Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 28

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Б.ын нэхэмжлэлтэй тус аймгийн ,ий газрын даргад холбогдох 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлагабүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Завхан аймгийн ,ий газрын дарга М., гуравдагч этгээд Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа өөрийн хүсэлтийн дагуу аваад 2015 оны 03 сарын 08-ны өдөр төрж амаржаад, үргэлжлүүлээд өөрийн хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байна. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ ,ий газарт гаргасан. Гэтэл дарга нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай албан бичгийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалын хуулбарын хамт надад өгсөн. Би Б/21 тоот тушаал гарсныг анх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр л харсан. Уг тушаалыг гаргасан захиргааны байгууллага захиргааны актыг надад албан ёсоор мэдэгдэж гардуулж өгөөгүй, мөн утсаар ч мэдэгдээгүй. Б/21 тоот тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 тоот шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 28 тоот магадлалыг үндэслэл болгож 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас халсан нь миний хууль ёсны эрх ашигийг хөндөж байна.

Давж заалдах шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 28 тоот магадлалыг миний бие 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гардан авч магадлал гардуулсан баримтанд гарын үсэг зурж баталгаажуулж авсан. Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ЭБШХ-ийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурорэсэргүүцэл бичих эрхтэйг зааж өгсөн байдаг. ЭБШХ-ийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана гэсэн заалтын дагуу гомдол гаргах хугацаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байтал уг хугацаа дуусаагүй байхад буюу давж заалдах шатны шүүхийн магадлал албан ёсоор гарч хэргийн оролцогч нарт тараагдаагүй байхад ажлаас халсан тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэ хугацаанд миний бие нь хүүхэд асрах чөлөөтэй байсан. Миний хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг одоог хүртэл тухайн байгууллагаас нийгмийн даатгалын санд төлж баталгаажуулж байсан нь нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг. Иймд нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байх тул бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийгмийний хэлтэс гэж байхад ******* даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар анх нягтлан бодогчоор ажилд орж байсан. Тэгээд ******* даргын 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Харин одоо энэ ажлын нэр өрхийн хөгжлийн хөтөлбөр болон тайлан хариуцсан мэргэжилтэн гэдэг нэршилтэй болсон байна. Миний бие 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр жирэмсний амралтаа авсан байгаа. Ийнхүү амралтаа эдэлж байх хугацаандаа санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэгт холбогдсон юм. Ингээд миний бие 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажилд орох хүсэлтээ өгөхөд 23-ны өдөр намайг ажилд эгүүлэн авах боломжгүй гэдэг хариуг ******* даргын Б/21 дүгээр тушаалтай гардуулсан. Өмнө нь ******* дарга 2016 оны 9 дүгээр сарын 16-ны үед надтай нэг ярьсан юм. Ингэж ярихдаа Хоёр байгууллага нэгдэх гээд байна. Чи жирэмсний амралттай байгаа, чиний оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г. бас жирэмсний амралттай байгаа. Тэгээд хоёр байгууллага нэгдэж бүтцийн орон тоонд орохоор та хоёр хоёулаа ажилгүй болох гээд байна. Одоо шинэ дарга томилогдох учраас Г.г жирэмсний амралттай байгаа гээд, харин чамайг гэмт хэрэгт холбогдсон болохоор ажлаас халж магадгүй байна. Ийм учраас чи өөрийн хүсэлтээр ажлаа өгөх боломж байна уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ******* даргатай очиж уулзаад миний жирэмсний амралтын хугацаа 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр дуусах учраас тэр өдөр хүртэл би хүүхэд асрах чөлөөгөө эдэлнэ гэдгээ хэлсэн. Тэгэхэд ******* дарга надад чамайг ойлголоо, чи жинхэнэ ажилтнаар явж байгаа, харин Г. түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэсэн юм.

Маргаан бүхий тушаалыг гаргахдаа давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоолыг үндэслээд гаргасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хууль болон ийн тухай хуулийг баримталсан байна лээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гараад, давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарсан байдаг. Тэгээд надад давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан. Харин , халамж үйлчилгээний газраас надад холбогдох магадлал, тогтоолыг гаргуулахаар шүүх рүү 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр албан бичиг явуулсан байдаг. Энэхүү албан бичгийн дагуу шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр надад холбогдох эрүүгийн хэргийн магадлал, тогтоолыг албан ёсоор явуулсныг бичиг хэргийн ажилтан болох Г. хүлээн авсан байдаг. Ийнхүү надад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалыг надад гардуулж өгсөн. Энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргахаар байгаа. Хэрвээ энэ 14 хоногтоо хяналтын журмаар гомдол гаргахгүй бол давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон гэж тооцдог. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоогүй, мөн миний бие уг магадлалыг гардаж аваагүй байхад Б/21 дүгээр тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байхад ажлаас халсан нь ийн тухай хууль зөрчсөн. Маргаан бүхий тушаалд баримталсан дээрх хуулийн заалт нь хөдөлмөрийн харилцаанд орсон байхыг ойлгохоор байна. Би тухайн үед хөдөлмөрийн харилцаанд ороод ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж бодож байгаа. ийн тухай хуулийн 40.1.5-т зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдаж эс үйлдэхүй гаргасан тохиолдлоос бусад тохиолдлоор ажлаас халахыг хориглоно гэж заасан. Миний тухайд ажлаа хийж байхдаа зөрчил гаргаагүй. Харин жирэмсний амралттай байх хугацаандаа санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж аваар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд шүүхийн зүгээс шийтгэл оногдуулчихсан байгаа. Ийнхүү шийтгэл тогтоолгоод, гэм буруугаа хүлээгээд явж байхад давхар шийтгэл оногдуулж байгаа юм шиг ажлаас халсан. Тэгэхээр нэг хэрэг дээр давхар шийтгэл оногдуулж байгаа гэж үзэхээр байна.

Мөн маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29.1-29.4-т зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй. Тухайлбал миний бие 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан тушаалыг мэдсэн. ... Надад Б/21 дүгээр тушаалыг урьд нь мэдэгдээгүй. Хэрвээ тухайн үед надад мэдэгдсэн бол шүүхэд хандах эсэхээ шийдэх байсан. Тийм учраас миний бие жирэмсний амралтаа дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх зорилготой байсан. Би ямар шинэ ажлын байранд оръё гэж хэлсэн биш. Миний ажлын байр , халамж үйлчилгээний газарт хадгалагдаж байгаа учраас ажилдаа орох боломжтой юм болов уу? гэж бодсон. Тиймээс жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох хүсэлтээ өгнө. Хэрвээ миний хүсэлтийг хүлээн авахгүй бол өөрөө хүсэлтээ өгөөд ажлаас чөлөөлөгдөнө гэж бодсон юм. Тухайн үед давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад намайг ажлаас халсан байсан.

Дээрх үндэслэлүүдээр миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулмаар байна. Би уг нь жирэмсний амралтаа үргэлжлүүлнэ тэгээд шинэ даргатай болохоор учраа олно гэдгээ хэлж байсан юм. Хэрвээ шүүхийн шийдвэр Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болговол ажилдаа орох гэж үзнэ. Хэрвээ намайг хуулиараа ажиллах боломжгүй гэвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд дараа дараагийн ажил төрлөө бодно гэсэн зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дэмжиж байна. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.2, 17.1, Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус баримталж гаргасан байгаа. Энэхүү тушаал нь Б.ын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хэдий ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар магадлалаар хянан хэлэлцэгдсэн байдаг. Гэвч Б. давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн биеэр гардаж авсан нь бичиг хүргэгчийн дэвтэр болон магадлал гардуулсан баримтаар нотлогдсон. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргах эрхийг зааж өгсөн байгаа. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304.1-т заасны дагуу Б.ын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байжээ. Тэгэхээр маргаан бүхий тушаалдаа Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар магадлалыг баримталсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн маргаан бүхий тушаалыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр буюу Б.ыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар магадлалыг гардаж авахаас өмнө гаргасан байна. Гэрч *******гийн гэрчийн мэдүүлгээс харахад Г. нь тухайн үед магадлал, тогтоолыг авчирч өгсөн. Тийм учраас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг гаргасан хэмээн ярьдаг. Гэвч шүүхийн бичиг хүргэгчийн дэвтрээс харахад Г. нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр магадлалыг хүлээн авсан нь нотлогддог.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргах эрхийг заагаад өгсөн байгаа. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зааж өгсөн байна. Тэгэхээр Б. нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан нь магадлал гардуулж өгсөн баримтаар тогтоогддог. Тэгэхээр Б.ыг хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байхад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б/21 дүгээр тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаал гарсан талаар Захиргааны ерөнхий хуулийн 43.2-т заасны дагуу Б.т албан ёсоор мэдэгдээгүй. Энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч Б. нь жирэмсний амралтаа авах хүсэлтээ гаргаад, 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн амралтаа авсан байдаг. Өөрөөр хэлбэл Б. нь ийн тухай хуулийн 104.1-т зааснаар жирэмсний амралтаа авсан. Ийнхүү жирэмсний амралтаа эдэлсний дараа хүүхэд асрах чөлөөгөө авъя гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Тэгэхэд тухайн үеийн удирдлага нь манайд ийм практик тогтоогүй. Та нар ийн тухай хуулийн 104.1-т зааснаар жирэмсний амралтаа аваад явсан тохиолдолд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орно гэж Б.т мэдэгдсэн байдаг. Ийм учраас Б. хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж ойлгоод явж байсан. Ийнхүү ийн тухай хуулийн 106.1-т зааснаар Б. нь хүүхэд асрах чөлөөтэй байсан юм. Тэгэхээр маргаан бүхий тушаал нь ийн тухай хуулийн 35.1.4, 40.3, 46.3 дахь заалтуудыг зөрчөөд, Төрийн албаны тухай хуулийн 4.1-т зааснаар хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Иймд Б.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Б.ын өмнө нь эрхэлж байсан хүн ам хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн , халамж үйлчилгээний газрын даргаар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр томилогдож, 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээн авсан. Намайг томилсон шийдвэртэй хамт аймгийн , халамж үйлчилгээний газрын бүтэц, орон тоо ирсэн байдаг. Энэхүү бүтэц орон тоогоор Нийгмийн халамжийн хэлтэс болон ийн хэлтэс нийлээд 81 орон тоо байхаас, 57 орон тоо болтол цөөрүүл гэсэн байсан. Миний хамгийн түрүүнд анхаарсан зүйл гэвэл Нийгмийн халамжийн хэлтэс болон ийн хэлтэст судалгаа явуулсан. Ийнхүү судалгаа явуулсны үндсэн дээр 57 орон тоо болгосон. Шинээр батлагдсан бүтэц орон тоон дотор Б.ын эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа. Үүнд хэн ажиллах вэ? гэхээр нэгдүгээрт Б. ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан, дараа нь Г. ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан байдаг. Ингээд нарийн асуудлыг судалж үзсэний үндсэн дээр Б.ыг халчихсан тушаал байна. Тэгэхээр хуучин Нийгмийний хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Б.ыг халчихсан байгаа учраас тухайн ажлын байранд Г.г үргэлжлүүлэн ажиллуулах юм байна гэж ойлгосон. Тухайн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулаад ажилтнуудыг сонгон шалгаруулах ажиллагаа явагдсан байгаа. Энэ ажлын хэсэг нь ажилтнуудыг бүх хувийн хэрэг дээр анализ, дүн шинжилгээ хийсэн. Тухайн үед ажлын байранд тохирохгүй хүмүүсийн талаар ярьсан байдаг. Тэгэхээр Б/21 дүгээр тушаалаар Б. халагдсан байна, Б.ын оронд бас жирэмсний амралттай байгаа Г. ажилладаг юм байна, тиймээс тухайн ажлын байранд Г. эргэж орохоор юм байна гэж ойлгосон. , халамж үйлчилгээний газрын тушаалаар яг тэгнэ ингэнэ гэсэн зүйл байдаггүй. Тухайн ажлын байран дээр Т.*******ийг түр хугацаагаар томилсон байдаг. Үүний дараа Б. надтай очиж уулзахдаа би ажилдаа эргэж ормоор байна гэсэн. Тэгэхэд нь би чи бол 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан байна учраас тухайн ажлын байран дээр оруулах боломжгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б. нь эхлээд надтай уулзахдаа амаар уулзсан, дараа нь бичгээр өргөдлөө өгсөн. Үүний дагуу би бичгээр хариу өгсөн байгаа. Ажлаас халагдсан хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж байгаа нь зөв үү? буруу юу? гэдэг асуудал гарсан. Яагаад гэвэл нэгэнт ажлаас халсан тушаал гарсан байхад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явах нь буруу юм. Хэрвээ ингээд яваад байвал дараа нь санхүүгийн шалгалт орж ирэхэд энэ асуудал зөрчил болно гэдэг үндэслэлээр зогсоосон байгаа. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25.1.2-т зааснаар чөлөөлсөн байна лээ. Үүний дараагаар маргаан үүссэн байгаа. Яагаад маргаан үүссэн юм бэ? гэхээр ******* нь Б.т Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болсон, урж тасдаж хаясан гэж хэлсэн байдаг. Тэгвэл Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тушаал хаана байна вэ? гэж асуусан. Тэгэхэд Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосон эрх зүйн акт өнөөдөр байдаггүй. Тиймээс Б/21 дүгээр тушаалыг урж тасдаж хаяснаараа хүчингүй болох ёсгүй. Хэрвээ тэр тушаалыг хүчингүй болгосон гэж байгаа бол тухайн үеийн газрын даргын хүчингүй болгосон тушаал байх ёстой, эсхүл дээд шатны байгууллагын хүчингүй болгосон эрх зүйн акт байх ёстой. Өнөөдөр ийм эрх зүйн акт байхгүй байгаа учраас Б/21 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр юм. Миний бодлоор давж заалдах шатны шүүхийн магадлал маргаан бүхий тушаалаас өмнө гарсан. Үүний дараа шүүхийн магадлалыг Б.т гардуулсан байдаг. Үүн дээр л маргаад байх шиг байна. Тэгэхээр нэгэнт шүүх маргааныг таслан шийдвэрлэсэн бол гээд нэг өгүүлбэр байдаг. Үүний дагуу Б/21 дүгээр тушаал нь зөв гарсан юм биш үү. Харин магадлалыг гардан авсан гэдгээр нь тооцож үзвэл Б/21 дүгээр тушаал арай өмнө гарсан байдаг. Цаг хугацааны тухайд ийм л эргэлзээтэй асуудал гарч ирж байна. Миний тухайд давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж ойлгосон.

ийн тухай хуулинд жирэмсэний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хадгална гэж заасан байдаг. Гэхдээ ийн тухай хуулийн 111 дүгээр зүйл дээр ямар тохиолдолд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас халах үндэслэлийн талаар заасан байдаг.

Б. нь жирэмсэний болон амаржсаны амралттай байх хугацаандаа буюу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улиастай сумын Товцог багийн нутаг дэвсгэрт гарсан авто ослын хэргийн сэжигтнээр татагдан шалгагдаж эхэлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухай шүүхээс лавлахад Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 31 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 28 дугаар магадлалыг ирүүлсэн байдаг. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар Б.ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул түүнийг ажлаас халсан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болох нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаас гадна байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтуудаас харагдаж байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-дялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно хэмээн заасан нь төрийн албанаас чөлөөлөх бүрэн үндэслэл болно хэмээн ойлгож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш Б. болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр гэж ойлгож байна. Мөн эрүүгийн хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтны биеэр эдлэх ялыг эдлүүлэхийг хойшлуулсан нь төрийн жинхэнэ албанд буцаан ажиллуулах үндэслэл болохгүй юм. Б.ын нийгмийн даатгалын шийтгэлийг 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл төлсөн нь холбогдох ажилтны анзааргагүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан асуудал бөгөөд бид энэ асуудлыг байгууллагын дотоодод шийдвэрлэх болно. Иймд Б.ыг ажлаас халсан тухай Завхан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлстийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал ньямар нэгэн байдлаар хууль зөрчсөн болон иргэн Б.ын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн шийдвэр биш хэмээн үзэж байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст анх 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар архив бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллах болсон. Б. нь Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс жирэмсэний амралтаа авч түүний ажлыг Т.*******т түр хариуцуулж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар *******, 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар *******, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар ******* нар түр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар миний бие тус албанд томилогдон ажиллах болсон.

ийн хэлтэс, Нийгмийний хэлтэс нэгдэж, , халамж үйлчилгээний газар зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Нийгмийний хэлтэст ажиллаж байгаа ажилтнуудыг чөлөөлөөд, халамж үйлчилгээний газарт шилжүүл гэсэн албан тоот дээрээс ирсэн юм. Тухайн үед бичиг хэргийн ажилтан ээлжийн амралттай байсан учраас би бичиг хэргийн ажлыг түр орлон гүйцэтгэж байлаа. Тэгэхэд ******* дарга Нийгмийний хэлтэст ажиллаж байгаа ажилтнуудыг чөлөөлөөд, халамж үйлчилгээний газарт шилжүүлнэ. Тэгэхээр түр орон тоон дээр байгаа болон жирэмсний амралтаа авсан хүмүүст энэ талаар хэл гэсэн. Үүний дагуу ******* дарга Б.тай ярьсан байдаг. Ингэхдээ шүүх рүү албан бичиг явуулаад, өөрийг чинь гэм буруутайг тогтоосон шүүхийн магадлал ирсэн. Ийм учраас Төрийн албаны тухай хуулиараа халагдах ёстой. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн дагуу халагдвал дараа нь төрийн албанд эргэж орох эрхгүй болдог. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд халагдах юм уу? гэж санал тавьсан байдаг. Гэтэл Б. нь ******* даргын саналыг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Ийм учраас шүүх рүү албан бичиг явуулж магадлалыг аваад Б.ыг ажлаас халсан тушаал гаргасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 25.1.2-т зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон болохоор Б/21 дүгээр захирамжийг үндэслэлтэй гарсан хэмээн үзэж байгаа. Уг Б/21 дүгээр тушаалаар Б.ыг төрийн албанаас халж, албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан намайг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу уг албан тушаалд жинхлэн томилсон юм. Миний бие төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг амжилттай өгч, төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Иймд би Б.ын ажлыг хууль бусаар авсан юм байхгүй бөгөөд угаас Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үндсэн орон тоон дээр үндсэн ажилтнаар ажиллаж ирсэн. Төрийн албан хаагчийг ажилд томилж, чөлөөлдөг хууль журмын дагуу уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа болно... Би тухайн үед бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан болохоор Б/21 дүгээр тушаалыг төлөвлөсөн. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр магадлал, тогтоол авахаар шүүх рүү албан бичиг явуулж байсан. Тэгээд давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарсан юм чинь хүчин төгөлдөр юм байна гэж ойлгосон. Ийм учраас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халсан тушаал гаргачихвал болох юм байна гэж хэлтсийн даргатай ярилцаад гаргасан юм. Тухайн үед 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тушаал гараагүй байсан учраас тэр өдрөөр огноо тавьж дугаарлаж гаргасан. Түүнээс биш 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр уг тушаалыг гаргачихаад, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр албан тоот явуулсан зүйл биш юм. Уг тушаалыг гаргаснаас хойш 3 хоногийн дараа би амралтаа авсан. Ингэхдээ бичиг хэргийн ажилтанд уг тушаалыг хүлээлгэн өгч, энэ тушаалыг Б.т гардуулж өгөөрэй, нэг хувийг нь нягтлан бодогчид өгөөрэй гээд ажлыг нь хүлээлгэн өгсөн. Харин ******* дарга над руу яриад Б.т Б/21 дүгээр тушаал гарсан гэдгийг хэлсэн гэж байсан. ... Б/21 дүгээр тушаал гаргах үеэр би Б.тай уулзаж байсан байна. Тухайн үед би бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд эмнэлэг дээр явж байсан чинь Б. тааралддаг. Тэгэхэд шүүхийн магадлал гарсантай холбогдуулан ажлаас халсан тушаал гаргасан гэж ******* дарга над руу ярилаа. Ямар шүүхийн магадлал ирсэн юм бэ? гээд орой 6 цагаас хойш ажил дээр ирж байсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр л байсан байх. Тухайн үед Б. шүүхийн магадлалтай танилцахад нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.2-т зааснаар ажлаас халах үндэслэл болох юм байна лээ гэж Б.т хэлсэн. Тэгэхэд Б. би төрийн жинхэнэ албан хаагч мөн билүү? гэж надаас асууж байсан. Тэр үед бид хоёр хууль хараад Б. ТЗ зэрэглэлээр цалинждаг учраас төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах юм байна гэж ярилцаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучин нэршлээр/-ийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халагдсанаар маргаан үүсгэжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Б/21 дүгээр тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг болон Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлал, Нийгмийн Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн дүрмийн 1.8 дугаар заалтыг тус тус үндэслэн Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.ыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж, түүний ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Г.г мөн өдрөөс эхлэн дээрх албан тушаалд жинхлэн томилох асуудлыг шийдвэрлэжээ.

Нэг. Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /тухайн үеийн нэршлээр/-ийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тушаалаар[2] гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /хожим хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэртэй болсон/-ээр анх томилогдон ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар жирэмсний амралт эдлэх үндэслэлээр 03 дугаар сарын 02-ны өдрөөс дээрх үүрэгт ажлаас түр чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч Б. нь жирэмсний болон амаржсаны амралтаа эдлэн, улмаар хүүхэд асрах түр чөлөөтэй байх хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээрт шийтгэх тогтоолоор[3] Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар жирийн дэглэмд эдлэх 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх ба дээрх хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу 3 хүртэлх насны хүүхэдтэй гэх үндэслэлээр шүүхээс уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хохирогч талын гомдлоор хянаж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн 2016 оны 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталснаар , нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ий ерөнхий газар нэртэй хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосны дагуу Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг мөн шинэчлэн тогтоож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ,ий газар хэмээх хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоожээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажиллаж байсан захиргааны байгууллага болох Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь ийн хэлтэстэй нэгтгэгдэн зохион байгуулагдаж, ,ий газар нэртэй болж, даргаар нь М. томилогдсон байна.

Ийнхүү маргаан бүхий захиргааны актыг гаргасан хариуцагч албан тушаалтныг харьяалах захиргааны байгууллага нь өөрчлөн байгуулагдсан болон нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдаагүй, нэгтгэгдээгүй тул түүний ажлын байр Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн хэмээх нэршилтэйгээр хэвээр хадгалагдаж байгаа талаар хариуцагч тайлбарлаж байгаа тул хэргийн оролцогчдын маргаагүй дээрх үйл баримтуудын талаар шүүх нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүх хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт хууль зүйн дүгнэлт өгч, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал Маргаан бүхий Б/21 дүгээр тушаал гарсныг мэдээгүй бөгөөд хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, ажилдаа орохоор гаргасан хүсэлтийн дагуу ,ий газрын дарга М.ээс 2017 оны 1 дүгээр сард хариу өгөгдсөнөөр[4] уг тушаалын талаар анх мэдсэн, түүнчлэн эрүүгийн хэргийн талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж аваагүй байхад буюу уг магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Б.ыг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 328 дугаар зүйлийн 328.1, 342 дугаар зүйлийн 342.1, ийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч тал Б.ыг эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн болохыгтогтоож, шүүхээс ирүүлсэн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу нэхэмжлэгч ялтайд тооцогдож байгаа учраас түүнийг ажлаас халахаар шийдвэрлэсэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д нийцсэн хэмээн тайлбарлан маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлийг зохицуулсан байх ба 25.1.2-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгч Б. нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн нь холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэдий ч түүнийг ажлаас халах тухай асуудлыг шийдвэрлэсэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчсөн байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол болон Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлал тус тус хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 328 дугаар зүйлд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох нөхцлийг заасан ба 328.1-д Шүүхийн тогтоол ... нь түүнд гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц биелэгдэнэ. гэж зааснаас харахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн оролцогчид болон улсын яллагч, түүний дээд шатны прокуророос гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дууссанаар уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор байна.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримтаас[5] харахад хохирогч талын гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Б.т ял шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тус давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалыг шүүгчдэгч Б.т 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, хэргийн бусад оролцогч нарт 8 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд гардуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан...асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. гэж заасан байх ба 304 дүгээр зүйлд заасны дагуу магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор тийнхүү гомдол, эсэргүүцэл бичигдэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол болон Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 328 дугаар зүйлийн 328.1, 342 дугаар зүйлийн 342.1-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор байсан байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэстэй байна.

Түүнчлэн хариуцагч Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга нь Б.ыг эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг тодруулахаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаар албан бичгээр[6] хүссэний дагуу Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс холбогдох магадлалыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний газарт хүргүүлснийг тус байгууллагыг Г. хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан нь шүүхийн бичиг хүргэгчийн ажлын дэвтрийн 28 дугаар дахь бүртгэл, тэмдэглэл[7] болон гэрч С.*******гийн мэдүүлэг[8], гуравдагч этгээд Г.гийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч тал Б/21 дүгээр тушаалыг гаргах үед нэхэмжлэгч Б. давж заалдах шатны шүүхийн магадлалыг дөнгөж гардаж авсан байсан байх ба уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь дуусаагүй байсан байна.

Хэдийгээр хариуцагч тал Б/21 дүгээр тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Б.ыг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн эсэхийг шүүхээс тодруулсан байх боловч уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар анхаараагүйгээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлийг хангаж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.хэмээн заасныг Б.ыг төрийн албанаас бүрэн чөлөөлөх үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад мөн л шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон цагт холбогдох этгээдийг ялтайд тооцох асуудлыг зохицуулсан байгаа учраас уг заалтыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан үндэслэлээр төрийн албанаас халах заалтын шууд үндэслэл болсон заалт гэж үзэх учиргүй.

Мөн хариуцагч тал маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг гаргахаас өмнө Б.ыг эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг олж тогтоосон байх боловч тушаалд огноог уг нөхцөл байдал тогтоогдсон цаг хугацаагаар бус, түүнээс урьд гарсан байдлаар бичиж тэмдэглэсэн болохыг дээрх тушаалыг боловсруулан, албажуулж гаргах ажиллагааг гүйцэтгэсэн гуравдагч этгээд Г. өөрөө хүлээн тайлбарлаж байна.

Мөн маргаан бүхий Захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. гэж заажээ.

Б.ыг төрийн жинхэнэ албанаас халах Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байхад дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зохицуулалтыг хэрэглэснийг зөвтгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл ийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар зохицуулсан байна.

Тиймээс Б.ын урьд ажиллаж байсан Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг ийн тухай хуулиар зохицуулна. гэж заасан байна.

ийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. гэж заажээ.

Энэ хэрэгт маргаж буй үйл баримтын тухайд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахтай холбоотой ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд болон байгууллага татан буугдсан гэх үндэслэлүүд хамаарахгүй байхад тэдгээрээс бусад үндэслэлээр гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болохыг нь харгалзан үзэлгүйгээр Б.ыг төрийн жинхэнэ албанаас халсан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэстэй байна.

Тиймээс Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаас батлан гаргасан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн гэж үзэхээр байна.

Маргаан бүхий Б/21 дүгээр тушаалд Нийгмийний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн дүрмийн 1.8 дугаар заалтыг мөн баримталжээ.

Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн дээрх дүрэм нь хариуцагчийн харьяалах байгууллагад хадгалагдаагүй, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд шүүж үзэхэд байхгүй байх ба тушаалыг боловсруулан гаргасан гэх гуравдагч этгээд Г. уг дүрмийн заалтыг байгууллагын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудлаар тушаал гаргах тухай агуулга бүхий заалт бөгөөд түүнийг тушаал болгонд байнга зааж өгдөг учраас тэдгээрийн адил уг заалтыг Б/21 дүгээр тушаалд баримталсан хэмээн тайлбарлаж байна.

Уг дүрмийн заалттай холбогдуулан талууд маргаагүй учраас шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүйг тэмдэглэж байна.

Хариуцагчаас дээрх маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг гаргахдаа захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг сонсох, уг шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх, нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааны журмыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4 дэх зүйлүүдэд заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэстэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Захиргааны акт...ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно. гэж заажээ.

Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсох ажиллагааг явуулах хэлбэрийг зааж өгсөн байх ба 27.4.4-д заасны дагуу утсаар санал авах ажиллагааг явуулж болохоор байна.

Гэрч С.******* Б/21 дүгээр тушаалыг гаргахаас өмнө шийдвэрлэх асуудлын талаар Б.т утсаар мэдэгдсэн хэмээн мэдүүлж байгаа хэдий ч энэ талаар тэмдэглэл, баримт байхгүй учраас түүний мэдүүлгийн дээрх хэсгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна., 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн архивт хадгална. гэж заажээ.

Гэвч хариуцагчаас дээрх баримтуудыг цуглуулах ажиллагаа хийгдээгүй, маргаан бүхий захиргааны актыг Б.т мэдэгдээгүй, хувийн хэрэг хөтлөгдөөгүй болох нь шүүхээс холбогдох баримтуудад үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлээр[9] тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх үндэслэлүүдээр зөрчсөн маргаан бүхий Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.ыг жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл түүний сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192 000 төгрөг/-гээр тодорхойлж, 14 976 төгрөгийг сар бүр ажил олгогчоос төлж байсан нь Б.ын 000 261 250 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр[10] нотлогдож байна.

Харин маргаан бүхий Б/21 дүгээр тушаал гарсантай холбогдуулан 2017 оны 1 сараас эхлэн дээрх шимтгэлийг ажил олгогчоос төлөхийг зогсоосон талаар хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа ба энэ талаар маргаагүй байна.

Шүүхээс нэгэнт маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Б.ыг хүүхэд асрах чөлөөтэй байгаатай адилтган үзэж, түүний нэрээр төлөгдөөгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч талаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төр, аж ахуйн нэгж, байгууллагаас тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлан гаргасанНийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2 дугаар зүйлийн в-д заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувь (7.5)-иар тооцож сар бүр нийгмийн даатгалын санд төлж байхаар хуульчилан зохицуулжээ.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ногдох Б.ын нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хууль, журамд заасан хувь хэмжээгээр нөхөн гаргуулж, холбогдох байгууллагад шилжүүлүүлэхийг хариуцагч ,ий газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,  5дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ногдох Б.ын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн гаргуулж, холбогдох байгууллагад шилжүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ,ий газрын даргад даалгасугай.

3. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас урьд чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогын 090000941 тоот дансанд шилжүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 24-31 дүгээр хуудсанд

Хавтаст хэргийн 16-22 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 86-87 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 74-76 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 81-83 дугаар хуудсанд

[10] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд