байхад машин дайрчих гээд байсан. Надад гар утас байхгүй байсан учраас хажуу талын жижүүр 2 эмэгтэйд энд нэг залуу зам дээр босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа, эмнэлгийн байгууллага дуудсан. Г.Гансүхийг Д.Алтанхуяг араас нь хөөгөөд нисдэг машины замын эсрэг талд гараад тэгээд Д.Алтанхуяг газар хэвтэж байсан залуу руу яваад Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Д.Алтанхуяг газар унасан залууг даахгүй байгаа бололтой өргөж дийлэхгүй байсан. Цаанаас нь караокеноос баахан залуучууд гарч ирэхэд Д.Алтанхуяг миний Монголын ах дүү нар надад тус болооч гээд орилсон ч тэр залуучууд ирж туслаагүй. Цаад талаас нь дахиад нэг залуу ирээд нийлээд өргөсөн ч даахгүй байсан. Тэгсэн чинь өмнө нь караокеноос гарч ирсэн залуучуудын нэг нь ирж хамт өргөөд Д.Алтанхуягын нэг талын мөр нь дээр Ганхүүг тавьж өгсөн. Д.Алтанхуяг даахгүй байгаа бололтой замаас гаргаад хашлага налуулаад тавьсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд авч явсан гэв. Надад хүн гүтгэх шаардлага байхгүй. Би болсон явдлыг л үнэнээр нь хэлж байна. Манай ажлын газарт 2 камер байдаг. Би цагдаа нарт камер байгаа талар хэлсэн. Би тэр үед ийм хэрэг болно гэж мэдээгүй” гэх мэдүүлэг,

гэрч Г.Гансүхийн өгсөн: “Г.Манлайбаатарын гэрт Ганхүү, Д.Алтанхуяг, Б.Д бид нар архи уусан. Орой болоход Б.Д намайг ах явъя гэхээр нь тэгье гээд бид хоёр гараад явсан. Араас талийгаач Ганхүү, Д.Алтанхуяг хоёр гарч ирсэн. Д.Алтанхуяг намайг архи авч өг гээд гартаа юм барьчихсан хөөгөөд байсан. Би зам гараад зугтаагаад гүйсэн. Тэгээд буцаад ирэхэд Ганхүү газар уначихсан Б.Д такси бариад зогсож байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад явсан. Ганхүү, Б.Д хоёрын хооронд юу болсныг би хараагүй” гэх мэдүүлэг,

гэрч Д.Алтанхуягийн өгсөн: “Гансүх бид хоёр Г.Манлайбаатарын гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Г.Гансүх Б.Дтой утсаар яриад 32-ын тойрог дээр Б.Дтой уулзаад зуун айлын ойролцоо худгийн хажууд 1 шил архи хувааж уусан. Тэгээд Г.Манлайбаатарын гэрт дахиж нэг 0.75 литрийн архи аваад очсон. Архи уугаад талаас доошоо орсон байхад Ганхүү ирээд архинаас нэг аягыг татсан. Тэгээд Г.Манлайбаатар явах нь яваад, хонох нь унт гээд өрөөндөө орсон. Г.Гансүх, Б.Д хоёрыг гараад явахаар нь архи авахуулж уух гээд Ганхүүтэй араас нь дагаад гарсан. Би Г.Гансүхийг араас нь хөөж байх үед Б.Д, Ганхүү хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй. Нэг харахад Ганхүү газар уначихсан байсан. Тэгээд Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Би нэг хүүтэй хамт Ганхүүг өргөж авч явж байгаад даахгүй болохоор нь за больё гээд хашлага налуулж суулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Манлайбаатарын өгсөн: “07 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Г.Гансүх над руу залгаад хаана байна гэхэд нь би гэртээ байна гэж хэлсэн. Намайг архи ууя хүрээд ир гэхээр нь би Г.Гансүхийн гэрт очоод буцаад манай гэрт ирсэн. Тэр үед Д.Алтанхуяг, Г.Гансүх бид гурав эрүүл байсан. Тэгээд бид гурав 0.75 литрийн архи хуваагаад ууж байхад Г.Гансүх миний гар утсаар Б.Дтой яриад дүү дуудаад байна гээд Д.Алтанхуягтай гараад явсан. 2-3 цагийн дараа Д.Алтанхуяг, Г.Гансүх, Б.Д гурав архи аваад орж ирсэн. Тэр архийг нь хувааж уугаад байж байхад Ганхүү гаднаас орж ирсэн. Ганхүүг хаагуур яваад орж ирснийг асуухад би өдөржин гадуур алхлаа гэсэн. Тэгэхээр нь би чи худлаа яриад байх юм архи уусан юм биш үү? Чамайг үнэнээ хэлбэл би чамд 100 грамм архи өгье гэхэд Ганхүү би 0.75 литрийн архи уусан гэдгээ надад хэлсэн. Ганхүү өмсөж явсан хувцсаа сольсны дараа би Ганхүүд 100 грамм архи аяганд хийж өгсөн. Тэгээд бид нар хоорондоо ярьж хөөрсөн. Бид нарын хооронд ямар нэгэн маргаан гараагүй.  Гансүх манай гэрт хононо гэж ирчихээд орой харихаар болсон. Тэгээд би за явах нь яв, унтаж амрах нь унт гээд би цаад өрөө рүү орсон. Би маргааш өглөө нь босоод харахад би ганцаараа байсан. Би Ганхүүг шараа тайлах гээд гараад явсан гэж бодсон. Үдээс хойш Д.Алтанхуяг нэг хүнтэй орж ирсэн. Тэгээд бид гурав нэг шил архи хувааж уусан. Маргааш нь цагдаа нар орж ирээд Д.Алтанхуяг бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгийн өгсөн: “...2017 оны 11 сараас миний төрсөн дүү Оюунчимэг, түүний нөхөр Манлайбаатар нартай хамт амьдрах болсон. Хүү маань эхнэр нь салж явснаас хойш архи их уудаг болсон ...Манлайбаатарын эхнэр нь 2018 оны 01 сард нас барснаас хойш тэр хоёр л амьдардаг байсан. Би хааяа гэр орноор нь эргэж тойрч очдог байсан. Хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сард гэрт нь очсон ...7 дугаар сарын 26-ны өдөр би хүүгээ бусдад зодуулаад гэмтлийн эмнэлэгт байгаа гэдгийг мэдсэн. Эмнэлэгт очиход ухаангүй цээжний зүүн хэсэгт хөхөрсөн 2 бөөр, зүүн суганы орчим шархтай байсан ба тархиндаа гэмтэл авсан, өглөө 7 цагт хагалгаанд орсон гэж эмч хэлсэн. 27-ны өдөр дахин хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 8 сарын 01-ний 21:14 цагт нас барсан ...Талийгаач хүү маань даруу төлөв зөөлөн зантай, бусдын үгэнд оромтгой хүнд тусархуу, найз нөхдийн хүрээлэл ихтэй байсан. Архи л уудаг байсан болохоос өөр дутагдалтай тал байгаагүй ...Миний хүүг зодож амь насыг хохироосон хүнд маш их гомдолтой байна ...эмчилгээ болон оршуулгын зардалд зарцуулсан 24.825.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1хх-46-49х/,

гэрч М.Ариунболдын өгсөн: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд дуудлагын их эмч ажил эрхэлдэг. 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цаг 47 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан ухаангүй хүн байна гэсэн дуудлага, мэдээлэл авч дуудлагын дагуу Түмэндэмбэрэлийн Ганхүү гэх 40 настай эрэгтэй хүн байсан ба согтуу байдалтай газар хэвтэж байсан ...Биед нь үзлэг хийхэд толгой зүүн талаар язарсан шархтай, цус гарч хавдсан байдалтай, хүн өөрөө нилээн их согтолттой, асуухад асуултанд хариулах чадваргүй байхаар нь жолооч дуудаад хасаг суугай байдалтай суулгаж бусад биед нь үзлэг хийхэд ил харагдах шархгүй, хүзүү орчимд жижигхэн улаалттай, хөл гаранд унасных уу мэдэхгүй жижиг зулгаралттай байсан. Ингээд дамнуурган дээр тээвэрлээд машин дотор оруулж шарханд боолт хийж, яаралтай тусламж үзүүлж гэмтлийн эмнэлэгт хүлээлгэж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-1-73-74х/,

гэрч Х.Энхцэцэгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны 01 цаг өнгөрч байхад ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад гадаа үүдэн дээрээ салхилаад зогсож байхад манай төвийн хойно байрлах баригдаж байгаа өндөр барилгын манаач дуудлага дуудаад өгөөч, манай хажуу талын машин зам дээр 1 залууг 2 залуу нь цохичихоод явчихлаа үхчих шиг болчихлоо гэхээр нь би албаны 9590 гэсэн дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд түргэн дуудсан. Цагдаа ирэх хугацаанд хойд талын зам руу харахад нэг залуу хөдөлгөөнгүй зам дээр хэвтэж байсан. Эрээн хөндлөн судалтай майктай, цагаан саарал өнгийн өмдтэй залуу нь орилж чарлаад зугтааж байгаад эргэж зам дээр хэвтэж байсан хүн дээр ирээд чирч замаас гаргаад түргэний машинд суугаад явсан ...Хүн цохисон эсэхийг хараагүй ...” гэх мэдүүлэг /1хх-86х/,

гэрч Т.Бауржаны өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5,6,9-р хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 113-р чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Жижүүрийн Хайрхан 10-с 00:55 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Бест төвийн замын эсрэг талын Хаадын өргөө караокены гадаа 2 хүн нэг хүнийг цохиод нөгөө хүн нь ухаан алдаад уначихсан юм шиг байна гэж дуудлага ирсний дагуу цагдаа жолооч Ганзоригийн хамт очиж шалгахад ногоон эрээн өнгийн шорт, бор шаргал өнгийн гэрийн углааш, дээд талаараа цэнхэр өнгийн футболк өмссөн 40-45 орчим насны эрэгтэй хүн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд зүлгэн дээр дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-87-88х/,

шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “...Дээрх гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй ...Энэ тохиолдолд амь хохирогчид үүссэн үүссэн гэмтлүүд нь явганаас унахад үүссэн гэмтлүүд биш, харин толгойд хүч үйлчилж буюу цохиод үүссэн гэмтлүүд байгаа юм ...дагз ясны шугаман хугарал гэмтэл нь хатуу хальсан доорхи цочимог цус харвалтуудыг үүсгэж байгаа юм ...” /1хх-169-170х, 2хх-151-152х/ гэх мэдүүлгүүд,

  Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1709 тоот дүгнэлт /1хх-123-126х/, Шүүхийн шинжилгээний үндэснийм хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1115 тоот дүгнэлт /1хх-128-131х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8386 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-189-190х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 765 тоот дүгнэлт /1хх-202-203х/, “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо хуучин Мобикомын урдаас 42 настай эрэгтэй Т.Ганхүү бусдад зодуулсан, ухаангүй байдалтай хүргэгдэж ирж одоо хагалгаанд орох гэж байна ...” гэх 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-7х/, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8х, 12х-13х/, 2018 оны 7 дугаар сарын 29 хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-25х/, Хяналтын камер шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /1хх-27-35х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-80-85х/, Хохирлын баримтууд /1хх-56-70х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-39х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-17х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Доос баримтаар 24.825.854 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Д нь 3.500.000 төгрөгийг шүүхийн шатанд  төлсөн байх тул үлдэх 21.325.850 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгт олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч  нь 227 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.