Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00939

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00939

 

 

,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00474 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие ,,,,,,,,,,,,ны ,,,,,,,,,,,,, тоот данс эзэмшдэг харилцагч бөгөөд 2015 оноос интернэт банк ашиглах гэрээ байгуулан дансандаа орлого, зарлагын гүйлгээ хийж байсан.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр интернэт банкинд нэвтрэхэд нууц үгээ зөв хийсээр байтал блоклогдсон ба сэргээж нэвтэртэл 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 16 минутад ,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу 2,200,000 төгрөг шилжсэн байсан. Энэ гүйлгээг би хийгээгүй.

Энэ талаар банкинд мэдэгдсэн ч гүйлгээний нууц үг сэргээж өгөөгүй, энэ үед миний бие Солонгос улсад байсан.

Нэгэнт нууц үг блоклогдсон данснаас мөнгө гарахгүй гээд цагдаад хандсан байтал 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө дахин уг данснаас 800,000 төгрөг Д.Чанцалмаа гэгчийн данс руу шилжин орсон.

1.2. ,,,,,,,,,,,,,,,,, сүлжээний аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүйгээс миний ,,,,,,,,,,,,, тоот данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс уруу 2,200,000 төгрөг, Д.Чанцалмаагийн данс уруу 800,000 төгрөг тус тус хулгайлагдсан, эрүүгийн журмаар шалгасан боловч цагдаагийн байгууллага шалган тогтоож чадаагүй. Иймд ,,,,,,,,,,,,,,,,, сүлжээний аюулгүй байдлыг хариуцахаар байгуулсан интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад хохирол учруулсан гэж үзэж байна.

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд шилжин орсон 2,200,000 төгрөгийн 200,000 төгрөг нь түүний дансанд нь үлдсэн байсныг ,,,,,,,,,,,,,,,,, миний ,,,,,,,,,,,,, тоот дансанд буцаан шилжүүлсэн.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,, сүлжээний аюулгүй байдлыг хариуцахаар байгуулсан интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-аас 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хохирлоо нэхэмжилж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-ийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,,,,,,,, дахь ,,,,,,,,,,,,, тоот данснаас интернэт банкны гүйлгээ хийгдэж, нийтдээ 3,000,000 төгрөгийн зарлага гарсан гэх асуудалд банк буруутай гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Банкны харилцагч нь интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч өөрөө интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад ашиглах зөвшөөрөл өгч гүйлгээ хийлгэсэн, эсхүл өөрийн хариуцлагагүй байдлаас интернэт банкаар нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад алдсан байх боломжтой бөгөөд бусдад ийм боломж олгоогүй, ийм үйлдэл гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй.

,,,,,,,,,,,, нь и-мэйлээр харилцагчийн дансыг хаах эрхгүй. Иргэн өөрөө биечлэн ирж хаалгах ёстой байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16:00 цагийн үөд нөхөр Ц.Батсуурийн хамт 08-70 УБН улсын дугаартай машинтай нисэхийн замаар харихаар явж байтал хоёр залуу гар өргөөд суусан. Суугаад явж байхдаа бас картаа мартсан байна, таны данс руу мөнгө шилжүүлээд авчхаж болох уу гэхээр нь бид хоёр зөвшөөрч туслахаар шийдсэн.

Цааш яваад Биокомбинатын ,,,,,,,,,,,,ны АТМ-с би бууж, 2,000,000 төгрөг авч өгсөн.

3.2. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн мөнгийг бодитой эзэмшиж, захиран зарцуулсан гэх нөхцөл байдал үүсээгүй.

Учир нь үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээд уг эд хөрөнгийг олж авснаа хууль бус гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан уу, эсхүл мэдээгүй, мэдэх боломжгүй байсан уу гэдгийг ялган салган үзэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьд дансаар шилжин орж ирсэн 2,200,000 төгрөг нь ямар нэгэн шалтгаангүй, эзэн холбогдогчгүй, орох ёсгүй мөнгө гэнэт орж ирээд байгаа үйл явдал биш, харин түүнийг хариуцах ямар нэгэн хүн байсан учраас тухайн хүнд тус болсон гэж л ойлгосон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, үүнийг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй зүйл юм.

,,,,,,,,,,,,,гийн данснаас мөнгө шилжээд байгаа үйлдэл нь ,,,,,,,,,,,,,гийн өөрийнх нь данс эзэмшигчийн нууцлалаа бусдад алдсантай шууд холбоотой, ,,,,,,,,,,,,,гийн данснаас мөнгө шилжүүлж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг нь тогтоогдсон боловч эзэн холбогдогчийг олж илрүүлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан үйл баримт тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл энэхүү ,,,,,,,,,,,,,гийн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байна гэдэг нь тодорхой байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас нэхэмжилсэн нь хууль бус юм.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-иас 2,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-аас 59,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийг нууцлал аюулгүй байдлаа алдсан эсэхийг тогтоохоор мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг зөвшөөрч шүүгчийн захирамжаар шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн атлаа захирамжийн биелэлтийг хангуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу талуудын гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажаагүй буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу гэрээ байгуулсанд тооцогдохооргүй гэрээг үндэслэн дүгнэлт хийсэн.

Дээрхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг буюу гэрээний үүргийг зөрчсөн байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй.

5.2. Банк аюулгүй байдлаа хангаагүй гэх юу ч бичигдэж, шийдвэрлэсэн зүйл үгүй прокурорын тогтоолын хэсгийг үндэслэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, цаг хугацаа тодорхойгүй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй фэйсбүүк дэх бичлэгт яригдаж буй үзлэгийг шийдвэртээ дурдаж үндэслэсэн. Мөн Намнансүрэн нь халдлагад өртсөн талаар болон интернэт банк үйлчилгээг зогсоох, дансыг хязгаарлах талаар дурдаагүй зөвхөн нууц код авахаар банканд и-мэйл ирүүлсэн байдаг. Гэрч Б.Баянжаргалын мэдүүлгийг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

5.3. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь данс, картаа бусдад ашиглуулаагүй буюу хууль бус гүйлгээг дамжуулаагүй байсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэсгийг ямар нэгэн хууль зүйн үнэлэлт дүгнэлтгүйгээр, нэхэмжлэгчийн шаардлага, эрх ашиг хамгаалж, нөгөө хариуцагчийн эрх ашгийг зөрчиж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нотлох баримтын талаарх гомдол үндэслэлгүй, үзлэгээр нууц үгээ алдсаныг тогтоох боломжгүй, хариуцагч нь шинжээч тогтоолгох хүсэлт гаргаагүй. Намнансүрэн ,,,,,,,,,,,,инд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон ба банк нь сүлжээний аюулгүй байдлыг хангаж, ажиллаагүйгээс тухайн үед олон хэрэглэгч хохирсон байдаг. Нэхэмжлэгч болсон асуудлын талаар банкинд тэр даруй мэдэгдэж байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,-д ,,,,,,,,,,,,, тоот данс эзэмшдэг, уг данснаас 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу 2,200,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Чанцалмаагийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу 800,000 төгрөг тус тус шилжсэн.

Үүнээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,,,,, тоот данснаас ,,,,,,,,,,,,,гийн данс руу буцааж 200,000 төгрөгийг шилжүүлжээ.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт хариуцуулахдаа алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн, мөн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангахгүй баримт үнэлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3.1. Хэрэгт ,,,,,,,,,,,,,,,,,-иас баримтаар гаргаж өгсөн иргэний цахим банкны үйлчилгээний гэрээний загвар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй.

Гэхдээ ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,, дахь өөрийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,, тоот дансыг цахимаар ашиглаж бэлэн бусаар төлбөр тооцоо хийдэг үйл баримт тогтоогдсон.

Иймд ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,-ийн хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2. Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад ,,,,,,,,,,,,,,,,, нь цахим банкны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн ,,,,,,,,,,,,, тоот данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу 2,200,000 төгрөг шилжсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

Зөвхөн цахим банкаар гүйлгээ хийгдсэн гэх үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,-ийг буруутгах үндэслэлгүй ба цахим банкны үйлчилгээний онцлог нь хэрэглэгч мөн өөрийн цахим банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууцлалыг хангах ёстой.

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээс Namnansuren Gombojav фэйсбүүк хаягт хадгалагдсан бичлэгт үзлэг хийсэн байх боловч уг бичлэгт үг хэлж буй этгээд нь хаана ямар ажил эрхэлдэг хэн болох нь, мөн хэлж буй мэдээллийн эх сурвалж тус тус тодорхойгүй тул үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэхгүй.

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн данснаас 2,200,000 төгрөг шилжсэнд ,,,,,,,,,,,,,,,,, буруутай болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдоогүй байна.

Үүнд холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

3.3. ,,,,,,,,,,,,,гийн данснаас бусад руу мөнгө шилжсэн асуудалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 242 дугаар тогтоолоор буруутай эзэн холбогдогчийг тогтоолгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Өөрөөр хэлбэл, уг прокурорын тогтоолоор ,,,,,,,,,,,,,гийн данснаас бусад руу мөнгө шилжсэн нь хэний буруутай үйлдлээс болсныг тогтоогоогүй.

Харин хэргийн баримтаар ,,,,,,,,,,,,,гийн данснаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн данс руу 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,200,000 төгрөг шилжин орсон үйл баримт тогтоогдсон ба тэдгээрийн хооронд аливаа үүргийн харилцаа үүсээгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-иас гаргасан шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хангахаас татгалзаж, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4. Шүүхийн шийдвэрээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-иас 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь түүний данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн данс руу 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,200,000 төгрөг шилжсэний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд ,,,,,,,,,,,,,,,,,-ийн [email protected] хаяг руу цахим банкны нууц үгийг шинэчлүүлэхээр хандсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр бэхжигдэн, хэрэгт авагдсан.

Гэвч ,,,,,,,,,,,,,,,,, нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу нууц үгийг шинээр олгох арга хэмжээ аваагүйн улмаас нэхэмжлэгчийн данснаас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 17 минутад Д.Чанцалмаагийн эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу 800,000 төгрөг шилжсэн байна.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,, нь төлбөр тооцооны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 800,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00474 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-иас 800,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 80,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-иас 23,750 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 46,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ