Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 397

 

      Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа

улсын яллагч Н.Уранбайгаль,

иргэний нэхэмжлэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.,

хохирогч Б., Г., тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

иргэний хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /ҮД:0752/, З.Бат-Эрдэнэ  /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон дэгээ овогт гийн т холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нефть хангамжийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, “” ХХК-ны хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол тоотод оршин суух, урьд

 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон дэгээ овогт гийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

   Б. нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газарт “” ХХК-ны эзэмшлийн Kia Granbird маркийн улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.ы жолоодож явсан Nissan Tida маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.гийн амь насыг хохироож, зорчигч Б., Г. нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.ы эрүүл мэндэд хөнгөн, Nissan Tida маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.д нийт 8.000.000 /найман сая/ төгрөгийн  хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон./прокурорын яллах дүгнэлтээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Иргэний нэхэмжлэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед өөрийн хар өнгийн улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинтай эхнэр Г., охин Б., дүү Б., дүү М. нарын хамт Өвөрхангай аймаг руу золголтоор явж байсан юм. Өдрийн 12 цаг өнгөрч байх үед Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт засмал зам дээр өмнөөс Баянхонгор аймгийн автобус урсгал сөрөөд ороод ирсэн, би жолоогоо баруун тийш нь дарахад зэрэгцээд дараад өмнөөс ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй, миний хажуугаар нэг автобус, 2 жижиг тэрэг гарч ирсэн тэр машинуудын хажуугаар өнгөрөх үед уг автобус зэрэгцээд урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд замын хойд хөвөө рүү дараад миний өмнөөс ороод ирсэн. Зам гулгаагүй захаараа л цастай байсан. гомдолтой байнаа ... надад Приус-20 автомашин авч өгсөн. Би төв аймгийн Заамар суманд Классик мото ХХК-нд усан буучин 2011 оноос эхлэн ажиллаж байгаа 2 сар ажил хийж чадаагүй тул 2 сарын цалин нэхэмжилнэ. Би 1 сард 2.000.000 төгрөг цалин авдаг, би талийгаачийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал 3.434.870, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн шатахууны  зардал 124.108 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 23.058.978 төгрөгийг баримтаар нэхэмжилнэ.  надад өөрөө автомашин авч өгсөн. Харин зөрүү мөнгөний асуудал гарвал шүүх шийдэх байх. ...би энэ хэрэгт талийгч охин Б.Долгорсүрэнгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Би нэхэмжилсэн зүйлээ урьд өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой хэлсэн байгаа. Би Төв аймгийн Заамар сумын алтны уурхайд хувиараа улирлын чанартай ажилладаг сарын 2 сая гаран төгрөг авдаг юм гэхдээ хувиараа ажилладаг болохоор тодорхойлолт хийж өгөх боломжгүй байна. ... Гэхдээ  12.500.000 төгрөгөнд бодож улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин авч өгсөн байгаа тийм болохоор машины хувьд гомдолгүй, харин ганц хүүхдээ алдсан дээрээ маш их гомдолтой байна. Машинаа 12.500.000 төгрөрөөр үнэлж  дээр нь манай эхнэр Г.н эмчилгээнд 2 сая төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. ... Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ хэлсэн байгаа одоо надад ослын талаар хэлээд байх зүйл алга. Энэ ослоос болж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тухайн үед миний баруун талын 2 хавирга хугарсан мөн биедээ зөөлөн эдийн гэмтэл авсан. Гэхдээ тухайн үед хүүхэд маань нас барсан болохоор өөрийгөө бодох сөхөөгүй урсгалаараа л эдгээсэн юм. Би өөрийнхөө энэ хөнгөн хохиролд ямар нэгэн гомдол санал байхгүй, ямар нэгэн эмчилгээний нэхэмжлэх зардал байхгүй харин нас барсан хүүхдийнхээ асуудал дээр бол хохирол нэхэмжилж байгаа тэрийгээ шүүх хурал дээр хэлнэ. Автомашины хувьд төлүүлж авсан болохоор энэ тал дээр ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл алга байна. ...” / гэх мэдүүлэг /1 хх 35-37 х, 3 хх 127 х, 4 хх 170-171 х/,

 

               2.Иргэний нэхэмжлэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хүн , охин , ,  нарын хамт Улаанбаатар хотоос 7 цагийн үед Өвөрхангай аймаг руу явж байсан. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр дээр явж байхад баруун талаас ирж байгаа том оврын автобус эсрэг урсгалд орж ирээд ямар ч зай өгөх боломжгүйгээр урдаас ирээд мөргөсөн. ... Өөрийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

               3.Иргэний хариуцагч  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобус нь манай “” ХХК-ны нэр дээр байдаг юм. Энэ машин 2008 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол Улсад орж ирээд зорчигч үйлчилгээнд ”“ ХХК-нд байгаа боловч иргэн ын өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм гэрээ хийхийн тулд энэ машиныг манай компани нэр дээр барьцаалж шилжүүлж авсан байгаа. Тийм болохоор энэ автобуснаас учирсан хохирлыг манай компани хариуцахгүй,  өөрөө хариуцна. Шүүхээс ыг гэм буруутай гэж тогтоосон тохиолдолд учирсан хохирлыг даатгалаар шийдүүлж  өөрөө хариуцах болно. ...” гэх мэдүүлэг /4 хх 187-188 х/,

              

               4.Иргэний хариуцагч  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шинжлэн судлагдсан нотлох баримтаар манай компани иргэний хариуцагчаар орох шаардлагагүй. Тухайн машин ын өөрийн нь тээврийн хэрэгсэл байсан. Хийсэн гэрээгээр тодорхой харагддаг. Прокурорын зүгээс иргэний хариуцагч ээс гаргуулна гэж хэлж байна. Би бол иргэний хариуцагч "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. ын хувьд осол гарах шалтгааныг бий болгосон гэж яллах дүгнэлт үйлддэг. Хохирогч нараас хохирлын баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Үүнээс нотлох баримтын шаардлага хангагдахгүй баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Түүвэрчилсэн баримтуудыг тулгаад үзэхэд уншигддаггүй нөхцөл байдал харагддаг. Үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

               5.Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн өнгөрч байхад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сум орох гэж  ах өөрийнхөө автомашин жолоодож хажуу талд нь би сууж хойд талын суудал дээр  эгч ,  суугаад гарсан. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт явж байгаад цэнхэр өнгийн автобус араас нь хоёр суудлын автомашин өөдөөс ирж явсан. Улаан өнгийн автобус араас нь явж байсан 2 суудлын автомашиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд миний сууж  явсан автомашиныг мөргөсөн. ... нэг мэдэхэд би автомашин дотор  дүүгийн нүүр цус болсон ухаангүй байсан. Миний зүүн хөл хугарсан. Би гомдолтой, эмчилгээний зардал нэхэмжилнэ ...миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, хугарахдаа яс нь дотроо бутарч хугарсан, нийт 3 удаа хагалгаанд орсон, 2 хөл дээрээ гишгэж чадахгүй, 2 сар эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаа учраас эмийн хордлогонд орж биер юм туурч байгаа...Гомдолтой байна. ... баримттай байгаа хохирол 324.980 төгрөг, тээврийн зардал 384.600, бусад ахуйн зардалд 337.640, нийт 1.047.220 төгрөг нэхэмжилнэ, мөн ажиллаж олох байсан орлого 6 сарын цалин 4.800.000 төгрөг нэхэмжилнэ, эмчилгээнд цаашид гарах зардлыг тухай бүр нэхэмжилнэ. ... Нийт 8.847.220 мянган төгрөг нэхэмжилнэ, ... надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. би ослын талаар болсон бүх зүйлээ хэлсэн байгаа. Би энэ ослоос болж зүүн хөлийн дунд чөмөг бяцарч хугарсан үүнээсээ болоод хагалгаанд одоогийн байдлаар 10 удаа ороод байна одоо болтол эдгэрээгүй яс нь идээт үрэвсэл болоод эдгэрэхгүй байгаа. Энэ хооронд эмчилгээний зардал гэж одоогоор баримттайгаар 14.930.350 төгрөг гарсан байгаа үүнээс  жолооч эмчилгээнд 6.417.000 төгрөг өгсөн байгаа иймээс үлдсэн 8.513.350 төгрөг мөн үүн дээр Монгол Хьюндай эмнэлэгт хагалгаанд орсон 12.325.980 төгрөгийг нэхэмжилж байгаа энэ мөнгийг би хагалгаанд ороод төлж чадахгүй нэхэмжиллээ хэрэгт хавсаргасан байгаа тийм болохоор яг одоо 20.839.330 төгрөгийн бодит зардал гараад байна хамгийн түрүүнд энэ мөнгөө нэхэмжилж байна, үүн дээр баримтгүйгээр гарсан зардал 1.980.000 төгрөг гарсан ингээд баримттай болон баримтгүй зардлууд нийлээд одоогоор 22.819.330 төгрөг болж байна. Хамгийн гол нь эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй болчихоод эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Би маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 47-50, 3 хх 118 х/,

              

               6.Хохирогч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр  ахын гэр бүлтэй хамт Өвөрхангай аймаг руу явж байсан. Аймгийн төвөөс 50 км зайд буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тэнд эсрэг талын урсгалаас том оврын автомашин явж байсан. Энэ хүн 80 км-ээс дээш хурдтай явж байсан байх.  худлаа мэдүүлж байна. Зурган дээр бүх үйл явдал тодорхой харагдаж байна. Би хоёр жил хөл муутай, таяг тулаад явж байна. Маш их гомдолтой байна. Эмнэлэг, эмийн баримттай зардал 46.523.0.33 төгрөг, ахуйн хэрэглээ буюу замын зардал 9.823.287 төгрөг, нийтдээ 56.346.320 төгрөг нэхэмжилж байна. Би дөнгөж их сургуулиа төгсөөд албан газарт ажилд орох гээд өргөдлөө өгчихсөн байсан. Над руу тухайн ажлаас утасдаад орох боломжтой гэхэд би ажилд орох боломжгүй байсан. Хэрвээ би тэнд өдийг хүртэл ажиллаж байсан бол ахуй амьдралд тустай байх байсан. Миний ар гэрийн амьдрал дордсон. Нэг эмний үнэ 50.000-60.000 төгрөгийн үнэтэй. Намайг эмнэлэгт хэвтээд байж байхад энэ хүн сэтгэлээрээ яаж байна гээд ганц ч удаа эргэж ирээгүй. Надад сэтгэл гаргаад явж байсан бол би аль хэдийн эдгэчихсэн байх байсан..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

     7.Хохирогч Г.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр , талийгаач хүү , ,  нарын хамт Ниссан Тида маркийн улсын дугаартай автомашинтай Өвөрхангай аймгийн чиглэлд явж байсан. ... Тэгтэл би машин дотор унтаж явтал  автобус  гэл үү дуугархад сэртэл автобус манай машины  зүүн гар талаас мөргөөд зоссон байсан. Маш их гомдолтой байна, ... нийт 3.738.400 төгрөг нэхэмжилж байна, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилнэ,... Би энэ ослоос болж баруун хөлийн дунд чөмөг бяцарч хугарсан үүнээсээ болоод хагалгаанд орж хадуулсан байгаа гэхдээ одоо болтол эдгэрэхгүй байгаа. Энэ хооронд  жолооч эмчилгээнд болон миний машинд 14.500.000 төгрөг өгсөн байгаа, миний улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашиныг 8.000.000 үнэлсэн үүний оронд  улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин авч өгсөн байгаа тийм болохоор машиныхаа хувьд бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ ослоос болж хөл хугараад би 8 сар бараг хэвтэрт байсан би тухайн үедээ төрсөн эгч Даваадуламын буудалд сарын 450.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан. Одоо би хэзээ ч эдгэрч бүрэн ажилдаа орохоо сайн мэдэхгүй байна тийм болохоор ямар ч байсан энэ хооронд гарсан цалингаа нэхэмжилнэ. Одоогоор 8 сар болж байна ямар ч байсан энэ хооронд гарсан цалингаа нэхэмжилнэ. Би 2017 оны 07 дугаар сараас группэд орсон тийм болохоор 2017 оны 03 сараас 06 сарын хоорондох 4 сарын цалин болон 1.800.000 төгрөг нэхэмжилж байна. Бусад зардлыг манай нөхөр  нэхэмжилнэ. Хамгийн гол нь ганц хүүхдээ алдсандаа асар их гомдолтой байна, энэ  гэх жолооч урсгал сөрж орж ирж мөргөлдөөгүй бол осол гарахгүй байх байсан тийм болохоор асар их гомдолтой. ...” гэх мэдүүлэг /1 хх 52-54, 3 хх 123 х/,

 

           8.Хохирогч Г.н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэр бүлийн хамт золголтоор явж байсан. Би өөрөө унтчихсан байсан. Нэг мэдэхэд толгойноос их цус гарсан байсан. Автобусны хүнээс нэг хүн надад тусалж байсан. Би маш их гомдолтой байгаа. Хэрвээ жолооч урдаас орж ирээгүй байсан бол явдаг замаараа явах байсан. Би сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, ажил хийгээгүй 3 сарын мөнгө болох 1.800.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ жолооч урсгал сөрж орж ирээгүй байсан бол ийм хагацал, зовлон, уй гашууд орохгүй байсан. Цуваагаараа яваад болдог юманд юунд яарч инэгэсэн юм. Надад маш их хэцүү байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

   9.Хохирогч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07-08 цагийн үед Улаанбаатар хотоос ах ы машинтай Өвөрхангай аймгийн Уянга сум руу явж байсан. Замд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын орчимд засмал зам дээр явж байсан би тухайн үед унтаж явсан гэнэт хүмүүс орлилдоод машин эргэлдэх шиг болсон тэрнээс хойш би мэдээгүй нэг мэдэхэд хүмүүс машинаас гаргаж байсан тэгээд эмнэлэг дээр ирсэн. Миний бие хүзүүний 3-н үе гэмтэлтэй, толгойны зулайн хэсэгт 3-н ширхэг оёо тавиулсан. Одоогоор 140.000 төгрөгийн баримтаар хохирол байгаа. Түүнийг нэхэмжилнэ, мөн сарын 250.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. 3 сарын цалин 750.000 төгрөг нэхэмжилнэ, нийт 890.000 төгрөг нэхэмжилнэ. ...450.000 төгрөг дансаар шилжүүлсэн. ... Иймд нийт нэхэмжилж буй 890.000 мянган төгрөгөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг нэхэмжилж хэрэгт 940.000  мянган төгрөг нэхэмжилнэ. ... Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нэхэмжилнэ., эмчилгээндээ 940.000 төгрөг зарцуулсан үүнээс аас 950.000 төгрөг авсан, Би энэ жолоочид гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол гэж энэ жолоочоос 5 сая төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42, 44-45, 3 хх 120 х/,

 

 10.Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобустай 43 хүнтэй гарсан юм. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “” ХХК-ны нэр дээр гэрээрээр ажилладаг миний машин байгаа юм. Тэгээд 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зүүн шанаганы ар” гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал миний урд 3 жижиг машин явж байсан. Тэр 3 машин аажуухан яваад байхаар нь би тэдгээр машинуудыг гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн тэгэнгүүт л би баруун дарах гэтэл гүйцэх гэж байгаа машинаа мөргөх болохоор нь зүүн гар тал руугаа дараад л тоормоз гишгээд замаас гарах үед урдаас явсан жижиг машин миний автобусны баруун урд хэсэг лүү мөргөсөн. ...Талийгаач гийн оршуулгын зардал болон гийн автомашины төлбөрт нийт 14.500.000 төгрөг төлж барагдуулсан. т эмчилгээний мөнгө гэж 950.000 төгрөг төлсөн. ын эмчилгээнд одоогийн байдлаар 8.500.000 төгрөг төлсөн. Нийт хүмүүст 23.950.000 төгрөг одоогоор төлж барагдуулаад байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 143-144 х/,

 

11.Шүүгдэгч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 01-нд 33 зорчигчтой  Баянхонгор аймгаас гараад 12 цаг 40 минутын үед Өвөрхангайгаас 50 км-ын зайтай уг осол болсон. Миний урд 3 тээврийн хэрэгсэл явж байсан. Би удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлтэл урдаас машин ирж байхаар нь замаа чөлөөлөөд зам хөндлөн гарах үед уг машин хааш нь дарахаа мэдэхгүй, тэр эрчиндээ өөрөө ирж мөргөлдсөн. Хүүхдийн бүс бүсэлсэн байсан бол хүүхдийн амь нас эрсдэхгүй байсан. Тэр асуудалд их харамсаж байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          12.Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байхад бүрд сумаас өнгөрөөд Арвайхээр сумаас 50 орчим км-ийн зайд зам дээр автобус Баянхонгор аймгийн дугаартай байсан хүн тээврийн том оврын автобус хар өнгийн тида маркийн автомашинтай мөргөлдсөн байхаар нь би зогссон. Тийда маркийн автомашин барьж явсан гээд залуу нэг хүүхэд тэвэрцэн аймаг орох яаралтай хэрэг байна хүүхдийн бие муу байна гэхээр нь би бас нэг гэмтсэн эмэгтэй хүнтэй хамт аваад явсан тэр 8 настай эмэгтэй хүүхэд бараг өнгөрчихсөн байсан. Автобусанд олон хүн байсан гэхдээ бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 57 х/,

 

 13.Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минутанд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу хот хоорондын автобусанд 03 номерийн суудалд, миний охин Гүнжинлхам 04 номерийн суудалд сууж явсан. Өвөрхангай аймагт зогсоогүй шууд явж байсан. ... гэнэт орлилдоод мөргөлдсөн чимээ сонсогдоод сэртэл засмал замын хойд тал руу жижиг хар машин автобусны урд талаар түрэгдээд явж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 59 х/,

 

  14.Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед автобусаар Улаанбаатар хот руу улсын дугаартай автомашинаар зорчиж байсан юм. Тэгээд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт миний сууж явсан автобус урсгал сөрж ороод зам тээврийн осол гаргасан. Биднийг машинаас буухад жижиг тэрэгтэй мөргөлдөөд замын хажууруу гарсан байсан. Жижиг тэргэнд сууж явсан хүмүүсийн биед гэмтэл бртэл учирсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 65 х/,

 

     15.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобусны ээлжийн жолооч хийдэг байсан. 2017 оны 03 дугаар 01-ний өдөр өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобустай 43 хүнтэй жолооч Б.ын хамтаар гарсан юм. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “” ХХК-ны нэр дээр гэрээрээр ажилладаг Б.ын автобус байгаа юм. Тэгээд маршрутын дагуу яваад 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн шанаганы ар гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал автобусны урд 3 жижиг машин хурд багатай явж байсан. Тэр 3 машиныг жолооч  гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгэнгүүт жолооч  баруун дарах гэтэл баруун талд гүйцэгдэж байсан жижиг 3 машин байсан тийм болохоор рулээ зүүн гар тийшээ дараад замын хажуу талын даланлуу буух үед нөгөө урдаас ирж явсан машин дагуулж дараад замаас буух үед автобустай урд хэсгээрээ мөргөлдсөн. Автобусанд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 171 х/,

16.Шинжээчийн 16 дугаар дүгнэлт:

1.Б.гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 чамархай яс, турк эмээлийг дайрсан салсан хугарал, 2 чамархай ясны дагз яс руу цуурсан хугарал, зүүн чамархай яс, дагз ясны цөмөрсөн хугарал, хуйхны цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал, нүүрний зулгаралт, умдаг, зүүн гуя, өвдөг, 2 шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь нас бархад нөлөөлсөн.

4.Нас барсан хугацааг анхны үзлэгээр нарийвчлан тогтооно.

5.Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна. гэх дүгнэлт /1 хх  77-79 х/,

 

17.Шинжээчийн 2338 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Kia granbrid маркийн автобусны урд бамбай хагарсан, бамбайн дотор хөндөл төмөр гулзайсан, урд нүүрний сээтэг хагарсан, бамбайн зүүн талын нэмэлт гэрэл хагарсан, бүхээгний урд нүүр зурагдсан, баруун урд талын хаалга зурагдаж хонхойсон зэрэг гэмтлүүдтэй байна.

Ниссан Тида маркийн автомашины урд бамбай байхгүй, баруун, зүүн талын их гэрэл байхгүй, капот зүүн хэсгээрээ зүүн хэсгээрээ хонхойсон, зүүн талын далбаа дотогш шахагдаж үрчийсэн, хөдөлгүүрийн зүүн хэсэг дотогш шахагдсан, зүүн урд талын хаалга дотогш хонхойж зурагдаж хонхойсон, зүүн урд, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, зүүн талын далбаа хонхойсон, урд салхины шилний зүүн тал цуурч хагарсан, баруун урд талын эргэх нудраг хугарсан, баруун талын доод гар гулзайсан, зүүн урд талын урд доод гар гулзайсан, зүүн талын босоо тэнцүүлэгч хугарсан, амортизатор гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна.

2.Автомашинууд эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. а

          3.Kia granbrid маркийн автобус эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй.

 4.Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. гэх мэдүүлэг /1 хх 94-96 х/, 

 

18.Техникийн шинжээчийн 12 дугаар дүгнэлт

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч., Т.Даваасамбуу, Г., Янжин нарын мэдүүлэг, хохирогч М., Д. нарын мэдүүлэг, замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашын ослын акт зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд:

1.90-90 УБВ улсын дугаартай, Kia granbrid маркийн автомашины жолооч Б. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.90-90 УБВ улсын дугаартай, Kia granbrid маркийн автомашины жолооч Б. нь эсрэг урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. гэх дүгнэлт /1 хх 109-110 х/,

 

19.Шинжээчийн 1106 дугаар дүгнэлт:

1.Нэмэлт шинжилгээний тогтоолоор урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй.

2.ын биед тархи доргилт, зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, зүүн дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойны шарх, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ.

3.ын биед дунд чөмөгт ясны далд хугарлын эмчилгээг зөв хийгдсэн байна.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чааварыг 55 %-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /2 хх 122-124 х/, 

 

20.Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 170 дугаар дүгнэлт:

1.Шинжээч эмч Халтархүүгийн гаргасан 104 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээ 1106 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Б.ын биед хийгдсэн эмчилгээ, оношлогоо зөв байна. Оролцогч нараас асуусан асуултын хариулт:

1.Б.ын биед тухайн авто ослын улмаас   зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойд шарх, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ.

А.Б.ын зүүн дунд чөмөгт яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхийтэй , зөрөөтэй хугарсан байна. Уг хугарлын улмаас зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл болон хуурамч үе үүссэн байна.

Б.Ясны архаг идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд Б.ын зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна.

В.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эмчийн буруутай эсэхийг тогтоохгүй. гэх дүгнэлт /3 хх 176-179 х/,

 

21.Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 103 дугаар дүгнэлт:

1.Г.-н биед тархины доргилт, духны ясны цөмөрсөн хугарал, баруун дунд чөмөгний зөрөөтэй, далд хугарал, дух, баруун гуяны мэс заслын шарх, хагалгааны шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, дух, 2 гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт /1 хх 75 х/,

             

22.Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 105 дугаар дүгнэлт:

          1.М.ын биед тархины доргилт, хүзүүний 5 дугаар нугалмын шахагдсан хугарал, хүзүүний нугалмуудын гулсалт, зүүн хөх, баруун шилбэний цус хуралт, зулай хэсгийн мэс заслын оёдолтой шарх, хүзүү, баруун шилбэ, гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

         2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

          3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

          4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 хх 71 х/,

 

 23.Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 104 дугаар дүгнэлт:

1.Б.ын биед тархины доргилт, зүүн дунд чөмөгний зөрөөтэй, сэлтэрхийтэй далд хугарал, зүүн гуяны мэс заслын хагалгааны шарх, 2 тохойны мэс заслын оёдолтой шарх, зүүн тохойны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, цээж, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

         2. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Цаашид   энгийн   хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 хх 73 х/,  

 

24.Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дугааргүй дүгнэлт:  

1. нь жирэмсний хожуу үеийн хэлбэрийн хордлогын улмаас эмчилгээний заалтаар кесар хагалгаа хийлгэсэн байна.

2.Авто ослын улмаас кесар хагалгаа хийлгээгүй болно.

3.Эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу явуулсан байна. гэх мэдүүлэг /2 хх  25-28 х/,

 

25.Өвөрхангайн аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Ц.Халтархүүгийн мэдүүлэг: М. нь жирэмсний хожуу үеийн хүнд хэлбэрийн хордлогын улмаас эмчилгээний заалт журмын дагуу кесар /хийсвэр/ хагалгаа хийлгэсэн байна. Авто ослын улмаас хагалгаа хийлгээгүй. Дүгнэлтэнд тодорхой тусгасан байгаа. Хууль ном дүрмийн дагуу тус ажилбарыг явуулсан байна. Эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна. гэх мэдүүлэг /2 62 х/,

 

26.Шинжээч С.Чулуунсүхийн: “...энэ хэрэгт нэмэлтээр гаргасан 1106 дүгнэлтэнд Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг уншиж тайлбарыг дүгнэлт гаргах эмч нарт нь бичиж өгсөн. Би шүүх эмнэлгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч болохоор надаар уншуулсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 171 х/,

 

27.Шинжээч Ш.Цэцэгмаагийн: “...дүгнэлт гаргахдаа Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг ШНШГ-ын дүрс оношлогооны эмчээр уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 172 х/,

 

28.Шинжээч Т.Сэлэнгийн: “...дүгнэлт гаргахдаа Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг ШНШГ-ын дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 173 х/,

 

29.Шинжээч Б.гийн: “...харьцуулж үзсэн. Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 174 х/,

 

30.Өвөрхангай аймгийн шинжээчийн 99 дугаар дүгнэлт: 

1.Д.ы биед зүүн бугалга, баруун шуу, баруун өвдөгний цус хуралт, зүүн шууны зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 хх 69 х/,

 

   31.Цагдаагийн хошууч В.Балжинням, цагдаагийн ахмад Л.Гансүх, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг нарын гаргасан  123 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт:

1.Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэмжилтийн схем зураг, үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, дугуйн болон бусад ул мөр, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд К.Гранбирд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэснийг зөрчсөнөөс өөдөөс, эсрэг урсгалаас ирж явсан Н.Тида  маркийн автомашинд аюултай байдал үүсгэж уг зам тээврийн ослыг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь урдаа, нэг чигт яваа тээврийн хэрэгслийг хэрхэн гүйцэж түрүүлэх, аюудтай байдал үүсгэх, /ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дуут дохио өгөх нөхцөл үүсгэхгүй/ ямарваа үйлдэл гаргахгүй, давуу эрх бүхий /дүрмийн “давуу эрх” тодорхойлолтыг үзэх/ бусад хөдөлгөөнд оролцогчид аюултай байдал үүсгэхгүй эсрэг урсгалд орох зэрэг хөдөлгөөний нөхцлийг МУ-ын ЗХД-ийн 10 дахь хэсэгт зохицуулж  өгсөн байна. Мөн зорчих хэсгээр хөдөлгөөнтэйгээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь тус дүрмийн 7.15 дахь хэсэгт дурьдагдсан саад биш бөгөөд зорчих хэсэгт техникийн эвдрэлээс үүдэн зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, аливаа байдлаар үүссэн эвдрэл, ачаа бараа, эд зүйлс, зорчих хэсэгт унаж, үсэрч үлдсэн бусад зүйлсийг саадад хамааруулан ойлгоно.

2.Ниссан Тида маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна. Харин явж байсан гэх өөрийн эгнээ, урсгалд эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирэхэд жолооны хүрдийг баруун гар тийш зайлуулан дарж, зорчих хэсгийн хажуугийн шороон зурваст мөргөлдөлт үүссэн байх ба жолооч түүнд тохирсон арга хэмжээг хэр оновчтой авсан эсэхийг шинжээч хөндлөнгөөс дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн хурд, байрлал, жолоочийн самбаачлах хугацаа, чадвар, туршлага, агшин зүүрт үүссэн нөхцөл байдал зэрэг тухайн үеийн параметрүүдээс шалтгаална гэж үзэж байна.

3.Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгээр уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна.

4.Зам тээврийн осол гарах шалтгаан нь К.Гранбирд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.ын МУ-ын ЗХД-ийн өөрт хамаарах зүйл, заалтыг зөрчсөнөөс гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /3 хх 206-207 х/,

           32.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 8-9, 23-24, 26-30 х/

           33.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-17 х/

           34.Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “ЛЭНДС” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 83-87, 88-92 х/         

           35.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 125 х/

           36.Урьд ял шийтгэл эдлэж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 129 х/

           37.Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 хх 130-133 х/

           38. “” ХХК-ын хөдөлмөрийн гэрээ, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ /1 хх 134-140, 142-147 х/                

           39.Хохирлын баримтууд /1 хх 160-161, 171-173, 175-192, 204-208, 215-239, 2 хх 67-88, 197-250, 3 хх 1-61, 70-78, 211-248, 4 хх 182-223 х/

           40.Өвчний түүхийн хуулбарууд /5 хх 69-121 х/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

  Б. нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Баянхонгор-Улаанбаатар  чиглэлийн замд хүн тээвэрлэж Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газарт “” ХХК-ны эзэмшлийн Kia Granbird маркийн улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Д.ы жолоодож явсан Nissan Tida маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.гийн амь насыг хохироож, зорчигч Б., Г. нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.ын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол тус тус учруулсан болох нь:

              

               Иргэний нэхэмжлэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ы “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед өөрийн хар өнгийн улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинтай эхнэр Г., охин Б., дүү Б., дүү М. нарын хамт Өвөрхангай аймаг руу золголтоор явж байсан юм. Өдрийн 12 цаг өнгөрч байх үед Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт засмал зам дээр өмнөөс Баянхонгор аймгийн автобус урсгал сөрөөд ороод ирсэн, би жолоогоо баруун тийш нь дарахад зэрэгцээд дараад өмнөөс ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй, миний хажуугаар нэг автобус, 2 жижиг тэрэг гарч ирсэн тэр машинуудын хажуугаар өнгөрөх үед уг автобус зэрэгцээд урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд замын хойд хөвөө рүү дараад миний өмнөөс ороод ирсэн. Зам гулгаагүй захаараа л цастай байсан. ...” / гэх мэдүүлэг /1 хх 35-37 х, 3 хх 127 х, 4 хх 170-171 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

               Хохирогч Б.ын “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн өнгөрч байхад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сум орох гэж  ах өөрийнхөө автомашин жолоодож хажуу талд нь би сууж хойд талын суудал дээр  эгч ,  суугаад гарсан. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт явж байгаад цэнхэр өнгийн автобус араас нь хоёр суудлын автомашин өөдөөс ирж явсан. Улаан өнгийн автобус араас нь явж байсан 2 суудлын автомашиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд миний сууж  явсан автомашиныг мөргөсөн....” гэх мэдүүлэг /1 хх 47-50, 3 хх 118 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

     Хохирогч Г.н “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр , талийгаач хүү , ,  нарын хамт Ниссан Тида маркийн улсын дугаартай автомашинтай Өвөрхангай аймгийн чиглэлд явж байсан. ... Тэгтэл би машин дотор унтаж явтал  автобус  гээд дуугархад сэртэл автобус манай машины  зүүн гар талаас мөргөөд зоссон байсан....” гэх мэдүүлэг /1 хх 52-54, 3 хх 123 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

   Хохирогч М.ын “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07-08 цагийн үед Улаанбаатар хотоос ах ы машинтай Өвөрхангай аймгийн Уянга сум руу явж байсан. Замд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын орчимд засмал зам дээр явж байсан би тухайн үед унтаж явсан гэнэт хүмүүс орлилдоод машин эргэлдэх шиг болсон тэрнээс хойш би мэдээгүй нэг мэдэхэд хүмүүс машинаас гаргаж байсан тэгээд эмнэлэг дээр ирсэн. Миний бие хүзүүний 3-н үе гэмтэлтэй, толгойны зулайн хэсэгт 3-н ширхэг оёо тавиулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42, 44-45, 3 хх 120 х/,

 Шүүгдэгч Б.ын “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобустай 43 хүнтэй гарсан юм. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “” ХХК-ны нэр дээр гэрээрээр ажилладаг миний машин байгаа юм. Тэгээд 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зүүн шанаганы ар” гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал миний урд 3 жижиг машин явж байсан. Тэр 3 машин аажуухан яваад байхаар нь би тэдгээр машинуудыг гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн тэгэнгүүт л би баруун дарах гэтэл гүйцэх гэж байгаа машинаа мөргөх болохоор нь зүүн гар тал руугаа дараад л тоормоз гишгээд замаас гарах үед урдаас явсан жижиг машин миний автобусны баруун урд хэсэг лүү мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /3 хх 143-144 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Гэрч С.ын “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минутанд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу хот хоорондын автобусанд сууж явсан ... гэнэт орлилдоод мөргөлдсөн чимээ сонсогдоод сэртэл засмал замын хойд тал руу жижиг хар машин автобусны урд талаар түрэгдээд явж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 59 х/,

  Гэрч П.ын “... Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт миний сууж явсан автобус урсгал сөрж ороод зам тээврийн осол гаргасан. Биднийг машинаас буухад жижиг тэрэгтэй мөргөлдөөд замын хажууруу гарсан байсан. Жижиг тэргэнд сууж явсан хүмүүсийн биед гэмтэл бэртэл учирсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 65 х/,

      Гэрч Б.ын “...Би Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобусны ээлжийн жолооч хийдэг байсан. 2017 оны 03 дугаар 01-ний өдөр өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Гранбирд маркийн улсын дугаартай автобустай 43 хүнтэй жолооч Б.ын хамтаар гарсан юм. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “” ХХК-ны нэр дээр гэрээрээр ажилладаг Б.ын автобус байгаа юм. Тэгээд маршрутын дагуу яваад 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн шанаганы ар гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал автобусны урд 3 жижиг машин хурд багатай явж байсан. Тэр 3 машиныг жолооч  гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгэнгүүт жолооч  баруун дарах гэтэл баруун талд гүйцэгдэж байсан жижиг 3 машин байсан тийм болохоор рулээ зүүн гар тийшээ дараад замын хажуу талын даланлуу буух үед нөгөө урдаас ирж явсан машин дагуулж дараад замаас буух үед автобустай урд хэсгээрээ мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /3 хх 171 х/,

Шинжээчийн 16 дугаар дүгнэлт:

1.Б.гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 чамархай яс, турк эмээлийг дайрсан салсан хугарал, 2 чамархай ясны дагз яс руу цуурсан хугарал, зүүн чамархай яс, дагз ясны цөмөрсөн хугарал, хуйхны цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал, нүүрний зулгаралт, умдаг, зүүн гуя, өвдөг, 2 шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь нас бархад нөлөөлсөн.

4.Нас барсан хугацааг анхны үзлэгээр нарийвчлан тогтооно.

5.Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна. гэх дүгнэлт /1 хх  77-79 х/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 103 дугаар дүгнэлт:

1.Г.-н биед тархины доргилт, духны ясны цөмөрсөн хугарал, баруун дунд чөмөгний зөрөөтэй, далд хугарал, дух, баруун гуяны мэс заслын шарх, хагалгааны шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, дух, 2 гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт /1 хх 75 х/,        

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 105 дугаар дүгнэлт:

          1.М.ын биед тархины доргилт, хүзүүний 5 дугаар нугалмын шахагдсан хугарал, хүзүүний нугалмуудын гулсалт, зүүн хөх, баруун шилбэний цус хуралт, зулай хэсгийн мэс заслын оёдолтой шарх, хүзүү, баруун шилбэ, гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

         2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

          3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

          4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 хх 71 х/,

 Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 104 дугаар дүгнэлт:

1.Б.ын биед тархины доргилт, зүүн дунд чөмөгний зөрөөтэй, сэлтэрхийтэй далд хугарал, зүүн гуяны мэс заслын хагалгааны шарх, 2 тохойны мэс заслын оёдолтой шарх, зүүн тохойны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, цээж, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

         2. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Цаашид   энгийн   хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 хх 73 х/,

     Шинжээчийн 1106 дугаар дүгнэлт:

1.Нэмэлт шинжилгээний тогтоолоор урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй.

2.ын биед тархи доргилт, зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, зүүн дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойны шарх, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ.

3.ын биед дунд чөмөгт ясны далд хугарлын эмчилгээг зөв хийгдсэн байна.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чааварыг 55 %-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /2 хх 122-124 х/,   

     Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 170 дугаар дүгнэлт:

1.Шинжээч эмч Халтархүүгийн гаргасан 104 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээ 1106 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Б.ын биед хийгдсэн эмчилгээ, оношлогоо зөв байна. Оролцогч нараас асуусан асуултын хариулт:

1.Б.ын биед тухайн авто ослын улмаас зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойд шарх, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ.

А.Б.ын зүүн дунд чөмөгт яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхийтэй, зөрөөтэй хугарсан байна. Уг хугарлын улмаас зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл болон хуурамч үе үүссэн байна.

Б.Ясны архаг идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд Б.ын зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна.

В.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эмчийн буруутай эсэхийг тогтоохгүй. гэх дүгнэлт /3 хх 176-179 х/,

              Техникийн шинжээчийн 2338 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Kia granbrid маркийн автобусны урд бамбай хагарсан, бамбайн дотор хөндөл төмөр гулзайсан, урд нүүрний сээтэг хагарсан, бамбайн зүүн талын нэмэлт гэрэл хагарсан, бүхээгний урд нүүр зурагдсан, баруун урд талын хаалга зурагдаж хонхойсон зэрэг гэмтлүүдтэй байна.

Ниссан Тийда маркийн автомашины урд бамбай байхгүй, баруун, зүүн талын их гэрэл байхгүй, капот зүүн хэсгээрээ зүүн хэсгээрээ хонхойсон, зүүн талын далбаа дотогш шахагдаж үрчийсэн, хөдөлгүүрийн зүүн хэсэг дотогш шахагдсан, зүүн урд талын хаалга дотогш хонхойж зурагдаж хонхойсон, зүүн урд, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, зүүн талын далбаа хонхойсон, урд салхины шилний зүүн тал цуурч хагарсан, баруун урд талын эргэх нудраг хугарсан, баруун талын доод гар гулзайсан, зүүн урд талын урд доод гар гулзайсан, зүүн талын босоо тэнцүүлэгч хугарсан, амортизатор гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна.

2.Автомашинууд эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. а

          3.Kia granbrid маркийн автобус эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй.

 4.Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. гэх мэдүүлэг /1 хх 94-96 х/, 

Техникийн шинжээчийн 12 дугаар дүгнэлт:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч., Т.Даваасамбуу, Г., Янжин нарын мэдүүлэг, хохирогч М., Д. нарын мэдүүлэг, замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн ослын акт зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд:

1.90-90 УБВ улсын дугаартай, Kia granbrid маркийн автомашины жолооч Б. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.90-90 УБВ улсын дугаартай, Kia granbrid маркийн автомашины жолооч Б. нь эсрэг урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. гэх дүгнэлт /1 хх 109-110 х/,

      Цагдаагийн хошууч В.Балжинням, цагдаагийн ахмад Л.Гансүх, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг нарын гаргасан  123 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт:

1.Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэмжилтийн схем зураг, үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, дугуйн болон бусад ул мөр, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд К.Гранбирд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэснийг зөрчсөнөөс өөдөөс, эсрэг урсгалаас ирж явсан Н.Тийда  маркийн автомашинд аюултай байдал үүсгэж уг зам тээврийн ослыг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь урдаа, нэг чигт яваа тээврийн хэрэгслийг хэрхэн гүйцэж түрүүлэх, аюултай байдал үүсгэх, /ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дуут дохио өгөх нөхцөл үүсгэхгүй/ ямарваа үйлдэл гаргахгүй, давуу эрх бүхий /дүрмийн “давуу эрх” тодорхойлолтыг үзэх/ бусад хөдөлгөөнд оролцогчид аюултай байдал үүсгэхгүй эсрэг урсгалд орох зэрэг хөдөлгөөний нөхцлийг МУ-ын ЗХД-ийн 10 дахь хэсэгт зохицуулж  өгсөн байна. Мөн зорчих хэсгээр хөдөлгөөнтэйгээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь тус дүрмийн 7.15 дахь хэсэгт дурьдагдсан саад биш бөгөөд зорчих хэсэгт техникийн эвдрэлээс үүдэн зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, аливаа байдлаар үүссэн эвдрэл, ачаа бараа, эд зүйлс, зорчих хэсэгт унаж, үсэрч үлдсэн бусад зүйлсийг саадад хамааруулан ойлгоно.

2.Ниссан Тида маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Харин явж байсан гэх өөрийн эгнээ, урсгалд эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирэхэд жолооны хүрдийг баруун гар тийш зайлуулан дарж, зорчих хэсгийн хажуугийн шороон зурваст мөргөлдөлт үүссэн байх ба жолооч түүнд тохирсон арга хэмжээг хэр оновчтой авсан эсэхийг шинжээч хөндлөнгөөс дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн хурд, байрлал, жолоочийн самбаачлах хугацаа, чадвар, туршлага, агшин зүүрт үүссэн нөхцөл байдал зэрэг тухайн үеийн параметрүүдээс шалтгаална гэж үзэж байна.

3.Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгээр уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна.

4.Зам тээврийн осол гарах шалтгаан нь К.Гранбирд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.ын МУ-ын ЗХД-ийн өөрт хамаарах зүйл, заалтыг зөрчсөнөөс гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /3 хх 206-207 х/,

           Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 8-9, 23-24, 26-30 х/

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зүйлүүдийг хангасан, яллах дүгнэлт гардан авсан тохиолдолд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх ёстой. Уг аваарыг хэн үйлдсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм хоёрыг зөрчсөн этгээд энэ гэмт хэргийн субьект болох ёстой. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж заасан, манайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, ... нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэж байгаа. Захиргааны хэм хэмжээний актад дүрэм ордог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгээд байгаа нь буруу. Энэ осол зам дээр болоогүй. ... Энэ ослыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүн үйлдсэн байх ёстой. Энэ хүнийг буруутгаж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ хоорондын зайг тооцоолоогүйгээс энэ гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. 170.2 метрийн зай байсан. Энэ нь жолооч ы явсан замаар нотлогддог. Иймд 170.2 метрийн зайд гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх боломжтой. Намайг очиж хэргийн газарт үзлэг хийхэд үзэгдэх орчин хангалттай байсан. Тухайн газар уруу газар байсан. 10.1-т заасныг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Шинжээч гэх ёсгүй Замын цагдаагийн офицерууд дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний журамд заасан шинжээчид бол эдгээр хүмүүс биш юм. Хэрвээ  Замын хөдөлгөөний дүрэм ёсоор 8.2-т зааснаар аюул тохиолдсон үед буюу 14 тонн даацтай, 45 зорчигчтой машин явж байхад  хөдөлгөөнөө зогсоох эсхүл багасгах ёстой. Бүдүүвч, схем зургаас харахад зам чөлөөлөөд өгчихсөн бол өөрийн явж байсан замын урсгалаараа гарах боломжтой байсан.  хамгаалалтын бүс зүүгээгүй хүнийг тээвэрлэсэн, аюул тохиолдсон үед замыг чөлөөлж зогсоно гэснийг зөрчсөн учир уг ослыг жолооч  үйлдсэн. ... Хавтаст хэрэгт авагдсанаар зам дээр бус шороон зурвас дээр гарсан. Энэ нь бүдүүвч зураг, гэрэл зураг, тэмдэглэлээр нотлогдсон. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг тогтооно гэж заасан байдаг. Өнөөдөр хохирол тогтоогдсонгүй. Хохирогч , , , өмгөөлөгч, яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нийтдээ 7-8 өөр тоо хэлсэн. Үүнээс харахад хохирлын тооцоо хийгдээгүй байна. ... ийн төлөх төлбөрийн зарим баримтууд нь тодорхойгүй, аяга таваг угаагч Фэйригийн баримт болон бөөний төвөөс 1 сая гаруй төгрөг болон тоглоом авсан зэрэг баримтууд байгаа. 3 хоногт хэдэн кг боов идсэн зэрэг үндэслэлгүй нотлох баримтууд бүрдсэн. Эмчилгээний нотлох баримтууд тогтоогдоогүй. Өвөрхангай аймгийн эмнэлэг болон ГССҮТ-ийн өвчний түүхэд ямар ч зардал болон ямар эм авсан талаар огт дурдагдаагүй. Уг 4 түүхэд бичигдсэн эмч нарын гарын үсэг, нэг хүн зурсан, огт зурагдаагүй, нэр байхгүй өвчний түүхийг би өгсөн. Тэгэхэд эмчлэгсдийн нэр, харилцах утас, гарын үсэг байж энэ өвчний түүх шинжилгээ хийх, шинжилгээний обьект болох ёстой. Эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр хагалгаанд орсон. Надад хачин санагдаад би сурвалжлагчид ГССҮТ-ийн эмч Бадамсүрэн гаднах шархнаас идээ гарсны төлөө эрхтэн авах талаар гарын үсэг зуруулсан, үүнийг тодруулаарай” гэж хэлсэн. Мэс заслын шарханд угаалга хийгээд, угаахдаа бүр нугасанд мэдээгүйжүүлэлт хийсэн. Эцэст нь мэс заслын үр дүнд шархыг угаалаа гэдэг. Угаахад мэдээгүйжүүлэлт хийх ёстой юу. ... Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Оч шүүгч илтгэдэг. Өмгөөлөгч Бадмаараг өмгөөлж байгаа хүнийхээ эрх ашгийг хамгаалахгүйгээр төлбөр төлүүлсэн гэж заасан. Үүнийг Өвөрхангай аймгийн мөрдөгч нар төлүүлсэн байдаг.  ... урьдчилсан мөрдөн байцаалтад буцаасан. Түүнээс хойш нэг ч ширхэг баримт бүрдүүлээгүй. Хохирогч нарын хохирлыг тогтоогоогүй, техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй, техникийн шинжээч нараас тайлбар ав гэсэн боловч энэ ажиллагааг хийгээгүй. Хюндай эмнэлэгт анх хэвтэхдээ мөрдөгч Содномдорж надад өөрөө канондож өгсөн 2 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд байгаа зүгээр хүн эмнэлэгт хэвтчихсэн байхад 4 удаа хагалгаанд орсон гэдэг асуудлыг эмч, мөрдөгчид тавихад 1 дүгээр хуудсанд зовиургүй, эмзэглэлгүй гэсэн байхад энэ хуудсыг хоёрдугаар хуудсанд оруулаад хуудсыг нь сольсон. 152, 153 хоёрыг хооронд нь солиод хавтаст хэрэгт хийсэн буюу нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Оюун-Эрдэний дүгнэлтэд ийн биед худал дүгнэлт гаргасан. Энэ талаар ямар нэгэн компьютер бичлэг өвчний түүхэнд байдаггүй. ад учирсан гэмтэл нь дандаа чөмөг хугалсан гэж бичсэн байдаг. Зүүн хөл хугарсан гэсэн зүйл байхгүй. Одоо болтол энэ өвчин эдгэрээгүй, хуурамч үе гарсан гэдэг. Өвөрхангай аймгийн оношилгоо эмчилгээний өвчний түүхэд хохирогч Б.ад хагалгаа хийсэн эмч Батсайхан “мэс засал ямар ч хүндрэлгүй хийгдсэн, гуяны хавдар намдсан” гэж өвчний түүхэнд бичсэн. Уг төвөөс 3 дугаар сарын 13-нд хэвтэж гараад 3 дугаар сарын 23-нд анх ГССҮТ-д хэвтсэн. Өвчин зовиургүй хүн энэ эмнэлэгт хэвтсэн. Хагалгаа, эмчилгээ эмчийн зардал байхгүй. Хоёр дахь удаа ГССҮТ-д 2017 оны 4 дугаар сарын 12-нд хэвтсэн. Өөрөөр хэлбэл 12-нд гараад 5-хан хоноод дахиад хэвтсэн. Энэ үед дахиад эмзэглэл, зовиургүй хэвтсэн ба эмчилгээ, хагалгаа, эмийн зардал гараагүй. 4 дүгээр сарын 25-нд хохирогч Б. өвдөг өвдөж байна гэсэн байсан. Энэ үед дахиад гэмтэл авсан юм шиг байсан. 4 дүгээр сарын 26-нд шарх цэвэр, 5 дугаар сарын 02-нд уг эмнэлэгт хэвтэхдээ мэс заслын шархнаас идээ гарсан. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаа хүн идээлчихсэн. Мэс ажилбар хийхдээ зөвхөн шархыг угаасан. Нийтдээ 5 удаа шархыг угаасан. Мэс заслын, эмийн, мэдээгүйжүүлэлтийн зардал гараагүй. Уг түүхүүдээс харахад хохирогч Б.ад хэдэн хадаас орсон нь тодорхойгүй. Батсайхан эмч 10см болон 2см-ийн 1, 1 хадаас хийлээ гэж бичсэн байдаг. Гэтэл эмч Батсайханы тэмдэглэлийг бичихдээ 3 хадаас болчихсон байдаг. 2017 оны 6 дугаар сарын 29-нөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 9 хоног хэвтсэн. ГССҮТ-д хохирогч Б. хэвтэхдээ биеийн ерөнхий байдал дунд, 4 удаа хагалгаа хийлгэхэд хөнгөн, эмчилгээ, хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн зардалгүй, эмчилгээ хийсэн тасгийн нэр байхгүй, эмчлэгч эмчийн нэр байхгүй, гарын үсэг байхгүй байхад шинжээч нар дүгнэлт гаргасан. Ийм учраас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст худал дүгнэлт гаргасныг тогтоож өгнө үү гээд ын зүгээс өргөдөл өгчихсөн байгаа. Хамгийн гол нь эмнэлгээс гарах үед бүх зүйлийг бичих ёстой. Яагаад 4 удаа хэвтээд эмнэлгээс гарахдаа хөнгөн гэж гарсан мөртлөө идээтэй болсон мөн үе ургасан. Үе ургах нь хөдөлгөөнгүй байснаас болсон байдаг. Энэ асуудал өвчний түүхэд хууль ёсоор тавигдаагүй. ... Иймд энэ хэргийг хэн, хаана үйлдсэн, хохирлын хэмжээ тогтоогдоогүй учир  дээд шатны шүүхүүдийн буюу хэргийн бүрдэл хангагдаагүй гэж буцаасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгч Эрдэнэбалсүрэнгийн гаргасан захирамж, эрүүгийн хэргийн танхимийн нэгдсэн хуралдаанаар гаргасан тогтоолыг үндэслэн энэ хэргийн урьдчилсан мөрдөн байцааалтад буцааж хохирол болон замын хөдөлгөөний дүрэм, шинжилгээ хийх эрхгүй этгээд шинжилгээ хийсэн, яагаад офицерууд худал шинжилгээ гаргасан. 89-48 дугаартай машины үнэлгээг тогтоосон компани шинжээч Мөнхдалайгаас гаргасан шинжээчийн дүгнэлтэд эд ангийг хэн алга болгосон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар гэм буруу нотлогдоогүй байхад хэн хохирол төлбөр төлүүлсэн, зэргийг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү? ...” гэсэн.

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “... Хэргийн газрын үзлэг, схем зургийг харахад тээврийн хэрэгсэл нэг нэгнээ 100 метрийн зайнаас харсан байх боломжтой. ... ын хувьд зогсоох арга хэмжээ авсан нь илэрхий харагдаж байдаг. Харин Тийдаа маркийн машины дугуйны мөр байдгаас тоормосны мөр тэмдэглэгдээгүй байдаг. Замын хөдөлгөөний дүрэм 9.2-т тодорхой заасан байдаг. Зогсоох арга хэмжээ авах талаар зааснаас жолооны хурдыг зайлуулж дарах талаар тусгагдаагүй. Хэрвээ зайлуулж дараагүй бол энэнээс илүү осол гарах нь үүнээс харагдаж байгаа. Хэрэг шалгагдаж байх явцад өмгөөлөгч нараас 9.2-т заасан дүрмийг зөрчсөн үү гэдэг талаар хүсэлт гаргасан ба бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаад Тийдаа маркийн машин Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг болохоос биш зогсоох арга хэмжээ аваагүй талаар дурдаагүй байдаг. Өмгөөлөгч Бадмаараг энэ талаар хүсэлт гаргахад 1, 2 дахь асуултад хариулсан гэж байгаа боловч Тийдаа машин зогсох арга хэмжээ авсан талаар дүгнэлтэд дурдаагүй. Зорчих хэсэг дээр тоормосны мөр гараагүй, мөн уг машинуудын туулсан зам болон замаас гарсан, замаас гарах хүртлээ явсан зам 100 метр байдаг. ... дүгнэлт дээр шууд гэм бурууг тогтоосон буюу урсгал сөрснөөс осол гарсан гэж тогтоосон байдаг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1б-д болон 4 дүгээр зүйлийн 4.1а-д мөн заасан байгаа. Гэтэл техникийн шинжээчийн дүгнэлтүүд гарахдаа зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гаргаагүй. Гэтэл зорчигчийн тал дээр ямар дүрэм зөрчсөн талаар дурдаагүй. Өмгөөлөгч Бадмаараг удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Ослын хамгийн гол хохирол хор уршиг үүнээс болсон. Зорчигч дүрмээ биелүүлсэн талаар зайлшгүй дүгнэлт гаргах шаардлагатай. Тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаар 7.500.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Автомашин бүрэн бүтэн байгаа нь хавтаст хэрэгт байдаг. Нөгөө талаас хохирогчийн талаар өмгөөлөгч Бадмаараг хэлдэг. Эмнэлгээс гарах үед ямар нэгэн хүндрэлгүй, шарх цэвэр байлаа гэсэн мөртлөө удаа дараа хагалгаанд ороод хөл дээрээ зогсож чадахгүй асуудал яригдаж байгаа. Үүнээс эмч нарын буруутай үйл ажиллагаа байж болзошгүй. Зөвхөн үүнд хэн нэгэн жолоочийн буруутай бус эмчилгээ, үйлчилгээний асуудал яригдахаар байна. Тээврийн хэрэгслийн хурдын талаар ярьж байна. Автобус бол бүгд Жи пи эсээр тоноглогдсон.  ХХК-ийн ажилтан Янжингаас тодруулсан. Хохирлын баримтуудын хувьд хохирогч Б. Эм би Жи мед гээд хоёр эмнэлэгт 5 хагалгаад орсон гэдэг. 31.769.465 төгрөг нэхдэг. Үүнээс 7.059.000 төгрөгийг өөрөө төлсөн гэдэг. Төлсөн байдлуудыг харахад тус тусдаа авагдсан байдаг. Эм би Эс Мед эмнэлэг нь яагаад татан буугдаад эсхүл Эм би жи эмнэлэгт шилжүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байдаг. Хэрэв нэрээ сольсон бол нэхэмжлэх эрхээ хохирогч Б.ад шилжүүлсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Өөрийн нэхэмжлэх эрхийг шилжүүлээгүй байхад Эм би Жи Эс, Эм би Жи эмнэлгээс гарсан зардлыг нэхэмжлэх эрх нь эргэлзээтэй байна. Хохирогч мөн хоол хүнс, ахуйн хэрэглээний зардлуудыг тооцсон байсан. Осолд орсноос болж хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлийг хэрэглэж эхлээгүй, үүнээс өмнө хэрэглэдэг байсан. Харин ажлын цалингийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, ажлын тодорхойлолт байх ёстой. ... Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна ...” гэх дүгнэлтүүдийг гаргасан бөгөөд дээрх асуудлуудыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:

 

              Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн. Харин хохирлын зарим баримтууд тухайлбал “Эм би жи” эмнэлэгт мэс засалд орсон, мөн хохирогч ын хоол, хүнсний зүйлтэй холбоотой болон бусад хохирогч нарын хохирлын баримтуудын талаар энэ тогтоолын “хохирлын хэсэгт” тодорхой тайлбарласан.

 

              Тоормосны мөр тухайн үед тогтоогдоогүй, 100 метрийн зай байсан гэж өөрсдийн гаргаж ирүүлсэн хэргийн газрын хэмжилтийн зураг гэгчид үндэслэж тайлбарлаж байгаа бөгөөд уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Дугуйн мөрөөр хурдыг тогтоох боломжгүй.

 

               Прокуророос яллах дүгнэлтийг яллагдагч Б.т гардуулж өгөх ажиллагааг хийсэн боловч аваагүй татгалзсан талаар тэмдэглэл үйлдэн /5 хх 28 х/ хэрэгт хавсаргасан гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.

              5 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан прокурорын бичгээр үйлдсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах  хүн нь хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ тухай баталгаажуулна. ...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж шүүх үзсэн.

              Яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан шүүгдэгчийн үйлдэл шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, яллагдагчийн зүгээс прокурорын яллах дүгнэлтийг гардан аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан яллагдагчийн үүргээ зөрчсөнтэй холбоотой үйлдэл бөгөөд Б.т шүүхээс хэргийн материалыг бүрэн танилцуулсан, шүүх хуралдаан дээр яллах дүгнэлтийг бүрэн эхээр нь уншиж танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж хуульчилсан.

 

 Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь  захиргааны байгууллагад хамаарна.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

4.2.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.  хэмээн уг актыг батлан гаргах эрхийг Хууль тогтоох байгууллагаас хуулиар Засгийн газарт эрх олгосны дагуу Засгийн газрын тогтоолоор батлагдсан.

 Дээрх байдлуудаас дүгнэвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуулиар эрх олгосон гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Засгийн газраас батлан гаргасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад хамаарна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4.“зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; хэмээн тодорхойлсноос үзэхэд уг осол нь замын хажуугийн шороон хэсэгт гарсан бөгөөд уг газар нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан зурвас газарт хамаарах тул Зам гэж үзнэ.

            Жолооч Б. нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс … яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс өөдөөс, эсрэг урсгалаас ирж явсан Н.Тийда маркийн автомашинд аюултай байдал үүсгэж уг зам тээврийн ослыг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь урдаа, нэг чигт яваа тээврийн хэрэгслийг хэрхэн гүйцэж түрүүлэх, аюултай байдал үүсгэх, /ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дуут дохио өгөх нөхцөл үүсгэхгүй/ ямарваа үйлдэл гаргахгүй, давуу эрх бүхий бусад хөдөлгөөнд оролцогчид аюултай байдал үүсгэхгүй эсрэг урсгалд орох зэрэг хөдөлгөөний нөхцлийг МУ-ын ЗХД-ийн 10 дахь хэсэгт зохицуулж өгсөн. Зорчих хэсгээр хөдөлгөөнтэйгээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь тус дүрмийн 7.15 дахь хэсэгт дурьдагдсан саад биш бөгөөд зорчих хэсэгт техникийн эвдрэлээс үүдэн зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, аливаа байдлаар үүссэн эвдрэл, ачаа бараа, эд зүйлс, зорчих хэсэгт унаж, үсэрч үлдсэн бусад зүйлсийг саадад хамааруулан ойлгоно хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

             Хүний эрүүл мэнд, амь насанд учирсан гэмтлүүд болон техникийн байдал, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар гаргасан дүгнэлтүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудад заасан журамд бүрэн нийцсэн энэ хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтууд гэж шүүх үзсэн.

 

             Хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдээс Ниссан тийдаа маркийн автомашин өөрийн урсгалдаа явж байхад автобусны жолооч гүйцэж түрүүлэх зайгаа болон өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцлийг зөв тооцоолж чадаагүйн улмаас эсрэг урсгалд давуу эрхтэй явсан автомашинтай мөргөлдөх нөхцлийг бүрдүүлсэн. Давуу эрх гэдгийг “бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх” гэж МУ-ын Замын хөдөллгөөний дүрэмд тодорхойлсон бөгөөд Ниссан тийдаа маркийн автомашины жолооч Д. өөрийн эгнээ, урсгалаараа зорчиж явсан учраас  давуу эрхтэй байсан гэж үзнэ.

 

             Ослын үед Ниссан тийдаа маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд автобусны жолооч эсрэг урсгалд орж саад болсноос дүрэм зөрчиж орж ирсэн автобусны жолоочийн ослоос зайлсхийх гэж замаас гарсан тал руу дагаж жолоогоо дарж замаас гарч мөргөлдсөн нь уг автомашины жолоочийг буруутгах үндэслэл болохгүй.

 

             Амь хохирогч бага насны хүүхэд байсан бөгөөд ослын үед жолоочийн урд талын суудалд хүний өвөр дээр сууж явсан зөрчил тогтоогдсон нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй харин зам тээврийн осол болж байх агшинд учрах хохирлыг багасгахад чиглэгдсэн идэвхгүй аюулгүй байдалтай холбоотой асуудал.

 

             Жолооч Б.ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчиж осол гаргасан үйлдлийн улмаас зорчигч Б., Г. нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.гийн амь нас хохирсон нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Б. автомашин жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх үйлдлээ аюулгүйн үүднээс зөв тооцоолж хийж чадаагүй нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас уг хохирол, хор уршигт хүргэсэн болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаах саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар “” ХХК-ийг татаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд нийцэж байгаа боловч шүүгдэгч Б. болон иргэний хариуцагч байгууллагын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б. төлнө гэдэг асуудлаар санал нэгтэй байгаа, уг автобусыг тендерт оролцуулахын тулд “” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, уг автобусны жинхэнэ өмчлөгч нь шүүгдэгч Б. гэдэг асуудлаар хоорондоо маргадаггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хохирлыг Б.аас гаргуулж шийдвэрлэсэн болно.

 

Б.ын хөлний хугарал, хүндрэлийн талаар шинжээч нар дүгнэлт гаргахдаа Шинжээч С.Чулуунсүхийн: “...энэ хэрэгт нэмэлтээр гаргасан 1106 дүгнэлтэнд Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг уншиж тайлбарыг дүгнэлт гаргах эмч нарт нь бичиж өгсөн. Би шүүх эмнэлгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч болохоор надаар уншуулсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 171 х/,

Шинжээч Ш.Цэцэгмаагийн: “...дүгнэлт гаргахдаа Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг ШНШГ-ын дүрс оношлогооны эмчээр уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 172 х/,

Шинжээч Т.Сэлэнгийн: “...дүгнэлт гаргахдаа Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг ШНШГ-ын дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 173 х/,

Шинжээч Б.гийн: “... харьцуулж үзсэн. Б.ын 2017.03.01, 2017.03.06, 2017.03.23, 2017.03.29, 2017.04.19, 2017.05.11, 2017.05.24, 2017.08.18, 2017.08.24, 2017.10.04-ний өдөр авхуулсан зүүн хөлний дунд чөмөгний рентген зургийг шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулж дүгнэлтийг комисс шинжээч бид нар санал нэгтэй гаргасан. ...” гэх мэдүүлэг /4 хх 174 х/ зэргээр нарийн мэргэжлийн эмч нарын санал, дүгнэлтийг үндэслэн гаргасан нь шинжээчийн дүгнэлтүүд мэргэжлийн, үндэслэл бүхий байх шалгуурыг бүрэн хангаж байна гэж үзсэн.

 

Хохирогч Б.ын “... биед тухайн авто ослын улмаас зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойд шарх, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ.

А.Б.ын зүүн дунд чөмөгт яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхийтэй, зөрөөтэй хугарсан байна. Уг хугарлын улмаас зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл болон хуурамч үе үүссэн байна.

Б.Ясны архаг идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд Б.ын зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна” гэх шинжээчийн  дүгнэлт гарсан.

 

Б. нь ясны архаг идээт үрэвслийн улмаас олон дахин хагалгаанд орсон асуудлыг нөхцөлдүүлсэн гол хүчин зүйл бол авто осол тул мэс засал түүнтэй холбоотой гарсан зардлуудыг шүүгдэгч Б.аас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин “MBG” гэмтэл, согогийн эмнэлэгт эмчлүүлсэн зардлын баримт гэж тус эмнэлгийн тэмдэгтэй албан бичгийн хавсралт, эмнэлгийн нэхэмжлэхүүдийг дангаар нотлох баримтанд тооцох нь хангалтгүй Тухайлбал: Эмчлүүлэгч талаас төлбөр төлсөн санхүүгийн баримтууд гэх зэргээр зардлын нэмэлт баримтууд шаардлагатай учраас дээрх зардалтай холбоотой асуудлыг хэргийн хамт хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн.

 

Иргэний нэхэмжлэгч Д. эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн.

 

Хохирогч Г. оршуулгын зардалд 3,434,870 төгрөг, 4 сарын цалин болох 1,800,000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 9 ширхэг баримт 238,360 төгрөг, шатахууны зардал 40,000 төгрөг, хот хоорондын зорчсон тасалбарын үнэ 40,600 төгрөг, автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ 8,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч Б. нь амь хохирогчийн оршуулгын зардал, эмчилгээний зардал, автомашины төлбөрт нийт 14,606,636 төгрөг төлсөн.

 

Хохирогч Б. эмчилгээний болон бусад зардалд 47,935,687 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдож байгаа зардал Тухайлбал 1 хх 175-192, 215-229, 2 хх 70-88, 208, 3 хх 43, 48-59, 211, 4 хх 183 дугаар хуудсан дахь эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой болон шатахууны зардлуудад нийт 19,139,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 3 дугаар хавтаст хэргийн 32-36 дугаар хуудсанд авагдсан Б.ад эмчилгээний зардалд төлсөн 3,100,000 төгрөгийг хасч үлдсэн 16,039,000 төгрөгийг шүүгдэгч Б.аас гаргуулахаар гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэснийг шүүгдэгч бүрэн төлсөн тул түүнээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, харин Б.ын хоол, ундны зардлыг зөвхөн тэдгээрийг худалдан авсан талоныг үндэслэн гаргуулах нь учир дутагдалтай нэмэлт баримтууд шаардлагатай гэж үзсэн тул энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

 

Хохирогч Б. эмчилгээний зардал 940,000 төгрөг, сэтгэл санааны 5,000,000 төгрөг нэхэмжилснээс 947,458 төгрөг төлөгдсөн.

 

Харин хохирогч Г., Б. нарын сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 15,000,000 т, 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж  зохицуулсан, сэтгэл санааны хохирол нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд уг хохирлыг тооцож гаргуулах аргачлалгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Хохирогч Г. ажилгүй байсан хугацааны болон цаашид гарах эмчилгээний зардлын, Б. эмчилгээтэй холбоотой бусад зардлын, Б.  “MBG” гэмтэл, согогийн эмнэлэгт хийлгэсэн удаа дараагийн мэс заслын болон цаашид хийгдэх мэс заслын түүнтэй холбоотой гарах бусад зардлын, мөн хоол, хүнсний зүйлийн нэмэлт баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч: Шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Б. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол нөхөн төлсөн, гэм буруу дээр маргахгүй гэсэн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоож өгсөн төлбөрийн 16 сая төгрөгийг төлсөн, урьдчилаад зарим хохирлыг нөхөн төлсөн байсан, цаашид гарах зардлуудыг төлөхөө илэрхийлж байгаа /шүүхэд бичгээр гаргаж өгсөн/ тул тэнсэж өгнө үү? гэсэн болно.

 

            Шүүгдэгч Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хор уршиг арилах боломжгүй хэдий ч бодит гарсан зардлуудыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлуудыг төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамааарч байгаа зэрэг нь түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцлийг хангаж байна гэж шүүх үзсэн тул Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.      

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон дэгээ овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

           

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар Г., Б. нарын сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Б.ын иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх, автомашины бичиг баримтууд шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэгч Д. нэхэмжлэх зүйлгүй, Г. ажилгүй байсан хугацааны болон цаашид гарах эмчилгээний зардлын, Б. эмчилгээтэй холбоотой бусад зардлын, Б. “MBG” гэмтэл, согогийн эмнэлэгт хийлгэсэн удаа дараагийн мэс заслын болон цаашид хийгдэх мэс засал түүнтэй холбоотой гарах бусад зардлын, мөн хоол, хүнсний зүйлийн нэмэлт баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ