Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00962

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024  05  06  210/МА2024/00962

 

 

 

Э.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00685 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Жгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Ф ХХК, Х.П ХХК, Х.Г ХХК-д тус тус холбогдох

Орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, хариуцагч Х.Г ХХК, Х.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.Ж нь Х.П ХХК-аас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барьж байгаа Хүннү 2222 хороололд орон сууцыг борлуулалтын үнээс хямдаар худалдан авах боломжтой эсэхийг судлахад С.Ф ХХК нь тус компанид барилгын материал нийлүүлж, бартераар авч байгаа байраа зарах тухай олж мэдсэн. Ингээд С.Ф ХХК-ийн захирал П.Гтэй уулзаад түүний хамт Х.П ХХК дээр очиж уулзахад С.Ф ХХК нь Х.П ХХК-тай гэрээ байгуулж, бараа материал нийлүүлэн хамтран ажиллаж байгаа, төлбөр тооцоогоо С.Ф ХХК-д өгч болно, Х.П ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээгээ хийж, удахгүй ашиглалтад орох байрнаас сонголтоо хийгээд гэрээгээ баталгаажуулаад байраа авч болохыг хэлсэн.

Ингээд Э.Ж нь Х.П ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хороолол ******* дугаар байр 7 дугаар давхар ******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж авахаар сонгож, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х.П ХХК-тай *******-******* дугаар бүхий Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, мөн өдөр С.Ф ХХК-тай 8/3 дугаар бүхий Орон сууцны төлбөр барагдуулах хэлцлийг тус тус байгуулж, орон сууцны төлбөр 341,243,000 төгрөгийг Х.П ХХК-ийн зөвшөөрлөөр С.Ф ХХК-д шилжүүлж, орон сууц худалдан авах төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан.

1.2. Гэтэл "Х.П " ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэлгүй, орон сууц ашиглалтанд орчихоод байхад хүлээлгэж өгөлгүй нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд С.Ф " ХХК-ийн захирал П.Г болон "Х.П ХХК-тай удаа дараа очиж уулзсан боловч удахгүй орон сууцыг чинь хүлээлгэж өгнө, байж бай гэсэн тайлбаруудаа хэлсэн боловч хүлээлгэн өгөөгүй.

1.3. Хариуцагч "Х.П " ХХК, "С.Ф " ХХК нарын хэн аль нь орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг гэрээний дагуу хүлээж байгаа боловч үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хохироож байна гэж үзэж байна.

Э.Ж нь гэрээний үүргээ биелүүлж хариуцагч "С.Ф " ХХК, "Х.П ХХК нарт орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцаа өмчлөлдөө шилжүүлэн авах бүрэн эрхтэй хэмээн үзэж байгаа учир Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны хороолол ******* дугаар байр 7 дугаар давхар ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Ф ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. С.Ф ХХК нь Э.Жгаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна.

2.2. Х.Г ХХК-тай маргаан үүсээд манай компани бараа нийлүүлэх боломжгүй болсон. Учир нь уг компаниас 5 хүний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд эдгээр хүмүүсээс С.Ф ХХК урьдчилгаа 40-50 хувийн мөнгийг авчихсан, үлдэгдэл мөнгөө шаардахад гэрчилгээ нэхдэг. Тухайн үед Х.Г ХХК-аас энэ хүмүүст гэрчилгээг нь гаргуулж өгөөд, мөнгөө аваад, үлдэгдэл бараагаа нийлүүлье гэж олон удаа шаардаж байсан. Манай компани одоо хүртэл 5 хүнээс орон сууцны үлдэгдэл мөнгийг нэхэж чадахгүй явж байгаа.

Х.Г ХХК одоо манайхаас бараа бүтээгдэхүүн авахгүй гэж байгаа тул С.Ф ХХК нь нэхэмжлэгчид орон сууцыг шийдэж өгч чадахгүй. Тухайн үед Э.Жд өөр байр санал болгосон боловч заавал Х.П ХХК-ийн орон сууцыг авна гээд бид хоорондоо тохиролцож чадаагүй гэжээ.

3. Хариуцагч Х.П ХХК, Х.Г ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Х.П ХХК нь Э.Жтай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хороолол ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг нэг м.кв 3,400,000 төгрөг, нийт 400,078,000 төгрөгөөр захиалах, орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон. Э.Ж нь орон сууцны үнэ 400,078,000 төгрөгийг Х.П ХХК-д төлөөгүй. Энэхүү гэрээний төлбөрийг С.Ф ХХК-д төлөхийг зөвшөөрсөн бичиг хэрэгт авагдаагүй.

3.2. Х.Г ХХК нь Э.Жтай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулсан, түүнд орон сууц худалдахаар тохиролцсон, түүнээс орон сууцны үнэ хүлээн авсан зүйл байхгүй.

Х.Г ХХК нь С.Ф ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХГ/20170627-СФ дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ буюу арилжааны гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд бараа материалыг захиалсан тоо ширхэгийн дагуу чанарын өндөр түвшинд нийлүүлэхээр тохиролцсон. С.Ф ХХК нийт 1,931,000,*******2 төгрөгийн бараа нийлүүлэхээс 1,561,797,506 төгрөгийн бараа нийлүүлсэн бөгөөд үүнд тохирсон орон сууцуудыг шилжүүлсэн. Талууд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн.

Иймээс Х.П ХХК, Х.Г ХХК-д холбогдуулан гаргасан Э.Жгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.И.Х ХХК-ийн тайлбарын агуулга:

Ш.И.Х ХХК нь Х.Г ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 1,283,033,500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлж, тооцоо нийлэх акт үйлдсэн. Гэрээний 3.1-д төлбөрийг 100 хувь бартераар барагдуулна гэсний дагуу маргаан бүхий орон сууцыг Х.П ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээ байгуулж эзэмших эрх үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тус орон сууц манай компанийн өмчлөлд шилжсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Г ХХК, Х.П ХХК, С.Ф ХХК нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын ******* дугаар байрны 7 давхарт байрлах ******* тоот *******.******* м.кв бүхий 4 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,865,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой дурдаж тайлбарлаагүй. С.Ф ХХК, Х.Г ХХК-ийн хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр С.Ф ХХК нь маргаан бүхий орон сууц зэрэг 6 орон сууц авч, төлбөрийг 100 хувь бартераар өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцоонд Э.Жгийн захиалсан байр багтсан. Энэ талаар талууд огт маргаагүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа тухайн байр нь С.Ф ХХК-ийн бартерын нөхцөлөөр захиалсан байр бөгөөд Х.Г ХХК-ийн байранд очиж уулзаад, гэрээ байгуулж болохыг зөвшөөрсөн тул иргэн Э.Ж нь С.Ф ХХК-тай гэрээ байгуулсан. С.Ф ХХК, Х.Г ХХК, Х.П ХХК болон иргэдийн хооронд гурвалсан харилцаа байсан нь гэрч Н.Самданмөнх, Ц.Сумъяабазар, М.Оюунзул нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч Х.Г ХХК-ийн хооронд шууд эрх зүйн харилцаа үүссэн баримт хэрэг авагдаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь шударгаар биелүүлэх, биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх талаар дурдсан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцлага хүлээхээр заасан учраас иргэн Э.Ж байр авах эрхтэй гэж тайлбарласан мэтээр дүгнэсэн байна. Хэрэв Х.Г ХХК зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч нь С.Ф ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр төлөхгүй байх байсан. Түүнчлэн хариуцагч С.Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Г нь шүүх хуралдааны үеэр тус компанийн Х.Г ХХК-тай байгуулсан гэрээг албан ёсоор цуцлаагүй тул манай компани бараа материал нийлүүлэх үүрэг хэвээр байгаа, бараа материал нийлүүлье гэсэн боловч авахгүй байгаа гэж тайлбарласан.

6.3. Х.П ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс иргэн Э.Ж нь тус компанитай байгуулсан гэрээний дагуу манай компанид нэг ч төгрөг төлөөгүй, манай компанид төлөх үүрэгтэй байсан гэж маргасан. Уг тайлбарыг шүүхээс үндэслэл бүхий гэж дүгнэж, нэхэмжлэгчийг Х.П ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бүрэн үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч болон Х.П ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний төлбөр төлөх огноо хэсэгт төлбөрийг 100 хувь гэрээ байгуулагдах үед төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч шууд төлбөр төлөх үүргээ тухайн үед биелүүлсэн. Тодруулбал, иргэн Э.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С.Ф ХХК-ийн захирал П.Гийн эхнэр Уранцэцэгийн дансанд 148,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдөр П.Гт бэлнээр 180,000,000 төгрөг, Хаан банкны депозит дансны хуулгаар 13,243,000 төгрөг, нийт 341,243,000 төгрөгийг шилжүүлсэн.

6.4. С.Ф ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт Э.Жтай байгуулсан орон сууц худалдах гэрээний төлбөр болох 341,243,000 төгрөгөөр БНХАУ-аас импортоор оруулж ирж, Х.Г " ХХК-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт №1 гаргав Ерөнхий ня-бо Э.Баасанжаргалын албан бичиг болон хавсралтад заасан нийт 13 фанелын жагсаалт болон 2017.09.02, 2017.09.13, 2017.10.02 огноо зэргээс үзвэл тус компани хариуцагч "Х.Г " ХХК-д бараа материалыг нийлүүлсэн байна.

Мөн Х.Г ХХК-ийн ня-бо Б.Энхтайван, "С.Ф ХХК-ийн ня-бо Э.Баасанжаргал нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актад огноо хэсэгт 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нийт 7,882 ш фанелыг 397,137,337 төгрөгөөр, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3,653 ш фанелыг 186,895,658 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,818 ш фанелыг 243,475,877 төгрөгөөр тус тус Нарны хороололд авсан болохыг баталгаажуулж, тооцоо нийлснээр бүрэн нотлогддог.

Талуудын тооцоо нийлсэн дээрх актад маргаан бүхий орон сууцыг "С.Ф " ХХК авахаар тохиролцсон байсан нь нотлогддог бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Гэтэл тус байрыг дахиад иргэн Э.Жд зарахаар давхар гэрээ байгуулсан мэтээр, улмаар Э.Ж төлбөр төлөх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэж байна.

Х.П ХХК-ийн зүгээс маргаан бүхий байрыг нэхэмжлэгчид худалдахаар давхар гэрээ байгуулж, төлбөрөө төлөх үүрэг хүлээлгэсэн ямар ч асуудал байхгүй бөгөөд гагцхүү С.Ф ХХК-ийн захиалсан байрыг Э.Ж авахаар тохиролцсоныг баталгаажуулж нэхэмжлэгч нь "Х.П ХХК-тай гэрээ байгуулсан болохыг шүүх анхаараагүй.

Анхан шатны шүүхээс Нөгөөтэйгүүр уг гэрээгээр нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг болох 400,078,000 төгрөгийг "Х.П ХХК-д нэхэмжлэгчийн өмнөөс С.Ф ХХК нь бараа бүтээгдэхүүнээр төлөх талаар аливаа хэлцэл хийгдээгүй талаар талууд маргадаггүй гэсэн нь хэт нэг талыг барьж, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6.5. Шүүхээс нэхэмжлэгч Э.Жг хэлэлцэн тохиролцсон орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнээд байгаа хэрнээ "талуудын хооронд ... өмчийн эрх зүйн харилцаа буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, бүртгүүлэхтэй холбоотой хэлцэл хийгдээгүй нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна" гэсэн өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

6.6. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий харилцаа байсан болохыг гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлогдсон гэж үзэж байх бөгөөд тэдгээр гэрчүүдийн мэдүүлэгт ямарваа нэгэн ноцтой зөрүү байгаагүй. Гэтэл шүүхээс эдгээр гэрчийн мэдүүлгийг уг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн, талуудын хооронд эрх зүйн харилцаа байгаагүй мэтээр мэдүүлгийг үнэлээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэрэг болсон. С.Ф ХХК нь нийт 6 байрыг Х.Г ХХК-аас авахаар хэлэлцэн тохиролцсон бөгөөд эдгээр орон сууцаа ижил нөхцөлөөр бусдад худалдан борлуулсан. Ижил гэрээ, ижил нөхцөл, ижил тохиролцоо байсан болохыг нэхэмжлэгч өөрийн зүгээс гэрчүүдийн мэдүүлгээр нотолдог.

6.7. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн ч хариуцагч "Х.Г " ХХК, "Х.П ХХК нарын төлөөлөгч Г.Жанчивын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа тодруулж байсан 400,078,000 төгрөг болон 341,243,000 төгрөгийн зөрүү төлбөр болох 58,835,000 төгрөгийг төлөх саналыг нэг бус удаа тавьсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс ч уг төлбөрийг хэн хариуцах ёстой талаар тодруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Гэвч уг төлбөрийн зөрүүтэй холбоотой асуудлыг шүүхээс бүрэн дүгнэсэнгүй. Түүнчлэн өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууц нь хэн нэгэн иргэн, эсхүл хуулийн этгээдийн өмчлөлд шилжээгүй байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хэргийн бодит байдалтай зөрчилдсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үүргээ шударгаар, бүрэн биелүүлсэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Х.П ХХК, Х.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч талын гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд Х.Г ХХК, С.Ф ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг онцгойлон анхаарах ёстой. Тухайлбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд Х.Г ХХК, С.Ф ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа учраас одоо төлбөрийг төлбөл орон сууцыг авах боломжтой, С.Ф ХХК бараа нийлүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж дурдсан. Хэрэгт Х.Г ХХК, С.Ф ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт авагдсан. Уг баримтад С.Ф ХХК нь Х.Г ХХК-д 400,078,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал нийлүүлээгүй байна гэж талууд дүгнэсэн. Дээрх 400,078,000 төгрөгийн үнийн дүн нь өнөөдрийн нэхэмжлэгч талын өөрийн өмчлөлд авахыг хүссэн Хүннү 2222 хороолол ******* дугаар байр 7 дугаар давхар ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэ юм. Х.П ХХК, иргэн Э.Жгийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд м.кв-ын үнэ 3,400,000 төгрөг, тухайн захиалж буй орон сууцны талбайн хэмжээ *******.******* м.кв байна гэж тусгасан. Үүнээс үзэхэд 400,078,000 төгрөгийн үнэтэй орон сууц болох нь харагдана. Х.Г ХХК-аас худалдаж авч буй орон сууцны үнийг С.Ф ХХК-д төлөх талаар чиглэл огт өгөөгүй.

7.2. Нэхэмжлэгч талаас 3 иргэнийг гэрчээр асуулгасан бөгөөд гэрчүүд гомдолд дурдсан шиг Х.Г ХХК-аас авсан орон сууцны үнийг С.Ф ХХК-д төлөөд бараа материал нийлүүлсний дараа орон сууцыг өгнө гэх агуулгатай мэдүүлэг огт өгөөгүй. Тухайн гэрчүүдээс та яаж орон сууцаа авсан, төлбөрөө хэд хувааж төлсөн гэх байдлаар хувийн зүйлсийг нь асуусан. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан харилцаа Х.Г ХХК болон Э.Жгийн хооронд үүсээгүй гэж дүгнэсэн. Иймд гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх гомдлын агуулга үндэслэлгүй.

7.3. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэх үед С.Ф ХХК-ийн захирал 400,078,000 төгрөгийн өртэй буюу бараа нийлүүлээгүй байсан бөгөөд энэ хэмжээгээр Х.Г ХХК-д бараа материал нийлүүлэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Дээрх баримтыг онцолсон шалтгаан нь үүнээс 20 хоногийн дараа буюу хэргийн 18-19 дүгээр талд авагдсан 2 албан бичгээр С.Ф ХХК нь Э.Жд чиний мөнгөөр бараа нийлүүлсэн учраас Х.Г ХХК-д бичиг хүргүүлсэн, чиний нэр дээр орон сууцны гэрчилгээ гарна гэх агуулгатай албан бичгийг ганцхан Э.Жд гаргаж өгсөн. Энэ баримтын талаар С.Ф ХХК-ийн захирал шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч анх удаа сонссон мэт тайлбар өгсөн нь үндэслэлгүй.

7.4. Х.П ХХК-аас 400,078,000 төгрөгийн үнэтэй орон сууц зарсан бөгөөд нэхэмжлэгч 341,243,000 төгрөгийг С.Ф ХХК-д төлсөн, 58,835,000 төгрөгийг төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд 400,078,000 төгрөгийн гэрээ байгуулсан атлаа ийм асуудал ярьж байгаа талаар асуухад дутуу төлснөө хүлээн зөвшөөрөөд тухайн мөнгийг манайд төлөхөөр ирсэн. Гэтэл тухайн орон сууц Х.Г ХХК-д байхгүй. Өөрөөр хэлбэл, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.Ф ХХК-тай тооцоо нийлээд энэ хэмжээний үнийн дүнтэй бараа нийлүүлээгүй учраас дараагийн туслан гүйцэтгэгч компанид өгсөн. Дээрх агуулгаар тайлбарласан болохоос орон сууцны үнэ нэмэгдсэн учраас шилжүүлэх боломжгүй гэх агуулгаар тайлбарлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч С.Ф ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.И.Х ХХК-аас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч С.Ф ХХК, Х.П ХХК, Х.Г ХХК-д тус тус холбогдуулан орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.И.Х ХХК нь хариуцагч Х.П ХХК, Х.Г ХХК-ийн байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

3.1. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Ж болон С.Ф ХХК-ийн хооронд Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Ф ХХК нь өөрийн нийлүүлэх фасадны материалын төлбөрт Х.Г ХХК-аас бартераар олгох Хүннү хотхоны ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг нэг м.кв 2,900,000 төгрөгөөр тооцон, 341,243,000 төгрөгөөр Э.Жд худалдах, Э.Ж нь гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэхээр,

мөн өдөр Э.Ж болон Х.П ХХК-ийн хооронд Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х.П ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хүннү орон сууцны барилгын ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Э.Ж нь гэрээний үнэ нэг м.кв 3,400,000 төгрөг, нийт 400,078,000 төгрөгийг гэрээ байгуулах үед 100 хувь төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу Э.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 10-17-ны өдрийн хооронд бэлнээр 180,000,000 төгрөг, дансаар 148,000,000 төгрөг, 13,243,000 төгрөг, нийт 341,243,000 төгрөгийг С.Ф ХХК-д шилжүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй байна.

3.2. С.Ф ХХК нь Х.Г ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 1,994,656,440 төгрөгийн үнэ бүхий 42,649.44 м.кв хэмжээтэй фанел (цагаан, шар, бор) хавтанг нийлүүлэх, Х.Г ХХК төлбөрийг бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцсон ба тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 1,561,757,405 төгрөгийн үнийн дүн бүхий фанел, чулуун хөвөнг Х.Г " ХХК-д нийлүүлсэн болох нь тогтоогджээ.

3.3. Дээрх гэрээнүүдийн зорилго, агуулга, талуудын эрх, үүрэг, гэрээ хэрэгжсэн байдлыг харьцуулж дүгнэхэд, эдгээр гэрээ нь хоорондоо холбоотой хийгдсэн байх бөгөөд С.Ф ХХК-аас гэрээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий фанел хавтанг Х.Г ХХК-д нийлүүлснээр Х.П ХХК нь 400,078,000 төгрөгт тооцон Хүннү орон сууцны барилгын ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Э.Жгийн өмчлөлд шилжүүлэх, харин С.Ф ХХК нь Э.Жгаас орон сууцны үнийг 341,243,000 төгрөгөөр тооцож авахаар тус тус тохирсон байна.

Өөрөөр хэлбэл нэг талаас Х.П ХХК дээрх орон сууцыг худалдах, нөгөө талаас Э.Ж худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, орон сууцны үнэ 400,078,000 төгрөгийг гуравдагч этгээдийн өөр үүргийн гүйцэтгэлээр буюу С.Ф ХХК-аас Х.Г ХХК-д фанел хавтан нийлүүлэх үүргийн гүйцэтгэлээр тооцохоор талууд харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх уг эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Талууд орон сууцны үнийг дээрх байдлаар төлөхөөр тохиролцсон нь үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох талаар зохицуулсан Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Мөн нэхэмжлэгч болон "Х.Г " ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.1. С.Ф ХХК болон "Х.Г " ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, С.Ф ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 1,561,757,405 төгрөгийн үнийн дүн бүхий 26,396.28 м.кв фанел, 1,243.54 м.кв чулуун хөвөн нийлүүлсэн, "Х.Г " ХХК нь бартерын 6 орон сууцны нийт үнийн дүн 1,931,*******2,099 төгрөгөөс 400,078,000 төгрөгийн авлагатайг баталгаажуулжээ. Уг баримтад Хүннү ******* дугаар байр ******* тоот, талбай *******.******* м.кв, нэгж үнэ 3,400,000 төгрөг, нийт үнэ 400,078,000 төгрөг, түлхүүр аваагүй, үл хөдлөх аваагүй гэж тэмдэглэгджээ.

4.2. Х.П ХХК нь дор нэр бүхий захиалагч нартай байгуулсан гэрээнд заасан орон сууцуудыг С.Ф ХХК-ийн холбогдох хүсэлтэд үндэслэн тухай бүр шилжүүлж байр хүлээлцэх акт үйлдсэн байна. Үүнд:

- 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот хүсэлтийн дагуу Н.Самданмөнхөд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд заасан 241,983,000 төгрөгийн үнийн дүнтэй, Нарны хороолол орон сууцны барилгын 10 дугаар байр 15 тоот хаягт байрлах, 105.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг,

- 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот хүсэлтийн дагуу Х.Наранцэцэгт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд заасан 325,414,000 төгрөгийн үнийн дүнтэй, Хүннү орон сууцны барилгын 110 дугаар байр 6д тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

- 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02#2017 тоот хүсэлтийн дагуу М.Оюунзулд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд заасан 400,078,000 төгрөгийн үнийн дүнтэй, Хүннү орон сууцны барилгын 105 дугаар байр 13д тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

- 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17/18 тоот хүсэлтийн дагуу Д.Даваалхамд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд заасан 400,622,000 төгрөгийн үнийн дүнтэй, Хүннү орон сууцны барилгын 105 дугаар байр 18б тоот хаягт байрлах, *******.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг,

- 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/20 тоот хүсэлтийн дагуу Ц.Сумъяабазарт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд заасан 187,136,000 төгрөгийн үнийн дүнтэй, Хүннү орон сууцны барилгын 102 дугаар байр 2б тоот хаягт байрлах, 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус шилжүүлжээ.

4.3. Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд, С.Ф ХХК нь Х.Г ХХК-д 400,078,000 төгрөгийн үнийн дүнд фанел хавтан нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, үүнээс шалтгаалан тэрээр Э.Жд орон сууц шилжүүлэх хүсэлтийг Х.Г ХХК-д өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр Х.П ХХК-аас Н.Самданмөнх, Х.Наранцэцэг, М.Оюунзул, Д.Даваалхам, Ц.Сумъяабазар нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээний гол нөхцөлүүд нь нэхэмжлэгч Э.Жгийн гэрээтэй ижил боловч С.Ф ХХК нь өөрийн нийлүүлсэн фанел хавтангийн үнийн дүнгийн хэмжээнд тохируулан аль орон сууцыг шилжүүлэхийг бие даан шийдвэрлэсэн байх тул Э.Жгийн гэрээт орон сууцыг С.Ф ХХК-ийн үүрэгт тооцуулаагүй нөхцөл байдалд Х.Г ХХК, Х.П ХХК нар буруугүй. Гэрч Н.Самданмөнх, М.Оюунзул, Ц.Сумъяабазар нарын мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.4. Үүнээс гадна С.Ф ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7,882 м.кв фанел, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3,653 м.кв фанел, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,818 м.кв фанелыг Х.Г ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба эдгээр бараа материалыг Э.Жгийн төлбөрөөр худалдан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш байна. Учир нь С.Ф ХХК болон Х.Г ХХК-ийн гэрээнд бараа материал нийлүүлэх хуваарь тохироогүй, мөн 6 орон сууцыг төлбөрт хэрхэн шилжүүлэх тодорхой нөхцөл тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Х.Г ХХК-д хаягласан С.Ф ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18/02 тоот хүсэлтийг хавсаргасан, уг хүсэлт нь Э.Жгийн 341,243,000 төгрөгийг санхүүжилтийн мөнгөөр 2017 оны 09 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд бараа материалаа нийлүүлсэн, Э.Жд ... орон сууцны түлхүүр болон үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг олгох өгнө үү гэх агуулгатай байх боловч үүнээс өмнө 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.Ф ХХК, Х.Г ХХК нар тооцоо нийлж, С.Ф ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн хэмжээг 1,561,757,405 төгрөгөөр тооцож, уг дүнд дээрх 5 орон сууцыг шилжүүлсэн болохыг харилцан баталгаажуулсан байх тул уг хүсэлт эрх зүйн ач холбогдолгүй, энэ талаарх гомдол мөн үндэслэлгүй болно.

5. Х.П ХХК-аас маргаан бүхий орон сууцын захиалгын гэрээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ш.И.Х ХХК-тай байгуулсан, Х.Г ХХК болон Ш.И.Х ХХК-ийн хоорондын бараа материал нийлүүлэх тооцоонд уг орон сууц багтсан болох нь тэдгээрийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, холбогдох гэрээ баримтуудаар тогтоогдсон байна.

6. Иймээс С.Ф ХХК нь Х.Г ХХК-д 400,078,000 төгрөгийн үнийн дүнд фанел хавтан нийлүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Э.Жг гэрээнд заасан орон сууцны үнэ 400,078,000 төгрөгийг Х.П ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь Хүннү хотхоны ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, *******.******* м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагч Х.П ХХК-аас шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,865,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА