Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00828

 

 

 

 

 

 

 

 

 

 

 202  0  22  210/МА202/00828

 

 

 

Б.Мрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ202/00963 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Мрын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГрт холбогдох

*******л хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.Мр нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн -187/930 дугаар мэдэгдэл, үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардан авч танилцсан. Тус мэдэгдэлд төлбөр төлөгч С.Ц жийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Мр, Ж.У а нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, *******-******* *******, ******* ******* *******, ******* , / , тоот хаягт лах, 177 м.кв талбайтай, өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгоход 932,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн.

1.2. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурласан нь учир дутагдалтай. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8 дахь хуудсанд Хийц бүтээцийн байдал: тус барилга нь аяган болон шугаман суурьтай, тоосгон хийцийн ханатай" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хана нь тоосгон биш, суурь нь цутгамал болно. Мөн үнэлгээний тайлангийн 10-******* дэх хуудсанд м.кв нь өөр өөр орон сууцуудыг зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэн. Зөвхөн шаардагдах мэдээлэл хомс гэсэн үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь буруу болсон.

1.3. НШШГГр нь үнэлгээний тайланг нягтлалгүй, шууд хүлээн авч, бидэнд мэдэгдсэн болоод л хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан 932,600,000 төгрөгийн 70 хувиар тооцож 652,820,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албадан дуудлага худалдаанд шууд оруулж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03095 дугаар шийдвэрээр С.Ц жоос ,715,15 төгрөг гаргуулж Ш ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Мр, Ж.У а нарын өмчлөлийн, *******-******* *******, ******* ******* *******, ******* , 10 лах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, 380,3,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилж, 932,600,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.Ц жид 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдөр гардуулж, үнэлгээний тайлантай танилцуулсан. Өмчлөгч Б.Мртой 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8888775 дугаартай утсаар холбогдож, үнэлгээний тайлантай танилцуулахыг сануулахад очих боломжгүй тул шуудангаар хүргүүлж болно гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн -187/930 дугаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 ******* зүйлийн 1.3-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр биечлэн танилцуулж, гарын үсэг зуруулж хууль тайлбарлан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГрт холбогдох *******-******* *******, ******* ******* *******, ******* , / , тоот хаягт лах, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаарт бүртгэгдсэн, 177 м.кв талбайтай, өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Мрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

.1. Барилгын хийц, бүтээцийн байдлын талаар гэрч андуурч бичсэнээ буюу алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх хуудсанд Даргалагчаас Хийц бүтээцийн байдалд алдаа гарсан гэж хэлсэн. Та тухайн барилгын хийцтэй холбоотой хийц бүтээцийн байдлыг судлаагүй гэсэн үг юм уу гэхэд гэрч Бүрэн цутгамал хийцтэй. Өөр хийцтэй барилгатай харьцуулаагүй. Жишсэн барилгууд нь тэр юм гэж хариулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******ндэслэх хэсэгт 7б. Барилгын хийцийн хувьд гэрч нь тайлан дээр андуурагдаж бичигдсэн бөгөөд нэг д байгаа адил төстэй материалаар баригдсан барилгатай жишсэн тул барилгын хийц нь үнэлгээнд нөлөөлөхгүй гэж тайлбарласан. Гэрчийн энэхүү тайлбар нь үнэлгээний тайлангаар нотлогдсон. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хийцийн талаар судалгаа хийгээгүй тул үнэлгээ бодит байдалд нийцэхгүй гарсан гэх тайлбар үндэслэлгүй гэж хэргийн бодит байдалд нийцээгүй, үнэлгээчний мэргэжлийн алдааг шүүхээс зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, түүнчлэн ганцхан www.unegui.mn сайт дээр байгаа зарыг ашиглан зах зээлийн жишиг үнийн аргаар харьцуулан үнэлсэн үнэлгээг хуульд нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг тодорхойлж, 23 дугаар зүйлийн 23.1.9-д үнэлгээний тайланд хийсэн магадалгааг хянаж, дүгнэлт гаргах нь мэргэжлийн байгууллагын чиг үүрэг байхаар хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээр Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд хянан магадалгаа хийлгэх хүсэлт, түүнчлэн боломжгүй гэж үзвэл дахин шинжээч томилуулж үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ... шинжилгээ хийлгэх ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой.

.3. Хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнийн харьцуулалтын аргыг хэрэглэхдээ зах зээлийн жишиг үнээс хэт доогуур үнэлж, үнэлгээний тайланд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө, 7.2.2-т дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн журам, аргачлалыг баримталсан, түүний дагуу үнэлсэн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх гэснийг зөрчсөн. Тухайлбал хөрөнгийн үнэлгээний тайлангийн 13 дахь хуудасны ******* дэх мөр буюу нийт үнэ өртөг гэдэгт 870 сая төгрөг, 1,5 тэрбум төгрөг, 750 сая төгрөгийн үнэ бүхий 3 хөрөнгийг жишсэн байгаа. Гэтэл 10-15 хувийн үнийн хэлбэлзэлтэй хөрөнгүүдийг л хооронд нь жишдэг болохоос биш ийм өндөр интервалтай хөрөнгүүдийг хооронд нь жишдэггүй. Гажилт нь дээр дурдсан хэмжээнээс их байгаа нь зөрчилтэй болно. Хуулийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх" (Зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэхдээ алдаа гаргасан байгаа юм. Яагаад улсын комиссын акт, ажлын зургийг хараагүй байж, үнийн зөрүүтэй объектуудыг харьцуулсан нь үнэлгээний эх сурвалжгүй), 8.3.6-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт (хана нь хийцийн хувьд тоосгон хийцтэй биш бүрэн цутгамал болох талаар дээр дурдсан)-ыг зөрүүтэй байдлаар гаргасанд гомдолтой. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-10 дахь хуудсанд тэмдэглэгдсэн байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Мр нь хариуцагч НШШГГрт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03095 дугаар шийдвэрээр С.Ц жоос ,715,15 төгрөг гаргуулж Ш ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Мр, Ж.У а нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, *******-******* *******, ******* ******* *******, ******* , 10 лах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, 380,3,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. НШШГГр нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2023 оны 01 ******* сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

Мөн барьцааны зүйл болох Б.Мр, Ж.У а нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, *******-******* *******, ******* ******* *******, ******* , / , тоот хаягт лах, 177 м.кв талбайтай, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23380280/165-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 0 ******* сарын *******-ний өдрийн 23380280/2 дугаар тогтоолоор хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.3. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 0 ******* сарын 28-ны өдрийн -159/8213, -159/821 дугаар мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч С.Ц ж, өмчлөгч Б.Мр, Ж.У а нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Ш ББСБ ХХК шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/168 дугаар тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

. Шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгийг 932,600,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн -187/9303, -187/930 дугаар мэдэгдлүүдээр төлбөр төлөгч талд мэдэгджээ.

.1. Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтойд тооцон уг аргаар 932,600,000 төгрөгөөр үнэлжээ.

а. Ийнхүү үнэлэхдээ тус ******* д шилтай 15 м.кв, 363.7 м.кв, 15 м.кв тус тус талбайтай, 3, ******* давхарт шилтай, , 5 өрөө бүхий орон сууцны зориулалттай, 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, үнэлгээнд шил, хөрөнгийн өмчлөх эрх, хэлцлийн нөхцөл, санхүүжилтийн нөхцөл, хугацаа, хөрөнгийн биет байдал, хэмжээ, нүүрэн тал болон хэлбэр, давхар, дотоод зохион байгуулалт, засал тохижилт болон барилгын фасад гэсэн нийт 10 хүчин зүйлээр тохируулга хийж, нэгж талбайн дундаж үнийг 5,268,780 төгрөг гэж тодорхойлж, улмаар 177 м.кв талбайгаар тооцон 932,600,000 төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлсон байна.

б. *******нэлгээчин Н.Цолмонгэрэлийн гэрчийн мэдүүлэгт орон сууцыг үнэлэхэд зах зээлийн хандлагын аргыг сонгох болсон үндэслэл, үнэлгээ хийсэн нөхцөл байдлын талаар тодорхой тусгагдсан, мөн үнэлгээний тайланд барилгын хийцийн мэдээллийг аяган болон шугаман суурьтай, тоосгон хийцийн ханатай" гэж тусгасан нь техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ нь үнэлгээнд нөлөөлөхгүй болохыг тайлбарлажээ.

в. Иймээс тус үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* зүйлийн .1. дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагуудыг хангасан гэж дүгнэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

.2. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээр Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд хянан магадалгаа хийлгэх, эсхүл дахин шинжээч томилуулж үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Уг хүсэлтэд дурдсан асуудлаар нэхэмжлэгч өөрөө нотлох баримт бүрдүүлэх боломжтой байхын зэрэгцээ тус маргаан нь гомдлоор авч хэлэлцэж буй байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаан тул шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг энэ хүрээгээр тодорхойлсныг буруутгахгүй.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх заалтыг зөрчиж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

.3. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 1,200,000,000 төгрөг, шинжээч үүнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Хариуцагч НШШГГрт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мрын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ. Иймээс хуулийн шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй үнэлгээний тайлангийн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ202/00963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 ******* зүйлийн *******9., *******9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ Ш**************ГЧ Г.ДАВААДОРЖ

  Ш**************ГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА