Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00607

 

 

 

 

 

 

2024.03.25 210/МА2024/00607

*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нар******* бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сар******* 30-ны өдрийн 102/ШШ2023/04375 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

94,505,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар******* агуулга:

1.1. *******-******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сар******* 13-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулж хамтран ажилласан.

2022 оны 06 дугаар сар******* 19-ний өдөр харилцагч ******* ******* ******* ХХК-ийн захиалг******* дагуу Оюу толгой уурхайд 94,504,063 төгрөгийн үнэтэй 14,303 кг хүнсний нарийн ногоо, жимсийг тээвэрлүүлэхээр ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож, гэрээний нэмэлт нөхцөл болох хөргүүрийн температурыг тусгайлан албан ёсоор +2-/+4 хэмд тээвэрлүүлэхээр тохирсон.

1.2. Жимс, хүнсний нарийн ногоонууд хүлээн авагчид очих үедээ +23.7 хэм, зарим хүнсний ногооны хувийн дулаан +22.8, +20.4 хэмийн температурт тээвэрлэгдэж очсон учраас ******* ******* ******* ХХК хүлээн авахаас татгалзаж буцаасан. Тээвэрлэгч компани нь ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд барааг гэмтээхгүй байх, захиалагчийн зааварчилгааг биелүүлэх зэрэг үүргээ зөрчсөн. Үүнээс болж 2022 оны 06 дугаар сар******* 24-ний өдөр тээвэрлүүлсэн бүх жимс, нарийн ногоо, хүнсний ногоо муудаж ирсэн бөгөөд тээврийн хэрэгсэл буцах замдаа саатсан байдалтай ирсэн, ирэхэд нь тээвэрлэгчтэй хамт бичлэг хийж баталгаажуулсан.

1.3. Уг жимс, ногоо зориулалт******* дагуу хэрэглэх боломжгүй болсон тул эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж, хохирлыг төлүүлэх талаар хариуцагч компанид хандахад даатгалаар нөхөн төлж барагдуулна, температур******* горим хангаж тээвэрлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, муудсан хүнсний нарийн ногоог устгалд оруулсан. Муудсан жимс, ногоог устгалд оруулахад хоёр тал******* компанийн ажилчид нэг бүрчлэн тоолж акт үйлдэж, хариуцагчид хүлээлгэн өгөхөд нийт 14,194 кг, 94,505,063 төгрөгийн хүнсний ногоо байсан. Хариуцагч компани нь хүнсний ногоог гахайн фермд бордооны зориулалттай устгалд оруулна гэж хүлээн авсан. Гэвч манайд учирсан хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тээвэрлүүлсэн барааны үнэ 94,505,063 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар******* агуулга:

2.1. ******* ******* ХХК нь хүнд даац******* тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хийдэг бөгөөд *******-******* ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа тухайн үед дуусгавар болсон байсан. Учир нь бага төлбөрөөр тээвэрлэлт хийх боломжгүй бол цаашид хамтран ажиллахгүй гэж үзээд гэрээний хугацааг сунгаагүй.

2.2. *******-******* ХХК хугацаа нь тулсан захиалга өгч, онцгой ачаа ачих техникийн температур******* горимд хүргэж ажиллах боломжоор хангаагүй, цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч тал******* ажилтан Ж.Балжир 2022 оны 06 дугаар сар******* 19-ний өдрийн орой 17 цагт утсаар яриад, манайх 23 цагийн үед ачилт хийхээр очсон. Ингээд ачсаар байгаад өглөө 7 цагт Улаанбаатар хотоос гарч 23 цагийн үед очсон. Гэтэл маргааш нь 06 дугаар сар******* 21-ний өдрийн 13 цагийн үед буюу 15 цагийн дараа ачсан ногоо заасан температурт ирээгүй талаар мэдээлэл ирсэн. Энэ талаар итгэхгүй жолоочоо буулгаж хамт шалгуулах хүсэлт гаргасан. Жолооч тасралтгүй машинаа асаалттай кабиндаа байсан, Оюу толгой уурхай карантины онцгой нөхцөлд байсан учраас жолоочийг буулгаагүй, харилцан ойлголцолд хүрэхгүй 5 цаг чингэлгийг онгорхой байлгаж байгаад 18 цагийн үед лацдаад буцаасан. Энэ үед хүлээн авагч тал хөргүүрийг ажиллуулаагүй унтраасан байсан. Буцах замдаа илүү муудвал яах вэ, өөр машинд шилжүүлэх, агуулахад буулгах зэрэг сонголтуудыг санал болгосон боловч нэхэмжлэгч тал бараагаа шууд буцаагаад аваад ир гэсэн. Ингээд буцах замд чирэгч толгойд гэмтэл гарч, хотоос дахин өөр чирэгч тээврийн хэрэгсэл явуулж ирсэн боловч *******-******* ХХК 24 цагийн дараа ногоог хүлээн авах боломжгүй гэсэн тул хоёр талыг байлцуулан гахайн аж ахуйд тэжээлийн зориулалтаар буулгасан. Хүлээн авагч компани барааг хүлээн авахаас татгалзсан гол шалтгаан нь сав баглаа боодл******* стандарт шаардлагад нийцээгүй, түргэн гэмтэж муудах ачаанд даатгал хийлгээгүй, температур******* горимд хүрч ажиллах хугацааг хангаагүй гэж үзсэн.

2.3. Манай байгууллага ерөнхий даатгалд даатгуулсан байсан. Гэтэл даатгал******* компани тусгай даатгалд даатгуулдаг гэдэг үндэслэлээр төлөхийг зөвшөөрөөгүй. Бараа ачиж байхдаа мөс хийгээд аччихсан учраас замд хайлж дусаад зам******* цагдаа саатуулж хагас өдөр зогсоосон. Тээвэрлэлтийн зардлаас манайд 1,500,000 төгрөг төлөөгүй.

Гаалийн ерөнхий газраас ирсэн баримтаар нийт 14,972,974.7 төгрөг, 843,205 төгрөгийн гаалийн татвар, 1,581,618 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна. Тэгэхээр эдгээр зардлыг хасаад 12,500,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шиппин лайн Монголиа ХХК-аас 67,858,875 төгрөг гаргуулж *******-******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлаг******* бусад хэсэг 26,646,188 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улс******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улс******* тэмдэгтийн хураамжид төлсөн 630,475 төгрөгийг улс******* орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шиппин лайн Монголиа ХХК-иас 497,244 төгрөг гаргуулж *******-******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдл******* агуулга:

4.1. Шүүхээс талууд******* хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэнгүй. Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй хэмээн заасан байтал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. *******-******* ХХК анх 2021 оны 08 дугаар сар******* 13-ны өдөр ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй, эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулсан байсан. Гэрээг баталсан гэх гүйцэтгэх захирал В.Баярням нь шийдвэр гаргах, төлөөлөх эрх бүхий итгэмжлэгдсэн гүйцэтгэх захирал байгаагүй, менежер байсан бөгөөд улс******* бүртгэлийн гэрчилгээнд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар үүсгэн байгуулагдсан цагаас одоог хүртэл Х.Мөнхбат ажилладаг. Тус гэрээ нь 2 хоногт тээвэрлээд дуусгавар болох хугацаатай гэрээ байсан бөгөөд уг гэрээ тухайн ондоо дуусгавар болж ахин сунгагдаагүй.

4.3. *******-******* ХХК өөрийн хөргүүртэй тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн тул танайх тээвэрлэж өгнө үү хэмээн маш тулгуу хүсэлт гэнэт гаргасан нь одоог хүртэл бидний гайхшралыг төрүүлдэг. Учир нь өөрийн тээврийн хэрэгсэл нь улс******* урд хилээс Улаанбаатар хот руу, эсвэл Улаанбаатар хотоос Оюу толгой кэмп руу тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа гэмтэж тодорхой бараанд тээвэрлэлтийн горим алдуулж буцаан өөрийн агуулахдаа буулгасан байх үндэслэлтэй байдаг. Маш яаралтай гэсэн хугацааг бидэнд хэлдэг, шөнийн цагаар ачдаг, өглөө үүрээр манай жолоочийг эргэж очиж үзэхэд эвгүй үнэртэй ногоо ачиж байх, үүнийг мэдсэн жолооч мэдсэн хэсгээ буцааж буулгуулсан зэрэг нь зориуд санаатай үйлдэл байсан байж болзошгүй гэж өнгөрсөн хугацаанд цугласан хэргийн материал, гэрчийн мэдүүлэг, зарим тайлбараас харагддаг.

Бидэнд хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар ногоо, жимс ачихаа урьдчилан мэдэгдэж манай захиалг******* хуудсыг баталгаажуулан бөглөдөг бөгөөд үүнийг бөглөөгүй, жолоочид барааны баглаа боодол, жин, үнийн жагсаалт******* дагалдах хуудсыг өгч явуулаагүй. Энэ нь зам******* цагдаагийн пост******* шалтгалтаар нотлогддог. Бид тухайн үед даатгал******* компанид нөхөн төлбөр гаргуулахаар судлуулсан боловч дээрх материалуудыг тухайн үед нь өгөөгүй учир бий болсон эрсдлийг шинжлэх боломжгүй, бизнесийн ерөнхий хариуцлаг******* даатгалаар нөхөн төлбөр гаргах боломжгүй, тусгайлсан даатгал хийгдэх ачаа байсан байж болзошгүй хэмээн нөхөн төлбөр төлөхөөс татгалздаг. Хэрэв энэ ачаа 7 тн төмс, 3 тн байцаа, 4 тн лууван байсан гэж бодоход манай байгууллага ийм хэмжээний мөнгөн дүнгийн эрсдэлд opox yy гэдэг асуудал гаргах үндэслэлтэй. Мөн түргэн муудах гэмтэх ногоо, жимс байсан бол түүнийгээ бидэнд яагаад урьдчилж хэлээгүй вэ гэдэг нөгөө тал******* асуудал байдаг.

Манай байгууллага хохирлыг өөрсдөө төлнө гэдэг ухагдахуунаар анхнаасаа ерөөсөө хандаагүй бөгөөд үүнийг даатгал******* системээр шийдүүлнэ гэснээр зөвшөөрч, ногоог хүлээн авсан үйлдэл гаргасан. Үүнийг нэхэмжлэгч тал******* хариуцсан ажилтны мэдүүлэг ч баталдаг. Гэсэн хэдий ч бизнесийн ёс суртахууныг эрхэм болгож шударга, бодит хохирлоос хуваах саналыг гаргасан болно. Үүний сацуу Оюу толгойд ачаа хүрсний дараа ачаа хүлээн авах процесс ч маш удаан байсан бөгөөд гэрээнд ч аман хэлцэлд тусгагдаагүйгээр говийн +33 хэмийн халуун нөхцөлд жолоочийг буулгалгүй лацдаад, чингэлгийн хөргүүрийг унтраалгаад, хаалга нь онгорхой байдлаар хүлээн авах, шалгах ажиллагааг 5 цаг үргэлжлүүлсэн байдаг. Манай жолоочид Ковид******* үеийн хууль, журм******* дагуу тээврийн хэрэгсэл, ачаагаа хянах, сэрүүцүүлэх техникээр хангах нөхцөл боломж хязгаарлагдмал, өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон.

4.4. Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сар******* 17-ны өдөр гаалиар оруулсан 9 төрлийн барааны жин 9.1 тн буюу 13.5 сая төгрөгийн үнэтэй 2.4 сая төгрөгийн гаалийн татвар төлсөн мэдүүлгийг үндэслэж манай компапиас 94.5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа нь хэтэрхий шударга бус байсан. Эдгээр жимс, ногоо нь бүгд *******-аас нийлүүлэгддэг учир гаалийн байгууллаг******* лавлагаагаар 2022 оны 06 дугаар сард *******-******* ХХК-ийн импортлосон бараа нь 14 сая төгрөгтэй дүйцэж байдаг. Хэрэв үүнээс өмнө импортлосон гэж үзвэл 5, 4, 3 дугаар сарууд болж таарна. Ийм нөхцөлд нарийн гэх жимс ногоо нь хугацаа дуусах, хадгалалт******* горим алдагдах гэдэг зүйлүүд үүсэж таарна. 06 дугаар сард импортлосон ногооны импорт******* мэдэгдлийн хуудас нь 03 дугаар сард авсан огноотой байдаг зэрэг нь хоорондоо авцалддаггүй.

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 94,505,063 төгрөгийн шаардлагаас 67,858,875 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдал нь *******-******* ХХК-ийн гадагшаа шилжүүлсэн мөнгөн дүнг үндэслэсэн байна. Энэ хэрэг 2022 оны 06 дугаар сард импортлосон барааны мөнгө гэж үзвэл тус компани 14 сая төгрөгийн бараа гаальд мэдүүлж татвар төлсөнтэй таарахгүй байгаа бөгөөд дараагийн захиалг******* мөнгө ч байж болох учир манай байгууллага үүнийг зөвшөөрөх боломжгүй. Гэтэл шүүх 2022 оны 06 дугаар сард гааль, татвар төлөөгүй дүнгээр бодоход 14 сая төгрөгийн хүнсний ногоо оруулж ирсэн байхад ямар ч шалтгаант холбоо байхгүй 67 сая төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Гаалийн ерөнхий газр******* баримтаар 14,972,975 төгрөгийг төлөх, үлдсэн 52,885,900 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 94,505,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2022 оны 06 дугаар сар******* 19-ний өдөр ******* ******* ХХК нь зориулалт******* хөргүүртэй тээврийн хэрэгслээр 14,303 кг хүнсний жимс, нарийн ногоог тээвэрлэж Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой уурхайн байршилд хүргэх, *******-******* ХХК нь тээвэрлэлтийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах ба хариуцагч нь нэхэмжлэгчээс дагалдах бичиг өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр ачаа ачих үед байлцсаны зэрэгцээ дагалдах бичгийн хувийг хүлээн авагч тал хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул талууд******* хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Тээвэрлэгч ******* ******* ХХК нь ачааг 2022 оны 06 дугаар сар******* 21-ний өдөр заасан газарт хүргэсэн боловч хүлээн авагч ******* ******* ******* ХХК ачааг хүлээн авахаас татгалзаж буцаасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

5.1. Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сар******* 22-ны өдрийн цахим шууданд ******* ******* ******* ХХК-аас ...2022 оны 06 дугаар сар******* 21-ний өдөр хүлээн авсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь тээвэрлэлтийн үеийн температур******* горимыг хангаагүй тул буцаах талаар ... мэдэгдсэн ... холбогдох материалыг хүргүүлж байна гэсэн захидал илгээж, Үл тохирл******* тайлан болон температур шалгасан талаарх гэрэл зургуудыг хавсаргасан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Үл тохирл******* тайлан-д 2022.06.21-ний өдөр ОТ төслийн талбайд *******-******* ХХК-ийн ханган нийлүүлсэн жимс, нарийн ногооны хэмийг үзэж, түүврийн аргаар мэдрэхүйн шалгалт хийх үед температур******* хэм өндөр, сав баглаа боодол гэмтэлтэй, биет байдал муудсан, үнэр өөрчлөгдсөн, хөгцөрч гэмтсэн байсан тул 18.7 тн буюу бүх барааг хүлээн авахгүй буцаалт хийсэн гэж бараа хүлээн аваагүй шалтгааныг тодорхойлжээ. Ачаа хүлээн авагчийн уг баримтуудыг тээвэрлэгч болох хариуцагч ******* ******* ХХК-аас баримт гаргаж эсэргүүцээгүй.

5.2. Нэхэмжлэгч талаас нягтлан бодогч Ж.Балжир нь дээрх ачааг +2/+4 хэмийн температурт тээвэрлэх талаар ачаа ачих******* өмнө хариуцагч компанийн захирал Х.Мөнхбатад зааварчилгаа өгсөн, Х.Мөнхбат уг нөхцөлийн талаар жолооч П.Ариунболдод мэдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

5.3. Хариуцагч нь ачааг буцаан тээвэрлэх явцад түүний тээврийн хэрэгсэлд гэмтэл гарсны улмаас уг ачаа 3 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сар******* 24-ний өдөр нэхэмжлэгчид хүргэгдсэн ба хоёр тал******* ажилтнууд 36 нэр төрлийн нийт 14,303.7 кг жимс, нарийн ногоо муудсаныг тогтоож, устгалд оруулж, акт үйлдсэн болох нь гэрч Г.хүлэг, Л.Амаржаргал, П.Ариунболд нар******* мэдүүлэг, холбогдох актаар нотлогдсон, талууд******* маргаангүй.

5.4. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хариуцагч жимс, хүнсний ногоог зохих температур******* горимд хүргэж тээвэрлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал хариуцагч нь ачаа тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүний улмаас тээвэрлэсэн жимс, нарийн ногоо муудаж ашиглах боломжгүй болж нэхэмжлэгчид хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

6. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан.

6.1. Гаалийн ерөнхий газр******* тодорхойлолтоор 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортолсон бараа нь 9 нэр төрлийн 21,700 кг жимс, нарийн ногоо байсан хэдий ч хоёр тал******* төлөөлөгч хамтран устгал хийхэд 36 нэр төрлийн 14,303.7 кг жимс, нарийн ногоо бодитой байсан тул нэхэмжлэгч уг нэр төрөл, тоо хэмжээгээр хохирлоо тодорхойлсон нь үндэслэлтэй. Иймээс хохирлыг гаалийн баримтад үндэслэн төлнө гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

6.2. Жимс, нарийн ногооны үнийн хувьд, нэхэмжлэгч нь *******-******* компанитай байгуулсан 2022 оны 01 дүгээр сар******* 30-ны өдрийн худалдааны гэрээ, барааны жагсаалт, төлбөр шилжүүлсэн баримтад үндэслэж нийт 145,361 юань буюу 67,858,875 төгрөгөөр тооцсон ба тус 36 нэр төрлийн жимс, ногооны үнийг үүнээс өөрөөр тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн тээвэрлэсэн жимс, нарийн ногооны нэр төрөл, тоо хэмжээ нь барааны жагсаалтад тусгагдсанаас зөрүүтэй буюу бага байгааг харьцуулахгүйгээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 67,858,875 төгрөгийн хэмжээнд хохирол учирсан гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Зохигчийн маргаж буй 36 нэр төрлийн 14,303.7 кг жимс, нарийн ногоог барааны жагсаалтад тусгагдсан нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнээр тооцвол 100,045 юань, үүн дээр тээврийн болон ачилт******* бусад зардал 22,009.9 юань (барааны үнэ болон зардлыг харьцуулах замаар зардлыг 22 хувиар тооцсон), нийт 122,054.9 юанийг тухайн цаг хугацааны Монголбанкны ханш 466.83 төгрөгөөр тооцоход 56,978,888 төгрөг байна. Иймээс хохирлыг 56,987,888 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

6.3. Нэхэмжлэгч нь жимс, нарийн ногооны үнэ 67,858,875 төгрөгөөс гадна олох байсан орлого 26,646,188 төгрөг нэхэмжилсэн ба тээвэрлэгчийн хариуцлагыг гэмтэж муудсан ачааны өртгөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийг зөрчихгүй. Олох байсан орлогод холбогдох нэхэмжлэлийн энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

6.4. Үүнээс гадна Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2, 393.4 дэх хэсэгт тус тус заасан тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа гэмтэж тодорхой бараанд тээвэрлэлтийн горим алдуулж буцаан өөрийн агуулахдаа буулгасан байх үндэслэлтэй. Маш яаралтай гэсэн хугацаа хэлдэг, шөнийн цагаар ачдаг, өглөө үүрээр манай жолооч очиж үзэхэд эвгүй үнэртэй ногоо ачиж байсан, жолооч мэдсэн хэсгээ буцааж буулгуулсан зэрэг нь зориуд санаатай үйлдэл байсан байж болзошгүй, түргэн муудах гэмтэх ногоо, жимс байсан талаар урьдчилж хэлээгүй асуудал байдаг, Оюу толгой уурхайд ачаа хүрсний дараа говийн +33 хэмийн халуун нөхцөлд чингэлгийн хөргүүрийг унтраалгаад, хаалга онгорхой байдлаар хүлээн авах, шалгах ажиллагаа 5 цаг үргэлжилсэн, жолоочид Ковид******* үеийн хууль, журм******* дагуу тээврийн хэрэгсэл, ачаагаа хянах, сэрүүцүүлэх техникээр хангах нөхцөл, боломж хязгаарлагдмал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон гэх тайлбараа хариуцагч нь нотлох баримтаар нотлоогүй тул энэ агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдл******* зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнг 56,978,888 төгрөг болгосон өөрчлөлтийг оруулж, холбогдох улс******* тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хариуцагчаас хохирол гаргуулах агуулгатайг зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сар******* 30-ны өдрийн 102/ШШ2023/04375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 56,978,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,526,175 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 497,244 гэснийг 442,844 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улс******* тэмдэгтийн хураамжид төлсөн 422,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналт******* журмаар Улс******* Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналт******* журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА