Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00899

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00899

 

 

,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00531 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654,732,482.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компанийн ,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан хуучнаар нэхмэлийн шарын 5 дугаар байрыг нурааж, шинээр барилга барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр ,,,,,,,,,,,,,,т 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, компанийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 93.8 хувийг шилжүүлж өгсөн.

,,,,,,,,,,,,,, нь компанийн дийлэнх хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,-ийн барьж гүйцэтгэх барилгаас орон сууцны зориулалттай 350 м.кв талбайг хувьцааны төлбөрт тооцож өгөх, иргэн ,,,,,,,,,,,, нь талбайг бүрэн шилжүүлж авснаар ,,,,,,,,,,,,,,,,-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн өгөх буюу үлдсэн 6.2 хувийн хувьцааг шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

,,,,,,,,,,,,,, нь тохиролцооны дагуу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 247.69 м.кв талбайг ,,,,,,,,,,,,д шилжүүлж өгсөн нь хувьцааны төлбөрийг 350 м.кв талбай болохыг зөвшөөрч байсныг илэрхийлнэ. Гэхдээ ,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 18/75 тоот мэдэгдлээр ,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг цуцлах мэдэгдлийг өгсний улмаас маргаан үүссэн.

,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ,,,,,,,,,,,,д 247.69 м.кв талбайг өгч, 102.31 м.кв талбай дутуу байсан боловч ,,,,,,,,,,,,,,,, Н.,,,,,,,,,,тай байгуулсан гэрээг цуцалснаар төлбөрт тооцон шилжүүлсэн нийт 140.46 м.кв орон сууцны зориулалттай талбайг буцаан авч, бусдад худалдсанаар хувьцааны төлбөрт тооцон шилжүүлбэл зохих талбай нь 242.77 м.кв талбай болсон. Өнөөдрийн байдлаар Хан-Уул хотхоны 5 дугаар байрны орон сууц бүхэлдээ бусдад худалдагдсан, орон сууцны зориулалттай талбай шаардах боломжгүй болсон тул нэг м.кв талбайн үнэлгээг ,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/64 тоот албан бичгээр тодорхойлсон тодорхойлолтод үндэслэн 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны зах зээлийн дундаж үнэлгээ болох 2,696,925 төгрөгөөр тооцон нэхэмжилж буй болно.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,-ийн 100 хувийн хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654,732,482.25 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,той ямар нэгэн гэрээгээр түүнд мөнгө болон бусад зүйл өгөх, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,той компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгийн сантай цаасан дээрх компанийг шилжүүлж авсан. Энэ компани нь албан ёсны үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, Х тайлантай, татварын өртэй, нийгмийн даатгалын өртэй.

Төсөл сонгон шалгаруулалт бичүүлсэн, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн, ,,,,,,,,,, ХХК-тай хамтран ажилласан асуудлууд нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн үйл ажиллагаанд хамаарахгүй бөгөөд энд хувьцааны ногдол ашиг олсон гэдэг асуудал яригдахгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ,,,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,, төлөөлөх эрхгүй байдаг.

,,,,,,,,, гэдэг компаниар 242.77 м.кв талбайн зах зээлийн үнэлгээг хийлгэсэн гэж байгаа ч энэ компани нь үнэлгээ хийх эрхтэй юу, үгүй юу. Энэ үнэлгээг хариуцагч зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас гэрээний үүрэгт 654,732,482.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч Н.Энхжин, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,083,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 3,431,612 төгрөгийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,450 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 282,338,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,аас, харин хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,д оногдох 236.33 м.кв талбайн төлбөрт 697,173,500 төгрөг гаргуулах шаардлагыг ,,,,,,,,,,,,,,,,-аас гаргуулахаар шаардаж байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа дахин өөрчилж хувьцааны төлбөрийн үлдэгдэл 654,732,482.25 төгрөгийг иргэн ,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шаардсан. Талбайтай холбоотой асуудал нь ,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нарын хооронд харилцсан асуудал юм.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж хуульчлан заасан байх тул компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигчид хүлээлгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь талбай шаардах боломжгүй гэснээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн 1 м.кв талбайн үнэлгээг ,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/64 тоот албан бичгээр тодорхойлсон тодорхойлолтыг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа албан бичгийг "Хөрөнгийн үнэлгээ" гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлттэй адилтган үзэх боломжгүй байна.

Хэргийн 171 дүгээр талд авагдсан тооцооны задаргаа буюу 1.м.кв-ын үнийг 1,500,000 төгрөгөөр тооцохыг ,,,,,,,,,,,, зөвшөөрсөн болох нь тус баримтаар тогтоогдож байна.

4.2. Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ хувьцаа худалдан, худалдан авах гэрээнээс татгалзсан. Шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй.

Бодит байдал дээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 5 тоот орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн нэр дээр бүртгэлгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Тухайн гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,,-ийн 93,8 хувийн 282,338 ширхэг энгийн хувьцааг худалдсан. Гэрээний 1.1-д 228,338,000 төгрөгийн эдийн бус хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хувьцааг хүлээн авч төлбөрийг хийнэ гэж заасан. Энэ тохиролцооноос үзэхэд талуудын хооронд хувьцааг хариу төлбөртэйгөөр шилжүүлэх талаар ,,,,,,,,,,,,гоос илэрхийлж, хүсэлт зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж талуудын хооронд хариу төлбөртэйгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь тогтоогдоно. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс ,,,,,,,,,,,,,,т холбогдуулж хувьцааны төлбөрийг шаардсан.

Нэхэмжлэгчийн хувьд ,,,,,,,,,,,,,,аас хувьцааны төлбөрт 350 м.кв авна гэх тохиролцоо байсан. Ийм учраас хувьцааны төлбөрийг 2 агуулгаар шаардаж байсан шаардлагыг зөвтгөж өөрчлөөд тухайн үед өгөгдөөгүй байсан 242,47 м.кв талбайн үнэлгээгээр зах зээлийн ханшийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 350 м.кв талбайг хувьцааны төлбөрт өгөх ёстой байсан гэдэг нь гэрч н.Ганболдын мэдүүлгээр нотлогдоно. Хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01868 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Түүнчлэн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,гийн тооцооны задаргаа гэх баримтууд хэрэгт авагдсан. Энэ нотлох баримтуудаар 350 м.кв талбайг хувьцааны төлбөрт тооцож өгөөд зарим талбайг нь ,,,,,,,,,,,,гийн нэхмэлийн шарын 5 дугаар байрны орон сууцыг нураагаад тухайн байранд оршин сууж байсан иргэдэд м.кв-ийг нь өгч байсан. 66,69 м.кв талбайг 350 м.кв талбайгаас хасаад, ,,,,,,,,,,,,гийн бусад иргэдтэй байгуулсан гэрээний дагуу 65,2 м.кв талбай буюу н.Энхжинтэй байгуулсан гэрээний дагуу өгөх ёстой талбай байгаа. Энэ үйл баримтаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, хариуцагч талаас хувьцааныхаа төлбөрийг төлж байсан гэдэг нь нотлогдоно.

Хариуцагчийн зүгээс 3, 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч гомдлын агуулгаас нь харахад м.кв-г нь 1,500,000 төгрөгөөр тооцох байсан гэж ярьж байгаа нь хариуцагчийн зүгээс хувьцааны төлбөр төлөх үүрэгтэй байсан гэдгийг илэрхийлж байгаа гэж үзэж байгаа учраас хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,т холбогдуулан хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654,732,482.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

2.2. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсантай холбогдуулан шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийн гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.

 

3. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,т ,,,,,,,,,,,,,,,,-ийн 93.8 хувийн 282,338 ширхэг хувьцааг 282,338,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон /1хх 146-238/.

 

3.1. Үүний дараа ,,,,,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,,,,,,,аас 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18/68 тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,гоос тухайн компанийн 100 хувийн хувьцааг 350 м.кв орон сууцны талбай өгөхөөр тохиролцсон, үүний хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй талаар ,,,,,,,,,,,,д мэдэгдэл хүргүүлжээ /2хх 173/.

Энэ мэдэгдэл өгөхөөс урьд талууд 350 м.кв орон сууцны талбайг ,,,,,,,,,,,,д шилжүүлэхээр хэлэлцсэн болох нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,-ийг төлөөлж ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,той хүлээлгэн өгсөн талбай, үнийн талаарх тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон /2хх 171/.

,,,,,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,,,,,,,ын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17/12 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,,,ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг /1хх 45/. Мөн энэ үндэслэлээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан талаарх гомдлыг хангахгүй.

,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэнээс хойших хугацаанд ,,,,,,,,,,,,той компанийн албан бичиг, тамга тэмдгийг ашиглаж харилцаж байсан байх тул 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18/68 тоот албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн баримт зэргийг түүнд хамааруулж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

 

3.2. Ийнхүү хувьцаа худалдахаар зохигч тохиролцохдоо төлбөрийг орон сууцны талбайгаар төлөх үндэслэл байсан болох нь Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн шарын 5 дугаар байрыг нурааж, дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан ,,,,,,,,,,,,, ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,, нь хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар тогтоогдсон /1хх 68-77/.

 

3.3. Дээр дурдсан баримтад үндэслэн ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,т ,,,,,,,,,,,,,,,,-ийн 100 хувийн хувьцааг 350 м.кв орон сууцны талбайгаар худалдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авахаас өөр төрлийн буюу хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, уг маргаан нь хувьцаа эзэмшигч хоорондын маргаан биш гэж дүгнэснийг буруутгах үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

4. Хариуцагч нь гэрээний үнэд 107.23 м.кв орон сууцны талбайг хүлээлгэн өгч, 242.77 м.кв талбайг хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг ,,,,,,,,,,,,,,,,-ийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18/68 тоот албан бичиг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ,,,,,,,,,,,,,,,д хүргүүлсэн 18/75 тоот албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн баримт, ,,,,,,,,,,,,,,,,-ийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Н.,,,,,,,,,,тай байгуулсан орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, гэрч Т.Ганболдын мэдүүлэг зэрэгт үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Харин шүүхээс нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй талбайн үнийг хариуцагчаас гаргуулахдаа нотлох баримтын хуваарилалт буруу хийгдсэн байгааг залруулж, үнэлгээний талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.

 

4.1. Хариуцагч нь маргааны зүйл болж буй 242.77 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжтой гэж дүгнэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учир шүүх тухайн талбайн үнийг хариуцагчаас гаргуулсан нь зөв. Нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх ёстой гэх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бүртгэгдээгүй гэж хариуцагч маргаж буй боловч уг нөхцөл байдал нь түүнийг худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотлох зорилгоор гаргаж өгсөн ,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/64 тоот албан бичигт дурдсан 1 м.кв талбайг 2,696,925 төгрөгөөр тооцсон үнийн мэдээллийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй нэг талын баримт байна /4хх 53/.

Хариуцагч уг үнэлгээтэй маргаж буй тохиолдолд нотолгооны хуваарилалтын хувьд үнэлгээний мэдээлэл үнэн зөвийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй.

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,-аас хүлээн авах ёстой 350 м.кв орон сууцны талбайн талаарх тооцоо нийлэхдээ нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь өөрийн хүлээн авах орон сууцны талбайн 1 м.кв үнэ 1,500,000 төгрөг болохыг тодорхойлсонтой хариуцагч маргаагүй байна.

Иймд энэхүү 1 м.кв талбайн үнэ 1,500,000 төгрөгөөр тооцож 242.77 м.кв талбайн үнэ 364,155,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэл гаргаж байсан гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

Учир нь зохигчийн байгуулсан гэрээ бодитоор хэрэгжиж, ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, энэ бүртгэл одоо хүчинтэй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах нэхэмжлэл гаргасан боловч энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь түүний эрхийн асуудал юм.

 

5.1. Түүнчлэн зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа компанийн дүрмийн сангийн хэмжээтэй уялдуулан гэрээний үнийг тогтоосон гэх дүгнэх баримтгүй тул Пийк ом аудит ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн дүрмийн сангийн нэмэгдсэн нөхцөл байдалд өгсөн аудитын дүгнэлтийг шүүх анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан дүгнэлтийн дагуу хариуцагч талын гаргасаны гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 364,155,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс үлдэх 290,577,482 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтад 56.1 гэснийг 56.2, 3,431,612 гэснийг 1,978,725 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,432,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ